Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

74. Эцсийн өдрүүдэд Бурханы ажил яагаад Сүнсээр дамжин хийгдээгүй вэ? Бурхан яагаад Өөрийн ажлыг махбод болон хийхээр ирсэн бэ?

Бурханаас ирсэн хариулт:

Бурханы хүнд зориулсан аврал нь шууд Сүнсний арга маягаар, Сүнсний ялгамж чанараар хийх биш. Учир нь Түүний Сүнс нь хүнд мэдрэгддэггүй, харагддаггүй, хүн ойртож чадахааргүй зүйл юм. Хэрэв Тэрээр хүнийг Сүнсний байдлаар шууд аврах гэвэл хүн Түүний авралыг хүлээж авах чадваргүй байна. Хэрэв Бурхан гадуураа бүтээгдсэн хүний дүрээр ирэхгүй бол хүмүүс энэ авралыг хүлээн авах чадваргүй байна. Хүнд Түүнд ойртох арга байдаггүйтэй адилаар хэн ч Еховагийн үүлэнд ойртож чадахгүй. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор, бий болох махан биедээ Өөрийн үгээ шингээснээр л Тэрээр үгээ Түүнийг дагасан бүхэнд хүргэх ажлыг хийж чадах юм. Тэгснээр л хүн өөртөө зориулсан Түүний үгийг сонсож, Түүний үгийг харж, Түүний үгийг хүлээн авснаар бүрэн аврагдаж чадна. Хэрэв Бурхан махан бие болоогүй бол махан биетэй нэг ч хүн ийм агуу авралыг хүртэхгүй ба нэг ч хүн аврагдахгүй байх байсан. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүмүүсийн дунд ажилласан бол хүн цохигдож эсвэл Сатанд бүрэн олзлогдох байсан, учир нь хүн Бурхантай холбогдож чаддаггүй. …

… Хэрэв Бурханы Сүнс хүнд шууд хэлбэл тэд бүгд дуу хоолойг нь дагах ба илчлэлтийн үггүйгээр доошоо болж, Паул Дамаск руу явж байхдаа гэрлэн дунд газар унасантай адил болох байсан билээ. Хэрэв Бурхан ажлаа ийм байдлаар үргэлжлүүлсэн бол хүн өөрийн ялзралыг хэзээ ч үгэн шүүлтээр таньж, авралыг хүртэхгүй байх байсан. Зөвхөн махан бие болсоноор л Тэр биечлэн Өөрийн үгсийг бүгдийн чихэнд хүргэн, чихтэй бүхэн Түүний үгийг сонсож, Түүний үгээр хийсэн шүүлтийн ажлыг хүлээн авч чадах юм. Зөвхөн үүнийг л Түүний үгээр хүрсэн үр дүн гэдэг ба энэ нь харин хүний өмнө Сүнс гарч ирж хүмүүсийг айлган дагуулахыг хэлдэггүй. Зөвхөн ийм бодит, ер бусын ажлын тусламжтайгаар хүний дотор гүнд олон жил нуугдсан хуучин зан чанарыг бүрэн илчлэн гаргаснаар хүн Түүнийг таньж өөрчилж болох юм. … Махан бие нь эрх мэдэлтэй байж болдог тул Тэрээр махан бие болсон ба Тэрээр хүмүүсийн дунд бодит хэлбэрээр, хүмүүст харагдах, ойлгогдох байдлаар ажлаа явуулж чадаж байсан. Ийм ажлууд нь бүх эрх мэдлийг агуулдаг Бурханы Сүнсний шууд хийсэн ямар ч ажлыг бодвол илүү бодитой, үр дүн нь мөн илэрхий байдаг. Учир нь Түүний махан бие нь бодитойгоор ярьж, ажиллаж чаддаг. Түүний махан биеийн гадаад хэлбэр нь ямар нэг эрх мэдэлгүй тул хүмүүс ойртож болохоор байдаг. Түүний бие нь эрх мэдлийг агуулдаг боловч Түүний эрх мэдэл нь хэнд ч харагддаггүй. Түүнийг ярьж, ажиллаж байх үед хүн Түүнд эрх мэдэл байгааг илрүүлж чаддаггүй. Энэ нь Түүний жинхэнэ ажилд илүү хэрэгтэй. Ийм бүх ажил үр дүнд хүрч чадна. Ямар ч хүн Түүнд эрх мэдэл байгааг мэдэхгүй, Түүнийг гомдоож болохгүйг харахгүй, Түүний уур хилэнг хараагүй боловч Түүний энэ далдлагдсан эрх мэдэл болон уур хилэн, олон нийтийн яриаг ашиглан Тэрээр Өөрийн Үгээр хүрэх гэж байсан үр дүндээ хүрдэг. Өөрөөр хэлбэл Түүний хоолойны өнгөөр, ярианы чанга байдлаар, Түүний үгсийн бүх мэргэн ухаанаар хүнийг бүрэн итгүүлж болдог. Ийм байдлаар хүмүүс харахад ямар ч эрх мэдэлгүй мэт байх бие махбодтой болсон Бурханыг дагадаг ба Тэрээр ингэж хүнийг аврах зорилгодоо хүрдэг. Энэ бол Түүний бие махбодтой болсны өөр нэг ач холбогдол юм: илүү бодитойгоор ярьснаар Түүний үгсийн бодитой байдал нь хүмүүст нөлөөлж, тэднийг Бурханы үгний хүч чадлыг гэрчлэхэд хүргэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Бурханы ажлын бай нь Сатаны сүнс эсвэл ямар нэг биегүй хоосон зүйл биш, харин махан биеэс бүтсэн, Сатанаар ялзруулагдсан хүн учраас Тэр махбод болсон билээ. Чухамдаа хүний махан бие ялзарсан учраас Бурхан махан биетэй хүнийг Өөрийн ажлын бай болгосон; цаашлаад хүн ялзралын бай учраас Тэр Өөрийнхөө авралын ажлын бүх үе шатанд хүнийг Өөрийн ажлын цорын ганц бай болгосон. Хүн бол мах, цуснаас бүтсэн мөнх бус оршихуй бөгөөд хүнийг аварч чадах цор Нэгэн бол Бурхан билээ. Ийм маягаар Бурхан, Өөрийн ажлыг хийхийн тулд хүнтэй адил шинж чанарыг эзэмшсэн махбод болох ёстой байсан, ингэснээр Түүний ажил илүү дээр үр дүнд хүрч болох юм. Хүн махан биетэй, гэм нүглийг ялан дийлж, өөрийгөө махан биеэс салгах чадваргүй учраас Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан чухамдаа махбод болох ёстой. Бие махбодтой болсон Бурханы мөн чанар болон ялгамж чанар нь хүний мөн чанар болон ялгамж чанараас ихээхэн ялгаатай боловч Түүний гадаад төрх нь хүнийхтэй яг адил, Тэр энгийн хүний дүр төрхтэй бөгөөд энгийн хүний амьдралаар амьдардаг тул Түүнийг харсан хүмүүс энгийн хүнээс ялгаж чадахгүй. Энэ энгийн төрх байдал ба хэвийн хүн чанар нь Түүний хувьд хэвийн хүн чанараараа Өөрийн бурханлаг ажлыг гүйцэтгэхэд хангалттай. Түүний махбод нь Түүнд хэвийн хүн чанараараа ажиллах боломж олгож, хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийхэд тусладаг бөгөөд цаашлаад Түүний хэвийн хүн чанар нь, хүмүүсийн дунд авралын ажлаа явуулахад Түүнд тусалдаг. Хэдийгээр Түүний хэвийн хүн чанар хүн төрөлхтөн дунд ихээхэн үймээн шуугиан тарьсан ч, тийм үймээн шуугиан Түүний ажлын хэвийн үр дүнд нөлөөлөөгүй. Товчхондоо Түүний эгэл махбодын ажил хүнд дээд зэргийн ач тустай. Ихэнх хүмүүс Түүний хэвийн хүн чанарыг хүлээн зөвшөөрөөгүй байсан ч гэсэн, Түүний ажил үр дүнтэй хэвээр байх ба Түүний хэвийн хүн чанарын ачаар эдгээр үр дүнд хүрнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Бие махбодоор үйлдсэн Түүний ажлаас хүн, Түүний хэвийн хүн чанарын талаар хүмүүсийн дунд байдаг үзлээс арав дахин эсвэл бүр хэдэн арав дахин илүү зүйлийг олж авдаг бөгөөд ийм үзэл нь бүгд Түүний ажилд эцэстээ залгигддаг. Түүний ажлын хүрсэн үр дүн, өөрөөр хэлбэл Түүнд хандах хүний мэдлэг нь Бурханы талаарх хүний үзлээс хамаагүй олон байдаг. …

… Бие махбодтой болсон Бурхан махбодод ирсний цорын ганц шалтгаан нь ялзарсан хүний хэрэгцээнээс болсон билээ. Энэ нь Бурханы биш хүний хэрэгцээнээс болсон бөгөөд Түүний бүх золиослол болон зовлон нь Бурханы Өөрийн тусын тулд биш, харин хүн төрөлхтний төлөө байдаг. Бурханы хувьд ашиг, алдагдал эсвэл өгөөж гэж байхгүй; Түүний олсон зүйл нь Түүний хожим нь хураасан ургац биш, харин анхнаасаа л Түүнийх байсан зүйл. Түүний хүн төрөлхтний төлөө хийж байгаа бүх зүйл, золиослол нь илүү их шагнал олж авахын тулд биш, харин бүхэлдээ хүн төрөлхтний төлөө байдаг. Хэдийгээр бие махбодоор хийх Бурханы ажилд төсөөлөхийн аргагүй олон саад бэрхшээл гардаг ч эцэстээ хүрэх үр дүн нь Сүнсээр шууд хийсэн ажлаас хамаагүй илүү байдаг. Махан биеийн ажил нь ихээхэн зовлон зүдгүүрийн шалтгаан болдог ч махан биед Сүнстэй адилхан агуу ялгамж чанар байдаггүй, Сүнсний нэгэн адил эрх мэдэл эзэмших нь байтугай Сүнстэй адил ер бусын үйл хэргийг ч хийж чадахгүй. Гэхдээ бусдаас ялгарах юмгүй энэ махан биеийн хийсэн ажлын мөн чанар нь шууд Сүнсээр хийсэн ажлаас хавьгүй илүү бөгөөд энэхүү махбод Өөрөө хүний бүх хэрэгцээний хариулт нь юм. Аврагдах хүмүүсийн хувьд, Cүнсний ашиглалтын үнэ цэнэ нь махан биеийнхээс хамаагүй доогуур байдаг: Сүнсний ажил уул нуруу, гол мөрөн, нуур, далай тэнгис гээд бүх орчлон ертөнцийг хамрах чадвартай, гэтэл махбодын ажил нь Түүний харилцаж байгаа хүн бүртэй илүү үр дүнтэйгээр холбогддог. Үүнээс гадна бодит хэлбэртэй Бурханы махбодыг хүн илүү их ойлгож, итгэж чадах бөгөөд энэ нь Бурханы тухай хүний мэдлэгийг улам гүнзгийрүүлж, хүнд Бурханы бодит үйл хэргийн талаарх илүү гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чаддаг. Сүнсний ажил нууц далд оршино, мөнх бус хүмүүсийн хувьд ухаж ойлгох байтугай харах хүртэл хэцүү, иймээс ч тэд зөвхөн хоосон төсөөлөлд найдаж л чадна. Махбодын ажил харин энгийн бөгөөд бодит байдалд тулгуурласан, баялаг мэргэн ухааныг шингээсэн, хүний нүдэнд үзэгдэж харагдах барьцтай байдаг; хүн Бурханы ажлын мэргэн ухааныг биеэр мэдрэх боломжтой, үүнд өөрийн асар их төсөөллийг ашиглах шаардлагагүй. Энэ бол Бурханы махбод дахь ажлын нарийн зөв байдал болон жинхэнэ үнэ цэнэ мөн. Сүнс зөвхөн хүнд үл үзэгдэх зүйлсийг болон түүний хувьд төсөөлөхөд амаргүй зүйлсийг хийж чаддаг, тухайлбал Сүнсний гэгээрэл, Сүнсний хөдөлгөлт, Сүнсний удирдамж зэрэг нь оюун санаатай хүний хувьд ямар нэгэн тодорхой утга учраар хангадаггүй. Тэд зөвхөн сэтгэл хөдөлгөлт эсвэл ерөнхий утга учрыг өгөхөөс биш үгээр зааварчилгаа өгч чадахгүй. Харин махбод дахь Бурханы ажил асар өөр байдаг: Үүнд үгний яг таг удирдамж байдаг ба тодорхой хүсэл, тодорхой шаардсан зорилготой байдаг. Тиймээс хүн таамаглал хийх нь байтугай, тэмтчин бэдэрч, төсөөллөө ашиглах хэрэггүй. Энэ бол махбод дахь ажлын тодорхой байдал бөгөөд Сүнсний ажлаас ялгагдах асар том ялгаа юм. Сүнсний ажил нь зөвхөн хязгаарлагдмал цар хүрээнд зохимжтой бөгөөд махбодын ажлыг орлож чадахгүй. Махбодын ажил нь хүнд хамаагүй илүү оновчтой, чухал зорилго болон Сүнсний ажлаас хамаагүй илүү бодит, үнэ цэнэтэй мэдлэгийг өгдөг. Ялзарсан хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай ажил бол оновчтой үгс, зорьсон зорилго болон харж, хүрч болох зүйлээр хангадаг ажил юм. Зөвхөн бодитой ажил, цагаа олсон заавар нь л хүний дур сонирхолд таарч тохирох бөгөөд зөвхөн бодит ажил нь хүнийг ялзарсан, доройтсон зан чанараас аварч чадна. Үүнд зөвхөн бие махбодтой болсон Бурхан хүрч чадна; зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хүнийг өмнөх ялзарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна. Сүнс Бурханы төрөлх мөн чанар хэдий ч ийм ажлыг зөвхөн Түүний махбодоор хийх боломжтой. Хэрэв Сүнс дангаараа ажилладаг байсан бол Түүний ажил үр дүнтэй байж чадахгүй байх байсан—энэ бол илэрхий үнэн юм. …

… Бурхан ялзарсан хүнийг Сатаны нөлөөнөөс аварч чадна, гэхдээ энэ ажлыг Бурханы Сүнс шууд биелүүлж чадахгүй; харин үүнийг зөвхөн Бурханы Сүнсний өмссөн махбод буюу Бурханы махбод болсон бие л хийж чадна. Энэ махбод нь хүн бас Бурхан, энэ нь хэвийн хүн чанарыг эзэмшсэн хүн, бас бүрэн бурханлаг чанар бүхий Бурхан юм. Иймээс, энэ махбод хэдийгээр Бурханы Сүнс биш, Сүнснээс ихээхэн ялгаатай ч гэсэн тэр бол хүн төрөлхтнийг аврагч бие махбодтой болсон Бурхан Өөрөө буюу Сүнс, бас махбод билээ. Түүнийг юу гэж дуудах нь хамаагүй, эцсийн эцэст энэ бол хүн төрөлхтнийг авардаг Бурхан Өөрөө юм. Учир нь Бурханы Сүнсийг махбодоос салгахын аргагүй бөгөөд махбодын ажил нь ч бас Бурханы Сүнсний ажил юм; энэ ажлыг Сүнсний ялгамж чанарыг ашиглан хийдэггүй, харин махбодын ялгамж чанарыг ашиглан хийдэг. Сүнсээр шууд хийх хэрэгтэй ажил нь бие махбодтой болохыг шаарддаггүй бөгөөд махбодоор хийх шаардлагатай ажлыг Сүнсээр шууд хийж болохгүй, үүнийг зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хийж чадна. Энэ бол энэ ажилд шаардлагатай, ялзарсан хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл юм. Бурханы ажлын гурван үе шатанд зөвхөн нэг үе шат нь Сүнсээр хийгдсэн ба үлдсэн хоёр үе шат нь шууд Сүнсээр биш, харин бие махбодтой болсон Бурханаар хийгддэг. Сүнсээр хийгдсэн хуулийн ажил нь хүний ялзарсан зан чанарыг өөрчлөх явдлыг агуулаагүй, мөн энэ нь Бурханы талаарх хүний мэдлэгтэй ямар ч хамааралгүй байсан. Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе дэх Бурханы махбодын ажил нь харин хүний ялзарсан зан чанар болон Бурханы талаарх түүний мэдлэгтэй хамааралтай ба энэ нь авралын ажлын нэн чухал хэсэг юм. Тийм ч учраас ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй, бие махбодтой болсон Бурханы шууд ажил илүү хэрэгтэй билээ. Хүн төрөлхтөнд түүнийг хариулах, дэмжих, услах, тэжээх, шүүх, гэсгээх бие махбодтой болсон Бурхан хэрэгтэй бөгөөд түүнд бие махбодтой болсон Бурханы илүү их нигүүлсэл, илүү агуу золин аврал хэрэгтэй. Зөвхөн махбод дахь Бурхан л, хүний итгэлийг хүлээсэн нэгэн, хүний хоньчин, дэргэд нь байж тусалж чадах нэгэн байж чадах бөгөөд энэ бүхэн нь өнөөдөр болоод өнгөрсөн үед бие махбодтой болсны хэрэгцээ шаардлага билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-rээс

Хүний махан бие Сатанаар ялзруулагдаж, хамгийн их сохорч, гүн гүнзгий хорлогдсон. Бурхан махбодоор биечлэн ажилладагийн хамгийн үндсэн шалтгаан нь, Түүний авралын бай нь махан биеэс бүтсэн хүн бөгөөд бас Бурханы ажилд саад хийхийн тулд Сатан хүний махан биеийг ашигладагаас болдог. Сатантай тулалдах тулаан нь чухамдаа хүнийг байлдан дагуулах ажил бөгөөд үүний зэрэгцээ хүн бас Бурханы авралын бай юм. Ийнхүү бие махбодтой болсон Бурханы ажил чухал билээ. Сатан хүний махан биеийг ялзруулж, хүн Сатаны биелэл болсон ба Бурханд ялагдах зүйл болсон. Ийм байдлаар Сатантай тулалдах, хүн төрөлхтнийг аврах ажил газар дэлхий дээр болдог бөгөөд Сатантай тулалдахын тулд Бурхан хүн болох ёстой. Энэ бол хамгийн бодитой ажил юм. Бурхан махбодоороо ажиллах үед Тэр чухамдаа махан биеэр Сатантай тулалдаж байдаг. Тэр махбодоороо ажиллах үедээ сүнсний ертөнцөд Өөрийн ажлыг хийж, улмаар сүнсний ертөнц дэх бүх ажлаа газар дээр бодит болгодог. Байлдан дагуулагдах нэгэн нь Түүнд дуулгаваргүй байдаг хүн, харин ялан дийлэгдэх нэгэн нь Түүний дайсан болох Сатаны (мэдээж энэ нь ч бас хүн) биелэл бөгөөд эцэстээ аврагдах нэгэн нь бас л хүн юм. Ийм болохоор Түүний хувьд бүтээлийн гадаад бүрхүүлтэй хүн болох нь бүр ч илүү чухал юм, ингэснээр Тэр Сатантай жинхэнэ тулаан хийж, Өөрт нь дуулгаваргүй байдаг агаад Өөртэй нь яг ижилхэн гадаад бүрхүүлтэй хүнийг байлдан дагуулж, Сатанд хорлогдсон, Өөртэй нь яг ижилхэн гадаад бүрхүүлтэй хүнийг аварч чадах юм. Түүний дайсан бол хүн, Түүний байлдан дагуулалтын бай бол хүн, Түүний авралын бай нь Бурханаар бүтээгдсэн хүн билээ. Тиймээс Тэр хүн болох ёстой бөгөөд ийм байдлаар Түүний ажил илүү хялбар болно. Тэр Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг байлдан дагуулж, түүнчлэн хүн төрөлхтнийг аврах чадвартай. Хэдий энэ махбод эгэл жирийн агаад бодит боловч Тэр ердийн нэг махбод биш: Тэр ердөө л нэг хүн төдий махбод биш, харин хүнлэг бас бурханлаг бие махбод юм. Энэ нь Түүний хүнээс ялгагдах ялгаа бөгөөд Бурханы ялгамж чанарын тэмдэг билээ. Зөвхөн ийм махбод л Түүний хийхийг зорьсон ажлыг хийж, махбод дахь Бурханы үйлчлэлийг биелүүлж, хүмүүсийн дундах Түүний ажлыг бүрэн гүйцэтгэж чадна. Хэрэв ийм байгаагүйсэн бол хүмүүсийн дундах Түүний ажил ямагт хоосон, алдаа мадагтай байх байлаа. Бурхан хэдий Сатаны сүнстэй тулаан хийж, ялалтаа мандуулж чадах ч ялзарсан хүний хуучин зан чанар хэзээ ч шийдэгдэхгүй бөгөөд Түүнд дуулгаваргүй, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс хэзээ ч үнэхээр Түүний ноёрхолд орохгүй, өөрөөр хэлбэл Тэр хэзээ ч хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүх хүн төрөлхтнийг олж авч чадахгүй. Хэрвээ Түүний газар дээрх ажил шийдвэрлэгдэхгүй бол Түүний удирдлага хэзээ ч дуусгавар болохгүй, хүн төрөлхтөн бүхэлдээ амралтанд орж чадахгүй. Хэрэв Бурхан Өөрийн бүх бүтээлүүдтэй хамт амралтанд орж чадахгүй бол ийм удирдлагын ажилд хэзээ ч үр дүн байхгүй байх ба үүний үрээр Бурханы алдар алга болох болно. Хэдийгээр Түүний махбод эрх мэдэлгүй ч Түүний хийдэг ажил үр нөлөө гаргасан байх болно. Энэ бол Түүний ажлын зайлшгүй чиглэл юм. Түүний махбод эрх мэдэлтэй эсэхээс үл хамааран Тэр Бурханы Өөрийн ажлыг хийх чадвартай байсаар байгаа цагт Тэр бол Бурхан Өөрөө юм. Энэ махбод хэр эгэл жирийн байх нь хамаагүй, Тэр хийх ёстой ажлаа хийж чадна, учир нь энэ махбод бол ердийн нэг хүн биш харин Бурхан билээ. Хүний хийж чадахгүйг энэ махбод хийж чаддагийн шалтгаан нь Түүний дотоод мөн чанар ямар ч хүнийхтэй адилгүй бөгөөд Тэр хүнийг аварч чаддагийн шалтгаан нь Түүний ялгамж чанар ямар ч хүнийхээс өөр учраас юм. Тэр бол хүн, үүнээс ч илүүтэйгээр Бурхан учраас, Тэр махан биетэй энгийн хүний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг учраас, Өөртэй нь хамт газар дэлхий дээр амьдарч байгаа ялзарсан хүнийг аварч чадах учраас энэхүү махбод хүн төрөлхтөнд нэн чухал билээ. Тэр хэдий хүнтэй адил ч гэсэн бие махбодтой болсон Бурхан нь хүн төрөлхтөнд, ямар ч үнэ цэнэтэй хүнээс илүү чухал, учир нь Тэр Бурханы Сүнсний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг бөгөөд Бурханы Сүнснээс илүүтэйгээр Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чаддаг, Бурханы Сүнсээс илүүтэйгээр хүн төрөлхтнийг бүрэн олж авч чаддаг. Үүний үр дүнд хэдий энэ махбод эгэл жирийн ч гэсэн хүн төрөлхтөнд оруулсан Түүний хувь нэмэр, хүн төрөлхтний оршин тогтнол дахь Түүний ач холбогдол Түүнийг илүү эрхэм нандин болгодог бөгөөд мөн энэ махбодын жинхэнэ үнэ цэнэ болон ач холбогдлыг ямар ч хүнтэй жишихийн аргагүй. Хэдий энэ махбод Сатаныг шууд устгаж чадахгүй ч, хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Сатаныг ялж, Сатаныг Өөрийн ноёрхолд бүрэн оруулахын тулд Тэр Өөрийн ажлыг ашиглаж чадна. Бурхан бие махбодтой болсон тул Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг аврах чадвартай юм. Тэр Сатаныг шууд устгадаггүй, харин Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажлыг хийхийн тулд махбод болдог. Ийм маягаар Тэр бүтээлүүдийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж, ялзарсан хүн төрөлхтнийг илүү сайн аварч чадна. Бие махбодтой болсон Бурхан Сатаныг ялах нь Бурханы Сүнс Сатаныг шууд устгаснаас илүү үнэмшилтэй байж, илүү дээр гэрчлэл хийдэг. Махбод дахь Бурхан, хүнд Бүтээгчийг мэдэхэд нь илүү сайн тусалж, бүтээлүүдийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Өмнөх:Нигүүлслийн эринд Бурхан иудей хүний дүрээр махбодтой болж илэрсэн, тэгвэл яагаад эцсийн өдрүүдэд Бурхан Ази хүний дүрээр илэрсэн бэ?

Дараах:Эргэн ирэх үедээ Есүс яг ямар ажил хийх вэ?

Танд таалагдаж магадгүй