Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Би Төгс Хүчит Бурхан руу хэрхэн буцан очсон тухай

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Хамгийн сайн боловсрол

Лю Енг

Би энэ жил 50 настай, бага байхаасаа л хуучны алслагдсан, уулын ядуу тосгонд амьдарч байсан. Манай гэр бүл найман гишүүнтэй байсан ба хамгийн ахмад нь ээжийн талын эмээ, өвөө, залуу нь дөрвөн ах, эгч тэгээд ганц ажил хийдэг нь үйлдвэрлэлийн багт ажилладаг миний аав байв. Манай гэр бүл их ядуу байсан болохоор идчихээр хангалттай эрдэнэ шишийн талх, нухсан төмс ч байдаггүй байлаа. Бусад хүмүүс мантуу идэж байхыг хараад маш их атаархан боддог байв: Би хэзээ мантуу идэх бол? Би хэзээ өлсөхгүй байх бол? Эмээ маань намайг зоригжуулахдаа үргэлж хэлдэг байв: “Хэрэв чи сайхан амьдарч, сайн идэж, сайхан хувцаслахыг хүсвэл сайн сурах ёстой шүү! Чи зөвхөн боловсролтой, соёлтой байж л энэ бүхнийг даван гарч, дараа нь хотод очиж, нүүрээ газар, нуруугаа тэнгэрт харуулах шаардлагагүйгээр амьдарч чадна.” Эмээгийн маань үгс зүрхэнд минь гүн хүрч чадсан юм. Би хичээнгүйлэн сурч, эрдэм мэдлэгээрээ өөрийн хувь тавиланг өөрчилнө гэж хатуу шийдсэн.

Гэвч юмс төсөөлснөөс эсрэгээр эргэж, удаан хугацаанд тэжээлийн дутагдалтай байсны улмаас 12 насандаа ходоодны асуудалтай болж сургуульд явах боломжгүй болсон, тиймээс надад сургуулиа орхиж, гэртээ буцан үйлдвэрийн багт томчуудтай ажиллахаас өөр сонголт үлдээгүй юм. Ядарч зүдэрсэн би нулимсаа арчаад л үргэлжлүүлэн ажиллахаас өөрийг хийж чадахгүй байлаа. Би хувь тавилангаасаа салж чадалгүй эргээд нүүрээ газарт, нуруугаа тэнгэрт харуулан амьдарч байв. Би ийм байдлаар байхыг үнэхээр хүсэхгүй байсан бөгөөд ингэж бодсон: Намайг гэрлээд, хүүхэдтэй болохыг хүлээж байгаарай, би тэднийг заавал мэдлэг боловсролтой болгоно. Өөрийнхөө зовсон зовлонгоор би хүүхдүүдээ зовоох ёсгүй.

Гэрлэснийхээ дараа би охинтой боллоо. Охиноо төрсөн даруйд л би бодов: Зөвхөн мэдлэг л хүний хувь тавиланг өөрчилж, хүн мэдлэгтэй болсноор л сайхан амьдрах боломжтой. Миний хүсэл энэ насанд минь биелсэнгүй. Энэ удаа охиноо харин сайн боловсрол эзэмшүүлж, сайхан ирээдүйтэй болгох ёстой. Хэрэв хүн хүүхдээ сайхан ирээдүйтэй байлгахыг хүсвэл тэр хүн хүүхдээ бага байхаас нь эхлэх ёстой гэж хүмүүс хэлэхийг би сонсож байсан. Форматив боловсрол маш чухал. Үнэхээр ч тийм гэж боддог байсан учраас хүүхдээ хэлд ормогц би түүнд тоолох, уншихыг зааж бас Тан шүлгийг цээжлүүлж эхэллээ. Хүүхдээ маш сайн сурч, үнэхээр ухаантай байж, ийм бага насандаа заасан зүйлийг амархан сурч байгааг хараад би зүрх сэтгэлдээ жаргалтай болж ингэж бодсон юм: Миний хүүхэд маш ухаалаг бөгөөд сурахын төлөө төржээ. Түүнийг сайхан ирээдүй хүлээж байна! Би өөрийн эцсийн хүчээ шавхаад ч атугай хүүхдээ чадварлаг хүн болгон өсгөж уулын энэ ядуу тосгоноос явж, миний хүрч чадаагүйд хүрээсэй гэж хүссэн. Миний охин дөнгөж юм ойлгодог болж эхлэхэд нь би: “‘Өөр бусад ямар ч зүйл жижигхэн, ном судлах нь тэр бүгдээс илүү’; ‘Мэдлэг чиний хувь тавиланг өөрчилж чадна’ Чи маш сайн сурч тэмцэх ёстой! Чи ээж шигээ насан туршдаа уулын нэг ядуу тосгонд ажиллаж, хүнд хэцүү амьдралаар амьдрах ёсгүй шүү” гэлээ. Миний охин хагас ойлгосон шинжтэй нүдээ анивчин, над руу хараад толгой дохилоо. Тэр үеэс хойш ажилдаа яаж ч ядарсан өдөр бүр гэртээ ирээд хүүхдээ суралцахад нь тусалдаг байлаа. Миний хүүхэд ч бас тууштай тэмцэж сурлагаараа шилдгүүдийн тоонд багтдаг байв. Нэг удаа, миний хүүхэд “гурван сайн” сурагч (сурлага, хандлага, эрүүл мэнд сайн) болж би эцэг эх-багш нарын хуралд уригдлаа. Охиноо шагнал аваад тайзан дээр зогсож байхыг хараад үнэхээр их бахархсан. Яг тэр үед багш нь: “Сурагч Сики ‘гурван сайн’ сурагчаар шалгарах болсон шалтгаан нь түүний өөрийнх нь хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Гэсэн хэдий ч түүний эцэг эхийн дэмжлэг, хүмүүжил хамгийн чухал. Энэ тал дээр түүний ээж маш сайн ажилладаг! Бид түүнээс суралцах хэрэгтэй …” Тэнд байсан эцэг эхчүүд над руу бахдангуй харж, би дотроо баярлан ингэж бодохгүй байж чадсангүй: Би хүүхдээ ингэж хүмүүжүүлсээр байх хэрэгтэй, миний хүүхэд ирээдүйд заавал сайхан амьдарч, миний мөрөөдлийг биелүүлэх болно.

Миний хүүхэд өсөж томрох тусам соёлын мэдлэг нь нэмэгдэж байв. Би түүнд туслахыг хүссэн ч ердөө тавдугаар ангийн боловсролтой байсан тул хүч хүрэхгүй мэт санагдаж байв. Гэхдээ охиныхоо боловсролыг цалгардуулаагүй. Бусад эцэг эхчүүд эрчимжүүлсэн сургуульд хүүхдүүдээ явуулж сурлагын үзүүлэлтийг нь сайжруулахыг оролдоход би: Би хүүхдийнхээ ирээдүйг хойшлуулах ёсгүй. Би эцсийн нөөцөө шавхаад эсвэл мөнгө зээлээд ч хамаагүй түүнийг эрчимжүүлсэн сургуульд явуулна гэж бодов. Тэр бусдаас хоцорч болохгүй. Сурах ачааллаас болоод манай хүүхэд сургуулиасаа гэртээ ирээд бага зэрэг тоглох, амрахыг хүсдэг байлаа, гэхдээ түүнийг ийм байхыг харах бүрдээ ийн хүмүүжүүлдэг байв: “‘Хэрэв чи одоо залхуурвал дараа нь харамсах болно.’ Одоо л сайн сурахгүй бол хөгширсөн хойноо юу хийх юм бэ? Чи над шиг нуруугаа тэнгэр, нүүрээ газар харуулж амьдармаар байна уу? Хэрэв чи сайн сурахгүй бол ямар ирээдүйтэй болох вэ? Түүнээс хойш сургуулиасаа ирээд юу хийхийг нь шалгадаг болов. Хэрэв гэрийн даалгавраа дуусгаагүй бол тоглох эрхгүй байлаа. Иймээс манай хүүхэд өглөөнөөс орой хүртэл суралцаж, жаахан л унтдаг байв. Ийм байхыг нь хараад өрөвддөг боллоо. Гэсэн ч би бодов: Хэрэв хүмүүс өөрсдийгөө хүчлэхгүй бол хариу ирэхгүй. Энэ дэлхий дээр хичээхгүйгээр хэн аливааг бүтээж, амжилтад хүрэх билээ дээ? Бидний өвөг дээдэс сэргэгээр бүхнийг сурахын тулд, гэзгээ баганад зангидаж, гуяа зүүгээр шивээгүй гэж үү? Хэрэв чи сайхан ирээдүйтэй болохыг хүсэж л байвал бага зэрэг хүнд даваа юу юм бэ? Ийнхүү бодоод би санаа зовохоо больж, хүүхдэдээ тавих шаардлагаа улам хатуу болгосон юм. Гэвч аажим аажмаар манай хүүхэд дуулгавартай байхаа больсон. Түүнийг хүчлэхэд дуулгавартай байж, хичээлээ хийх боловч намайг байхгүйд тоглодог болов. Эхлээд түүнд учрыг тайлбарлаж ятгаж дөнгөдөг байсан ч дараа нь тэр сонсохгүйгээр барахгүй намайг олон үгтэй хэмээн буруушааж, түүнийг хайрлахгүй байна, намайг битгий хүчил гэж хэлсэн. Түүний ингэж хэлэхийг сонсоод үнэхээр зүрх минь шимширч, гунигтай болсон. Тулгамдаж, уурласан би түүнийг цохиод авлаа. Үнэхээр их уур минь хүрч би уйлангаа бодон суулаа: Мэдлэг хүний хувь тавиланг өөрчилж чадна. Хэрэв сайн сурахгүй бол чи юу хийж чадах вэ? Хэрэв над шиг энэ ядуу уулын тосгонд насаараа хоригдон амьдарвал ийм амьдрал юуны хэрэг байх билээ? Энд ямар ирээдүй байгаа юм? Би одоо чамд санаа тавихгүй бол чамд л хэцүү биш гэж үү? Чи яагаад миний зүтгэлийг ойлгохгүй байгаа юм бэ?

Хичээлийг нь албадан хийлгэсээр хүүхдийн маань дүн нь сайжирлаа. Гэхдээ тэр томрох тусам улам л дуулгаваргүй болж, өмнөх шигээ хүлцэнгүй, ухаалаг байхаа больсон. Тэр юу бодож байгаагаа эсвэл сургууль дээр нь юу болж байгаа талаар надад хэлэхээ ч байсан. Бид улам л хөндийрч байлаа. Түүнд ямар нэгэн зүйл хэлэх гэхэд үргэлж л олон үгтэй гэж буруутган, тэвчээргүй байдлаар хандаж, үйл ойшоодог болов. Тэр бүр тоомсорлосон шинжгүй: “Би танд юу гэж хэлэх вэ? Би юм хэлсэн ч та ойлгохгүй!” “Битгий юм ярь! Ядаргаатай юм! Таны хэлэх үгийг сонсмооргүй байна!” гэдэг байв. Заримдаа надтай ярихын оронд өрөөндөө юм уншиж байгаа дүр үзүүлж суухыг илүүд үздэг байлаа. Би хүүхдээ ийм байгаад, юу ч ойлгохгүй байгаад үнэхээр гуниглаж, урам хугарч байв. Хүүхдийнхээ ирээдүйд зүрхээ шархалтал санаа зовсон ч тэр намайг огтхон ч ойлгохгүй байлаа. Үүнээс болж би хэчнээн их уйлснаа ч мэдэхгүй байна.

Дараа нь надад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах зол тохиосон юм. Нэг өдөр Бурханы үгнээс үүнийг олж харсан: “Хүүхдүүдтэй болонгуутаа хүн бүхэн төлөвлөж эхэлдэг: Би хүүхдээ ийм боловсролтой болж, ийм их сургуульд сурч, дараа нь сайн ажил олж, нийгэмд хөлөө олж, тогтвортой бат бөх байр суурьтай болоосой гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, энэ амьдралд эхлээд байх зүйл нь мэдлэг, эрдмийн зэрэг бөгөөд дараа нь хүн нийгэмд байр суурьтай, эрх мэдэлтэй болно. Тийм маягаар, тэд насан туршдаа амьдрах хөрөнгөтэй, дэлхий дээр эрх мэдэлтэй байх ба тэдний хувьд амиа аргацааж, тайван аж төрөхөд амархан болно. Тэд хожим нь хоол хүнс, хувцас хунар, орон байрны талаар санаа зовох хэрэггүй. Иймээс хүүхдүүдтэй болох үедээ чи тэдэнд зориулан төлөвлөгөө гаргаж эхэлдэг. Зарим нь хүүхдүүдээ хөгжмийн авьяастай болохыг хардаг, иймээс тэдэнд төгөлдөр хуур, хийл гэх мэтийг сургадаг. Зарим нь хүүхдүүдээ уран зохиолд авьяастайг хардаг, иймээс тэд тэдэнд ном их уншуулж, тэднээр роман бичүүлж, намтар бичүүлдэг. Зарим нь бүр, хүүхдүүдээ өөрсдийнх нь төлөө тавьсан замыг дагуулахаар хичээж, хүүхдүүдийг нь хүмүүжүүлэх алдартнуудыг олдог... Хүүхдүүд нь амжилттай байгаасай гэж хүмүүс бүгдээрээ найддаг. Өөрсдийнх нь хүүхдүүд алдартай их сургуульд орж, тусгай судалгаа шинжилгээ хийж, эрдмийн зэрэг хүртэж, дараа нь бусдаас ялгарч, нийгэмд хөлөө олно гэж хүн бүхэн найддаг. Хүмүүст бүгдэд нь ийм үзэл бодол байдаг бөгөөд ‘Бусад эрэл хайгуулын үнэ хүнд өчүүхэн, ном эрдэм сурах нь бүхнээс давамгай ’ хэмээх үгнээс болж бүгдээрээ өөрсдийнхөө хүүхдийг өндөр боловсролтой болоосой гэж хүсдэг. Цаашлаад орчин үеийн энэ нийгэмд өрсөлдөөн тун ширүүн байдаг. Хэрвээ тэд их сургуулийн зэрэггүй эсвэл нийгэмд хөлөө олоогүй бол ирээдүйд амин зуулга нь асуудал болдог. Энэ бол хүн бүхний сэтгэхүй ба үзэл санаа юм. Энэ нь, чиний сурсан зүйл болон ямар төрлийн боловсролын түвшинд хүрсэн чинь чиний амьжиргааг, ирээдүйг шийдэх болно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хүмүүс амиа аргацаахын тулд бүх насаараа энэ зүйлд түшиглэдэг бөгөөд тэд үүнийг тун чухал гэж үздэг. Тийм учраас, өндөр түвшний боловсролтой болж, шилдэг их сургуульд орох нь хүүхдүүдийнх нь хувьд хамгийн чухал зүйл гэж хүн бүхэн үздэг. Бодит байдал дээр, хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг эдгээр зүйл, боловсрол болон мэдлэг, эдгээр агуулга болоод санаа нь бүгд Бурхан болон үнэний эсрэг байдаг бөгөөд Бурханаар жигшигдэж, Бурханаар яллагддаг. Хүн төрөлхтний үзэл бодол юу вэ? Тэдэнд хэрвээ тийм зүйл байхгүй бол тэд амиа аргацааж, нийгэмд хөлөө олж чадахгүй бөгөөд тэд доод зиндааны, ядуу, адгийн муу хүмүүс болох болно. Тийм учраас хэрвээ хэн нэгэнд мэдлэг байхгүй бол тэр соёлгүй эсвэл чиний нүдэнд өндөр түвшний боловсролгүй бол чи тэднийг жигшиж, дорд үзэж, басамжлах ба тэднийг ноцтойгоор авч үздэггүй. Хэрвээ чи хүүхдүүдээрээ үүнийг хийлгэж, хүүхдүүдээ ийм зүйлс хийхэд сургавал үзэл бодол болон сэдэл чинь анхнаасаа буруу байна. Хэрвээ хүүхдүүдээ сургаж, боловсролтой болгон хүмүүжүүлбэл чи гарцаагүй хүмүүст дутагдаж байдаг мэргэжил болон салбарыг сонгох болно, учир нь чиний зорилго бол өөрийнхөө хүүхдүүдэд сайн ирээдүйг өгч, тэд насан туршдаа тогтвортой ажлын байр, гэр бүл, хэтийн ирээдүйтэй байх явдал юм. Гэхдээ тэд тийм боловсрол хүлээн авсны дараа хэчнээн их хор болон Сатаны хэчнээн их үзэл санаа, онол тэдэнд шингэж байгааг чи бодож үзсэн үү?” (Христийн ярианы тэмдэглэлүүд номын “Өөрийгөө мэдэх нь өөртөө гүн шингэсэн бодол болон үзэл санааг мэдэхийг шаарддаг”-аас). Бурханы үгийг сонсоод үнэхээр цочирдсон; Бурханы үг намайг дүрсэлсэн байлаа! Эдгээр жилүүдэд би Сатаны хорлолд амьдарч байсан биш гэж үү, “Өөр бусад ямар ч зүйл жижигхэн, ном судлах нь тэр бүгдээс илүү”? Өөрийн хүүхдийн хувь тавиланг мэдлэгээр дамжуулан өөрчлөхийн тулд бага байхаас нь түүний форматив боловсролыг би бүтээсэн. Миний охин дөнгөж ойлгож эхлэхэд би түүнд Сатаны философийг зааж байжээ, “Өөр бусад ямар ч зүйл жижигхэн, ном судлах нь тэр бүгдээс илүү.” Миний охин сургуульд явж эхэлсний дараа би түүний сурлагыг илүү нухацтайгаар хянаж, зохицуулж, түүний хичээлийн үзүүлэлтийг илүү ойр судлах болсон. Хийсэн бүх зүйл маань охиноо амжилттай байлгаж, бусдаар түүнийгээ хүндлүүлэхийн тулд байгаагүй гэж үү? Энэ бүхэн хүмүүсийг хуурах гэсэн Сатаны арга заль болж таарсан. Би аль хэдийн Сатаны харанхуй нөлөөллийн дор хүнд хэцүү амьдралаар амьдарч, үүнийгээ хүмүүсийн явах ёстой зам гэж ойлгож байсан. Хэрэв үнэн гэж байхгүйгээр хүмүүс энэ дэлхий дээр амьдарвал тэд юутай хөөрхийлөлтэй, тэд зөвхөн Сатанд хууртан мэхлүүлдэг гэдгийг би өнөөдөр л ойлголоо. Өөрийн хүүхдэдээ сайхан ирээдүй бэлэглэхийн тулд би маш их хүчин чармайлт гаргасан ч манай хүүхэд сайн сураагүйгээс гадна, эсрэгээрээ сурахаас улам бүр залхаж, миний албадмал боловсролоос болоод бүр надаас зайгаа барьж, зөрчилдөөнтэй болсон юм. Би ч мөн үүнээс болж эцэс төгсгөлгүй зовлонд амьдарсан. Эдгээр бүх зовлон Сатаны ялзралаас болсон гэдгийг одоо би эцэст нь ойлгож байна. Сатаны үзэл, харах өнцөг болон амьдралын төлөө тэмцэх хуулиуд нь миний охин болон надад маш их зовлон авчирсан.

Лю Енг Хожим нь би Бурханы үгэнд ийн өгүүлэгдсэнийг олж харсан: “Чи өөрийгөө хянах чадваргүй: Өөрсдийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртлөө хүн өөрийгөө хянах чадваргүй хэвээр үлддэг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэддэг бол, хэрвээ чи өөрийн хувь заяаг хянаж чаддаг бол бүтээл хэвээр байх байсан уу? ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас) “Олон хүмүүс өөрсдийн хүслээ биелүүлж чадалгүйгээр бүхий л амьдралаа өнгөрүүлдэг. Энэ нь үнэхээр тэдний сэтгэхүй дэх алдаанаас болсон гэж үү? Олон хүмүүсийн амьдрал гэнэтийн аз жаргал, сэтгэл ханамжаар дүүрэн байдаг. Энэ нь тэд үнэхээр хэтэрхий багыг хүлээдэг учраас гэж үү? Бүх хүн төрөлхтний хэн нь Төгс хүчитийн нүдэнд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс хүчитийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хэний төрөлт ба үхэл өөрсдийнх нь сонголтоос болдог вэ? Хүн өөрийн хувь заяагаа хянадаг уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Арван нэг дэх айлдвар”-аас). Бурханы үг намайг сэрээж үнэнийг ойлгуулсан: Хүмүүсийн бүх зүйл Бурханы атганд байдаг ба хүмүүс хувь заяагаа өөрсдөө атгах боломжгүй. Хүн ямар гэр бүлд төрөх, тэдний гадаад төрх ямар байх, хир боловсролтой болон ирээдүйд тэд ямар ажил хийх гээд бүх зүйлийг Бурхан аль эрт тодорхойлсон байдаг. Хэн ч үүнийг тойрч чадахгүй. Миний хичээл зүтгэлийн он жилүүд хүслээс минь эсрэгээр өөрчлөгдсөнд гайхах зүйл алга. Би бүтээгдсэн зүйл бөгөөд өөрийн эсвэл хүүхдийнхээ хувь заяаг захирах боломжгүй. Миний болон миний охины хувь тавиланг Бурхан бичсэн. Бүтээгдсэн зүйл нь бүтээлийн Эзний ноёрхлыг дуулгавартай дагаж, Бурханы халамж, хамгааллыг хүртэхийн тулд түүний өршөөлд багтах хэрэгтэй. Эс бөгөөс Сатанд хууртаж, хорлогдох болно! Би Бурханы зорилгыг ойлгосныхоо дараа хүчилсэн боловсрол, хүүхдээ цагдах зүйлсээс татгалзаж, түүнийг Бурханд илгээхийн төлөө залбирч, Бурханы бичсэн зохицуулалтыг л дагах болсон. Ингэж амьдрах нь хамаагүй амар тайван байлаа.

Нэг өдөр би үүнийг хэлэгдэхийг хараад Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлүүдэд: “Өөрийн хүүхдээ амжилттай болгохыг хүсэж байгаа зарим хүмүүсийн үзэл баримтлал юу вэ? Тэр бол Сатаны үзэл баримтлал. Та нарт Сатаны үзэл байгаа бөгөөд та нарын явж байгаа зам ч гэсэн Сатаны зам. Та нар хүүхдээ хааш нь түлхэж байна вэ? Та нар тэднийг там руу түлхэж байгаа биш гэж үү? Та нар аврагдалгүй үхсэн, та нарын хүүхдүүд ч мөн аврагдалгүй үхсэн. Та нар хүүхдээ хөлөг онгоцонд авчраагүй. Ноа Бурханыг шүтдэг байсан. Тэр цаг үед тэрээр зөвт байж аврагдсан. Бурхан тэр үеийг устгахыг хүсэхэд Бурхан зөвт байсан ба ингэж хэлсэн юм: Ноа бол зөвт хүн. Би Ноаг үхүүлж чадахгүй, аврах ёстой. Бурхан Ноад хөлөг онгоц хийхийг заасан. Ноа зөвт хүн байсан бөгөөд Бурхан түүнийг аврахыг хүссэн. Түүний хүүхдүүд ч бас хамт ивээгдсэн. Тэд яагаад ивээгдсэн бэ? Учир нь Ноа өөрийн хүүхдүүддээ Бурханыг шүтэн мөргөхийг зааж, Бурханд итгүүлсэн. Хэдийгээр тэд хүчирхэг сүсэг бишрэлтэй байгаагүй ч Ноа тэднийг энэ замд хөтөлж, Бурханы өмнө аваачсан, үр дагавраас үл хамааран Ноа үүргээ биелүүлж, Бурхан ч түүнийг аварсан. Тэд Ноатай хамт ивээгдсэн. Энэ л нөхцөл биш гэж үү? Та одоо хүүхдээ хэрхэн харж байна? Хэрэв та Бурханд итгэх замыг сонгосон ч хүүхдээ Сатаны замаар явуулж амжилтад хүргэвэл, тэр нь та Бурханд үнэнчээр итгэхгүй байгааг баталж байгаа юм” (Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлүүд (I) дэх “Бурханыг бодит амьдрал авчрах нь чухал”-аас).

“Та Бурханд итгэж, Бурханы үг, үнэнийг унших үедээ яагаад илүү хүн чанар, ёс зүй, мөс чанартай болдог вэ? Танд яагаад илүү их хайр, мэргэн ухаан байгаа вэ, тэднийг унших тусам таны сэтгэл зүрх яагаад илүү сайн руу тэмүүлж, унших тусам Бурханы ачийг хариулах боломжтой болдог вэ? Та яагаад үнэн болон сайныг хайрлаж, Бурханыг улам бүр шүтэн мөргөж, унших тусам амьдрал дахь үнэн замыг өөрийн мэдэлгүй дагадаг вэ? Юу болж байна вэ? Бурханы үг хүмүүсийг ялзралаас аварч, тэднийг Сатаны ялзралаас ангижрахад тусалдаг гэдгийг нотлох хангалттай баримт бий. Бурханы үг хүмүүсийг ялзралаас ангижруулж, эцэст нь Бурханы үг хүмүүсийг жинхэнэ амьдралаар хүн шиг амьдрахад тусалдаг” (Амийн оролтын тухай нөхөрлөл ба номлол III-ын “Бурхан ялзарсан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг вэ?”-гээс).

Тэгэхэд л би хүүхдэдээ өгөх жинхэнэ хайр гэж юу болохыг ойлгосон. Түүнд их мэдлэг заах эсвэл их сургуульд оруулж амжилттай явуулах биш, энэ бол хүүхдээ Бурханы өмнө аваачиж Бурханаар авруулах юм. Энэ л миний хүүхдэдээ үзүүлэх жинхэнэ хайр. Учир нь зөвхөн Бурханы үг болон үнэн л хүнийг өөрчилж, тэдэнд жинхэнэ аз жаргалыг авчирч, хүн шиг амьдруулж чадна. Мэдлэг болон миний хүсэл тэмүүлэлд үндэслэн амьдрал нь хүүхэд бид хоёрын хоорондын харилцааг улам холдуулж хөндийрүүлж, хүүхэд маань улам бүр тэрслүү болгосон. Ноа эцгийн үүргийг биелүүлж, өөрийн гурван хүүхдээ Бурханы өмнө аваачин өөрийн үхэх тавилангаа өөрчилж, Бурханы авралыг авсан. Би одоо Ноа шиг байж, ээжийнхээ үүргийг биелүүлэн, охиноо Бурханд хүргэж, түүнийг Бурханаар авруулахыг хүсэж байна. Энэ л хамгийн сайн боловсрол.

Хэдэн өдрийн дараа миний охин сургуулиасаа харьж ирэхэд нь би Бурханы үгийн номыг түүнд уншихаар гаргаж ирлээ. Гэхдээ намайг нэг догол ч уншиж дуусаагүй байхад тэрээр тэвчээргүй гэгч нь: “Надад битгий уншиж өг. Та итгэдэг юм бол итгэ! Би гэрийн даалгавар ихтэй байна. Таны уншихыг сонсож суух цаг хаана байгаа юм?” гэлээ. Түүний аз жаргалгүй царайг хараад би хэлэв: “Одоохондоо битгий хий. Эхлээд Бурханы үгийг уншаад дараа нь хий.” Тэр намайг сонсоод хөмсгөө зангидан: “Анх намайг байнга хянаж, их сургуульд орох шалгалт өгүүлэхийн тулд шаргуу сурахад хүргэсэн хүн хэн билээ? Одоо болохоор намайг Бурханд итгэ гэж байна. Таны хэлснээр л болдог. Одоо надтай битгий ярь! Би наадахыг чинь сонсохыг хүсэхгүй байна! Итгэнэ үү уншина уу, наадах чинь таны л хэрэг, намайг битгий оролцуул!” гэв. Охиныхоо үгийг сонсож, түүний хүйтэн, ангид илэрхийллийг хараад зүрхэнд минь хутга мушгих шиг л болсон. Би Бурханы дараах үгсийг бодов: “Хүн төрөлхтөн мунхаг бөгөөд үүнийг ухаардаггүй. Та нарын мэддэг бүхэн чинь, хэрвээ танай хүүхдүүд шилдэг их сургуульд орох юм бол тэд их ирээдүйтэй байх ба өвөг дээдэстээ алдрыг авчирч чадна гэдэг юм. Нэг л өдөр, хүүхдүүд чинь эргэн ирж, чи тэдэнд Бурханд итгэх тухай хэлэх ба тэд дургүйцдэг. Үнэний талаар чамайг тэдэнд хэлсний дараа тэд чамайг тэнэг гэж хэлж, чамайг шоолж, чиний хэлсэн зүйлийг дооглодог. Тэр үед чи: ‘Өө, хүүхдүүдээ ийм сургуульд явуулж ийм боловсрол эзэмшүүлэх нь буруу зам байж. Би буруу зам сонгосон байна, гэхдээ одоо харамсахад хэтэрхий оройтжээ’ гэж бодох болно. Хүмүүсийн хувьд эдгээр үзэл бодол, санаа нэгэнт шингэж, үндэслэж, хэлбэржсэн бол тэдгээр нь ганцхан хоногийн дотор арилах зүйл биш, мөн ганцхан хоногийн дотор өөрчлөгдөж болох ч зүйл биш. Чи тэдний нөхцөл байдлыг эсвэл тэдний сэтгэхүйг өөрчилж чадахгүй, мөн тэдний үзэл бодол, санаан дахь зүйлсийг арилгаж чадахгүй” (Христийн ярианы тэмдэглэл дэх “Өөрийгөө мэдэх нь өөртөө гүн шингэсэн бодол болон үзэл санааг мэдэхийг шаарддаг”-аас). Бурханы үг үнэхээр бодит! Би Бурханы дүрсэлсэнтэй яг ижил биш гэж үү? Хүүхдийнхээ боловсролд буруу замыг сонгож, түүнийг Бурханы ажлыг үл ойшооход хүргэсэн нь бүгд миний буруу. Хэрэв би түүнд “Өөр бусад ямар ч зүйл жижигхэн, ном судлах нь тэр бүгдээс илүү” бас “Эрдэм мэдлэг хүний хувь тавиланг өөрчилж чадна” гэх мэт эдгээр сатаны философи, үзэл бодлыг заагаагүй бол тэр яахын ийм болох билээ? Охиноо буруу замаас буцааж гаргахын тулд би зүрх сэтгэлдээ Бурханд чимээгүйхэн залбирсан: “Бурхан минь, би бууж өгч чадахгүй нь. Сатаны санаа, үзэл баримтлал миний охины зүрх сэтгэлд аль хэдийн үндэслэсэн бөгөөд ганц хоёр өдрийн дотор үүнийг өөрчилж чадахгүй гэдгийг мэдэж байна. Зөвхөн Таны үг л хүмүүсийг өөрчилж, аварч чадна! Бурхан минь, би танд охиныхоо хамтаар итгэж байна, түүнийг дагуулж өөрчилж өгөхийг Танаас гуйя....” Тэр үеэс хойш түүнийг сургуулиасаа ирмэгц нь би Бурханы үгийг уншиж өгч, түүнд яагаад мэдлэг сурахыг шахахаа больсноо тайлбарлаж өгсөн. Тэр надтай хэчнээн хүйтэн хөндий харьцсан ч би хэзээ ч итгэл алдраагүй. Бурханы удирдлага дор миний хүүхдийн хандлага аажмаар сайжирсан. Би Бурханы үгийг уншиж, түүнд дуулал дуулж өгснөөр тэр ч сонсох дуртай болсон. Заримдаа сургуулиасаа ирээд сургууль дээрээ юу болж байгаа талаар надтай ярилцаж, намайг ажилтай ядарсан байхыг хараад өөрийн санаачилгаар надад туслах болсон. Охиныхоо ийм том өөрчлөлтийг хараад би Бурханд зүрхнийхээ гүнээс талархсан. Энэ бүхэн Бурханы үгийн ач гэдгийг би мэдэж байна! Бурханы үг охин бид хоёрын хагарлыг засаад зогсохгүй миний охиныг өөрчилсөн. Үнэхээр зөвхөн Бурханы үг болон үнэн л хүмүүсийг аварч, өөрчилж чадна!

Хожим нь, охин маань ч намайг дагаад Бурханд итгэх болсон. Уулзалтад явж, Бурханы үгийг хэсэг хугацаанд уншсаны дараа охины маань бүр ч ихээр өөрчлөгдсөн. Тэр завтай үедээ гэрийн ажилд маань туслаад зогсохгүй ихэнхдээ хамт Бурханы үгийн талаар нөхөрлөж, бие биетэйгээ чин сэтгэлээсээ ярилцах боломжтой болсон. Охин маань намайг аливаа зүйлийг үнэний мөрөөр хийхгүй байхыг харвал энэ тухай надтай ярилцаж, би охиныгоо зохисгүй зүйл хийхийг харвал түүнтэй ч мөн ярилцаж чаддаг болсон ба охин минь үүнийг хүлээж авч, бүр өөрийгөө ойлгоход нь туслах үнэнийг эрэлхийлэх болсон. Ээж охин хоёрын сэтгэл улам бүр сайжирсаар. Бид сайн найзууд шиг болж байгааг хараад манай хөршүүд атаархаж байв. Охиныхоо өөрчлөлтийг хараад би Бурханд онцгойлон талархсан. Бурхан миний охин бас намайг хэрэгтэй үед аварч, миний охинд амьдралын зөв замыг нээж өгсөн. Энэ явдлаас хойш би хүүхдэдээ өгөх хамгийн сайн боловсрол, хүүхдээ гэх жинхэнэ хайр бол тэднийг Бурханы өмнө хүргэж, Бурханы авралд багтаах гэдгийг сайн ойлгосон. Учир нь зөвхөн Бурхан л бидэнд жинхэнэ амьдралыг авчирч чадна! Бурханд талархъя! Бүх алдар суу Төгс хүчит Бурханд байх болтугай!

Дараах:Сатаны чанга бүслэлтийг сэтлэх нь

Танд таалагдаж магадгүй