Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хурганы нээсэн хуйлмал бичээс ном

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Арван ес дэх айлдвар

Миний үгийг оршин амьдрах үндсээ болгох нь хүн төрөлхтний эзэмшвэл зохих зүйл юм. Хүн Миний үгсийн хэсэг тус бүрт өөрийн хувь хэсгээ бий болгох ёстой; ингэхгүй байх нь асуудал үүсгэж, өөрийн мөхлийг эрж байгаа хэрэг. Хүн төрөлхтөн Намайг мэддэггүй, ийм учраас, өөрийн амийг Надад өгч солилцоо хийхийн оронд, түүний хийдэг бүхэн нь Надад сэтгэл ханамж өгөхийг хичээн, гартаа хог новш барин Миний урдуур алхах явдал. Гэвч, тэдгээр зүйлсэд сэтгэл ханахын оронд Би хүн төрөлхтөнд үргэлжлүүлэн шаардлага тавьсаар байдаг. Би хүний хувь нэмрийг хайрладаг боловч түүний шаардлагыг үзэн яддаг. Бүх хүн шуналаар дүүрсэн зүрх сэтгэлтэй; яг л зүрх сэтгэл нь чөтгөрт олзлогдсон мэт, тэр зүрх сэтгэлээ чөлөөлж Надад өргөн барьж чаддаггүй. Намайг ярих үед, хүн Миний дуу хоолойд ихэд төвлөрч анхааран сонсдог; гэвч Намайг ярихаа болиход, Миний үгс түүний “ажил хэргийн” хавсралт байсан мэт Миний үгсийг огт анхаарахаа больж өөрийн “ажил хэргээ” эхлүүлдэг. Би хүн төрөлхтөнд хэзээ ч хайнга хандаж байгаагүй, харин ч Би урт удаан хугацаанд зовж шаналан, уужим сэтгэлээр хүн төрөлхтөнд хандаж байгаа. Иймдээ ч Миний зөөлөн чанараас болоод хүн төрөлхтөн цөм өөртөө хэт бардаж, өөрийгөө танин мэдэж, өөрийгөө эргэцүүлэх чадваргүй болсон бөгөөд Миний хүлцэнгүй байдлыг ашиглан Намайг хуурч мэхэлдэг. Тэдний дундаас нэг нь ч Намайг чин сэтгэлээсээ анхаардаггүй, мөн хэн нь ч Намайг зүрх сэтгэлдээ эрхэмлэн нандигнадаггүй; зөвхөн завтай үедээ л тэд Надад хааш яаш анхаарал хандуулдаг. Миний хүнд зарцуулсан хүчин чармайлт хэмжээлшгүй. Би хүнд урьд хожид байгаагүй тийм төрлийн ажил хийсэн бөгөөд үүнээс гадна Надад юу байгаа болон Намайг юу болохоос хүн мэдлэг олж авч, өөрчлөгдөж болох учраас Би түүнд нэмэлт ачаа үүрүүлсэн юм. Би хүнээс зүгээр нэг хэрэглэгч байхыг гуйгаагүй, харин Сатаныг ялж чадах үйлдвэрлэгч байхыг түүнээс гуйсан. Хэдий Би хүнээс юу ч шаарддаггүй боловч, хийж байгаа зүйлд минь зорилго, үйлдэж байгаа зүйлд минь зарчим гэж байдаг учраас Миний тавих шаардлагад стандарт гэж бий: Би хэзээ ч, хүний төсөөлдөг шиг санаатай даажигнадаггүй эсвэл тэнгэр газар болон бүтээлийн үй олон зүйлсийг хүссэнээрээ загварчилдаггүй. Миний ажилд, хүн ямар нэгэн зүйлийг харж, ямар нэгэн зүйлийг олж авч чаддаг байх ёстой. Тэр өөрийн залуу насны хавар цагийг хий дэмий үрэн таран хийж, эсвэл өөрийн амиа тоос шороо хамаагүй цуглуулж байдаг гадуур хувцас шиг авч үзэх хэрэггүй; үүний оронд тэр, Миний төлөө Сатан руу эргэж буцахгүй харин Сатаны эсрэг дайрахаар морддог болох хүртлээ Миний өгөөмөр зангаас баяр баяслыг олж, өөрийгөө хамгаалж бат зогсох хэрэгтэй. Миний хүнээс хүсэж байгаа зүйл ийм энгийн биш гэж үү?

Зүүн зүгт бүдэгхэн гэрэл үзэгдэж эхлэх үед, орчлон ертөнцийн бүх хүмүүс зүүн зүгт гэрэлтэх гэрэлд анхаарлаа хандуулах болно. Зүүд нойрон дунд амьдрахаа больж, хүн төрөлхтөн зүүний гэрлийн эх үүсвэрийг ажиглах боловч хүний хүч чадал хязгаарлагдмал учраас, хэн ч гэрэл хаанаас гарч байгааг харж чадахгүй. Ертөнц дээрх бүх зүйл бүхэлдээ гэрэлтүүлэгдэх үед, хүн зүүд нойрноосоо сэрэх ба зөвхөн тэр үед л Миний өдөр дэлхий дээр алгуурхан ирж байгааг ухаарах болно. Гэрэл ирж, улмаар унтахгүй, цаашид мэдрэмжгүй байхаа болих бүх хүн төрөлхтөн энэ баярыг тэмдэглэнэ. Миний гэрэл гэгээн доор, бүх хүн төрөлхтөн саруул ухаантай, хурц хараатай болж, амьдрахын баяр баясгаланд гэнэт сэргэнэ. Манангаар бүрхэгдсэн халхавчин доор Би хүн төрөлхтнийг хардаг. Амьтад бүгд амарна; бүдэг сүүмэлзсэн гэрэл гарч ирж байгаа учраас бүтээгдсэн бүх зүйлс шинэ амьдрал ирж байгааг ухаарна. Энэ шалтгааны улмаас, амьтад хүртэл үүрнээсээ мөлхөн гарч, хоол хүнс хайна. Мэдээж ургамал ч бас ялгаагүй, гэрлийн цацрагт тэдний ногоон навчис гялтганан гялалзаж, Намайг газар дээр байх хугацаанд өөрсдийн хэсэг бүрийг адислуулахаар хүлээж байдаг. Бүх хүн төрөлхтөн ирж буй гэрлийг хүсэвч, хүн юу ч үгүй хоосон нүцгэн, халхлах юу ч үгүй учраас өөрийн муу муухайг цаашид нууцлах боломжгүй болох тул түүнийг гарч ирэхээс цөм айдаг. Айсуй гэрлийн улмаас, гэрэл гарч ирсэн учраас хэчнээн хүн самгардаж, шоконд орох бол? Айсуй гэрлийг үзээд хэчнээн хүн, хязгааргүй ихээр гэмшиж, өөрсдийн цэвэр ариун бус байдлыг жигшивч, биелсэн бодит байдлыг өөрчлөх хүчгүй, зөвхөн Миний ял дуудахыг хүлээх бол. Харанхуйд зовсноор цэвэршүүлэгдсэн хэчнээн хүн гэрлийг үзээд гэнэт түүний гүн гүнзгий утга учирт ниргүүлж, түүнийг энгэртээ чанга тэврэн, дахин алдахаас айх бол? Гэнэт гарч ирсэн гэрлээс болж тойрог замаасаа гарахын оронд хэчнээн хүн олон жил сохор явсан учраас гэрэл гарч ирснийг анзааралгүй, эсвэл түүнийг бахдалгүй өдөр тутмын ажилдаа зүгээр л явах бол. Хүмүүсийн зүрх сэтгэлд Би дээр ч биш, доор ч биш байдаг. Хүмүүсийн тухайд гэвэл Миний орших эсвэл эс орших тийм ч ялгаагүй, Би оршихгүй байсан ч хүний амьдрал илүү ганцаардмал болохгүй, оршсон ч баяр баясгалантай болохгүй мэт байдаг. Хүн төрөлхтөн Намайг энхрийлэн хайрладаггүй учраас, тэдэнд Миний өгч чадах баяр жаргал цөөн. Гэхдээ хүн төрөлхтөн Надад өчүүхэн төдий бишрэл хүндлэлээ өгөх юм бол, Би хүнд хандах Өөрийн хандлагаа мөн өөрчлөх болно. Иймийн учир, хүн төрөлхтөн зөвхөн энэхүү хуулийг ойлгосон үедээ л өөрсдийгөө Надад зориулж, Миний гарт байгаа зүйлсийг шаардах хувьтай болно. Үнэндээ хүний Намайг гэх хайр гагцхүү түүний хувийн ашиг сонирхолтой холбоотой юм гэж үү? Үнэндээ түүний Надад итгэх итгэл гагцхүү Миний өгдөг зүйлстэй холбоотой юм гэж үү? Миний гэрлийг харахгүй л бол хүн өөрийнхөө итгэлийн тусламжтайгаар Намайг чин сэтгэлээсээ хайрлаж чадахгүй юм гэж үү? Үнэндээ хүний хүч чадал болон эрч хүч өнөөдрийн нөхцөл байдалд үнэхээр хязгаарлагддаггүй гэж үү? Намайг хайрлахын тулд хүнд эр зориг хэрэгтэй юм гэж үү?

Миний оршин тогтнолд найдаж, олон тооны бүтээлүүд өөрсдийн оршин байгаа газартаа дуулгавартай захирагддаг ба харин Миний сахилгажуулалт байхгүй үед эх захаа алдаж, тоомжиргүй загнадаг. Тиймээс, уулс газар дээрх үндэстэн хоорондын хил зааг болж, ус хөрст газар дээрх хүмүүсийн хоорондох зааг болдог, харин агаар газар дээрх орон зайд хүнээс хүн рүү урсдаг зүйл болдог. Зөвхөн хүн төрөлхтөн л Миний хүслийн шаардлагыг үнэхээр дуулгавартай дагах чадваргүй; ийм учраас Би, бусад бүх бүтээлүүдээс хүн ганцаараа дуулгаваргүй гэсэн ангилалд багтана гэж хэлдэг. Хүн хэзээ ч Надад үнэн голоосоо захирагддаггүй ба энэ шалтгааны улмаас Би түүнийг чанга хатуу зарчмын доор барьдаг. Хэрэв хүн төрөлхтний дунд, Миний алдар суу бүх орчлон ертөнцөөр тархсан бол Би Өөрийн бүх алдар сууг авч, хүн төрөлхтний өмнө үзүүлнэ. Хүн өөрийн бузар муугаас болж Миний алдрыг үзэхэд тохирдоггүй, учир нь олон мянган жилийн турш Би хэзээ ч ил гараагүй, харин нуугдмал байсан; энэ шалтгааны улмаас Миний алдар хэзээ ч хүн төрөлхтний өмнө ил гараагүй, хүн байнга нүгэлт гүн хавцалд живсэн байсан. Би хүн төрөлхтний зөв шударга бус байдлыг өршөөсөн, гэвч хүн төрөлхтөн хэрхэн өөрсдийгөө хадгалж үлдэхээ мэддэггүй, оронд нь нүгэл хилэнцэд өөрсдийгөө үргэлж ил тавьж өгч, гэм нүгэлд өөрсдийг нь гэмтээх боломжийг олгосон. Энэ нь хүний өөрийгөө хайрлах, өөрийгөө хүндлэх сэтгэл дутмагийн шинж биш гэж үү? Хүн төрөлхтний дунд, жинхэнээсээ хайрладаг хүн байна уу? Хүний үнэнч байдал хэдэн унцтай тэнцэх вэ? Тэнд түүний жинхэнэ гэж нэрлэдэг зүйлтэй холилдсон хуурмаг бараа байдаггүй гэж үү? Түүний үнэнч байдал бүхэлдээ холилдсон нухаш биш гэж үү? Миний шаардаж байгаа зүйл бол хүний хуваагдашгүй хайр. Хүн Намайг мэддэггүй ба хэдий тэр Намайг мэдэхээр эрж хайж болох ч тэр хэзээ ч Надад өөрийн чин үнэн сэтгэлийг өгөхгүй. Хүнээс Би өгөхийг хүсэхгүй байгаа зүйлийг нь шаарддаггүй. Хэрэв тэр Надад өөрийн үнэнч байдлыг өгвөл, Би татгалзалгүйгээр түүнийг нь хүлээн авна; гэхдээ хэрвээ тэр Надад итгэхгүй, бас өөрийнхөө өчүүхэн хэсгийг ч зориулахаас татгалзан, үүнд цухалдах аваас, Би зүгээр л ямар нэгэн аргаар түүнийг зайлуулж, өөрт нь тохирох гэр орон луу нь илгээдэг. Аянга тэнгэрт шуугин нүргэлж, хүнийг ниргэн унагаана; өндөр уулс, нуран унангаа түүнийг булшилж, өлсгөлөн зэрлэг араатнууд түүнийг ховдоглон иднэ; мөн далай тэнгис давалгаалж, түүний толгой дээгүүр нөмрөн авна. Хүн төрөлхтөн бие биенээ хөнөөх зөрчилтэй байх үед хүн төрөлхтний дунд бий болдог гай гамшгаас бүх хүмүүс өөрсдийн мөхлийг эрж хайх болно.

Хаанчлал хүн төрөлхтний дунд бүрэлдэн тэлж, хүн төрөлхтний дунд оршино; тэнд Миний хаанчлалыг устгаж чадах хүч байхгүй. Өнөөдрийн хаанчлалд байгаа Миний хүмүүсээс хэн нь хүмүүсийн дунд байгаа хүн биш вэ? Та нарын хэн чинь хүний нөхцөл байдлын гадна оршдог вэ? Миний шинэ эхлэх цэг олон түмэнд зарлагдахад, хүн төрөлхтөн ямар хариу үйлдэл үзүүлэх бол? Хүн төрөлхтний байгаа байдлыг та нар өөрсдийн нүдээр харсан; та нар энэ ертөнцөд үүрд орших найдлага мэдээж өвөрлөдөггүй биз дээ? Би одоо Өөрийн хүмүүсийн дунд алхаж, Өөрийн хүмүүсийн дунд амьдарч байна. Өнөөдөр, Надад чин сэтгэлийн хайраа зориулж байгаа тэдгээр хүмүүс, мөн тэдэн шиг хүмүүс ерөөгдөнө; Намайг дуулгавартай дагадаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний хаанчлалд үлдэх болно; Намайг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд гарцаагүй эрх мэдэл эзэмших болно; Намайг эрж хайж байгаа хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Сатаны хүлээсээс зугатааж, Надаар ерөөгдөж жаргана; өөрсдийгөө орхиж чаддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний эзэмшилд орж, Миний хаанчлалын хишгээс өвлөж авах болно. Миний төлөө гүйдэг тэдгээр хүмүүсийг Би дуурсган мөнхөлнө, Миний төлөө зарцуулдаг тэдгээр хүмүүсийг Би аз жаргалтайгаар тэвэрнэ, Надад өргөн барьдаг хүмүүст Би таашаал бэлэглэнэ. Миний үгнээс таашаал олдог тэр хүмүүсийг Би ерөөх болно; тэд гарцаагүй Миний хаанчлалын гол нурууг барих багана байх болно, тэд Миний гэрт харьцуулшгүй их хишигтэй байх болно, тэдэнтэй хэн ч өөрийгөө харьцуулж чадахгүй. Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар хэзээ нэгэн цагт хүлээн зөвшөөрсөн үү? Та нар өөрсдийн өгсөн амлалтаа хэзээ нэгэн цагт эрж хайсан уу? Та нар мэдээж, Миний гэрлийн заавраар, харанхуйн хүчний боомилолтыг сэт цохиж чадна. Мэдээж, та нар харанхуйн дундаас, та нарыг замчлах гэрлийг алдахгүй. Та нар мэдээж бүх бүтээлийн эзэн нь байх болно. Та нар мэдээж Сатаны өмнөх ялагч байх болно. Та нар мэдээж, агуу улаан лууны хаанчлалын уналтын үеэр Миний ялалтанд гэрчлэл хийхийн тулд асар олон хүмүүсийн дунд зогсох болно. Та нар мэдээж, Синимийн газар нутагт шийдэмгий, гуйвшгүй байх болно. Өөрсдийн туулдаг зовлонгоор дамжуулан та нар Надаас ирэх ерөөлийг өвлөн авч, бүхий л орчлон ертөнц дээр Миний алдраар гэрэлтэх болно.

1992 оны 3 дугаар сарын 19

Өмнөх:Арван найм дахь айлдвар

Дараах:Хорь дахь айлдвар

Танд таалагдаж магадгүй