Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ХОРИН ГУРАВДУГААР БҮЛЭГ

Хурд

ХОРИН ГУРАВДУГААР БҮЛЭГ

Миний дуу хоолой хадаж, Миний нүд гал улалзуулан, Би дэлхийг бүхэлд нь ажиглаж, орчлонг бүхэлд нь харж байна. Бүх хүн Надад залбирч, Миний зүг харцаа чиглүүлээд уур хилэнгээ зогсоогооч хэмээн Намайг царайчлан гуйж, Миний эсрэг дахин тэрслэхгүй гэж амлаж байна. Гэвч энэ өнгөрсөн үе биш; энэ бол одоо. Миний хүслийг хэн эргүүлж чадах билээ? Хүний зүрх сэтгэл дэх залбирал, эсвэл тэдний аман дахь үг лав чадахгүй биз дээ? Надаас болоогүй бол өнөөг хүртэл хэн оршиж чадах байсан юм бэ? Миний аман дахь үгээр оршин амьдардаггүй хэн байх билээ? Миний ажигч харц дор оршдоггүй хэн байх билээ? Намайг шинэ ажлаа бүхий л дэлхийд хэрэгжүүлж байхад хэн ер нь үүнээс зугтаж чадсан билээ? Уулс өндрийнхөө хүчээр үүнээс бултан зайлж чадах юм уу? Ус энгүй уудмаараа үүнийг няцаан зайлуулж чадах юм уу? Би төлөвлөгөөндөө юуг ч, хэзээ ч зүгээр орхидоггүй, тиймээс нэг ч хүн, нэг ч зүйл Миний атгаас хэзээ ч зайлж байгаагүй. Өнөөдөр хүн төрөлхтөн хотлоороо Миний ариун нэрийг магтан өргөмжилж, бас Миний эсрэг үг хүн төрөлхтөн даяар үүсэж, газар дэлхий дээр Миний байгаа тухай домгууд хүн төрөлхтөн даяар түгжээ. Хүмүүс Миний талаар шүүмжлэхийг Би тэвчдэггүй, Миний биеийг хуваахыг нь ч тэвчдэггүй бөгөөд Намайг харааж зүхэхийг нь бүр ч тэвчдэггүй. Яагаад гэвэл, тэр Намайг хэзээ ч үнэхээр мэдэж байгаагүй, хүн Миний Сүнсийг нандигнаж, Миний үгийг эрхэмлэж чадалгүй Намайг үргэлж эсэргүүцэж, мэхэлж байсан. Үйл хэрэг, үйлдэл бүрийнх нь хариуд, Надад хандах хандлагынх нь хариуд Би хүнд зохих “шагналыг” нь хүртээдэг. Иймээс хүмүүс бүгдээрээ шагнал горилж ажилладаг бөгөөд нэг нь ч өөрийгөө золиослохтой холбоотой ажил хийсэн удаа огт үгүй. Хүмүүс амь биеэ үл хайрлан зүтгэх хүсэлгүй, харин өртөг зардалгүй хүртэж болох шагналд дурладаг. Петр Миний өмнө өөрийгөө зориулсан боловч энэ нь маргаашийн шагналын төлөө бус, харин өнөөдрийн мэдлэгийн төлөө байв. Хүмүүс хэзээ ч Надтай жинхэнэ холбоо тогтоогоогүй, харин Миний сайшаалыг төвөггүй олж авна гэж бодон үе үе өнгөцхөн байдлаар харьцсан. Би хүний зүрх сэтгэлийн гүн рүү хараад далдын далд нь байдаг “олон баялгийн уурхайг” нь ухаж гаргасан ба тэр зүйлийг хүн өөрөө ч хараахан мэдээгүй, харин Би шинээр илрүүлсэн юм. Иймээс хүн “баримт нотолгоо” харах үедээ л сая хуурамчаар өөрийгөө дорд үзэхээ больдог бөгөөд алгаа тосон гараа сарвайж, өөрийн бузар байдлыг хүлээн зөвшөөрдөг. Бүх хүнийг баярлуулахын тулд Надаар “олборлуулах” гээд хүлээж буй шинэ, сэргэг зүйл хүмүүсийн дунд илүү олон байна. Хүний чадваргүйгээс болж Би Өөрийнхөө ажлыг зогсоох нь байтугай, анхны төлөвлөгөөнийхөө дагуу хүнийг засаж, арчилсаар байдаг. Хүн бол жимсний модтой адил: Тайрч, өөлөхгүй бол тэр модонд жимс ургахгүй, эцэстээ газар унах нэг ч жимсгүй, хатаж хувхайрсан навч, мөчир л харагдана.

Би Өөрийн хаачлалын “дотоод өрөөг” өдрөөс өдөрт чимэглэсээр байна, хэн ч хэзээ ч Миний ажлыг тасалдуулахаар Миний “ажлын өрөө” рүү гэнэт нэвтэрч байгаагүй. Бүх хүн “ажлаас халагдан”, “ажлын байраа алдаж”, тэгснээр амьдралдаа мухардалд орж, Сатаны эзэмшдэг “цөлд” ч унаж магадгүй гэж айсандаа Надтай хамтран ажиллахаар хамаг байдгаараа хичээж байна. Хүн айдаг болохоор Би түүнийг өдөр бүр тайтгаруулж, өдөр бүр хүний хайрыг урамшуулж, түүнчлэн өдөр тутмынх нь амьдралд заавар өгдөг. Хүмүүс бүгдээрээ дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг; сүү өгөхгүй бол энэ дэлхийг төдхөн орхиж, дахин үзэгдэхээ болино. Хүмүүсийн гуйлтан дунд Би хүний ертөнцөд ирж хүмүүс шууд л гэрлийн ертөнцөд амьдардаг ба нэг “өрөөнд” хашигдаад тэндээсээ тэнгэрт залбирахаа больдог. Тэд Намайг хармагцаа зүрх сэтгэлдээ хадгалсан “гомдлоо” даруй гаргаж, аманд нь хоол хийгээч гэж гуйх гээд Миний өмнө амаа ангайдаг. Гэвч дараа нь “айх юмгүй санаа амар байж” Надаас юу ч гуйхаа болиод харин гүн нойронд автах юм уу Миний оршин тогтнолыг үгүйсгэн өөрсдийнхөө хэрэг явдлыг хийж эхэлдэг. “Сэтгэл хөдлөл”-гүй хүмүүс өөрсдийнхөө “зөвт байдлыг” Надад бас хэрэгжүүлдэг нь тэдний “орхин явах”-аас тодорхой харж болно. Тийм учраас хүний энэ тааламжгүй талыг хараад Би чимээгүйхэн оддог бөгөөд түүнийг чин сэтгэлээсээ гуйж гувшихад нь бэлхнээ бууж ирдгээ болино. Хүний уйтгар гуниг өөрт нь мэдэгдэлгүйгээр өдрөөс өдөрт ихсэж байдаг, иймээс завгүй ажил дунд Миний оршин тогтнолыг гэнэт олж мэдэх үедээ хариу хэлж амжихаас өмнө Намайг заамдаж аваад өөрийнхөө гэрт зочин мэт оруулдаг. Гэхдээ хүн Надад зориулан тансаг сайхан хоол бэлдэн барьж болох ч Намайг ганц удаа ч гэсэн өөрийнхнийх нь нэг гэж тооцоогүй, харин Надаас багахан тусламж олж авахын тулд Надад зочин мэт ханддаг. Иймээс энэ удаа хүн Миний “гарын үсгийг” авна гэж горьдон эмгэнэлтэй байдлаа Миний өмнө эрээ цээргүй дэлгэж, ажил төрөлд нь зээл хэрэгтэй болсон юм шиг Намайг хамаг чадлаараа хоргоодог. Би хүний үйл хөдлөл бүрээс санаа зорилгыг нь бага зэрэг мэдэрдэг: Түүний бодлоор бол Би нүүр царайных нь илэрхийлэлд нуугдсан, үгийнх нь цаана далдлагдсан утгыг тааварлаж мэдэхгүй, эсвэл хүний зүрх сэтгэлийн гүн рүү хэрхэн харахаа мэддэггүй юм шиг л байдаг. Иймээс хүн өөрт нь учирсан тохиолдол бүрийг алдаа мадаггүй, юу ч орхилгүйгээр Надад нэгд нэгэнгүй аминчлан тоочдог бөгөөд дараа нь Миний өмнө шаардлагаа дэлгэж тавьдаг. Би хүний үйл хэрэг, үйлдэл бүрийг үзэн ядаж, жигшдэг. Хүмүүсийн дундаас Миний дуртай ажлыг хийсэн ганц ч хүн хэзээ ч байгаагүй ба хүмүүс Надад зориуд дайсагнаж, уур хилэнг минь санаатайгаар өөртөө татаж буй мэт байдаг: Тэд бүгдээрээ Миний нүдэн дээр өөрсдийн хүслийг өөгшүүлж, Миний өмнүүр хойш урагш жагсан явдаг. Хүмүүсийн дунд Миний төлөө амьдардаг ганц ч хүн байдаггүй, үүний уршгаар бүх хүн төрөлхтний амьдрал үнэ цэн ч үгүй, утга учир ч үгүй байдаг, ингэснээр бүх хүн төрөлхтөн хоосон орон зайд амьдардаг. Тийм мөртлөө л хүн сэрэхээсээ бас л татгалзан, Миний эсрэг тэрсэлсээр байдаг ба үргэлжлүүлэн хий дэмий амьдардаг.

Давж туулсан бүх шалгалтдаа хүмүүс хэзээ ч Миний хүсэлд нийцэж байгаагүй. Хэрцгий, увайгүй авираасаа болж хүн төрөлхтөн Миний нэрд гэрчлэл хийхээр зорьдоггүй; харин ч амин зуулгаа Надад найдчихаад “өөр замаар гүйдэг”. Хүний зүрх сэтгэл Над руу бүрэн эргээгүй, иймээс Сатан түүнийг яр шарханд нэрвэгдэж, хамаг бие нь бохироор бүрхэгдтэл гишгэлдэг. Гэвч нүүр царай нь хэчнээн ой гутам байгааг хүн бас л ухаардаггүй: Миний араар Сатаныг шүтсээр байдаг. Энэ шалтгааны улмаас Би хүнийг ёроолгүй нүхэнд хилэгнэн хаяж, өөрийгөө хэзээ ч чөлөөлж чадахааргүй болгодог. Гэсэн ч гашуудан уйлж байхдаа ч хүн бас л хүсэл тэмүүллээ өөрчлөхөөс татгалзан, Намайг эцсээ хүртэл эсэргүүцдэг бөгөөд Намайг санаатайгаар уурлуулахын тулд үүнийг ашиглахаар горьддог. Хийсэн зүйлээс нь болж Би түүнийг нүгэлтэн хэмээн үзэж, халуун дулаанаар тэврэхээс татгалздаг. Анхнаасаа тэнгэрэлчүүд хувиршгүйгээр, зогсолтгүйгээр Надад үйлчилж, Надад дуулгавартай байсан, гэвч хүн Надаас гараагүй, харин Сатанаас төрсөн юм шиг л ямагт яг эсрэг зүйл хийдэг байв. Тэнгэрэлчүүд бүгдээрээ өөр өөрийн байранд Надад хамаг зүтгэлээ зориулсан; тэд Сатаны хүчинд үл ганхан үүргээ биелүүлэхийн төлөө л шамдаж байсан. Тэнгэрэлчүүдээр угжуулж, тэжээлгэсэн Миний үй олон хөвгүүн, Миний ардууд бүгд эрүүл, чийрэг торнин өсдөг, тэдний дунд сул дорой нэг ч хүн байхгүй. Энэ бол Миний үйл, Миний гайхамшиг. Миний хаанчлал байгуулагдсаныг ёслон их буугаар удаа дараалан галлахад тэнгэрэлчүүд айзамт хөгжмийн аясаар алхсаар Надад шалгуулахаар Миний индрийн өмнө ирнэ, учир нь тэдний зүрх сэтгэл хог шаар, шүтээнээс ангид бөгөөд Миний үзлэгээс дөлж зайлдаггүй.

Хүчтэй салхи исгэрэн улихад тэнгэрүүд хоромхон зуур бүх хүн төрөлхтний амьсгааг боон дарсаар бууж ирэхэд хүмүүс хүссэнээрээ Намайг дуудаж чадахаа больдог. Үүнийг мэдэлгүйгээр бүх хүн нуран унасан. Модод салхинд бөхөлзөн найгаж, үе үе мөчир чадхийх сонсогдоод хатсан навчис бүгд хийсэн одно. Газар дэлхий гэнэтхэн хүйтэн, эзгүй санагдах бөгөөд хүмүүс намрын дараа биеийг нь сүйдлэхээр хэзээ хэзээгүй нөмрөх гай гамшгийг хүлээн биеэ хураадаг. Шувууд толгод дээгүүр нааш цааш нисэлдэх нь уй гашуугаа хэн нэгэнд хашхиран өгүүлэх мэт; уулын агуйд архирах арслангийн дуу чөмөг нь царцаж, толгойтой үс нь бостол хүмүүсийг айлгадаг бөгөөд хүн төрөлхтний төгсгөлийг ёрлосон ёозгүй совин мэт байдаг ажээ. Өөрсдийг нь хүссэнээрээ шийдвэрлэхэд минь захирагдах хүсэлгүйгээр бүх хүн тэнгэрт буй Дээд Эзэнд чимээгүйхэн залбирдаг. Гэвч бяцхан булгийн усны шоржигнох чимээ хүчит салхийг хааж хэрхэн чадах билээ? Хүмүүсийн залбирлын чимээ үүнийг огцом зогсоож яаж чадах билээ? Аянга ниргэн ид догшрон нижигнэх нь хүний хулчгар занг бодон намжиж яаж болох вэ? Хүн салхинд хойш урагш ганхдаг; хүн борооноос нуугдах гэж ийш тийшээ гүйдэг; Миний уур хилэнгийн дор хүмүүс дагжин чичирч, Би цээж рүү нь цаг ямагт онилоотой бууны ам мэт, мөн тэр Миний дайсан атлаа найз минь юм шиг л Намайг биед нь гараа хүргэнэ гэдгээс ихэд айдаг; Түүний төлөөх Миний жинхэнэ санаа зорилгыг хүн хэзээ ч олж илрүүлээгүй, Миний жинхэнэ зорилгыг хэзээ ч ойлгоогүй, иймээс өөрийн мэдэлгүйгээр тэр Надад халддаг, өөрийн мэдэлгүйгээр Намайг эсэргүүцдэг, тэгсэн атлаа санаандгүйгээр Миний хайрыг бас үзсэн. Уур хилэнгийн минь дундаас Миний царайг харна гэдэг хүмүүст хэцүү. Би уур хилэнгийнхээ хар үүлсийн цаана нуугдаж, Өөрийн өршөөлийг хүн рүү доош нь илгээхээр аянгын гялбаан дунд, бүхий л орчлонгийн дээр зогсдог. Хүн Намайг мэддэггүй учраас Миний санаа зорилгыг ойлгоогүйнх нь төлөө Би түүнийг гэсгээдэггүй. Хүмүүсийн нүдээр бол, Би уур хилэнгээ үе үе гаргаж, инээмсэглэлээ үе үе харуулдаг, гэвч хүн Намайг харлаа ч гэсэн Миний зан чанарыг бүхлээр нь хэзээ ч хараагүй, хэтэрхий хөшүүн, мэдрэмжгүй болсон учраас эвэр бүрээний баясгалант дуу чимээг бас л сонсож чаддаггүй. Миний дүр хүний ой дурсамжид, Миний хэв галбир бодолд нь оршдог мэт. Гэвч хүн төрөлхтөн өнөөг хүртэл хөгжсөн боловч Намайг үнэхээр харсан хүн огт байгаагүй, яагаад гэвэл, хүний тархи дэндүү ядмаг. Хүн төрөлхтөн Намайг нэгэн үе задлан шинжилсэн хэдий ч шинжлэх ухаан нь хоцрогдмол учраас одоо хүртэл ямар ч шийдтэй үр дүн гаргаагүй. Тиймээс “Миний дүрийн” тухай сэдэв үргэлж хов хоосон байсаар ирсэн ба гүйцээх хэн ч үгүй, дэлхийн дээд амжилтыг эвдэх хэн ч үгүй байсаар ирсэн, учир нь хүн төрөлхтний хувьд эдүгээ хүртэл бат зогсож чадна гэдэг асар их гай зовлонгийн дундах хэмжээлшгүй их тайтгарал ажээ.

1992 оны 3 дугаар сарын 23

Өмнөх:ХОРИН ХОЁРДУГААР БҮЛЭГ

Дараах:ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Холбогдох агуулга