from Follow the Lamb and Sing New Songs

published on

Сайхан Канаан нутгийн баяр баясгалан

Амийн туршлагын магтуу дуу Сайхан Канаан нутгийн баяр баясгалан I Би Бурханы гэр бүлд эргээд ирлээ, баяртай байна, жаргалтай байна. Гар минь хайртаасаа атгана, зүрх минь Түүнийх болсон. Нулимсны хөндийгөөр алхаж үзсэн ч гэлээ би Бурханы хайрыг харсан. Бурханыг гэсэн хайр минь өдрөөс өдөрт өсөж байна, Бурхан бол баяр хөөрийн минь эх ундарга. Бурханы гоо үзэсгэлэнд ховсдуулж, зүрх сэтгэл минь Түүнд татагдсан. Бурханыг би хэзээ ч хангалттай хайрлаж чадахгүй, магтаалын дуу зүрхэнд минь оргилж байна. Бурханы гоо үзэсгэлэнд ховсдуулж, зүрх сэтгэл минь Түүнд татагдсан. Бурханыг би хэзээ ч хангалттай хайрлаж чадахгүй, магтаалын дуу зүрхэнд минь оргилж байна. II Ерөөлтэй энэ Канаан нутагт бүх юм шинэ, бүх зүйл шинэ, амьдралыг хөдөлгөгч хүч бургилж байна. Бодитой Бурханаас амийн ус урсаад намайг амиар тэтгэж байна. Тэнгэрээс би ивээл ерөөлийг амсаж чадна, эрж, хайж, хүсэн мөрөөдөх ч хэрэггүй. Би ерөөлтэй Канаан нутагт ирсэн, баяр хөөрийг маань юутай ч харьцуулшгүй еэ! Бурханыг гэсэн хайр минь дуусашгүй хүчийг надад өгч байна. Магтаалын дуу тэнгэрт хадаж Түүнийг гэсэн хайрыг минь Түүнд хэлнэ. Миний хайрт юутай үзэсгэлэнтэй вэ! Үзэсгэлэн гоо нь зүрхийг минь булаалаа. Хайртынхаа анхилам үнэрээс болж Түүнийг би орхиж чадахгүй нь. III Тэнгэрийн одод над уруу мишээнэ, дээрээс наран над уруу нүдээ ирмэнэ. Нарны гэрэл, хур бороогоор амийн жимснүүд боловсорч ургана. Бурханы элбэг баян үгс бидэнд сайхан баяр наадам авчирна. Бурханы бүрэн дүүрэн хангамж биднийг хангалуун байлгана. Канаан нутаг, Бурханы үгийн ертөнц; Түүний хайр бидэнд дуусашгүй баяр хөөр өгнө. Канаан нутаг, Бурханы үгийн ертөнц; Түүний хайр бидэнд дуусашгүй баяр хөөр өгнө. Жимсний анхилуун үнэр агаарт түгнэ. Хэрэв чи энд хэдхэн өдөр л амьдарвал, энэ нутгийг юу юунаас илүү хайрлах болно. Тэгээд тэндээс явахыг огт хүсэхгүй. IV Мөнгөлөг саран гэрлээ цацраана. Миний амьдрал сайн сайхан, аз жаргалтай. Зүрхний минь хайрт Нэгэн Таны хайрыг үгээр илэрхийлшгүй. Зүрх минь Таныг гэсэн хайраар дүүрэн би баярлахаас өөр юу ч хийж чадахгүй нь. Та үргэлж миний зүрхэнд байдаг, бүх амьдралынхаа турш би Тантай хамт. Зүрх минь үргэлж Таныг хүсэн тэмүүлдэг; Зүрхийг минь Та өдөр бүр баярлуулдаг. Зүрхний минь хайрт минь! Би Танд бүх хайраа өгчээ. Зүрх минь үргэлж Таныг хүсэн тэмүүлдэг; Зүрхийг минь Та өдөр бүр баярлуулдаг. Зүрхний минь хайрт минь! Би Танд бүх хайраа өгчээ. "Хургыг дагаж шинэ дуу дуулъя" номоос

Сайхан Канаан нутгийн баяр баясгалан

  • Inapakia...
ХуваалцахFacebook
ХуваалцахTwitter
ХуваалцахGoogle+
ХуваалцахPinterest
ХуваалцахReddit