Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Энэ бол үнэнийг амьдралд хэрэгжүүлж байгаа явдал юм

Фан Шин   Жумадянь хот, Хэнань муж

Өнгөрсөн хугацаанд зарим ажил үүргийг гүйцэтгүүлэх үүднээс намайг нэг эгчтэй хамт ажиллуулах болов. Би их зантай, биеэ тоодог, үнэнийг эрэлхийлдэггүй байсан тул тэр эгчийн талаар урьдчилан тааварласан бодолтой болсон байсан бөгөөд энэ бодлоо үргэлж зүрх сэтгэлдээ хадгалж, хэзээ ч түүнтэй нээлттэй харилцдаггүй байв. Бид хоёр салахад би ажлын найрсаг харилцааны үнэн рүү ороогүй байлаа. Хожим нь цуглаанаас намайг өөр нэг эгчтэй хамт ажиллуулахаар болсон тул би Бурханы өмнө нэгэн шийдвэр гаргав: Одооноос эхлэн би алдаа дутагдлын замаар алхахгүй. Би сургамж авсан тул энэ удаад би энэ эгчтэй илүү нээлттэй байдлаар харилцаж, ажлын найрсаг харилцаа тогтоох болно.

Ажил үүргээ хамтран гүйцэтгэх үед бидний дунд ямар нэг зөрчилдөөн эсвэл цоорхой үүсэх болгонд би эгчтэй харилцаж, зүрх сэтгэлийнхээ үгийг хэлэх санаачлагыг гартаа авдаг байв. Би аль талаараа зохисгүй ажиллаж байгааг надад хэлж өгөхийг түүнээс гуйдаг байв. Эгч тэр үед намайг их зантай, биеэ тоодог гэдгийг онцолж, бидний харилцаан дахь түүний үзэл бодлыг үргэлж няцаадаг гэдэг байлаа. Тэрээр намайг заримдаа түүний нөхцөл байдлыг хэлж, түүнийг шударга бусаар цоллож, цугларалтын үеэр Бурханы үгийг уншихтай холбоотой бүхий л шийдвэрийг дангаараа гаргадаг гэж хэлэв. Би эгчийн миний талаар ийнхүү хэлсэн зүйлийг хүлээн зөвшөөрч, толгойгоо дохив. Тэгээд дотроо бодлоо: “Намайг их зантай гэж хэлсэн тул би одооноос эхлэн илүү даруу байдлаар ярьж, ухаалаг, бодолтой ярих тал дээр анхаарал хандуулах болно. Хэрэв би тантай холбоотой ямар нэг асуудал олж харвал тэр талаар дурдахдаа арай зөөлрүүлж ярьдаг болно. Хэрэв та тухайн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй бол би тэр талаар ярихаа болино. Цугларалтын үеэр би таны идэж уу гэсэн болгоныг идэж ууж, таны хэлэх зүйл бүрийг сонсох болно. Ингэснээр асуудал бүр шийдэгдэхгүй гэж үү?” Үүний дараа би үүнийгээ хэрэгжүүлж эхлэв. Ярихынхаа өмнө би эгчийн санаа бодлыг сөрөг болгохоос хэрхэн зайлсхийх талаар боддог болов. Бидний үзэл бодол хоорондоо зөрөлдөх тохиолдолд би түүний үзэл бодлыг хүлээн зөвшөөрч, түүний санааг гүйцэлдүүлдэг болов. Эгч ямар нэг зүйлийг буруу хийж байвал би энэ талаар түүнд тоймтой тайлбарладаггүй байв. Гэхдээ хэсэг хугацаанд ийм байдлаар биеэ авч явсны дараа “махан биеээ орхиж, үнэнийг хэрэгжүүлэх” үзэл баримтлал маань огтхон ч өөрчлөгдөөгүй болохыг ухаарав. Харин оронд нь түүний миний талаар урьдчилан таамагласан бодлыг бататгаж өгсөн байлаа. Ийм үр дүнд хүрснийг хараад надад буруу зүйл хийсэн мэт санагдав. Тэгээд би “Үнэнийг бодит амьдралд хэрэгжүүлэх тал дээр би бүхий л чадлаараа зүтгэлээ. Гэтэл яагаад энэ нь үр дүнгүй байгаа юм бэ? Энэ эгч хамт ажиллахад тийм ч амар хүн биш. Түүнд ямар ч мэдрэмж байдаггүй” гэж бодов. Тиймээс би сөрөг байдал руу унаж, зүрх сэтгэл минь маш их зовлон шаналалаар дүүрэв.

Нэг өдөр удирдагч маань ирж бидний ажлыг шалгаж, тухайн цаг үед бидний нөхцөл байдал ямар байгаа талаар асуув. Нөхцөл байдал минь ямар байгааг би илэрхийлж хэлэв. Миний хэлэхийг сонссоны дараа удирдагч маань ингэж хэлэв: “Чиний энэ арга бол үнэнийг бодит амьдралд хэрэгжүүлж байгаа явдал биш юм. Чи дотроо цэвэр ариун биш байна. Чи үүнийг өөрийн зорилгын төлөө хийж байгаа бөгөөд үнэнд нийцсэн байдлаар биеэ авч яваагүй байна.” Үүний дараа бид Бурханы хоёр ишлэлийг уншив. Бурхан: “Гадна талдаа чи үнэнийг хэрэгжүүлж байгаа мэт харагддаг боловч бодит байдал дээр үнэнийг хэрэгжүүлж байгаа гэдгийг чинь чиний үйлдлийн уг чанар харуулдаггүй. ‘Би үнэнийг хэрэгжүүлж байгаа…’ хэмээн итгэдэг, гадаад талын ааш авиртай олон хүн байдаг. Гэхдээ Бурхан: ‘Би чамайг үнэнийг хэрэгжүүлж байгаа гэж хүлээн зөвшөөрөхгүй’ гэдэг. Энэ нь юу вэ? Энэ бол нэг төрлийн ааш авир. Ноцтойгоор ярьвал чи үүнийхээ төлөө яллагдаж болох юм; энэ нь магтагдахгүй, энэ нь дурсагдан тэмдэглэгдэхгүй. Бүр ч илүү ноцтойгоор хэлбэл, үүнийг задлан шинжлэхдээ чи ёрын мууг үйлдэж байгаа, чиний ааш авир Бурханыг эсэргүүцэж байгаа. Гадна талаасаа чи ямар нэгэн зүйлийг тасалдуулаагүй, үймүүлээгүй, хохироогоогүй эсвэл ямар ч үнэнийг зөрчөөгүй. Чиний хийж байгаа зүйл авцалдаатай, үндэслэлтэй боловч чи ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байна. Тиймээс чиний зан чанарт өөрчлөлт байгаа эсэхийг эсвэл үнэнийг хэрэгжүүлсэн эсэхийг харахын тулд чи Бурханы шаардсанчлан эх сурвалж руу харах ёстой. Энэ нь хүний төсөөлөл эсвэл саналтай эсвэл чиний хувийн сонголтуудтай нийцэх явдал биш. Харин ч, чи Өөрийнх нь хүсэлд нийцэж байгаа эсэхийг Бурхан хэлдэг; чиний үйлдэлд үнэн байгаа эсэхийг болон тэдгээр нь Түүний стандартад нийцдэг эсэхийг Бурхан хэлдэг. Өөрийгөө Бурханы шаардлагатай харьцуулах нь цорын ганц зөв зам” (Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийнхөө зан чанарыг өөрчлөх талаар юу мэдэх ёстой вэ”-ээс). “Хүний санаа нь голдуу сайн, зөв гэж хүмүүст харагддаг бөгөөд үнэнийг тийм ч их зөрчдөггүй мэт харагддаг. Ийм маягаар үүнийг хийх нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг гэж хүмүүст санагддаг бөгөөд үүнийг ингэж хийх нь Бурханд захирагдах явдал гэж тэдэнд санагддаг. Үнэн хэрэгтээ хүмүүс Бурханыг үнэхээр эрж хайж, энэ тухай Бурханд залбирч байгаа юм биш. Тэд Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд үүнийг сайн хийхээр хичээдэггүй, мөн Түүний шаардлагын дагуу сайн хийхээр ч чармайдаггүй. Тэдэнд ийм жинхэнэ нөхцөл байдал байдаггүй, тэдэнд тийм хүсэл ч байдаггүй. Энэ бол хэрэгжүүлэлтийнхээ явцад хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа юм, учир нь чи Бурханд итгэдэг боловч Бурхан зүрх сэтгэлд чинь байдаггүй. Энэ нь яаж нүгэл биш байх юм бэ? Энэ нь яаж өөрийгөө хуурч байгаа хэрэг биш байх юм бэ? Ингэж итгэх нь ямар үр дүнтэй байх юм бэ? Бурханд итгэхийн бодит ач холбогдол хаана байна вэ?” (Христийн ярианы тэмдэглэл номын “Боломжит хамгийн дээд хэмжээнд Бурханы хүслийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлэх нь” -ээс). гэж хэлсэн байлаа. Би Бурханы үгийг ухаж ойлгон, өөрийн “үнэнийг амьдралд хэрэгжүүлэх” гэсэн нөхцөл байдалтайгаа харьцуулах гэж оролдов. Зүрх сэтгэл минь гэрэлтээд ирэв. Тиймээс миний хийж байсан зүйлүүд Бурханыг сэтгэл хангалуун болгох зорилготой биш байжээ. Харин өөрийнхөө хоосон нэр төрийг хамгаалахад оршиж байв. Удирдагч миний уг чанарыг сэвтсэн, намайг үнэнийг эрэлхийлдэггүй, би хэнтэй ч хамтарч ажиллаж чаддаггүй гэж хэлнэ хэмээн би эмээж байлаа. Нэмж хэлэхэд би үүнийг эгчтэй харилцах харилцааг минь хөнгөвчилж, зөрчилдөөний улмаас ичиж зовохгүй байх урьдач нөхцөл гэж бодож байсан юм. Бусад хүмүүсийн миний талаарх үзэл бодлыг дээшлүүлж, би өөрчлөгдсөн гэдгээ харуулах боломж гэж бодож байсан юм. Миний “үнэнийг хэрэгжүүлэх” туршлага нь надад өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд оршиж байжээ. Энэ бүгд бусдын өмнө хийгдсэн бөгөөд Бурханы сэтгэлийг баярлуулахаар эрэлхийлэх явдал биш байжээ. Би өөрөөсөө жигшээгүй бөгөөд махан биеэ чин сэтгэлээсээ хаяагүй ажээ. Учир нь би өөрийн дээрэнгүй зан, хуурамч уг чанарыг мэддэггүй байсан. Эгчтэй хамт ажиллаж байсан талаараа эргэцүүлэн бодоход би өөрийн дээрэнгүй зан, хуурамч уг чанараа таниагүй бөгөөд өөрийгөө хэт өндрөөр үнэлж, ярих үедээ өөрийгөө бусдаас илүү гэж үргэлж үздэг байсан тул бусдыг дорд үзэх тавцан дээр өөрийн мэдэлгүй зогсож байжээ. Асуудлыг авч үзэх үед бусдыг удирдах нь надад үнэхээр таалагддаг байсан. Би бүх зүйлийг өөрийнхөөрөө хийж, бусад хүмүүсийн санаа бодлыг авч хэлэлцдэггүй байжээ. Эгч надад байгаа эдгээр асуудлыг онцолж хэлэх үед би өөрийгийг эгчтэй харилцах харилцайж, ойлгох гэж холбогдох үнэнийг эрэлхийлдэггүй байсан. Түүнээс илүүтэйгээр би үүнийг Бурханы тавьдаг шаардлага болон үнэний дагуу хэрхэн амьдралд хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг эрэлхийлдэггүй байжээ. Би ердөө цөөн хэдэн гадаад үйлдлээ л өөрчилсөн бөгөөд эдгээр буруу зүйлийг хийхээ больсон тул үнэнийг амьдралд хэрэгжүүлж байна гэж боддог байлаа. Яг үнэндээ бол миний хийж байсан бүх зүйл зөвхөн миний өөрийн үзэл бодолд суурилсан үнэн байв. Эдгээр нь бүгд гадагш чиглэсэн үйлдэл байсан бөгөөд Бурханы үгтэй ямар ч холбоогүй байлаа. Бурхан намайг үнэнийг хэрэгжүүлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би Бурханы тавьсан шаардлага болон үнэний дагуу хэрэгжүүлээгүй. Миний хийж байсан бүхий л зүйл зөвхөн миний хувийн хүсэлд хөтлөгдөж, өөрийн зорилгыг биелүүлэхэд чиглэгдэж байжээ. Тиймээс үйлдлүүд минь Бурханы нүдэнд нүгэлтэй харагдаж байсан. Энэ бол Бурханыг эсэргүүцэх үйлдэл байжээ.

Үүнийг олж мэдсэний дараа би Бурханы үгийг ухамсартайгаар нийлүүлж, бодит амьдралд дээрх өөрийн завхарсан уг чанарыг ойлгохыг хичээв. Завхарсан байдлаа илэрхийлэх эсвэл миний нөхцөл байдалд зөв биш байгааг ойлгосон үедээ би өөрийн байр суурийг нээлттэй илчилж, дүн шинжилгээ хийж, эх үүсвэрийг Бурханы үгийн дагуу хайх болсон билээ. Үүнийг хийсний дараа хэл яриа, үйлдэл минь цаанаасаа дарагдаж, би хаана зогсох ёстойгоо мэддэг болсон. Би хүмүүсийг хүндэлж, тэвчээртэй хандах болсон билээ. Махан биеэ золих нь хамаагүй хялбар болж, зүрх сэтгэлээсээ харилцах боломжтой болов. Бидний харилцаа холбоо урьдынхаасаа илүү найрсаг болсон юм.

Эдгээр туршлагаар дамжуулан би үнэнийг хэрэгжүүлэх явдал нь Бурханы үг дээр суурилсан байх ёстой бөгөөд үнэний зарчмуудын дагуу хийгдэх ёстой гэдгийг ойлгосон юм. Хэрэв хэн нэгэн Бурханы үгийг орхигдуулвал бүх зүйл гадаад үйлдэл болж хувиран, өөрсдийн үзэл бодлын үнэнийг хэрэгжүүлэх болно. Хэрэв би аливаа зүйлийг сайн эсвэл зөв хийсэн ч үнэнийг амьдралд хэрэгжүүлсэн явдал гэж үзэхгүй байх байсан бөгөөд миний амьдралын байр суурийг ч өөрчлөхгүй байх байсан. Одооноос эхлэн би юу ч хийсэн Бурханы үгийг үйлдлийнхээ зарчим болгож, Бурханы үгийг амьдралд бүрэн хэрэгжүүлэхийг хүсэж байна. Ингэснээр миний биеэ авч явах байдал үнэн болоод Бурханы хүсэлд нийцэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах болно.

Өмнөх:Сатаны хүлээснээс салснаар эрх чөлөөтэй болно

Дараах:Би цаашид“Сайн санаа”-гаар нүдээ боолгохгүй

Танд таалагдаж магадгүй