Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хурганы нээсэн хуйлмал бичээс ном

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ХОРОН МУУ ХҮМҮҮС ГАРЦААГҮЙ ШИЙТГҮҮЛНЭ

Хурд

ХОРОН МУУ ХҮМҮҮС ГАРЦААГҮЙ ШИЙТГҮҮЛНЭ

Хийдэг бүхэндээ зөв шударга байдлыг хэрэгжүүлдэг эсэх, бүх үйлдэл чинь Бурханаар ажиглагддаг эсэхийг шинжлэх нь Бурханд итгэдэг хүмүүсийн үйл ажиллагааны зарчим юм. Та нар Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаг, мөн Бурханы халамж, хамгаалалтыг хүлээн зөвшөөрдөг учраас зөв шударга гэгдэх болно. Бурханы халамж, хамгаалалт, төгс болголтыг хүлээн зөвшөөрдөг, Түүгээр авхуулдаг бүх хүн бол Бурханы нүдээр зөв шударга бөгөөд Бурхан тэднийг эрхэмлэн хайрладаг. Та нар Бурханы үгийг хэдий чинээ их хүлээн зөвшөөрнө, Бурханы хүслийг төдий чинээ их хүлээн авч, ойлгож чадна. Ингэснээр та нар Бурханы үгийг улам илүү амьдран харуулж, Түүний шаардлагад нийцэж чадна. Энэ бол та нарт өгсөн Бурханы даалгавар ба та нарын гүйцэтгэх учиртай зүйл юм. Хэрвээ хүн, үзэл ашиглан Бурханыг өөрчлөгдөшгүй шавар хөшөө мэтээр хэмжиж, тодорхойлдог бол, мөн Бурханыг Библи дотор хязгаарлаж, ажлын хязгаарлагдмал цар хүрээн дотор барьдаг бол Бурханыг ялласан гэдгийг чинь энэ баталдаг. Хуучин Гэрээний эрин үеийн Иудейчүүд Бурханыг Мессиа л гэж нэрлэж болох мэтээр, Мессиа гэгддэг Нэгэн л Бурхан байдаг мэтээр зүрх сэтгэлдээ Бурханыг тогтмол шүтээн болгосон учраас, мөн Бурханыг (амьгүй) шавар хөшөө мэтээр шүтэн мөргөж, үйлчилсэн учраас тухайн үеийн Есүсийг загалмайд цовдолж, үхлийн ял оноон, гэм зэмгүй Есүст үхлийн ял тулгасан юм. Бурхан ямар ч гэмгүй атал хүн Бурханыг өршөөлгүй, чанд хатуугаар цаазын ял оноожээ. Тиймээс, Есүс цовдлогдсон юм. Бурхан бол өөрчлөгдөшгүй гэж хүн үргэлж итгэдэг бөгөөд Бурханы удирдлагыг нэвт шувт харсан мэтээр, Бурханы хийдэг бүхэн хүний гарт байдаг мэтээр Түүнийг Библийн дагуу тодорхойлдог. Хүмүүс дэндүү хөгийн, туйлын биеэ тоосон байдаг бөгөөд бүгд цэцэн цэлмэгээр уран ярих авьяастай байдаг. Бурханы талаарх мэдлэг чинь хэчнээн агуу байлаа ч гэсэн чи Бурханыг мэддэггүй, Бурханыг илүү эсэргүүцдэг хэн ч байхгүй, бас чи Бурханыг ялладаг гэж Би мөн л хэлж чадна, учир нь чи Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Бурханаар төгс болгуулах замаар алхах огт чадваргүй билээ. Яагаад Бурхан хүний үйлдэлд хэзээ ч сэтгэл ханадаггүй вэ? Учир нь хүн Бурханыг мэддэггүй, түүнд маш олон үзэл байдаг, мөн Бурханы талаарх бүх мэдлэг нь бодит байдалтай нийцэхийн оронд нэгэн хэвийн, хөшүүн, уян хатан бус байдаг. Тиймээс, өнөөдөр газар дээр ирсэн Бурханыг хүн дахин нэг удаа загалмайд цовдолсон. Харгис, балмад хүн төрөлхтөн! Хуйвалдаан, далд явуулга, нэг нэгнийхээ эсрэг сөргөлдөөн, нэр хүнд, эд баялгийн төлөөх тэмцэл, харилцан аллага хядлага—энэ хэзээ төгсөх вэ? Бурхан хэдэн зуун мянган үг хэлсэн боловч хэн ч ухаажсангүй. Тэд гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө, ажил мэргэжил, хэтийн ирээдүй, байр суурь, нэрэлхүү зан, хөрөнгө мөнгөний төлөө, мөн хувцас хунар, хоол унд, махан биеийнхээ төлөө явдаг—хэний үйлдэл үнэхээр Бурханы төлөө байдаг вэ? Үйлдэл нь Бурханы төлөө байдаг хүмүүсийн дунд ч гэсэн Бурханыг мэддэг хүн цөөхөн. Өөрсдийн ашиг сонирхлын төлөө явдаггүй хүн хэд байдаг вэ? Өөрсдийн байр суурийг хадгалахын тулд бусдыг дарлаж, ялгаварладаггүй хүн хэд байдаг вэ? Тиймээс, Бурханыг тоо томшгүй олон удаа зориуд үхлээр ялласан, тоо томшгүй олон хэрцгий шүүгч Бурханыг яллаж, дахин нэг удаа загалмайд цовдолсон. Үнэхээр Бурханы төлөө явдаг учраас зөв шударга гэгдэж болох хүн хэд байна вэ?

Бурханы өмнө ариун нэгэн юм уу, зөв шударга хүн болж төгс болгуулах нь амархан уу? “Энэ газар дэлхий дээр зөв шударга нь үгүй, зөв шударга нь энэ дэлхийд үгүй” гэдэг үнэн үг юм. Бурханы өмнө очих үедээ та нар юу өмсөж байгаагаа бодолц, үг, үйлдэл болгоноо, бүх бодол санаагаа, тэр ч бүү хэл өдөр бүр мөрөөддөг мөрөөдлөө ч бодолц—энэ бүгд өөрсдийн чинь төлөө л байдаг. Үнэн бодит байдал нь ийм байгаа бус уу? “Зөв шударга байдал” гэдэг нь өглөг өгнө гэсэн үг биш, бусдыг өөр шигээ хайрлана гэсэн үг ч биш, бас тэмцэлдэхгүй, маргахгүй, дээрэмдэхгүй, хулгайлахгүй байна гэсэн үг ч биш. Харин Эзэн Есүсийн хийсэн бүхний адилаар цаг хугацаа, орон зайг үл харгалзан Бурханы даалгаврыг үүргээ хэмээн хүлээн авч, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтыг тэнгэрээс илгээсэн ажил хэмээн дуулгавартай дагана гэсэн үг юм. Энэ нь Бурханы ярьсан яг тэр зөв шударга байдал юм. Лот өөрийн ашиг, алдагдлыг үл хайхран Бурханы илгээсэн хоёр тэнгэрэлчийг аварсан учраас зөв шударга хүн гэгдэж чадсан юм. Тухайн үед түүний хийсэн зүйлийг зөв шударга гэж хэлж болох боловч түүнийг зөв шударга хүн гэж нэрлэж болохгүй. Лот Бурханыг харсан учраас л тэнгэрэлчүүдийн оронд хоёр охиноо өгсөн юм. Гэхдээ өнгөрсөн үе дэх түүний бүх зан авир зөв шударгыг төлөөлдөг юм биш, ийм учраас Би “энэ газар дэлхий дээр зөв шударга нь үгүй” гэж хэлдэг. Сэргэлтийн урсгал дахь хүмүүсийн дундаас хүртэл хэнийг ч зөв шударга гэж хэлж болохгүй. Үйлдэл чинь хэчнээн сайн ч бай, Бурханы нэрийг хэчнээн алдаршуулж ч бай, бусдад гар хүрч, хараалгүй, тэднийг дээрэмдэж, тэднээс хулгай хийлгүй ч бай, чамайг мөн л зөв шударга хэмээн нэрлэж болохгүй. Учир нь ийм зүйлсийг ямар ч энгийн хүн эзэмшиж чадна. Өнөөдөр, гол зүйл нь юу вэ гэвэл чи Бурханыг мэддэггүй. Өнөөдөр чамайг жаахан хүн чанартай гэж л хэлж болох боловч Бурханы хэлсэн зөв шударга байдал чамд байхгүй, иймээс чиний хийдэг юу ч Бурханы талаарх мэдлэгийн чинь нотолгоо биш юм.

Урьд нь, Бурханыг тэнгэрт байх үед хүмүүс үйлдлээрээ Бурханыг хуурахыг оролдсон. Өнөөдөр Бурхан хүмүүсийн дунд аль хэдийн ирсэн бөгөөд хир удаан хугацаа болсныг хэн ч мэдэхгүй. Гэсэн ч хүмүүс Бурханы төлөө хийсэн дүр үзүүлж, Бурханыг хуурах гэж оролдсоор л байдаг. Хүмүүсийн бодол хэт хоцрогдмол биш гэж үү? Иудас ч гэсэн ийм байсан: Есүсийг ирэхээс өмнө Иудас үргэлж худал хэлж ах эгч нарыг хуурч байсан ба Есүсийг ирсний дараа ч тэр өөрчлөгдөөгүй; түүнд Есүсийн тухай өчүүхэн төдий ч мэдлэг байгаагүй бөгөөд эцэст нь Есүсээс урвасан. Энэ нь Бурханыг мэддэггүй байснаас нь болсон биш үү? Хэрвээ өнөөдөр та нар Бурханыг бас л мэдэхгүй байгаа бол мөн Иудас болж, олон мянга жилийн өмнөх Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн цовдлолын эмгэнэлт явдал дахин тохиолдох болно. Та нар үүнд итгэхгүй байна уу? Энэ бол баримт! Би үүнийг арай эрт хэлж байж магад—өнөөдөр ихэнх хүмүүс ийм нөхцөл байдалд оршдог ба ийм хүмүүс Иудасын үүргийг гүйцэтгэдэг. Би хөнгөн хуумгайгаар бус, баримтын дагуу ярьж байгаа бөгөөд чи итгэхгүй байж болохгүй. Олон хүн гаднаа даруу дүр үзүүлдэг ч, зүрх сэтгэлд нь өмхий тогтоол уснаас өөр юу ч байдаггүй. Одоо чуулганд ийм хүн маш олон байдаг. Та нар Намайг юу ч мэдэхгүй гэж боддог уу? Өнөөдөр Миний Сүнс Намайг эзэгнэж, Надад гэрчлэл хийдэг. Чи Намайг юу ч мэдэхгүй гэж боддог уу? Намайг, зүрх сэтгэлийн чинь доторх зальхай бодол, зүрх сэтгэлийн чинь дотор хадгалаастай байдаг зүйлсийн талаар юу ч ойлгодоггүй гэж чи боддог уу? Бурхан ийм амархан адлагдах уу? Чи Түүнд хүссэнээрээ хандаж болно гэж бодож байна уу? Өмнө нь Би чамайг дөнгөлүүлсэн гэж санаа зовсондоо эрх чөлөө олгосоор байсан, гэхдээ Намайг өөрсдөд нь сайн хандаж байгааг хэн ч ойлгоогүй. Намайг өгөх тусам тэд даварч байсан. Бие биеэсээ асуу, Би хэнд ч харьцалт явуулаагүй, хэнийг ч яаран зэмлэж байгаагүй—гэсэн ч Би хүний сэдэл болон үзлийн талаар маш тодорхой мэдэж байгаа. Бурханы гэрчилдэг Бурхан Өөрөө тэнэг гэж чи бодож байна уу? Тийм бол, чамайг хэтэрхий харалган юм гэж Би хэлье! Би чамайг буруушаахгүй, тэгээд хэр дордохыг чинь харцгаая. Чамайг заль мэх чинь аврах нь уу, Бурханыг хайрлах гэж бүх чадлаараа хичээх чинь аврах нь уу гэдгийг харцгаая. Өнөөдөр Би чамайг яллахгүй; Бурханы цаг ирэх үед Тэр чамайг хэрхэн залхаан цээрлүүлэхийг харцгаая. Одоо Надад чамтай дэмий юм ярих цаг алга, чиний төлөө Би илүү агуу ажлаа хойш тавихыг хүсэхгүй байна, чамтай харьцах гэж Бурхан цаг заваа зарцуулахад чам шиг өт хорхой тохирохгүй—иймээс өөрийгөө хэр их өөгшүүлэхийг чинь харцгаая. Ийм хүмүүс Бурханы талаарх өчүүхэн төдий мэдлэгийг ч эрэлхийлдэггүй ба Бурханыг гэх ямар ч хайргүй атлаа Бурханаар зөв шударга хэмээн дуудуулахыг хүссээр байдаг. Энэ нь инээдтэй хэрэг биш гэж үү? Үнэндээ үнэнч хүмүүс цөөхөн байдаг учраас хүмүүст амиар тасралтгүй хангахад л Би анхаарлаа хандуулдаг. Би өнөөдөр хийх ёстой зүйлийг л гүйцэлдүүлнэ, дараа нь зан авирт нь таарсан залхаан цээрлүүлэлт хүн болгонд ирнэ. Би хэлэх ёстой зүйлээ хэлсэн, учир нь энэ бол Миний хийдэг ажил. Би хийх ёстой зүйлээ хийдэг, хийх ёсгүй зүйлээ хийдэггүй, гэсэн ч Би та нарыг илүү их цаг зарцуулан эргэцүүлнэ гэж найдсаар л байна: Бурханы талаарх мэдлэгийн чинь яг хэр их нь үнэн бэ? Чи Бурханыг дахин нэг удаа загалмайд цовдолсон хүмүүсийн нэг мөн үү? Эцэст нь Би ингэж хэлье: Бурханыг цовдолдог хүмүүс золгүй еэ.

Өмнөх:Төгс болсон хүмүүст өгөх амлалт

Дараах:Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ

Танд таалагдаж магадгүй