Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

ХРИСТИЙН ШҮҮХ СУУДЛЫН ӨМНӨХ ТУРШЛАГЫН ТУХАЙ ГЭРЧЛЭЛҮҮД

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Бурханы ажил маш ухаалаг

Шижи, Аньхуй муж

Ер нь хамтран зүтгэгчдийн цуглаанд оролцож байх үед удирдагч маань, Бурханд үйлчлэхдээ бүтэлгүйтсэн хүмүүсийн туршлагын талаар үргэлж номлож, тэдний туршлагаас сургамж авч, тэдгээрийг анхааруулга хэмээн авч үзэхийг биднээс хүсдэг байв. Жишээлбэл, зарим удирдагч номлол юм уу нөхөрлөл хийхдээ үргэлж бичиг үсэг, хоосон сургаалын талаар номлодог байж. Тэд үнэний бодитой мэдлэгийг номлож чаддаггүй, бодитой ажил хийж чаддаггүй байсан бөгөөд үр дүнд нь чуулганы ажилд ахиц гаргалгүй хэдэн жилийн турш удирдагчаар үйлчилсэн байв; чуулганы ажил бараг бүрмөсөн зогсонги болж, тэд хуурамч удирдагч болсон ба Бурханаар шигшигдэн хаягджээ. Үүргээ биелүүлэхдээ зарим удирдагч үргэлж өөрсдийгөө гайхуулж, өргөмжилж, гэрчилж, байр сууриа хамгаалахын тулд ажилласан бөгөөд эцэст нь ийм удирдагчид хүмүүсийг өөрсдийнхөө өмнө аваачиж, антихрист болоод хөөгджээ. Зарим удирдагч махан биедээ хэт их анхаарал хандуулж, тав тухайд шунан, ямар нэг бодит ажил огт хийгээгүй байв. Ийм удирдагчид яг л чуулган дахь шимэгч хорхой мэт байр суурийн ерөөлд шунан, эцэстээ илчлэгдэж, хөөн зайлуулагджээ. Бүтэлгүйтлийн эдгээр жишээг сонсоод надад: “Бурхан төгс хүчит биш гэж үү? Эдгээр удирдагч ажиллаж байхдаа мууг үйлдэн, Бурханыг эсэргүүцэж, чуулганы ажилд хор хохирол учруулж байсан байхад Бурхан яагаад арай эртхэн хөндлөнгөөс оролцож, тэднийг ил болгож, хөөн зайлуулаагүй юм бэ? Ингэвэл ах, эгч нарын маань амь болон чуулганы ажил арай бага хор хохирол амсах байсан бус уу?” гэх асуулт өөрийн эрхгүй төрлөө. Энэхүү асуулт намайг зовоосоор байв.

Нэгэн өдөр би номлолоос үүнийг уншив: “Зарим хүн үргэлж бүх түвшний удирдагчид руу шүүмжлэл чулуудаж, хариуцлагагүй мэдэгдэл хийж байдаг. Ийм зан авир нь энэ хүмүүсийн юуг харуулдаг вэ? Энэ нь, биеэ тоосон, ихэрхүү, бодлогогүй гэдгийг нь илчилж, мөн Бурханы ажлын талаар ямар ч ойлголтгүй тул зөв ойлголттой байх чадваргүй гэдгийг нь илчилдэг. Хэрэв чи, тухайн хүнд Ариун Сүнсний ажил дутмаг байгааг, мөн хийж буй ажлаараа Бурханы сонгосон хүмүүсийг үнэн рүү хөтлөхгүй байгааг ялган салгаж чаддаг бол үнэн рүү орсон гэдгийг чинь энэ нь нотлохгүй гэж үү? Хэрэв хүн ийм зүйл тохиолдохыг харвал—хуурамч ажилчид юм уу хуурамч элч нар гарч ирж байгааг харвал—Бурханы сонгосон хүмүүсийн үүрэг юу вэ? Бурханы сонгосон хүмүүс энэ нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Тэд ийм төрлийн асуудалд хэрхэн хандах ёстой вэ? Та нар асуудлыг дээд албан тушаалтнууддаа мэдээлж, тухайн хүнийг илчилж болно. Бурханы сонгосон илүү олон хүн танин мэдэх чадвартай болж, мэдээлэх, илчлэх, санал дэвшүүлэхийн тулд зохистой арга хэмжээ авч болно—ийм маягаар асуудал шийдэгдэхгүй гэж үү? Тиймээс Бурханы сонгосон хүмүүс ч бас хариуцлага үүрч, иймэрхүү асуудлуудыг шийдэх зөв арга замыг мэддэг байх ёстой. Хэрэв Бурханы сонгосон хүмүүс үнэнгүй бол эдгээр асуудлыг шийдвэрлэхдээ зохих ёсоор үйлдэхгүй нь дамжиггүй. Зарим хүн шударга ёсны мэдрэмжтэй байдаг—тэд Бурханы ажилд саад бологсод, үймүүлэгсэдийг өөрсдийн чуулганд оруулахгүй. Ийм хүнийг олж харангуутаа тэд даруйхан мэдээлж, ил болгодог. Зарим хүн саад бологсод, үймүүлэгсэдийн эсрэг тэмцэж, харин зарим нь сохроор дуулгавартай дагана. Зарим хүн, удирдагч нь хэн ч байсан хамаагүй түүнийг сохроор шүтэж, дагадаг, бусад нь ямар ч танин мэдэх чадваргүйгээр, хэн ч юу ч хэлсэн бай анхаарч, хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ийм маягаар янз бүрийн хүмүүс ил болдог байна. Иймэрхүү зүйл тохиолдох үедээ хүмүүсийг үнэхээр ил болгодог бөгөөд эдгээрийн ард Бурханы сайн санаа зорилго байдаг. Хэрэв Бурханы сонгосон хүмүүс үнэний талаар дорвитой ойлголттой бол тэдний ихэнх нь хуурамч элч, хуурамч ажилчдыг гарч ирэнгүүт нь ялган таньж, эсэргүүцэж, голж чадна. Энэ нь юуг харуулдаг вэ? Энэ нь, Бурханы сонгосон хүмүүсийн амь төлөвшиж, өссөн, мөн тэд бүрмөсөн аврал хүртэж, Бурханаар авхуулж, бүрэн төгс болгуулсан гэдгийг харуулдаг. Тиймээс тохиолдож буй бүхний цаана Бурханы сайн санаа зорилго оршиж байдаг” (Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл III дахь “Хүний үзэл болон шүүмжлэлийг хэрхэн мэдэх вэ”-ээс). Энэхүү нөхөрлөл миний зүрх сэтгэлд байсан төөрөгдлийг нэгд нэггүй шийдвэрлэж өгсөн юм. Өөр өөр төрлийн бүх хүнийг ил болгохын тулд Бурхан хуурамч удирдагч, хуурамч ажилчдыг чуулганд маань гарч ирэхийг зөвшөөрдөг болж таарав. Үүнээс ч илүүтэйгээр, энэ нь Түүнд хүмүүсийн дотор үнэнийг шингээх боломж олгодог бөгөөд ингэснээр тэд танин мэдэх чадвар, гүн ойлголттой болж, үнэнийг ойлгож, Бурханы үгийн бодит байдалд орж болох юм. Үнэнийг эрэлхийлдэг, шударга ёсны мэдрэмжтэй бүх хүн өндийн босох бөгөөд хуурамч удирдагчид, хуурамч ажилчид чуулган дотор муу үйл үйлдэж, чуулганы ажлыг үймүүлж байгааг харах үедээ чуулганы ашиг сонирхлыг хамгаалж, Бурханы төлөө гэрчлэлд зогсохын тулд тэднийг мэдээлж, илчилж, эсэргүүцэж, голно. Харин үнэнийг эрэлхийлдэггүй, бусдыг ялгалгүйгээр дагадаг хүмүүст танин мэдэх чадвар дутмаг байдаг учраас тэд зөвхөн олон нийтийг аялдан дагалдаж, бусдыг сохроор дагаж, бусдад найр тавьж л чаддаг бөгөөд мууг үйлдэгчидтэй хуйвалдан сүлбэлдэж дуусна; үнэнийг хайрладаггүй нөлөө бүхий хүмүүсийг өмгөөлж, тэдэнд зусарддаг тэр жигшүүрт боолууд зөвхөн бусдыг шүтэж, эрэлхийлж, бишрэх л дуртай учраас хуурамч удирдагч, хуурамч ажилчдад мэхлэгдэж дуусна; биеэ тоосон, ихэрхүү, өчүүхэн ч эрүүл ухаангүй хүмүүс Бурханы ажлын талаар ямар ч мэдлэггүй байдаг учраас чуулганы ажлын талаар саналаа хэлж, үзэл бий болгож, тэр ч бүү хэл Бурханы ажлын талаар хүмүүст эргэлзээ төрүүлж, шүүмжилж л чаддаг бөгөөд үүнийхээ төлөө тэд илчлэгддэг. Бурханы ажил үнэхээр маш ухаалаг гэдэг нь тодорхой юм! Хүмүүсийн үзэлтэй зөрөлддөг Өөрийн ажлаар дамжуулан Тэрээр хүнийг ил болгож, төгс болгож, таягдан хаядаг. Бурханд үнэхээр итгэдэг, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс антихристүүд, хуурамч удирдагчид, хуурамч ажилчидтай тулгарах үедээ Бурханыг хангалуун байлгахын тулд үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ойлгож, үнэнийг хэрэгжүүлж, гэрчлэлд зогсож чаддаг бөгөөд иймээс Бурхан тэднийг бүрэн гүйцэд, төгс болгодог. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс олныг дагаж, бусдыг сохроор шүтэж, өөрсдийн үзэл, төсөөлөл дотроо амьдран, Бурханы талаар шүүмжилдэг бөгөөд үүнийхээ төлөө тэд илчлэгдэж, хөөн зайлуулагддаг. Би Бурханы үгийн дараах хэсгийг саналаа: “Олон сөрөг зүйл, олон идэвхгүй зүйлээр дамжуулан Бурхан чамайг төгс болгодог. Сатаны олон үйл хэрэг, буруушаалт болон олон хүнээр дамжин илэрхийлэгддэг зүйлээр дамжуулан Бурхан чамд мэдлэг олж авах боломж олгож, үүгээр чамайг төгс болгодог” (Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос). Энэ бол үнэхээр үнэн. Хүмүүс үйл явдлыг хор хөнөөлтэй, сөрөг гэж үзэж болох ч Бурхан энэхүү нөхцөл байдлаар дамжуулан ажиллаж, хүмүүст танин мэдэх чадвар болон гүн ойлголтоо хөгжүүлэх боломж олгон, үнэнийг ойлгуулж, Бурханы мэргэн ухаан, бүхнийг чадагч байдал, гайхалтай үйлс, зөвт зан чанарыг мэдүүлж, Сатаны явуулгыг нэвт харахад тэднийг хүргэдэг, ингэснээр хүмүүс Сатаныг хаяж, Бурхан руу эргэж болох юм. Хүмүүсийн үзэлтэй зөрөлддөг ажлаараа дамжуулан Бурхан хүмүүсийг төгс болгодгийн ар дахь утга учир энэ билээ. Хэрэв Бурхан чуулган дахь хуурамч удирдагч, хуурамч ажилчдыг гарч ирэнгүүт нь ил болгож, зайлуулсан бол хүмүүс үнэнийг ойлгодоггүй байх нөхцөл байдалд, хүмүүсийн мөн чанарыг бүрэн дүүрэн ойлгох чадваргүй, танин мэдэх чадваргүй, түүнчлэн тэдгээр удирдагч болон ажилчдын өнгөц золиослол, зарлагадаж буй байдалд мэхлэгддэгийг нь харгалзан үзвэл үүний үр дүнд хүмүүс Бурханы ажлын талаар үзэл, шүүмжлэл бий болгож, бүр гомдол дургүйцлээ илэрхийлж, хохирсон гэгддэг талыг өмгөөлөх байсан. Ийм маягаар хүмүүс Сатаны ёрын муу болон завхралыг ялган таних чадваргүй, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, түүнчлэн Бурханы төгс хүчин, мэргэн ухаан, ариун, зөвт байдлын талаар ямар ч ойлголтгүй байх бөгөөд амь руу орох чадваргүй байна; тиймээс Бурхан хүнийг аварч, төгс болгох зорилгодоо хүрч чадахгүй байх байлаа. Бурхан бүхнийг чадагч биш учраас, мөн тэдний байгааг мэдээгүй учраас эдгээр хуурамч удирдагч, хуурамч ажилчдыг үл ойшоосон юм биш. Харин ч Тэрээр энэ хүмүүсийг товойлгогч болгон ашиглахыг хүссэн бөгөөд ингэснээр хүмүүс, Ариун Сүнсний ажилтай болон ажилгүй хүмүүс, жинхэнэ болон хуурамч удирдагч, ажилчид, мөн бичиг үсэг, хоосон сургаал номлодог болон үнэний бодит байдалтай хүмүүсийг ялган таньж чадах байв. Тэр биднээс, чуулган дахь үнэнийг эрэлхийлдэг, шударга ёсны мэдрэмжтэй хүн бүрийн зүрх сэтгэлийг, мөн үнэнийг эрэлхийлдэггүй, будилж төөрөлдсөн, ялган таних чадвар дутмаг, Бурханы ажлын талаар байнга үзэл агуулдаг, биеэ тоосон, ихэрхүү хүн бүрийн зүрх сэтгэлийг нэвт хараасай гэж хүсдэг. Бүх хүн үнэнийг ойлгож, Бурханы үгийн бодит байдалд орж, Бурханаар авхуулмагц тэдгээр антихрист, хуурамч удирдагч, хуурамч ажилчид үйлчлэлээ үзүүлж дууссан байх болно. Тэр үед Бурхан энэ хүмүүсийг бүрмөсөн таягдан хаях бөгөөд ийм маягаар хүмүүс Бурханыг буруугаар ойлгохгүй байхаас гадна Түүний зөвт байдал, бүхнийг чадагч чанарыг магтана. Бурхан эдгээр тааламжгүй, сөрөг үйл явдлаар дамжуулан ажиллаж, хүмүүст үнэнийг эрж хайх, үнэнээр зэвсэглэх боломж олгодог ба ингэснээр тэд үнэнийг ойлгож, янз бүрийн хүмүүсийг танин мэдэж, Бурханы бодит ажлын талаар жинхэнэ ойлголттой болж чаддаг нь тодорхой юм.

Хүмүүсийн үзэлтэй зөрөлддөг эдгээр зүйлийн цаана Бурханы сайн санаа зорилго байдаг, үүнээс ч илүүтэйгээр Түүний мэргэн ухаан байдаг гэдгийг ойлгох боломж олгосон гэгээрэл, удирдамжийнх нь төлөө Бурханд талархъя. Хүнийг хамгийн утга учиртай байдлаар илчилж, төгс болгохын тулд энэ бүхэн нь хийгддэг. Бурханы үгэнд хэлдэгчлэн: “Миний мэргэн ухаан, Сатаны хуйвалдаан дээр үндэслэж хэрэглэгддэг.”, “Бурхан бүх зүйлийг жолооддог болохоор тэд Түүнд үйлчилдэг”. Энэ өдрөөс эхлээд би нөхцөл байдлыг өөрийнхөө нүдээр сайн, муу гэж үнэлэхийг хүсэхгүй байна. Харин өөрт тулгарсан бүх зүйлд үнэнийг эрж хайж, Бурханы мэргэн ухаан, төгс хүчийг мэдэхээр эрж хайж, Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг мэдэхийг л хүсэж байна, ингэснээр би үнэнийг үнэхээр ойлгож, олж авч болох юм.

Өмнөх:Байр сууриа алдсаны дараа

Дараах:Бурханы хайр гэж юу вэ?

Холбогдох агуулга