Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Үйлчлэлд зохицуулалт чухал

Мэй Жиэ   Жинань хот, Шаньдун муж

Чуулганы удирдлагыг анхны хэлбэрт нь оруулсны дараа Бурханы гэрт түвшин түвшний удирдагч бүрт хамтрагч өгөхөөр болов. Тэр үед би үүнийг сайн зохион байгуулалт боллоо гэж бодсон. Би доод хэв чанартай байсан бөгөөд нэлээдгүй ажилтай байдаг байлаа; Надад манай хэсгийн янз бүрийн бүх ажлыг гүйцэтгэхэд туслах хамтрагч үнэхээр хэрэгтэй байлаа.

Тэгээд миний хамтрагч болсон эгч бид хоёр хамтдаа чуулганд санваарын ажил хийж эхэлсэн. Гэвч аажмаар тэр миний хүсэлд нийцүүлэн бүх ажлыг хийхгүй байгааг олж харсан бөгөөд миний зүрх сэтгэлд эсэргүүцэл бий болж эхэлсэн: би өөрөө ажиллавал жаахан завгүй байх ч зүгээр, хамтрагчийг зохицуулна гэдэг үнэхээр түвэгтэй. Хэрэв би тэр эмэгтэйгээр тодорхой ажил хийлгэж, тэр нь өв тэгш биш байвал би өөрөө хийхийг илүүд үзнэ. Харин тэр эмэгтэйгээр ажил хийлгэхгүй байя гэхээр тэр миний хамтрагч байдаг. … Тэгээд бүр ч илүү эсэргүүцэл зүрх сэтгэлд минь гарч ирсээр цаашид үнэхээр барьж чадахгүй болж, тэвчээр минь нэг өдөр алдагдав: “Та яагаад ийм тэнэг юм бэ? Та олон жил удирдагч хийсэн, гэтэл яахлаараа өдий хүртэл ажлыг сайн хийж чаддаггүй байна? Та яагаад ердөө ч юм ойлгож эсвэл хариулж чаддаггүй юм бэ? …” Ингэсний дараа надад аймшигтай, үнэнхүү гэмтэй санагдав. Би дотроо ингэж бодов: Миний нөхцөл байдал буруу байна уу? Тэгээд би эрэлхийлэл хийн Бурханы өмнө ирээд, Бурханы дараах үгсийг олж харав: “Өнөөдөр та нараас хамтдаа эв зохицолтой ажиллахыг шаардаж байгаа нь Ехова Өөрт нь үйлчлэхийг Израильчуудаас шаардаж байсантай төстэй. Эс бөгөөс зүгээр л өөрийн үйлчлэлээ зогсоо. Та нар Бурханд шууд үйлчилдэг хүмүүс учраас ядаж та нар өөрсдийн үйлчлэлдээ үнэнч, дуулгавартай байж чадах ёстой бөгөөд бодитой байдлаар хичээл сурах чадвартай байх ёстой. … Та нар бүр тийм бодитой хичээлд суралцаж эсвэл ордоггүй бөгөөд Бурханд үйлчлэх тухай ярьсаар байдаг! … Хэрвээ чуулганд ажиллах явдлыг зохицуулдаг хүмүүс та нар бие биенээсээ суралцаж, харилцаж, бие биенийхээ дутагдлыг нөхөхгүй юм бол та нар хаанаас хичээл сурах юм бэ? Та нар ямар нэгэн зүйлтэй тулгарах үедээ бие биетэйгээ нөхөрлөх ёстой, ингэснээр та нарын амьдрал үр ашгийг нь хүртэнэ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Израильчууд шиг үйлчил”-ээс). Тэгээд би үүнийг хүний нөхөрлөлд олж харав: “Зарим хүмүүс үүргээ биелүүлэх үедээ өөр хэнтэй ч зохицох чадамжгүй байдаг. Хэн ч тэдэнтэй ойр болж чаддаггүй; энэ нь тэдний бие тоосон байдал, их занг, мөн тэдэнд хүний ухаан байхгүй, өөрсдийгөө мэддэггүй, бусдыг дорд үздэг гэдгийг нь илчилж байна. Өрөвдөлтэй биш гэж үү? Ийм төрлийн хүний зан чанар ерөөсөө ч өөрчлөгддөггүй бөгөөд тэд Бурханаар аврагдаж чадах эсэхийг хэлэхэд амар биш. Өөрийгөө үнэнхүү мэддэг хүмүүс бусад хүмүүсийг хэтэрхий шүүмжлэхгүйгээр тэдэнтэй зөв харьцаж чаддаг. Тэд мөн бусдад тэвчээртэйгээр тусалж, тэднийг дэмжиж чадах бөгөөд хүмүүст тэд бол эрхэм, энхрий гэдгийг нь мэдрүүлдэг; тэд бусадтай зөв зохистой харилцаатай байж чаддаг. Тэд бол хүнлэг хүмүүс бөгөөд хүнлэг хүмүүс л зөвхөн Бурханд зориулгатай байж, бусадтай эв зүйтэй амьдарч, үүргээ зохих ёсоор биелүүлдэг” (Чуулганы удирдагч болон ажилчидтай хийсэн Христийн ярианы тэмдэглэлд “Хүн өөрийн үүргээ биелүүлж байх хугацаанд түүний эцсийн үр дүн нь илчлэгддэг”). Бурханы эдгээр үгийг хүний нөхөрлөлөөс гарч ирсэн энэ зүйлтэй холбоод би өөрийгөө нарийн сайн шалган үзсэнээр Бурханы гэрт бүх түвшний удирдагчид хамтрагчдыг зохион байгуулах Бурханы хүслийг ойлгоогүй байсан гэдгээ олж харав. Бүр түүнчлэн би эв зүйтэй зохицуулалт хийх үнэнийг хэрэгжүүлээгүй, түүнд ороогүй байв. Бурханы гэрийн бидэнд хамтрагч өгч байгаа нэг шалтгаан нь бидний хэв чанар маш доогуур бөгөөд үнэний бүх шинж чанарыг ойлгох ойлголт маань хэт хязгаарлагдмал байсан. Бид чуулганы бүх ажлыг өөрсдөө хариуцаж чадахааргүй байсан. Хамтрагчийн тусламжтайгаар бид чуулганы ажлыг илүү гүйцэтгэж, ганцаараа ажиллаж, юу хүссэнээ хийж, Бурханы үйлчлэлд өөрийн хүсэлд итгэснээс Бурханыг эсэргүүцэх байдлаас зайлсхийх байсан. Өөр нэг шалтгаан нь ингэснээр бид эгэл хүнлэг чанарын үнэнд орох оролтыг илүү хэрэгжүүлж, ингэснээр бид хамтрагчтайгаа харилцан нөхөрлөлтэй байж, нэг нэгнээсээ суралцах боломжтой байсан. Энэ нь чуулганы ажил болон хувь хүний амийн оролтод асар их ашиг тустай юм. Энэ нь надад үйлчлэлдээ эв зүйтэй зохицуулалттай байх нь чуулганы ажил болон хувь хүний амийн оролтод ямар чухал болохыг харуулсан! Гэтэл би үүнд Бурханы хүслийг ерөөсөө ч эрэлхийлээгүй. Энэ зохицуулалтаас би ямар бодит сургамж авч суралцаж болох байснаа анхаарч үзээгүй. Чуулган байршуулсан учраас л би дуртай дургүй түүнтэй ажилласан бөгөөд тэр эгч хэдхэн зүйлийг хийж чадахгүй болонгуут л би түүн рүү аашилж, тэвчээрээ алдсан. Би байнга л түүнд надад байгаа шиг чадвар байхгүй гэж бодон, түүний хүч чадал, давуу талыг харахгүй байсан. Би бүр чуулганы зохион байгуулалтыг эсэргүүцсэн. Би үнэхээр хэтэрхий биеэ тоосон, өөрийгөө ерөөсөө мэддэггүй байсан бөгөөд надад жаахан ч гэсэн энгийн хүнлэг чанар, ухаан байхгүй, тэр ч бүү хэл Бурханыг хүндэтгэх зүрх сэтгэл ерөөсөө байхгүй, Бурханы өмнө үйлчлэл үзүүлэх эрхгүй байсан юм.

Өө Бурхан минь! Таны илчлэл надад эв зүйтэйгээр зохицох чадваргүйг минь мэдүүлж, Танд үйлчлэх үйлчлэлд байгаа миний биеэ тоосон байдал, өрөвдөлтэй байдлыг минь ухаарууллаа. Өнөөдрөөс эхлэн би Таныг хүндэтгэх зүрх сэтгэлээ хадгалж, өөрийгөө цаашид өндөрт өргөлгүй, бүх зүйлд чуулганы ашиг сонирхолыг голчлохыг хүсэж байна. Үйлчлэлийн зохицуулгад би бусдыг дэмжиж, бусдаас суралцах болно. Би үнэнд орох өөрийн оролтонд төвлөрч, удахгүй Танаар ашиглагдахад нийцэх үнэн ба хүнлэг чанартай хүн болохыг эрэлхийлэх болно.

Өмнөх:Би өөрийн жинхэнэ байр суурийг тодорхой харсан

Дараах:Ариун Сүнс зарчмын дагуу ажилладаг

Танд таалагдаж магадгүй