Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

ХРИСТИЙН ШҮҮХ СУУДЛЫН ӨМНӨХ ТУРШЛАГЫН ТУХАЙ ГЭРЧЛЭЛҮҮД

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Доройтсон хүний өөрчлөлт

Тон Шинь, Фужянь муж

Би хөдөө төрсөн юм. Би үнэнч тариачдын удмаас гаралтайн дээр манай гэр бүлийнхэн цөөхүүлээ байсан болохоор үргэлж дээрэлхүүлдэг байлаа. 13 настай байхад минь нэг хүүхэд өөр тосгоны хүнд зодуулсан юм. Тосгоныхон аавыг минь үүнийг өдөөсөн гэж хилсээр буруутган, манай гэрийг нэгжиж, эд хөрөнгийг хурааж, гахайнуудыг авч, аавыг маань зодно гэж хэлсэн. Тосгоны өөр нэг хүн манай загасны торыг аваад өөрийн юм шиг байлгаад байсан тохиолдол ч байв. Аав маань тороо буцааж авахаар очиход тэр хүн хүч чадал, нэр нөлөөндөө найдаж, үнэндээ аавыг минь зодсон юм. Мөнгө ч, хүч чадал ч байхгүйгээ мэдэж байсан болохоор аав маань өөртөө бурууг үүрэхээс өөр аргагүй байжээ. Ээж маань ах бид хоёрт, ирээдүйд бид өөрсдийнхөө төлөө тэмцэх ёстой, хэзээ ч ийм дарамттай амьдрах ёсгүй гэж хэлсэн билээ. Залуу байсандаа, бас нийгэм дэх шударга бус явдлыг жигшсэндээ би ирээдүйд бусдаас ялгаран гарч, тэдний хүндлэлийг хүлээж, хэзээ ч дарамтлуулахгүй байхаар шийдэв. Ингээд би маш шаргуу суралцсан боловч хангалттай ухаалаг байгаагүй, их сургуульд орж чадаагүй болохоор сайхан ирээдүйг армиас хайхаар сонгож, холбоо сүлбээгээ ашиглан хялбархан орж чадсан юм.

Анх армид элссэнийхээ дараа би, ирээдүйд тушаал дэвших гэсэндээ удирдагч нартаа сэтгэгдэл төрүүлэхийн тулд бүх хүнд хэцүү, бохир заваан ажлыг авч, идэвх санаачилгатай байдлаа харуулахаар булаацалддаг байлаа. Гэвч хэдэн жилийн дараа, хэчнээн хичээсэн ч бай, сумангийн захирагчийн албан тушаалд ч хүрч чадсангүй. Түүнчлэн болхи хувцаслалт, арвич хямгач байдлаасаа болж нөхдөдөө байнга шоолуулж, дээрэлхүүлж байсан нь бусдаас ялгарах гэсэн хүслийг минь улам хурцаллаа. Хожим нь тосгоны нэгэн найзынхаа зөвлөгөөнд үндэслэн армид үнэлэгдэж, дэвших нь шаргуу ажлаас бус, харин бэлэг сэлт өгөхөөс хамаардаг болохыг мэдэж авав. Хэдийгээр иймэрхүү зүйл надад жигшмээр санагдсан боловч дэвших тэрхүү цорын ганц замыг сонгох ёстой болсон юм. Тиймээс би удирдагч нартаа бэлэг өгч, холбоо сүлбээтэй болохын тулд бүхий л хадгаламжаа авахаар шийдэв; үүний дараа би эцэст нь, цэргийн академид элсэж чадлаа. Гэхдээ сургуулиа төгсөөд армид эргэж ирэх үед бэлэг өгөх хангалттай мөнгө надад байгаагүй учраас цайны газарт хоол хийхээр томилогдож, хожим нь цэргийн бэлтгэлийн албаны дарга болсон ч нэр төдий л хэрэг байв. Хэдэн жилийн армийн амьдралын дараа, “Албан тушаалтнууд бэлэг авчирсан хүмүүст бэрхшээл учруулдаггүй” болон “Зусардан бялдуучлахгүйгээр ажил хэрэг бүтэхгүй” гэх мэт үгийг би ойлгосон юм. Хэрвээ чи нөхцөл байдлаа баттай хадгалъя гэвэл мөнгөтэй болох, бэлэг сэлт өгөх арга бүхнийг оролдож үзэх хэрэгтэй, эс тэгвээс ур чадвар чинь хэчнээн гайхалтай байсан ч юунд ч хүрэхгүй. Хүсэл тэмүүлэлдээ хүрэхийн тулд би хуурмаг аргаар мөнгө олж эхэллээ: Хүнс худалдан авахдаа зориуд үнийг нь өсгөж, тоо хэмжээг нь ихэсгэж хэлээд өөртөө бага зэрэг бохир мөнгө авсан; цэргийн бэлтгэлийн албаны бусад дарга нар будаа зарж байгааг хараад би армиас нэг ачааны машин будаа нууцаар зарж, хэдэн зуун мянган юаньтай болсон гэх мэт. Би бага байхаасаа Есүст итгэдэг байсан, хийж байгаа зүйлс маань гэмт хэрэг гэдгийг тодорхой мэдэж байсан, бас хэзээ нэгэн цагт мэдэгдэж, ял тулгуулах вий гэхээс байнга санаа зовдог байсан боловч тушаал дэвших хүсэл маань мөс чанарынхаа эсрэг эдгээр зүйлийг хийхэд намайг хүргэж байв. Жаахан мөнгө хуримтлуулаад би удирдагч нартаа зусардаж, бэлэг сэлт өгч, дуртай зүйлээр нь хангаж эхэллээ. Удирдагчид хяналт шалгалтаар ирэх бүрд би тэдэнтэй хамт юм уух, дуулах, биеэ үнэлэгч нартай холбоо барих зэргээр завгүй байдаг байв... Тэдний таалалд нийцүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийж байсан юм. Удирдагч нарт тусламж хэрэгтэй болох бүрд тэдэнд үйлчлэхдээ баяртай байдаг байв. Эерэг үнэлгээ авахын тулд би удирдагчтай сайн харилцаатай хэн болгонтой ойртохоор хичээдэг байлаа. Тэр жилүүдэд би, энэ төрлийн дэлхийн гүн ухаанд түшиглэх замаар батальоны удирдагчийн албан тушаалд хүртлээ хурдан дэвшив. Би эцэст нь бусдаас ялгарч, гэртээ маш алдар цуутайгаар харьж чадах боллоо! Түүнээс хойш гэртээ харих бүрд тосгоныхон намайг тойрон бүчиж, надад тал засаж, магтаалын үг хэлдэг нь миний нэрэлхүү занг ихэд хангадаг байлаа. Тэр үед миний амбиц, хүсэл ихсэв. Хүмүүсийн хэлдгээр “Албан тушаалтан болох нь сайхан хоол, хувцасны төлөө байдаг”, “Хүч чадалтай байгаа дээрээ түүнийгээ ашигла, тэгэхгүй бол байхгүй болсон хойно нь чи ашиглаж чадахгүй”, “Авлигад өртөөгүй албан тушаалтан гэж байхгүй”. Иймээс би, албан тушаалтан байхын эрх ямбыг эдэлж эхлэв. Би хаашаа ч явсан үнэ төлбөргүй юм авч, хэрвээ хэн нэгэн надаас тусламж хүсвэл бэлэг сэлт нэхэж, бэлэг нь хангалтгүй байвал тусалдаггүй байлаа. Би тансаг хоол, хувцасны хойноос хөөцөлдөж, үрэлгэн байдалд умбаж эхэлсэн юм. Тэр ч байтугай, командлагч, улс төрийн комиссарууд зэрэг чухал удирдагч нарын хувьд “алтан хүүхэд” адил байгаадаа дулдуйдаж, илүү их биеэ тоон, хүчирхэг холбоо сүлбээгээрээ бардамнан хүмүүсийг дээрэлхэж, удирдагч нарын нэрийг ашиглан доод албан тушаалтнуудаасаа бэлэг хүсэмжлэх боллоо. Ингээд би хөдөөгийн энгийн нэгэн Христэд итгэгч хүү байснаа шунахай, зальжин, урвамтгай, биеэ тоосон хүн болж доройтсон билээ.

Завхарч, доройтсон би өөрийн аймшигтай уг чанарыг бусдад ч гаргасан юм. Гадаадын компанид ажилладаг байсан хөөрхөн эхнэрээ би сайнгүй шалтгаанаар, өөр бусадтай амрагийн холбоотой гэж байнга харддаг байв; энэ нь бидний хооронд илүү их зөрчил үүсгэж, хөндийрөхөд хүргэлээ. 2006 онд эхнэр маань тэсэхээ болиод салах санаачилга гаргав; энэ нь надад асар их шившигтэй санагдсан болохоор зөвшөөрсөнгүй. Шөнө оройн цагаар би амьдралынхаа талаар үргэлж боддог байв. Би дотроо ингэж бодлоо: Хүүхэд байхаасаа л би бусдаас ялгарахаар шийдсэн бөгөөд эхнэр бид хоёр хоёулаа ажил мэргэжилдээ амжилттай байгаа. Ар гэрийн маань нөхцөл байдал бүх талаар сайн байгаа ба бусад хүмүүс бидэнд атаархдаг, гэтэл би яагаад ийм шаналалтай амьдарч, эхнэр маань надаас салахыг хүсэх хэмжээнд хүрчихэв ээ? Хүү маань хүртэл бидэнтэй хамт зовж байна. Амьдрал маань миний хүссэнээр байна уу? Би яг юуны төлөө амьдарч байгаа юм бэ? Надад будилж, төөрөлдсөн мэт санагдаж байх яг тэр үед эхнэр маань эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы авралыг хүлээн авсан юм. Ах эгч нартай байн байн уулзаж, нөхөрлөснөөр дамжуулан эхнэр маань улам бүр өөдрөг болж, надтай маргалдахаа больж, салах тухай хэзээ ч дахин дурдаагүй юм. Оронд нь эхнэр маань сайн мэдээ номлон, үүргээ гүйцэтгээд завгүй байх болов. Хожим нь эхнэр, ээж хоёртоо хөтлөгдөөд би бас Төгс Хүчит Бурханд итгэж эхэлсэн билээ.

Чуулганы амьдралаас үүдэн би, Бурхан ариун ба зөвт гэдгийг, бас Бурхан хүмүүсийн бузар булай, завхралыг хамгийн их үзэн яддаг болохыг ойлгосон юм. Би армид бий болгосон олиггүй арга замуудынхаа талаар бодож, хэрвээ хуучин зан чанараа өөрчлөхгүй бол Бурханаар авруулж яавч чадахгүй байх байсан тухайгаа бодоод Бурханы үгэн дотроос шийдэл олж чадна гэж найдсандаа шуналтайгаар уншиж эхэлсэн билээ. Нэг өдөр би Бурханы эдгээр үгийг уншлаа: “Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, ‘их дээд сургууль’-д сурсан. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, жигшүүрт амьдралын үзэл, жигшүүрт философи, ямар ч үнэ цэнгүй оршин тогтнол, доройтсон амьдрал, зан заншил, эдгээр зүйл нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь ноцтой дордуулж, дайрч довтолдог. Үүний дүнд хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон” (Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнаж буй явдал юм”-аас). Бурханы үг зүрх сэтгэлийн маань гүн дэх нууцыг задалж, би ихэд цочирдов. Армид зүтгэсэн тэр жилүүдэд, бусдаас ялгарахын тулд би дэлхий ертөнцийн бичигдээгүй дүрмийг дагасан. Би мөс чанарт минь дарамт болсон олон зүйлийг хийжээ. Би шударга бус арга замаар бэлжин хөрөнгөжиж, харанхуй, завхарсан амьдралаар амьдарсан—байнга нүгэл дунд ташуурч, ямар ч ичгүүрийг мэдэрдэггүй байсан. Тэр үед, Бурханы үг надад сайныг муугаас ялгах боломж олгоод зогсохгүй завхрал, уналтын минь эх үүсвэрийг тодорхой харуулсан юм. Эдгээр гай зовлон Сатанаас ирсэн болж таарлаа. Сатан энэ улс орныг ёрын муу, харгис хэрцгий байдлын намаг балчиг болгон хувиргаж, хүч чадалгүй, үнэнч хүмүүс дарлагдаж, амь зуухаар тэмцэж байхад хүчирхэг, нэр нөлөөтэй, эзэрхийлэн түрэмгийлэгчид цэцэглэн хөгждөг газар болгожээ. Энэ нийгэм, “Хүн бүр өөрийнхөө төлөө байж, амь амиа л боддог”, “Бэлэг авчирдаг хүмүүст албан тушаалтнууд бэрхшээл учруулдаггүй”, “ Бусдын улыг долоохгүйгээр та юуг ч биелүүлж чадахгүй”, “Албан тушаалтан болох нь сайхан хоол, хувцасны төлөө байдаг”, “Хүч чадалтай байгаа дээрээ түүнийгээ ашигла, тэгэхгүй бол албан тушаал чинь байхгүй болсон хойно чи ашиглаж чадахгүй” гэх мэт тэрс үзэл, гажууд онолоор дүүрчээ. Эдгээр аймшигтай үг хэллэгт би автаж, эргэн тойрныхоо дарангуйллын улмаас замаа алдаж, хүний зарчмыг орхиж, өндөр албан тушаалыг ичгүүргүйгээр эрэлхийлэн, нүглийн намагт шигдэх болсон. Эцэстээ би эд хөрөнгөнөөс өөр юу ч хайдаггүй, хувийн ашиг хонжооныхоо төлөө албан тушаалаа урвуулан ашигладаг, нийтийн сан хөмрөгөөс завшдаг ёрын муу хүн болжээ. Бурханы үгэн дэх шүүлтээс би Бурханы үлэмж их уур хилэн, ариун байдлыг харсан бөгөөд Түүний зөвт чанарт халдахыг зөвшөөрдөггүйг ойлгосон юм. Би муу үйлдлийнхээ төлөө харамсан, зүрх сэтгэл маань айдсаар дүүрлээ. Хэрвээ Бурхан цагийг нь олж намайг аварч, муу ёрын намгаас татаж гаргаагүй бол хийсэн зүйлсийнхээ төлөө Бурханаар хараагдаж, шийтгүүлэх байсан гэдгээ би мэдрэв. Надад гэрлийг дахин харуулж, хүний зарчмыг ойлгуулсных нь төлөө Бурханд талархъя. Тэр үеэс эхлээд би Бурханы нэрд ичгүүр авчрах зүйлсийг хэзээ ч дахин хийгээгүй юм.

Би үнэний талаар илүү их ойлгонгоо Бурханы илүү их, илүү гүнзгий авралыг биеэрээ туулсан билээ. 2009 он гэхэд би армид 20 жил алба хаагаад байлаа. Улсын зохицуулалтын дагуу надад гадуур гарч, өөрөө ажил хайх зөвшөөрөл олгогдов. Би муугаас зайлж, сайныг хийхээр шийдсэн тул армийг орхиж, энгийн иргэний ажилд шилжиж, Бурханы төлөө ажиллахад зүрх сэтгэл, сүнсээ зориулахаар сонгосон юм. Гэвч удирдагч маань намайг үлд хэмээн ятгаж, дахин сайтар бодож үзэхийг хүссэн бөгөөд өндөр албан тушаалын өөр нэг ахимаг насны удирдагч, “Чамайг үргэлжлүүлэн шаргуу ажиллах юм бол хорооны дэд командлагчаар дэвшүүлэн томилно” гэж амлалаа. Би жаахан эргэлзэв—энэ бол миний өдөр шөнөгүй мөрөөдсөн боломж байлаа! Тэр албан тушаалыг би тавьж явуулж чадаагүй тул Бурханаас тусламж эрэн, “Өө, Бурхан минь, өндөр албан тушаалтай байх нь үргэлж миний мөрөөдөл байсан. Одоо надад тийм боломж байна, би яаж сонгохоо мэдэхгүй байна. Та намайг гэгээрүүлж, удирдах болтугай!” гэж залбирлаа. Дараа нь би Бурханы дараах үгийг бодов: “Хэрвээ чи өндөр байр суурьтай, нэр хүндтэй, арвин мэдлэгтэй, элбэг их эд хөрөнгийн эзэн, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл нь Бурханы дуудлага болон даалгаврыг хүлээн авч, Бурханы чамаас хүссэн зүйлийг хийхээр Бурханы өмнө очиход чинь саад болохгүй байвал чиний хийсэн бүхэн дэлхийд хамгийн чухал ач холбогдолтой, мөн хүн төрөлхтний хамгийн зөв шударга үйлс байх болно. Хэрвээ чи өөрийн байр суурь, зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал хийсэн бүхэн чинь хараагдаж, бүр Бурханд жигшигдэнэ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас). “Хүмүүс газар дэлхий дээр ирээд Надтай учрах нь ховорхон бөгөөд үнэнийг эрж хайж, олж авах боломжтой байх нь ч мөн ховорхон. Яагаад та нар энэ сайхан цаг хугацааг энэ амьдрал дахь эрэл хайгуулын зөв зам хэмээн үнэлдэггүй юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хөгшин залуу хүмүүст хэлэх үг”-ээс). Бурханы үг бүр мөс чанарыг минь цохиж, би эргэлзээнээсээ сэрсэн юм. Бие махбодтой болсон Бурханы газар дээрх ажилтай тулгарах давуу эрх болон үнэнийг эрэлхийлж, Бурханы төлөө ажиллах эрхэм нандин боломж надад олдсон. Бурханы ямар их өргөмжлөл, нигүүлсэл вэ! Дэлхий дээрх ямар ажил Бүтээгчийн төлөө ажиллахаас илүү утга учиртай байж чадах билээ? Чи хамгийн өндөр албан тушаалтай, хамгийн том албан тушаалтан байсан ч гэсэн, Бурханыг мэдээгүй, зан чанартаа ямар ч өөрчлөлт гаргаагүй бол эцэст нь Бурханаар шийтгүүлнэ. Нэр хүндтэй албан тушаалтай маш олон хүн гамшигт унаж, цагаасаа өмнө насан эцэслэсэн, иймээс өндөр зиндааны маш олон албан тушаалтан гутамшигтайгаар унаж, аймшигтайгаар төгссөн. Миний хувьд гэвэл, албан тушаалтны ёсоор бусдаас ялгарахын тулд тэмцэж, цөхрөлтгүй оролдож, үр дүнд нь өөрийгөө гутааж, бохир бузар болтлоо сүйрүүлээд дөнгөж л хүн төдий нэгний амьдралаар амьдарсан. Бурхан тэгэхэд намайг буруу замаас буцаан хөтөлж, хүний амьдралын замыг тодорхой харуулсан. Би яаж тэдгээр эрсдэлийг үүрэхээр сонгож, хуучин зам руугаа буцаж чадах юм бэ? Миний амьдралын эхний хагас Сатаны зовлон шаналал, заль мэхэнд өртсөн бөгөөд надад асар их шаналал авчирсан. Сүүлийн хагаст нь би Сатанд боолчлогдож, мөлжигдөж, завхруулагдсан хэвээр байж чадахгүй. Би амьдралын замаа өөрчилж, Бурханыг үнэн сэтгэлээсээ дагаж, үнэнийг эрэлхийлэх замаар алхаж, утга учиртай амьдралаар амьдрах хэрэгтэй болов. Иймээс би өөрөө ажил олж, армийг бүрмөсөн орхихоор тууштай шийдсэн юм. Гэхдээ Сатан намайг маш гүнзгий завхруулсан учраас бусдаас ялгарч, чухал хүн байх тухай Сатаны хорт санаа миний зүрх сэтгэлд гүнзгий үндэслэсэн бөгөөд зөв замд ороход минь байнга саад болж байв.

Хэсэг хугацаанд чуулганд үүргээ биелүүлснийхээ дараа би чуулганы удирдагч нарын зарим нь нэлээд залуу байхыг харсан бөгөөд тэдний нэг нь миний найз байсан нь намайг тавгүйтүүллээ. Би ингэж бодсон юм: Дэлхий дээрх чиний албан тушаалын нэг нь ч минийхтэй адил өндөр байгаагүй, харин чуулган дахь одоогийн албан тушаал чинь минийхээс илүү өндөр юм. Хэрвээ чи удирдагч байх чадвартай юм бол би бүр ч илүү чадвартай! Тэгээд би энэ эрэл хайгуулдаа шаргуу ажиллав; Бурханы үгийг уншихын тулд би өглөө бүр таван цагт босож байсан ба өдөр бүр ядаж хоёр цаг, амь руу орох тухай номлол сонсож, долоо хоног бүр гурван дуу сурах зорилго тавьж, Бурханы үгийн бүх дууг сурахаар төлөвлөлөө. Би үүргээ биелүүлэхдээ бүр ч илүү санаачилгатай, шаргуу ажиллав. Чуулганд миний шийдвэрлэж чадах ажил байх л юм бол хэчнээн хэцүү, зүдэргээтэй байх нь хамаагүй, би хийх гэж яаравчилдаг байсан юм. Тэгэнгээ би армид олж авсан туршлага, чадвараа ах эгч нарын өмнө гайхуулж, чуулганы удирдагч нартай нөхөрлөхдөө хамраа сөхөж, эсвэл тэдний асуудалд хандаж, шийдвэрлэж байгааг нь чадварлагаар дорд үздэг байв. Иймээс би урагш зүтгэж, нэр алдар, байр суурь олохоор тэмцэж, чуулганд аль болох хурдан байр суурьтай болохоор найдаж байлаа. 2011 онд би эцэст нь, найдаж байсныхаа дагуу чуулганы удирдагчаар сонгогдсон юм. Би маш их баярлаж, бусад хүмүүст сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөрийгөө таниулж, асар олон зүйл хийхийг хүслээ. Тэр үед, янз бүрийн шалтгааны улмаас надад халагдахаас өөр сонголт байгаагүй бөгөөд би нэг эгчийг удирдагчаар томилохыг санал болгосон юм. Гэвч би сэтгэлдээ үүнтэй эвлэрэхгүй байлаа. Хэсэг хугацааны дараа, удирдагч асуудлыг шийдвэрлэхдээ зарим нэг дутагдал гаргаж байгааг олж мэдсэн бөгөөд миний амбиц дахин нэгэнтээ гарч ирэв. Би, буруугаа хүлээж, халагдахыг тэр эгчид шууд бусаар санал болгосон бөгөөд энэ нь надад дараагийн сонгуульд сонгогдох боломж олгох байлаа. Гэвч энэ тухай сонссон ах, эгч нар намайг задлан шинжилсэн бөгөөд намайг хэтэрхий ов мэхтэй, амбицтай, бас чуулганыг хянах гэж үргэлж хүсдэг гээд бүлгийн удирдагчийн албан тушаалаас маань чөлөөлсөн юм. Би үүнийг ердөө хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Би ийм чадварлаг хүн; гэтэл яагаад бүр бүлгийн удирдагч байхад ч тохирохгүй байдаг билээ! Олон сарын турш би маш сэтгэл дундуур байсан бөгөөд ах, эгч нарт сэтгэл хангалуун бус байсан учраас цуглаанууд дээр их юм ярьсангүй. Миний сүнс харанхуйгаар дүүрч, Бурханыг олж чадсангүй. Энэ шаналлын дунд би, намайг харанхуйгаас хөтлөн гаргаач гэж Бурханаас гуйлаа. Тэгээд нэг өдөр Бурханы үгийг уншив: “Өнөөдөр хүний туршлагаар бол, Бурханы ажлын алхам нэг бүр нь хүний үзэлд хариу довтолдог, бүгд хүний оюун ухааныг даван гарч, таамгаас нь давсан байдаг. Бурхан хүнийг хэрэгтэй бүхнээр нь хангадаг ба энэ нь бүх талаараа хүний үзэлтэй зөрөлддөг … Чиний үзэлд хариу довтолсноор Тэр чамаар Бурханы харьцалтыг хүлээн зөвшөөрүүлдэг; зөвхөн ийм маягаар л чи завхралаасаа ангижирч чадна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас). “Хэрвээ чи одоо дуулгавартай байхгүй бол эцэстээ хараагдана—тэгвэл чи жаргалтай байх уу? Чи амийн замд анхаарал хандуулдаггүй, харин өөрийн байр суурь, цолонд л төвлөрдөг; чиний амь ямар вэ? … Чи хувийн өөрчлөлт болон оролтдоо төвлөрдөггүй; чи хэрээс хэтэрсэн хүсэлдээ болон Бурханы төлөөх хайрыг чинь хязгаарлаж, Түүнд ойр очихоос чамайг хязгаарладаг зүйлсэд үргэлж төвлөрдөг. Тэдгээр зүйл чамайг өөрчилж чадах уу? Тэдгээр нь чамайг хаанчлал руу аваачиж чадах уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи яагаад товойлгогч байх хүсэлгүй байна вэ?”-ээс). Бурханы үг зүрх сэтгэлийг минь зүсэх давхар иртэй илд мэт байж, тэрслүү намайг ичээж, зовоов. Тэр үед л би, надад сүүлийн үед тохиолдсон бүх зүйл миний хүссэн зүйл биш байсан ч хүмүүс л надад хүндрэл учруулаад байсан юм биш гэдгийг ухаарсан юм. Харин ч тэдгээр нь намайг шүүх Бурханы шүүлт, цаг үеэ олсон аврал байлаа. Тухайн үеийн Бурханы ажил нь, хүмүүсийн хуучин бодол, харах өнцгийг өөрчилж, тэднийг Сатаны нөлөөнөөс аврахын төлөө, мөн хүмүүс Бурханаас үнэн болон амийг олж авч, гэгээлэг амьдралаар амьдрахын төлөө байв. Би зөв замыг сонгоогүй, үнэнийг амь болгон олж авахаар эрж хайгаагүй, харин байр суурь, алдар нэр хөөцөлдөж, тэр ч байтугай заль мэх, далд явуулга ашиглаж байсан нь албан тушаалтан, чухал хүн болохын төлөөх эрэл хайгуулаас өөрцгүй байв. Энэ нь Бурханы ажил болон хүн төрөлхтнийг аврах Түүний хүслийн эсрэг байгаагүй гэж үү? Би эдгээрийн хойноос үргэлжлүүлэн хөөцөлдөх юм бол яаж үнэнийг олж авч, утга учиртай амьдралаар амьдрах юм бэ? Хэрвээ би буцан эргээгүй бол энэ нь намайг сүйрүүлж, Бурханыг ажлаа дуусгах үед намайг шийтгэлийнх нь бай болгох байсан бус уу? Намайг буруу замаар явахаас сэргийлж, эрэл хайгуулын минь алдаа мадагтай санаануудыг залруулахын тулд Бурхан намайг “өршөөлгүйгээр” засаж, харьцан, эргэн тойрны минь хүмүүс болон үйл явдлаар дамжуулан байр суурийг минь авч, хүсэл, эрмэлзлийг маань нураасан бөгөөд ингэснээр би өөрийгөө эргэцүүлж, буцан эргэж чадах байв. Би тэгэхэд, Бурханы зөвт, ариун зан чанарыг ойлгож, миний санаа зорилго, сэдэл, бүр бодол, үйлдэл нэг бүр Бурханы ажиглалт дор байсныг ойлгосон юм. Бурхан намайг гэх жинхэнэ авралаа гүйцэтгэхийн зэрэгцээ Өөрийн сүр жавхланг харуулжээ. Бурханы авралын нигүүлслийг ухаараад би байр сууриа алдсантайгаа орооцолдохыг өөртөө зөвшөөрөхөө больж, үнэнийг эрэлхийлэх хүсэлтэй болов. Бурхан намайг маш их хайрласандаа намайг аврахаар оролдсон, иймээс би Түүний урмыг хугалж болохгүй юм. Би Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагах хэрэгтэй болсон ба удирдагч байсан ч, эсвэл ердийн нэгэн итгэгч байсан ч, үнэнийг эрэлхийлж, үүргээ аль болох сайн гүйцэтгэх ёстой байлаа.

Хагас жилийн дараа чуулганы удирдагч, өөр чуулганд чуулганы амьдралыг минь үргэлжлүүлэхээр зохицуулав. Тэр үед чуулганы удирдагчдыг сонгож байлаа. Би тэндхийн бүх ах, эгч нараас илүү удаан хугацаанд Бурханд итгэсэн гэдгээ олж мэдээд маш их баярлаж, ингэж бодов: “Одоо миний боломж ирлээ. Би ингээд эцэст нь удирдагчийн ур чадвараа харуулж чадах нь. Эцсийн эцэст би амьдралын туршлагаар илүү, бас тэднээс илүү эрт Бурханд итгэсэн. Би тэр албан тушаалд хамгийн сайн тохирох хүн.” Намайг өөрийгөө сайнаар танилцуулахаар бэлтгэж байх үед өмнөх чуулганаас маань нэг эгчийг сонгуульд оролцуулахаар шилжүүлсэн юм. Эгч, өмнө нь албан тушаалын төлөө сөргөлдөж байсан ичгүүрт явдлыг минь илчлэх байх гэж би айсан бөгөөд энэ нь миний хувьд ичгэвтэр зүйл байх байв, иймээс би анхны төлөвлөгөөгөө орхих хэрэгтэй боллоо. Би бүлгийн удирдагчаар сонгогдох гэж оролдоод, дараа нь алхам алхмаар дэвшихээр шийдэв. Намайг бүлгийн удирдагчаар сонгохгүй, харин Бурханы үгийн номуудыг ах, эгч нарт хүргүүлэхээр зохицуулна гэж би төсөөлсөнгүй. Нэр хүндтэй, батальоны командлагч би аар саар юм хийгээд л гүйж байх юм гэж үнэхээр бодож байсангүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байв. Гэвч Бурханы шүүлт, гэсгээлтийг туулсныхаа дараа би энэ нь Бурханы захиралт, зохицуулалтаас гарсан болохыг ойлголоо. Бурхан байр суурь хөөцөлдөх хүсэлтэй минь харьцалт хийж, улмаар би өөрийгөө орхиж, дуулгавартай байх болов. Гэхдээ тун удалгүй, цуглаанд оролцдог байсан газрыг минь цагдаагийнхан олж мэдсэн тул намайг ахимаг насны хоёр өөр эгчтэй хаа нэгтээ уулзуулахаар чуулганаас зохицуулсан юм. Чуулганы удирдагчийн тухайд бол, эгчийг Хятадын Коммунист Нам хяхан хавчиж байсан тул услах үүргээ гүйцэтгэхээр бидэн дээр байн байн ирж чаддаггүй байлаа. Тэр үед би үүнийг тэвчиж чадахаа больсон юм: “Надаар аар саар ажил хийлгэхээс гадна, хэв чанар муутай тэр настнуудтай би уулзах хэрэгтэй болж байна. Би яаж ийм нөхцөл байдалд орчихов оо?” Энэ тухай бодох тусам надад төдий чинээ муухай санагдаж байв. Тэр ч бүү хэл, амьдрах ямар ч утгагүй санагдаж байлаа. Шаналсандаа би Бурханд чин сэтгэлээсээ залбирч, Түүний гэгээрлийг гуйсан юм. Нэг өдөр би Бурханы энэ үгийг уншив: “Өнөөдрийн зам дахь эрэл хайгуулын хамгийн зүй зохистой арга юу вэ? Чи өөрийн эрэл хайгуулд өөрийгөө ямар төрлийн хүн гэж үзэх ёстой вэ? Шалгалт ч бай, зовлон ч бай, өршөөлгүй гэсгээлт, эсвэл хараал ч бай чамд одоо тохиолдож байгаа бүхнийг хэрхэн шийдэхээ чи мэдэх ёстой—чи энэ бүхэнд нарийн нягт анхаарал хандуулах ёстой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Суралцдаггүй агаад юу ч мэддэггүй хүмүүс: тэд араатан биш гэж үү?”-ээс). Биеэ тоосон сатанлаг уг чанартаа хөтлөгдөн, Бурханы хүслээс гажиж, нэр хүнд, албан тушаал эрэлхийлэх буруу замаар явж байснаа би Бурханы үгээс ойлголоо. Үр дүнд нь би “албан ёсны цол хэргэм”-тэй тэдгээр үүргийг чухал хэмээн авч үзэн, бусад үүргийг үл тоосон бөгөөд тэр ч байтугай, хэв чанар муутай ах, эгч нартай хамт байснаар миний байр суурь доошилсон гэж санагдсанаас үүдэн тэр ах, эгч нарт дургүйцсэн. Байр суурь, алдар нэр ухаан санааг минь эзэмджээ. Гэвч Бурханы гэрт бүх үүрэг эн тэнцүү байдаг гэдгийг, мөн ах, эгч нар бид адил тэнцүү байр суурьтай бүтээлүүд гэдгийг би мэдээгүй байж. Энэ тухай бодоод би ихэд уужирлаа. Гэхдээ алдар нэр, байр суурь миний хувьд маш хөнөөлт сул тал болохыг би мэдсэн бөгөөд тэдгээрийг амархан тавьж явуулж чадахгүй байв, иймээс би энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд илүү их үнэнийг эрж хайхаар Бурханд хандан залбирлаа. Хожим нь би ийм номлол сонссон юм: “Чиний үзэл бодлоор бол албан тушаалтай байж, түүнийгээ нандигнах нь хүмүүсийн хувьд утга учиртай юу? Чи байр суурь, алдар нэрийг тодорхой харж, тэдгээрт хайхрамжгүй хандах ёстой. Тэдгээр нь хоосон агаад утга учиргүй. Өндөр албан тушаал нь ерөөгдөх баталгаа өгдөггүй. Хэрвээ чамд сайн зан чанар байхгүй бол өндөр албан тушаал чамд золгүй явдал авчирч магадгүй. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэггүй бол тухайн албан тушаал чиний хувьд асар их муугийн эх сурвалж болох болно. Үнэнгүйгээр чи юмыг тодорхой харж чадахгүй бөгөөд албан тушаалаас болж хялбархан сүйрч магадгүй. ... Чи үнэнийг эрэлхийлэхгүйгээр удирдагч байж чадахгүй; энэ нь чамайг сүйрүүлж л чадна. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэг бол удирдах чадвар чамайг төгс болгож чадна” (Амийн оролтын тухай номлол, нөхөрлөл (VII) дэх “Хуурамч удирдагчид, антихристүүд, хорон муу хүмүүсийн ялгаа болон шийдлүүд”). “Хүмүүс эрх мэдэлгүй байх үедээ сайн юм шиг харагддаг, харин эрх мэдэлтэй болмогцоо тэд жинхэнэ төрхөө харуулна. Эрх мэдэл яаж хүмүүсийг илчилдэг вэ? Хүн энгийн нэгэн байх үедээ дажгүй, нэр хүндтэй, шулуун шударга мэт харагддаг. Бага зэрэг эрх мэдэлтэй болмогцоо тэд дураараа болдог. Энэ нь ямар төрлийн асуудал вэ? Сатаны завхруулсан хүмүүс бүгд адилхан уг чанартай” (Амийн оролтын тухай номлол, нөхөрлөл (III) дэх “Хүнийг төгс болгох Бурханы ажилтай хүмүүс хэрхэн хамтран ажиллах ёстой вэ”). Эдгээр үг гэнэт нүдийг минь нээж, байр суурь эрэлхийлэх нь хоосон, утга учиргүй болохыг би харсан юм. Байр сууринд ач холбогдол өгч, үнэнийг эрэлхийлж чадахгүй байх нь хүмүүсийг сүйрэл рүү л хөтөлнө. Жишээ нь, армид байсан туршлагыг минь бодоод үз—би цэрэг байхдаа авлигач албан тушаалтнуудыг үзэн яддаг байлаа. Гэвч албан тушаал маань өсөхийн хэрээр би дур зоргоороо болж эхэлсэн бөгөөд эцэст нь үнэхээр авлигач албан тушаалтан болсон. Өндөр албан тушаалтай байсан хүмүүс, өндөр байр суурьгүй байх үедээ сайн, шударга мэт санагддаг. Гэхдээ, эрх мэдэл атгамагцаа түрэмгий авирлаж, тоо томшгүй олон гэмт хэрэг үйлдэж эхэлдэг байсан. Хүмүүс Сатанаар завхруулагдсаныхаа дараа түүний зовлон шаналал, заль мэхэд өртөхөөс аргагүй байдгийг дүрслэн харуулахад эдгээр баримт хангалттай юм; хэрвээ тэд үнэнийг эрэлхийлээгүй, зан чанарт нь өөрчлөлт гараагүй бол газар дэлхий дээр ч бай, эсвэл Бурханы гэрт ч бай, эрх мэдэл, байр суурьтай болмогцоо дур зоргоороо болж, мууг үйлдэж л чадах бөгөөд эцсийн дүндээ Бурханаар зөвтөөр шийтгэгдэнэ. Энэ тухай бодоод би айдас, талархлын аль алийг мэдэрлээ. Удаа дараагийн бүтэлгүйтэл маань намайг гэх хайраар хийгдсэн намайг аврах аврал байжээ! Олон жилийн турш албан тушаалын ертөнцөд ахин дэвшихийн төлөө тэмцэж байсан учраас надад Сатаны хор нэвчсэн байв. Би биеэ тоосон зан, ов мэх, аминч байдал, шуналын нэгдэл байсан гэж хэлж болно. Бурханд итгэснийхээ дараа би байр сууринд хэтэрхий их ач холбогдол өгсөн бөгөөд үнэнийг үнэхээр эрэлхийлээгүй. Үүний үрээр, тэр үед ч гэсэн багахан үнэнийг олж авсан байсан бөгөөд Бурханаас жаахан л эмээдэг байлаа. Хэрвээ би үнэхээр өндөр албан тушаалтай байсан бол армид байсан шигээ амбицтай болж, эзэрхэг түрэмгий авирлах байсан бөгөөд Бурханы зан чанарт халдсаныхаа төлөө шийтгүүлж төгсөх байв. Бурханы гэгээрлийн ачаар би алдар нэр, байр суурь хөөцөлдөхийн мөн чанар болон үр дүнг тодорхой харахаас гадна үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдлыг харж чадсан юм.

Дараа нь би Бурханы үгэнд хүчин чармайлтаа төвлөрүүлж эхэллээ. Би Бурханы үгийг өөрийн амь болгохыг ихэд хүсэн эрмэлзсэн бөгөөд “албан ёсны цол хэргэм”-тэй үүрэгт анхаарал хандуулаагүй, бас бусад үүргийг хэзээ ч чамлаагүй юм. Үүрэг бүр утга учиртай, үүнийг бүгдийг нь Бурхан захирч, урьдчилан тогтоосон, миний үүрэг бол үүрэх ёстой хариуцлага минь юм гэдгийг би мэдэрсэн. Бүхий л зүрх сэтгэлээрээ Бурханы үгийг хүсэмжилж, үүргээ биелүүлэхээр хичээх үедээ би урьд нь ойлгоогүй олон үнэнийг ойлгосон төдийгүй Бурхан дэргэд минь байгааг нэлээд их таашаасан юм. Би Ариун Сүнсний гэгээрэл, удирдлагыг хүлээн авсан бөгөөд энэ нь намайг ул суурьтай болгож, үгээр хэлэхийн аргагүй баяр хөөртэй болголоо. Хэсэг хугацааны дараа, би бусад хүмүүстэй харьцахдаа биеэ барьсан байдалтай байгаагаа анзаарсан бөгөөд армид хашиж байсан хуучин албан тушаалынхаа талаар сайрхаж, онгирохоо больсон байв. Миний дутагдлыг хэн ч хэлсэн бай, эхлээд дуулгавартай байж, дараа нь өөрийгөө эргэцүүлдэг боллоо. Би чуулганыхаа боловсрол, хэв чанар муутай ах, эгч нарт эн тэнцүү хандаж чаддаг болсон ба өөрийгөө тэднээс дээгүүр гэж үзэхээ болив. Өөрийн мэдэлгүй эрэл хайгуулын талаарх үзэл бодол маань ихэд өөрчлөгдөж, байр суурь, алдар нэрд хайхрамжгүй ханддаг болсон бөгөөд тэдгээрт хүлэгдэж, хянуулахаа болилоо. Надаас бага хугацаагаар Бурханд итгэсэн ах, эгч нар чуулганы удирдагчаар сонгогдоход би бага зэрэг атаархсан юм. Гэсэн хэдий ч би залбирлаар дамжуулан үүнийгээ орхиж чадсан билээ. Би нэр алдар, ашиг хонжооны төлөө тэмцэж байсан тухайгаа бодоод ичлээ; энэ нь үнэхээр муухай, хүний үнэргүй байсныг би мэдэрсэн юм. Одоо эхнэр бид хоёр гэртээ үүргээ хамтдаа биелүүлдэг. Хэдийгээр үүрэг маань чухал ач холбогдолтой биш ч гэсэн би тун сэтгэл хангалуун байж, таашаалыг мэдэрдэг. Одоо хүү минь бас Төгс Хүчит Бурханд итгэдэг, энэ нь манай гэр бүлийг жинхэнэ Христэд итгэдэг гэр бүл болгож, өдөр тутмын амьдралыг маань Бурханы үг захирдаг. Үнэнтэй нийцэх зүйл ярьж буй хэнийг боловч бид сонсох болно. Завхарсан зан чанар илэрсэн ч гэсэн бид бие биеэ хүлцэн тэсвэрлэж, уучилж, Бурханы үгийн дагуу өөрсдийгөө мэдэж чаддаг, энэ нь манай гэр бүлийг улам бүр аз жаргалтай болгосон. Төгс Хүчит Бурхан эхнэр бид хоёрыг өөрчилж, гэрлэлт, гэр бүлийг минь аварснаас гадна намайг дээд зэргийн завхралаас аварч, биеэ тоосон, муу ёрын, бохир муухай алдар хүнд эрэлхийлэгчээс гэрэл болон шударга ёсыг эрэлхийлдэг, амьдралын бодит зорилготой нэгэн болгож өөрчилсөн гэдгийг би хүчтэй мэдэрдэг. Бурханы энэ үгийг унших үед миний дотор янз бүрийн мэдрэмж оргилдог: “Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн ажлаараа Бурханы хийсэн бүхэн бол хүнийг огтхон ч үзэн ядаагүй хайр билээ. Чиний харсан гэсгээлт, шүүлт ч гэсэн бас хайр, илүү жинхэнэ, илүү бодитой хайр юм; энэхүү хайр хүмүүсийг хүний амьдралын зөв зам руу хөтөлдөг. … Түүний хийсэн бүх ажил нь хүний амьдралын зөв замд хүмүүсийг хөтлөх зорилгын төлөө байсан, ингэснээр тэд хүний энгийн амьдралаар амьдарч чадна, учир нь хүн амьдралаа хэрхэн жолоодохоо мэддэггүй билээ. Тийм жолоодлогогүйгээр чи зөвхөн дэмий хоосон амьдралаар амьдарч, үнэ цэнэгүй, утга учиргүй амьдралаар л амьдарч чадах ба хэрхэн хэвийн хүн байхыг огтхон ч мэдэж чадахгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (4)”-өөс). Тийм ээ, Бурханы аврал байхгүй бол би амьдралын зөв замд орохгүй байсан; би улам бүр доройтож, эцэст нь Бурханаар хараагдах бохир, өөдгүй амьтан болох байсан. Энэ бол намайг аварсан, Бурханы зөвт шүүлт, мөн намайг өөрчилсөн энэрэлгүй цэвэршүүлэлт юм. Энэ нь, юу муухай, юу ариун болохыг, бас Бурханы агуу байдал, гоо сайхан, сайн сайхан, Сатаны олиггүй, муу муухайг ойлгох боломжийг надад олгодог. Би дахин хэзээ ч Сатаныг дагахгүй, зөвхөн үнэнийг бүх зүрх сэтгэлээрээ эрэлхийлж, өөрийгөө Сатаны завхралаас салгаж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулна. Хэдийгээр би олон гэсгээлт, цэвэршүүлэлтийн зовлонг туулсан ч амийн хамгийн үнэтэй замыг олж авсан нь надад дахин төрж, амьдралын жинхэнэ замд орох боломжийг олгосон юм.

Энэ жил би зарим нэг албан үүрэг биелүүлэхээр хуучин ажлын байрандаа буцаж очив. Өмнөх хамт олон, өмнөх удирдагч нар маань бүгд албан тушаал дэвшсэнийг би харлаа. Урьд нь хамт ажиллаж байсан хүмүүс намайг хараад “Хэрвээ чи армиас гараагүй байсан бол одоо албан тушаал дэвшчихсэн байх байсан даа” гэж хэлсэн юм. Миний сэтгэл хөдлөөгүй бөгөөд “Өндөр албан тушаал ямар хэрэгтэй юм бэ? Хэрвээ чи хүн болохын хувьд ямар нэгэн зорилго, чиглэл, утга учиргүй амьдарч, гагцхүү ёрын муугийн намаг балчигт хутгалдаж байвал энэ чинь хамгийн дорд амьдрал биш гэж үү? Чи ердөө л Сатаны боол, тоглоом биш гэж үү? Чи эцэст нь Бурханы зөвт шийтгэл, цээрлүүлэлтийг амсана! Хэдийгээр надад өндөр албан тушаал байхгүй ч би сонголтдоо хэзээ ч харамсдаггүй, учир нь зүрх сэтгэлдээ би тайван, амгалан байдлыг үнэхээр мэдэрсэн, энэ л жинхэнэ аз жаргал. Бүтээл ямар байх ёстой, тийм л байж, Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх нь л жинхэнэ хүний амьдрал бөгөөд үүгээр л дамжуулан чи гэрэлт ирээдүйтэй байх болно!” хэмээн бодогдсон билээ.

Өмнөх:Дахин төрөлт

Дараах:Би амьдралын зөв замаар дөнгөж алхаж эхлээд байна

Холбогдох агуулга

  • Шулуун зантай хүн бол үнэнч хүн биш юм

    Чэн Минжи, Шэньси муж Би нийтэч, шулуухан төрлийн хүн. Хүмүүстэй маш шулуухан ярьчихдаг, хэлэхийг хүссэн зүйлээ тойруулаад байлгүй шулуухан хэлчихдэ…

  • Шүүлт бол гэрэл

    Бурханы цээрлүүлэлт, шүүлтээр дамжин би Түүний амь биеэ хайрладаггүй, чин сэтгэлийн хайрыг үнэхээр биеэрээ туулан мэдэрч, ерөөлийг таашаан баярлаж, хүний ертөнц таашаан баясаж үл чадах тийм хайрыг хүлээн авсан. Зөвхөн Бурхан л хүнийг зовлон зүдгүүрийн тэнгисээс аварч, хүн төрөлхтнийг дотор нь байгаа сатанлаг хорноос цэвэрлэж, үнэн зөв хүний адилаар амьдарч амьдралын зөв замаар алхах боломжтой болгож чадна.

  • Би бусадтай ажиллаж сурсан

    Лиу Хэн   Жианши Муж Бурханы нигүүлсэл болон өргөмжлөлөөр би чуулганы ахлагч байх үүрэг хариуцлагыг хүлээн авсан. Тэр үед би маш урам зоригтой байж, Б…

  • Сүнсний хүлээснээс салах нь

    Ву Вен    Шинжоу Хот, Хенань Муж Би мэдрэмтгий зан чанартай сул дорой хүн. Бурханд итгэдэггүй байхдаа би амьдралд тохиолддог зүйлсээс б…