Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Биднийг аварсанд нь Бурханд талархъя

I

Бурхан “Зүүн Азийн өвчтэй хүн” гэж нэрлэгддэг хүмүүс дээр ажиллаж чадаж байгаа нь Түүний агуу хүч чадал юм. Энэ нь Түүний даруу агаад нууцлаг байдал билээ. Бидэнд чиглэсэн Түүний хатуу ширүүн үгс эсвэл гэсгээлтийг үл харгалзан Түүний даруу байдлын төлөө бид Түүнийг зүрх сэтгэлийнхээ гүнээс магтаж, эцсээ хүртэл Түүнийг хайрлах ёстой. Хэдэн мянган жилийн туршид Сатанаар хүлэгдсэн хүмүүс түүний нөлөөн дор үргэлжлүүлэн амьдарсан бөгөөд түүнээс ангижраагүй. Тэд гашуунаар бэдэрч, үргэлжлүүлэн тэмцэлдсэн. Ийм хүн хүндээ чоно болсон нийгэмд хүн хаанаас утга учиртай амьдралыг олох вэ? Хүмүүсийн тоочдог зүйл нь зовлон шаналлын амьдрал бөгөөд аз болоход Бурхан эдгээр гэмгүй хүмүүсийг аварч, бидний амьдралыг Өөрийн анхаарал халамж, Өөрийн хамгаалалт дор тавьсан болохоор бидний амьдрал баяр хөөртэй болж, санаа зовнилоор дүүрэн байхаа больсон. Одоог хүртэл бид Түүний нигүүлсэл дор үргэлжлүүлэн амьдарсан. Энэ нь Бурханы ерөөл биш гэж үү? Хүн яаж Бурханд хэрээс хэтэрсэн хүсэлт тавих зоригтой байж чаддаг байна вэ?

II

Тэр бидэнд маш багыг өгсөн үү? Та нар одоо ч сэтгэл ханаагүй байна уу? Би ингэж боддог: Бидний хувьд Бурханы хайрыг буцаан төлөх цаг ирсэн. Хэдий бид багагүй хэмжээний доог тохуу, гүтгэлэг, хавчилт шахалт хүртэж байгаа боловч бид Бурханд итгэх замыг дагадаг учраас энэ бол утга учиртай зүйл гэж Би итгэдэг. Энэ нь ичгүүр биш харин алдартай зүйл бөгөөд ямар ч байсан бидний эдэлдэг ерөөлүүд нь огтхон ч өчүүхэн биш юм. Тоо томшгүй олон удаа урам хугарахад Бурханы үг тайтгарал авчирсан бөгөөд биднийг мэдэхээс ч өмнө уй гашуу баяр хөөр болон хувирсан. Тоо томшгүй олон удаагийн хэрэгцээтэй үед Бурхан ерөөл авчирч, Өөрийн үгээр дамжуулан биднийг хангасан. Тоо томшгүй олон удаа өвчтэй байхад Бурханы үг амь авчирсан—бид аюулаас чөлөөлөгдөж, аюулыг аюулгүй байдал болгон эргүүлсэн. Чи анзааралгүйгээр иймэрхүү маш олон зүйлийг аль хэдийн эдэлсэн. Магадгүй чи санахгүй байгаа юм биш үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Зам… (2)”-оос шинэчлэн найруулав

Өмнөх:Товойлгогч болон үйлчлэх нь насан туршийн ерөөл билээ

Дараах:Хүн төрөлхтний хүндрэл бэрхшээлийг Бурхан туулдаг

Холбогдох агуулга

  • Бурханы сайн мэдээг хүлээнэ

    Тэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна. Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална. Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ. Найдвараа, зүрхнийхээ …

  • Бурханы өмнө байнга ир

    Зав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй сууж Түүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай Сорилтыг хүлээн авч, Бурханы хүсл…

  • Анхны хүн төрөлхтөн сүнстэй амьд оршихуй байлаа

    Эхэнд Бурхан хүн төрөлхтөнг бүтээсэн. Өөрөөр хэлбэл Тэр хүн төрөлхтний өвөг дээдэс Адамыг  Бие бялдар, царай төрхтэй, эрч хүчтэй бүтээсэн. Адам Бурхан…

  • Залбирлын утга учир

    Залбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳн Бурхантай хамтрах нэг арга билээ. Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их хөдөлж, гэгээрч, хүчи…