Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

79. Төгс Хүчит Бурханы үг шийтгэл, гэсгээлт, илчлэлтийг багтаадаг бөгөөд Түүний үгс сүр жавхлан ба хилэгнэлийг агуулдаг, харин тэдгээр нь нигүүлсэл, хайраар дутуу бус гэж үү?

Бурханаас ирсэн хариулт:

Учир нь Миний ажил нь байлдан дагуулах ажил бөгөөд энэ нь та нарын дуулгаваргүй байдал болоод хуучин чанар луу чиглэдэг. Ехова болон Есүсийн эелдэг үгс өнөөгийн шүүлтийн хатуу үгнээс хамаагүй дутмаг байдаг. Тийм хатуу үгсгүйгээр, мянга мянган жилийн туршид дуулгаваргүй байсаар ирсэн “мэргэжилтнүүд” та нарыг байлдан дагуулах боломжгүй юм. Хуучин Гэрээний хуулиуд нь та нарт нөлөөлөх хүчээ аль хэдийн алдсан ба өнөөдрийн шүүлт нь хуучин хуулиас хамаагүй илүү хатуу. Та нарт хамгийн тохиромжтой зүйл бол хуулийн ямар ч хэрэггүй хязгаарлалтууд биш харин шүүлт юм, учир нь та нар хамгийн анхны хүн төрөлхтөн биш харин мянга мянган жилийн туршид ялзруулагдсан хүн төрөлхтөн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (1)”-ээс

Бурхан хүнийг төгс болгохдоо юугаар дамжуулан гүйцэтгэдэг вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар дамжуулан. Бурханы зан чанар бол үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог. … Бурханы хараадаг зүйл бол хүний дуулгаваргүй зан, Түүний шүүдэг зүйл бол хүний нүгэл юм. Тэр өчүүхэн ч өрөвдөхгүй, ширүүн ярьдаг хэдий боловч хүний дотор буй бүхнийг уудладаг ба эдгээр хатуу үгээрээ хүний доторх гол чанарыг илрүүлж, ийм шүүлтээр дамжуулан Тэр махан биеийн мөн чанарын талаар хүнд гүнзгий ойлгуулдаг бөгөөд тиймээс хүн Бурханы өмнө дуулгавартайгаар бууж өгдөг. Хүний махан бие бол нүгэл ба Сатаны чанартай, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай мөн-тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд, Бурханы шүүлтийн үгс түүн дээр буух ёстой ба цэвэршүүлэлтийн бүхий л төрлийг хэрэглэх ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр дүнтэй болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

Эрин үеийг төгсгөх Өөрийн сүүлчийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийнх байх бөгөөд энэ нь бүх шударга бус зүйлсийг илчилж, бүх хүмүүсийг ил тод шүүж, Түүнийг үнэхээр хайрладаг хүмүүсийг төгс болгох болно. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. … Зөвхөн гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно. Хүн гэсгээгдэж, шүүгдэх үедээ л өөрийн жинхэнэ чанараа харуулдаг. Муу нь муу руугаа буцаж, сайн нь сайн руугаа эргэн очиж, хүн төрөл төрлөөрөө ангилагдах болно. Гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнагдаж, бүх хүмүүс Бурханы ноёрхол доорх зүйлс болох болно. … Хэрвээ эцсийн өдрүүдэд хүний төгсгөл илчлэгдэх үед Бурхан хүмүүст шавхагдашгүй энэрэл ба хайрыг хүртээсээр байвал, хэрвээ Тэр хүнийг хайрлан хандаж, хүнийг зөвт шүүлтэнд өртүүлэлгүй харин түүнд хүлцэнгүй байдал, тэвчээр, уучлал өршөөл үзүүлж, тэр хичнээн ноцтой нүгэл үйлдсэн ч ямар ч зөвт шүүлтгүйгээр хүнийг Тэр өршөөсөөр байвал, Бурханы бүх удирдлага хэзээ нэгэн цагт дуусах уу? Иймэрхүү зан чанар нь хүн төрөлхтнийг хэзээ тохиромжтой хүрэх газар руу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, ямагт элэгсэг, эелдэг сайхан зантай байдаг шүүгчийг аваад үз. Тэдний үйлдсэн нүглээс нь үл хамааран тэр хүмүүсийг хайрладаг ба тэр элэгсэг бөгөөд тэд хэн ч байсан хүмүүст тэвчээртэй ханддаг. Тэгвэл тэр хэзээ шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд зөвхөн зөвт шүүлт л хүмүүсийг ангилж, хүмүүсийг шинэ хүрээнд аваачиж чадна. Ийм байдлаар, Бурханы шүүлт болон гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсгөлдөө хүрэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Хүний нүдээр аврал бол Бурханы хайр бөгөөд Бурханы хайр нь гэсгээлт, шүүлт, хараал байж болохгүй; аврал нь хайр, энэрэл болон цаашлаад тайтгарлын үгсийг агуулах ёстой мөн Бурханы хайрладаг хязгааргүй их ерөөлийг агуулах ёстой. … Өмнө нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан бөгөөд Тэр бүх хүн төрөлхтний оронд Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарын аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл өөрсдийн төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил нь хайр эсвэл энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн нь гэсгээлт, шүүлт болон өршөөлгүй цохилт байх боловч энэ хэрцгий цохилтонд өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав, Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл нь ердөө та нарт тун хэрцгий санагддаг цөөхөн хэдэн үг байдаг гэдгийг мэдэж ав, мөн Миний уур хэчнээн их байхаас үл хамааран та нарт ирдэг зүйл нь мөн л сургаалын үг бөгөөд Би та нарыг хорлох гээгүй эсвэл үхэлд аваачих гээгүй гэдгийг мэдэж ав. Энэ нь бүгд баримт биш гэж үү? Өнөөдөр зөвт шүүлт эсвэл хэрцгий цэвэршүүлэлт, гэсгээлт байсан ч бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйлийг төрөл төрлөөр нь ангилж эсвэл хүний ангиллуудыг ил гаргаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы бүх айлдварууд болон ажил нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврахын төлөө байдаг. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын тулд, хэрцгий цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн тулд, хатуу үг эсвэл цээрлүүлэлт нь бүгд ариусгахын тулд болон авралын төлөө байдаг. Тиймээс өнөөдрийн авралын арга барил нь өнгөрсөн үеийнхтэй адилгүй. Өнөөдөр зөвт шүүлт нь та нарыг авардаг ба энэ нь та нарыг төрөл төрлөөр нь ангилах сайн хэрэгсэл бөгөөд хайр найргүй гэсгээлт нь та нарт дээд зэргийн авралыг авчирдаг—энэхүү гэсгээлт, шүүлтийн нүүрэн дээр та нар юу хэлэх юм бэ? Та нар эхнээсээ дуустлаа авралыг эдлээгүй гэж үү? Та нар бие махбодтой болсон Бурханыг харсан ба Түүний бүхнийг чадагч чадварыг болон мэргэн ухааныг ухаарсан; цаашлаад та нар олон удаагийн цохилт болон сахилгажуулалтыг туулсан. Гэхдээ та нар бас дээд зэргийн нигүүлслийг хүлээн аваагүй гэж үү? Та нарын ерөөл өөр хэнийхээс ч илүү их биш гэж үү? …

Би зөвхөн үг хэлж, хүний махан биеийг шийтгэхгүй байгаа болохоор хэдий Миний үгс хатуу байж болох ч тэдгээр нь бүгд хүний авралын төлөө хэлэгддэг. Эдгээр үгс нь хүнийг гэрэлд амьдруулж, гэрэл оршин байдгийг мэдүүлж, гэрэл бол эрхэм нандин гэдгийг мэдүүлж, үүнээс ч илүүтэйгээр эдгээр үгс нь хүнд хэр ач тустайг мэдүүлж мөн Бурхан бол аврал гэдгийг мэдүүлдэг. Хэдийгээр Би гэсгээлт, шүүлтийн олон үгийг хэлсэн боловч тэдгээр нь та нар дээр үнэндээ хийгдээгүй. Би Өөрийн ажлыг хийхээр, Өөрийн үгийг хэлэхээр ирсэн бөгөөд хэдийгээр Миний үг хатуу байж болох ч тэдгээр нь та нарын завхрал болон тэрслүү байдлыг шүүн хэлэгддэг. Үүнийг хийх Миний зорилго нь хүнийг Сатаны эзэмшлээс аварч, хүнийг аврахад Өөрийн үгийг ашиглах явдал хэвээр үлддэг; Миний зорилго бол Өөрийн үгээр хүнийг хорлох явдал биш. Миний үг хатуу болохоор Миний ажил үр дүнд хүрч болох юм. Зөвхөн ийм байдлаар ажилласнаар л хүн өөрсдийгөө мэдэж авч, өөрсдийн тэрслүү зан чанараасаа салж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас

Бүхий л үгэн шүүлт нь хүн төрөлхтний ялзармал зан чанарыг илчилж, хүмүүст амьдралын мөн чанарыг ойлгох боломж олгохыг зорьдог. Эдгээр дахин давтагдсан шүүлт бүгдээрээ хүмүүсийн зүрх сэтгэлийг хатгаж өвтгөж байдаг. Шүүлт бүхэн тэдний хувь заяанд шууд нөлөөлдөг бөгөөд тэдгээр хүмүүсийн зүрх сэтгэлийг шархлуулах учиртай, ингэснээр тэд тэр бүх зүйлийг орхиж, тэгснээрээ амьдралыг мэдэж авч, энэхүү бузар ертөнцийг мэдэж, мөн Бурханы мэргэн ухаан, төгс хүчит байдлыг, мөн Сатаны ялзруулсан хүн төрөлхтнийг мэддэг болно. Энэхүү гэсгээлт болон шүүлт хэдий чинээ их байна, хүмүүсийн зүрх сэтгэл төдий чинээ их шархалж, тэдний сүнсийг төдий чинээ их сэрээх болно. Маш ихээр ялзарсан болон хамгийн гүн гүнзгий хууран мэхлэгдсэн эдгээр хүмүүсийн сүнсийг сэрээх нь ийм төрлийн шүүлтийн зорилго юм. Хүн сүнсгүй, өөрөөр хэлбэл түүний сүнс аль хэдийн үхсэн бөгөөд хүн диваажин байдаг гэдгийг мэддэггүй, Бурхан байдаг гэдгийг мэддэггүй, мөн өөрийгөө үхлийн ёроолгүй ангалд тэмцэлдэж байгаагаа ч мэддэггүй нь лавтай; тэрээр газар дээрх энэхүү муу ёрын тамд амьдарч байгаагаа яахин мэдэж чадах юм бэ? Түүний ялзарсан цогцос нь Сатаны ялзралаар дамжуулан үхэгсдийн оронд унасан гэдгийг тэр яахин мэдэж чадах юм бэ? Газар дээрх бүх зүйлс аль хэдийнээ хүн төрөлхтөнөөр засагдахын аргагүй сүйрсэн гэдгийг тэр яахин ойлгож чадах юм бэ? Мөн Бүтээгч өнөөдөр дэлхий дээр ирээд Өөрийн аварч чадах ялзруулагдсан бүлэг хүмүүсийг хайж байгааг тэрээр яахин ойлгож чадах юм бэ? Хүн боломжтой бүх шүүлт болон цэвэршүүлэлтийг амссан ч гэсэн түүний мунхаг ухамсар арай ядан хөдөлж байгаа бөгөөд үндсэндээ мэдрэмжгүй байгаа. Хүн төрөлхтөн маш их доройтсон! Хэдийгээр ийм төрлийн шүүлт нь тэнгэрээс унаж буй ширүүн мөндөртэй адил ч гэсэн энэ нь хүнд асар их ач тустай. Хэрвээ хүмүүсийг ийнхүү шүүгээгүй бол ямар ч үр дүн байхгүй байх байсан бөгөөд хүмүүсийг гаслан зовлонгийн ёроолгүй ангалаас аврах нь үнэхээр боломжгүй байх байсан юм. Хэрвээ энэ ажил байгаагүй бол хүмүүсийн хувьд үхэгсдийн орноос гарч ирэхэд маш хэцүү байх байсан яагаад гэвэл тэдний зүрх сэтгэл хэдийнээ үгүй болж сүнс нь аль хэдийн Сатанаар гишгэлэгдсэн. Доройтлын хамгийн гүнд живсэн та нарыг аврахын тулд та нарыг хүчлэн дуудаж, хүчээр шүүх шаардлагатай, зөвхөн тэгсэн цагт л та нарын мөс шиг хүйтэн зүрх сэтгэл сэргээгдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн төгс болгуулсан хүмүүс утга учиртай амьдралаар амьдарч чадна”-аас

Өмнөх:Эцсийн өдрүүдийн ажилдаа Бурхан яагаад шүүлтийн болон гэсгээлтийн олон үгсийг гаргасан бэ?

Дараах:Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар би тэдгээрийн дийлэнх нь Бурханы дуу хоолой, Бурхан ярьж байна гэж мэдэрдэг. Гэхдээ зарим үг нь хүний үг шиг санагддаг. Яагаад ийм байна вэ?

Танд таалагдаж магадгүй