Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Үр дүнгүй ажлын жинхэнэ шалтгаан

Шиньи   Ши-Ань хот, Шэньси муж

Сүүлийн үед чуулганд очих үед зарим хүмүүс надтай нөхөрлөл хийсний дараа сөрөг, сул дорой, цаашид эрэлхийлэх идэвхгүй болсон гэж ахлагчид, ажилчдын хэлж байгааг би удаа дараа сонсох болов. Зарим нь Бурханд итгэх нь хэтэрхий их бэрхшээлтэй гэж бодон, Бурханыг буруугаар ойлгож байв. Зарим нь надтай уулзахаас өмнө нөхцөл байдал нь зүгээр байсан ч намайг харангуутаа маш их дарамт мэдэрч, тухгүй байх болсон гэж байв... Энэ бүгдийг сонсоод миний зүрх үхэж, надад маш буруу зүйл тохиолдсон мэт санагдав - нөхөрлөлд ирэх болгондоо би хэд хоног үлдэж, тэдний асуудлыг шийдэхийн тулд би Бурханы үгийн хязгааргүй олон ишлэлийг уншин судалж, амаа хаттал ярьж байсан бөгөөд энэ бүх хугацаандаа хүчин чармайлт маань үр дүн өгч байна хэмээн бодож байлаа. Бүх зүйл ингэж эргэнэ хэмээн би бодож байсангүй. Яагаад ийм зүйл болсон юм бэ? Энэ асуултыг бодонгоо би Бурханд залбирав. “Өө Бурхан минь, болсон бүх зүйлд би буруутай гэдэгтээ итгэж байгаа ч яг хаана яаж алдсанаа мэдэхгүй байна. Намайг удирдамжаар хангаж өгөхийг Танаас гуйж байна. Ингэснээр би өөрийнхөө алдаа дутагдлын талаар илүү сайн мэддэг болж магадгүй. Би Таны гэгээрлийг хүлээж авахад бэлэн байна.”

Залбирч дууссаны дараа би ах, эгч нартай хийсэн нөхөрлөлийнхөө талаар эргэцүүлэн бодлоо: Тэд ажлын зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг илэрхийлэх үед би тэдний дээрэнгүй мөн чанарыг таслан зогсоож, омог бардам зангийн үр дагаврын талаар номлож, бүх омог бардам зан зайлшгүй шийтгэл хүртэх болно гэж хэлдэг байв. Хэрэв сонгуулийн явцад асуудал үүсэж байгааг олж харсан үедээ би буруу хүмүүсийг сонговол чуулганы ажлыг хойш татаж, ах, эгч нарын маань амьдралыг хэрхэн сүйрүүлэх болно. Ийм байдлаар Бурхан биднийг үзэн ядаж, бид таягдуулах болно гэж ярьдаг байв. Ах, эгч нар ажилдаа идэвхгүй хандлагатай болж байгааг харсан үедээ би “Жэньшинь”- жишээ болгон гаргаж тавьдаг байв. Би тэдний худал хуурмаг байдал нь ихэссээр Бурханаас урвах хэмжээнд очсон байна.. Хэрэв тэд байгаа байдлаа өөрчлөхгүй бол тэдний хувь заяа Иудасынх шиг байх болно гэж тэдэнд хэлдэг байв. Сайн мэдээ түгээх хүсэлгүй байх үед нь ийм үйлдлүүд хийснээрээ Бурханы эсрэг хэрхэн босож, эсэргүүцэж байгаа талаар ярьдаг байв… Өө Бурхан минь! Тэдний асуудлыг шийдэхдээ би үнэнийг ямар утгаар ашиглаж байсан юм бэ? Би цэвэр айлган сүрдүүлэх аргыг л ашиглаж байжээ! Бурханы удирдамж дор би хүний нөхөрлөлд бичсэн дараах ишлэлийн талаар бодов. “Бурханы хүсэлд нийцсэн үйлчлэл нь бүх зүйлд болон бүх асуудлын хувьд Бурханыг магтан дуулж, Бурханыг гэрчилж, Бурханы хүсэл, Бурханы хүсэлтүүдийн талаар сэтгэлийн үгээ хуваалцаж, бусдад Бурханы үгийн дагуу үйлдэл хийх боломж олгохыг шаарддаг. Бид хүмүүсээс хүний зарчим, дүрэм, хэлсэн үгийн дагуу биеэ авч явахыг шаардах ёсгүй. Таны үйлчлэл бусад хүмүүст Бурханы өмнө очиж, Түүний хүслийг дагаж, Бурханы үгийн дагуу биеэ авч явах, эцэст нь Бурханы мэддэг болж, Түүний үгийг дуулгавартай дагах боломж олгох ёстой” (Чуулганы ахлагчид болон ажилчидтай хийсэн Христийн ярианы бүртгэл дэх “Бурханыг хэрхэн гэрчилж, магтан дуулах вэ”). Энэ үед би гэнэт илчлэлтийг мэдрэв. Бурхан ахлагч нарт Бурханыг магтан дуулах, Бурханыг гэрчлэх, Бурханы хүсэл болон хүсэлтүүдийн талаар сэтгэлийнхээ үгийг хуваалцах, бусдад Бурханы хүсэлтийн дагуу биеэ авч явах, эцэст нь Бурханыг ойлгодог болж, Түүнийг дуулгавартай дагадаг болох боломж олгох ажлыг даалган өгсөн байдаг. Ах, эгч нарынхаа асуудлыг шийдэхдээ би харин Бурханы хүсэлтүүд, Түүний хүсэл эсвэл Түүний хүлээлтийн талаар бараг ярьдаггүй байж. Мөн би ах, эгч нарынхаа байдлын талаар сэтгэлийн үгээ хуваалцахад үнэнийг бараг ашигладаггүй байж. Харин оронд нь би тэдний мөн чанар болон биеэ авч явж байгаа байдлыг таслан зогсоодог байжээ. Тэднийг айлган сүрдүүлэх замаар хэн болохыг нь мэддэг болгохын тулд хийсэн үйлдлийнх нь боломжит үр дагаврын талаар ярьдаг байсан. Энэ нь ах, эгч нарыг маань Бурханы хүслийг ухаарах чадваргүй болгож, өөрсдийнхөө талаар ч бодит ойлголгүй болгож, тэр байтугай хүн төрөлхтөнд зориулсан Бурханы аврал болон хайрын чин сэтгэлийн хүсэл зорилгыг олж харах чадвар ч үгүй болгосон байв. Үр дүнд нь тэд янз бүрийн хэвийн бус нөхцөл байдалд амьдарсаар иржээ. Би зөвхөн энэ мөчид л өөрийн дур хүслээ сохроор дагаж байснаа ухаарав. Би Бурханыг эсэргүүцэж байжээ! Ийм байдлаар би эгч, ах нарыгаа удирдсанаар тэдэнд Бурханыг ойлгож, Түүнийг дуулгавартай дагахад нь тусалж чадаагүйн зэрэгцээ Бурханыг буруугаар ойлгож, Бурхантай улам бүр зөрчилдөхөд хүргэсэн байв. Ийм байдлаар тэд Бурханаас улам бүр холдож, илүү их гэм нүгэлд автаж байв. Би ах, эгч нарынхаа асуудлыг Бурханы үгийн дагуу шийдэж, хэлсэн үг бүхэн минь үнэн байсан ч би бүтээлч байдлаар ажиллаагүй билээ. Яг үнэндээ бол миний хийж байсан зүйл огт хэрэггүй зүйл байжээ. Ийм байдлаар ажиллах нь чуулганы ажилд нэн их хор хохирол учруулахаар байв. Энэ үед би ах, эгч нарыгаа дэмжих хамгийн сайн арга бол Бурханы хүслийг Бурханы үгээр дамжуулан ойлгож, Бурханы авралын чин сэтгэлийн санаа зорилгыг ухаарч, өөр өөрсдийн мөн чанарыг мэддэг болж, ингэснээрээ өөрсдийгөө үзэн ядаж, Бурханы хүсэлтүүдийн дагуу үйлдэж, эцэст нь Бурханыг мэддэг болж, Түүнийг дуулгавартай дагадаг болох боломжийг тэдэнд олгох явдал гэдгийг ухаарав. Энэ бол Бурханы хүсэлд нийцсэн үйлчлэлийн жинхэнэ утга бөгөөд зөвхөн ийм төрлийн үйлчлэл Бурханы хүслийг харгалзан үздэг.  

Миний ажил яагаад үр дүнгүй байсны жинхэнэ шалтгааныг надад харуулж өгсөн явдалд би Бурханд талархлаа илэрхийлдэг. Үүнээс хойш би Бурханы хүсэл, хүсэлтүүдийн талаар чин сэтгэлийн үгээ хуваалцахдаа ах, эгч нарынхаа нөхцөл байдалд ухамсартайгаар тааруулдаг болов. Би Бурхан яагаад тэднээс Түүний хүссэн байдлаар үйлдэж, Түүний чин сэтгэлийн санаа зорилгыг өөрсдийн амьдралдаа тусгаж, ямар үр дүн гаргахыг Тэр хүсэн хүлээж байгаа талаар ярилцдаг болсон. Мөн тэд Бурхантай Түүний хүслийн дагуу хэрхэн ажиллаж болох талаар хэлэлцсэн... Ийм байдлаар сэтгэлийн үгээ хуваалцах үед би Бурханы ерөөлийг жинхнээсээ олж харсан юм: Ах, эгч нар маань Бурханы хүслийг ойлгодог болж, Бурханы авралыг гэрчилж эхэлсэн билээ. Тэд Бурханы хүн төрөлхтний төлөө төлсөн төлөөс ямар агуу их болохыг тэд ухаарсан юм. Тэд өөрсдийн эсэргүүцэн босогч мөн чанараа ойлгодог болж, үнэнийг эрэлхийлэх хүсэлтэй болж, ажил үүргээ гүйцэтгэх хүсэл эрмэлзэлтэй болсон юм.  

Бодит байдлууд ар араасаа илчлэгдэхэд би Бурханы хайрын жинхэнэ мөн чанарыг гүн мэдэрсэн билээ. Би өөрийн хүслийн дагуу ажиллаж, Бурханд үйлчлэхдээ Түүнийг эсэргүүцэж байх үед Бурхан тэр даруй миний дутагдалтай талуудыг илчилж, ажлын минь бүх алдааг засаж залруулсан юм. Тэгээгүй бол миний үйлдлүүд ах, эгч нарыг минь юунд хүргэх байсныг, мөн би тэднийг хичнээн удаан урхиндаа оруулах байсныг би үнэхээр мэдэхгүй. Төгс Хүчит Бурхан минь, Таны гайхалтай үйлс, надад ирүүлсэн авралыг Тань олж харах боломжийг надад олгосон Таны жинхэнэ, бодит ажилд талархъя. Одооноос эхлэн би үнэнийг эрэлхийлэхдээ хоёр дахин илүү хүчин чармайлт гаргаж, Таны хүсэлтүүдийг биелүүлэх тал дээр илүү их зүтгэж, ингэснээрээ Таны хүслийг эрэлхийлж, ойлгож, хийж буй бүх ажлаа Таны хүслийн дагуу хийж, үйлчлэлээ Таны хүслийн дагуу гүйцэтгэнэ гэдгээ тангараглаж байна.  

Өмнөх:Шударга хүн байх нь амаргүй

Дараах:Сатаны хүлээснээс салснаар эрх чөлөөтэй болно

Танд таалагдаж магадгүй