Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

ХУРГАНЫ НЭЭСЭН ХУЙЛМАЛ НОМ

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

АРВАН ДОЛООДУГААР БҮЛЭГ

Хурд

АРВАН ДОЛООДУГААР БҮЛЭГ

Миний дуу хоолой аянга шиг нүргэлж, дөрвөн зүг, бүх дэлхийг гэрэлтүүлдэг бөгөөд аянга цахилгааны дунд хүмүүс цохигдон унадаг. Нэг ч хүн энэхүү аянга, цахилгааны дунд хэзээ ч бат зогсоогүй: Ихэнх хүн Миний ирж буй гэрлээс ухаанаа алдтал айж, юу хийхээ ч мэдэхгүй болдог. Зүүнээс гэрэл сүүмэлзэн харагдаж эхлэхэд энэ өчүүхэн гэрэлд сэтгэл нь хөдөлсөн олон хүн гэнэт өөрсдийн хий санаанаас сэрнэ. Тэгсэн хэрнээ Миний гэрэл дэлхий дээр буух тэр өдөр ирснийг хэн ч, хэзээ ч ухаараагүй. Хүмүүсийн дийлэнх нь энэ гэрлийг гэнэт ирэхэд мэл гайхаж, цэл хөхөрдөг; тэдний зарим нь гайхсан сониуч харцаар гэрлийн хөдөлгөөнийг болон аль чиглэлээс ирж явааг нь ажигладаг; зарим нь гэрэлтэй нүүр тулахад бэлэн зогсох бөгөөд тэд энэхүү гэрэл хаанаас ирсэн талаар илүү тодорхой ойлгож магадгүй. Ийм байлаа ч гэсэн өнөөдрийн гэрэл хэр нандин гэдгийг хэн нэгэн, хэзээ нэгэн цагт олж мэдсэн үү? Энэхүү гэрлийн хосгүй байдалд хэн нэгэн хэзээ нэгэн цагт сэрсэн үү? Хүмүүсийн дийлэнх нь үүний утга учрыг ойлгодоггүй; зарим нь гэрэлд нүдээ шархлуулж, зарим нь гэрэлд цохигдон шаварт унадаг. Энэхүү бүүдгэр гэрлийн дор Дэлхийг эмх замбараагүй байдал нөмрөн, тэсвэрлэхийн аргагүй эмгэнэлтэй харагдах ба сайтар шалгавал нэн даруй уй гуниг төрүүлдэг гэж хэлж болно. Гэрэл хамгийн хурц байх үед газар дэлхийн байдал хүнийг Миний ѳмнѳ зогсох боломжгүй болгодог гэдгийг үүнээс ухан ойлгож болно. Хүмүүс гэрлийн цацрагт оршдог; түүнчлэн хүмүүс гэрлийн авралд оршихын зэрэгцээ бас тэр гэрлээс олсон шарх дор оршдог: Гэрлийн үхлийн цохилт дор оршдоггүй хүн байна уу? Энэ гэрэлд шатахаас зугтаж чадах хүн байна уу? Би Өөрийн гараар Өөрийн Сүнсний үрийг цацаж, бүх орчлон ертөнц даяар алхсан, иймээс газар дээрх бүх хүнийг Би хөдөлгөнө. Би тэнгэрийн хамгийн өндрөөс доошоо дэлхийг тэр чигээр нь харж, газар дээрх амьтдын хөгийн, мөн гайхалтай үзэгдлийг ажигладаг. Далайн гадаргуу газар хөдлөлтийн чичиргээнд нэрвэгдсэн мэт санагддаг: Далайн шувууд залгих загас хайн нааш цааш нисдэг. Тэгж байхад үүнийг далайн ёроолд огтхон ч мэдэхгүй, далайн гадаргуун нөхцөл байдал үүнийг сэрээж огт чадахгүй, учир нь далайн ёроол гуравдагч тэнгэр шиг нам гүм байдаг: Энд том, жижиг амьтад бүгд эв эетэй зэрэгцэн оршиж, хэзээ ч “ам хэлээрээ зөрчилддөггүй”. Тоо томшгүй хачин, жигтэй үзэгдэл дунд хүмүүс л Намайг баярлуулахыг хамгийн хэцүү гэж үздэг. Яагаад гэвэл, Миний хүнд өгсөн байр суурь хэтэрхий өндөр бөгөөд хүний санаархал хэтэрхий их, түүний нүдэнд тэрслүү байдал ямар нэгэн хэмжээгээр дандаа байдаг. Хүнийг Би сахилгажуулахад, түүнийг шүүхэд хүний төлөө гэсэн Миний уйгагүй хүчин чармайлт, энэрэнгүй сэтгэл их байсан ч эдгээр зүйлийн талаар хүн төрөлхтөнд мэдэх юм өчүүхэн ч байдаггүй. Би хэзээ ч, ямар ч хүнтэй ширүүн харьцаагүй: Хүн төрөлхтнийг дуулгаваргүй байх үед л Би тохиромжтой хориг тавьсан бөгөөд хүн төрөлхтнийг сул дорой байхад нь л тохиромжтой тусламж өгье гэсэн. Гэвч хүмүүс Надаас хол хөндий байж, Миний эсрэг тэрслэхийн тулд Сатаны хуурамч заль мэхийг ашиглах үед Миний өмнө ур чадвараа гайхуулах боломж хүмүүст өгөлгүйгээр Би хүн төрөлхтнийг нэн даруй устгана, тэгснээр тэд дэлхий дээр сүр бадрааж, нөхцөл байдлаараа сайрхан бусдыг дээрэлхэхээ болино.

Би газар дээр эрх мэдлээ хэрэгжүүлж, Өөрийн ажлыг бүхэлд нь өрнүүлсэн. Миний ажилд байдаг бүхэн газрын гадарга дээр харагддаг; газар дээрх хүн төрөлхтөн хэзээ ч тэнгэр дэх Миний үйл хөдлөлийг ойлгож чадаагүй, Миний Сүнсний үйл ажиллагааны зам мөрийг ч ултай эргэцүүлээгүй. Хүмүүсийн асар олонх нь Сүнсний бодит байдлыг ойлгохгүйгээр зөвхөн Сүнсний гаднах аар саар зүйлсийг л ойлгож ухаардаг. Хүмүүст тавьдаг Миний шаардлага бол тэнгэрт байгаа тодорхойгүй Надаас, эсвэл газар дээр байгаа тодорхойлохын аргагүй Надаас гардаггүй юм: Би газар дээрх хүний биеийн хэмжээнд тохируулан шаардлагаа тавьдаг. Би хэнд ч, хэзээ ч бэрхшээл учруулдаггүй, мөн Намайг баярлуулахын тулд “цусаа шавх” гэж хэнээс ч, хэзээ ч шаардаж байгаагүй: Миний шаардлагууд зөвхөн эдгээр нөхцөлөөр хязгаарлагддаг байж болох уу? Газар дээрх бүх зүйлээс аль нь Миний аман дахь үгийн зохицуулалтад захирагддаггүй вэ? Эдгээр бүтээлээс аль нь Миний өмнө ирээд Миний үг болон Миний шатаж буй гал дунд бүрэн шатаагүй вэ? Аль нь Миний өмнө бардам хөөртэй ихэмсэг явж зүрхэлдэг вэ? Аль нь Миний өмнө бөхийдөггүй вэ? Би ердөө бүх зүйлийг чимээгүй байлгадаг Бурхан гэж уу? Үй олон бүтээгдсэн зүйлээс Би Миний санаа зорилгыг хангах зүйлсийг сонгодог; бүх хүний дундаас Би Миний зүрх сэтгэлийг анхаардаг хүмүүсийг сонгодог. Би бүх оддоос хамгийн шилдгийг нь сонгоод Өөрийн хаанчлалд гэрлийн сүүмгэр туяа нэмдэг. Би газар дээгүүр алхаж явахдаа Өөрийн анхилуун үнэрийг хаа сайгүй тарааж, Өөрийнхөө дүрийг газар бүрд үлдээдэг. Бүхий л газар Миний дуу хоолой цуурайтдж, хүн бүхэн өчигдрийн сайхан зураглалыг санан мөрөөддөг, учир нь бүх хүн өнгөрснийг санаж байна…

Бүх хүн Миний царайг харахыг эгээрэн хүсдэг боловч Намайг газар дээр биечлэн бууж ирэхэд бүгд Миний ирэлтэд дургүйцэж, Би хүний тэнгэр дэх дайсан юм шиг, бүгдээрээ гэрлийн ирэлтийг хөөн зайлуулдаг. Хүн Над руу сэрэмжилсэн харц чулууддаг бөгөөд Намайг өөрийнх нь талаар өөр төлөвлөгөөтэй байх вий гэхээс ихэд айж, үргэлж болгоомжтой байдаг. Яагаад гэвэл, хүмүүс Намайг танил бус найз шигээ үздэг ба Би тэднийг ялгаж салгалгүй хөнөөх санаа өвөрлөдөг мэт тэдэнд санагддаг. Хүний нүдээр бол Би аминд халтай дайсан. Гай гамшгийн дунд Миний халуун сэтгэлийг мэдэрснийхээ дараа ч хүн Миний хайрыг мэддэггүй бөгөөд Надаас сэрэмжилж, эсэргүүцсэн хэвээр байдаг. Ийм байдалтай байгааг нь ашиглан түүнд арга хэмжээ авахын оронд харин ч Би хүнийг халуунаар тэвэрч, амыг нь амттанаар дүүргэн, ходоодонд нь хэрэгцээтэй хоол хийдэг. Гэхдээ Миний уур хилэн уул усыг доргиох үед Би хүний хулчгар зангаас болоод тэдэнд янз бүрийн тусламжийг цаашид үзүүлэхгүй. Энэ мөчид Миний уур хилэн улам ихсэж, бүх зүйлд гэмших боломж өгөхөөс татгалзаж, хүнд тавьсан бүх найдвараа орхиж, түүнд бүрэн таарах шийтгэлийг нь онооно. Энэ үед аянга цахилгаан цахилж, далайн давлагаа уурсан догширч буй мэт, түмэн уул нуран унаж буй мэт нүргэлнэ. Хүн тэрслүү зангийнхаа төлөө аянга цахилгаанд ниргүүлж, бусад бүтээлүүд аянга цахилгааны дэлбэрэлтэд арчигдах бөгөөд бүхий л ертөнц гэнэт эмх замбараагүй болж, бүтээлүүд амийн анхны амьсгалыг сэргээж чадахгүй. Тоо томшгүй олон хүн аянгын нүргээнээс зугтаж чадахгүй; цахилгааны гялбаан дунд хүмүүс сүрэг сүргээрээ түргэн урсах урсгалд годройтон унаад уулнаас буух хүрхрээнд хамагдан арчигдана. Гэв гэнэт хүний “хүрэх газар”-т “хүний” ертөнц нийлдэг. Далайн мандал дээр хүүр цогцос хөвнө. Хүн Миний Сүнсний мөн чанарт халдаж, тэрслүү зан нь Миний дургүйг хүргэсэн тул бүх хүн Миний уур хилэнгээс болж, Надаас алс хол явдаг. Харин усгүй газруудад, бусад хүмүүс баяр хөөр, дуу хөгжим болж, Миний өгсөн амлалтыг эдэлсээр байна.

Бүх хүн чимээгүй болоход тэдний харцны өмнө Би гэрэл цацруулдаг. Тэгэхэд хүмүүсийн ухаан саруулжиж, нүд нь гэрэлтээд чимээгүй байхыг хүсдэгээ болино; тэгснээр сүнслэг мэдрэмж нь тэдний зүрх сэтгэлд тэр даруй гарч ирдэг. Энэ үед бүх хүн дахин амилдаг. Бүх хүн Миний тунхагласан үгээр дамжуулан амьд үлдэх өөр боломжийг хүртээд үгээр хэлээгүй гомдлоо хаяж, Миний өмнө ирдэг. Яагаад гэвэл, хүмүүс бүгд газрын гадарга дээр амьдрахыг хүсдэг. Тэгсэн атлаа тэдний дундаас хэн ер нь Миний төлөө амьдрах санаа зорилготой байсан бэ? Тэдний дундаас хэн ер нь Намайг баярлуулах гайхамшигт зүйлсийг илрүүлсэн бэ? Тэдний дундаас хэн ер нь Миний дур булаам үнэрийг үнэрлэсэн бэ? Хүмүүс бүгд бүдүүлэг, боловсроогүй: Гаднаа нүд гялбам харагдавч мөн чанартаа Намайг чин сэтгэлээсээ хайрладаггүй, яагаад гэвэл, хүн зүрх сэтгэлийнхээ гүн чанадад Намайг ядаж хамгийн өчүүхэн хэмжээгээр ч агуулаагүй юм. Хүн хэтэрхий дутуу дулимаг: Түүнийг өөртэйгээ харьцуулбал бид тэнгэр, газар шиг хол зайтай байгаа харагдана. Тийм ч гэсэн Би хүний сул дорой, эмзэг газрууд руу довтолдоггүй, мөн дутагдлаас нь болж түүнийг даажигнадаггүй. Миний гар мянга мянган жилийн турш газар дэлхий дээр ажилласаар[a] ирсэн бөгөөд энэ бүх хугацаанд Миний нүд бүх хүнийг ажиглаж байсан. Гэхдээ Би тоглоом шиг үзэн тоглох гэж ганц ч хүний амийг хээв нэг авсан удаа огт байхгүй. Би хүний хичээл чармайлтыг ажигладаг ба хүний төлсөн төлөөсийг ойлгодог. Би хүүнийг сэрэмжгүй байх үед нь гэсгээхийг хүсдэггүй, мөн дургүй зүйлийг нь түүнд өгөхийг ч хүсдэггүй. Харин ч Би хүнийг үргэлж хангаж, хүнд үргэлж өгдөг. Иймээс хүний эдэлдэг зүйл бол бүхэлдээ Миний нигүүлсэл, Миний гараас ирдэг өгөөмөр бэлэг юм. Би газар дээр байгаа учраас хүн өлсгөлөнгийн зовлонг хэзээ ч амсах хэрэггүй байсан. Харин ч Би таалдаг зүйлсээ Миний гараас авахыг хүнд зөвшөөрдөг бөгөөд Миний ерөөл дотор амьдрахыг бүх хүнд зөвшөөрдөг. Бүх хүн төрөлхтөн Миний гэсгээлт дор амьдардаггүй гэж үү? Яг л уулс элбэг дэлбэг зүйлсийг гүндээ хадгалдаг шиг, мөн ус уужим зайндаа эдлэх зүйлсийг агуулдаг шиг өнөөдөр Миний үгэн дотор амьдарч байгаа хүмүүс өөрсдийн таашааж амталдаг хоолтойгоо байдаггүй гэж үү? Би газар дээр байгаа ба хүн төрөлхтөн газар дээр Миний ерөөлийг эдэлдэг. Би газар дэлхийг орхин одох үед буюу Миний ажил дуусах тэр үед хүн төрөлхтөн өөрсдийн сул дорой байдлаас болж Надаас ямар ч хүлцлийг хүлээж авахгүй.

1992 оны 3 дугаар сарын 16

Тайлбар:

а. Эх бичвэрт “ажилласаар” гэдэг үг байдаггүй.

Өмнөх:АРВАН ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Дараах:АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ

Холбогдох агуулга

  • БУРХАНЫ АЖИЛ БА ХҮНИЙ ХЭРЭГЖҮҮЛЭЛТ

    Хүмүүсийн дундах Бурханы ажлыг хүнээс салгах аргагүй, учир нь хүн энэ ажлын бай бөгөөд, Бурханы бүтээл дотроос Бурханд гэрчлэл хийж чадах цорын ганц б…

  • ДУУДАГДСАН НЬ ОЛОН Ч СОНГОГДСОН НЬ ЦӨӨХӨН

    Би Өөрийн дагалдагч болгохоор олон хүнийг газар дээр хайсан. Тэрхүү дагалдагчдын дунд тахилчид, удирдагчид, хөвгүүд, ардууд болон үйлчлэл үзүүлэгчид …

  • ГУРВАН САНУУЛГА

    Бурханд итгэгчийн хувиар чи бүх зүйл дээр Түүнээс өөр хэнд ч үнэнч байх ёсгүй ба бүх зүйл дээр Түүний хүсэлд нийцэх чадвартай байх ёстой. Гэхдээ хэдий…

  • ЧИ ХҮРЭХ ГАЗРЫНХАА ТӨЛӨӨ ХАНГАЛТТАЙ САЙН ҮЙЛ БЭЛД

    Би та нарын дунд их ажил хийсэн бөгөөд мэдээж нэлээд хэдэн айлдвар ч хэлсэн. Гэсэн ч Миний үг болон ажил эцсийн өдрүүд дэх ажлын маань зорилгыг бүрэн …