II. Бие махбодтой болохын үнэний талаар

1. Бие махбодтой болохын утга учир нь Бурхан махбодоор илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махбодын дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд эхлээд махбод буюу хэвийн хүн чанартай махбод байх ёстой; энэ нь хамгийн үндсэн урьдач нөхцөл юм. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махбодын мөн чанар”-аас эш татав

2. Бие махбодтой болно гэдэг нь Бурханы Сүнс махбодтой болно гэсэн үг, өөрөөр хэлбэл, Бурхан махбод болдог; махбодоор хийдэг Түүний ажил нь Сүнсний ажил бөгөөд энэ нь махбодоор хийгдэж, махбодоор илэрхийлэгддэг. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг биелүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон хэвийн хүн чанартай бие л бурханлаг ажлыг илэрхийлж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махбодын мөн чанар”-аас эш татав

3. Хэвийн хүн чанартай Христ бол дотор нь Сүнс биеллээ олсон махбод бөгөөд хэвийн хүн чанар, ердийн мэдрэмж, хүний бодлыг эзэмшиж байдаг. “Биеллээ олно” гэдэг нь Бурхан хүн болж, Сүнс махбод болдог гэсэн үг; ний нуугүй хэлэхэд, энэ нь Бурхан Өөрөө хэвийн хүн чанартай махбодод оршиж, үүгээр дамжуулан Өөрийн бурханлаг ажлыг илэрхийлдэг үе юм—энэ нь биеллээ олсон буюу бие махбодтой болсон гэсэн үг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махбодын мөн чанар”-аас эш татав

4. Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр Бурханы мөн чанарыг болон хүний хүрэх боломжгүй Бурханы зан чанар ба Өөрийн ажил дахь мэргэн ухааныг эзэмшиж байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол хуурамч юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хийж, дуусгахдаа Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хангалттай хариуцаж чаддаг, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайтар төлөөлж, хүнийг амиар хангадаг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас эш татав

5. Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь харваас бие махбодтой болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг-ээс эш татав

6. Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод билээ. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл учраас ийм ялгаа байгаа юм. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг гүйцэтгэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм”-аас эш татав

7. Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас өөр ямар ч бүтээгдсэн хүнээс илүү дээгүүр, Бурханы ажлыг хэрэгжүүлж буй ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүн шиг хүний бүрхүүлтэй бүх хүний дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүний дундаас зөвхөн Тэр л бие махбодтой болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүтээгдсэн хүн билээ. Хэдийгээр тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүн бол хүнээс өөр юу ч биш байхад бие махбодтой болсон Бурхан өөр: Тэр Өөрийн махбодод хүн чанарыг агуулаад зогсохгүй үүнээс ч илүүтэйгээр, бурханлаг чанарыг агуулж байдаг. Түүний хүн чанарыг махбодынх нь гадаад төрхөөс болон өдөр тутмын амьдралаас нь харж болно, гэхдээ Түүний бурханлаг чанарыг ойлгоход хэцүү. Яагаад гэвэл, Түүний бурханлаг чанар Түүнд хүн чанар байгаа үед л илэрхийлэгддэг ба хүмүүсийн төсөөлдөгтэй адилаар ер бусын байдаггүй, үүнийг харах нь хүмүүст туйлын хэцүү байдаг… Бурхан махбод болдог тул Түүний мөн чанар нь хүн чанар ба бурханлаг чанарын хослол болдог. Энэ хослолыг Бурхан Өөрөө буюу газар дээрх Бурхан Өөрөө гэж нэрлэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махбодын мөн чанар”-аас эш татав

8. Бие махбодтой болсон Түүний амьдрал ба ажлыг хоёр үе шатанд хувааж болно. Эхнийх нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх Түүний амьдрал. Тэрээр хэвийн хүний гэр бүлд, туйлын хэвийн хүн чанартайгаар амьдарч, хүний амьдралын хэвийн ёс суртахуун, хуулийг дуулгавартай дагаж, хүний хэвийн хэрэгцээ (хоол, хувцас, орон байр, нойр), хүний хэвийн сул талууд болон хүний хэвийн сэтгэл хөдлөлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, энэ эхний үе шатанд Тэр хүний бүх хэвийн үйл ажиллагааг эрхлэн бурханлаг биш, бүхэлдээ хэвийн хүн чанартайгаар амьдардаг. Хоёр дахь үе шат нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараах Түүний амьдрал юм. Тэр мөн л гаднаа ямар ч ер бусын тэмдэг үзүүлэлгүйгээр хэвийн хүн чанартай эгэл хүний бүрхүүлтэй оршин суудаг. Гэсэн ч Тэр гагцхүү Өөрийн үйлчлэлийн төлөө л амьдардаг ба энэ хугацаанд Түүний хэвийн хүн чанар бүхэлдээ бурханлаг чанарынх нь хэвийн ажилд үйлчилдэг; учир нь тэр үед Түүний хэвийн хүн чанар Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж чадах хэмжээнд хүртэл боловсорсон байдаг. Иймээс Түүний амьдралын хоёр дахь үе шат нь Өөрийн хэвийн хүн чанараар үйлчлэлээ хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь хэвийн хүн чанар болон бүрэн дүүрэн бурханлаг чанарын хоёулангийнх нь амьдрал юм. Өөрийн амьдралын эхний үе шатанд Тэр бүрэн энгийн хүн чанартайгаар амьдардгийн шалтгаан бол Түүний хүн чанар нь бүхий л бурханлаг ажилтай хараахан тэнцүү биш, хараахан боловсроогүй байдаг; Түүний хүн чанар боловсорч гүйцэн, Өөрийн үйлчлэлийн үүргийг үүрэх чадвартай болсны дараа л Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээр шийдвэртэй эхэлж чаддаг. Махбод болохын хувьд Тэр өсөж, нас бие гүйцэх хэрэгтэй болохоор Түүний амьдралын эхний үе шат нь хэвийн хүн чанарын амьдрал байдаг байхад хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь Өөрийн ажлыг хийж, Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэх чадвартай болдог учраас Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх үеийн бие махбодтой болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг нь агуулсан амьдрал байдаг. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан, Өөрийн төрсөн мөчөөс шууд ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэн Өөрийн үйлчлэлийг жинхэнээсээ эхэлсэн бол Түүнд бие махбодын мөн чанар байхгүй байх байсан юм. Тиймээс Түүний хүн чанар нь Түүний бие махбодын мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй ямар ч махан бие байдаггүй ба хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм маягаар, Бурханы махбодын хүн чанар нь Бурханы махбод болсон биеийн төрөлхийн чанар юм. “Бурхан махбод болох үедээ бүрэн бурханлаг чанартай бөгөөд огтхон ч хүн биш” гэж хэлэх нь доромжлол юм, учир нь энэхүү мэдэгдэл ердөө оршин байдаггүй бөгөөд бие махбодтой болох зарчмыг зөрчдөг. Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлснийхээ дараа ч гэсэн, ажлаа хийх үедээ Тэрээр хүний гадаад бүрхүүлтэй бурханлаг чанар дотор амьдарсаар байдаг; яг тэр үед хэвийн махбодоор ажлаа гүйцэтгэх боломжийг Өөрийн бурханлаг чанарт олгох цорын ганц зорилгод хүн чанар нь үйлчилдэг. Иймээс ажил гүйцэтгэгч нь Түүний хүн чанарт оршиж байгаа бурханлаг чанар юм. Түүний хүн чанар биш, харин бурханлаг чанар ажиллаж байгаа боловч энэ нь Түүний хүн чанар дотор нуугдсан бурханлаг чанар юм; Түүний ажил нь мөн чанартаа Түүний хүн чанараар биш, харин бүрэн бурханлаг чанараар нь хийгдэж байгаа. Гэхдээ ажлыг гүйцэтгэгч нь Түүний махбод юм. Бурхан хүний бүрхүүлтэй, хүний мөн чанартай, бас Бурханы мөн чанартайгаар махан биед амьдардаг Бурхан болдог учраас Тэр бол хүн, гэхдээ бас Бурхан гэж хэлж болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махбодын мөн чанар”-аас эш татав

9. Бие махбодтой болсон Бурханы хүн чанар нь, махбодоор хэвийн бурханлаг ажлыг явуулахын тулд оршдог; Түүний хэвийн хүний сэтгэхүй нь хэвийн хүн чанар болоод махбодынх нь бүх хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Түүний хэвийн хүний сэтгэхүй нь бие махбодтой Бурханы ажлыг дэмжихийн тулд оршдог гэж хэлж болох юм. Хэрвээ энэ махбод хүний хэвийн оюун ухааныг эзэмшээгүй бол Бурхан махбодоор ажиллаж чадахгүй байх байсан ба Түүний махбодоор хийх хэрэгтэй зүйлс хэзээ ч бүтэхгүй байх байсан. Бие махбодтой болсон Бурхан хүний хэвийн оюун ухааныг эзэмшдэг ч гэсэн, Түүний ажил хүний бодолтой холилддоггүй; Тэр хүний хэвийн бодлоор бус, харин оюун ухаантай хүн чанарыг эзэмшсэн урьдчилсан нөхцөл дор хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг хийдэг. Түүний махбодын бодол хэчнээн сүртэй байх нь хамаагүй, Түүний ажил логик буюу сэтгэхүйн тэмдгийг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл, Түүний ажил нь Түүний махан биеийн оюун ухаанаар бүрэлддэггүй, харин Түүний хүн чанар дахь бурханлаг ажлын шууд илэрхийлэл юм. Түүний бүх ажил нь Түүний биелүүлэх учиртай үйлчлэл бөгөөд үүний нэг нь ч Түүний уураг тархиар бүрэлддэггүй. Жишээлбэл, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах болон цовдлол нь Түүний хүний оюун ухааны үр дүн байгаагүй, хүний оюун ухаантай ямар ч хүн үүнийг хийж чадахгүй байх байсан юм. Үүний адилаар, өнөөдрийн байлдан дагуулах ажил бол бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх ёстой үйлчлэл боловч энэ ажил нь хүний хүсэл биш, харин Түүний бурханлаг чанарын хийх ёстой ажил бөгөөд махан биетэй ямар ч хүний хийж чадахгүй ажил билээ. Иймээс бие махбодтой болсон Бурхан нь хүний хэвийн оюун ухааныг эзэмших ёстой, хэвийн хүн чанарыг эзэмших ёстой, учир нь Тэр хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг хэрэгжүүлэх ёстой билээ. Энэ бол бие махбодтой болсон Бурханы ажлын мөн чанар, бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанар юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махбодын мөн чанар”-аас эш татав

10. Бие махбодтой болсон хүний Хүү нь Өөрийн хүн чанараар Бурханы бурханлаг чанарыг илэрхийлсэн бөгөөд Бурханы хүслийг хүн төрөлхтөнд дамжуулсан билээ. Үүний зэрэгцээ Тэрээр Бурханы хүсэл, зан чанарын илэрхийллээр дамжуулан сүнсний ертөнц дэх харж, хүрч болохгүй Бурханыг хүмүүст илчилсэн. Хүмүүсийн харсан зүйл нь мах, ястай бодит Бурхан Өөрөө байв. Иймээс бие махбодтой болсон хүний Хүү нь Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурь, дүр төрх, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг тодорхой, хүний чанартай болгосон. Бурханы төрхийн хувьд хүний Хүүгийн гадаад байдалд тодорхой хэмжээний хязгаарлалт байсан хэдий ч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүхэлдээ Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж чадаж байсан—зөвхөн илэрхийлэх хэлбэрт нь л зарим нэг ялгаа байсан юм. Энэ нь хүний Хүүгийн хүн чанар, эсвэл Түүний бурханлаг чанарын аль нь ч байсан хамаагүй, Тэр Бурханы ялгамж чанар болон байр суурийг төлөөлж байсан гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Гэхдээ энэ хугацаанд Бурхан махбодоор ажиллаж, махбодын өнцгөөс ярьж, хүн төрөлхтний өмнө хүний Хүүгийн ялгамж чанар болон байр суурьтайгаар зогсож байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Бурханы үнэн үг болон ажилтай харьцаж, мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэ нь бас Түүний бурханлаг чанар болон даруу атлаа агуу байдлыг ухаарах, түүнчлэн Бурханы үнэн ба бодит байдлын тухай урьдчилсан ойлголт, урьдчилсан тодорхойлолт олж авах боломжийг хүмүүст олгосон.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас эш татав

11. Хэдийгээр бие махбодтой болсон Бурханы төрх байдал хүнтэй яг адилхан байж, хүний мэдлэгийг суралцаж, хүний хэлээр ярьж, заримдаа бүр хүний арга барил, илэрхийллээр Өөрийн санааг илэрхийлж байсан боловч хүнийг болон юмны мөн чанарыг хардаг Түүний арга зам нь хүн төрөлхтөн болон юмны мөн чанарыг хардаг ялзарсан хүмүүсийн арга замаас тэс ондоо юм. Түүний өнцөг болон Түүний зогсож буй өндөр нь ялзарсан хүн хүрэхийн аргагүй зүйл билээ. Учир нь Бурхан бол үнэн, Түүний өмсдөг махбод ч бас Бурханы мөн чанартай бөгөөд Түүний бодол болон Түүний хүн чанараар илэрхийлэгдсэн зүйл ч бас үнэн билээ. Ялзарсан хүмүүсийн хувьд Түүний махбодоор илэрхийлдэг зүйл нь үнэний болон амийн хангалт юм. Эдгээр хангалт нь зөвхөн нэг хүнд биш, харин бүх хүн төрөлхтөнд зориулагддаг… Бие махбодтой болсон Бурханы махбод хэчнээн жирийн, хэчнээн хэвийн, хэчнээн дорд байх нь хамаагүй, хүмүүс Түүнийг хэчнээн үл тоох нь хамаагүй, Түүний бодол болон хүн төрөлхтөнд хандах хандлага нь ямар ч хүний эзэмшиж чадахгүй, ямар ч хүний дуурайж чадахгүй зүйл билээ. Тэрээр хүн төрөлхтнийг бурханлаг чанарын өнцгөөс, Бүтээгч хэмээх Өөрийн байр суурийн өндрөөс үргэлж ажиглах болно. Тэр Бурханы мөн чанар, сэтгэхүйгээр хүн төрөлхтнийг үргэлж харах болно. Тэр хүн төрөлхтнийг жирийн хүний өндрөөс, ялзарсан хүний өнцгөөс харж огтхон ч чадахгүй. Хүмүүс хүн төрөлхтнийг харахдаа хүний хараагаар л хардаг бөгөөд хүний мэдлэг, хүний дүрэм болон онолыг хэмжүүр болгодог. Энэ нь хүмүүсийн нүдээрээ харж чадах цар хүрээн дотор байдаг; энэ нь ялзарсан хүмүүсийн хийж чадах цар хүрээн дотор байдаг. Бурхан хүн төрөлхтнийг харахдаа бурханлаг хараагаар хардаг бөгөөд Өөрийн мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг хэмжүүр болгодог. Энэ цар хүрээ нь хүмүүсийн харж чаддаггүй зүйлсийг багтаадаг бөгөөд үүгээрээ бие махбодтой болсон Бурхан ба ялзарсан хүмүүс хоорондоо эрс ялгардаг. Энэ ялгаа нь хүмүүс болон Бурханы өөр өөр мөн чанараар тодорхойлогддог бөгөөд эдгээр өөр мөн чанар нь тэдний ялгамж чанар, байр суурь, аливааг харах өнцөг болон өндрийг тодорхойлдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас эш татав

12. Бурханы Сүнсний өмссөн махбод нь Бурханы Өөрийнх нь махбод билээ. Бурханы Сүнс бол эрхэм дээд; Тэрээр төгс хүчит, ариун, зөвт билээ. Үүний адилаар Түүний махбод ч бас эрхэм дээд, төгс хүчит, ариун, зөвт юм. Ийм махбод нь зөвт, хүн төрөлхтөнд ач тустай зүйлийг, мөн ариун, алдар суутай, сүр хүчтэй зүйлийг л хийж чаддаг; Тэрээр үнэн, ёс суртахуун, шударга ёсыг зөрчдөг юуг ч хийж чадахгүй, Бурханы Сүнснээс урвах ямар нэг зүйлийг хийж бүр ч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Тун ноцтой асуудал: Урвалт (2)”-оос эш татав

13. Бурхан махбод болсон болохоор мөн чанар нь Түүний махбод дотор биеллээ олж, улмаар Түүний махбод ажлыг нь хариуцахад хангалттай болдог. Тиймээс, бие махбодтой болсон байх хугацаанд Бурханы Сүнсний бүх ажил нь Христийн ажлаар солигддог бөгөөд бие махбодтой болсон хугацааны туршид бүх ажлын цөм нь Христийн ажил байдаг. Үүнийг өөр ямар ч эрин үеийн ажилтай хольж болохгүй. Бурхан махбод болсон тул махбодынхоо ялгамж чанараар ажилладаг; Тэр махбодоор ирдэг тул хийх учиртай ажлаа махбодоор хийж дуусгадаг. Бурханы Сүнс ч бай, Христ ч бай, хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд хийх учиртай ажлаа хийж, биелүүлэх учиртай үйлчлэлээ биелүүлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм”-аас эш татав

14. Бурхан хүнийг аврахдаа Сүнсний арга барил, Сүнсний ялгамж чанарыг шууд ашиглан хийдэггүй, учир нь хүн Түүний Сүнсэнд хүрч чадахгүй, харж чадахгүй, мөн ойртож ч чадахгүй. Хэрвээ Тэр Сүнс байдлаар хүнийг шууд аврахаар оролдсон бол хүн Түүний авралыг хүртэж чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан бүтээгдсэн хүний гадаад хэлбэртэй болоогүй бол хүний хувьд энэ авралыг хүртэх ямар ч аргагүй байх байв. Учир нь хэн ч Еховагийн үүлэнд дөхөн очиж чадахгүйн адилаар хүн Түүнд ойртох ямар ч аргагүй байдаг. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор, өөрөөр хэлбэл, Өөрийн болох гэж буй махбодод үгээ оруулснаар л Тэр Өөрийг нь дагадаг бүх хүнд үгийг биечлэн хүргэж чадна. Тэр үед л хүн өөрийн биеэр Түүний үгийг харж, сонсож, түүнчлэн Түүний үгийг эзэмшиж, үүгээр дамжуулан бүрэн аврагдаж чадна. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол мах цуснаас бүтсэн нэг ч хүн ийм агуу авралыг хүртэж чадахгүй байсан бөгөөд ганц ч хүн аврагдахгүй байх байлаа. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүн төрөлхтний дунд ажилласан бол бүх хүн цохиулж, эсвэл Бурхантай холбогдох ямар ч аргагүйн улмаас Сатанд бүрмөсөн олзлогдох байв.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

15. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол хүнд үзэгдэшгүй, баригдашгүй Сүнс хэвээр үлдэх байв. Хүн махан биетэй бүтээл тул Бурхан, хүн хоёр өөр өөр ертөнцөд харьяалагддаг бөгөөд өөр өөр шинж чанартай байдаг. Бурханы Сүнс махан биетэй хүнтэй огт нийцдэггүй, тэдний хооронд харилцаа тогтоох ямар ч аргагүй бөгөөд хүн сүнс болох чадваргүйг дурдахын ч хэрэггүй. Ийм болохоор Өөрийн анхдагч ажлыг хийхийн тулд Бурханы Сүнс бүтээгдсэн зүйл болох ёстой. Бурхан хамгийн өндөр газарт гарч чадахын сацуу Өөрийгөө даруу болгон бүтээгдсэн хүн болж, хүн төрөлхтний дунд ажиллаж, тэдний дунд амьдарч чаддаг, харин хүн өндөрт гарч, сүнс болж чадахгүй, хамгийн доод газарт буун очиж бүр ч чадахгүй. Ийм учраас Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэхийн тулд махбод болох ёстой. Тэрчлэн, эхний удаа бие махбодтой болох үеэр бие махбодтой болсон Бурханы махбод л цовдлолоор дамжуулан хүнийг золин аварч чадсан, харин Бурханы Сүнсний хувьд хүний төлөө нүглийн тахил болон цовдлогдох ямар ч аргагүй байв. Хүний төлөөх нүглийн тахил болохын тулд Бурхан шууд махбод болж чаддаг боловч хүн шууд тэнгэрт гарч, өөрийнх нь төлөө Бурханы бэлтгэсэн нүглийн тахилыг авч чадахгүй. Ийм болохоор энэ авралыг авахын тулд хүнийг тэнгэр лүү гаргалгүйгээр, тэнгэр, газрын хооронд хэд хэдэн удаа нааш цааш явахыг Бурханаас гуйх нь л боломжтой байв, учир нь хүн унаж доройтсон бөгөөд нүглийн тахилыг олж авах нь бүү хэл, тэнгэр өөд гарч ч ер чадахгүй. Тиймээс Есүс хүн төрөлхтний дунд ирж, хүний ердөө хийж чадахгүй ажлыг биечлэн хийх хэрэгтэй байлаа. Бурхан махбод болох бүрд энэ нь зайлшгүй шаардлагатай байдаг. Хэрвээ эдгээр үе шатны аль нэгийг Бурханы Сүнс шууд хийж чадах байсан бол Тэр бие махбодтой болохын доромжлолд өртөхгүй байх байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

16. Аврагдах хүмүүсийн хувьд, Cүнсний хэрэглээний үнэ цэн нь махбодынхоос хамаагүй доогуур байдаг: Сүнсний ажил уул нуруу, гол мөрөн, нуур, далай тэнгис гээд бүх орчлон ертөнцийг хамрах чадвартай атал махбодын ажил нь Өөрийн харилцдаг хүн бүртэй илүү үр дүнтэйгээр холбогддог. Үүнээс гадна биет хэлбэртэй Бурханы махбодыг хүн илүү их ойлгож, итгэж чадах бөгөөд энэ нь Бурханы тухай хүний мэдлэгийг улам гүнзгийрүүлж, хүнд Бурханы бодит үйл хэргийн талаар илүү гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чаддаг. Сүнсний ажил нууц далд агаад мөнх бус хүмүүсийн хувьд ухан ойлгоход хэцүү, харахад бүр ч хэцүү, иймээс тэд зүгээр л хий дэмий төсөөлж л чадна. Гэхдээ махбодын ажил хэвийн, бодит байдалд үндэслэдэг, баялаг мэргэн ухаантай байдаг бөгөөд энэ нь хүний нүдээр харж болох баримт юм; хүн Бурханы ажлын мэргэн ухааныг биеэр туулах боломжтой, элбэг арвин төсөөллөө ашиглах шаардлагагүй байдаг. Энэ бол махбод дахь Бурханы ажлын нарийн зөв байдал болон жинхэнэ үнэ цэн мөн. Сүнс хүнд үл үзэгдэх зүйлсийг болон хүн төсөөлөхөд амаргүй зүйлсийг л хийж чаддаг, тухайлбал Сүнсний гэгээрэл, Сүнсний хөдөлгөлт, Сүнсний удирдамж зэрэг нь оюун санаатай хүнийг ямар нэгэн тодорхой утга учраар хангадаггүй. Тэдгээр нь зөвхөн сэтгэл хөдөлгөж, эсвэл өргөн хүрээтэй утга учраар хангахаас биш, үгээр зааварчилгаа өгч чадахгүй. Харин махбод дахь Бурханы ажил асар өөр байдаг: Үүнд үгийн нарийн нягт удирдамж байдаг ба тодорхой хүсэл, тодорхой шаардсан зорилготой байдаг. Иймээс хүн тэмтчин бэдэрч, төсөөллөө ашиглах хэрэггүй, таамаглал дэвшүүлэх бүр ч хэрэггүй. Энэ бол махбод дахь ажлын тодорхой байдал бөгөөд Сүнсний ажлаас ялгагдах асар том ялгаа юм. Сүнсний ажил зөвхөн хязгаарлагдмал цар хүрээнд л зохимжтой бөгөөд махбодын ажлыг орлож чадахгүй. Махбод дахь ажил нь, Сүнсний ажлаас хавьгүй илүү үнэн зөв, шаардлагатай зорилго болон хавьгүй илүү бодит, үнэ цэнтэй мэдлэгийг хүнд өгдөг. Ялзарсан хүн төрөлхтний хувьд оновчтой үгс, зорьсон зорилго болон харж, хүрч болох зүйлээр хангах нь хамгийн үнэ цэнтэй ажил юм. Бодитой ажил, цагаа олсон удирдамж л хүний дур сонирхолд таарч тохирдог бөгөөд бодит ажил л хүнийг ялзарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна. Үүнийг зөвхөн бие махбодтой болсон Бурхан биелүүлж чаддаг; бие махбодтой болсон Бурхан л хүнийг урьдын ялзарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хамгийн их хэрэгтэй”-ээс эш татав

17. Иймээс хэрвээ энэ ажлыг Сүнс хийх байсан бол—хэрвээ Бурхан махбод болоогүй, харин оронд нь Сүнс аянгын дуугаар дамжуулан шууд ярьж, хүн Түүнтэй харилцах ямар ч аргагүй байсан бол хүн Түүний зан чанарыг мэдэж чадах байсан уу? Хэрвээ ажлыг гагцхүү Сүнс хийсэн бол хүн Бурханы зан чанарыг мэдэж авах ямар ч аргагүй байх байлаа. Бурхан махбод болох үед, Үг махбодоор илрэх үед л хүмүүс Бурханы зан чанарыг нүдээрээ харж чадах бөгөөд Тэр Өөрийн бүх зан чанарыг махбодоор дамжуулан илэрхийлдэг. Бурхан үнэхээр, жинхэнээсээ хүмүүсийн дунд амьдардаг. Тэр бол биет; хүн Түүний зан чанартай бодитоор харилцаж, Түүнд юу байгаа, Тэр юу болохтой харилцаж чадна; зөвхөн ийм маягаар л хүн үнэхээр Түүнийг мэдэж авч чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас эш татав

18. Бурхан махбодод ирдэг нь үндсэндээ хүмүүст Бурханы жинхэнэ үйл хэргийг харуулах, хэлбэр дүрсгүй Сүнсийг махбодод биежүүлэх, Түүнийг харах, Түүнд хүрэх боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Энэ маягаар, Түүгээр бүрэн төгс болгуулсан хүмүүс Түүнийг амьдран харуулж, Түүгээр авхуулж, Түүний зүрх сэтгэлийн араас явах болно. Хэрвээ Бурхан зөвхөн тэнгэрт ярьж, газар дээр бодитоор ирээгүй бол хүмүүс Бурханыг одоо ч мэдэж чадахгүй, хоосон онол ашиглан Бурханы үйл хэргийг номлож л чадахаас биш, Бурханы үгийг бодит байдал болгон авч чадахгүй. Бурхан үндсэндээ, олж авсан хүмүүстээ үлгэр жишээ, загвар болохын тулд л газар дээр ирсэн; ийм маягаар л хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Бурханд хүрч, Түүнийг харж чадах ба тэр үед л Бурхан тэднийг үнэхээр олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодитой Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой”-оос эш татав

19. Бурхан Өөрийгөө тодорхой түвшинд хүртэл даруу болгосон буюу махбод болсноор л хүн Түүний дотнын, итгэлт нэгэн болж чадна. Бурхан бол Сүнс: тийм агуу сүрлэг, ойлгохын аргагүй байхад хүн яаж Түүний дотнын нэгэн байхад тэнцэх юм бэ? Бурханы Сүнс махбодод буун ирж, хүнтэй адил гадаад төрхтэй бүтээл болсноор л хүн Түүний хүслийг ойлгож, Түүгээр үнэхээр авхуулж чадна. Тэр махбодоор үг хэлж, ажиллаж, хүний баяр баясгалан, уйтгар гуниг, гай зовлонг хуваалцаж, хүнтэй нэг дэлхийд амьдарч, хүнийг хамгаалж, залж чиглүүлдэг ба үүгээрээ дамжуулан хүнийг цэвэрлэж, Түүний аврал болон ерөөлийг олж авах боломжийг хүнд олгодог. Хүн эдгээр зүйлийг олж авч, Бурханы хүслийг үнэхээр ойлгосноор л Бурханы дотнын нэгэн байж чаддаг, энэ л бодитой. Хэрвээ Бурхан хүнд үзэгддэггүй, баригддаггүй байсан бол хүн яаж Түүний дотнын нэгэн байж чадах юм бэ? Энэ нь хоосон сургаал байх бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас эш татав

20. Шүүгддэг нэгэн нь махан биеэс бүтсэн, ялзарсан хүн болохоос Сатаны сүнсийг шууд шүүдэггүй учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш, харин хүмүүсийн дунд хийгддэг. Хүний махан биеийн ялзралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд хийсэн бол бүгдийг хамрахгүй байх байв. Түүнчлэн Сүнс хүнтэй нүүр учран уулзаж чадахгүй учраас ийм ажлыг хүлээн зөвшөөрөх нь хүний хувьд хэцүү байх байсан ба үүнээс болж үр нөлөө тэр даруйдаа харагдахгүй, тэр ч бүү хэл Бурханы халдашгүй зан чанарыг хүн илүү тодорхой харж чадахгүй байх байлаа. Махбод дахь Бурхан хүн төрөлхтний ялзралыг шүүсэн цагт л Сатан бүрэн ялагдана… Хэрвээ энэ ажлыг Бурханы Сүнс хийсэн бол энэ нь Сатаныг ялах ялалт биш байх байлаа. Сүнс төрөлхөөсөө мөнх бус хүмүүсээс илүү өндөр бөгөөд Бурханы Сүнс бол төрөлхийн ариун, махан биеэс илүү ялгуусан. Хэрвээ Сүнс энэ ажлыг шууд хийсэн бол хүний бүх дуулгаваргүй байдлыг шүүж, хүний бүх шударга бус байдлыг илчилж чадахгүй байх байсан юм. Учир нь шүүлтийн ажлыг бас Бурханы талаарх хүний үзлээр дамжуулан хийдэг ба хүнд хэзээ ч Сүнсний талаарх үзэл байгаагүй, иймээс Сүнс хүний шударга бус байдлыг сайн илчлэх нь байтугай ийм шударга бус байдлыг бүрэн ил болгох чадваргүй. Бие махбодтой болсон Бурхан бол Өөрийг нь мэддэггүй бүх хүний дайсан юм. Хүний үзэл болон Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг шүүхээр дамжуулан Тэрээр хүн төрөлхтний бүх дуулгаваргүй байдлыг ил болгодог. Махбод дахь Түүний ажлын үр нөлөө нь Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтнийг шүүх шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм. Махбод дахь Бурханыг хүн харж, хүрч болох ба махбод дахь Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хамгийн их хэрэгтэй”-ээс эш татав

21. Хэрэв Бурханы Сүнс хүнтэй шууд ярьсан бол хүн төрөлхтөн бүгд дуу хоолойд захирагдаж, Дамаск явах замдаа Паул гэрэл дунд газар унасантай яг адилаар хүмүүс бүгд илчлэлийн үггүйгээр доош унах байсан юм. Хэрвээ Бурхан ийм маягаар үргэлжлүүлэн ажилласан бол хүн үгийн шүүлтээр дамжуулан өөрийн завхралыг хэзээ ч мэдэж авч чадахгүй, улмаар аврал хүртэхгүй байх байв. Зөвхөн махбод болсноор л Бурхан Өөрийн үгийг хүн нэг бүрийн чихэнд биечлэн хүргэж чадна, ингэснээр чихтэй бүхэн Түүний үгийг сонсож, Түүний үгийн шүүлтийн ажлыг хүлээн авч болох юм. Энэ нь л Түүний үгийн хүрдэг үр дүн болохоос биш, Сүнс илэрч, хүнийг айлган эрхшээлдээ оруулдаг юм биш. Зөвхөн ийм бодит атлаа ер бусын ажлаар дамжуулан хүний дотор олон жил гүн нуугдсан хуучин зан чанар бүрэн ил болдог, ингэснээр хүн үүнийг таньж, өөрчилж болох юм. Эдгээр нь бүгд бие махбодтой болсон Бурханы бодитой ажил бөгөөд бодитой байдлаар ярьж, шүүлт явуулснаар Тэр үгээр хүнийг шүүх үр дүнд хүрдэг. Энэ бол бие махбодтой болсон Бурханы эрх мэдэл бөгөөд Бурхан бие махбодтой болохын ач холбогдол билээ. Бие махбодтой болсон Бурханы эрх мэдлийг ил болгохын тулд, үгийн ажлаар хүрсэн үр дүнг ил болгож, Сүнс махбодод ирчихсэн ба хүнийг үгээр шүүснээр дамжуулан эрх мэдлээ харуулж байгааг ил болгох гэж үүнийг хийдэг. Түүний махбод хэдийгээр жирийн, хэвийн хүн чанарын гадаад хэлбэртэй боловч Түүний үгийн хүрдэг үр дүн нь Тэр бол эрх мэдлээр дүүрэн, Тэр бол Бурхан Өөрөө, Түүний үг бол Бурханы Өөрийн илэрхийлэл гэдгийг хүнд харуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

22. Чиний мэддэггүй байж болох нэг бодит баримт бий: Христийг харах үед хүний завхарсан зан чанар болон тэрслүү байдал, эсэргүүцэл нь ил болдог бөгөөд энэ удаа ил болдог тэрслүү байдал, эсэргүүцэл нь хэзээ хэзээнийхээс ч илүү бүрэн дүүрэн, бүхэлдээ илчлэгддэг. Учир нь Христ бол хүний Хүү—хэвийн хүн чанартай, хүний Хүү учраас хүн Түүнийг дээдэлдэг ч үгүй, мөн хүндэлдэг ч үгүй. Бурхан махбодод амьдардаг болохоор хүний эсэргүүцэл нэгд нэггүй, мөн маш тод томруунаар ил болсон. Иймээс Христийн ирэлт нь хүн төрөлхтний бүх эсэргүүцлийг ухан гаргаж, хүн төрөлхтний уг чанарыг илэрхий болгосон гэж Би хэлдэг. Үүнийг “барыг уулнаас буулгах” болон “чоныг үүрнээс нь гаргах” гэж нэрлэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм”-аас эш татав

23. Махбод ч гэсэн эрх мэдэл эзэмшдэг учраас Тэр махбод болсон бөгөөд хүн төрөлхтний дунд бодитой байдлаар ажиллаж чаддаг, ийм маягаар хүн харж, хүрч болдог. Энэ ажил нь, бүх эрх мэдлийг эзэмшдэг Бурханы Сүнсний шууд хийдэг ажлаас илүү бодитой, үр дүн нь ч бас илэрхий байдаг. Яагаад гэвэл, Бурханы махбод болсон бие бодитоор ярьж, ажиллаж чаддаг. Түүний махбодын гадаад хэлбэр төрх ямар ч эрх мэдэл агуулдаггүй бөгөөд хүн ойртож болдог байхад Түүний мөн чанар эрх мэдлийг агуулдаг, гэхдээ эрх мэдэл нь хэнд ч харагддаггүй. Түүнийг ярьж, ажиллаж байх үед хүн Түүнд эрх мэдэл байгааг олж илрүүлж чаддаггүй; энэ нь Түүний бодитой ажилд нэмэр болдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

24. Бурханы ажлын бай нь Сатаны сүнс, эсвэл ямар нэг биегүй хоосон зүйл биш, харин махан биеэс бүтсэн, Сатанаар ялзруулагдсан хүн учраас Тэр махбод болсон билээ. Чухамдаа хүний махан бие ялзарсан учраас Бурхан махан биетэй хүнийг Өөрийн ажлын бай болгосон; цаашлаад хүн ялзралын бай учраас Тэр авралын ажлынхаа бүх үе шатанд хүнийг Өөрийн ажлын цорын ганц бай болгон сонгосон юм. Хүн бол мах, цуснаас бүтсэн мөнх бус оршихуй бөгөөд хүнийг аварч чадах Нэгэн бол Бурхан билээ. Иймээс Бурхан, Өөрийн ажлыг хийхийн тулд хүнтэй адил шинж чанартайы махбод болох ёстой байв, ингэснээр Түүний ажил илүү дээр үр дүнд хүрч болох юм. Хүн махан биетэй, нүглийг ялан дийлж, махан биеийг орхих чадваргүй учраас Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан заавал махбод болох ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хамгийн их хэрэгтэй”-ээс эш татав

25. Хүнийг Сатан ялзруулсан, хүн бол Бурханы бүх бүтээлийн хамгийн дээд нь, иймээс ч хүнд Бурханы аврал хэрэгтэй. Бурханы авралын бай бол Сатан биш, харин хүн, аврагдах зүйл бол диавол биш, харин хүний махан бие болон сүнс юм. Сатан бол Бурханы устгах бай, хүн бол Бурханы авралын бай бөгөөд хүний махан биеийг Сатан ялзруулсан болохоор эхлээд хүний махан бие аврагдах ёстой. Хүний махан бие нь хамгийн гүн гүнзгий ялзарч, Бурханыг эсэргүүцдэг, тэр ч бүү хэл Бурханы оршин тогтнолыг ил тод эсэргүүцэж, үгүйсгэдэг зүйл болсон. Энэ ялзарсан махан бие дэндүү зөрүүд бөгөөд махан биеийн ялзарсан зан чанартай харьцаж, өөрчлөхөөс илүү хэцүү зүйл гэж үгүй. Сатан хүний махан биед ирж үймүүлдэг ба Бурханы ажилд саад болж, Бурханы төлөвлөгөөг сүйтгэхийн тулд хүний махан биеийг ашигладаг, тиймээс хүн Бурханы дайсан, Сатан болсон юм. Хүн аврагдахын тулд эхлээд байлдан дагуулагдах ёстой. Үүнээс болж Бурхан мөчөөгөө өгөлгүйгээр, хийхээр зорьсон ажлаа хийхээр, Сатантай тулалдахаар махбодод ирдэг. Түүний зорилго бол ялзарсан хүн төрөлхтнийг аварч, Өөрийнх нь эсрэг боссон Сатаныг ялж устгах явдал юм. Хүнийг байлдан дагуулах ажлаараа дамжуулан Тэрээр Сатаныг ялахын зэрэгцээ ялзарсан хүн төрөлхтнийг авардаг. Тиймээс энэ нь хоёр зорилгод нэгэн зэрэг хүрдэг ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хамгийн их хэрэгтэй”-ээс эш татав

26. Хүний махан бие Сатанаар ялзруулагдаж, хамгийн их сохорч, гүн гүнзгий хорлогдсон. Бурхан махбодоор биечлэн ажилладгийн хамгийн үндсэн шалтгаан нь, Түүний авралын бай нь махан биеэс бүтсэн хүн бөгөөд Сатан бас Бурханы ажилд саад хийхийн тулд хүний махан биеийг ашигладгаас болдог. Сатантай тулалдах тулаан нь үнэндээ хүнийг байлдан дагуулах ажил бөгөөд үүний зэрэгцээ хүн бас Бурханы авралын бай юм. Ийм болохоор бие махбодтой болж ажиллах нь тун их шаардлагатай. Сатан хүний махан биеийг ялзруулж, хүн Сатаны биелэл болсон ба Бурханы ялах бай болсон юм. Ийм маягаар, Сатантай тулалдах, хүн төрөлхтнийг аврах ажил бүгд газар дэлхий дээр болдог бөгөөд Сатантай тулалдахын тулд Бурхан хүн болох ёстой. Энэ бол хамгийн бодитой ажил юм. Бурхан махбодоор ажиллах үедээ үнэндээ махан биеэр Сатантай тулалдаж байдаг. Тэр махбодоор ажиллах үедээ сүнсний ертөнц дэх Өөрийн ажлыг хийж, улмаар сүнсний ертөнц дэх бүх ажлаа газар дээр бодит болгодог. Байлдан дагуулагддаг нэгэн нь Түүнд дуулгаваргүй байдаг хүн, харин ялагдах нэгэн нь Түүнтэй дайсагнадаг Сатаны биелэл (мэдээж энэ нь ч бас хүн) бөгөөд эцэстээ аврагдах нэгэн нь бас л хүн юм. Ийм болохоор Түүний хувьд бүтээлийн гадаад бүрхүүлтэй хүн болох нь бүр ч илүү чухал юм, ингэснээр Тэр Сатантай бодитоор тулаан хийж, Өөрт нь дуулгаваргүй байдаг, Өөртэй нь яг ижилхэн гадаад бүрхүүлтэй хүнийг байлдан дагуулж, Сатанд хорлогдсон, Өөртэй нь яг ижилхэн гадаад бүрхүүлтэй хүнийг аварч чадах юм. Түүний дайсан бол хүн, Түүний байлдан дагуулалтын бай бол хүн, мөн Түүний авралын бай нь Бурханы бүтээсэн хүн билээ. Тиймээс Тэр хүн болох ёстой бөгөөд ийм маягаар Түүний ажил илүү хялбар болдог. Тэр Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг байлдан дагуулж, түүнчлэн хүн төрөлхтнийг аварч чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хамгийн их хэрэгтэй”-ээс эш татав

27. Нэг талаар, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь хүний үзэл дэх тодорхойгүй Бурханы эзэлж буй орон зайг арилгадаг, ингэснээр тодорхойгүй Бурханы дүр хүний зүрх сэтгэлд байхаа больдог. Өөрийн бодит үг, бодит ажил, бүх газар нутаг даяарх Өөрийн шилжилт хөдөлгөөн, хүмүүсийн дунд хийдэг хосгүй бодитой, хэвийн ажлаар дамжуулан Тэрбээр Бурханы бодит байдлыг хүнд мэдүүлж, хүний зүрх сэтгэл дэх тодорхойгүй Бурханы байр суурийг арилгадаг. Нөгөө талаар, Бурхан хүнийг бүрэн төгс болгохын тулд Өөрийн махбодын хэлсэн үгийг ашиглаж, бүх зүйлийг гүйцэлдүүлдэг. Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс эш татав

28. Махан биед амьдарч байгаа бүх хүний хувьд зан чанараа өөрчлөхөд эрэлхийлдэг зорилго шаардлагатай байдаг бөгөөд Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай. Хоёуланд нь зөвхөн Бурханы махбод болсон бие л хүрч чадах ба хоёуланг нь хэвийн, бодит махбодоор л биелүүлж чадна. Ийм учраас бие махбодтой болох нь шаардлагатай бөгөөд энэ нь ялзарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын бурхдын дүр төрхийг зүрх сэтгэлээсээ зайлуулах ёстой, хүмүүс ялзарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас эхлээд өөрсдийн ялзарсан зан чанарыг мэдэх ёстой. Хэрвээ хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй бурхдын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй бурхдын дүр төрхийг дан ганц үгээр ил болгож, салгаж, бүрэн зайлуулж чадахгүй. Хэрвээ ингэвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй хэвээр байх болно. Эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлсийг бодитой Бурхан болон Бурханы жинхэнэ дүрээр орлуулж, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдүүлснээр л зохих үр дүнд хүрч чадна. Өнгөрсөн хугацаанд эрж хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг хүн ухаардаг. Энэ үр дүнд, Сүнсний шууд удирдлага биш, тэр ч бүү хэл хэн нэгэн хүний сургаал ч биш, харин бие махбодтой болсон Бурхан л хүрч чадна. Бие махбодтой болсон Бурханы хэвийн ба бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын Бурханы эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурхан албан ёсоор Өөрийн ажлыг хийх үедээ хүний үзлийг бүгдийг нь ил болгодог. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулснаар л хүний анхдагч үзлийг илчлэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл, бодит байдалтай зэрэгцүүлэн тавихгүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үг ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш, Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодит байдал болон хэвийн байдлыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийнхөө дүр болон оршихуйг бүрэн харуулах л юм бол хүн Бурханыг илүү бодитоор мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд ямар ч махан биетэй хүн хүрч чадахгүй. Мэдээж Бурханы Сүнс ч бас энэ үр дүнд хүрэх чадваргүй. Бурхан ялзарсан хүнийг аварч Сатаны нөлөөнөөс ангижруулж чадна, гэхдээ энэ ажлыг Бурханы Сүнс шууд биелүүлж чадахгүй; харин ч үүнийг зөвхөн Бурханы Сүнсний өмсдөг махбод буюу Бурханы махбод болсон бие л хийж чадна. Энэ махбод нь хүн бас Бурхан, энэ нь хэвийн хүн чанартай хүн, бас бүрэн бурханлаг чанартай Бурхан юм. Иймээс, энэ махбод хэдийгээр Бурханы Сүнс биш бөгөөд Сүнснээс ихээхэн ялгаатай ч гэсэн тэр бол хүн төрөлхтнийг авардаг бие махбодтой болсон Бурхан Өөрөө буюу Сүнс, бас махбод билээ. Түүнийг юу гэж дуудах нь хамаагүй, эцсийн эцэст Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг авардаг. Учир нь Бурханы Сүнс болон махбодыг салгаж болохгүй бөгөөд махбодын ажил нь ч бас Бурханы Сүнсний ажил юм; энэ ажлыг зөвхөн Сүнсний ялгамж чанарыг ашиглан хийдэггүй, харин махбодын ялгамж чанарыг ашиглан хийдэг. Сүнсээр шууд хийх хэрэгтэй ажил нь бие махбодтой болохыг шаарддаггүй бөгөөд махбодоор хийх шаардлагатай ажлыг Сүнсээр шууд хийж болохгүй, үүнийг зөвхөн бие махбодтой болох замаар хийх ёстой. Эдгээр нь бүгд ажлын хэрэгцээ шаардлага бөгөөд ялзарсан хүн төрөлхтний хэрэгцээ шаардлага юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хамгийн их хэрэгтэй”-ээс эш татав

29. Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн зүйл нь Тэр оновчтой үгс, сургамж болон хүн төрөлхтний төлөөх Өөрийн үнэн зөв хүслийг Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээж чадна, ингэснээр хожим Түүний дагалдагчид махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг хүлээн зөвшөөрдөг хүмүүст илүү үнэн зөвөөр, илүү бодитоор дамжуулж чадна. Хүмүүсийн дундах махбод дахь Бурханы ажил л Бурхан хүнтэй хамт амьдарч, оршин байх баримтыг үнэхээр биелүүлдэг. Энэ ажил л Бурханы царайг харж, Бурханы ажлыг харж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, Еховагийн нуруу л хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөдөг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү жинхэнэ, илүү сайхан эрин үед аваачдаг. Тэр зөвхөн хууль болон дүрэм журмын эрин үеийг дуусгавар болгоод зогсоогүй; хамгийн гол нь Тэр, бодитой агаад хэвийн, зөвт агаад ариун, мөн удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болоод хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахыг эрж хайсан ч харж чаддаггүй байсан тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг цоо шинэ эрин үе рүү бүрэн хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний оронд махбод дахь Бурхан ажилласны үр дүн юм. Бурхан махбодоороо ажиллах үед Түүнийг дагадаг хүмүүс орших, эс орших зэрэгцэх мэт санагддаг тэдгээр зүйлийн хойноос хөөцөлдөн, тэмтчихээ больж, тодорхойгүй Бурханы хүслийг тааварлахаа больдог. Бурхан махбод дахь ажлаа түгээх үед Түүнийг дагадаг хүмүүс махбодод хийсэн ажлыг нь бүх шашин, урсгалд дамжуулж, Түүний бүх үгийг бүх хүн төрөлхтний чихэнд хүргэнэ. Түүний сайн мэдээг хүлээн авдаг хүмүүсийн сонссон бүхэн нь Түүний ажлын баримт байх болно, хүний биечлэн үзэж сонссон зүйлс байх болно, мөн цуу яриа биш, баримт байх болно. Эдгээр баримт нь Түүний ажлаа түгээдэг нотолгоо, бас ажлаа түгээхдээ ашигладаг багаж хэрэгсэл билээ. Баримт байхгүйгээр Түүний сайн мэдээ бүх улс оронд, бүх газар нутагт түгэхгүй байх байсан; баримт байхгүйгээр зөвхөн хүний төсөөллөөр бол Тэр бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлыг хэзээ ч хийж чадахгүй байх байсан юм. Сүнс бол хүний хувьд хүршгүй, үзэгдэшгүй бөгөөд Сүнсний ажил нь хүнд Бурханы хийсэн ажлын талаар ямар нэг баримт, нотолгоо үлдээх чадваргүй. Хүн хэзээ ч Бурханы бодит нүүр царайг харахгүй ба оршин байдаггүй тодорхойгүй Бурханд үргэлж итгэх болно. Хүн хэзээ ч Бурханы нүүр царайг харахгүй, мөн Бурханы биечлэн хэлсэн үгсийг хэзээ ч сонсохгүй. Хүний төсөөлөл эцсийн эцэст хоосон учраас Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх зан чанар болон Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтний дунд ирж, биечлэн ажиллах үедээ л тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болон Түүний ажлыг газар дээр авчирч чадна. Энэ бол Бурхан хүнд илрэн харагддаг, мөн хүн Бурханыг харж, Бурханы жинхэнэ нүүр царайг мэдэж авах хамгийн тохиромжтой арга бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлж чадахгүй. Энэ үе шат хүртэл хийснээр Түүний ажил аль хэдийн хүссэн үр дүндээ хүрч, бүрэн амжилттай болсон. Махбод дахь Бурханы биечлэн хийсэн ажил Түүний бүхий л удирдлагын ажлын ерэн хувийг аль хэдийн биелүүлсэн. Энэхүү махбод Өөрийнхөө бүх ажлыг илүү сайн эхлэл рүү аваачсан, энэхүү махбод Өөрийнхөө бүх ажилд дүгнэлт гаргаж, зарлан тунхагласан бөгөөд эцсийн иж бүрэн нэмэлтийг хийсэн. Тиймээс Бурханы ажлын дөрөв дэх үе шатыг хийх бие махбодтой болсон Бурхан гэж өөр байхгүй бөгөөд гурав дахь удаа бие махбодтой болсон Бурханы гайхамшигт ажил гэж ч байхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хамгийн их хэрэгтэй”-ээс эш татав

30. Бие махбодтой болсон Бурхан махбодод ирсний цорын ганц шалтгаан нь ялзарсан хүний хэрэгцээнээс болсон билээ. Энэ нь Бурханы биш, хүний хэрэгцээнээс болсон бөгөөд Түүний бүх золиослол болон зовлон нь Бурханы Өөрийн ашиг сонирхлын төлөө биш, харин хүн төрөлхтний төлөө байдаг. Бурханы хувьд ашиг, алдагдал, эсвэл шагнал гэж байхгүй; Тэрээр хожмын ургацыг хураахгүй, харин анхнаасаа л Түүнийх байсан зүйлийг хураана. Хүн төрөлхтний төлөө Түүний хийдэг, золиосолдог бүхэн нь илүү их шагнал олж авахын тулд биш, харин бүхэлдээ хүн төрөлхтний төлөө байдаг. Хэдийгээр махбод дахь Бурханы ажил төсөөлөхийн аргагүй олон саад бэрхшээл агуулдаг ч эцэстээ хүрдэг үр дүн нь Сүнсний шууд хийсэн ажлаас хавьгүй илүү давдаг. Махбодын ажил ихээхэн бэрхшээл дагуулдаг бөгөөд махбодод Сүнстэй адилхан агуу ялгамж чанар байдаггүй, Сүнстэй адил ер бусын үйл хэргийг гүйцэтгэж чаддаггүй, Сүнстэй адил эрх мэдэл эзэмшиж бүр ч чаддаггүй. Гэхдээ бусдаас ялгарах юмгүй энэ махбодын хийсэн ажлын мөн чанар нь шууд Сүнсээр хийсэн ажлаас хавьгүй илүү бөгөөд энэхүү махбод Өөрөө бүх хүн төрөлхтний хэрэгцээний хариу юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хамгийн их хэрэгтэй”-ээс эш татав

31. Хүний хийж чадахгүй ажлыг энэ махбод хийж чаддагийн шалтгаан нь Түүний дотоод мөн чанар ямар ч хүнийхтэй адилгүй бөгөөд Тэр хүнийг аварч чаддагийн шалтгаан нь Түүний ялгамж чанар ямар ч хүнийхээс өөр байдгаас болдог. Тэр бол хүн, үүнээс ч илүүтэйгээр Бурхан учраас, Тэр махан биетэй жирийн хүний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг учраас, Өөртэй нь хамт газар дэлхий дээр амьдарч байгаа ялзарсан хүнийг аварч чадах учраас энэхүү махбод хүн төрөлхтөнд нэн чухал билээ. Хэдий хүнтэй ижилхэн ч гэсэн бие махбодтой болсон Бурхан нь хүн төрөлхтөнд, ямар ч үнэ цэнтэй хүнээс илүү чухал, учир нь Тэр Бурханы Сүнсний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг бөгөөд Бурханы Сүнснээс илүүтэйгээр Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чаддаг, Бурханы Сүнснээс илүүтэйгээр хүн төрөлхтнийг бүрэн олж авч чаддаг. Үүний үр дүнд хэдий энэ махбод эгэл жирийн ч гэсэн хүн төрөлхтөнд оруулсан Түүний хувь нэмэр, хүн төрөлхтний оршин тогтнол дахь Түүний ач холбогдол нь Түүнийг илүү эрхэм нандин болгодог бөгөөд мөн энэ махбодын жинхэнэ үнэ цэн, ач холбогдол нь ямар ч хүний хувьд хэмжээлшгүй юм. Хэдийгээр энэ махбод Сатаныг шууд устгаж чадахгүй ч гэсэн Өөрийн ажлыг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Сатаныг ялж, Сатаныг Өөрийн эрх мэдэлд бүрэн оруулж чадна. Бурхан бие махбодтой болсон болохоор Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг аварч чаддаг. Тэр Сатаныг шууд устгадаггүй, харин махбодтой болж, Сатаны ялзруулсан хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажлыг хийдэг. Ийм маягаар, Тэр бүтээлүүдийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж, ялзарсан хүн төрөлхтнийг илүү сайн аварч чаддаг. Бие махбодтой болсон Бурхан Сатаныг ялах нь Бурханы Сүнс Сатаныг шууд устгаснаас илүү их гэрчлэлтэй, илүү үнэмшилтэй байдаг. Махбод дахь Бурхан, Бүтээгчийг мэдэхэд нь хүнд илүү сайн тусалж, бүтээлүүдийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хамгийн их хэрэгтэй”-ээс эш татав

32. Бурханы ажлын гурван үе шатанд зөвхөн нэг үе шатыг л Сүнс шууд хийсэн ба үлдсэн хоёр үе шатыг Сүнс биш, харин бие махбодтой болсон Бурхан хийсэн. Сүнсээр хийгдсэн Хуулийн эрин үеийн ажил нь хүний ялзарсан зан чанарыг өөрчлөх явдлыг агуулаагүй, мөн энэ нь Бурханы талаарх хүний мэдлэгтэй ямар ч хамааралгүй байсан. Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе дэх Бурханы махбодын ажил нь харин хүний ялзарсан зан чанар болон Бурханы талаарх түүний мэдлэгтэй хамаатай бөгөөд энэ нь авралын ажлын чухал, шийдвэрлэх хэсэг юм. Тиймээс ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хамгийн их хэрэгтэй, бие махбодтой болсон Бурханы шууд ажил илүү хэрэгтэй билээ. Хүн төрөлхтөнд өөрсдийг нь хариулах, дэмжих, услах, тэжээх, шүүх, гэсгээх бие махбодтой болсон Бурхан хэрэгтэй бөгөөд бие махбодтой болсон Бурханы илүү их нигүүлсэл, илүү агуу золин аврал хэрэгтэй. Зөвхөн махбод дахь Бурхан л хүний дотнын нэгэн, хүний хоньчин, байнгын туслагч байж чадах бөгөөд энэ бүхэн нь өнөөдөр болон өнгөрсөн үед бие махбодтой болохын хэрэгцээ шаардлага билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хамгийн их хэрэгтэй”-ээс эш татав

33. Махбод дахь Бурхантай харилцахдаа хүн эсэргүүцлээс дуулгавартай байдал руу, хавчлагаас хүлээн зөвшөөрөх байдал руу, үзлээс мэдлэг рүү, гололтоос хайр луу хөгжин дэвшдэг. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр дүн юм. Хүн Түүний шүүлтийг хүлээн зөвшөөрснөөр л аврагдаж, амнаас нь гарсан үгээр дамжуулан Түүнийг аажмаар мэдэж авч, Түүнийг эсэргүүцэх явцдаа Түүгээр байлдан дагуулагдаж, гэсгээлтийг нь хүлээн зөвшөөрснөөр амийн хангалтыг Түүнээс хүртдэг. Энэ бүх ажил нь махбод дахь Бурханы хийсэн ажил юм, харин Сүнсний ялгамж чанараар Бурханы хийсэн ажил биш. Бие махбодтой болсон Бурханы хийсэн ажил хамгийн агуу, хамгийн гүн гүнзгий ажил бөгөөд Бурханы ажлын гурван үе шатны шийдвэрлэх чухал хэсэг нь бие махбодтой болох ажлын хоёр үе шат билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хамгийн их хэрэгтэй”-ээс эш татав

34. Есүсийн гүйцэтгэсэн ажлын үе шат “Үг Бурхантай хамт байсан” гэдгийн мөн чанарыг л биелүүлсэн: Бурханы үнэн Бурхантай хамт байж, Бурханы Сүнс махбодтой хамт байсан ба тэрхүү махбодоос салшгүй байв. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы бие Бурханы Сүнстэй хамт байсан нь бие махбодтой болсон Есүс бол эхний удаа бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийн бүр ч том нотолгоо юм. Ажлын энэ үе шат нь “Үг махбод болсон” гэдгийн дотоод утга учрыг яг таг биелүүлж, “Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан” гэдгийг илүү гүн утга учиртай болгосон бөгөөд “Анх Үг байсан” хэмээх үгэнд бат итгэх боломжийг чамд олгодог. Өөрөөр хэлбэл, бүтээлийн цаг үед Бурханд үг байсан, Түүний үг Түүнтэй хамт, Түүнээс салшгүй байсан ба эцсийн эрин үед Тэрээр Өөрийн үгийн хүч чадал, эрх мэдлийг бүр илүү тодорхой болгон, хүнд Өөрийн бүх арга замыг харуулж—бүх үгээ сонсгодог. Энэ нь эцсийн эрин үеийн ажил юм… Энэ бол хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ажил—Бурхан махбод болдог сүүлчийн удаа учраас бие махбод болохын ач холбогдлыг бүрэн дүүрэн гүйцэлдүүлж, махбод дахь Бурханы ажлыг бүгдийг нь гүйцэд хэрэгжүүлэн, гаргаж, махбод дахь Бурханы оршихуйн эринийг төгсгөл болгодог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (4)”-өөс эш татав

35. Энэ удаа Бурхан ажлаа сүнслэг бус, харин маш эгэл биеэр хийхээр ирсэн. Энэ нь хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы бие байгаад зогсохгүй, мөн Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл махбод билээ. Чи бусдаас ялгарах юуг ч Түүнээс олж харж чадахгүй боловч урьд нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс хүлээн авч чадна. Энэхүү өчүүхэн махбод эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үүрдэг бөгөөд Бурханы үнэний бүх үгийн биелэл, бас хүний мэдэж авах Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. Чи тэнгэр дэх Бурханыг харъя гэж асар их хүсдэг бус уу? Тэнгэр дэх Бурханыг ойлгоё гэж асар их хүсдэг бус уу? Хүн төрөлхтний хүрэх газрыг харъя гэж асар их хүсээгүй юу? Тэр чамд ямар ч хүний хэлж өгч чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ, бас чиний ойлгодоггүй үнэнийг ч хэлэх болно. Тэр бол хаанчлалд хүрэх чиний үүд хаалга, шинэ эрин үе рүү чамайг хөтлөгч билээ. Ийм эгэл махбод ойлгохын аргагүй олон нууцыг агуулдаг. Түүний үйл хэрэг чамд ойлгогдошгүй байж болох ч Тэр бол хүний итгэдэг шиг энгийн нэг махбод биш гэдгийг Түүний хийдэг бүх ажлын зорилго чамд хангалттай харуулна. Учир нь эцсийн өдрүүдийн Бурханы хүслийг болон Бурханы хүн төрөлхтөнд үзүүлдэг халамжийг Тэр төлөөлдөг билээ. Хэдийгээр чи Түүний тэнгэр газрыг донсолгох мэт хэлдэг үгийг сонсож чадахгүй, Түүний дүрэлзэх галын дөл мэт нүдийг харж чадахгүй байсан ч, мөн Түүний төмөр савааны сахилгажуулалтыг мэдэрч чадахгүй байсан ч гэсэн Түүний үгээс чи Бурханы уур хилэнг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд энэрэл үзүүлдгийг мэдэж авч чадна; чи Бурханы зөвт зан чанар, мэргэн ухааныг харж, цаашлаад бүх хүн төрөлхтний төлөөх Бурханы анхаарал, халамжийг ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь, тэнгэр дэх Бурхан газар дээр хүмүүсийн дунд амьдардгийг харах боломжийг хүнд олгож, хүнийг Бурханыг мэдэж, дуулгавартай дагаж, хүндэлж, хайрлах боломжтой болгоход оршино. Ийм учраас Тэр хоёр дахь удаагаа махбодод эргэн ирсэн. Хэдийгээр өнөөдөр хүний хардаг зүйл нь хүнтэй адилхан Бурхан буюу нэг хамар, хоёр нүдтэй Бурхан, бусдаас ялгарах юмгүй Бурхан боловч энэ хүний оршин тогтнолгүйгээр тэнгэр газарт тоймгүй их өөрчлөлт гарна; энэ хүний оршин тогтнолгүйгээр тэнгэр бүүдийж, газар эмх замбараагүй болж, бүх хүн төрөлхтөн өлсгөлөн, тахал дунд амьдрах болно гэдгийг эцэст нь Бурхан та нарт харуулна. Эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы авралгүйгээр Бурхан тамд байгаа бүх хүн төрөлхтнийг аль хэдийн устгах байсан; энэхүү махбодын оршин тогтнолгүйгээр та нар үүрд нүгэлтнүүдийн тэргүүн, мөнхөд үхдэлүүд байх байсан гэдгийг Тэр та нарт харуулна. Энэ махбодын оршин тогтнолгүйгээр бүх хүн төрөлхтөн зайлшгүй гай гамшигтай тулгарч, эцсийн өдрүүд дэх хүн төрөлхтнийг шийтгэх Бурханы илүү хүнд шийтгэлээс зайлахад хэцүү байх байсан гэдгийг та нар мэдэх ёстой. Энэхүү эгэл махбод мэндлээгүй бол та нар бүгд яаж ч эрж хайлаа гэсэн, амьд ч биш, үхсэн ч биш байдалтай байх байсан; энэ махбодын оршин тогтнолгүйгээр өнөөдөр та нар үнэнийг хүлээн авч, Бурханы сэнтийн өмнө очиж чадахгүй байх байсан юм. Харин ч аймшигт нүглийнхээ улмаас Бурханд шийтгүүлэх байлаа. Та нар мэдэх үү? Бурхан махбодод эргэн ирээгүй бол хэн ч аврагдах боломжгүй байх байсан; мөн энэхүү махбод ирээгүй бол Бурхан хуучны эрин үеийг аль эрт төгсгөх байсан юм. Ийм байхад, та нар хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханыг голсоор л байж чадна гэж үү? Та нар энэ эгэл хүнээс ингэж их ашиг тус хүртэж чадах юм хойно, яагаад Түүнийг бэлхнээ хүлээн зөвшөөрч болохгүй гэж?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи мэдсэн үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн”-ээс эш татав

36. Эцсийн өдрүүд дэх Бурханы бүх ажил энэхүү эгэл хүнээр дамжин хийгддэг. Тэр чамд бүх зүйлийг хайрлах болно, цаашлаад Тэр бүх зүйлийг чинь шийдэж чадна. Ийм хүн та нарын итгэдэг шиг, дурдуулах ч гавьяагүй маш энгийн хүн байж таарах уу? Түүний үнэн та нарыг бүрмөсөн үнэмшүүлэхэд хангалттай биш гэж үү? Түүний үйл хэргийг харсан нь та нарыг бүрэн үнэмшүүлэхэд хангалттай биш гэж үү? Эсвэл Түүний залдаг зам та нарт дагууштай биш байна уу? Юу та нарыг Түүнд эгдүүцэж, Түүнийг хаяж, Түүнээс зайлсхийхэд хүргэдэг юм бэ? Тэр л үнэнийг илэрхийлж, Тэр л үнэнээр хангадаг ба Тэр л та нарт явах замтай байх боломж олгодог. Та нар эдгээр үнэний дотроос Бурханы ажлын ул мөрийг бас л олж чадахгүй байгаа юм биш биз? Есүсийн ажилгүйгээр хүн төрөлхтөн загалмайнаас бууж чадахгүй байх байсан, гэвч өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан байгаагүй бол, загалмайнаас бууж ирсэн хүмүүс Бурханаар хэзээ ч Бурханаар сайшаагдахгүй, эсвэл шинэ эрин үед орж чадахгүй байсан юм. Энэ эгэл хүн ирээгүй бол та нар Бурханы жинхэнэ дүр төрхийг хэзээ ч харах боломжгүй, харах эрхгүй байх байсан, учир нь та нар бүгд аль хэдийн устгагдах ёстой байсан хүмүүс юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ирэлтийн улмаас Бурхан та нарыг уучилж, та нарт өршөөл үзүүлсэн. Гэвч эцэстээ Миний та нарт үлдээх ёстой үг бол энэ: Бие махбодтой болсон Бурхан болох энэ эгэл хүн бол та нарын хувьд амин чухал ач холбогдолтой. Энэ нь хүмүүсийн дунд Бурханы аль хэдийн хийсэн агуу зүйл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи мэдсэн үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн”-ээс эш татав

37. Бурхан махбод болсон нь шинэ эрин үеийг эхлүүлэх тодорхой зорилготой байсан ба мэдээж шинэ эрин үеийг эхлүүлэхдээ Тэрээр хуучин эрин үеийг ч нэгэн зэрэг дуусгасан байх болно. Бурхан бол Эхлэл ба Төгсгөл; Тэр Өөрөө ажлаа явуулдаг тул Тэр Өөрөө л өмнөх эрин үеийг төгсгөх ёстой. Энэ нь Тэр Сатаныг ялж, дэлхийг байлдан дагуулдгийн баталгаа. Тэр Өөрөө хүмүүсийн дунд ажиллах бүрд энэ нь шинэ тулааны эхлэл байдаг. Шинэ ажлыг эхлүүлэлгүйгээр хуучныг нь дуусгана гэж мэдээж үгүй. Хуучныг нь дуусгаагүй байх үед Сатантай хийх тулаан хараахан төгсгөлдөө очоогүйг энэ нь нотолно. Зөвхөн Бурхан Өөрөө хүмүүсийн дунд ирж, шинэ ажил гүйцэтгэх л юм бол хүн Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдөж, шинэ амьдрал, шинэ эхлэлийг олж авч чадна. Эс бөгөөс, хүн үүрд хуучин эрин үед амьдарч, Сатаны хуучин нөлөөн дор үүрд амьдарна… Бурханы ажлыг Бурхан Өөрөө хийдэг. Тэр Өөрийн ажлыг явуулж, Өөрийн ажлыг дуусгадаг. Тэрээр ажлыг төлөвлөж, удирддаг бөгөөд үүнээс ч илүүтэйгээр ажлыг үр дүнтэй болгодог. Библид өгүүлсэнчлэн “Би бол Эхлэл ба Төгсгөл; Би бол Тариалагч ба Хураагч.” Өөрийнх нь удирдлагын ажилтай холбоотой бүхнийг Бурхан Өөрөө хийдэг. Тэр бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний Захирагч; Тэр бүх зүйлийг гартаа атгаж байдаг тул өөр хэн ч Түүний ажлыг Түүний оронд хийж чадахгүй, хэн ч Түүний ажлыг дуусгаж чадахгүй. Дэлхий ертөнцийг бүтээсэн болохоор Тэрээр бүх ертөнцийг Өөрийнх нь гэрэлд амьдрахад хүргэнэ, бас бүхэл бүтэн эрин үеийг дуусгаж, улмаар Өөрийн бүх төлөвлөгөөг гүйцэлдүүлнэ!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс эш татав

Өмнөх: I. Аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Бурхан болон Библийн хоорондох харилцааны талаар

Дараах: III. Бурханы нэрийн тухай үнэний талаар

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх