Дуулгавартай байх тухай сургамж

Ян Минжэнь, Канад

Намайг Ян Минжэнь гэдэг бөгөөд Төгс Хүчит Бурханыг одоо долоон жил дагаж байна. Сүүлийн энэ хэдэн жилд чуулганаас надаар ямар ч үүрэг гүйцэтгүүлэхээр зохицуулсан бай, үүрэгт маань ямар ч хүндрэл, бэрхшээл учирч, зовж, төлөөс төлөх шаардлага гарсан ч бай хамаагүй, би ямар нэгэн сөрөг байдалд орж, ухралт хийлгүй, урам зоригтойгоор хамтран ажиллаж чадсан юм. Би энэ бүхнийг хийж чаддаг учраас амь зан чанараа өөрчилсөн, Бурханд бодиоор дуулгавартай байдаг гэж боддог байв. Гэвч Бурхан миний дутагдлыг болон амийн өсөлтөд маань хэрэгтэй зүйлийг мэддэг учраас миний туулах бодитой орчныг анхааралтайгаар бүрдүүлсэн юм. Би Бурханы илчлэлээр л дамжуулан биеийн жинхэнэ хэмжээгээ тодорхой харсан билээ.

2016 оны 3-р сард би ХКН-ын засгийн газарт баривчлагдаж, хавчигдахаас зайлсхийн, Бурханд чөлөөтэй итгэж, шүтэн мөргөхийн тулд гадаад руу зугтлаа. Гадаадад очоод цөөн хэдэн залуухан эгчтэй хамт байдаг байв. Эгч нар сайн мэдээ түгээж, шинэ итгэгчдийг усалж, дэмжихээр өдөр бүр гадуур гардаг байлаа. Тэгээд орой гэртээ ирэх үедээ үүргээ биелүүлсэн туршлага болон олж авсан зүйлээ бие биедээ баяртайгаар хуваалцдаг байв. Үүнийг нь хараад би тэднийг үнэхээр биширсэн юм. Тэдэн шиг байж, шинэ ах эгч нараа усалж, дэмжих ажлыг бас хийж чадвал тун гайхалтай хэрэг! гэж би бодов. Нэг өдөр Жан эгч бидэнтэй чуулганы ажлыг хэлэлцэхээр ирлээ. Тэгээд надаас “Та манай шинэ ах эгч нарыг дэмжихэд тусалмаар байна уу?” гэж асуув. Би тэгье гэж баяртайгаар хариулсан бөгөөд гадаадад ийм үүрэг биелүүлж чаддагийг минь манай найз нөхөд, төрөл төрөгсөд, намайг таньдаг ах эгч нар олж мэдээд намайг гарцаагүй биширч, хүндэлнэ гэж бодлоо. Тэгвэл маш гайхалтай байх болно! Дараачийн өдрүүдэд нь би шинэ итгэгчдийг услах үүргээ эхлэхийн хүслэн болж байлаа.

Миний зүрх сэтгэл яг хүлээлтээр бялхаж байх үед чуулганы удирдагч над дээр ирээд, зочин хүлээн авах ажил хийж чадах эсэхийг асуулаа. Зүрх сэтгэл минь тэр дороо орвонгоороо эргэлээ: “Чуулган надаар шинэ ах эгч нарыг услуулж, дэмжүүлэхээр зохицуулна гэж бодож байтал одоо яагаад зочин хүлээн авагч болгохоор зохицуулж байгаа юм бэ? Тэгвэл өдөржин тогоо, шанагатай л зууралдах биш үү? Энэ чинь хүнд ажлаар зогсохгүй доромжлол шүү дээ! Би ертөнцөд байхдаа бизнес эрхэлж, үйлдвэр ажиллуулдаг байсан. Найз нөхөд, төрөл төрөгсөд маань бүгд л намайг маш хүчирхэг эмэгтэй гэцгээдэг сэн. Би гэртээ угаалга, хоол унд, цэвэрлэгээ хийлгэхээр үргэлж туслагч хөлсөлдөг байлаа. Гэтэл одоо та нарт хоол хийж өгөх хүн нь би юм шив. Би ийм үүрэг гүйцэтгэмээргүй байна!” Энэ бүх бодол толгойд орсон боловч би нэр нүүрээ бодоод, ичсэндээ шууд татгалзаж чадсангүй. Тэгээд энэ улс оронд дөнгөж ирсэн, орчин тойрондоо дасаагүй, нутгийн хэлээр ярьж мэдэхгүй гэж эвтэйхэн шалтаг хэллээ. Бас хүнсний ногоо яаж худалдан авахаа ч мэдэхгүй, иймээс би зочин хүлээн авах үүргийг зохих ёсоор биелүүлж чадахгүй гэсэн юм. Жан эгч надад битгий санаа зов, шаардлагатай цагт маань хүн бүр тусална гэж хэлэв. Эгчийг ингэж хэлсний дараа би өөр шалтаг хэлж чадаагүй боловч зүрх сэтгэлдээ үүнийг хийхийг огт хүсэхгүй байлаа. Хэрвээ зөвшөөрчихвөл услах үүрэг гүйцэтгэх өөр боломж гарахгүй байх, тэгвэл бүх найдлага минь хий дэмий хэрэг болох бус уу? Гэхдээ зөвшөөрөхгүй бол эгч намайг үүргээ голж, шилж хийгээд дуулгаваргүй байна гэж хэлэх бус уу? Ийнхүү бодолцож үзсэнийхээ дараа би өөрийгөө хүчлэн тэр үүргийг хүлээн авлаа.

Дараачийн хэд хоногт нь би зочлох хариуцах үүргээ гүйцэтгэсэн боловч зүрх сэтгэл минь үргэлж огцом өөрчлөгдсөөр байсан бөгөөд сэжиг төрж эхэллээ. Эгч намайг услах үүрэг гүйцэтгэх чадваргүй гэж үздэг юм болов уу? Үгүй бол юу гэж намайг зочин хүлээн авагч болгохоор зохицуулах билээ? Намайг таньдаг ах эгч нар энэ талаар олж мэдвэл, үнэний бодит байдал дулимгаасаа үүдэн зочлох үүрэг гүйцэтгэхээр болсон гэж бодох биш үү? Тэгээд намайг дорд үзэх биш үү? Ингэж бодоод сэтгэл санаа бүр дордов. Яг тэр үед Бурханы өмнө гаргасан шийдвэр минь санаанд орлоо: Надад юу ч тулгарлаа гэсэн чуулганы ажилд л ашиг тустай байгаа цагт хамтран ажиллахын тулд чадах бүхнээ хийх болно. Үзэлд минь хэчнээн нийцэхгүй байлаа ч гэсэн би Бурханыг дуулгавартай дагаж, хангалуун байлгах ёстой. Гэтэл зочин хүлээн авагч болооч гэж гуйхад нь би яагаад дуулгаваргүй байв? Бурханд би чимээгүйхэн залбирлаа: “Өө Бурхан минь! Энэ үүрэгт Таны захиралт, зохицуулалт над дээр ирж байгааг мэдэж байна. Гэвч тэрслүү байдал үргэлж зүрх сэтгэлд минь оршин, Танд чин сэтгэлээсээ дуулгавартай байж чадахгүй байна. Байдал минь буруу байгааг би мэднэ. Таны хүслийг ойлгож, Таны тогтоож, зохицуулсан зүйлийг дуулгавартай дагаж чаддаг болгохын тулд намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч гэж Танаас гуйя.” Залбирсныхаа дараа би Бурханы дараах үгийг бодлоо: “Итгэхдээ Бурханд дуулгавартай байхыг эрэлхийлдэггүй хүмүүс Бурханыг эсэргүүцдэг. Бурхан хүмүүсээс үнэнийг эрж хайж, Бурханы үгээр цангаж, Бурханы үгийг идэж ууж, тэдгээрийг хэрэгжүүлэхийг шаарддаг, ингэснээр хүмүүс Бурханд дуулгавартай болж болох юм. Сэдэл чинь үнэхээр ийм бол Бурхан гарцаагүй чамайг дээш өргөж, чамд нигүүлсэнгүй хандах нь лавтай. Хэн ч үүнд эргэлзэж чадахгүй, бас хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Хэрвээ чиний сэдэл Бурханд дуулгавартай байхын төлөө биш бөгөөд чамд өөр зорилго байдаг бол хэлж, хийдэг бүхэн чинь—Бурханд залбирах залбирал чинь, тэр ч байтугай үйлдэл бүр чинь—Бурханы эсрэг байх болно. Чи зөөлөн дуутай, эелдэг зантай байж болно, үйлдэл, илэрхийлэл бүр чинь зөв мэт үзэгдэж, өөрөө чи дуулгавартай нэгэн шиг харагдаж болно, гэхдээ чиний сэдэл, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлын тухайд гэвэл хийдэг бүхэн чинь Бурханы эсрэг, ёрын муу байдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос).

Гэртээ харьсныхаа дараа би нөхөрлөлөөс ингэж уншлаа: “Зарим хүн үүргээ биелүүлж байхдаа бардам зан, нэр нүүрээ л анхаардаг. ‘Би өөрийгөө харуулах боломжтой бүх үүргийг биелүүлнэ. Хэрэв нуруугаа бөгтийтөл шаргуу ажиллах шаардлагатай, хэний ч харахгүй, намайг харуулж чадахгүй, нүднээс далд, намайг зүгээр л нэр нь үл мэдэгдэх баатар болгох үүрэг байх юм бол би хийхгүй. Харин намайг сайхан харагдуулах, нэрэлхүү занд минь нийцсэн ажлыг хийнэ.’ Тэд зүгээр л бусдын өмнө сайхан харагдахыг хүсдэг бөгөөд ингэж чадмагцаа магнай хагартал баярладаг. Тэд ямар ч хэмжээнд зовж, ямар ч хэмжээний хүчин чармайлт гаргана. Тэгээд үргэлж нэрэлхүү зангаа хангахаар эрж хайж байдаг. Ийм хүн үнэнийг хайрладаггүй. Чи Бурханы хүслийг анхаарч, Түүний зохицуулалтыг дуулгавартай дагах ёстой. Бурханы гэрийн зохицуулалтыг Бурхан зөвшөөрдөг тул чи зориуд дуулгавартай байх ёстой. Бурханы гэрийн зохицуулалтыг дагаж чадвал Бурханыг дагаж чадна гэсэн үг. Хэрэв чадахгүй бол Бурханд дуулгавартай байдал чинь хоосон үгээс цаашгүй. Учир нь Бурхан чамайг ямар нэг зүйл хийгээч гэж нүүр тулан хэзээ ч тушаахгүй билээ. Өнөөдөр Бурханы гэр чамаар энэ үүргийг гүйцэтгүүлж, энэ үүргийг ажлын өнөөгийн шаардлагадаа үндэслэн гүйцэтгүүлэхээр зохицуулсан байна. ‘Надад сонголт бий. Би аль дуртайгаа гүйцэтгэх болно. Дургүй байвал үүнийг хийхгүй’ гэж чи хэлдэг. Үүргээ ингэж биелүүлнэ гэдэг Бурханд дуулгавартай байгаа хэрэг үү? Ийм хүн үнэнийг хайрладаг хүн мөн үү? Бурханыг ойлгож чадах уу? Тэр бол Бурханыг хүндэлдэг хүн биш юм. Үүргээ голж шилж, сөрөг, залхуу хойрго байдаг ийм төрлийн хүнд үнэний өчүүхэн төдий ч бодит байдал байдаггүй. Тэдэнд жинхэнэ дуулгавартай байдал байдаггүй, харин үүрэгтээ өөрсдийн сонирхолд л бүрэн түшиглэдэг. Бурхан ийм хүнд дургүй” (Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл X дахь “‘Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм’ гэх Бурханы үгийн тухай номлол, нөхөрлөл (I)”-ээс).

Бурханы үг болон энэ нөхөрлөл зүрхийг минь зүсэж, би ичлээ. Хамгийн чухал нь би зочлох үүрэгтээ яагаад дуулгаваргүй байсан шалтгаанаа ойлголоо. Чуулган дахь жижиг бүлгийг хариуцдаг байсан үеэ эргэн санахад, удирдагч чуулганы ажлыг эн түрүүнд үргэлж надтай хэлэлцдэг байсан бөгөөд дараа нь ах эгч нартай зөвлөлдөн, хэрэгжүүлдэг байсан юм. Тухайн үед чуулганы удирдагч намайг өндрөөр үнэлж, ах эгч нар маань ч гэсэн намайг хүндэлдэг юм шиг санагддаг байлаа. Би үүрэгтээ эрч хүчээр бялхаж, хэчнээн хүнд хэцүү, ядаргаатай байлаа ч гэсэн үүргээ биелүүлэхдээ баяртай байдаг байв. Гэвч одоо зочин хүлээн авах ёстой болоход би сөрөг, эрч хүчгүй болж, хоол бэлдэнэ гэдэг бол ердөө л өдөржин тогоо шанага хангинуулах хэтэрхий дорд ажил, бас намайг хэчнээн шаргуу ажиллаа ч гэсэн хэн ч мэдэхгүй гэж бодсон билээ. Ийм үүрэг бухимдмаар байдаг тул би үүнийг эсэргүүцэн, хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Бурханд би огт бодитой байдлаар дуулгавартай байдаггүй юм байна. Урьд нь үүрэгтээ уйгагүй ажилладаг байсан маань жинхэнэ дуулгавартай байдлаас үүдээгүй, харин өөрийгөө харуулж, бусдын бишрэл, хүндлэлийг хүртэхийн төлөө л байсан бөгөөд би Бурханы бүтээлийн хувиар үүргээ биелүүлээгүй юм байна гэдгээ тэр үед л олж харлаа. Үүрэг маань алдар хүнд, байр суурь олж авах хүсэл, хэрээс хэтэрсэн хүслийг минь биелүүлж чадахгүй болмогц би шалтаг хэлэх элдэв арга бодож олдог байсан бөгөөд үүргээ хүлээн зөвшөөрч, дуулгавартай байхыг хүсдэггүй байлаа. Шулуухан хэлэхэд, би нэрэлхүү зангаа хангахын тулд хувийн алдар хүнд, байр суурь эрэлхийлэх зуураа зүгээр л үүргээ биелүүлж байгаа дүр эсгэж байж. Бурханы хүслийг би огтхон ч хайхраагүй, мөн чуулганы ажлыг хамгаалаагүй юм байна. Би үнэхээр маш аминчхан, жигшүүртэй юм! Би үргэлж хувийн сонирхол, сонголтоор үүргээ биелүүлж, махан биеийн зорилгын төлөө үргэлж явуулга хийж байжээ. Би үнэнийг эрэлхийлдэг, Бурханд дуулгавартай хүн байж яахин чадах билээ? Дараа нь би Бурханы үгээс нэмж уншлаа: “Үнэнийг хэрэгжүүлэх чадвартай хүмүүс үйлдэлдээ Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч чаддаг. Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх үед зүрх сэтгэл чинь зөв зүйтэй болдог. Хэрэв чи ер нь бусдад харуулахын тулд л аливааг хийдэг бөгөөд Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрдөггүй бол зүрх сэтгэлд чинь Бурхан байх уу? Ийм хүмүүст Бурханаас эмээх зүрх сэтгэл байдаггүй. Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийн ашиг сонирхол, байр суурь, нэр нүүр, нэр хүндийг үргэлж бүү бодолц. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцож, үүнийг эн тэргүүний зорилтоо болгох ёстой; мөн Бурханы хүслийг анхаарч, Бурханы гэрийн ажлын тухай бодож байгаа эсэхээ, үүргээ сайн гүйцэтгэсэн эсэхээ эргэцүүлэх хэрэгтэй. Зүрх сэтгэлдээ Бурханы гэрийн ажлыг үргэлж анхаарч, ах эгч нарынхаа амийн оролтын талаар бодож байх үедээ чи үүргээ сайн биелүүлж чадна” (Христийн ярианы тэмдэглэл номын “Чи Бурханд чин зүрх сэтгэлээ өгснийхөө дараа үнэнийг олж авч чадна”-аас). Бурханы үгийг тунгаан бодоод би Түүний хүслийг ойлгосон бөгөөд Бурханыг хангалуун байлгахын тулд юу хийхээ мэдлээ. Тэгээд Бурханд залбирч, шийдвэрээ гаргалаа: “Өө Бурхан минь! Би Таны ажиглалтыг хүлээн зөвшөөрч, нэрэлхүү зан, нэр нүүрээ хойш тавьж, алдар хүнд, байр суурь эрэлхийлэхээ болиход бэлэн байна. Би Таныг хангалуун байлгахын тулд зохицуулалтыг тань дуулгавартай дагаж, үүргээ үнэнчээр биелүүлэхэд бэлэн байна!” Залбирсны дараа зүрх сэтгэл маань хавьгүй тайвширч, энэ үүргийг би зүрх сэтгэлээсээ хүлээн зөвшөөрлөө.

Намайг энд дөнгөж ирсэн, орчин тойрноо мэдэхгүй учраас хоол хүнс цуглуулахад хэцүү гэдгийг эгч нар маань мэдэж байсан тул дараачийн өдрүүдэд нь хоол хүнс болон өдөр тутмын хэрэглээний бараа худалдан авах цаг гарган надтай хамт явлаа. Би насаар ахмад, компьютерт төдийлөн сайнгүй тул эгч нар минь сайхан сэтгэлээр тэвчээртэйгээр зааж өгөв. Заримдаа намайг бэрхшээлтэй тулгарч, сөрөг, сул дорой байдалтай байх үед эгч нар маань Бурханы үгийн холбогдох хэсгүүдийг олж, надтай нөхөрлөл хийдэг байв. Тэд надад хайраар тусалж, бодит бэрхшээлийг минь шийдвэрлэсэн юм. Эгч нар маань үүргээ биелүүлэх гээд маш завгүй байдаг байсан боловч зав гарах болгонд гэрийн ажил, цэвэрлэгээ гэх зэргийг хийхэд минь тусалдаг байлаа. Зочин хүлээн авагч байснаас минь болж тэдний хэн нь ч намайг дорд үзэж, үл ойшоож байсангүй. Хүн бүр үүрэгтээ хийж чадах бүхнээ л хийж байв. Ах эгч нарын хооронд юу нь дорд, юу нь сүрлэг дээр ямар ч ялгаа байдаггүй юм шиг санагдлаа. Бид бүр гэр бүлээс ч ойр, дотно байсан юм. Өдөр бүр маш баялаг байсан бөгөөд надад тайван, амгалан санагдаж байв. Бурханд үнэхээр талархъя! Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулсныхаа дараа би Бурханыг дуулгавартай дагах үнэн рүү зарим нэг оролт хийсэн мэт санагдан, үүрэгтээ илүү дуулгавартай боллоо. Гэвч алдар хүнд, байр суурь хөөцөлдөх сатанлаг уг чанар минь гүн нэвчсэн гэдгийг Бурхан мэдэж байсан учраас намайг ариусгаж, аврахын тулд өөр нэгэн орчныг бүрдүүлсэн билээ.

Нэг өдөр чуулганы удирдагч над руу залгаад, үүргээ гүйцэтгэх гээд нэг эгч маш завгүй байгаа бөгөөд бямба гарагийн үдээс хойш хүүхдийг нь харах хүнгүй байна гээд, намайг долоо хоног болгон хагас өдөр цаг гаргаж, тэр эгчид тусалж болох уу гэж асуулаа. Би хүүхэд харна гэж дуулаад, жаахан дургүй хүрлээ. Хүүхэд харна гэдэг үүргээ биелүүлж байгаад тооцогддог гэж үү? Тэгээд ч би энэ олон жил бизнес эрхлээд зав гарахгүй, өөрийнхөө ач нарыг ч харах шаардлагагүй байсан юм. Би өөрийгөө сайхан харагдуулах ажлыг л хийдэг байсан бөгөөд хамаатан садан, найз нөхдийнхөө нүдэнд хүчирхэг эмэгтэй байлаа. Зүгээр зочин хүлээн авах үүрэг гүйцэтгэх нь хүртэл надад угаасаа маш дорд байхад дээрээс нь нэмээд хүний хүүхэд харах юм бол би зүгээр л хүүхэд асрагч болох юм биш үү? Хүүхэд харснаар нэрд гарч, байр суурь олж чадахгүй юм чинь би хиймээргүй байна. Иймээс би: “Одоо эгч нарт хоол хийж байгаа, бас гэр орноо харж хандах ёстой. Ах эгч нар байнга ирдэг болохоор хол явж үнэхээр чадахгүй нь” гэсэн шалтаг хэллээ. Намайг яг шалтаг хэлж, бултаж байх үед удирдагч, эхлээд Бурханд залбирч, эрж хайгаад, дараа нь шийдвэрээ гарга хэмээн надаас хүслээ. Утсаа тасалсны дараа би зүрх сэтгэлдээ тайвширч чадахгүй байсан бөгөөд энэ тухай бодох тусам сэтгэл улам тавгүйтлээ. Яагаад энэ удирдагч өөр хүн олоогүй юм бэ? Яагаад би байх ёстой юм бэ? Хүүхэд харлаа гээд нэрд гарч, байр суурь олж чадахгүй шүү дээ. Ах эгч нар маань мэдэх юм бол намайг юу гэж бодох юм бэ? Би яаж тэдний царайг харах юм бэ? Гэхдээ үүнийг хийхгүй бол миний зүрх сэтгэлд хайр алга гэж ах эгч нар маань хэлэх бус уу? гэж би бодлоо. Би ахин дахин бодоод, эцэст нь очиж, хийж үзэхээр шийдэв.

Би бямба гарагийн үдээс хойш Жоу эгчийн гэрт очоод, цовоо бяцхан хүүхэд нь цайлган, өхөөрдөм юм гэдгийг харсан боловч ямар ч аз жаргал мэдэрч чадсангүй. Зүрх сэтгэл минь тогтож өгөхгүй байлаа. Би оройн 5 цаг хүргэх гэж зовсон бөгөөд тэр үед бяцхан охин эхийгээ нэхэн уйлж эхлэхэд би яасан ч тайвшруулж чадахгүй байв. Жоу эгч гэртээ ирэх дөхөж байсан боловч охин уйлахаа ер болихгүй байлаа. Би хямарч орхив. Эргэж ирээд, охиноо уйлж байгааг харах юм бол Жоу эгч намайг юу гэж бодох бол? Ийм нас намбатай байж жаахан хүүхэд ч харж чадахгүй байна гэж бодох болов уу? гэж бодсон юм. Сандарсандаа би охиныг сайхан амттанаар аргадаж, үлгэр ярьж өгч, хүүхэлдэйн кино үзүүлэхээс өөр арга байсангүй. Охин аяндаа уйлахаа больсон бөгөөд дараа нь Жоу эгч үүргээ гүйцэтгээд эргэн ирлээ. Тэр үдийг би ийнхүү давсан юм. Гэр лүүгээ буцаад алхаж явах зуураа: “Хүүхэд харна гэдэг чинь амар ажил биш байна. Ядармаар гэдгээс гадна санаа зовох зүйл ихтэй юм. Ямар нэг зүйл болсон бол би зохицуулж чадахгүй байх байлаа. Тэгээд чуулганд өчнөөн олон хүн байхад яагаад надаар хүүхэд харуулах ёстой юм бол?” гэж бодлоо. Энэ тухай бодох тусам улам их бухимдлаа. Би тэр орой орондоо нааш цааш хөрвөөн, унтаж чадсангүй. Тэгээд Бурханы өмнө очиж, залбирахаас өөр аргагүй байлаа: “Бурхан минь! Яг одоо би асар их зовж байна. Энэ эгчид охиноо харахад нь тусалж байгаа маань гэр бүлийнх нь асуудал эгчийн үүрэгт саад болохоос сэргийлэхийн төлөө гэдгийг би мэдэж байгаа, бас үүнийг би үүргээ хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой. Гэвч би үргэлж гоморхож, дуулгавартай дагаж чадахгүй байна. Өө Бурхан минь! Таны хүслийг ойлгож, энэ буруу байдлаас гарахад минь намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч гэж гуйя.” Залбирсны дараа би урьдынх шигээ зовж шаналахаа болилоо. Би Бурханы үгийн номыг нээгээд, ийнхүү уншив: “Жинхэнэ дуулгавартай байдал гэж юу вэ? Юм хүссэнээр чинь болж, чамд онцгойрч, гэрэлтэж, нэр хүндтэй болох боломж олгох болгонд чи бүх зүйлийг сэтгэлд нийцтэй, зохистой гэж боддог. Тэгээд Бурханд талархаж, Түүний зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чаддаг. Гэвч чи анхаарлын төвөөс гарч, онцгойрч чадахгүй, бусдад байнга үл тоогдох бүрдээ аз жаргалтай байхаа больдог... Нөхцөл байдал таатай байхад захирагдана гэдэг ихэвчлэн амархан байдаг. Харин юм хүссэнээр чинь болохгүй, сэтгэлийг чинь шархлуулж, чамайг сул дорой болгож, биеийг чинь зовоож, нэр хүндийг чинь унагаж, нэрэлхүү зан, бардамналыг чинь хангаж чадахгүй, сэтгэлийг чинь шаналгах сөрөг нөхцөлд ч бас захирагдаж чаддаг бол чи үнэхээр өсжээ. Чиний эрэлхийлэх ёстой зорилго энэ бус уу? Хэрэв та нарт ийм шийдвэр, зорилго байгаа бол найдвар байна” (Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн Бурханд захирагдаж, Бурханыг хүндэлснээр л нэр хүндтэй амьдарч чадна”-аас).

Хүний бодол санаа болгоны дотор, үйлдэл бүрийнх нь цаад сэдэл дотор завхарсан зан чанар нь нуугдаж байдаг; энэ нь Бурханы хийдэг бүхэнд хандах тэдний хандлага дахь бодол, ойлголт, үзэл санаа, хүсэл болгоны дотор нуугдаатай бий. Тэгвэл хүний эдгээр зүйлд Бурхан хэрхэн ханддаг вэ? Тэр чамайг илчлэх орчныг зохицуулдаг. Тэр чамайг илчлээд зогсохгүй бас шүүнэ. Завхарсан зан чанараа илчилж, Бурханыг эсэргүүцдэг бодол, санаатай байж, Бурхантай тэмцэлддэг байр байдал, үзэл санаатай болж, Бурханыг буруугаар ойлгох юм уу Түүнийг эсэргүүцэж, тэмцэх байдалтай байх үед чинь Бурхан чамайг зэмлэж, шүүж, гэсгээж, заримдаа бүр шийтгэж, сахилгажуулна... Чи завхарсан зан чанар, сатанлаг мөн чанараа танин мэдэж, чамд зориулан Бурханы зохицуулдаг орчинд дуулгавартай байж, эцэстээ Бурханы шаарддаг зүйлийг Түүний хүслийн дагуу хэрэгжүүлж, Бурханы хүслийг биелүүлж чаддаг байгаасай гэж Бурхан хүсдэг” (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэхээр дуулгавартай байна гэдэг л жинхэнэ итгэл юм”-аас).

Бурханы шүүлтийн илчлэх үгтэй нүүр тулаад, надад нуугдах газаргүй мэт санагдлаа. “Хүний бодол санаа болгоны дотор, үйлдэл бүрийнх нь цаад сэдэл дотор завхарсан зан чанар нь нуугдаж байдаг; энэ нь Бурханы хийдэг бүхэнд хандах тэдний хандлага дахь бодол, ойлголт, үзэл санаа, хүсэл болгоны дотор нуугдаатай бий” хэмээх Бурханы энэ үгийг хараад, би өөрийнхөө дотогш өнгийхөөс өөр аргагүй болов: Надад зориулж Бурханы бүрдүүлсэн орчныг яагаад дуулгавартай дагаж чадсангүй вэ? Эгчид хүүхдээ асрахад нь тусалъя гэж яагаад хүссэнгүй вэ? Хүүхэд асарна гэдэг бол доогуур зиндааны хүмүүсийн хийдэг зүйл, мөн байр сууриа алдаж байгаа хэрэг, бусад хүн үүнийг дорд үзнэ гэж би боддог байсан юм. Би өөрийгөө харуулж, агуу зүйл хийж, бусдад бишрүүлж, хүндлүүлэх үүрэг гүйцэтгэх нь л үнэ цэнтэй бөгөөд ингэснээр Бурханд магтагдана гэж боддог байлаа. Хэрэв миний үүрэг даруу, бусдын нүдэнд өртөхгүй бол ямар ч үнэ цэнгүй. Би өөрийн доторх эдгээр бодол, санааг эргэцүүлсэн бөгөөд алдар хүнд, байр суурийн төлөөх хүслийн хяналтад байсаар байгаагаа тэр үед л ойлголоо. Бурханд итгэхдээ миний эрэлхийлдэг байсан зорилго, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйл нь “Хүн нэрээ, тогос өдөө,” “Аливаа хүн үеийнхнээсээ илүү байхыг үргэлж хичээх хэрэгтэй,” “Хүн явсан газар бүрдээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүрдээ ганганадаг,” “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг” гэх мэтээр ертөнцийн хүмүүсийнхтэй адил байсан билээ. Эдгээр сатанлаг хор болон логикийн хууль бүгд миний зүрх сэтгэлд гүн үндэслэж, амь минь болоод, намайг асар биеэ тоосон зантай болгож, алдар хүнд, байр сууринд дурлуулжээ. Үүнээс үүдэн би үүргээ гүйцэтгэхдээ үргэлж алдар хүнд, байр суурийн ашиг, алдагдлаа тооцоолж, Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж чадахгүй байсан юм.

Дараа нь би Бурханы үгийг дахин нэг тунгаагаад, надад зориулж Бурханы бүрдүүлсэн орчин миний үзлээс эсрэг байсан боловч Бурханы санаа зорилгыг агуулж байсан гэдгийг ойлгож авлаа. Бурхан надад завхарсан зан чанарын маань талаар илүү гүн гүнзгий ойлголт өгч, буруу замаар явж байгааг маань тодорхой харуулж, амжиж гэмшин, эргэх, үнэнийг эрэлхийлэх зөв замд орох боломж олгохын тулд энэ орчноор дамжуулан намайг илчлэхийг хүсжээ. Одоо бусад хүн миний гүйцэтгэж байгаа үүргийг агуу гэж үзсэн ч бай, шалихгүй гэж үзсэн ч бай, энэ нь бүгд Бурханы захиралт, зохицуулалт бөгөөд миний хүлээх ёстой үүрэг, хариуцлага мөн. Би таамаглаж, дэнслэлгүйгээр үүнийг зүгээр л хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой. Үүнийг учирлаж, эсэргүүцэж болохгүй. Энэ бол миний хийх сонголт биш—энэ л жинхэнэ дуулгавартай байдал мөн!

Маргааш нь би сүнслэг үйл ажиллагаагаа хийж байхдаа Бурханы үгээс нэмж уншлаа: “Хэрэв чи үүргээ сайн биелүүлдэггүй, харин үргэлж нэр төр эрэлхийлж, байр суурь, нэр нүүр, нэр хүнд болон өөрийн ашиг сонирхлын төлөө үргэлж тэмцэлддэг бол ийм байдалд амьдарч байхдаа үйлчлэл үзүүлэхийг хүснэ гэж үү? Хүсвэл үйлчилж болох ч, үйлчлэл чинь дуусахаас өмнө чи илчлэгдэх боломжтой. Чамайг илчлэх нь агшин зуурт явагддаг. Илчлэгдмэгц чиний байдал сайжрах эсэх нь асуудал байхаа больдог; харин ч үр дүн чинь аль хэдийн тогтоогдсон байх магадлалтай—энэ нь чиний хувьд асуудал болно” (Христийн ярианы тэмдэглэл номын “Чи Бурханд чин зүрх сэтгэлээ өгснийхөө дараа үнэнийг олж авч чадна”-аас).

Амийг эрэлхийлдэггүй хүмүүс өөрчлөгдөж чадахгүй; үнэнээр цангадаггүй хүмүүс үнэнийг олж авч чадахгүй. Чи хувийн өөрчлөлт болон оролтдоо төвлөрдөггүй; чи хэрээс хэтэрсэн хүсэлдээ болон Бурханы төлөөх хайрыг чинь хязгаарлаж, Түүнд ойр очихоос чамайг хязгаарладаг зүйлсэд үргэлж төвлөрдөг. Тэдгээр зүйл чамайг өөрчилж чадах уу? Тэдгээр нь чамайг хаанчлал руу аваачиж чадах уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи яагаад товойлгогч байх хүсэлгүй байна вэ?”-ээс).

Үүний үг болгон миний зүрхийг зүсэв. Би хүн төрөлхтний зөрчлийг тэвчдэггүй Бурханы зөвт, ариун зан чанарыг хараад, сонгосон замаасаа үүдэн өөрийн эрхгүй айлаа. Би олон жил Бурханд итгэсэн атлаа үнэнийг эрэлхийлэхийн оронд алдар хүнд, байр сууриар үргэлж хөөцөлддөг байжээ. Тэгээд бусдаар хүндлүүлж, дэмжүүлэхийн тулд бусдын өмнө хийж чадах зүйлд анхаарч байж. Би эдгээр хэрээс хэтэрсэн хүсэлдээ хүлэгдэж, хязгаарлагдан, Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагаж чадаагүй юм. Ялангуяа Бурханыг дуулгавартай дагаж, хайрлаж чадаагүй билээ. Хэрэв би эцсээ хүртэл Бурханыг энэ маягаар дагасан бол амь зан чанар маань хэзээ ч өөрчлөгдөхгүй байх байв. Тэгээд энэхүү сатанлаг уг чанарын хяналтаас үүдэн зовж, Бурханыг эсэргүүцэн, тэрсэлсээр байх байсан юм. Тэгвэл би яаж ер нь Бурханаар авруулж чадах билээ? Би үүрэгтээ гарсан энэ өөрчлөлтөөр дамжуулан нэлээд их завхрал илчилсэн боловч Бурханд итгэхдээ үнэнийг эрэлхийлж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, засалт, харьцалтыг хүлээн зөвшөөрснөөр л өөрийнхөө сатанлаг уг чанарын мөн чанарыг ойлгож, Бурханыг эсэргүүцэж, тэрслэх завхралынхаа үнэнийг тодорхой олж харж чадна гэдгээ ойлгож авсан юм. Ингэснээр би өөрийгөө жигшиж, махан биеийг хаяж, амь зан чанарын өөрчлөлтөд хүрч, улмаар Бурханд үнэхээр дуулгавартай хүн болж, Түүний магтаалыг хүртэж чадна. Үүнийг ойлгоод би Бурханд итгэхэд, захирагдаж сурах үнэхээр шаардлагатай гэдгийг мэдэрлээ. Яг тэр үед би ийнхүү шийдлээ: Чуулган надаар ямар ч үүрэг гүйцэтгүүлэхээр зохицууллаа гэсэн би Бурханы тогтоосон зүйлийг туйлын дуулгавартай дагахыг хүсэж байна. Би өөрийн шалтгийг оруулах гэж хичээхгүй, мөн өөрийнхөө ашиг, алдагдлыг харгалзан үзэхгүй. Бурханы бүтээлийн хувиар үүргээ тууштай биелүүлж, Бурханыг хангалуун байлгахыг л хүсэж байна!

Дараачийн өдрүүдэд нь ах эгч нар маань үүргээ биелүүлээд завгүй байж, надаар хүүхэд харуулах хэрэгтэй болох бүрд би үүнийг нь зүрх сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч, Бурханы надад бүрдүүлсэн орчныг дуулгавартай дагасан юм. Тэгээд үүргээ шамдан биелүүлж, сэтгэлдээ тайван, амгалан байлаа. Мөн Бурханы асар их удирдамж, ерөөлийг харав. Заримдаа хүүхэд дуулгаваргүй байж, уурлаж уцаарлах юм бол би дүрсхийн уурлах гээд байдаг байсан юм. Гэхдээ би дахин нэг удаа завхралаа ил болгож байна гэдгээ даруйхан ойлгож чадсан тул Бурхан руу яаралтай эргэн очиж, өөрийгөө эргэцүүлдэг байсан бөгөөд Бурханыг байнга эсэргүүцэж, тэрслэн, Түүний хий гэснийг хийдэггүй томоогүй хүүхэдтэй яг адилхан гэдгээ олж хардаг байсан юм. Би урьдынх шигээ хямралгүйгээр хүүхдийг илүү ойлгож, уучилж чадлаа. Заримдаа тэдэнтэй багахан санал зөрөлддөг байсан тул том хүн гэдгээ мартаад хүүхдийн хэлэх үгийг сонсож, зөв саналыг нь хүлээн зөвшөөрдөг байв. Түүнчлэн хүүхэдтэй чин сэтгэлээсээ ярилцаж, хүүхдийн мэдрэмжийг үнэхээр ойлгож сурлаа. Тэд юм бодох үедээ надад энэ тухайгаа ярьдаг бөгөөд бид хоорондоо үй зайгүй болсон юм. Бас бид байнга Бурханы үгийг хамтдаа уншиж, магтан дуу сонсдог байв. Би Бурханы ажлын гурван үе шатны нөхөрлөлийг хуваалцан, амьдралд хүндрэл бэрхшээл туулах үедээ хэрхэн Бурханд залбирч, Түүнд найдах ёстой талаар нөхөрлөлөө. Бас тэд надад англи хэл зааж өгөн, бид бие биедээ тусалдаг байв. Хүүхдүүд улам бүр дуулгавартай болж, хүндрэл бэрхшээл тулгарах үед Бурханд залбирч, Түүнд найдаж сурсан байгааг нь хараад би магнай хагартлаа баярлалаа. Тэгээд өөрийн эрхгүй зүрх сэтгэлээсээ Бурханд талархал, магтаалаа илэрхийлэв! Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийн туршлагаараа дамжуулан би алдар нэр, байр суурь хөөцөлдөх хүслээ аажмаар орхисон юм. Тэгээд нэр цуутай болох үүрэг биелүүлэхийг хүсэхээ байж, бусад хүн намайг юу гэж боддогийг анхаарахаа болилоо. Үүний оронд би Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагаж, Бурхантай тууштайгаар нүүр тулж, үүргээ биелүүлж чаддаг болсон юм. Ийм маягаар амьдрах нь тайван, чөлөөтэй байсан бөгөөд чөлөөлөлт мэт санагдлаа. Түүнчлэн Бурханы гэрт том, жижиг үүрэг гэж байдаггүй, мөн юу нь сүрлэг, юу нь дорд вэ гэж огт ялгадаггүй гэдгийг би гүнээ мэдэрсэн билээ. Би ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн сурах ёстой сургамж болон хэрэгжүүлж, орох ёстой үнэн үүнд агуулагдаж байдаг. Би Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, Түүнийг дуулгавартай дагаж байгаа цагт Ариун Сүнсний ажлыг олж авч, үнэнийг ойлгон, үүргээ биелүүлж байхдаа Түүний ерөөлийг хүртэж чадна. Энэ нь надад Бурхан хэчнээн зөвт болохыг харуулж, мөн хэнд ч шударга бус ханддаггүйг нь үзүүлдэг билээ!

Бурхан ингэж хэлдэг: “Бурхан хүн бүрийн төлөө уйгагүй төлөөс төлдөг бөгөөд тэдэнд тус бүрд нь Бурханы хүсэл бий. Бурхан хүн бүрийн төлөө уйгагүй төлөөс төлдөг. Тэгээд хүн болгонд хүслээ оноож, бүгдэд нь хүлээлт, найдлага тавьдаг. Бурхан Өөрийнхөө хүсдэг хүмүүсийн төлөө уйгагүй төлөөс чөлөөтэй төлж, хүн бүрд амь болон үнэнээ дуртайяа өгдөг. Иймээс Өөрийнх нь зорилгыг хэн нэгэн ойлгож чадвал Бурханы сэтгэл ханадаг. Хэрэв чи Түүний хийдэг зүйлсийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж, Бурханаас бүхнийг хүлээн авч чадвал Бурхан уйгагүй төлөөс нь хий дэмий үрэгдээгүйг мэдэрдэг. Өөрөөр хэлбэл, чи Бурханы зориулсан халамж, бодолд нийцүүлэн амьдарсан, орчин болгонд шагнал хураасан, өөрт чинь тавьсан Бурханы найдлагыг хөсөрдүүлээгүй гэсэн үг бөгөөд Бурханы чам дээр хийдэг зүйл зорьсон үр нөлөөгөө гаргаж, хүлээж байсан зорилгодоо хүрсэн бол Бурханы зүрх сэтгэл ханадаг” (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”-оос). Миний өдөр бүр учирдаг хүмүүс, үйл явдал, юмс болон орчин нь бүгд Бурханы хүсэл, хүчин чармайлтыг агуулдаг гэдгийг би Бурханы үгээс ойлгосон юм. Бурхан надад даалгавар өгч, итгэл найдвараа онцгойлон тавьсан билээ. Тэрээр асар өргөн уудам дэлхий ертөнцөөс намайг аварсан юм. Бурханы удирдлагын төлөвлөгөөнд өөрийн гэсэн үүргийг гүйцэтгээсэй гэж Бурхан надаас хүсдэг. Бурханы бүтээлийн нэг болохын хувьд миний үүрэг бол Бурханы хэлдэг зүйлийг анхаарч, Түүний зохицуулалтыг дуулгавартай дагаж, надад даалгасан зүйлийг нь эмх журамтай байдлаар хийж, хариуцлагаа биелүүлэх явдал билээ. Энэ бол миний зайлсхийж болохгүй үүрэг, даалгавар юм. Ийнхүү би Бурханаас ирдэг бүх зүйлийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж, Бурханы тогтоосон бүх хүн, үйл явдал, юмсаас үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ухаарахаар хичээж, Бурханы шаардлагын дагуу хэрэгжүүлэхээр шийдлээ. Цаашид надад ямар ч орчин тулгарч, ямар ч үүрэг ирлээ гэсэн, эсвэл үзлээс минь хэчнээн хол хөндий байлаа ч гэсэн, би хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагахад бэлэн байх болно. Би үүргээ биелүүлэхэд зүрх, сэтгэл, оюун санаагаа зориулна. Тэгээд Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, Түүний магтаалыг хүртдэг хүн болохоор эрэлхийлнэ!

Өмнөх: Байр суурийн дөнгийг хаясны дараа сэтгэл хавьгүй хөнгөрлөө

Дараах: “Найрсаг” байдал минь баяртай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх