Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

II. Хүн төрөлхтнийг аврах Бурханы авралын ажлын гурван үе шаттай холбоотой үнэн

2. Бурханы ажлын гурван үе шат бүрийн зорилго, ач холбогдол

(1) Хуулийн эрин үе дэх Бурханы ажлын зорилго, ач холбогдол

Холбогдолтой Бурханы үг:

Еховагийн израильчууд дээр хийсэн ажил нь Бурханы газар дээрх эх газрыг буюу Түүний байсан ариун газрыг хүмүүсийн дунд байгуулсан. Тэр Өөрийн ажлыг Израилийн ард түмнээр хязгаарласан. Эхэндээ Тэр Израилийн гадна ажиллаагүй; оронд нь Өөрийн ажлын цар хүрээг хязгаарлахын тулд тохирох хүмүүсийг сонгон авчээ. Израиль бол Бурханы, Адам болон Еваг бүтээсэн газар бөгөөд тэр газрын шорооноос Ехова хүнийг бүтээсэн; энэ газар нь Түүний газар дээрх ажлын үндэс болсон юм. Ноагийн, бас Адамын үр удам болох израильчууд нь Еховагийн газар дээрх ажлын хүний суурь байсан билээ.

Тэр үед, Еховагийн Израиль дахь ажлын ач холбогдол, зорилго, үе шат нь Өөрийн ажлыг бүх дэлхий дээр эхлүүлэх буюу Израилийг төвөө болгон аажмаар Харь үндэстнүүд рүү түгэх явдал байлаа. Энэ бол орчлон ертөнц даяар ажиллахдаа Түүний баримталдаг зарчим—загвар байгуулаад дараа нь орчлон ертөнцийн бүх хүн Түүний сайн мэдээг хүлээн авах хүртэл үүнийгээ өргөжүүлэх явдал мөн. Эхний израильчууд нь Ноагийн үр удам байсан. Энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал өгөгдсөн ба тэд амьдралын үндсэн хэрэгцээгээ хангахуйц хангалттай ихийг ойлгосон байсан боловч Ехова ямархуу Бурхан болохыг, хүний төлөөх Түүний хүсэл юу болохыг мэдээгүй, бүх бүтээлийн Эзэнийг яаж хүндэтгэх ёстойг бол бүр ч мэдээгүй. Даган мөрдөх дүрэм журам, хууль байсан эсэх, Бүтээгчийн төлөө хийх ёстой ажил бүтээгдсэн зүйлд байсан эсэх тухайд бол: Адамын үр удам эдгээр зүйлийн алийг ч мэддэггүй байлаа. Тэдний мэддэг бүхэн гэвэл гэр бүлээ тэжээхийн тулд эр нөхөр нь хөлсөө гарган хөдөлмөрлөж, эхнэр нь нөхөртөө захирагдаж, Еховагийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлжлүүлэх ёстой гэдэг байв. Өөрөөр хэлбэл, Еховагийн амьсгал болон амийг агуулж байсан энэ хүмүүс Бурханы хуулийг хэрхэн дагахыг, эсвэл бүх бүтээлийн Эзэнийг яаж сэтгэл хангалуун байлгахаа мэддэггүй байжээ. Тэд хэтэрхий багыг ойлгож байлаа. Иймээс, тэдний зүрх сэтгэлд хэдийгээр зальтай зүйл огт байгаагүй, атаархал, хэрүүл тэмцэл хааяа л тэдний дунд гардаг байсан боловч тэд бүх бүтээлийн Эзэн болох Еховаг мэддэггүй, ойлгодоггүй байв. Хүний эдгээр өвөг дээдэс зөвхөн Еховагийн зүйлийг идэж, Еховагийн зүйлийг эдлэхийг л мэддэг байсан боловч Еховаг хүндэтгэхийг мэддэггүй байжээ; Ехова бол тэдний өвдөг сөгдөн шүтэн мөргөх ёстой Нэгэн гэдгийг мэддэггүй байлаа. Иймд тэднийг яаж Түүний бүтээл гэж нэрлэж болох юм бэ? Хэрвээ тийм байсан юм бол “Ехова бол бүх бүтээлийн Эзэн” болон “Тэрээр Өөрийгөө харуулж, Өөрийгөө алдаршуулж, Өөрийгөө төлөөлүүлэхээр хүнийг бүтээсэн” гэдэг үг хий дэмий хэлэгдсэн болохгүй гэж үү? Еховаг хүндэлдэггүй хүмүүс яаж Түүний алдрын гэрчлэл болж чадах юм бэ? Тэд яаж Түүний алдрын илрэл болж чадах юм бэ? Тэгвэл “Би хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн” гэх Еховагийн үг муу ёрын нэгэн болох Сатаны гар дахь арга хэрэгсэл болох бус уу? Эдгээр үг нь Ехова хүнийг бүтээсэн явдлыг доромжилсон тэмдэг болохгүй гэж үү? Ажлын тэрхүү үе шатыг дуусгахын тулд Ехова хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Адамын цаг үеэс Ноагийнхыг хүртэл тэднийг зааварчилж, залж чиглүүлээгүй юм. Харин ч үер дэлхийг устгасны дараа л Тэр, Ноа болон бас Адамын үр удам болох израильчуудыг албан ёсоор залж чиглүүлж эхэлсэн билээ. Израиль дахь ажил болон айлдвар нь Израилийн бүх ард иргэдийг удирдаж Израилийн газар нутаг даяар амьдарч байсан бөгөөд Ехова Өөрийн амийг өгөхийн тулд амьсгалаа хүнд үлээж, хүнийг шорооноос босгож, бүтээгдсэн хүн болгож чадахаас гадна хүн төрөлхтнийг шатааж, харааж, Өөрийн таягийг ашиглан хүн төрөлхтнийг удирдаж, мөн газар дээрх хүний амьдралыг чиглүүлж, тэдний дунд өдөр шөнийн цагийн дагуу ярьж, ажиллаж чадна гэдгийг хүмүүст харуулжээ. Хүн Еховагийн атгасан шорооноос үүссэн, цаашлаад хүнийг Ехова бүтээсэн гэдгийг Өөрийн бүтээлүүдэд мэдүүлэхийн тулд л энэ ажлыг хийсэн юм. Үүгээр ч зогсохгүй, Израильд эхлүүлсэн Түүний ажил нь бусад хүмүүс болон улс үндэстнүүд (үнэндээ тэд нар Израилиас тусгаар биш байсан ба харин ч Израилиас салж одсон харь үндэстэн боловч Адам, Евагаас үүссэн байв) Израилиас Еховагийн сайн мэдээг хүлээн авснаар орчлон ертөнц дээрх бүх бүтээгдсэн зүйл Еховаг хүндэтгэж, Түүнийг дээдлэх байлаа. Ехова Өөрийн ажлыг Израильд эхлэлгүйгээр оронд нь хүн төрөлхтнийг бүтээчихээд газар дээр дураар нь амьдруулсан бол тэр тохиолдолд хүний махан биеийн уг чанарын хувьд (уг чанар гэдэг нь хүн өөрийн харахгүй зүйлийг хэзээ ч мэдэж чадахгүй гэсэн үг, өөрөөр хэлбэл Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг болон тэр ч байтугай Тэр яагаад үүнийг хийснийг ч мэдэхгүй байх байсан юм) хүн төрөлхтнийг Ехова бүтээсэн гэдгийг, эсвэл Тэр бол бүх бүтээлийн Эзэн гэдгийг хэзээ ч мэдэхгүй байх байв. Хэрвээ Ехова хүнийг бүтээж, газар дээр тавиад, дараа нь хэсэг хугацаанд удирдамж өгөхөөр хүн төрөлхтний дунд үлдэхийн оронд зүгээр л гар дахь тоосоо гөвөөд, явчих байсан бол тэр тохиолдолд бүх хүн юу ч биш болох байв; тэр ч бүү хэл Түүний бүтээсэн тэнгэр, газар, бүх зүйл, бүх хүн юу ч биш болж, түүнчлэн Сатанаар гишгэлүүлэх байсан юм. Ийм маягаар, “Тэрээр газар дээр буюу бүтээлүүдийнхээ дунд зогсох ариун газартай байх ёстой” гэсэн Еховагийн хүсэл сүйрэх байлаа. Иймээс хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Тэр амьдралыг нь залж чиглүүлэхийн тулд тэдний дунд үлдэж, тэдний дундаас тэдэнд хандаж ярих чадвартай байсан нь бүгд Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Өөрийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд байсан юм. Израильд Түүний хийсэн ажил нь бүх зүйлийг бүтээхээсээ өмнө гаргасан Түүний төлөвлөгөөг биелүүлэх л зорилготой байсан, тиймээс Тэр эхлээд Израильчуудын дунд ажилласан болон бүх зүйлийг бүтээсэн нь бие биетэйгээ зөрчилдөөгүй бөгөөд хоёулаа Түүний удирдлага, Түүний ажил, Түүний алдрын төлөө, мөн хүн төрөлхтнийг бүтээснийх нь утга учрыг гүнзгийрүүлэхийн төлөө байсан билээ. Тэрээр Ноагаас хойш, газар дээрх хүн төрөлхтний амьдралыг хоёр мянган жилийн турш залж чиглүүлсэн ба энэ явцдаа хүмүүст бүх зүйлийн Эзэн Еховаг хэрхэн хүндэтгэж, биеэ хэрхэн авч явж, хэрхэн үргэлжлүүлэн амьдрахыг ойлгуулж, хамгийн гол нь яаж Еховаг гэрчилж, Түүнд дуулгавартай байж, Түүнд хүндлэл үзүүлж, Давид болон түүний тахилчдын адилаар Түүнийг хөгжмөөр магтан дуулахыг ойлгуулсан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хуулийн эрин үе дэх ажил”-аас

Бурханы ажлын гурван үе шат бүрийн зорилго болон ач холбогдлыг мэдэх нь.

Анх Хуучин Гэрээний Хуулийн эрин үед хүнийг залж чиглүүлэх нь хүүхдийн амьдралыг залж чиглүүлэхтэй адилхан байлаа. Эртний хүн төрөлхтөн Еховагаас дөнгөж төрсөн байв; тэд бол Израильчууд байсан юм. Тэдэнд Бурханыг хэрхэн хүндлэх тухай, эсвэл газар дээр хэрхэн амьдрах талаар ямар ч ойлголт байсангүй. Өөрөөр хэлбэл, Ехова хүн төрөлхтнийг буюу Адам, Еваг бүтээсэн, гэхдээ Тэр тэдэнд Еховаг хэрхэн хүндэлж, газар дээр Еховагийн хуулийг хэрхэн дагах талаар ойлгох эрхтэн өгөөгүй юм. Еховагийн шууд удирдамжгүйгээр хэн ч үүнийг шууд мэдэж чадаагүй, учир нь анх хүн тийм эрхтэн байхгүй байв. Ехова бол Бурхан байсан гэдгийг л хүн мэдэж байсан, харин Түүнийг хэрхэн хүндлэх, ямар байдлаар биеэ авч явахыг Түүнийг хүндэлж байгаа гэж хэлж болох, ямар сэтгэлээр Түүнийг хүндлэх ёстой, эсвэл Түүнийг хүндлэхдээ юуг тахил болгох ёстойг хүн огт мэддэггүй. Еховагийн бүтээсэн бүх зүйлийн дундаас эдэлж болох зүйлийг хэрхэн эдлэхээ л хүн мэддэг байсан боловч газар дээр чухам яаж амьдрах нь Бурханы бүтээлд тохирох талаар хүн огт мэддэггүй. Тэдэнд зааварлах хэн ч байхгүй бол, тэднийг биечлэн залж чиглүүлэх хэн ч байхгүй бол энэ хүн төрөлхтөн, хүмүүст тохирох зүй зохистой амьдралаар хэзээ ч амьдрахгүй, харин үл анзаарагдам байдлаар Сатанд олзлогдсоор байх байсан юм. Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн, өөрөөр хэлбэл, Тэрээр хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адам, Еваг бүтээсэн боловч тэдэнд ямар ч илүү оюун ухаан, эсвэл мэргэн ухаан хайрлаагүй юм. Хэдий тэд аль хэдийн газар дээр амьдарч байсан ч бараг юу ч ойлгоогүй юм. Иймээс хүн төрөлхтнийг бүтээсэн Еховагийн ажлын хагас нь л дууссан бөгөөд бүрэн гүйцэлдээгүй байв. Тэр зөвхөн шорооноос хүний загварыг бүтээгээд үүнд Өөрийн амьсгалыг өгсөн боловч Түүнийг хүндлэх хангалттай хүсэл зоригийг хүнд хайрлаагүй юм. Анх хүнд Түүнийг хүндлэх, эсвэл Түүнээс эмээх оюун санаа байгаагүй. Хүн Түүний үгийг хэрхэн сонсохоо л мэддэг байсан боловч газар дээрх амьдрал болон хүний амьдралын зүй зохистой дүрэм журмын талаарх үндсэн мэдлэгийг мэддэггүй байлаа. Иймээс хэдийгээр Ехова эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээж, долоон өдрийн туурвилаа дуусгасан боловч хүний бүтээлийг яавч бүрэн төгс болгоогүй, учир нь хүн ердөө гадаад бүрхүүл байсан ба хүн байх бодит байдал дутмаг байлаа. Хүн төрөлхтнийг Ехова бүтээсэн гэдгийг л хүн мэддэг байсан боловч Еховагийн үгийг, эсвэл хуулийг хэрхэн мөрдөх тухай өчүүхэн ч мэддэггүй байв. Иймээс хүн төрөлхтөн бий болсны дараа Еховагийн ажил огтхон ч дуусах болоогүй байсан юм. Тэрээр хүн төрөлхтнийг Өөрийнхөө өмнө ирүүлэхийн тулд бүрэн залж чиглүүлэх хэрэгтэй байлаа, ингэснээр тэд газар дээр хамт амьдарч, Түүнийг хүндлэх чадвартай болж магад ба ингэснээр тэд Түүний удирдамжтайгаар газар дээрх хэвийн хүний амьдралын зөв замд орж магад байв. Ийм маягаар л үндсэндээ Еховагийн нэрийн дор явагдсан ажил бүрэн дууссан; өөрөөр хэлбэл, зөвхөн ийм маягаар л дэлхийг бүтээх Еховагийн ажил бүрэн дууссан юм. Иймээс хүн төрөлхтнийг бүтээсэн болохоор Тэр хэдэн мянган жилийн турш газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэх хэрэгтэй болсон ба ийнхүү хүн төрөлхтөн Түүний зарлиг болон хуулийг мөрдөж, газар дээрх хэвийн хүний амьдралын бүх үйл ажиллагаанд оролцож чадах байсан юм. Зөвхөн тэр үед л Еховагийн ажил бүрэн дууссан. Хүн төрөлхтнийг бүтээсний дараа Тэр энэ ажлыг хийж, Иаковын эрин хүртэл үүнийг үргэлжлүүлсэн ба тухайн үед Тэрээр Иаковын арван хоёр хүүг Израилийн арван хоёр овог болгосон юм. Тэр цагаас эхлээд Израилийн бүх ард түмэн газар дээр Түүгээр албан ёсоор удирдуулсан хүмүүс болж, Израиль нь газар дээр Өөрийн ажлыг хийж буй Түүний тодорхой байршил болсон билээ. Ехова энэ хүмүүсийг, газар дээрх ажлаа албан ёсоор хийх эхний бүлэг хүмүүс болгосон бөгөөд Израилийн бүх газар нутгийг Өөрийн ажлын эхлэлийн цэг болгож, тэднийг бүр ч илүү агуу ажлын эхлэл болгон ашигласан, ингэснээр газар дээр Түүнээс төрсөн бүх хүн Түүнийг хэрхэн хүндэлж, газар дээр хэрхэн амьдрахаа мэдэх байсан юм. Иймээс Израильчуудын үйл хэрэг нь Харь үндэстний хүмүүсийн дагах үлгэр жишээ болсон бөгөөд Израилийн ард түмний дунд хэлсэн зүйл нь Харь үндэстний хүмүүсийн сонсох үг болжээ. Учир нь тэд Еховагийн хууль болон тушаалыг эхлээд хүлээн авах хүмүүс байсан ба иймээс ч тэд бас Еховагийн замыг хэрхэн хүндлэхээ эхлээд мэдэх хүмүүс байсан юм. Тэд бол Еховагийн замыг мэддэг хүн төрөлхтний өвөг дээдэс, түүнчлэн Еховагийн сонгосон хүн төрөлхтний төлөөлөл байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Тэгэхээр та нар Хуулийн эрин үеийн эдгээр хууль болон зарчмыг уншсан, тийм үү? Хууль журам өргөн хүрээг хамарч байна уу? Нэгдүгээрт, тэдгээр нь Арван Тушаалыг хамардаг, үүний дараа хэрхэн тахилын ширээ босгох гэх мэт хуулиуд байдаг. Эдгээрийг Амралтын өдрийг сахих болон гурван баярыг тэмдэглэх хууль дагалддаг ба үүний дараа тахилын хууль байдаг. Хэдэн төрлийн тахил байгааг та нар харсан уу? Шатаалт тахил, үр тарианы тахил, эвийн тахил, нүглийн төлөөх тахил гэх мэт байдаг, үүний дараа тахилчдын өргөдөг шатаалт тахил, үр тарианы тахил болон бусад төрлийн тахилыг оролцуулаад тахилчдын өргөх тахилын хууль байдаг. Найм дахь хууль нь тахилчдын тахилыг идэх тухай ба тэгээд дараа нь хүмүүс амьдралдаа сахин мөрдөх ёстой зүйлсийн тухай хууль байдаг. Хүмүүс юу идэж болох, юу идэж болохгүй тухай, хүүхэд төрүүлсэн эмэгтэйн цэвэршүүлэлт ба уяман өвчин нь эдгэрсэн хүмүүст зориулсан хууль гэх мэтээр хүмүүсийн амьдралын олон талд зориулсан дүрэм журам байдаг. Эдгээр хуульд, Бурхан өвчний тухай хүртэл ярьсан бөгөөд бүр хонь, үхэр нядлах дүрэм журам гэх мэт ч байдаг. Хонь, үхрийг Бурхан бүтээсэн бөгөөд чи тэднийг Бурханы хэлснээр л нядалбал зохино; Бурханы үгэнд учир шалтгаан байдаг нь ямар ч эргэлзээгүй, Бурханы тушааснаар үйлдэх нь гарцаагүй зөв агаад хүмүүст ач тустай нь дамжиггүй! Мөн түүнчлэн Амралтын өдөр, Алгасал баяр гэх мэтийн сахин тэмдэглэх ёстой баяр, журам дүрмүүд байдаг—Бурхан энэ бүхний тухай ярьсан. Сүүлчийн хэдийг нь буюу бусад хууль болох—дэнлүү асаах, Эвэр бүрээдэлтийн жил, газраа буцааж авах, тангараг өргөх, аравны нэгийн өргөл гэх мэтийг харцгаая. Эдгээр дүрэм журам нь өргөн хүрээг хамарч байна уу? Эхний ярих зүйл бол хүмүүсийн тахилын асуудал, тэгээд хулгай болон нөхөн төлбөрийн хууль, Амралтын өдрийг тэмдэглэх хууль байдаг …; амьдралын нарийн учир нэг бүрчлэн багтсан байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн удирдлагын төлөвлөгөөний албан ёсны ажлыг эхлэх үедээ хүний дагах учиртай олон хуулийг тогтоосон. Эдгээр хууль нь хүнд, газар дээрх хүний хэвийн амьдралаар буюу Бурхан болон Түүний удирдамжаас салшгүй хэвийн амьдралаар амьдрах боломжийг хүнд олгохын тулд байсан. Бурхан эхлээд хүнд тахилын ширээ хэрхэн босгохыг, тахил яаж байрлуулахыг хэлж өгсөн. Дараа нь хэрхэн тахил өргөх талаар хүнд хэлсэн бөгөөд хүн хэрхэн амьдрахыг—амьдралдаа юуг анхаарах ёстойг, юуг сахин мөрдөх ёстойг, юу хийх ёстойг, юу хийх ёсгүйг тодорхойлон тогтоосон. Хүний төлөө Бурханы тогтоосон зүйлс бүгдийг хамарсан байсан бөгөөд эдгээр ёс заншил, хууль, зарчмаар дамжуулан Тэр хүмүүсийн үйлдлийг стандартжуулж, тэдний амьдралыг залж, Бурханы хуульд ороход нь тэднийг залж, Бурханы тахилын ширээний өмнө ирэхэд нь тэднийг чиглүүлж, хүний төлөө Бурханы бүтээсэн бүх зүйлийн дундаас эмх цэгц, дэг журам, хүлээцтэй байдлыг эзэмшсэн амьдралтай байхад нь тэднийг удирдан чиглүүлсэн. Бурхан хүнд хязгаар тогтоохын тулд анх эдгээр энгийн хууль болон зарчмыг ашигласан, тэгснээр хүн газар дээр Бурханыг шүтэн мөргөдөг хэвийн амьдралтай байж, хүний хэвийн амьдралтай байх байсан; энэ нь Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний эхлэлийн бодитой агуулга юм. Хууль, дүрэм журмууд маш өргөн агуулгыг хамардаг, тэдгээр нь Хуулийн эрин үед хүн төрөлхтөнд өгсөн Бурханы удирдамжийн тодорхой зүйлс бөгөөд Хуулийн эрин үеэс өмнө байсан хүмүүс тэдгээрийг хүлээн зөвшөөрч, хүндлэх учиртай байсан, тэдгээр нь Хуулийн эрин үед Бурханы хийсэн ажлын тэмдэглэл агаад бүх хүн төрөлхтнийг удирдан залах Бурханы удирдлага, удирдамжийн бодит баталгаа билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө ii”-оос

Хамгийн эртний хүн төрөлхтөн юу ч мэддэггүй байсан, иймээс Бурхан амьд үлдэх хамгийн наад захын, энгийн зарчмууд болон амьдрахад шаардлагатай хуулиудыг хүнд зааж эхлэх хэрэгтэй болсон ба эдгээр зүйлийг хүний зүрх сэтгэлд бага багаар шингээж, үгээс бүтсэн эдгээр хуулиар, эдгээр дүрэм журмаар дамжуулан Бурханы тухай ойлголт, Бурханы удирдлагын тухай мэдлэг болон ойлголт, хүн ба Бурханы хоорондын харилцааны үндсэн ухагдахууныг хүнд аажим аажмаар өгсөн. Зөвхөн энэ үр дүнд хүрсний дараа л Бурхан бага багаар хожим хийх ажлаа хийж чадах болсон, тиймээс эдгээр хууль болон Хуулийн эрин үед Бурханы хийсэн ажил нь хүн төрөлхтнийг аврах Түүний ажлын үндэс суурь бөгөөд Бурханы удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын эхний үе шат юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө ii”-оос

Хуулийн эрин үед Ехова, өөрийг нь даган Египетээс гарсан израильчуудад дамжуулах олон тушаалыг Мосед буулгасан. Эдгээр тушаалыг Ехова израильчуудад өгсөн бөгөөд египетчүүдтэй ямар ч хамаагүй байв; тэдгээр нь израильчуудыг хязгаарлахад зориулагдсан байлаа. Тэдэнд шаардлага тавихын тулд Тэрээр тушаалуудыг ашиглажээ. Тэд Амралтын өдрийг сахиж байгаа эсэх, эцэг эхээ хүндэлж байгаа эсэх, хуурамч шүтээнд мөргөж байгаа эсэх гэх мэт: эдгээр нь тэдний нүгэлтэй юу эсвэл зөв шударга уу гэдгийг шүүх зарчмууд байлаа. Тэдний дундаас Еховагийн галд цохиулсан зарим хүн байсан, чулуугаар шидүүлж алуулсан, мөн Еховагийн ерөөлийг хүртсэн зарим хүн байсан бөгөөд тэд эдгээр тушаалыг дуулгавартай дагасан эсэхийн дагуу энэ нь шийдэгддэг байв. Амралтын өдрийг сахиагүй хүмүүсийг чулуугаар шидэж алж байжээ. Амралтын өдрийг сахиагүй тахилчид Еховагийн галд цохиулдаг байв. Эцэг эхдээ хүндлэл үзүүлдэггүй хүмүүсийг ч бас чулуугаар шидэж алж байлаа. Энэ бүгдийг Ехова сайшаадаг. Тэдний амьдралыг удирдах хугацаанд хүмүүс Түүний үгийг сонсож, дуулгавартай дагаж, Түүний эсрэг тэрслэхгүй байхын тулд Ехова Өөрийн тушаалууд болон хуулийг тогтоожээ. Шинэ төрсөн хүн төрөлхтнийг хяналтдаа байлгаж, Өөрийнхөө хожмын ажлын суурийг илүү сайн тавихын тулд Тэр эдгээр хуулийг ашигласан юм. Иймд Еховагийн хийсэн ажилд үндэслэн эхний эрин үеийг Хуулийн эрин үе гэж нэрлэжээ. Ехова олон айлдвар хэлж, их ажил хийсэн боловч, хүмүүсийг зөвхөн эерэгээр залж чиглүүлж байсан ба эдгээр мэдлэггүй хүмүүст хэрхэн хүн байхыг, яаж амьдрахыг, яаж Еховагийн замыг ойлгохыг заажээ. Түүний хийсэн ажлын дийлэнх нь хүмүүсээр Өөрийн замыг сахиулж, Өөрийн хуулийг дагуулахын төлөө байв. Уг ажил багахан ялзарсан хүмүүс дээр хийгдсэн; энэ нь тэдэнд зан чанарын өөрчлөлт болон амийн өсөлт гаргах хэмжээнд өргөжөөгүй. Тэрээр хүмүүсийг хязгаарлаж, хянахын тулд хуулийг хэрэглэхэд л анхаарч байв. Тухайн үеийн израильчуудын хувьд Ехова бол зүгээр л сүм дэх Бурхан, тэнгэр дэх Бурхан байлаа. Тэрээр үүлэн багана, галан багана байсан юм. Еховагийн тэднээс шаардсан бүхэн нь өнөөдрийн хүмүүсийн мэддэгээр Түүний хууль болон тушаалуудыг дагах явдал байв, үүнийг дүрэм ч гэж хэлж болох юм, учир нь Еховагийн хийсэн зүйл тэднийг өөрчлөхийн төлөө биш, харин өөрсдөд нь байх учиртай илүү их зүйлийг тэдэнд өгч, тэдэнд Өөрийн амаар зааварчлах явдал байсан. Учир нь бүтээгдсэнийхээ дараа хүн юуг эзэмших ёстой талаараа юу ч мэддэггүй байсан юм. Иймээс Ехова хүмүүст, газар дээр амьдрахдаа эзэмших учиртай зүйлсийг өгч, Өөрийн удирдсан хүмүүсийг өвөг дээдэс болох Адам, Евагаасаа илүү гарахад хүргэсэн, учир нь Еховагийн тэдэнд өгсөн зүйл анх Адам, Ева хоёрт өгсөн зүйлээс илүү байлаа. Ямар ч байсан, Еховагийн Израильд хийсэн ажил нь хүмүүсийг залж чиглүүлэх, хүмүүст өөрсдийнх нь Бүтээгчийг таниулах зорилготой байв. Тэр тэднийг байлдан дагуулаагүй эсвэл өөрчлөөгүй, харин ердөө л залж чиглүүлсэн юм. Энэ бол Хуулийн эрин үе дэх Еховагийн ажлын үр дүн билээ. Энэ бол Израилийн бүхий л газар нутаг дахь Түүний ажлын цаад шалтгаан , жинхэнэ түүх, мөн чанар бөгөөд хүн төрөлхтнийг Еховагийн гарын хяналтад байлгахын төлөөх зургаан мянган жилийн ажлынх нь эхлэл мөн. Эндээс Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх олон ажил гарсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хуулийн эрин үе дэх ажил”-аас

Хуулийн эрин үед хүн төрөлхтнийг залж чиглүүлэх ажил Еховагийн нэрийн дор хийгдсэн бөгөөд ажлын эхний үе шат газар дээр эхэлсэн. Энэ үе шатанд ажил нь ариун сүм болон тахилын ширээ барих, мөн Израилийн ард түмнийг залж чиглүүлж, тэдний дунд ажиллахын тулд хуулийг ашиглах ажлаас бүрддэг. Израилийн ард түмнийг залж чиглүүлснээр Тэр газар дээрх Өөрийн ажлын суурийг тавьсан юм. Энэ суурин дээрээс Тэр Өөрийн ажлыг Израилиас цааш өргөжүүлсэн, өөрөөр хэлбэл, Израилиас эхлэн Тэр Өөрийн ажлыг гадагш нь тэлсэн, ингэснээр хожмын үеийнхэн, Ехова бол Бурхан ба Ехова тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн, мөн Ехова бүх бүтээлийг бүтээсэн гэдгийг мэдэж авсан билээ. Израилийн ард түмнээр дамжуулан Тэр Өөрийн ажлыг тэднээс цааш түгээсэн юм. Израилийн газар нутаг Еховагийн газар дээрх ажлын анхны ариун газар байсан бөгөөд Израилийн газар нутагт Бурхан анх ажиллахаар очжээ. Тэр нь Хуулийн эрин үеийн ажил байв.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

(2) Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын зорилго, ач холбогдол

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Учир нь Бурхан Хүүгээ дэлхий ертөнцийг яллахын тулд биш; харин Түүгээр дамжуулан дэлхий ертөнцийг аврахын тулд дэлхий рүү илгээсэн юм” (Иохан 3:17).

Холбогдолтой Бурханы үг:

Есүс Нигүүлслийн эрин үеийн бүх ажлыг төлөөлдөг; Тэрээр бие махбодтой болж, загалмайд цовдлогдсон бөгөөд бас Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн билээ. Тэрээр золин авралын ажлыг гүйцэлдүүлж, мөн Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхийн тулд цовдлогдсон, иймээс Түүнийг “Өрлөг жанжин”, “Нүглийн тахил”, “Золин аврагч” гэж нэрлэжээ. Үүний үр дүнд, Есүсийн ажил болон Еховагийн ажил агуулгаараа ялгаатай байсан хэдий ч зарчим нь адилхан байсан юм. Ехова, газар дээрх Бурханы ажилд зориулсан эхлэлийн цэг буюу суурийг тавьж, мөн тушаал гарган Хуулийн эрин үеийг эхлүүлжээ. Энэ нь Түүний явуулсан ажлын хоёр хэсэг бөгөөд тэдгээр нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг. Нигүүлслийн эрин үед Есүсийн хийсэн ажил нь тушаал гаргаагүй, харин тэдгээрийг гүйцэлдүүлж, улмаар Нигүүлслийн эрин үеийг авчирч, хоёр мянган жил үргэлжилсэн Хуулийн эрин үеийг дуусгасан юм. Тэрээр Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхийн тулд ирсэн зам гаргагч байсан ч Түүний ажлын гол хэсэг золин авралд оршдог. Иймээс Түүний ажил ч бас шинэ эрин үеийг эхлүүлэх, мөн цовдлолоороо дамжуулан золин авралын ажлыг гүйцэлдүүлэх гэсэн хоёр хэсгээс бүрддэг бөгөөд дараа нь Тэр явж одсон. Тэр мөчид хүн төрөлхтөн Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үед орсон билээ.

Есүсийн хийсэн ажил тухайн эрин үеийн хүний хэрэгцээний дагуу байв. Түүний ажил хүнийг золин аварч, нүглийг нь уучлахын төлөө байсан болохоор Түүний зан чанар бүхэлдээ даруу байдал, тэвчээр, хайр, чин сүсэг, хүлээцтэй байдал, өршөөл, энэрэн хайрлах сэтгэл байлаа. Тэрээр хүнд арвин их нигүүлсэл, ерөөл болон хүмүүсийн эдэлж чадах бүх зүйлийг авчирсан бөгөөд хүмүүсийн эдэлдэг бүхэн нь амар тайван, баяр хөөр ба Есүсийн хүлээцтэй байдал, хайр, өршөөл, энэрэл байсан юм. Тухайн үед хүмүүст учирсан эдэлж болох арвин их зүйл—зүрх сэтгэл доторх амар тайван, уужуу байдлын мэдрэмж, сүнсний тайтгарал, Аврагч Есүст түшиглэх байдал нь—бүгд тэдний амьдарч байсан эрин үетэй хамаатай байв. Нигүүлслийн эрин үед хүнийг Сатан аль хэдийн завхруулсан байлаа, иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх нь арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй хүлээцтэй байдал, тэвчээр шаардсан, үүнээс ч илүүтэйгээр, ажлын үр дүнд хүрэхийн тулд хүний нүглийг цайруулах хангалттай тахилыг шаардсан юм. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүний нүглийг цайруулах Миний тахил— Есүс байв. Бурхан өршөөнгүй, хүлээцтэй байж чадна гэдгийг л тэд мэддэг бөгөөд Есүсийн өршөөл, энэрлийг л хардаг. Энэ нь тэд бүхэлдээ Нигүүлслийн эрин үед амьдарч байснаас болсон билээ. Иймээс золин аврагдаж чадахаасаа өмнө тэд, Есүсийн хайрласан олон янзын нигүүлслийг эдлэх ёстой болжээ, ингэснээр л үр ашгийг нь хүртэх болно. Ийм маягаар, нигүүлсэл эдэлснээр тэд нүглээ уучлуулж, бас Есүсийн хайрласан тэсвэр, тэвчээрийг эдэлснээр золин аврагдах боломжтой болж чадах байлаа. Есүсийн тэсвэр, тэвчээрээр л дамжуулан тэд уучлал хүлээн авч, Есүсийн хайрласан элбэг дэлбэг нигүүлслийг эдлэх эрхийг олж авсан юм. Яг л Есүсийн хэлсэнчлэн: Би зөв шударга хүмүүсийг биш, харин нүгэлтнүүдийг золин аварч, нүгэлтнүүдэд нүглээ уучлуулах боломж олгохоор ирсэн. Махбод болох үедээ Есүс шүүлт, хараал, хүний халдахыг тэвчдэггүй зан чанарыг авчирсан бол хүн хэзээ ч золин аврагдах боломжгүй байсан бөгөөд үүрд нүгэлтэй хэвээр үлдэх байлаа. Ийм байсан бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Хуулийн эрин үед зогсож, Хуулийн эрин үе зургаан мянган жилээр сунжрах байв. Хүний нүгэл улам их, улам хүнд болж, хүнийг бүтээсний ач холбогдол нь бүхэлдээ талаар болох байлаа. Хүмүүс хуулийн дор Еховад үйлчилж л чадах байсан боловч нүгэл нь анх бүтээгдсэн хүмүүсийнхээс давах байсан юм. Есүс хүн төрөлхтнийг улам их хайрлаж, хүний нүглийг уучилж, хүнд хангалттай өршөөл, өгөөмөр сэтгэл авчрах тусам тэд Есүсээр авруулж, Есүсийн асар их үнээр буцаан худалдаж авсан төөрсөн хурганууд гэж нэрлэгдэх улам их эрхтэй болсон билээ. Сатан ч бас энэ ажилд хөндлөнгөөс оролцож чадахгүй, учир нь нярай хүүхдээ энгэртээ тэвэрдэг энэрэлт эхийн адилаар Есүс дагалдагчдадаа хандаж байв. Тэрээр тэдэнд уурлаж, тэднийг жигшээгүй, харин тайтгарлаар дүүрэн байлаа; тэдний дунд Есүс хэзээ ч уурсан хилэгнээгүй, харин нүглийг нь тэвчсэн бөгөөд мунхаглал, мэдлэггүй байдлыг нь хараагүй дүр үзүүлж, “Бусдыг дал дахин долоон удаа уучил” хэмээн хэлэхэд хүрч, Түүний зүрх сэтгэл бусдын зүрх сэтгэлийг уяруулсан. Ингэснээр л хүмүүс Түүний тэвчээрээр дамжуулан нүглээ уучлуулсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх”-ээс

Есүс бие махбодтой болохдоо огт сэтгэл хөдлөлгүй байсан хэдий ч шавь нараа үргэлж тайтгаруулж, хангаж, тэдэнд тусалж, тэднийг дэмжсэн билээ. Тэр хэчнээн их ажил хийж, хэчнээн их зовлон туулсан ч бай, хүмүүст хэзээ ч хэтэрсэн шаардлага тавиагүй, харин тэдний нүгэлд үргэлж тэвчээртэй, хүлээцтэй хандсан, тийм болохоор Нигүүлслийн эрин үеийн хүмүүс Түүнийг “хайр татам Аврагч Есүс” хэмээн энхрийлэн нэрлэдэг байв. Тухайн үеийн хүмүүс буюу бүх хүний хувьд Есүст юу байгаа, Тэр юу болох нь өршөөл, энэрэл байлаа. Тэрээр хүмүүсийн гэм бурууг хэзээ ч санаагүй бөгөөд хэзээ ч гэм бурууд нь үндэслэн тэдэнд хандаж байсангүй. Өөр эрин үе байсан учраас хүмүүсийг цадталаа идэг гэсэндээ элбэг арвин хоол хайрладаг байлаа. Тэрээр бүх дагалдагчдаа нигүүлсэнгүй хандаж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, үхсэн хүнийг амилуулж байв. Хүмүүсийг Өөртөө итгүүлж, Түүний хийдэг бүхэн чин сэтгэлээр, үнэнчээр хийгддэг гэдгийг үзүүлэхийн тулд Тэрээр илжирсэн цогцсыг амилуулахад ч хүрсэн бөгөөд үхсэн хүн ч Түүний гарт амилж болно гэдгийг харуулсан. Ийм маягаар Тэр чимээгүйхэн тэвчиж, тэдний дунд золин авралын ажлаа явуулсан билээ. Есүс, загалмайд цовдлогдохоосоо ч өмнө хүний нүглийг аль хэдийн Өөртөө үүрч, хүний төлөөх нүглийн тахил болсон. Тэрээр цовлогдохоосоо ч өмнө хүн төрөлхтнийг золин аврахын тулд загалмайн замыг нээсэн байв. Эцэст нь, загалмайд цовдлогдож, загалмайн төлөө Өөрийгөө золиосолж, Өөрийн бүх өршөөл, энэрэл, ариун байдлыг хүн төрөлхтөнд хайрлажээ. Тэрээр хүмүүст үргэлж хүлээцтэй хандаж, хэзээ ч хонзогноогүй бөгөөд тэдний нүглийг уучилж, гэмшихийг захиж, мөн тэсвэр, тэвчээр, хайр агуулж, Түүний мөрийг даган, загалмайн төлөө өөрсдийгөө золиослохыг тэдэнд зааж сургасан юм. Ах, эгч нарыг гэх Түүний хайр Мариаг гэх хайраас нь давсан. Түүний хийсэн ажил бүхэлдээ өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулахыг зарчмаа болгосон ба энэ бүхэн нь Түүний золин авралын төлөө байв. Тэр хаана ч очсон, Өөрийг нь дагаж байсан бүх хүнд нигүүлсэнгүй ханддаг байлаа. Тэрээр ядууг баян, суунги хүнийг алхдаг, сохрыг хардаг, дүлийг сонсдог болгож байв. Тэр ч бүү хэл, хамгийн дорд, ядуу хүмүүс, нүгэлтнүүдийг урьж, Өөртэйгээ нэг ширээнд суулгаж, тэднийг хэзээ ч гололгүй, харин үргэлж тэвчээртэй байж, “Хоньчин зуун хониноосоо нэгийг нь алдвал ерөн есөн хонио орхиод төөрсөн хонио хайхаар явна, тэгээд олох үедээ ихэд баярлан баясна” хэмээн хэлж ч байсан юм. Эм хонь хургаа хайрладгийн адилаар Тэр дагалдагчдаа хайрласан билээ. Тэд мунхаг, мэдлэггүй агаад Түүний нүдээр бол нүгэлтнүүд, түүнчлэн нийгмийн хамгийн доод давхаргын гишүүд байсан хэдий ч бусдын жигшдэг энэ нүгэлтнүүдийг Тэрээр нүдний цэцгий мэт авч үзжээ. Тэр тэднийг тоосон тул тахилын ширээн дээр өргөл болсон хурга мэтээр Өөрийн амийг тэдний төлөө өгсөн юм. Тэрээр зарц нь мэт тэдний дунд явж, Өөрийгөө тэдэнд ашиглуулж, нядлуулж, тэдэнд болзолгүйгээр захирагдсан. Дагалдагчдадаа Тэрээр хайр татам Аврагч Есүс байсан боловч өндөр индрээс хүмүүст зааж сургадаг фарисайчуудад өршөөл, энэрлийг бус, харин жигшил, зэвүүцэл харуулсан юм. Фарисайчуудын дунд Тэр их ажил хийгээгүй, хааяа нэг сургаж, зэмлэж байсан ба тэдний дунд золин авралын ажил хийгээгүй, мөн тэмдэг, гайхамшиг ч үзүүлээгүй. Өөрийн бүх өршөөл, энэрлийг дагалдагчдадаа хайрлаж, энэ нүгэлтнүүдийн төлөө бүр эцсээ хүртэл тэвчиж, загалмайд цовдлогдон, бүх хүн төрөлхтнийг бүрэн золин аврах хүртлээ доромжлол болгоныг амссан юм. Энэ нь Түүний бүхий л ажил байлаа.

Есүсийн золин авралгүйгээр хүн үүрд нүгэлд амьдарч, нүглийн үр, чөтгөрүүдийн үр сад болох байлаа. Тийнхүү үргэлжилсэн бол бүхий л дэлхий ертөнц Сатаны орогнодог орон буюу тэрний оршин суудаг газар болох байв. Гэхдээ золин авралын ажил нь хүнд өршөөл, энэрэл үзүүлэхийг шаарддаг; тийм арга замаар л хүн төрөлхтөн уучлал хүлээн авч, эцэстээ бүрэн төгс болгуулж, Бурханаар бүрэн авхуулах эрхийг олж авч чадах байсан юм. Ажлын энэ үе шатгүйгээр зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө өрнөж чадахгүй байх байлаа. Хэрвээ Есүс цовдлогдоогүй бол, хэрвээ Тэр ердөө л өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулсан бол хүмүүс нүглээ бүрэн уучлуулж чадахгүй байх байсан юм. Есүс газар дэлхий дээр ажлаа хийн өнгөрүүлсэн гурван жил хагасын хугацаандаа золин авралын ажлынхаа хагасыг л гүйцэлдүүлсэн; дараа нь загалмайд цовдлогдож, нүгэлт махан биеийн төрхтэй болж, ёрын муу нэгэнд өгөгдсөнөөр цовдлолын ажлыг гүйцэлдүүлж, хүн төрөлхтний хувь заяаг захирах болжээ. Сатаны гарт хүргэгдсэнийхээ дараа л Тэр хүн төрөлхтнийг золин аварсан юм. Гучин гурван жил хагасын хугацаанд Тэрээр газар дээр зовж, дооглуулж, гүтгүүлж, хаягдаж, тэр ч бүү хэл толгой хоргодох газаргүй, амрах газаргүй болоход хүрсэн бөгөөд дараа нь цовдлогдож, Түүний бүхий л оршихуй—ариун агаад гэм зэмгүй бие—загалмайд хадагдсан. Тэрээр бүх төрлийн зовлонг туулсан юм. Эрх мэдэлтэй хүмүүс Түүнийг тохуурхаж, ташуурдаж, цэргүүд бүр нүүр лүү нь нулимсан; гэсэн ч Тэр чимээгүй байж, эцсээ хүртэл тэвчин, үхэн үхтэлээ нөхцөл болзолгүй захирагдаж, улмаар бүх хүн төрөлхтийг золин аварсан билээ. Тэр үед л Тэрээр амрах боломжтой болсон. Есүсийн хийсэн ажил Нигүүлслийн эрин үеийг л төлөөлдөг; энэ нь Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй, эцсийн өдрүүдийн ажлыг ч орлодоггүй. Энэ бол хүн төрөлхтний туулсан хоёр дахь эрин үе болох Нигүүлслийн эрин үе—Золин авралын эрин үе дэх Есүсийн ажлын мөн чанар билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх”-ээс

Дараа нь Нигүүлслийн эрин үед Есүс, унасан бүх хүн төрөлхтнийг (зөвхөн израильчуудыг ч биш) золин аврахаар ирсэн юм. Тэрээр хүнд өршөөл болон өгөөмөр сэтгэлийг үзүүлсэн. Нигүүлслийн эрин үед хүний харсан Есүс нь өгөөмөр сэтгэлээр бялхаж, хүнд үргэлж хайртай байсан, учир нь Тэр хүнийг нүглээс аврахаар ирсэн юм. Өөрийнх нь цовдлол хүн төрөлхтнийг нүглээс бүрэн золин аврах хүртэл Тэр хүмүүсийн нүглийг уучлах чадвартай байлаа. Тэр үед, Бурхан хүний өмнө өршөөл, өгөөмөр сэтгэлтэйгээр гарч ирсэн; өөрөөр хэлбэл, Тэр хүний төлөө нүглийн тахил болсон бөгөөд хүний нүглийн төлөө цовдлогдож, нүглийг нь үүрд уучилсан билээ. Тэрээр өршөөнгүй, энэрэнгүй, тэвчээртэй агаад элэгсэг байсан. Нигүүлслийн эрин үед Есүсийг дагасан хүмүүс ч бас бүх зүйл дээр тэвчээртэй, элэгсэг байхаар хичээж байсан. Тэд үргэлж зовлон амсаж, зодуулж, хараалгаж эсвэл чулуугаар шидүүлж байсан ч хэзээ ч эсэргүүцээгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг”-ээс

Есүс ирэх үедээ бас Бурханы ажлын нэг хэсгийг хийж, зарим нэг үг хэлсэн, гэхдээ Түүний хийсэн гол ажил нь юу байсан бэ? Түүний хийсэн гол зүйл бол цовдлолын ажил байсан билээ. Тэрээр цовдлолын ажлыг гүйцэтгэж, бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд нүгэлт махан биеийн дүртэй болсон ба бүх хүн төрөлхтний нүглийн төлөө нүглийн тахил болсон юм. Энэ бол Түүний хийсэн гол ажил билээ. Эцэст нь Тэр хожмын хүмүүст загалмайн замыг тодорхой зааж өгчээ. Есүсийн ирсэн гол зорилго нь золин аврах ажлыг гүйцэлдүүлэх явдал байсан. Тэрээр бүх хүн төрөлхтнийг золин аварч, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг хүнд авчирч, улмаар тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг авчирсан. Үүний үр дүнд, хожмын хүмүүс бүгд: “Бид загалмайн замаар алхаж, загалмайн төлөө өөрсдийгөө золиослох хэрэгтэй” гэцгээсэн. Мэдээж анх Есүс бас өөр бусад ажил хийсэн бөгөөд хүнийг гэмшүүлж, нүглийг нь улайлгахын тулд зарим нэг үг хэлсэн. Гэхдээ л Түүний үйлчлэл нь цовдлол байсан ба номлож өнгөрүүлсэн гурван жил хагасын хугацаа нь хожим тохиох цовдлолд бэлдэхийн төлөө байсан. Есүс хэд, хэдэн удаа залбирсан нь ч бас цовдлолын төлөө байсан юм. Түүний туулсан хэвийн хүний амьдрал болон газар дэлхий дээр амьдарсан гучин гурван жил хагасын хугацаа нь үндсэндээ цовдлолын ажлыг гүйцээж, Түүнд энэ ажлыг явуулах хүч өгөхийн төлөө байсан ба үүний үр дүнд Бурхан цовдлолын ажлыг Түүнд даалгасан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс

Нигүүлслийн эрин үеийн ажлын тухайд бол Есүс хүнийг аварсан Бурхан байлаа. Түүнд юу байгаа, Тэр юу болох нь нигүүлсэл, хайр, энэрэл, өршөөл, тэвчээр, даруу төлөв байдал, халамж, хүлээцтэй байдал байсан бөгөөд Түүний хийсэн ажлын дийлэнх нь хүнийг золин аврахын төлөө байв. Түүний зан чанарын тухайд бол, энэ нь энэрэл, хайрын зан чанар байсан ба Тэр энэрэнгүй, элэгсэг байсан учраас тэдний төлөө Өөрийгөө бүхэлд нь өргөл болгож чадах хэмжээнд хүнийг Өөр шигээ хайрладаг гэдгийг харуулахын тулд Бурхан хүний төлөө загалмайд цовдлогдох хэрэгтэй болсон юм. Сатан, “Та хүнийг хайрладаг тул түүнийг туйлын их хайрладаг байх ёстой: Та загалмайд цовдлогдож, хүнийг загалмайнаас болон нүглээс гэтэлгэх ёстой ба бүх хүн төрөлхтний оронд Өөрийгөө тахил болгох ёстой” гэж хэлсэн. Сатан дараах бооцоог тавьсан: “Та элэгсэг, энэрэнгүй Бурхан тул хүнийг туйлын их хайрладаг байх ёстой: Та тэгвэл Өөрийгөө загалмайд тахил болгох ёстой.” Есүс хариуд нь, “Хүн төрөлхтний төлөө л бол Би Өөрийн бүх зүйлийг өгөхөд бэлэн байна” гэсэн юм. Тэгээд Тэр Өөрийгөө өчүүхэн төдий ч бодолгүйгээр загалмайд цовдлогдож, бүх хүн төрөлхтнийг золин аварсан билээ. Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан, өөрөөр хэлбэл, Бурхан бол хүнийг аварсан Бурхан байсан бөгөөд Тэрээр энэрэнгүй, элэгсэг Бурхан байв. Бурхан хүнтэй хамт байлаа. Түүний хайр, Түүний энэрэл, Түүний аврал хүн нэг бүрийг дагалджээ. Есүсийн нэрийг болон Түүнийг байгааг хүлээн зөвшөөрснөөр л хүн амар амгалан, баяр хөөрийг олж авч, Түүний ерөөл болон асар их, хэмжээлшгүй нигүүлслийг нь, авралыг нь хүртэж чадсан юм. Есүсийн цовдлолоор дамжуулан Түүнийг дагаж байсан бүх хүн аврал хүртэж, нүглээ уучлуулжээ. Нигүүлслийн эрин үед Есүс гэдэг нь Бурханы нэр байлаа. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн ажил нь үндсэндээ Есүсийн нэрийн дор хийгджээ. Нигүүлслийн эрин үед Бурханыг Есүс гэж нэрлэж байв. Тэрээр Хуучин Гэрээнээс даван гарсан шинэ ажлын үе шатыг хийсэн бөгөөд цовдлолын хамтаар Түүний ажил дуусчээ. Энэ нь бүхэлдээ Түүний ажил байв.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэсээр байгаа цагт Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлтэн биш болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Чи итгэх л юм бол цаашид хэзээ ч нүгэлтэн гэж тооцогдохгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос

(3) Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын зорилго, ач холбогдол

Холбогдолтой Бурханы үг:

Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг авчирч, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа махбод болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Өнөөгийн хүмүүс эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь, Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх ялзарсан зан чанар нь хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх сатаны ялзарсан зан чанарыг яг яаж цэвэрлэх тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Итгэснийх нь улмаас хүнийг аварч, нүглийг нь өршөөсөн боловч хүний нүгэлтэй уг чанар арилаагүй бөгөөд түүний дотор үлдсэн юм. Бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар хүний нүглийг өршөөсөн боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, мөн нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол тэр энэ асуудлыг шийдэх ямар ч аргагүй. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас болсон боловч хүн хуучны, сатаны ялзарсан зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатаны ялзарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, тийнхүү хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь, амийн өсөлтийн замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, өөрийн зан чанарыг аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан доор амьдарч, хийдэг бүхэн нь Бурханы хүслийн дагуу байж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, ийнхүү нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Эцсийн өдрүүдийн ажил бол бүгдийг төрлөөр нь ялгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгах ажил юм, учир нь цаг нь ойртож, Бурханы өдөр ирсэн. Бурхан хаанчлалд нь орсон бүх хүнийг, өөрөөр хэлбэл Өөрт нь эцсээ хүртэл үнэнч байсан бүх хүнийг Бурханы Өөрийн эрин үе рүү аваачдаг. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил гэвэл хүний үйл хэргийг ажиглах болон хүний амьдралын талаар лавлах бус, харин тэрслүү байдлыг нь шүүх явдал юм, учир нь Бурхан Өөрийн сэнтийн өмнө ирсэн бүх хүнийг ариусгах болно. Өнөөдрийг хүртэл Бурханы хөлийн мөрийг дагасан бүх хүн бол Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс юм, иймээс Бурханы эцсийн үе шатан дахь жлыг хүлээн зөвшөөрдөг хүн нэг бүр нь Бурханы ариусгалтын бай мөн. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн үе шатан дахь ажлыг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн Бурханы шүүлтийн бай билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Мэдээж, Бурхан энэ удаа махбод болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь аврах Өөрийн зорилгод хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын дотоод түүх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйл хэрэгт нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт уг чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг ариусгаж, өөрчлөх зорилготой; үгээр хийсэн шүүлт, гэсгээлтээр мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн ялзралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж нэрлэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүнийг Бурхан олж авдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар дамжуулан хүний зүрх сэтгэлийн доторх ариун бус зүйл, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Хүнд Өөрийнхөө тухай мэдлэгийг олгохын тулд, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Хүний завхарсан зан чанарыг шүүх Түүний шүүлтгүйгээр хүн, ямар ч зөрчлийг тэвчдэггүй зөвт зан чанарыг нь мэдэх боломжгүй, мөн Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгон өөрчилж ч чадахгүй байх байв. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийгөө бүхэлд нь олон нийтэд зарладаг, тийнхүү ил тод харагдах байдлаараа дамжуулан Тэр, Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд хангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог. Бурханы олон өөр ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; зан чанар нь өөрчлөгдөөгүй бол хүн Бурханд гэрчлэл хийж чадахгүй ба Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь, хүн өөрийгөө Сатаны хүлээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрчлэгч, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүн болсныг илтгэдэг. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан газар дээр Өөрийн ажлыг хийхээр ирсэн бөгөөд Түүний мэдэж, Түүнд дуулгавартай байж, Түүнийг гэрчилж, Түүний бодитой агаад хэвийн ажлыг мэдэж, хүний үзэлтэй нийцдэггүй Түүний бүх үг болон ажлыг дуулгавартай дагаж, хүнийг аврахаар Түүний хийдэг бүх ажил, түүнчлэн хүнийг байлдан дагуулах Түүний бүх үйл хэрэгт гэрчлэл хийхийг хүнээс шаарддаг. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс Бурханы тухай мэдлэгтэй байх ёстой; ийм төрлийн гэрчлэл л үнэн зөв, бодитой бөгөөд ийм төрлийн гэрчлэл л Сатаныг ичээж чадна. Шүүлт, гэсгээлт болон харьцалт, засалтыг нь туулснаар дамжуулан Түүнийг мэдэж авсан хүмүүсийг Бурхан Өөртөө гэрчлэл хийлгэхээр ашигладаг. Өөртөө гэрчлэл хийлгэхийн тулд Тэр Сатаны завхруулсан хүмүүсийг ашигладаг ба Өөртөө гэрчлэл хийлгэхийн тулд зан чанар нь өөрчлөгдөж, Түүний ерөөлийг хүртсэн хүмүүсийг ч бас ашигладаг. Хүн зөвхөн амаараа магтах нь Түүнд хэрэггүй, мөн Түүгээр аврагдаагүй Сатаны төрлийнхний магтаал, гэрчлэл ч Түүнд хэрэггүй. Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийхэд тохирно, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс л Түүнд гэрчлэл хийхэд тохирно. Өөрийнх нь нэрийг санаатайгаар шившиглэхийг Бурхан хүнд зөвшөөрөхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас

Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурхан үгээрээ Өөрт нь итгэдэг бүх хүнийг байлдан дагуулдаг. Энэ нь “Үг нь махбодоор илэрсэн” хэрэг юм; Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл “Үг нь махбодоор илэрсэн” бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн юм. Тэр зөвхөн үг хэлдэг ба баримт гарч ирэх нь ховор байдаг. Үг нь махбодоор илрэхийн мөн чанар яг энэ бөгөөд бие махбодтой болсон Бурхан үгээ хэлэх үе бол Үг нь махбодоор илэрч, Үг нь махбодод ирж байгаа хэрэг юм. “Эхлээд Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа, тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь эцсийн өдрүүдэд Бурханы гүйцэтгэх ажил бөгөөд Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, үгээ махбодоор илэрхийлэх ёстой. Өнөөдөр хийдэг зүйл, хожим хийх зүйл, Бурханы төгс болгох зүйл, хүний эцсийн хүрэх газар, аврагдах хүмүүс, устгагдах хүмүүс гэх мэт эцэст нь биелэх ёстой эдгээр ажил бүгд тодорхой өгүүлэгдсэн ба бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн төлөө байдаг. Өмнө нь тунхагласан захиргааны зарлиг болон үндсэн хууль, устгагдах хүмүүс, амралтад орох хүмүүс зэрэг эдгээр үг бүгд биелэх ёстой. Энэ бол эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы голлон биелүүлдэг ажил юм. Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс хаана харьяалагдах болон Бурханы урьдчилан тогтоогоогүй хүмүүс хаана харьяалагдахыг, Түүний ардууд болон хөвгүүд хэрхэн ангилагдахыг, Израильд юу тохиолдохыг, Египетэд юу тохиолдохыг Тэрээр хүмүүст ойлгуулдаг бөгөөд ирээдүйд эдгээр үг нэг бүрчлэн биелэх болно. Бурханы ажлын алхмууд эрчээ авч байна. Эрин үе бүрд хийгдэх зүйлийг, эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы хийх зүйлийг болон Түүний биелүүлэх гэж байгаа үйлчлэлийг үг хэлэх арга барилаар хүнд ил болгодог бөгөөд эдгээр үг нь бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн тулд байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс

Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажлын арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэр бие махбодтой болж, өөр өөр өнцгөөс ярьж, үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг харах боломжийг хүнд олгодог. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод илүү сайн хүрэхийн тулд ийм ажил хийгддэг. Энэ бол Үгийн эрин үед ажиллахдаа үгийг ашиглахын жинхэнэ утга учир юм. Үгээр дамжуулан хүн Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юунд орох ёстойг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг ажил үгээр дамжуулан бүхэлдээ биелдэг. Үгээр дамжуулан хүнийг илчилж, таягдан хаяж, шалгадаг. Хүн үгийг харж, үгийг сонсож, үгийн оршин тогтнолыг мэддэг болсон. Үүний үр дүнд тэрээр Бурханы оршин тогтнолд, Бурханы бүхнйг чадагч байдал, мэргэн ухаанд, мөн түүнчлэн хүнийг гэсэн Бурханы хайранд, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг хэдийгээр энгийн, жирийн боловч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг бүх орчлон ертөнцийг доргиодог; энэ нь хүний зүрх сэтгэлийг, үзлийг, хуучин зан чанарыг болон бүх дэлхий ертөнцийн харагддаг байсан байдлыг ч өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм байдлаар ажилладаг бөгөөд зөвхөн Тэр л ингэж ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг. Бүх хүн үгийн дэлхий ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдарч эхэлсэн бөгөөд үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан дэлхийг үгээр бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үгээр удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхийл хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглах болно. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн гүйцэлдэх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгний эрин үе юм”-аас

Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан үндсэндээ үг ашигладаг. Тэр хүнийг дарангуйлах юм уу үнэмшүүлэхийн тулд тэмдэг, гайхамшиг ашигладаггүй; Бурханы хүч чадлыг энэ нь ил болгож чадахгүй. Бурхан зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол Бурханы бодит байдлыг илэрхий болгох боломжгүй болж, улмаар хүнийг төгс болгох ч боломжгүй байх байв. Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй, харин үгээр хүнийг усалж, хариулдаг бөгөөд, үүний дараа л хүн бүрэн дуулгавартай болж, Бурханы талаар мэдлэгтэй болдог. Энэ бол Түүний хийдэг ажил, хэлдэг үгийн зорилго юм. Бурхан хүнийг төгс болгохын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэх арга барил ашигладаггүй—Тэрээр хүнийг төгс болгохын тулд үг ашигладаг ба ажлын олон өөр арга барилыг ашигладаг. Үгийн цэвэршүүлэлт ч бай, харьцалт, засалт ч бай, хангалт ч бай, Бурхан хүнийг төгс болгож, Өөрийн ажил, мэргэн ухаан, гайхалтай байдлын талаар хүнд илүү их мэдлэг өгөхийн тулд олон өөр өнцгөөс ярьдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс

Ажлын энэ эцсийн үе шат нь үгээр дамжуулан үр дүнд хүрдэг. Үгээр дамжуулан хүн олон нууцыг болон өнгөрсөн үеүдийн туршид Бурханы хийсэн ажлын талаар ойлгож авдаг; үгээр дамжуулан хүн Ариун Сүнсний гэгээрлийг олж авдаг; үгээр дамжуулан хүн өмнөх үеийнхний хэзээ ч тайлаагүй нууцуудыг, мөн түүнчлэн өнгөрсөн үеийн эш үзүүлэгч, элч нарын ажлыг, тэдний ажилласан зарчмыг ойлгож авдаг; үгээр дамжуулан хүн бас Бурханы Өөрийн зан чанарыг болон хүний тэрслүү байдал, эсэргүүцлийг ойлгож, өөрийн мөн чанарыг мэдэж авдаг. Ажлын эдгээр үе шат болон хэлсэн бүх үгээр дамжуулан хүн Сүнсний ажлыг, бие махбодтой болсон Бурханы хийдэг ажлыг, үүнээс ч илүүтэйгээр Түүний зан чанарыг бүхэлд нь мэдэж авдаг. Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлын тухай мэдлэгийг чи бас үгээр дамжуулан олж авдаг. Өнгөрсөнд ямар үзэлтэй байснаа мэдэх болон тэдгээрийг орхисон нь бас л үгээр дамжин хүрээгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Үгийн ажлын хамгийн их ач холбогдол нь, үнэнийг ойлгосныхоо дараа үнэнийг хэрэгжүүлж, зан чанартаа өөрчлөлт гаргаж, өөрсдийнхөө тухай болон Бурханы ажлын тухай мэдлэгтэй болох боломжийг хүмүүст олгодог. Зөвхөн үг хэлснээр дамжуулан ажиллах арга барил нь Бурхан, хүн хоёрын хоорондох яриаг боломжтой болгодог бөгөөд үг л үнэнийг тайлбарлаж чадна. Ийм байдлаар ажиллах нь хүнийг байлдан дагуулах хамгийн сайн арга барил; үгийн айлдваруудаас гадна өөр ямар ч арга нь хүнд үнэн болон Бурханы ажлын талаар илүү тодорхой ойлголт өгөх чадваргүй, иймээс Өөрийн ажлын сүүлчийн үе шатанд хүний ойлгодоггүй бүх үнэн болон нууцыг хүнд ил болгохын тулд Бурхан хүнтэй ярьдаг бөгөөд үнэн зам болон Бурханы амийг олж авч, тэгснээрээ Бурханы хүслийг хангалуун болгох боломжийг тэдэнд олгодог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас

Хүн Хаанчлалын эрин үед бүхэлдээ бүрэн төгс болгуулна. Байлдан дагуулах ажлын дараа хүн цэвэршүүлэлт болон гай зовлон амсах болно. Энэ гай зовлонгийн үеэр ялан гарч, гэрчлэлд зогсож чадах хүмүүс бол эцэстээ бүрэн төгс болгуулах хүмүүс юм; тэд бол ялагчид билээ. Энэ гай зовлонгийн үеэр хүн энэ цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай бөгөөд энэ цэвэршүүлэлт нь Бурханы ажлын сүүлийн тохиолдол юм. Бурханы бүх удирдлагын ажил дуусгавар болохын өмнө хүн сүүлийн удаа цэвэршүүлэгдэж, Бурханыг дагадаг бүх хүн энэхүү сүүлчийн туршилтыг, энэ сүүлчийн цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Байлдан дагуулах ажлын дараа сайныг шагнах, мууг шийтгэх ажил явагддаг: Бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг буюу бүрмөсөн байлдан дагуулагдсан хүмүүс бүхий л орчлон ертөнцөд ажлыг түгээх дараагийн алхамд орох болно; байлдан дагуулагдаагүй хүмүүс нь харанхуйд орж, гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрөл төрлөөрөө ангилагдах ба мууг үйлдэгчид муугийн бүлэгт ангилагдаж дахин хэзээ ч нарны гэрлийг харахгүй, сайн бүлэгт ангилагдсан зөв шударга хүмүүс гэрлийг хүлээн авч үүрд мөнхөд гэрэлд амьдарна. Бүх зүйлийн төгсгөл ойртож, хүний төгсгөл түүний нүдэнд тодорхой харагдсан бөгөөд бүх зүйлс төрөл төрлөөрөө ангилагдах болно. Хүмүүс энэ ангилалтын зовлонгоос хэрхэн зугтаж чадах вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс

Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрсдийн уг чанарт үндэслэн өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн төгсгөлийг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөвт бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй болно. Гэсгээлт, шүүлтээр л дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы ноёрхолд харьяалагдаж болох юм. Зөвт гэсгээлт болон шүүлтээр дамжуулан энэ бүх ажил хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрэн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Зөвхөн энэ зан чанар л мууг ил болгож чадах ба тийнхүү зөвт бус бүхнийг хатуу шийтгэж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Эцсийн өдрүүд нь байлдан дагуулах ажлаар дамжуулан бүх зүйлс төрөл төрлөөрөө ангилагдах үе юм. Байлдан дагуулах нь эцсийн өдрүүдийн ажил; өөрөөр хэлбэл хүн бүхний нүглийг шүүх нь эцсийн өдрүүдийн ажил билээ. Эс бөгөөс хүмүүсийг яаж ангилах юм бэ? Та нарын дунд хийгдэж байгаа төрөл төрлөөр нь ангилах ажил нь бүхий л орчлон ертөнцөд хийгдэх тийм ажлын эхлэл юм. Үүний дараа, хаа сайгүй орших бүх үндэстнүүдийн хүмүүс мөн байлдан дагуулах ажлыг хүлээн авах болно. Энэ нь, бүтээл дэх хүн бүхэн шүүгдэхийн тулд шүүлтийн ширээний өмнө очиж өөрсдийн төрлийн дагуу ангилагдах болно гэсэн үг юм. Хэн ч, ямар ч зүйл энэхүү гэсгээл шүүлтийг туулахаас зугтаж чадахгүй ба хэн ч, юу ч өөрийн төрлөөр ангилагдахаас тойрч чадахгүй; бүгд төрөл зүйл болон ялгагдах болно. Яагаад гэвэл бүх зүйлийн төгсгөл ойртож, бүх тэнгэр газар төгсгөлдөө ирсэн. Өөрийн оршин тогтнолын төгсгөлөөс хүн хэрхэн зугтаж чадах билээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс

Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Ойлгосон бол Би чамайг шүүлтэд дуулгавартай захирагд гэж ятгая, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдах, Бурханаар хаанчлалд нь хүргүүлэх боломжийг хэзээ ч олж авахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаж чадахгүй хүмүүс, өөрөөр хэлбэл шүүлтийн ажлын ид дундуур зугтдаг хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн учир нүгэл нь Фарисайчуудынхаас арвин агаад хүнд. Үйлчлэл үзүүлэх ч үнэ цэнгүй ийм хүмүүс илүү хатуу, түүнчлэн мөнх шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээр харуулсан боловч, дараа нь Өөрөөс нь урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, сэтгэл, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь яг Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Хүнийг шүүж, илчилдэг Бурханы зорилго энэ биш гэж үү? Шүүлтийн явцад Бурхан төрөл бүрийн хорон муу үйл хийсэн бүх хүнийг муу ёрын сүнсээр дүүрсэн газар луу явуулж, эдгээр муу ёрын сүнсээр тэдний махан биеийг хүссэнээрээ устгуулдаг. Тэдний биеэс хүүрийн үнэр ханхалдаг ба энэ нь тэдэнд тохирох цээрлүүлэлт юм. Бурхан тдгээр үнэнч бус хуурамч итгэгч, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг тэдний бүртгэлийн номд бичиж авдаг; тэгээд цаг нь ирэхэд Тэр тэднийг хэзээ ч бүү дахин төрөг, дахин хэзээ ч бүү гэрэл үзэг гэж бохир сүнснүүдийн дунд хаяж, бүхий л биеийг нь эдгээр бохир сүнсээр бузарлуулдаг. Нэгэн цагт үйлчлэл хийсэн боловч эцсийг нь хүртэл үнэнч үлдэж чаддаггүй эдгээр хоёр нүүртнийг Бурхан хорон муу хүн гэж тооцох ба ингэснээр тэд хорон муугийн зөвлөгөөн дор алхаж, тэдний эмх замбараагүй бүлгийн нэг хэсэг болдог; эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгах болно. Христэд хэзээ ч үнэнч байгаагүй, ямар ч хүчин чармайлт зориулаагүй хүмүүсийг Бурхан хойш тавьж, хэзээ ч ойшоохгүй бөгөөд эрин үе солигдоход тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалд орж чадах нь байтугай, газар дээр ч оршин байхаа болино. Бурханд хэзээ ч чин үнэнч байгаагүй, харин нөхцөл байдлын улмаас Түүнтэй ёс төдий харьцахаас аргагүйд хүрсэн хүмүүс нь Түүний ардуудын төлөө үйлчлэл хийдэг хүмүүсийн тоонд ордог. Ийм хүмүүсээс цөөн хэд нь л амьд үлдэж чаддаг ба ихэнх нь үйлчлэл хийхэд ч тэнцэхгүй хүмүүсийн хамтаар мөхөх болно. Эцэст нь Бурханы ардууд, хөвгүүд болон тахилч болгохоор Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс зэрэг Өөртэй нь санаа нэгтэй бүх хүнийг Бурхан хаанчлалдаа аваачна. Энэ бол ажлаараа дамжуулан Бурханы олж авдаг охь юм. Бурханы тогтоосон ангиллын алинд нь ч багтаж чаддаггүй хүмүүсийн тухайд гэвэл, тэд үл итгэгчдийн тоонд орно. Тэдний үр дүн ямар байхыг та нар лавтай төсөөлж чадна. Та нарт хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; ямар замыг сонгох нь бүгд та нарын өөрсдийн сонголтоос хамаарна. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Түүнтэй хөл нийлүүлж чадахгүй хэнийг ч, хэзээ ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар нь ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Ертөнцийн үндэстнүүд болон хүмүүс бүгд Миний сэнтийн өмнө буцаж ирэх үед Би тэнгэрийн бүх хишгийг аваад хүний ертөнцөд хүртээх болно, ингээд Миний ачаар энэ нь зүйрлэшгүй хишгээр бялхах болно. Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг үндэстнүүд рүү чулуудаж, Өөрийн захиргааны зарлигийг орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт үзүүлнэ:

Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяарх Миний бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл, хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр өмнө нь байснаасаа ондоо болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болно. Орчлон ертөнцийн олон үндэстэн цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болохоор дэлхий дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Намайг шүтэн мөргөдөг үндэстэн болно; дэлхий дээрх бүх үндэстэн сөнөж, оршин тогтнохоо болино. Бүх орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүхэн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана—өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болно. Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс өөр өөр түвшинд Миний хаанчлалд эргэн ирж, Миний үйлсээс болж байлдан дагуулагдана, яагаад гэвэл, тэд цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх юм. Бүх хүн өөрсдийн адил төрлийн хүмүүсийг дагах ба хийсэн зүйлээсээ хамааран янз бүрийн гэсгээлт хүртэх болно. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд гэвэл, тэд биеэ хэрхэн авч явснаасаа хамааран Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор энэ дэлхийд оршсон хэвээр байна. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулахын тулд Би тоо томшгүй олон хүн болон улс оронд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийн дуу хоолойг гарган, Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглах болно.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин зургаадугаар бүлэг”-ээс

Мууг шийтгэж, сайныг шагнах Түүний эцсийн ажил нь тэр аяараа бүх хүн төрөлхтнийг бүрмөсөн ариусгахын төлөө хийгддэг, ингэснээр Тэр бүхэлдээ ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат бол Түүний хамгийн амин чухал ажил юм. Энэ бол Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хэрвээ Бурхан хорон мууг устгалгүй үлдээсэн бол бүх хүн төрөлхтөн бас л амралтад орж чадахгүй байсан бөгөөд Бурхан бүх хүн төрөлхтнийг илүү сайхан ертөнцөд аваачиж чадахгүй байх байсан. Ийм төрлийн ажил бүрэн дуусахгүй байх байв. Түүнийг ажлаа дуусгах үед бүхий л хүн төрөлхтөн бүхэлдээ ариун болно. Ийм маягаар л Бурхан амралтад санаа амар амьдарч чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос

Бурхан хүнийг бүтээсэн тул Тэр хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлэх болно; Тэр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээх болно. Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлж, хүнийг Өөртөө дуулгавартай байлгаж, хүнийг Өөрөөсөө үүдэн амьдруулж, дайснаа эрх мэдлээсээ үүдэн сүйрүүлж, Өөрийнхөө бүхий л хэсгийг хүмүүсийн дунд үлдэх бөгөөд эсэргүүцэх хүн байхгүй гэсэн үг юм. Түүний байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүмүүс бол Түүнийг шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдар суу бүхий хүмүүс юм. Тэр ялзарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээснийх нь утга учир талаар өнгөрнө; Тэр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй байж, Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болино. Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснаа Тэр устгахгүй бол бүрэн алдраа олж авч чадахгүй, газар дээр хаанчлалаа байгуулж ч чадахгүй. Хүмүүсийн дундаас Өөрт нь дуулгаваргүй этгээдүүдийг бүрмөсөн устгах, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны бэлгэ тэмдэг, Тэр агуу амжилтад хүрсний бэлгэ тэмдэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос

Миний үг биелэгдэхэд газар дээр хаанчлал аажмаар бүрэлдэж, хүн хэвийн байдалдаа аажмаар эргэн ордог, улмаар Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагддаг. Хаанчлалд Бурханы бүх ард энгийн хүний амьдралыг эргүүлэн авдаг. Жавартай хүйтэн өвөл дуусаж, жилийн турш хаврын улиралтай байдаг хотуудын ертөнцөөр солигдоно. Хүмүүс баргар, золгүй хүний ертөнцтэй нүүр тулахаа больж, хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахаа больдог. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага ба аллага хядлагаас урсах цус үгүй болно; бүхий л газар нутаг аз жаргалаар дүүрч, хүмүүсийн хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг тохиолдоно.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорьдугаар бүлэг”-ээс

Өмнөх:Хүн төрөлхнийг удирдах Бурханы ажлын гурван үе шатны зорилго

Дараах:Бурханы ажлын гурван үе шат бүрийн хоорондох харилцаа

Холбогдох агуулга