Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ

Хурд

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ

Миний дуу хоолойн тунхаглал дотор өдий төдий санаа зорилго нуугдаж байгаа. Гэхдээ хүн эдгээрийн тухай юу ч мэддэггүй, бас ойлгодоггүй, харин Миний зүрх сэтгэлийг ухаарч, Миний үгэн дотроос Миний хүслийг зөнгөөрөө мэдрэх чадваргүйгээр Миний үгийг гаднаас нь хүлээн авч, гаднаас нь дагасаар байдаг. Би Өөрийнхөө үгийг ойлгомжтой хэлсэн ч гэсэн ойлгосон хүн байна уу? Сионоос Би хүн төрөлхтөн рүү ирсэн. Учир нь Би эгэл жирийн хүний хүн чанарыг нөмөрч, Өөрийгөө хүний арьсаар хувцасласан ба хүмүүс зөвхөн гадаад талаас Миний дүр төрхийг мэдэж авдаг боловч Миний дотор байдаг амийг мэддэггүй, Сүнснээс ирсэн Бурханыг ч таньдаггүй, харин зөвхөн махан биетэй хүнийг л мэддэг. Бодитой Бурхан Өөрөө, Түүнийг мэдэх та нарын оролдлогыг хүртэх ямар ч үнэ цэнгүй байж таарах уу? Бодитой Бурхан Өөрөө, Түүнийг “задлан шинжлэхээр” оролдох та нарын хичээл зүтгэлийг хүртэх ямар ч үнэ цэнгүй байж таарах уу? Би бүх хүн төрөлхтний ялзралыг жигшдэг, гэхдээ сул дорой байдлыг нь өрөвддөг. Бас Би бүх хүн төрөлхтний хуучин уг чанартай харьцаж байгаа. Хятад дахь Миний хүмүүсийн нэг болохын хувьд та нар ч бас хүн төрөлхтний нэг хэсэг биш гэж үү? Миний бүх ард, Миний бүх хөвгүүдийн дундаас, өөрөөр хэлбэл, бүх хүн төрөлхтнөөс Миний сонгож авсан хүмүүсийн дундаас та нар хамгийн доод бүлэгт багтдаг. Энэ шалтгааны улмаас Би та нарт хамгийн их энерги, хамгийн агуу хүчин чармайлт гаргасан. Та нар одоо ч гэсэн өнөөдрийн эдэлж буй ерөөгдсөн амьдралаа нандигнадаггүй гэж үү? Та нар одоо ч гэсэн Миний эсрэг тэрсэлж, өөрийн санаагаар үйлдэхээр зүрх сэтгэлээ хатуужуулж байна уу? Надад та нарыг өрөвдөх сэтгэл болон хайр байгаагүй бол бүх хүн аль эрт Сатанд олзлогдож, түүний аман дахь “сайхан зууш” болох байсан юм. Өнөөдөр, бүх хүний дунд Надад өөрсдийгөө чин сэтгэлээсээ зориулдаг, мөн Намайг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс гарын хуруунд багтахаар цөөхөн байна. Өнөөдөр “Миний ард” гэсэн цол[a] аль хэдийн та нарын хувийн өмч болсон юм гэж үү? Чиний мөс чанар зүгээр л мөс шиг хүйтэн болсон уу? Чи үнэхээр Миний шаарддаг хүн болох үнэ цэнтэй юу? Өнгөрснөө эргэн дурсаж өнөөдрийг дахин харвал, та нарын хэн чинь Миний зүрх сэтгэлийг хангалуун болгосон бэ? Та нарын хэн чинь Миний санаа зорилгын төлөө үнэн голоосоо сэтгэл гаргасан бэ? Хэрвээ Би сануулаагүй бол та нар одоо ч гэсэн сэрээгүй, харин хөлдүү байдалд, яг л ичээндээ орсон мэт хэвээр байх байсан.

Булингартсан давлагаан дунд, хүн Миний уур хилэнг хардаг; нүргэлэх үй олон хар үүлсийн дунд хүмүүс ухаанаа алдатлаа айж, хаашаа зугтахаа мэдэхгүй яг л аянга цахилгаант бороо өөрсдийг нь угааж арилгахаас айж байгаа мэт байдаг. Хуйларсан цасан шуурга өнгөрөн одоход байгалийн үзэсгэлэн гоог бахдах зуураа тэдний ухаан байдал амар амгаланг олж, тайвширдаг. Гэвч тэр мөчид хүнийг гэх Миний хязгааргүй их хайрыг тэдний дундаас хэн нь мэдэрсэн бэ? Тэдний зүрх сэтгэлд Миний бие галбир л байхаас Миний Сүнсний мөн чанар байдаггүй: Хүн Намайг илтэд эсэргүүцэж байгаа бус уу? Хүчит шуурга өнгөрөн одоход, бүх хүн төрөлхтөн яг л шинэчлэгдсэн мэт болж, гай зовлонгоор дамжин цэвэршүүлэгдсэний дараа гэрэл болоод амийг олж авсан юм. Миний цохьсон цохилтыг амссаны дараа та нар өнөөдөртэй золгох сайн заяа төөрөгтэй байгаагүй гэж үү? Гэхдээ өнөөдөр өнгөрч, маргааш болоход та нар аадар борооны дараах цэвэр ариун чанараа хадгалж чадах уу? Та нар цэвэршүүлэлтийн дараах үнэнч байдлаа хадгалж чадах болов уу? Та нар өнөөдрийн дуулгавартай байдлаа хадгалж чадах болов уу? Та нарын үнэнч байдал гуйвшгүй, хувиршгүй хэвээр байж чадах болов уу? Мэдээж энэ нь хүний биелүүлэх чадвараас хэтэрсэн шаардлага биш биз дээ? Өдрөөс өдөрт Би хүн төрөлхтний дунд хүмүүстэй хамт амьдарч, хүмүүстэй хамт үйлддэг боловч хэн ч, хэзээ ч анзаарч байгаагүй. Хэрэв Миний Сүнсний удирдамж байгаагүй бол бүх хүн төрөлхтнөөс хэн нь энэ эрин үед оршсоор байх байсан бэ? Хүмүүсийн дунд амьдарч, тэдэнтэй хамт үйлддэг гэж хэлэх үедээ Би хэтрүүлж байгаа юм гэж үү? Өмнө нь Би, “Би хүн төрөлхтнийг бүтээж, залж чиглүүлж, бүх хүн төрөлхтнийг захирсан” гэж хэлж байсан; энэ нь үнэхээр тийм байгаагүй гэж үү? Магадгүй эдгээр зүйлийн талаарх та нарын туршлага хангалтгүй байж таарах уу? Энгийн нэг “үйлчлэл үзүүлэгч” гэсэн үгийг ухан ойлгоход та нарын хувьд насан туршийн хичээл чармайлтаа зориулах нь хангалттай байх ёстой. Бодит туршлагагүйгээр хүн хэзээ ч Намайг мэдэж авахгүй, хэзээ ч Миний үгээр дамжуулан Намайг мэдэж авч чадахгүй байх байсан. Гэхдээ өнөөдөр Би та нарын дунд биечлэн ирсэн: Энэ нь Намайг танин мэдэхэд чинь тус дөхөм болохгүй гэж үү? Бие махбодтой болсон Би бас та нарын төлөөх аврал биш юм гэж үү? Хэрэв Би хүн төрөлхтний дунд Өөрийн үнэн биеэр бууж очоогүй бол бүхий л хүн төрөлхтөн аль эрт үзэлд баригдчихсан байх байсан, өөрөөр хэлбэл, Сатаны эзэмшил болчихсон байх байсан, учир нь чиний итгэдэг зүйл ердөө Сатаны дүр бөгөөд Бурхантай Өөртэй нь ямар ч хамаагүй. Энэ нь Миний аврал биш гэж үү?

Сатаныг Миний өмнө ирэхэд Би түүний зэрлэг догшин байдлаас айж ухардаггүй, бас үзэшгүй муухай байдлаас нь сүрддэггүй: Би зүгээр л түүнийг үл ойшоодог. Сатан Намайг уруу татах үед Би түүний арга мэхийг нэвт харж, ичгүүр, гутамшигтайгаар зулбан одоход хүргэдэг. Сатан Надтай тулалдаж, Миний сонгосон хүмүүсийг булаахаар завдах үед Би Өөрийн махбодоор бүх хүчээ шавхан түүнтэй тулалддаг; бас Өөрийн махбодоор Би Өөрийн хүмүүсийг тэтгэж, хариулдаг, ингэснээр тэд хялбархан унаж, төөрөхгүй бөгөөд Би алхам бүрд нь тэднийг замчилдаг. Сатаныг ялагдан бууж өгөх үед Би Өөрийн хүмүүсийн дунд алдаршсан байх болно, Миний хүмүүс тодоос тод, хангинасан гэрчлэлийг Надад хийсэн байх болно. Тиймээс Би Өөрийн удирдлагын төлөвлөгөөн дэх товойлгогчдыг авч, ёроолгүй нүх рүү нэг мөсөн доош хаяна. Энэ бол Миний төлөвлөгөө, Миний ажил. Амьдралдаа чи ийм төрлийн нөхцөл байдалтай нүүр тулах өдөр ирж болох юм: Чи өөрийгөө Сатанд олзлуулахыг хүсэж байна уу, эсвэл чи Надаар авхуулах уу? Энэ бол чиний өөрийн хувь заяа бөгөөд чи энэ талаар сайтар бодох ёстой.

Хаанчлалын амьдрал бол хүмүүсийн болон Бурханы Өөрийн амьдрал юм. Бүх хүн төрөлхтөн Миний халамж, хамгаалалтан дор орших ба бүгд агуу улаан луутай хийх амь өрссөн тулаанд оролцдог. Энэхүү эцсийн тулаанд ялахын тулд, энэхүү агуу улаан лууг дуусгахын тулд Миний хаанчлал дахь бүх хүн бүхий л оршихуйгаа Надад өргөн барих хэрэгтэй. “Хаанчлал” гэж хэлэх үедээ Миний хэлж байгаа зүйл бол шууд бурханлаг чанарын ивээл дор амьдрах амьдрал бөгөөд бүх хүн төрөлхтөн Надаар шууд хариулагдах, Надаар шууд сургагдах тийм амьдрал юм, ингэснээр бүх хүн төрөлхтний амьдрал хэдий газар дээр байгаа ч тэнгэрт байгаа мэт, гуравдагч тэнгэр дэх амьдралын бодит биелэл байх юм. Хэдийгээр Би махбодод байгаа ч махбодын хязгаарлалтаас болж зовдоггүй. Хэчнээн удаа Би хүмүүсийн дунд орж, залбирлыг нь сонсохоор ирсэн гээч, бас хэчнээн удаа Би хүмүүсийн дунд алхаж, магтаалд нь баяссан гээч? Хүмүүс Миний оршин тогтнолыг хэзээ ч мэддэггүй байсан ч Би Өөрийн ажлыг мөн л ийм маягаар явуулдаг. Миний оршин суудаг газар бол Миний нуугддаг газар, ямартай ч Өөрийн оршин суудаг энэхүү газарт Би бүх дайснаа ялсан; Өөрийн оршин суудаг газартаа Би газар дээр амьдрах бодитой туршлагыг олж авсан; Өөрийн оршин суудаг газартаа Би хүний үг үйлдэл бүрийг ажиглаж, бүхий л хүн төрөлхтнийг харж хандаж, захирч байна. Хэрэв хүн Миний санаа зорилгод санаа тавьж, улмаар Миний зүрх сэтгэлийг хангалуун болгож, Намайг баясгах аваас Би бүх хүн төрөлхтнийг ерөөх нь гарцаагүй. Энэ нь, хүний төлөө Миний зорьж буй зүйл биш гэж үү?

Хүн бүхэн комд орсон байгаа тул Миний аянгын нүргээнээр л зүүд нойрноосоо сэрдэг. Нүдээ нээх үедээ тэдний олонх нь эдгээр хүйтэн цацрагийн гэрэлд нүдээ гэмтээж, зүг чигээ олохгүйд хүрч, хаанаас ирсэн юм уу хаашаа явж байгаагаа мэдэхгүй болдог. Ихэнх хүмүүс лазерынх мэт туяанд цохиулан, үр дүнд нь хүчит шуурган дор сулдайн унаж, тэдний цогцсыг ширүүн урсгал ямар ч ул мөр үлдээлгүй шүүрдэн зайлуулна. Гэрэлд амьд үлдэгсэд эцэстээ Миний царайг маш тодорхой харж чадахаар болж, Миний гадаад төрхийн талаар ямар нэг юм мэдэж авч, цаашид Миний нүүр лүү эгцлэн харж зүрхлэхээ больж, өөрсдийнх нь бие махбодыг дахин харааж, гэсгээх вий хэмээн гүнээ эмээдэг. Хэчнээн хүн зогсолтгүй мэгшин уйлах бол? Хэчнээн хүн цөхрөлд автах бол? Хэчнээн нь цусаараа гол үүсгэх бол? Хэчнээн нь хүүр болж, ийш тийш хөвсөн бол? Хэчнээн хүн гэрэлд өөрийн байх газрыг олж, зүрх сэтгэлдээ зовуурийг мэдэрч, олон жилийн аз жаргалгүй байдлынхаа төлөө нулимс унагах бол? Хэчнээн хүн гэрлийн хүчит гялбаанд өөрсдийн ариун бус байдлыг хүлээн зөвшөөрч, өөрийгөө шинэчлэхээр шийдэх бол? Хэчнээн хүн сохорсон болохоор амьдрахын аз жаргалыг алдаж, улмаар гэрлийг анзаарах ухаангүй, зогсонги байдалд орж, төгсгөлөө хүлээн суух бол? Бас хэчнээн хүн амьдралын дарвуулаа дээш өргөж, гэрлийн удирдамж дор маргаашийг тэсэн ядан хүлээх бол? ... Өнөөдөр, хүмүүсийн дунд ийм байдалд эс орших хэн байна вэ? Миний гэрэлд эс орших хэн байна вэ? Чи хэдий хүчтэй, эсвэл сул дорой байлаа ч Миний ирж буй гэрлээс хэрхэн зайлсхийж чадах билээ?

1992 оны 3 дугаар сарын 10

Тайлбар:

a. Эх бичвэрт “цол” гэж байдаггүй.

Өмнөх:АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ

Дараах:АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Холбогдох агуулга