Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Зовлон шаналлаас хайрын үнэр ялгардаг.

Шиаокай, Жианши Муж

Би хөдөөгийн ердийн нэгэн эмэгтэй бөгөөд эрэгтэй хүүхдийг л үнэ цэнэтэй гэж үздэг феодализмын үзэл санааны улмаас хүү төрүүлээгүйдээ ичиж бусдын өмнө толгой өндийлгөж чаддаггүй байсан. Би хамгийн ихээр зовж байх үедээ Эзэн Есүсээр сонгогдон, хоёр жилийн дараа Төгс Хүчит Бурханы авралыг хүлээн авсан.Мөн түүнчлэн Бурханы үгнээс би олон үнэнийг ойлгож зүрх сэтгэл маань жинхэнэ үнэн чөлөөлөлтөд хүрсэн. Хэдий тийм боловч Бурханы хайрыг нөхөн төлөх үүргээ биелүүлэх явцдаа би Хятадын Коммунист Намын засгийн газарт хоёр удаа баривчлагдаж, ХКН-ын сарвуунд харгис хэрцгий тамлалыг амсан шаналсан. Намайг үхлийн ирмэг дээр очоод байх үед Төгс Хүчит Бурханы үгс удирдан хөтөлж, урам онгод оруулж, Сатаны өрөвдөх сэтгэлгүй хор хөнөөлийн дунд гэрчлэлд зогсох шалтгаан минь болж, тийм учраас Бурханыг дагах, бүхий л амьдралдаа Бурханыг хайрлах миний шийдвэрийг эрчимжүүлсэн.

Би хөдөө төрж, гэрлэснийхээ дараа дараалан гурван охин төрүүлсэн. Эрэгтэй хүүхдүүдийг л үнэ цэнэтэй гэж үздэг феодализмын үзэл санаа хөдөөд хүчтэй байсан тул манай гэр бүлийнхэн болон тосгоныхон намайг дорд үзэж, түүнчлэн хадам эгч нар маань намайг дээрэлхэж, элэглэн тохуурхдаг байв. Би дотроо үнэхээр их шаналж, хавчигдан байлаа; би бүхэл өдөржин гунигладаг байсан. 1998 онд би Есүст итгэж эхэлсэн, хэдийгээр Эзэн Есүсийн хайран дунд гуниглан гансарсан сэтгэл минь илүү өөдрөг болсон ч зүрх сэтгэлд бөөгнөрөн зангирсан зүйл шийдвэрлэгдэж чадахгүй хэвээр байлаа. Хоёр жилийн дараа би Эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы авралыг хүлээн авав. Би Бурханы үгийг унших үед тэдгээр нь архаг өвчнийг анагаах эмтэй адил байсан: “Дэлхийн бүтээлээс хойш Би энэ бүлэг хүмүүсийг, тухайлбал өнөөдөр та нарыг урьдчилан тогтоож, сонгож эхэлсэн. Та нарын зан араншин, хэв чанар, гадаад төрх, биеийн хэмжээ, чиний төрсөн гэр бүл, ажил, гэрлэлт, чи бүхэлдээ, мөн үс, арьсны чинь өнгө, төрсөн цаг чинь хүртэл бүгд Миний гараар зохицуулагдсан” (Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс). Бурханы эдгээр үгнээс бүх зүйл болон хэрэг явдал Бурханы гарт байдаг болохыг, миний хувь заяа аль эрт Бурханаар зохицуулагдсан болохыг, би гурван охинтой байгаа нь бас Бурханаар урьдчилан тогтоогдсон гэдгийг, Бурханхамгийн сайн сайхан зүйлийн төлөө ингэсэн болохыг би ойлгосон. Тийм учраас би феодализмын үзэл санаанд цаашид хүлэгдэхээ байж, зүрх сэтгэл маань хамгийн агуу чөлөөлөлтөнд хүрсэн. Тэр өдрөөс эхлээд, би чуулганы амьдралаар идэвхитэй амьдарч, Бурханы үгийг унших өлсгөлөнгөөр өлсөж, Төгс Хүчит Бурханы хангасан үгийг таашаан баясаж, Сатан хүнийг хэрхэн ялзруулдаг болохыг, Бурхан хүнийг хэрхэн авардаг гэдгийг бас хүний амьдралын үнэ цэнэ, утга учир юу болох тухай зэрэг маш их үнэнийг аажмаар ойлгосон. Эдгээрийг ойлгоод миний сэтгэл амар тайвныг мэдэрч, гэрлээр дүүрч, байнга үгээр илэрхийлж боломгүй баяр хөөртэй байдаг болж Төгс Хүчит Бурхан бол намайг золгүй байдлын тэнгисээс аварсан цорын ганц үнэн Бурхан гэдэгт улам ихээр хатуу итгэх болж, Төгс Хүчит Бурханыг дагах, жинхэнэ амийг амьдруулан гаргах шийдвэр гаргасан. Хэсэг хугацааны дараа Бурхан намайг чуулганы удирдагч болгон өсгөж өндийлгөсөн. Үүрэг хариуцлагаа биелүүлэх явцдаа би ХКН-ын засгийн газарт хоёр удаа баривчлагдаж ямар ч өршөөлгүй хавчлага хүртэхээр яллагдсан…

2003 оны 05 дугаар сарын нэгэн өглөөний 5 цаг орчимд би үүргээ биелүүлж байх үед тосгоны хорооны нарийн бичгийн дарга мотоциклтой явж байгаад гэнэт замыг маань хаасан. Тэр над руу архиран: “Зогс! Чи юу хийж байгаа юм? Надтай хамт яв!” гэж тушаангуй хэлсэн. Би гайхашралд автан намайг дагаж байсныг ойлгож ухаарсан. Би нэн даруй цүнхэндээ байсан пейжер, мөнгө хүлээн авсан баримтууд болон бусад зүйлсийн талаар, эдгээр нь түүний гарт орвол чуулганы ажилд маш их гарз хохирол учруулж болохыг бодов. Тэгээд би цүнхэндээ байгаа зүйлсийг хаа нэгтээ шидэх боломж олдоно байх гэж найдан чадах чинээгээрээ хурдлан гүйсэн боловч нэг их холдолгүй түүнд баригдсан. Удалгүй нэг хар машин ирж, дотроос нь хэрцгий догшин царайтай тав зургаан цагдаа гарч ирж намайг тойрон зогслоо. Тэд хорсолтойгоор инээлдэж “Энэ удаад бид, гаж урсгалын удирдагч чамайг үнэхээр барилаа. Чи зугтааж чадна гэж бодсоор л байна уу? Мөрөөд, мөрөөд!” гэлцэв. Тэгээд тэд хүчээр гарыг маань нуруунд гавлан намайг цагдаагийн машинд оруулан цагдаагийн хэсэг рүү авч явсан.

Намайг цагдаагийн хэсэг рүү ороход тэр муу ёрын цагдаа нар жижигхэн, харанхуй, жигшмээр үнэртэй өрөөнд түлхэн оруулж: За тодорхой хэл! Нэр чинь хэн бэ? Чи хаанаас ирсэн бэ? Чи энд юу хийж байгаа юм? Ярь!” хэмээн над руу хэрцгийгээр архиралдав. Тэдний айлган сүрдүүлсэн байдлыг хараад зүрх хүчтэй цохилон, цүнх тэдний гарт орох нь гэж, бас намайг тэд харгислан тамлана байх гэж айв. Энэ бүхэн болж байх явцад би Бурханд хандан цөхрөнгүйгээр хашгирлаа: “Өө Төгс Хүчит Бурхан минь, өнөөдөр би чөтгөрүүдийн гарт орлоо, энэ нь Таны зөвшөөрлөөр болсон. Тэд юу ч хийсэн бай хамаагүй, би Таны хажууд зогсохыг л хүсэж байна. Гэрчлэлд зогсох мэргэн ухаан, итгэлийг гуйн залбирч байна.” Яг тэр мөчид Бурханы үг чихэнд минь цуурайтав: “Чи энэ тэрнээс айх хэрэггүй. Хичнээн их бэрхшээл, аюул учирсан ч, чи Миний өмнө бат тогтвортой байх ёстой. … Бүү ай. Миний дэмжлэг байгаа цагт замд хэн саад хийж чадах юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Арав дахь айлдвар”-аас). Тийм ээ, үнэн хэрэгтээ Бурхан бол онцгой. Тэр бүх зүйлийг захиран, юм бүхнийг удирддаг, тэгэхээр энэ хэдэн муу ёрын цагдаа нар бүр ч илүүтэйгээр Бурханы зохицуулалтын нэг хэсэг биш гэж үү? Бурхан намайг дэмжин, надтай хамт байхад өөр юунаас айх юм бэ? Бурхан намайг дэмжиж надтай хамт байхад би өөр юунаас айх билээ? Бурханы үг намайг итгэлтэй болоход нөлөөлж, дахиад хэзээ ч Сатанаас айхгүйгээр бүх бие маань эрч хүчээр дүүрсэн. Гэхдээ тэр мөчид би цүнхэнд байгаа зүйлсээсээ айсан хэвээр, сэтгэлдээ Бурханд хандан байнга хашгирч, хамгаалалт гуйж байлаа. Миний залбирлыг сонссон Бурханд би талархсан. Энэ муу ёрын цагдаа нарын бүлэг намайг байцаасан төдий болоод цүнхийг маань нэгжээгүй. Тэдний ээлж солих цаг болоход бүгдээрээ өрөөг орхин гарч би яаравчлан цүнхэндээ байсан санхүүгийн данс тооцооны баримтууд, итгэлийн материалуудыг авч, цонхоор гадагш хаяад, пейжерээ шалан дээр дэвслэн эвдэж хогийн сав руу хийгээд сая л нэг юм сэтгэл хөнгөрөн амьсгалж чадахтайгаа болов. Би үүнийг муу ёрын цагдаа нарын шинэ ээлж өрөөнд орж ирэхээс өмнө амжиж хийсэн. Тэд над руу догшин харцаар хараад, дараа нь адгаж сандран нэгжсэн боловч юу ч олоогүй. Бурханы төгс хүчин болон хэмжээлшгүй эрх мэдлийг би өөрийн нүдээрээ харсан бөгөөд итгэл маань маш гайхамшигтайгаар нэмэгдсэн. Тэд юу ч олж авч чадаагүй тул муу ёрын цагдаа нар намайг яг хэнтэй холбоотой байдаг, миний дээд түвшний удирдагч нар хэн болох гэх мэтчилэн асууж харгис хэрцгийгээр байцаасан. Би ямар нэг алдаа гаргаад тэдний урхинд орчих вий гэж айж байсан тул огт юм хэлээгүй. Үүнийг хараад тав, зургаан цагдаа над руу зэрэг ирж цохиж, өшиглөн, хараах зуураа: “Хэрвээ чи бидэнд хэлэхгүй бол бид чамайг үхтэл чинь зодно!” гэлээ. Би маш их зодуулж, бөмбөг шиг болтлоо эвхэрч, шалан дээр хойш урагш өнхөрч байлаа. Цагдаа нарын нэг нь дараа нь миний үснээс зулгааж хэрцгийгээр сүрдүүлсэн: “Чи одоо хүртэл зөрүүдэлсээр байна уу? Чи ярихгүй юу? Бидэнд өөрийн гэсэн арга бий, тиймд өнөө орой чиний учрыг хэрхэн олохыг чи харна аа!” Бурхан надтай хамт байсныг би мэдэж байсан тул ирж буй тамлалтай амар тайвнаар нүүр тулсан.

Тэр шөнөдөө оройн 8 цагийн үед хоёр муу ёрын цагдаа намайг гавлаад хотын Олон нийтийн аюулгүй байдлын товчоо руу дагуулж явсан. Байцаалтын өрөөнд ороход дөч орчим настай нэгэн цагдаа намайг хуурч, ятгах гэж сайн цагдаагийн дүрд тоглож эхэлсэн: “Чи залуу, хөөрхөн юм. Бурханд итгэх итгэл гэж юу юм бэ? Бидэнтэй хамтран ажилла. Тэгэхээр чи бидэнд дээд түвшний удирдагч нарынхаа нэрийг хэлчих, тэгвэл бид хүн гаргаад чамайг гэр лүү чинь явуулна. Чамд байгаа ямар нэгэн асуудалд чинь би тусалж чадна. Яагаад энд зовох ёстой гэж? …” Энэ бол Сатаны башир арга гэдгийг Бурханы хамгаалалтын улмаас би мэдэж байсан бөгөөд тэр юу ч хэлсэн би анхаарал хандуулаагүй. Арга заль нь амжилттай болоогүйг харсан муу ёрын цагдаа нэн даруй зүсээ хувиргав. Тэр үснээс зуурч шалан дээр чирч толгой руу өшгичсөнд толгой эргэн бүх зүйл эргэлдэж байгаа мэт болов.Энэ үед тэр толгой дээр дэвслээд маш хэрцгийгээр: “Ярихгүй юу? Би өнөөдөр чамайг тамлахын тулд юу ч үлдээхгүй хэрэглэнэ, тэгээд чи хүн болж төрсөндөө харамсах болно. Бидний мэдэхийг хүсэж байгаа зүйлийг чи бидэнд хэлэх үү?” Намайг юу ч хэлэхгүй хэвээр байгааг хараад тэр дахиад хэдэн цагдааг нэмж дуудсанд тэд намайг хөл рүү чирч нүүр маань галд шатаж байгаа мэт болтол нь дахин дахин алгадав. Гэвч тэд намайг яаж зодсон ч хамаагүй би үргэлжлүүлэн, чимээгүйхнээр Бурханд хандан залбирч, шүд зуун нэг ч үг хэлээгүй. Бууж өгөөгүй хэвээр байгааг минь харсан тэд намайг өөр өрөө рүү чирч оруулаад уурандаа үймэн бужигнаж байв. Нэг муу ёрын цагдаа цахилгаан бороохой аваад, над руу хорсолтойгоор инээж: “Чи зөрүүд байх нь хамаагүй. Бидэнд өөрийн арга бий! Цахилгаан бороохой та хоёрын аль нь илүү удаан тэсэхийг харъя!” гэлээ. Тэгээд тэр намайг түүгээрээ өршөөлгүй цохиж эхэлсэн. Агшин зуур бүх бие маань хэмжээлшгүй их цахилгаан урсгалд цохиулж өөрийн эрхгүй татвалзсан. Тоо томшгүй олон шавжнууд биеийг маань хазаж байгаа мэт байсан бөгөөд часхийтэл чарлахаас өөрөөр би яаж ч чадаагүй. Амьсгалаа авахыг минь хүлээлгүйгээр өөр нэгэн муу ёрын цагдаа багцалсан зузаан сэтгүүлүүд авч толгойг минь хамаг хүчээрээ нүдэж эхэлсэн бөгөөд дараа нь үснээс зулгааж хана руу хэрцгийгээр савсан. Бүх зүйл харанхуйлж би шалан дээр унав. Цагдаа нар “Үхсэн дүр үзүүлж байна!” гэж над руу архиралдаж байлаа. Тэд намайг шалан дээрээс чирч босгоод өвдөглөхийг тушаасан, гэвч би хэдхэн минут өвдөглөн суугаад дахиад л шалан дээр хөсөр унав. Тэр мөчид үнэхээр цаашид тэсэхээргүй санагдаж, бие сулбайхаас өөр яаж ч чадахгүй байлаа, тэгээд би ингэж бодлоо: “Энэ чөтгөрүүд үнэхээр зэрлэг, балмад юм, би өнөөдөр тэдний гарт үхэх нь….” Өвдөж, бас яах ч аргагүй байсан болохоор би Бурханд хандан, намайг удирдахыг, Сатаныг ялах эрх хүч өгөхийг гуйж чин сэтгэлээсээ залбирсан. Яг тэгэхэд л миний оюун санаанд Бурханы үг гялбав: “Төгс хүчит Бурхан, бүх зүйлийн Тэргүүн бээр Өөрийн сэнтийгээс хааны эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Тэрээр орчлон ертөнцийг болон бүх зүйлийг захирч, бүх дэлхий даяар биднийг удирдаж байна. Бид үргэлж Түүнд ойртож, … Чамд ганц амьсгал байсан ч Бурхан чамайг үхүүлэхгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зургаа дахь айлдвар”-аас). Миний амь Бурханы гарт байсан болохыг, Бурхан зөвшөөрөл өгөөгүй л бол энэ чөтгөрүүд амийг маань авч зүрхлэхгүй гэдгийг Бурханы үгс надад ойлгуулсан. Би өдий хүртэл Бурханыг хэрхэн дагaснaa, Бурхан бүх замын туршид намайг хэрхэн хамгаалсныг, би Бурханы хайрыг ямар их бас ямар гайхамшигтайгаар хэрхэн эдэлснээ, одоогийн энэ орчин нөхцөл бол Бурхан миний хайр, үнэнч шударга байдлыг шалгаж байгаа цаг, бас миний хувьд Бурханы хайрыг буцаан төлөх цаг юм байна гэж бодлоо. Чөтгөрүүд намайг Бурханаас урван тэрслэхэд хүргэх жигшүүрт зорилготойгоор тэгж тамласан; гэхдээ би тэдэнд үхтэлээ тамлуулсан ч бууж өгөхгүй, шийдэмгий нэгэн байх болно, би Сатанд бууж өгөхгүй хэвээр байх болно. Би яасан ч Иуда болохгүй, тэгж байж л би жигшүүртэй амьтныг чирч гаргаж чадна - Сатаны төлөвлөгөөг би амжилтанд хүргэхгүй, би маргаангүй Бурханы төлөө гэрчлэлд зогсож, Бурханы сэтгэлийг амар тайван байлгана! Бурханы үгс надад дундаршгүй эрч хүчийг өгч,бүх биеийг маань сүйтгээд байсан тэр өвдөлтийг мартсан, тэгээд би энэ чөтгөрүүдтэй үргэлжлүүлэн тэмцэх итгэл, зүрх зоригтой болсон.

Тэгэхэд надаас гэмээ хүлээсэн мэдүүлэг гаргуулах гэж муу ёрын цагдаа нар ээлжлэн намайг манаж, унтахаас сэргийлэн асуултаар булж байлаа: “Танай чуулганы дээд түвшний удирдагч нар хэн бэ? Тэд хаана амьдардаг вэ? Өөр хэн гишүүн нь вэ? …” Намайг дуугүй байгааг хараад үснээс минь шүүрэн авч, өшиглөв. Надад зөвхөн нүдээ анихаас өөр сонголт байгаагүй бөгөөд тэд намайг цохиж, өшиглөж, миний хурууны үенүүдийг үйрүүлэх гэж арьсан гутлынхаа хоншоороор хамаг хүчээрээ гишгэжэлж байлаа. Хүчтэй өвдөлтөөс болж би үгээр хэлэхийн аргагүй ихээр зовж, хашгирсаар байлаа. Тэд намайг бөмбөг шиг өшиглөж байв…. Үүр цайх хүртэл би маш ихээр тамлагдаж,бүх бие маань хөх няц болж, тэвчихийн аргагүй өвдөж байлаа. Би урьд өмнө хэзээ ч ийм бэрхшээл амсаж байгаагүйгээ бодож, Бурханд итгэх итгэлийнхээ улмаас одоо ХКН-ын засгийн газрын цагдаа нарын гарт хор хөнөөл, тамлалыг эдэлж байгаагаа бодоод сэтгэлдээ уй гашуу, сул дорой байдлыг мэдрэхгүй байж чадаагүй. Тэр мөчид, би надад зориулсан дараагийн ямар харгис тамлал тэдний нөөцөд байгааг мэдэхгүйдээ дотор минь нэлэнхүйдээ харанхуйлж, айдас улам ихсэн байлаа. Би зовж шаналан хэвтэж байхдаа Бурханд хандан чимээгүй залбирав: “Өө, Төгс Хүчит Бурхан минь, би Танаас гуйж байна, намайг гэгээрүүлж, хүнд хэцүү байдлынхаа дунд Таны хүслийг ойлгоход намайг хөтлөөч.. Ингэснээр би гэрчлэлээ алдахгүй байх болно.” Залбирч байхдаа би Бурханы үгтэй магтан дууг санав: “Чи үнэний төлөө зовлон зүдгүүрийг туулах ёстой, чи үнэний төлөө өөрийгөө өгөх ёстой, чи үнэний төлөө доромжлолыг амсах ёстой ба илүү их үнэнийг олж авахын тулд чи илүү их зовлонг амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. … Чи, сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрж хайх ёстой ба илүү утга учиртай амьдралын замыг эрж хайх ёстой. … Чи үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба өчүүхэн төдий таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй” (Хургыг дагаж, Шинэ дуунуудыг дуулагтун “Та үнэний төлөө юм бүхнийг орхих хэрэгтэй”). Бурханы үгс сэтгэл зүрхийг маань сэрээж, Бурханд итгэх итгэлийнхээ улмаас миний одоогийн амсаж буй хавчлага дарамтын өвдөлт хамгийн үнэ цэнэтэй, хамгийн утга учиртай болохыг надад ойлгуулсан. Бурханд дайсагнадаг Сатаны мөн чанарыг надад тодорхой харуулж, улмаар би Сатанаас бүрэн дүүрэн татгалзаж, Бурхан руу зүрх сэтгэлээ эргүүлж, Бурханы төлөөх үнэн хайрыг олж авах чадвартай байхын тулд Бурхан зовлон шаналлын энэ орчныг ашиглаж байгааг би ойлгосон. Намайг аврахын тулд Бурхан хэдийнэ бүхий л өвдөлт, шаналлыг тэсвэрлэсэн, тэгэхээр над мэтийн ялзарсан хүн төрөлтөн үнэнийг олж авахын тулд, амийн зан чанартаа үнэн өөрчлөлтөд хүрэхийн тулд бүр их зовж шаналах ёстой бус уу? Энэ зовлон шаналал нь, авралд хүрэх зам мөрийг хөөхдөө миний тэсвэрлэн давах ёстой зүйл бөгөөд намайг номхотгож, сургахын тулд энэ төрлийн зовлон бэрхшээлтэй байдал надад хэрэгтэй; энэ бол миний амьдралд хэрэгтэй зүйлс бөгөөд би Бурханы агуу хайрыг хүлээн авахыг хүсэж байна. Би өнөөдөр Христийн хамт зовж шаналж, Христийн хаанчлал болон Түүний зовлон шаналлын аль алиныг нь хуваалцаж байна. Энэ нь бүхэлдээ Бурханаар өргөгдсөн явдал, Бурханы намайг гэсэн агуу хайр, ивээл бөгөөд би аз жаргалтай байвал зохино. Ингэж бодоод зүрх сэтгэл минь маш их амар амгаланг болж, ийм нөхцөл байдалтай нүүр тулгарах нь ямар нэгэн зовлон шаналалтай зүйл гэж бодохоо больж,харин ч эсрэгээрээ, энэ бол надад тохиолдсон Бурханы онцгой ивээл гэдгийг мэдэрсэн. Би Бурханд хандан чимээгүй залбирал өргөсөн: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Таны хүслийг ойлгоход хүргэж намайг гэгээрүүлсэнд би Танд талархаж байна. Сатан намайг хэрхэн тарчилгах нь хамаагүй би зөвшилцөхгүй эсвэл бууж өгөхгүй. Би үхсэн ч, амьдарсан ч Таны зохион байгуулалтад дуулгавартай байхыг, Танд өөрийгөө бүхлээр нь зориулахыг, үхтэлээ Таныг хайрлахыг хүсэж байна!” Муу ёрын цагдаа намайг хоёр өдөр шөнийн турш тарчилган тамласан бөгөөд надаас юу ч олж авч чадаагүй. Эцэст нь, тэд бүгд намайг аль хэдийнэ “Бурханшсан” гэж л хэлж чадсан бөгөөд хорих анги руу буцаасан.

Хорих ангид намайг торны цаана хоригдмогц муу ёрын цагдаа нараар үг заалгасан хэсгийн ахлагч сүрдүүлж эхэлсэн: “За алив, гэмээ хүлээ! Эсвэл чи зовж шаналах болно!” Намайг буулт хийхгүй байгааг хараад тэр боломжтой арга бүрээр намайг шийтгэхийн тулд бусад хоригдлуудтай үгсэн тохиролцсон: Тэд надад ямар ч идэх юм өгөхгүй, халуун ус өгөхгүй, шөнө болгон хөлдүү хүйтэн цементэн шалан дээр унтуулж, бохир заваан, хүнд ажлыг надаар хийлгэж байсан. Хэрвээ би хийж дуусгахгүй бол илүү цагаар ажиллах болно, хэрвээ би хангалттай сайн хийхгүй бол хэл амаар доромжилж, зогсоон шийтгэдэг байв…. Өдөр бүр би бусад хоригдлуудын дамшиглал, доромжлол, ялгаварлан гадуурхалттай нүүр тулж, зодуулж, хараалган зүхэгддэг байсан. Тэр ч бүү хэл муу ёрын цагдаа нар миний нэр дээр нэг ч төгрөг үлдээлгүйгээр мөнгийг маань хурааж авсан тул би өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ ч худалдан авч чадахгүй байлаа. Энэ өдрүүд хэзээ дуусах тухайд надад ямар ч санаа байгаагүй бөгөөд би сэтгэлдээ маш их гуниг, ганцаардал, зовлон шаналлыг мэдэрч тэр чөтгөрийн савнаас аль болох хурдан гарахыг хүсэж байсан. Гэвч би тэр орчноос гарахыг хэчнээн их хүснэ төдийчинээ ихээр сэтгэл харанхуйлж, туйлдаж, нулимс өөрийн хяналтгүйгээр гарч байлаа. Яах ч аргагүй байсан би зөвхөн Бурханд хандан зовлон шаналлынхаа талаар дахин дахин хэлж намайг дахин нэг удаа удирдан хөтлөхийг, Түүний зохион байгуулалт, зохицуулалтад дуулгавартай болгохыг чин сэтгэлээсээ хүсэмжлэн байлаа. Бурхан бүх цаг үед миний туслагч, дэмжигч бөгөөд дахин нэг удаа Тэр үгээ ашиглан намайг гэгээрүүлэн удирдсан: “Бурхан яаж ажилладаг, чи ямар орчинд байгаа нь хамаагүй чи амьдралын араас хөөцөлдөж, Бурханы ажлын хөгжлийг дотроо эрж, үнэнийг мөшгөх болно. Чи Бурханы үйл хэргийн талаар ойлголттой болох ба үнэний дагуу үйлдэж чадах болно. Энэ бол чиний жинхэнэ итгэл бөгөөд энэ нь чамайг Бурханд найдах найдвараа алдаагүй гэдгийг харуулна. Чи үнэнийг цэвэршүүлэлтээс хайх ба Бурханыг үнэхээр хайрлаж чадах бөгөөд Түүний талаар эргэлзэхгүй. Тэр юу хийх нь хамаагүй чи Түүнийг ханамжуулахын тулд үнэнийг хэрэгжүүлэх болно, мөн Түүний хүслийг гүнээ эрж хайж, Түүний хүслийг анхаардаг болно. Зөвхөн энэ л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм. Өмнө нь Бурхан чамайг хаанчлах болно гэж хэлэхэд чи Түүнийг хайрласан ба Тэр танд Өөрийгөө нуулгүй харуулахад чи Түүнийг дагасан. Харин одоо Бурхан нуугдсан, чи Түүнийг харж чадахгүй ба танд бэрхшээлүүд тулгарлаа. Энэ үед чи Бурханд найдах найдвараа алдах уу? Иймээс ямар ч үед чи амийг эрэлхийлж, Бурханы хүслийг ханамжуулахыг хайх хэрэгтэй. Үүнийг жинхэнэ итгэл гэх бөгөөд энэ бол хамгийн үнэн бөгөөд сайхан хайр юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгогдох хүмүүс цэвэршүүлэлтийг туулах ёстой”-оос). Бурханы үгс бачимдсан хүүхдээ аргадан тайтгаруулах ээж адил байсан бөгөөд надад амар тайвныг, дэмжлэг зоригжуулалтыг өгсөн. Бурхан яг миний хажууд, намайг хараад, Бурханд итгэх үнэн итгэлээ Сатаны өмнө байнга хадгалж чаддаг байхыг, зовлон шаналалтай орчин нөхцөлд Бурханыг сэтгэл ханамжтай байлгаж, хайрлаж чаддаг байхын тулд зовлон шаналлыг чимээгүй тэсвэрлэхийг надаас найдан хүлээж байгааг би мэдэрсэн. Харанхуйн хүчээр хүрээлэгдсэн ч Бурханы гэрчлэгч байх нь Сатаныг ичгүүртэй байдалд оруулдаг хамгийн хүчирхэг гэрчлэл. Хэдийгээр би чөтгөрийн энэхүү оромжинд баригдаад байгаа ч Бурханы хайр байнга надтай хамт байсан. Хэрцгий тамлал амсан шаналж байхдаа, сул дорой байдлыг мэдэрч, Сатаны дайралтыг тэсвэрлэн байхдаа, зовсон, бачимдсан мэдрэмж төрөхөд миний амийн төлөөх Бурханы хангамжийг би байнга харж чадсан, Бурханы хайрын тайвшруулалтыг мэдэрч чадсан, надад хаалга нээх Бурханы гарыг би харж чадсан. Бурхан байнга миний хажууд, намайг анхаарч халамжлан надтай хамт байдаг. Намайг гэсэн Бурханы хайр үнэхээр агуу, би Түүний хүслийг хэрхэн сарниулж чадах вэ? Би махан биендээ анхаарал хандуулах хэрэггүй байж магадгүй, Бурханы надад зориулан зохицуулсан орчноос зайлах гэж оролдох бүр ч хэрэггүй. Урьд нь надад байсан итгэлээ би дахин дуудах, үнэн хайраа Бурханд зориулах, Сатаны өмнө Бурханыг гэрчлэгч байх ёстой. Эдгээрийг бодоод дотор минь байсан зовлон шаналал алга болсон, би бүхий л тарчлааныг амсах болсон ч хамаагүй Бурханыг хайрлах, Түүний сэтгэлийг ханамжтай байлгах шийдвэр гаргасан. Би туршлагын тухай нэг магтан дууг дуулахгүй байж чадаагүй: “Хүн яагаад зүрх сэтгэлээрээ, сүнсээрээ Бурханыг хайрлаж чаддаггүй юм бэ? Бурхан бол миний дэмжлэг, өөр айх зүйл юу байна аа? Би Сатантай эцсийг нь хүртэл тэмцэх хэрэгтэй. Бурхан биднийг өргөн өндийлгөдөг, бид юм бүхнийг ардаа орхиж Христийн зовлон шаналлаас хуваалцах хэрэгтэй. Би хайраа бэлдэж, бүгдийг нь Бурханд зориулна, тэгээд Бурхантай хамт алдар суу дунд ирнэ. Бурханы Сүнс махан биед нуугддаг, Тэр урт удаан хугацаагаар ажиллаж биднийг удирдан дагуулдаг. Би бие, зүрх сэтгэлээ тэр аяар нь Бурханд зориулах, нягт нямбай, хүч тамир шавхсан оролдлогоор дамжуулан Түүнд буцаан төлөх андгай тангараг өгч байна (Хургыг дагаж, Шинэ дуунуудыг дуулагтун “Хаанчлал”). Итгэлээ бэхжүүлээд Бурханы сэтгэлийг ханамжтай байлгахыг хүсээд би дахин нэг удаа Бурханы намайг гэсэн зөөлөн хайрыг биеэрээ туулан мэдэрсэн. Шоронгийн офицер надад өдөр тутмын хэрэглээнд зориулж олон зүйл өгөх зохицуулалтыг Бурхан хийсэн. Миний сэтгэл үнэхээр их хөдөлж зүрх сэтгэлийнхээ гүнээс Бурханд талархсан. Дөчин өдрийн дараа, муу ёрын цагдаа нар надаас ямар нэг зүйлийг гаргаж авах аргагүй болохоороо “гаж урсгалын гишүүн” гэж хүчээр яллан намайг чөлөөлөхөөсөө өмнө хэдэн мянган юань төлөхийг гэр бүлээс маань шаардсан.

Гэртээ очоод би эрх чөлөөтэй болно гэж бодсон боловч ХКН-ын цагдаа нар намайг хянахаа болиогүй, хувийн эрх чөлөөг маань хязгаарласаар байв. Тэд намайг гэрээ орхиж явахыг хориглон, тэдний дуудсан цагт байнга бэлэн байхыг тушааж намайг хянах хүн гаргасан. Тэр ч байтугай тэд гэр бүлийг маань бараг хэд хоноод л нэг удаа сүрдүүлэн намайг сайн харж байхыг тэдэнд сануулсан. Гадна талаасаа бол би чөлөөлөгдсөн мэт боловч муу ёрын цагдаа нарын жинхэнэ гэрийн хорионд орсон. Тийм учраас би чуулганыхаа ах, эгч нартай холбоо барьж, үүрэг хариуцлагаа ч гүйцэтгэж зүрхлээгүй бөгөөд сэтгэлдээ маш их дарамт шаналлыг мэдэрч байлаа. Намайг бүр ихээр эгдүүцэхэд хүргэсэн зүйл гэвэл муу ёрын цагдаа нар чөтгөрийн худал хуурмаг зүйлсээрээ тосгоны хүмүүсийг хуурч мэхлэн, тэдэнд намайг Бурханд итгэх итгэлээсээ болж галзуурсан, тархиндаа жаахан юмтай, тэгээд ямар ч чадваргүй гэж хэлсэн явдал…. Худал цуурхал тараах, гүтгэн гүжирдэх зэрэг тэдний жигшүүрт зан байдалтай тулгараад би уур хилэнгийн галаа ноцоохоос өөр юу ч хийж чадаагүй. Би тэр чөтгөрүүдийн хяналтанд ийм маягаар байж чадахгүй, тиймд би өөрийгөө чөтгөрүүдийн сарвуунаас чөлөөлөх, Бурханы хайрыг эргэн төлөхийн төлөө тэмцэх хэрэгтэй. Тэгээд муу ёрын цагаа нарын тавьсан хяналтыг үгүй хийхийн тулд би гэрээ орхин явж үүргээ гүйцэтгэхээс өөр сонголт надад байгаагүй.

Нүд ирмэхийн зуур гурван жил өнгөрсөн. ХКН-ын цагдаа нар намйг цаашид хяналтандаа байлгахгүй байх гэж би бодсон, тэгээд үүргээ гүйцэтгэхээр гэртээ ирсэн. Хэдий тийм боловч 2006 оны 8 дугаар сарын нэгэн өглөө би гэртээ ирээд хэдхэн хонож байталгэв гэнэтхэн л муу ёрын цагдаа над дээр хүрч ирэв. Тэр өглөө: “Хурдан хаалгаа онгойлго, үгүй бол бид эвдлээ!” гэж хашгирч эхлэх дуу намайг нойрноос сэрээсэн. Нөхөр маань хаалгаа дөнгөж онгойлгонгуут долоо найман муу ёрын цагдаа нар дээрэмчид шиг л дайран орж ирж ямар ч тайлбаргүйгээр намайг барьж аваад машиндаа түлхэн оруулсан. Бурхан намайг хамгаалж байсан учраас би айж сандраагүй. Би ердөө залбираад л залбираад л байсан: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Өнөөдөр би энэ чөтгөрүүдийн гарт дахин орлоо. Та миний зүрх сэтгэлийг хамгаалж, надад эрч хүчийг өгөөч, би дахин Таны гэрчлэгч байх болтугай.” Бид цагдаагийн хэсэг дээр очиход муу ёрын цагдаа нар миний зураг, хурууны хээг хүчээр авав. Тэгээд тэд нэрсийн жагсаалт харж байснаа намайг асуултаар булж эхэлсэн: “Чи энэ хүмүүсийг таних уу? Чиний холбоотнууд хэн бэ?” Жагсаалтан дээрээс зарим эгч нарынхаа танил нэрсийг хараад би огтхон ч нүүрний хувиралгүйгээр: “Би тэднийг мэдэхгүй, надад холбоотон байхгүй!” гэж хариулсан. Удалгүй би хариулж дуусахад тэдний нэг нь над руу архиран “Чи хэдэн жил алга болсон, хаана байсан юм? Чамд холбоотон байгаа. Чи Бурханд итгэдэг хэвээрээ юу? Тодорхой хэл.” Муу ёрын цагдаагийн үг шууд л намайг гомдол, жөтөөрхлийн аль алинд нь хүргэж, би үгээр хэлэхийн аргагүй уурласан: Өнөөдрийн миний итгэж байгаа Бурхан бол тэнгэр, газар болон бүх зүйлийг бүтээсэн, миний цорын ганц үнэн Бурхан. Миний хайдаг зүйл бол үнэн, миний алхдаг зам амьдралын зөв зам бөгөөд энэ бүгд гэрэлтэй бас зүй ёсных. Бүхэлдээ ямар ч утга учиргүй эдгээр чөтгөрүүд миний араас явсаар, эрх чөлөөг маань хязгаарлан, гэрээс минь намайг хүчээр гаргаж, гэр бүлээс минь тусгаарлан, Бурханаас хүчээр урвуулах гэж хичээсэн. Бурханд итгэж, сайн хүн байхыг эрэлхийлэхэд буруу нь юу байгаа юм бэ? Тэд яагаад намайг Төгс Хүчит Бурханыг дагаж амьдралын зөв замаар алхахыг зөвшөөрдөггүй юм бэ? ХКН-ын засгийн газрыг бүрдүүлдэг чөтгөрүүдийн бүлэг үнэхээрийн эсэргүү бөгөөд бурханлаг бус билээ: тэд Бурхантай эвлэршгүй дайснууд бөгөөд миний хувьд бол зэрэгцэн оршин тогтнох бүр ч боломжгүй тийм дайснууд. Уйтгар гуниг, жөтөөрхлийнхөө дунд би Бурханы үгийг оюун санаандаа авчрахгүй байж чадаагүй: “Тэдгээр боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, тэд аль хэдийн Бурханыг басамжилж, Бурхантай зүй бусаар харьцдаг, тэд туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй, тэд тонуул дээрэм хийдэг, аль хэдийн мөс чанараа алдсан, … Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй болон эмх замбараагүй байдалд аваачсан! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм. … Мянга мянган жилийн үзэн ядалт зүрх сэтгэлд бөөгнөрч, нүгэлт байдлын мянган жил зүрх сэтгэл дээр бичигдсэн, яаж энэ нь жигшил дургүйцлийг өдөөхгүй байх юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн дарж, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд олгохгүйгээр, хүссэнээрээ төвөг учруулахыг үүнд бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг тасдан хаяж, бүх төрлийн зовлон бэрхшээлийг туулж, сохорсон хүмүүст өөрсдийн зовлон шаналлаасаа босч, энэ хөгшин диаволаас нүүр буруулах боломжийг олгохын тулд хүн аль эрт бүх хүч чадлаа дайчилж, өөрийн бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-оос). Бурханы эдгээр үгсээс би Түүний хүслийг ойлгож, миний дотор тэдгээр чөтгөрүүдийг маш ихээр жигших үзэн ядалт бий болсон. Бурхан тэнгэр, газрыг, бүх зүйлсийг бүтээсэн, Тэр хүн төрөлтхнийг өсгөж өндийлгөсөн; хүн төрөлхтөн Бурханы элбэг дэлбэг шагналыг таашаан баясдаг, Бурханд итгэх, Түүнийг бишрэн хүндлэх нь байнга л Тэнгэрийн хууль, дэлхийн зарчим байдаг. Гэтэл ХКН нь Бурханд итгэдэг бүх хүмүүсийг устган эцсийн өдрүүдэд хүнийг аврах Бурханы ажлыг ор үндэсгүй арилгахыг хүсэж Төгс Хүчит Бурханд итгэдэг хүмүүсийг хэрцгийгээр хавчин шахахын тулд чадах бүхнээ хийдэг; тэднийг бүдүүлгээр мөрдөн мөшгиж, хууль бусаар шоронд суулгадаг, тэднийг харгис хэрцгийгээр тамлан тарчилгадаг, тэднийг хөдөлмөрийн лагерьт хорьдог, доромжилж элэглэн тохуурхдаг – энэ нь үнэхээр хэтэрхий хорон бөгөөд жигшүүртэй! Эдгээр жилүүдэд хэрвээ Төгс Хүчит Бурханы хамгаалалт, халамж байгаагүй бол Сатан чөтгөр аль хэдийнэ намайг харгис хэрцгийгээр үхэлд хүргэх байсан. Энэхүү үхэл, амьдралын сүнслэг тулаантай нүүр тулгараад би шийдвэрээ гаргасан: Би үнэний төлөө босох ёстой, би хэмжээлшгүй их өвдөлтийг мэдэрсэн ч Бурханыг хайрласаар л байж, Бурханы төлөөх гэрчлэгч байхын тулд би өөрийн амиа барьцаалж байна!

Намайг үг хэлэхгүйгээр тэдэн рүү гөлрөн байгааг хараад муу ёрын цагдаа надад уурсан эгдүүцэж: “Чи ярихгүй юу, айн? Манай дарга нар өөрсдөө ирж, чамайг байцаахыг хүлээж бай, тэгээд чамайг амаа хамхиад байхыг чинь харъя л даа!” Муу ёрын цагдаагийн дарга нар өөрсдөө намайг байцаахаар ирнэ гэдгийг сонсоод, би яалт ч үгүй бага зэрэг цочирдов. Гэхдээ саад тотгор дунд Бурханы хэмжээлшгүй эрх мэдлийг, Тэр бүх зүйлийг удирддаг болохыг, Бурханы үг хэрхэн онцгой эрх мэдэл, хүчирхэг амьдрах чадвартай болохыг би үнэнхүү өөрийн биеэр мэдэрснээ санатал, тэр даруй миний дотор Сатаны харанхуйн хүчнүүдийг давж гарах итгэл, зориг бий болсон. Хэдийгээр эдгээр муу ёрын цагдаа нар дээд зэргийн харгис хатуу, өршөөлгүй ч тэд ердөө л гадна талдаа хүчтэй харагддаг, дотроо бол сул дорой цаасан бар бөгөөд тэд бас Бүтээгчийн гараар удирдуулдаг. Сэтгэлдээ би Бурханд хандан шийдвэрээ гаргасан: Өө Бурхан минь, чөтгөрүүд намайг хэрхэн тамлах нь хамаагүй, миний итгэлийг тогтворжуулж, Таныг хайрлах миний сэтгэлийг хүчирхэгжүүлж өгөхийг л би Танаас гуйж байна. Амь насны минь үнэтэй байсан ч хамаагүй Таны ялгуусан гэрчлэгч байхыг надад зөвшөөрөөч. Өөрсдийгөө Олон нийтийн аюулгүй байдлын товчооны дэд захирлууд гэж нэрлэсэн хоёр эрэгтэйг ирэхэд оройн 10 цаг өнгөрч байсан байх. Тэд над руу нэг ч үг хэлэлгүй харж, нэг нь үснээс зуурч аваад асуултаар шахсан: “Чи Төгс Хүчит Бурханд итгэсэн хэвээрээ юу?” Намайг чимээгүй байхыг нөгөө муу ёрын цагдаагийн дарга нь хараад хэрцгийгээр архиран: “Хэрвээ чи ярихгүй бол бид чамд өнөөдөр өвдөлтийн амтыг мэдрүүлээд өгнө өө!” гэв. Тэр үүнийг хэлээд, зэрлэг адгуус шиг архиран, үснээс зуурч намайг өргөөд өрөөн дотор хол гэгч нь шидсэнд би маш хүчтэй унаж, дахин босож чадахгүй болов. Дараа нь тэд намайг дахин үснээс чирж, өшиглөн зодож байхдаа: “Чи ярих уу?” гэж хашгирав. Гэнэт нүүр маань өвдөлтөөсөө болоод халуу шатаж хуйх салж унах гэж байгаа мэт тэсэшгүй өвдлөө. Хүний хувцастай энэ хоёр араатан гадна талдаа эрхэм хүндтэй хүмүүс шиг харагдаж байсан ч цаанаа зэрлэг араатан адил харгис хэрцгий, зэрлэг байсан. Энэхүү муу ёрын улс төрийн нам – ХКН нь Сатаны биежилт бөгөөд чөтгөрүүдийн бүлгэм, муу ёрын сүнснүүд нь тэдний савар гэдгийг энэ хүмүүс надад илүү тодорхой харуулсан! Tэд эцэст нь Бурханы хараалыг хүртэх болно! Муу ёрын цагдаагийн энэ хоёр дарга намайг тэдний дарангуйлагч хүч чадалд бууж өгөхгүй байгааг хараад үснээс шүүрэн зуурч ухаан мэдрэлээ алдсан мэт газарт шахаж ямар ч шалтгаангүйгээр хоёулаа хөлөөрөө өшигчин над дээр дэвсэлсэн. Дараа нь тэд намайг татан босгож хөлийн ар талд хэрцгийгээр дэвслэн, шалан дээр сөхөрч унатал хүчтэй өшиглөж хэрцгийгээр ингэж хэлсэн: “Өвдөглө, бүү хөдөл! Үнэнээ хэлэхээрээ босоорой. Хэрвээ чи ярихгүй бол босох тухай бодох ч хэрэггүй!” Тэд намайг жаахан л хөдөлбөл үснээс улангасан зулгааж, зодож, өшиглөнө. Би гурав дөрвөн цаг өвдөглөн сууж, энэ хооронд хөдлөхгүй байж чадахгүй байснаас болж намайг тоогоо алдтал тэд зодсон. Эцэст нь тамир барагдан би газарт унасан, тэд намайг үхсэн мэт дүр үзүүлж байна гэж загнан, өршөөл энэрэлгүйгээр улангасан зодож, үснээс зулгаасанд хуйх тэр чигтээ урагдаж гэж байгаа мэт өвдсөн. Тэр үед бүхий л бие маань бутран унаж байгаа юм шиг байсан – би нэг ч булчингаа хөдөлгөж чадахгүй, тэсвэрлэшгүй их өвдөж байлаа. Зүрх маань хэдийд ч зогсож магадгүй мэт надад санагдсан. Надад эрч хүч өгөхийг би Бурханаас гуйсаар байсан бөгөөд Бурханы зоригжуулж, сэргээсэн үгс оюун санаанд минь үерлэн орж ирсэн: “Петр үхэх хүртлээ Бурханыг хайрлах чадвартай байсан. Тэр нас барах үедээ, загалмай дээр цовдлогдох үедээ ч гэсэн Бурханыг хайрласаар байсан; тэр өөрийн хэтийн ирээдүйн тухай эсвэл гайхамшигт найдвар, замбараагүй бодлоо дагах тухай бодоогүй бөгөөд зөвхөн Бурханыг хайрлаж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахаар зорьсон юм. Гэрчлэл хийх талаар бодож үзэхээсээ өмнө, байлдан дагуулагдсаныхаа дараа төгс болгуулсан нэгэн болохоосоо өмнө чиний хүрэх ёстой стандарт бол энэ юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (2)”-ээс). Бурханы үгс надад итгэл, эрч хүч өгсөн: Тийм ээ! Петр загалмай дээр Бурханы төлөө цовдлогдсон ч махан бие нь дааж давшгүй өвдөлтөд автаад байх үедээ ч Түүнийг ихээр хайрласан хэвээр байж чадсан. Тэр махан биеийг ялан дийлсэн, Сатаныг ялсан, зөвхөн энэ төрлийн гэрчлэл л магтахуйц бас Бурханы зүрх сэтгэлийг тайвшруулах чадвартай. Би Петрийг дуурайхыг хүссэн, ингэснээр Бурхан миний дотор алдарших боломжтой болно. Хэдийгээр махан бие маань дээд зэргээр өвдөж байсан ч энэ нь Петрийн толгойгоороо уруу харан цовдлогдож туулсан зовлонгоос маш бага байсан. Сатан махан биеийг маань тарчилгах замаар намайг Бурханаас урвуулахыг хүссэн, гэхдээ Түүний төлөө гэсэн миний хайрыг төгс болгохын тулд Бурхан энэ боломжийг ашигладаг. Өнөөдөр би Сатанд бууж өгөхгүй, түүний төлөвлөгөөг амжилтанд хүргэхгүй! Би Бурханы хайрын төлөө амьдрахыг хүсэж байна! Гэнэтхэн би үхэхээс айхаа болив; Бурханы төлөө өөрийгөө тэр чигт нь орхихоор шийдэж, Бурханд үнэнч шударга байхаа амиараа тангарагласан! Дараа нь, би Бурханд хандан залбирсан: “Өө Төгс Хүчит Бурхан минь, би зохих ёсны дагуу Танд шүтэн мөргөж, дуулгавартай байдаг бүтээгдсэн оршихуй. Би Танд амиа өгч байна, амьдарсан ч, үхсэн ч би Танд итгэж, Таныг хайрлана!” Тэр даруй биеийн өвдөлт минь нэлээн гайгүй болох шиг мэдрэгдэж, бүхий л бие, оюун санаа маань гэрэл, чөлөөлөлтийг мэдэрсэн. Тэр цаг мөчид туршлагын талаарх магтан дууг би сэтгэлдээ аялахгүй байж чадаагүй: “Өнөөдөр Бурханы төлөө зовлон зүдүүрийг амс; маргааш Бурханы ивээлийг өвлөн ав. Бурхан алдар сууг хүртэх өдрийг харахын тулд би залуу нас, амиа орхиж байна. Өө! Бурханы хайр сэтгэлийг минь илбэднэ. Түүнийг орхиход надад хэцүү санагддаг. Түүнээс салахад надад хэцүү санагддаг. Би гашуун хундагыг дуустал уух болно. Чухамдаа би гай зовлон дунд амьдарна. Доромжлуулж, буруутгагдсан ч бай, би бүхий л амьдралаараа Бурханы хайрыг төлнө” (“Бурхан алдарт хүрэх өдрийг би харахыг хүсэж байна”, Хургыг дагаж, Шинэ дуунуудыг дуулагтун). Муу ёрын цагдаагийн дарга нар намайг тамлан зовоосондоо өөрсдөө ч бүр ядарч туйлдаад юу ч хэлэлгүйгээр нэлээн удаан зогсов. Эцэст нь юу хийхээ мэдэхгүй самгардаж над руу ууртайгаар нүдээ гялалзуулан: “Чи зүгээр хүлээж бай!” гэлээ. Тэгээд тэд гарч явав. Дараа нь өөр бусад муу ёрын цагдаа нар намайг тойрон зогсоод хамтдаа ярилцаж байлаа: “Энэ хүүхэн үнэхээр хатуу чанга хүн юм, түүнийг хэн ч яаж ч чадахгүй нь. Тэр Лю Хуланаас ч хатуу чанга юм….”[a]Тэр цаг мөчид сэтгэл минь маш их хөдөлж, нулимс өөрийн эрхгүй урсав. Бурхан үнэхээр ялгуусан байлаа! Хэрвээ Төгс Хүчит Бурханы үгс надад ахин дахин өгөгдөөгүй бол, Бурхан намайг нууцаар дэмжин хамгаалаагүй бол би бат зогсож чадахгүй байх байсан. Бүх алдар суу, магтаалыг Бурханд өргөе! Эцэст нь муу ёрын цагдаа намайг хорих төвд түгжсэн.

Хорих төвд муу ёрын цагдаа нар намайг явуулахгүй хэвээр байсан бөгөөд хэдэн өдөр тутамд нэг удаа байцааж байсан. Намайг байцаах бүртээ тэд байцаалтын өрөөнд төмөр тортой цонхны өмнө суулган миний хариултанд урам нь хугарах тоолондоо хүрч ирээд түрэмгийлэн нүүр лүү нүдэж эсвэл үснээс шүүрч аваад толгойг маань төмөр лүү савж байсан. Тэд юунд ч хүрэхгүй байгаагаа хараад улангасан уурлана. Эцэст нь надад хатуу хандах нь ямар ч ашиггүй байгааг харж зөөлөн тактикт шилжин намайг хуурч, ятгахыг оролдон: “Нөхөр, хүүхдүүд чинь бүгдээрээ чамайг гэртээ хүлээж байгаа! Нөхөр чинь чамайг төлөөлөн бидэнд хүсэлт гаргасан. Бидэнд хэлчих, тэгвэл удахгүй гэртээ харьж, тэдэн дээрээ очих болно” гэж хэлэв. Эдгээр худал үгс миний жигшил зэвүүцлийг төрүүлж би тэднийг үнэхээр их үзэн ядсандаа тэднийг хараахыг дотроо Бурханаас гуйв. Би эдгээр бүдүүлэг, ичгүүргүй муу ёрын цагдаагийн бүлгийг жигшсэн. Тэд ямар ч аргаар хандсан бай хамаагүй би өчүүхэн төдий ч хөдлөхгүй! Энэ амьдралд хэн ч Төгс Хүчит Бурханыг дагах миний шийдвэрийг хэн ч сэгсрэн хаяж чадахгүй! Эцэст нь муу ёрын цагдаа нар бүх хөзрөө дэлгэж, намайг 40 өдөр хорьж 2000 юаниар торгоод чөлөөлж явуулсан.

Өнөөдрийг хүртэлх туршлагаараа дамжуулан би урьд өмнө нь гүн ойлголт эсвэл зориг зүрх байгаагүй над мэтийн ердийн нэгэн хөдөөгийн эмэгтэй ХКН-ын цагдаа нарын хэд хэдэн удаа гэм хүлээлгэхэд чиглэсэн хатуу ширүүн тамлал, хэрцгий зовлон зүдгүүр, хор хөнөөлийг даван туулж чаддаг болохыг ойлгож Бурханыг зөрүүдлэн эсэргүүцэж, Бурханаар сонгогдсон хүмүүст зэрлэг бүдүүлгээр хор хөнөөл учруулдаг ХКН тэрслүү мөн чанар болон, нэр төрөө баталгаажуулж муу ёрын арга замаа далдлахын тулд олон нийтийг хууран мэхэлдэг жигшүүрт үйлдлийг нь тодорхой харж, энэ нь бүхэлдээ Бурханы гайхамшигт үйлс, хүч чадлаар хийгдсэн гэдгийг харж чадсан. Бодит туршлагаараа би, Бурханы эрх мэдэл, хүч чадал үнэхээр агуу, Бурханы хүнд хайрладаг амьдрах чадвар хэмжээ хязгааргүй, энэ нь Сатаны муу ёрын хүчнүүдийг ялан дийлж чаддаг болохыг үнэнхүү ойлгож хүндэтгэсэн! Зовж шаналан байхдаа би Бурханы хайрын анхилуун үнэр сэтгэл зүрхийг минь бүх цаг үед цэвэр ариун, шинэ сэргэг байлгаж, намайг замаа алдахаас сэргийлсэн гэдгийг ойлгож ухаарсан. Би хаана ч байсан, ямар ч нөхцөл байдалд орсон хамаагүй Бурхан намайг байнга харж хамгаалдаг, Түүний хайр байнга надтай хамт байдаг. Энэхүү бодитой, үнэн Бурханыг дагах боломжтой байж, энэ төрлийн хавчлага, дарамт, гай зовлонг биеэрээ туулан мэдрэх нь миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд Бурханы гайхамшигт байдал,Түүний мэргэн ухаан, Түүний төгс хүчит байдлыг амталсан нь бүр ч илүүтэйгээр надад золтой хувь заяа билээ. Энэ өдрөөс эхлэн би үнэнийг эрэлхийлэх, Бурханы талаар үнэн зөв мэдлэгт хүрэх, эцсээ хүртэл Бурханыг хайрлах, үнэнч шударга байдлаа тогтвортой хадгалахын тулд чадах бүхнээ хийнэ!

Зүүлт тайлбар:

a. Лю Хулан бол 1940-өөд онд Хятадын иргэний дайны үед Коммунистуудын төлөө ажиллаж байсан өсвөр насны эмэгтэй тагнуул байсан. Тэр дайнаас амьд гараагүй ч түүнийг хожим нь Коммунист намзолиослол, эр зоригийн билэгдэл гэж сурталчлан баатрын ёсоор магтан өргөмжилсөн.

Өмнөх:Хэзээ ч мөхөшгүй амьдралын хүч

Дараах:Ид залуу насандаа шоронд

Танд таалагдаж магадгүй