Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

28. Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед золин аврах ажлаа хийж, эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлаа хийдэг. Эцсийн өдрүүдийн шүүлтийн болон Нигүүлслийн эрин үеийн золин аврах ажлуудыг нэг Бурхан хийдэг гэдгийг бид хэрхэн таних вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Еховагийн ажлын дараа, Өөрийн ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Есүс махан биетэй болсон. Түүний ажил нь тусдаа хэрэгжээгүй, харин Еховагийн ажил дээр тулгуурласан. Энэ нь Бурхан Хуулийн эрин үеийг төгсгөсний дараах шинэ эрин үеийн ажил байсан. Үүнтэй адилаар, Есүсийн ажил дууссаны дараа Бурхан дараагийн эрин үед Өөрийн ажлаа үргэлжлүүлэн хийсэн, учир нь Бурханы бүхий л удирдлага нь үргэлж урагш хөгждөг. Хуучин эрин үе өнгөрөх үед энэ нь шинэ эрин үеэр солигддог ба хуучин ажил дуусах үед шинэ ажил нь Бурханы удирдлагыг үргэлжлүүлэх болно. Энэ бие махбод нь Есүсийн ажил дууссаны дараах Бурханы хоёр дахь бие махбод бололт юм. Мэдээж, энэ бие махбод болсон Бурхан нь бие даан бий болоогүй, харин энэ нь Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн дараах, ажлын гурав дахь үе шат юм. Бурханы ажлын шинэ үе шат бүр нь шинэ эхлэл, шинэ эрин үеийг үргэлж авчирдаг. Иймээс Бурханы зан чанар, Түүний ажиллах арга зам, Түүний ажлын байршил болон Түүний нэрэнд ч гэсэн харгалзах өөрчлөлтүүд гардаг. Тиймээс хүний хувьд, шинэ эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Гэхдээ Түүнийг хүн хэрхэн эсэргүүцэхээс үл хамааран Бурхан үргэлж Өөрийн ажлыг хийдэг ба бүх хүн төрөлхтнийг урагш хөтөлж байдаг. Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Тэр Нигүүлслийн эрин үеийг авчирсан бөгөөд Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махан биетэй болсон ба энэ удаа махан биетэй болохдоо Тэр Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүс нь Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөх ба Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ихээхэн ажил хийсэн ч, Тэр зөвхөн бүх хүн төрөлхтний авралыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсийг нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхэд хүргээд зогсохгүй, хүнийг Сатанаар ялзруулагдсан зан чанараас нь бүрэн салгахын тулд Бурханыг бүр илүү агуу ажил хийхийг шаарддаг. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махан биед эргэн ирж гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эзэмшиж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдрах ба үнэн, зам, амийг олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Өнөө үед хийгдсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч гэсэн Бурханы ажил цааш хөгжин урагшилсан. Ажлын энэхүү үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед тулгуурлан бий болсон гэж Би яагаад дахин дахин хэлдэг вэ? Энэ нь, өнөө үеийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэний сайжруулалт гэсэн үг юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нарийн нягт харилцан холбогдсон ба нэг нь дараагийнхтайгаа холбоотой байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би яагаад бас хэлдэг вэ? Хэрвээ энэ үе шат нь Есүсийн хийсэн ажил дээр тулгуурлаагүй бол цовдлол буюу өмнө нь хийгдсэн золилтын ажил энэ үе шатанд мөн л хийгдэх хэрэгтэй болох байсан. Энэ нь утга учиргүй байх болно. Тиймээс ажил бүрэн дууссан биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажил өмнөхөөсөө ч бүр илүү дээр болсон. Ажлын энэ үе шат нь Хуулийн эрин үе болон Есүсийн хөдөлшгүй ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болно. Ажил шат дараалан хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш юм. Ажлын гурван үе шатны хослолыг л зөвхөн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно. Энэ үе шат нь Нигүүлслийн эрин үеийн ажлын суурин дээр хийгдсэн. Хэрвээ ажлын эдгээр хоёр үе шат нь хоорондоо хамааралгүй бол яагаад энэ үе шатанд цовдлол байхгүй байна вэ? Яагаад Би хүний нүглийг үүрэхгүй гэж? Би Ариун Сүнсээс олдож төрөөгүй, мөн хүний нүглийг үүрэхийн тулд цовдлогдохгүй. Үүний оронд Би хүнийг шууд гэсгээхийн тулд энд байгаа. Хэрвээ Би цовдлолын дараа хүнийг гэсгээгээгүй бол мөн одоо Би Ариун Сүнснээс олдож төрөөгүй бол Би хүнийг гэсгээх эрхгүй байх байсан. Би Есүстэй нэг учраас л Би хүнийг шууд гэсгээж, шүүхийн тулд ирсэн билээ. Ажлын энэ үе шат нь бүхэлдээ өмнөх үе шатан дээр суурилсан. Ийм учраас зөвхөн тийм ажил л хүнийг шат шатаар авралд хүргэж чадна. Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Хэдийгээр Бидний махан бие ямар ч хамаагүй боловч Бидний Сүнснүүд нэг юм; хэдийгээр Бидний хийдэг зүйл болон Бидний үүрдэг ажил адилхан биш боловч Бид мөн чанартаа адилхан; Бидний махан бие өөр өөр хэлбэрийг олсон бөгөөд энэ нь эрин үеийн өөрчлөлт болон Бидний ажлын хэрэгцээнээс болсон; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирсан ажил болоод хүнд илчилдэг Бидний зан чанар мөн өөр. Тийм учраас энэ өдөр хүний харж байгаа, хүлээн авч байгаа зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй; эрин үеийн өөрчлөлтийн улмаас ийм байдаг. ……Үүний нэгэн адилаар, Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш юм. Тэд бол адилхан Сүнс. Өнөө үеийн бие махбод болсон Бурхан болон Есүстэй яг адилхан. Хэдий Тэд цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл Тэдний Сүнснүүд нэг юм. Тэрээр өршөөл энэрэл ба өгөөмөр сэтгэлийн ажлыг, түүнчлэн хүний зөвт шүүлт, гэсгээлтийн болоод хүнд хараал хийх ажлыг хийж чадна. Эцэстээ Тэр дэлхийг устгаж, хорон мууг шийтгэх ажлыг хийж чадна. Тэр Өөрөө энэ бүхнийг хийхгүй гэж үү? Энэ нь Бурханы төгс хүчтэй байдал биш гэж үү? Тэрээр хүний төлөө хууль ёсыг тогтоож, тушаал гаргахын аль алиныг хийсэн ба түүнчлэн эртний израильчуудыг өөрсдийнхөө амьдралаар газар дээр амьдрахад хүргэж, ариун сүм болон тахилын ширээ барихад тэдэнд зааварчилж, бүх израильчуудыг хаанчилсан. Өөрийн эрх мэдлийн улмаас Тэр тэдэнтэй хамт газар дээр хоёр мянган жилийн туршид амьдарсан. Израильчууд эсэргүүцэж зүрхлээгүй; бүгд Еховаг хүндэтгэж, Түүний тушаалуудыг ажигласан. Түүний эрх мэдэл болон Түүний төгс хүчит байдлын улмаас энэ ажил нь бүгд хийгдсэн. Нигүүлслийн эрин үед Есүс, унасан бүх хүн төрөлхтнийг (зөвхөн израильчуудыг биш) аврахаар ирсэн . Тэрээр хүнд өршөөл энэрэл болон өгөөмөр сэтгэлийг үзүүлсэн. Нигүүлслийн эрин үед хүний харсан Есүс нь өгөөмөр сэтгэлээр бялхаж, үргэлж хайраар дүүрэн байсан, учир нь Тэр хүнийг нүглээс гэтэлгэхээр ирсэн юм. Түүний цовдлол үнэхээр хүнийг нүглээс гэтэлгэх хүртэл Тэр хүмүүсийн нүглийг уучилж байсан. Тэр үед, Бурхан хүний өмнө өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлтэйгээр гарч ирсэн; өөрөөр хэлбэл Тэр хүний төлөөх нүглийн тахил болсон бөгөөд хүний нүглийн төлөө цовдлогдсон, ингэснээр тэд үүрд уучлагдаж болох болсон. Тэрээр өршөөнгүй, энэрэнгүй, тэвчээртэй бөгөөд элэгсэг байсан. Нигүүлслийн эрин үед Есүсийг дагасан хүмүүс бүх зүйлийг тэсвэрлэж, элэгсэг хандахаар эрмэлзэж байсан. Тэд бүх зовлон зүдгүүрийг тэвчсэн бөгөөд тэд зодуулж, хараалгаж эсвэл чулуугаар шидүүлж байсан ч хэзээ ч эсэргүүцээгүй. Гэвч энэ сүүлийн үе шатанд тийм биш, Тэдний Сүнс нэг байсан хэдий ч Есүс болон Еховагийн ажил адилгүй байсантай илүү их төстэй юм. Еховагийн ажил эрин үеийг төгсгөх явдал биш байсан харин үүнийг удирдаж, хүн төрөлхтний газар дээрх амьдралын эхлэлийг тэмдэглэх байсан. Гэсэн хэдий ч одоогийн ажил нь Харь үндэстнүүд дэх гүн гүнзгий ялзруулагдсан хүмүүсийг байлдан дагуулах бөгөөд зөвхөн Хятад үндэстнийг биш харин бүхий л орчлон ертөнцийг удирдах юм. ……Дэлхий бүтээгдсэнээс хойш Бурханы Сүнс ийм их агуу ажлыг хийсэн; Тэр өөр цаг үеүдэд, өөр үндэстнүүдэд өөр өөр ажлыг хийсэн. Эрин үе болгоны хүмүүс Түүний өөр өөр зан чанарыг харсан бөгөөд энэ нь Түүний хийсэн өөр өөр ажлуудаар дамжин аяндаа илчлэгдсэн. Тэр бол өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлээр дүүрэн Бурхан; Тэр бол хүний төлөөх нүглийн тахил бөгөөд хүмүүсийн хоньчин, гэхдээ Тэр мөн хүн дээрх шүүлт, гэсгээлт болон хараал юм. Тэр хүнийг дэлхий дээр хоёр мянган жилийн турш удирдсан бөгөөд ялзарсан хүн төрөлхтнийг мөн нүглээс аварсан. Өнөөдөр Тэр, Түүнийг мэддэггүй хүн төрөлхтнийг байлдан дагуулж, тэднийг Өөрийнхөө ноёрхол дор оруулах чадвартай, ингэснээр бүгд Түүнд бүрэн дүүрэн захирагдана. Эцэст нь, Тэр бол зөвхөн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл, мэргэн ухаан, гайхамшиг, ариун байдлын Бурханаар зогсохгүй, түүнээс илүүгээр Тэр бол хүнийг шүүдэг Бурхан юм гэдгийг хүмүүст харуулахын тулд Тэр бүхий л орчлон ертөнцийн хүмүүс доторх зөвт бус, ариун бус бүхнийг шатаах болно. Бүх хүн төрөлхтний дунд байгаа муу муухайд Тэр бол шатаалт, шүүлт, гэсгээлт; төгс болох хүмүүст Тэр бол зовлон шаналал, цэвэршүүлэлт, сорилт, түүнчлэн тайтгарал, тэтгэлэг, үгийн хангамж, хариуцал, засалт юм. Таягдагдсан хүмүүст Тэр шийтгэл, түүнчлэн залхаан цээрлүүлэлт юм. Надад хэлээч, Бурхан төгс хүчит биш гэж үү? Тэр чиний төсөөлдөг шиг зөвхөн цовдлолыг биш харин бүх ажлыг хийж чадна. Чи Бурханыг хэтэрхий дорд гэж бодож байна!

Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”-аас

Өмнөх:Эзэний эрхэм цус аль хэдийн биднийг цэвэрлэж, бид ариусгагдсан бөгөөд нүгэлд харьяалагдахаа больсон, иймээс бидний хувьд ариусгалтын ажлыг хүлээн авах хэрэггүй. Ингэж хэлэх нь яагаад буруу вэ?

Дараах:“Өөрт нь итгэдэг хэн боловч мөхөхгүй, харин мөнх амьтай болно” гэж Эзэн Есүс бидэнд амласан. Өөрийнхөө хэлсэн зүйлийг Бурхан хэрхэн биелүүлэх вэ?

Танд таалагдаж магадгүй