Үнэнийг үнэхээр хүлээн авах гэж юу вэ?

2019-03-21

Шиаохө   Пуианг Хот, Хенань муж

Өнгөрсөн хугацаанд, хүмүүс үнэнийг хүлээж авдаггүй тухайд Бурханаар илчлэгдсэн үгсийг унших бүрдээ тэдгээр үгс надад ч бас хамаарна гэж итгэдэггүй байлаа. Би Бурханы үгийг идэж, ууж, Бурханы үгийг дамжуулан харилцах дуртай байсан бөгөөд зүрхийг маань хэчнээн ихээр чичилж эсвэл миний ойлголт, төсөөлөлтэй нийцэхгүй байсан ч хамаагүй Бурханы хэлсэн бүхнийг үнэн гэж хүлээн авч, хүлээн зөвшөөрч чаддаг байсан. Мөн түүнчлэн, ах, эгч нар маань хэчнээн алдаа дутагдлыг цохон тэмдэглэсэн ч бай би буруугаа ухаарч, хүлээн авч чаддаг байв. Би өөрийгөө зөвтгөх гэж оролддоггүй байсан, тийм учраас би өөрийгөө үнэнийг итгэлтэйгээр хүлээн авдаг хүн гэж боддог байлаа. Зөвхөн бардам, ихэрхүү бас Бурханы үгийн талаар таамагладаг, Бурханы үгийг үнэн гэж хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс л үнэнийг хүлээж авдаггүй хүмүүс. “Амь руу дотогшлох тухай Нөхөрлөл ба Номлол” -ыг сонссон тэр нэгэн өдрийг хүртэл би байнга ийм бодолтой явсан. Үнэнийг хүлээн авна гэдэг юу болохыг би үнэхээр ойлгосон.

Үүнд хэлсэн нь: “Бурханы үгийг хүлээн зөвшөөрөх төдий байх нь хангалтгүй, та үүнийг зүрх сэтгэлдээ хүлээн авах, тэгээд таны зүрх сэтгэлд тодорхой байр суурь эзэлж, хүч чадалтай байхыг нь зөвшөөрөх ёстой. Энэ нь таны зүрх сэтгэлд үндэслэж таны амьдрал/амь болох ёстой. Энэ бол үнэнийг хүлээн авах тухай үнэн бодит илэрхийлэл. ... Үүнийг зүрх сэтгэлдээ хүлээн авах гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Зүрх сэтгэл тань энэ өгүүлбэрийг үнэн гэж хүлээн зөвшөөрч үнэний шинж чанарын тухай үнэн зөвөөр танин мэдсэн байна гэсэн үг. Тэгээд та энэ үнэнийг бүрэн хүлээн авч, зүрх сэтгэлдээ байр эзлэхийг, үндэслэхийг зөвшөөрөх ёстой. Дараа нь, та энэ үнэнээр амьдарч, юмсыг энэ үнэний дагуу харах ёстой. Үүнийг үнэнийг хүлээн авах гэнэ. ... Бурханы үгийг идэж, ууснаар, Бурханы үгийг хүлээн зөвшөөрснөөр тухайн хүн үнэнийг хүлээн авсан гэсэн үг биш. Харин энэ нь, үнэний шинж чанарыг бүхэлд нь танин мэдэж зүрх сэтгэлдээ хүлээн авч байгааг илэрхийлнэ. Энэ нь, Бурханы тухай таны ойлголт төсөөллийг, Бурханы үгийг үнэн гэж хүлээн авч Бурханы үгийн дагуу амьдрахын тулд танд байсан өмнөх буруу ойлголтыг тань бүрмөсөн үгүйсгэнэ. Энэ бол үнэнийг үнэхээр хүлээн авах гэсэн үг” (“Христ бол Үнэн, Зам, Амь гэдгийг хэрхэн мэдэх вэ?”, Амь руу дотогшлох тухай Нөхөрлөл ба Номлол II). Үүнийг сонсоод би бүр балмагдсан. Тэгэхээр үнэнийг хүлээн авах гэдэг нь миний бодож байсан зүйл биш юм байна. Би энэ тухай дахин нэг удаа анхааралтай сонсоод эцэст нь үнэнийг хүлээн авах нь ямар утгатай болохыг ойлгосон. Бурханы үг бол үнэн гэдгийг үгчлэн хүлээн зөвшөөрч чадах нь эсвэл бусад хүмүүсийн хэлсэн алдаа дутагдлыг хүлээн авах нь миний бодсончлон үнэнийг үнэхээр хүлээн авах явдал биш ажээ. Үнэнийг үнэхээр хүлээн авах нь Бурханы үгийг үнэн гэж хүлээн зөвшөөрөөд зогсохгүй үнэний шинж чанрыг танин мэдэх, зүрх сэтгэлдээ бүрмөсөн хүлээн авах явдал. Энэ бол өмнөх ойлголтууд, үзэл бодлууд, буруу ойлголтуудаа бүрэн үгүйсгэнэ гэсэн үг. Энэ нь үнэнийг зүрх сэтгэлдээ үндэслэхийг зөвшөөрөх, үнэнээр амьдрах чадвартай байхыг хэлнэ. Энэ бол үнэнийг үнэхээр хүлээн авах явдал.

Энэ бүхнийг ойлгосныхоо дараа би өөрийнхөө тухай эргэцүүлж эхлэв: би өөрийгөө үнэнийг хүлээж авдаг хүн гэж итгэдэг, гэхдээ би Бурханы үгийг зүрх сэтгэлдээ хүлээн авсан уу? Миний зүрх сэтгэл дэх үнэн хүч чадалтай юу? Сэтгэл зүрхэнд маань оршин байсан өмнөх таамаглалууд, буруу ойлголтуудаасаа би татгалзсан уу? Өөрийгөө хянуураар нягтлан шалгасныхаа дараа би алийг нь ч хийгээгүй болохоо ойлгож ухаарав. Тухайлбал: хүнд үнэн хайр гэж байдаггүй, тэд бүгдээрээ нэг нэгийгээ ашигладаг гэдгийг Бурхан илчилсэн. Хэдийгээр би Бурханы хэлсэн үнэнийг үгээр хүлээн зөвшөөрсөн ч, эхнэр, хүүхдүүд, эцэг эхэд маань болон надад нэг нэгийгээ гэсэн хайр байдаг гэж байнга мэдэрдэг байсан. Бурхан хүнийг байр суурьт нь үндэслэн төгс болгодоггүй харин тэд үнэнийг хүлээн авсан эсэхэд суурилдаг гэдэг үнэнийг миний уруул хүлээн зөвшөөрсөн; гэвч статус маань хэдийчинээ өндөр байна төдийчинээ ихээр Бурхан намайг төгөлдөржүүлнэ, миний статус хэдийчинээ өндөр байна тэр хэмжээгээр хүмүүс намайг хүндэлнэ гэсэн хуучин үзэл бодлоосоо сэтгэл зүрх маань зууралдсан хэвээр байсан. Бурхан ч бас миний дотор баярлана гэж би бодсон. Тийм учраас би статустай байх, түүнийгээ алдахгүй байх талаар байнга санаа зовнидог байсан бөгөөд энэ тухайд амаргүй мэдрэмж мэдэрдэг байлаа. Амаараа би хүндрэл бэрхшээл, цэвэршүүлэлт, харьцалт, засалт зэрэг нь Бурханы хайр бөгөөд хүний амьдралд хамгийн үр ашигтай гэж хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ би эдгээр үгсийн үнэний шинж чанарыг ойлгохоор эрэлхийлээгүй, намайг цэвэршүүлэх, надтай харилцахын тулд Бурхан хүмүүсийг, хэрэг явдлыг, миний ойлголт, төсөөлөлтэй нийцэхгүй юмсыг ашигладаг болохыг хүлээн авахыг хүсээгүй хэмжээгээрээ тэр ч байтугай гомдоллон гоморхох тэр л цэг хүртлээ би Бурхан хүмүүсийг хэрхэн хайрладаг вэ гэдгийг, Бурханы хайр хэрхэн илэрхийлэгддэг болохыг танин мэдээгүй. Бурхан хүмүүсээс шударга байхыг шаарддаг нь чухал гэдгийг би мэддэг байсан, гэхдээ үүнийг хэрэгжүүлэх тухайд би онцлоогүй. Би одоог хүртэл өөрийнхөө нэр хүндийн төлөө хааяа худлаа ярьж хууран мэхэлдэг. Дараа нь би үнэнийг нээлттэй илэрхийлэхийг хүсдэггүй. Үүргээ биелүүлэх явцад биет хүндрэл учирвал би нэр төдий ажиллаж эхэлдэг бөгөөд үүргээ биелүүлэхдээ өөрийгөө зориулж чаддаггүй. Бурхан өөрийн хүслээ юм бүхэнд эрэлхийлэх ба Бурханы хүслийн дагуу үйлдэнэ гэж хэлснийг миний ам хүлээн зөвшөөрнө, гэхдээ бодит амьдрал дээр ямар нэг зүйл тохиолдоход би өөрийнхөө илүүд үзсэнээр, өөрийнхөө хүслийн дагуу хийдэг байсан. Би оюун санаандаа, Бурханыг бүхэлд нь хойш тавьдаг байлаа. Мөн, бусад хүмүүс намайг хэтэрхий бардам, аливаа юмсыг өөрийнхөө арга замаар хийдэг хэмээн алдаа дутагдлыг маань хэлэхэд миний зүрх сэтгэл тэдний шүүмжлэлийг хүлээн авдаггүй. Гэхдээ намайг үнэнийг хүлээж авдаггүй гэж бусад хүмүүс хэлэхээс эмээж толгой дохин өөрийн хүслийнхээ эсрэг хүлээн зөвшөөрдөг. Харин бодит байдал дээр бол тэдний шүүмжлэлийг тооцож үздэггүй, тийм ч учраас би өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй. Би одоо хэр, Сатантай адил бардам, ихэмсэг байсаар байна. … Би үнэнийг хүлээн аваагүй болохыг харуулсан олон зүйлс байсан. Гэхдээ, үнэнийг бүх хүмүүс хүлээн авдаггүй гэсэн Бурханы үгийн илчлэлтийг хараад би Бурханы үгийг үнэн гэж хүлээн аваагүй ба Бурханы үгний шинж чанарыг ойлгох, өөрийгөө нягтлан шалгах гэж оролдоогүй. Харин түүний оронд, Бурханы үг надад хамаарахгүй мэтээр төсөөлж өөрийгөө үнэнийг хүлээн авсан хүнд тооцож байсан. Үнэнийг хүлээн аваагүйн хамгийн ойлгомжтой илэрхийлэл энэ байсан бус уу? Тэр үед, би өөрийгөө үнэнийг ямар нэгэн байдлаар хүлээн аваагүй хүн гэдгээ олж харсан. Үнэнийг хүлээн авах гэж миний нэрлэдэг илэрхийлэл тэр аяараа гадаад үйлдэл байсан; энэ бол үнэнийг хүлээн авахад ядаж л ойртоогүй хуурамч зүс хувиргалт байлаа. Би үнэхээр өөрийгөө мэддэггүй байсан! Энэ тухайгаа мэдээд би айхгүй байж чадаагүй. Энэ бүх жилүүдэд Бурханд итгэсэн гэдгээ би мэдэж байсан, гэхдээ Түүний үгийн гадна амьдарч байжээ. Би Бурханы шүүлт, цээрлүүлэлтийг үнэхээр хүлээн аваагүй байсан. Зүрх сэтгэлдээ би Бурхангүй, амьдралдаа үнэнгүй зүгээр л, итгэгч биш байжээ. Хэрвээ би энэ байдлаараа үргэлжлүүлэн итгэсэн бол Бурханы үг хэзээ ч миний амьдрал болж чадахгүй байх байжээ. Би хэзээ ч Сатаны нөлөөнөөс салж, аврагдаж, төгс төгөлдөр болгогдож чадахгүй байх байжээ. Харин эсрэгээр, би Бурханаар буруутгагдан, Бурханы шийтгэлд унах байсан.

Намайг удирдан чиглүүлж үнэнийг үнэхээр хүлээн авах гэдэг нь юу болохыг ойлгох; миний өнгөрсөн үеийн мэдлэг, дадлага туршлага хэтэрхий хийсвэр, Бурханы хүсэлтэй нийцэхгүй байсныг харах боломжийг надад зөвшөөрсөн Бурхандаа магтаал өргөе. Би шинээр эхэлж, үнэний шинж чанарыг зүрх сэтгэлдээ, Бурханы хэлсэн бүх зүйлд хүлээн авах, үүнийг дадлага болгон хэрэгжүүлэхэд хичээл зүтгэлээ төвлөрүүлэхийг хүсэж байна. Би үнэнээр амьдрах чадвартай байхыг, үнэнийг үнэхээр хүлээн авдаг хүн болохыг хүсэж байна.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Шүүмжлэлээс суралцах нь

Дуу Ю, Нидерланд Энэ оны 5-р сард нэг эгч надад, Лу эгч наад зах нь чуулганы гурван удирдагчийг бодит ажил хийдэггүй хуурамч удирдагчид...

Атаархлын эмчилгээ

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний махан бие Сатаных, энэ нь дуулгаваргүй зан чанараар дүүрэн, харамсмаар бузар заваан бөгөөд...

Худал хуурмагийн ард юу оршдог вэ

Хүн зөвхөн үнэнийг ойлгож, үнэнд орж, зан чанараа өөрчилсөн цагт үнэн зөв баримтыг баараггүй үзүүлж, түүнд тохиолдож буй бүх зүйлийг шударга, үнэн зөвөөр онцлон үзэж чаддаг болно.