Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

ХРИСТИЙН ШҮҮХ СУУДЛЫН ӨМНӨХ ТУРШЛАГЫН ТУХАЙ ГЭРЧЛЭЛҮҮД

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Энэ л үнэхээр сайн хүн мөн

Mорань, Шандунь муж

Хүүхэд ахуй цагаасаа би, хүмүүс намайг хэрхэн харж, үнэлж байгаад асар их ач холбогдол өгдөг байв. Ямар нэг юм тохиолдох болгонд би бусдад эерэг сэтгэгдэл төрүүлэхийн тулд хэзээ ч хэн нэгнийг гомдоодоггүй, бусадтай маргадаггүй байлаа. Энэ шалтгааны улмаас хүмүүс намайг магтаж, намайг сайн хүн гэцгээдэг байв; би ч бас өөрийгөө сайн хүн гэж бодож байв. Тиймээс эргэн тойрны минь хүмүүс намайг сайн хүн хэмээн магтаж, би ч бас өөрийгөө сайн хүн гэж итгэсэн юм. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээж авсныхаа дараа би энэ маягаар үргэлжлүүлж ах, эгч нарт байгаа сайн дүр төрхөө хянуур, нягт нямбай хадгалсаар байв. Хэсэг хугацааны өмнө удирдагч маань, миний гүйцэтгэлийг “найрсаг хүнийхтэй” адил бөгөөд үнэнийг хэрэгжүүлдэг хүнийх биш гэж хэлсэн юм. Би үүнийг хэзээ ч үнэн сэтгэлээсээ бодож үзсэнгүй, харин ч бусад хүн намайг найрсаг хүн гэж харж байгаад сэтгэл хангалуун байлаа.

Нэг өдөр би энэ хэсгийг уншив: “Хэрвээ чи Бурханд итгэх итгэлдээ үнэнийг эрэлхийлдэггүй бол гэм буруу үйлдэж буй мэт харагдахгүй байсан ч, үнэхээр сайн хүн бас л биш. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүст гарцаагүй ямар ч шударга ёсны мэдрэмж байдаггүй, мөн Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн ядаж ч чаддаггүй. Тэд Бурханы талд зогсож огт чаддаггүй, Бурхантай нийцтэй байж бүр ч чаддаггүй. Тэгвэл, шударга ёсны мэдрэмжгүй хүмүүсийг яаж сайн хүмүүс хэмээн нэрлэж болох билээ? Дэлхий ертөнцийн хүмүүсийн ‘найрсаг хүн’ хэмээн тодорхойлдог хүмүүст шударга ёсны мэдрэмж огт байдаггүйгээр үл барам амьдралын зорилго ч байдаггүй. Тэд ердөө л хэнийг ч, хэзээ ч гомдоохыг хүсдэггүй хүмүүс юм, тэгвэл тэд ямар үнэ цэнтэй вэ? Үнэхээр сайн хүн гэдэг нь эерэг зүйлсийг хайрладаг, үнэнийг эрэлхийлдэг, гэрлийг хүсэн эрмэлздэг, сайныг муугаас ялгаж чаддаг, амьдралдаа зөв зорилготой хүн юм; ийм төрлийн хүнийг л Бурхан хайрладаг” (Ажлын зохицуулалт дахь “Бурханд үйлчлэхийн тулд хүн бүх төрлийн хүмүүсийг ялган таньж сурах ёстой”-оос). Эдгээр үгийг уншсаны дараа би гэнэт сэртхийн ухаарав. Үнэхээр сайн хүн гэдэг нь хэзээ ч бусдыг гомдоодоггүй, бусадтай нөхөрсөг харилцаатай, тэдэнтэй маргаж, хэрэлддэггүй хүн юм уу бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж, бусдаас сайн үнэлгээ авч чаддаг хүн биш гэдгийг би одоо ойлгов. Харин ч сайн хүн бол үнэнийг хайрладаг, эерэг зүйлсийг хайрладаг, хайр, үзэн ядалтыг ялган салгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, Бурханы хайрладаг зүйлсийг хайрладаг, Бурханы үзэн яддаг зүйлсийг үзэн яддаг, Бурханыг үнэхээр хайрлаж, Бурханд үнэнч байж чаддаг хүн юм. Миний өөрийн үйлдлийн тухайд бол, сайн мэдээ түгээх хэчнээн хэцүүг ах юм уу эгч ярихыг харах болгондоо би өөрийн эрхгүй зөрчилдөж, гомдоллож эхлэн, сайн мэдээ түгээх амаргүй, үнэхээр хэтэрхий хэцүү гэж санагддаг байв. Нэг л мэдэхэд би хүний махан биеийн талд зогссон бөгөөд үнэний талаар нөхөрлөж, ах эгч нарынхаа буруу байр байдлыг засахыг хүсэхээ болив. Хэн нэгэн хүн тодорхой үзлийг түгээхийг харах үедээ, эсвэл чуулганыг үймүүлэхийг харах үедээ, хэрвээ тэдгээр нь ноцтой байвал би асуудлыг шийдвэрлэхийн тулд аятайхан үг ашиглан нөхөрлөдөг; ноцтой биш байвал асуудлыг хараагүй дүр үзүүлэн өнгөрөөж, хэрвээ асуудлын голыг ноцтойгоор илчлэх юм бол нөгөө хүн миний талаар ямар нэгэн юм бодно хэмээн айдаг байв. Хамт ажиллаж байсан эгч маань үнэнтэй ямар ч хамаагүй зүйл хийж байхыг харах үедээ би уг асуудлыг хөндөхийг хүссэн ч, эгч магадгүй үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх, тэгвэл энэ нь бидний харилцаанд хохирол учруулна гэж дараа нь бодсон юм. Иймээс би дараагийн удаа хүртэл хүлээгээд, тэр үед энэ асуудлыг хөндье гэж бодлоо. Би үүнийг ахин дахин хойшлуулсаар байсан бөгөөд уг асуудал шийдвэрлэгдэлгүй үлдсэн билээ.

Тэр үед л би, миний бодол болон үйлдэл, хувийн харилцаагаа хамгаалахын төлөө байсан бөгөөд бусдын мэдрэмжийг шархлуулах юм уу бусдын ашиг сонирхлыг хохироохоос зайлсхийх зарчимд үндэслэж байсныг харсан юм. Харин би Бурханы шаардлага, өөрийн хариуцлага, үүрэг, эсвэл чуулганы ажлыг үнэн сэтгэлээсээ авч үзсэнгүй. Үнэнийг тодорхой мэдэж байсан ч би бас л хэрэгжүүлээгүй. Би үнэхээр маш аминчхан, зальжин байж! Миний талаарх бусдын үнэлгээ, магтаалыг би үнэнээс илүү чухал гэж үзжээ. Тэдний намайг магтах магтаалыг Бурханы магтаал хэмээн үзэж болно гэж үү? Намайг гэх тэдний эерэг үнэлгээ нь надад үнэн болон амь байгаа гэдгийг харуулж чадах уу? Бурханы аварч, төгс болгодог хүмүүс бол үнэн болон шударга ёсыг эрэлхийлдэг үнэхээр сайн хүмүүс юм. Тэд бол сайныг муугаас ялгаж чаддаггүй, эсвэл юуг хайрлаж, юуг үзэн ядахаа тодорхой мэддэггүй, шударга ёсны ямар ч мэдрэмжгүй, бодлогогүй хүмүүс биш юм. Хэрвээ би, дэлхий ертөнцийн хүмүүсийн сайн хүн гэж боддог зүйлийг өөрийнхөө үйлдлийн шалгуур болгон авч үзсээр байсан бол Бурханаар таягдуулж, шийтгүүлэх бай болох байжээ.

Үнэхээр сайн хүн байх нь юу гэсэн үг болох талаар бага зэрэг мэдэж, улмаар эндүү ташаа таамаглал, мэдлэггүй байдал, эсэргүү, тэрслүү чанараа ухаарах боломж олгосон Бурханы удирдамж болон гэгээрэлд би талархаж байна. Өнөөдрөөс эхлээд би, “үнэнийг эрэлхийлж, шударга ёсны мэдрэмжтэй байх” хэмээх үгийг үйлдлийнхээ шалгуур болгож, үнэн рүү илүү гүнзгий орохоор эрж хайж, зан чанарын өөрчлөлтийг эрж хайж, удалгүй юуг хайрлаж, юуг үзэн ядахаа тодорхой мэддэг, шударга ёсны мэдрэмжтэй, үнэхээр сайн хүн болохоор чармайхыг хүсэж байна.

Өмнөх:Зохицон үйлчлэхийн ач холбогдол

Дараах:Зүрх сэтгэлийн минь гүн дэх нууц

Холбогдох агуулга