Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

ХУРГАНЫ НЭЭСЭН ХУЙЛМАЛ НОМ

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Хорин найм дахь айлдвар

Намайг Сионоос ирэхэд бүх зүйл Намайг хүлээж байсан, харин Намайг Сион руу буцахад бүх хүн Намайг угтсан. Намайг ирээд явахад Надад дайсагнасан зүйлс Миний алхамд хэзээ ч саад хийж байгаагүй ба ийм учраас Миний ажил төвөггүй урагшилсан юм. Өнөөдөр Намайг бүх бүтээлийн дунд ирэхэд бүх зүйл Намайг аниргүйхэн угтаж, Намайг дахин одож, тусламж дэмжлэгээ үзүүлэхгүй гэдгээс гүнээ айдаг. Бүх зүйл Миний удирдамжийг дагаж, бүгд Миний гарын заасан зүг чигт хардаг. Миний амнаас гардаг үг олон бүтээлийг төгс болгож, олон дуулгаваргүй хөвгүүдийг гэсгээсэн. Тиймээс бүх хүн Миний үгийг цоо ширтэж, Миний амнаас гарах айлдваруудыг анхааралтай сонсож, энэхүү сайхан боломжийг алдахаас гүнээ айж байдаг. Энэ шалтгааны улмаас Би үргэлжлүүлэн ярьсан, ингэснээр Миний ажил илүү хурдацтай хэрэгжиж, мөн таатай нөхцөл байдал газар дэлхий дээр удахгүй гарч ирж, газар дээрх эзгүйрлийн дүр зургийг анагааж болох юм. Миний тэнгэр өөд харах үе нь хүн төрөлхтөн рүү дахин нэгэнтээ эргэх үе юм; бүх газар нутаг тэр даруйдаа амь орж, тоос агаарт тогтохоо больж, шавар шавхай газрыг хучихаа болино. Миний нүд нэг л гялалзахад, бүх газар нутгийн хүмүүс Намайг харан найдаж, Надад хоргодно. Өнөөдрийн дэлхийн хүмүүс болоод одоо ч гэсэн Миний гэрт байгаа хүмүүсээс хэн нь Надад чин сэтгэлээсээ хоргоддог вэ? Хэн нь Миний төлсөн төлөөсийн хариуд зүрх сэтгэлээ өгдөг вэ? Хэн ер нь Миний гэрт амьдарч үзсэн бэ? Хэн ер нь чин үнэнчээр өөрсдийгөө Миний өмнө зориулсан бэ? Намайг хүнд шаардлага тавихад, тэр “өөрийн жижигхэн агуулахаа” нэн даруй хааж орхидог. Намайг хүнд өгөх үед тэр хурдан гэгч нь амаа ангайж, Миний баялгийг залгидаг ч, зүрх сэтгэлдээ үргэлж чичрэн, өөрийг нь цохих вий гэдгээс гүнээ айдаг. Иймд хүний ам хагас ангайсан, хагас хамхисан байдалтай байдаг бөгөөд Миний хайрладаг баялгийг үнэхээр эдэлж чаддаггүй. Би хүнийг тийм амархан ялладаггүй ч тэр үргэлж Миний гараас зуурч, өөрт нь өршөөл үзүүлэхийг гуйдаг; хүн Надаас гуйж шалах үед л Би түүнд дахин нэгэнтээ “өршөөл” үзүүлдэг ба хамгийн хатуу үгийг амнаасаа унагадаг, тэгэхэд хүн тэр даруй ичиж, Миний өршөөлийг шууд хүлээн авч чадалгүй, оронд нь бусдаар өөртөө өгүүлдэг. Миний бүх үгийг бүрэн ухаж ойлгох үед хүний биеийн хэмжээ Миний хүсэлтэй дүйж, гуйлтууд нь өгөөжтэй байдаг ба дэмий хоосон, талаар биш болдог; Би хүн төрөлхтний чин сэтгэлийн, дүр эсгээгүй гуйлтуудыг ерөөдөг.

Би эрин үеүдийн туршид ажиллаж, ярьсаар ирсэн ч өнөөдөр Миний хэлдэг ийм айлдваруудыг хүн хэзээ ч сонсож байгаагүй, бас Миний сүр жавхлан, шүүлтийн амтыг хэзээ ч амсаж байгаагүй. Хэдий өнгөрсөн үеийн дэлхий ертөнцөд хүмүүс Миний тухай домгийг сонсож байсан ч, хэн нь ч Миний баялгийн цар хэмжээг үнэхээр нээн илрүүлээгүй. Өнөөдрийн хүмүүс Миний амнаас гардаг үгийг сонсдог ч, Миний аманд хэчнээн нууц байгааг мэдэхгүй хэвээр байгаа тул Миний амыг эрдэнэсийн сан гэж үздэг. Бүх хүн Миний амнаас ямар нэг зүйл олж авахыг хүсдэг. Улс гүрний нууц ч бай, тэнгэрийн нууц ч бай, эсвэл сүнсний ертөнцийн хөдөлгөөн юм уу хүн төрөлхтний хүрэх газар ч бай, бүх хүн ийм зүйлийг хүлээн авахыг хүсдэг. Тиймээс, хэрэв Би хүмүүсийг цуглуулж, тэдэнд “түүх” ярьж өгсөн бол тэд цөмөөрөө Миний замыг сонсохоор “хэвтрээсээ” тэр даруйдаа босож ирэх байсан биз. Хүний дотор хэтэрхий их юм дутаж байдаг: Түүнд “хүнс тэжээлийн нэмэлт бэлдмэл” хэрэгтэй төдийгүй бас “оюун санааны дэмжлэг” болон “сүнслэг хангамж” хэрэгтэй. Энэ бол бүх хүнд дутагддаг зүйл; энэ бол бүх хүний “өвчин эмгэг”. Илүү сайн үр дүнд хүрч, цөм эрүүл саруул болж, Миний эмчилгээний ачаар бүгд хэвийн болох байх гэж найдсандаа Би өвчин эмгэгийг анагаах эмчилгээгээр хүнийг хангадаг. Та нар үнэн голоосоо агуу улаан лууг үзэн яддаг уу? Та нар үнэхээр, чин сэтгэлээсээ түүнийг үзэн яддаг уу? Би яагаад ийм олон удаа асууна вэ? Яагаад Би энэ асуултыг ахин дахин асуусаар байна вэ? Та нарын зүрх сэтгэлд агуу улаан лууны дүр төрх хэр байна вэ? Энэ үнэхээр алга болсон уу? Та нар үнэн голоосоо үүнийг “эцгээ” гэж үзэхгүй байна уу? Бүх хүн Миний асуултан дахь санаа зорилгыг ухаж ойлгох хэрэгтэй. Энэ нь хүмүүсийн уур хилэнг өдөөж, хүмүүсийн дунд үймээн бослогыг турхирч, ингэснээр хүнээр өөрөөр нь гарах замыг олуулахын тулд байдаг бус, харин агуу улаан лууны хүлээсээс өөрсдийгөө чөлөөлөх боломжийг бүх хүнд олгоход оршино. Гэхдээ хэн ч үүнд санаа зовох ёсгүй. Бүх зүйл Миний үгээр гүйцэтгэгдэнэ; Миний хийх ажлыг ямар ч хүн хуваалцаж, ямар ч хүн хийж чадахгүй. Би бүх газар нутгийн агаарыг цэвэрлэж, дэлхий дээрх чөтгөрүүдийн ул мөрийг үндсээр нь устгана. Би аль хэдийн ажиллаж эхэлсэн ба агуу улаан лууны оршин суугаа газарт гэсгээлтийн ажлынхаа анхны алхмыг эхлүүлнэ. Ингэснээр Миний гэсгээлт бүх орчлон ертөнц дээр буусан бөгөөд Би бүх газрыг нарийн шалгаж үзэх тул агуу улаан луу болоод бүх төрлийн бузар чөтгөрүүд Миний гэсгээлтээс зугтах хүчгүй байхыг харж болно. Газар дээрх Миний ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, шүүлтийн эрин төгсгөл болоход Би албан ёсоор агуу улаан лууг гэсгээнэ. Миний ардууд агуу улаан лууд оноосон зөвт гэсгээлтийг минь харж, Миний зөвт байдлын улмаас магтаал урсгаж, Миний ариун нэрийг үүрд шагшин магтана. Ингэснээр та нар албан ёсоор үүргээ биелүүлж, Намайг газар нутаг даяар албан ёсоор үүрдийн үүрд магтах болно!

Шүүлтийн эрин оргилдоо хүрэхэд Би Өөрийн ажлыг төгсгөх гэж яарахгүй, харин үүнд гэсгээлтийн эриний нотлох баримтыг нэгтгэж, Өөрийн бүх ардад энэхүү нотолгоог харуулна; үүнээс илүү их үр дүн гарах болно. Энэ нотолгоо бол агуу улаан лууг гэсгээдэг Миний арга барил бөгөөд Миний ардууд үүнийг нүдээр үзэж, Миний зан чанарыг илүү их мэдэх болно. Миний ардууд Надад баярлах тэр цагт агуу улаан луу гэсгээгддэг. Агуу улаан лууны хүмүүсээр бослого гаргуулж, түүний эсрэг босгох нь Миний төлөвлөгөө, мөн Өөрийн ардуудыг төгс болгох Миний арга бөгөөд энэ нь Миний ардуудын амь өсөх агуу боломж билээ. Хурц сар урган гарч, шөнийн амар амгаланг даруй эвдэнэ. Сар хэдий бүтэн биш байлаа ч хүн баяр хөөртэйгээр, сарны гэрэлд тайван амгалан сууж гэрлийн цаадах сайхан дүр зургийг алмайрна. Хүн өөрийн сэтгэл хөдлөлийг дүрсэлж чадахгүй; яг л хүн өөрийн бодлыг өнгөрсөндөө үлдээн, ирээдүй рүү харж, одоогоо таашаахыг хүсэх мэт байдаг. Түүний нүүрэнд инээмсэглэл тодорч, тэндхийн таатай агаарт онц сайхан үнэр сэнгэнэнэ; зөөлөн сэвшээ салхи үлээж эхлэхэд хүн тансаг үнэрийг мэдэрч, түүнд согтсон мэт болж, өөрийгөө сэргээж чадахгүй. Энэ бол Би хүмүүсийн дунд биечлэн ирсэн яг тэр цаг мөч бөгөөд хүн тансаг үнэрийг илүү их мэдэрч, улмаар бүх хүн энэ үнэрийн дунд амьдарна. Би хүнтэй эв найртай, тэр Надтай зохицолтой амьдардаг, хүн Надад таагүй хандахаа больж, Би хүний дутагдлыг засах шаардлагагүй болж, хүний нүүрэн дэх зовуурь арилж, бүх хүн төрөлхтөнд үхэл заналхийлэхээ болино. Өнөөдөр, Би гэсгээлтийн эрин рүү хүнтэй хамт урагшилж, түүнтэй мөр зэрэгцэн урагшилдаг. Би ажлаа хийж байгаа, өөрөөр хэлбэл, Би саваагаа хүмүүсийн дунд буулгаж, хүний доторх тэрслүү зүйлийг ниргэнэ. Хүний нүдэнд Миний саваа маш онцгой хүч чадалтай мэт үзэгддэг: Энэ нь Миний бүх дайсан дээр буух ба тэднийг тийм ч амархан хэлтрүүлдэггүй; Намайг эсэргүүцдэг бүхний дунд уг саваа төрөлхийн чиг үүргээ биелүүлдэг; Миний гарт байгаа бүх хүн Миний анхдагч санаа зорилгын дагуу үүргээ биелүүлдэг ба хэзээ ч Миний хүслээс зөрж, мөн чанараа өөрчлөөгүй. Үүний үрээр ус архирч, уулс нуран унаж, агуу гол мөрөн салж, хүн хувирамтгай болно, нар бүдгэрч, сар харанхуйлж, хүнд амар тайван амьдрах өдөр хоног гэж үгүй болно, газар дэлхийд амар амгалан цаг мөч гэж үгүй болж, тэнгэр тогтуун, чимээгүй байхаа больж, дахин хэзээ ч тэсэхгүй. Бүх зүйл шинэчлэгдэж, анхны төрхөндөө эргэж орно. Газар дэлхий дээрх бүх айл өрх салж; бүх үндэслэн бутран унана; эхнэр нөхөр эргэн нийлэх өдрүүд гэж байхгүй, ээж хүү хоёр дахин уулзалдахгүй, аав охин хоёр дахин учрахгүй. Урьд өмнө газар дээр байсан бүхнийг Би бяцлана. Надад сэтгэл хөдлөл гэж байхгүй бөгөөд хүмүүсийн сэтгэл хөдлөлийг тодорхой хэмжээнд үзэн ядаж ирсэн тул Би хүмүүст сэтгэл хөдлөлөө гаргах боломж өгдөггүй. Хүмүүсийн хоорондох сэтгэл хөдлөлөөс болж Би нэг тийш хаягдсан ба тэгснээр тэдний нүдэнд “гуравдагч этгээд” болж харагдах болсон; хүмүүсийн хоорондох сэтгэл хөдлөлөөс болж Би мартагдсан; сэтгэл хөдлөлийнхөө улмаас хүн “мөс чанараа” сонгох боломжийг шүүрч авсан; сэтгэл хөдлөлийнхөө улмаас хүн Миний гэсгээлтээс залхдаг; сэтгэл хөдлөлийнхөө улмаас тэр Намайг шударга биш, хуурамч гэж дуудан, аливааг хийхдээ хүний мэдрэмжийг үл хайхардаг гэж хэлдэг. Надад газар дэлхий дээр төрөл садан гэж бий юу? Хэн чинь ер нь Над шиг өдөр шөнөгүй идэх, унтахаа умартан, Миний бүх удирдлагын төлөвлөгөөний төлөө ажилласан бэ? Хүнийг яаж Бурхантай зүйрлүүлж болох юм бэ? Тэр яаж Бурхантай нийцэлтэй байж чадах юм бэ? Бүтээгч Бурхан яаж бүтээгдсэн хүнтэй адил төрлийнх байж болох юм бэ? Би яаж газар дэлхий дээр үргэлж хүнтэй хамт амьдарч, үйлдэж чадах билээ? Хэн чинь Миний зүрх сэтгэлд санаа зовнидог вэ? Хүний залбирал гэж үү? Би нэгэнтээ хүнтэй нэгдэж, түүнтэй хамт алхахыг зөвшөөрсөн—тийм ээ, энэ өдрийг хүртэл хүн Миний халамж, хамгаалалт дор амьдарч ирсэн, гэхдээ хүн өөрийгөө Миний халамжаас салгаж чадах тэр өдөр хэзээ вэ? Хүн Миний зүрх сэтгэлийг огт хайхарч байгаагүй хэдий ч, гэрэлгүй газар нутагт хэн амьдарсаар байж чадах билээ? Зөвхөн Миний ерөөлийн улмаас л хүн өнөөдрийг хүртэл амьдарсаар ирсэн билээ.

1992 оны 4 дүгээр сарын 4

Өмнөх:ХОРИН ДОЛООДУГААР БҮЛЭГ

Дараах:ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Холбогдох агуулга