Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Зүрх сэтгэлийн минь гүн дэх нууц

Вузи    Линьи хот, Шаньдун муж

2006 оны хавар би удирдагчийн албан тушаалаасаа мултраад ирсэн газар руугаа буцаад илгээгдсэн. Учир нь би “тийм” гэж хэтэрхий их хэлдэг хүнд тооцогдсон юм. Би буцаж очоод, эхний үед хүнд хэцүү тарчлаан, зовлон дунд шумбаад орчихсон. Удирдах алба хашсан олон жилийнхээ дараа би “уриалгахан хүн”-д тооцогдон толгод уруудна гэж хэзээ ч бодож байгаагүй. Энэ бол миний хувьд төгсгөл, намайг мэддэг хүн бүр миний бүтэлгүйтлийн тухай мэдэх бөгөөд би чуулгандаа муугийн үлгэр жишээ болон үлдэнэ гэж бодож байв. Энэ бүхний дараа би хэрхэн бусдын нүүрийг харах вэ? Бодох тусам би улам сөрөг болж үнэнийг эрэлхийлэх итгэлээ эцэст нь алдсан. Хэдий тийм боловч өнгөрсөн хэдэн жилд зарцуулсан бүх золиос, зардлаа бодохоор би өөрийгөө болиулж чадахгүй байлаа. Хэрвээ би өөртөө бууж өгөөд, бүтэлгүйтлээ хүлээн авах юм бол бүх хичээл зүтгэл маань ямар ч хэрэггүй болох биш үү? Тэгвэл хүмүүс миний тухай бүр доогуур бодохгүй гэж үү? Ийм зүйл болохыг би зөвшөөрөхгүй! Би өөрийнхөө төлөө босох хэрэгтэй, намайг дорд үзэхийг бусдад зөвшөөрөх ёсгүй. Одоо, хэчнээн хичээх хэрэгтэй байсан ч, хэчнээн бурууг хүлээх байсан ч хамаагүй би үйл хэргээ батлан харуулах хэрэгтэй-замын дундаас ухарч чадахгүй! Бүтэлгүйтлийн сургамжаа санаж үнэнийг эрэлхийлэхэд анхаарлаа хандуулж чадвал дахин удирдагч болох нэг өдөр ирэх ч юм бил үү. Оюун санаандаа ийм бодолтойгоор бүхий л сөрөг зүйлс, гансрал гуниг маань бүдэгрэн арилж би зорилгынхоо тухайд шинэ эрч хүчийг мэдэрсэн.

Тэр мөчөөс эхлээд би өөрийгөө үнэнээр зэвсэглэхийн тулд өдөр бүр олон цагаар Бурханы үгийг идэвхтэй идэж уун өнгөрсөн хугацааны гэм буруугаа эргэцүүлж, гүн гүнзгий ухаарч ойлгож байлаа. Би амьдралын туршлагынхаа талаар нарийвчлан дурдсан тоолж баршгүй олон эссэ, бас сургаал бичсэн. Хэсэг хугацааны дараа, хоёр эссэ маань сонгогдсоныг хараад би зорилгынхоо тухайд илүү их итгэлийг мэдэрсэн. Зүгээр л ажиллаад бай, мөрөөдөл маань удахгүй биелнэ гэж би өөртөө хэлсэн. Ийм маягаар би зорилгоо үргэлжлүүлэн хөөж миний нөхцөл байдал “энгийн” байдал руугаа эргээд орж байна гэсэн тайвшралыг мэдэрч байсан.

Нэг өдөр сүнслэг боловсруулалт хийж байх үед Бурханы үгний нэг хэсэг ишлэл дээр анхаарал маань татагдсан: “Хэрвээ чи өөрийгөө ойлгоё гэвэл өөрийнхөө жинхэнэ нөхцөл байдлыг ойлгох ёстой; өөрийнхөө нөхцөл байдлыг ойлгоход хамгийн чухал зүйл нь өөрийнхөө бодол, санааг ухаарах явдал юм. Цаг хугацаа болгонд хүмүүсийн бодлыг нэг гол зүйл хянасаар ирсэн; хэрвээ чи өөрийнхөө бодлыг хянаж чадвал, тэдгээрийн ар дахь зүйлийг хянаж чадна” (Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд үргэлж шаардлага тавьдаг хүмүүс хамгийн ухаангүй нь”). Бурханы үгний тухайд бодож байгаад би гэнэт өөртөө буцаагаад асуулт тавьсан:Одоо миний бодолд юу давамгайлж байна вэ? Миний бүх бодлын цаана юу нуугдаж байна? Бурханы удирдамжтайгаар би, бодлын үйл явцаа хянамгай эргэцүүлж эхэлсэн бөгөөд тушаал өөрчлөгдсөнөөсөө хойш “Нэр хүнд, байр сууриа буцааж олж авах, өөрийнхөө төлөө босох ёстой. Би бусдад дорд үзэгдсэн чигээрээ байж чадахгүй” гэсэн бодол давамгайлж байсныг ойлгосон. Энэ бодол маань, цөхрөлийнхөө хүнд хэцүү сорилыг даван туулж зорилгоо мөшгин хөөх хүчийг надад өгсөн сүнслэг багана шиг л байлаа. Оюун санаандаа ингэж бодон доромжлол, тохуурхлын байнгын дарамтан дор би “гуйвшгүй, тууштай” үлдсэн. Тэр мөчид зорилго маань ариун бус, хүслээр дүүрэн харин өчүүхэн ч гэсэн эерэг зүйл байхгүй байгааг ухаарсан юм.

Энэ бүхнийг эргэж бодоод, өөрийнхөө талаар эргэцүүлэхийг Бурхан надад зөвшөөрөн, сатанлаг уг чанараа ойлгон хөрсөн дээрээ бууж, үнэнийг эрэлхийлэх зорилгынхоо төлөө мөн муу муухай зүйл, гэм нүглийг таягдан хаяхдаа шийдэмгий байх, Бурханы авралыг хүлээн авахад хүргэжээ гэдгийг би ухаарсан. Хэдий тийм боловч би авралын бэлгийнх нь төлөө Бурханд талархаагүй бас хийсэн муу зүйлсийнхээ улмаас өөрийгөө үзэн ядаагүй. Үүнээс илүү зүйл гэвэл Бурханы хүслийн төлөө амьдарч чадаагүйнхээ төлөө би өөрийгөө буруушаагаагүй, гэмшээгүй. Харин, “ямар ч үнээр хамаагүй би зорилгодоо хүрэх ёстой” гэдэг бардам шинж чанартаа хөтлөгдөн би өөрийгөө энэхүү санаандаа зориулсан, нэг л өдөр дахин өндийж босно, удирдагч болон тослогдоно, бүрэн сэвтээсэн нэр хүндээ олж авна гэж бодсон. Өөрийгөө бусдад хүндлүүлэх, гайхагдахын тулд сатанлаг дүр төрхөө сэргээн босгохыг би тууштай хүсэж байлаа. Би маш том, Бурханы эсрэг эцэст нь хүртэл нударга зангидан явахыг хүсэх хэмжээний амбицтай /хүсэл эрмэлзэлтэй/ байсан нь тодорхой байсан. Би хэтэрхий бардам байсан ба Бурханаас өчүүхэн ч эмээх, хүндэтгэх сэтгэлгүй байжээ. Хуучин байдлаа эргэцүүлэн бодоод хүзүүний маань үс босож байгааг мэдэрсэн. Бодлын маань цаана тийм утгагүй хүсэл нуугдан байна гэж би хэзээ ч төсөөлөхгүй байсан. Бурхан “хэрвээ чи өөрийнхөө бодлыг хянаж чадвал, тэдгээрийн ар дахь зүйлийг хянаж чадна.” хэмээн хэлсэнд гайхах зүйлгүй юм. Үнэн хэрэгтээ өнгөрсөн хугацаанд би өөрийн бодлуудаа урсаад өнгөрөх ойлголт төсөөллүүд хэмээн үзэж тэдгээрийг задлан шинжилж ойлгоход зориулан цаг хэзээ ч гаргаж байгаагүй. Бодлоосоо зуурч аваад зүрх сэтгэлийнхээ гүн дэх зүйлсийг идэвхийлэн судалж шинжлэх нь дотоод уг чанараа ойлгоход маш чухал болохыг зөвхөн одоо л би ойлгож байна!

Ухаангүй сохор байдлаас минь мултлан гаргасан энэ гэгээрүүлэлтийн төлөө Бурханд талархая. Хэрвээ ингээгүй бол би өөрийн хуурамч байдалдаа хууртан мухар сохор хүсэлтэйгээ хамт ирж буй өв хөрөнгийг чиглэн хазайсан хэвээр байх байсан. Ямар итгэмээргүй аймшигтай юм бэ! Намайг хэн нэгнээр орлуулан сольсноор Бурхан намайг хамгаалж, аврал олгож байсныг би явцын дунд бас ухаарсан. Бурханы цээрлүүлэлт, шүүлтийн хүнд сорилтын дундуур яваагүй бол ийм бардам зантай, солиотой хүсэл мөрөөдөлтэй над шиг хүн эргэлт буцалтгүйгээр Христийн эсрэг үзэлтэн болж, өөрийн эрх мэдлээ урин залах байсан. Эрхэм хүндэт Бурхан минь, бүх буруу зорилгоо хаяж бардам зан, хүслээсээ эргэн, Таны тушаал бүрийг дуулгавартай дагахаа би тангараглаж байна. Би үнэнийг хичээнгүйлэн мөшгиж, үүргээ нэг бүрчлэн биелүүлж Таны зүрх сэтгэлийг амар тайван байлгах жинхэнэ, үнэн хүний ёсоор амьдарна.

Өмнөх:Хамгийн агуу мэргэн ухаан бол Бурханыг өргөмжлөж, Түүнийг бусдаас онцгойлон үзэх юм

Дараах:Бурханы үгийг толь мэт ашиглах нь

Танд таалагдаж магадгүй