Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Амьдралын гэрэл гэгээтэй замаар алхах нь

1

Шиели, Америк

Би дэлхийн чиг хандлагын араас хөөцөлддөг нэгэн байсан ба зугаа цэнгэлийн амьдралаар амьдрахыг хүссэн, мөн би бие махбодын таашаалыг л анхаардаг байв. Би үргэлж найзуудтайгаа хамт караоке руу шөнөжин явж, шөнө дунд зугаацан давхиж, далайд загасчилж, эсвэл сайхан хоол хайн хаа сайгүй аялдаг байв. Миний эргэн тойронд байгаа бусад хүмүүс ч бас сайн идэж, сайхан зүйлс өмсөж, сайхан зүйл эдлэх гэж хичээж байхыг хардаг байлаа. Хүн амьдралдаа эдгээр зүйлийг олохын төлөө ажиллах ёстой ба ийм учраас хүн мөнгө олохын тулд шаргуу ажиллах ёстой, энэ нь хүн болгоны амьдралд байх ёстой зорилго гэж надад санагддаг байв. Зөвхөн эдгээр зүйл байснаар л амьдрал хий дэмий болохгүй. Эдгээр зүйлийг олж авахын тулд ямар зай туулах нь надад хамаагүй байсан, тиймээс би далай гатлан Америкт ирсэн ба хэдэн жил хүчин чармайлт гаргасны дараа өөрийн бизнесийг нээв. Надад өөрийн гэсэн машин болон байр байлаа. Би мөрөөдөж байсан ерөөгдсөн амьдралаар амьдарч байв. Өдөр бүр би ханатлаа идэж, ууж, зугаа цэнгэл хөөдөг байсан бөгөөд зүрх сэтгэл минь хангалуун байв. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авах хүртлээ, ийм маягаар амьдарч байж л амьдрал утга учиртай байна гэж би бодож байлаа. Бурханы шүүлт болон гэсгээлтийг туулсны дараа л би үнэхээр ач холбогдолтой амьдрал гэж юу болохыг мэдсэн бөгөөд дараа нь амьдралын гэрэл гэгээтэй замаар алхах болсон юм.

2016 оны 5 дугаар сард эхнэр минь Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг надад дамжуулсан. Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар би хүн төрөлхтнийг аврах Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг мэдэж авсан ба Төгс Хүчит Бурхан бол Израильчуудыг Египетээс удирдан гаргасан Ехова Бурхан, загалмайд цовдлогдсоноор хүн төрөлхтнийг золин аварсан Эзэн Есүс, мөн одоо Тэрээр үнэнийг илэрхийлж, хүнийг шүүх, цэвэрлэх болон аврах ажлаа хэрэгжүүлэхээр махбодод эргэн ирсэн гэдгийг мэдэж авав… Тун удалгүй би Төгс Хүчит Бурханы Чуулган дахь чуулганы амьдралд оролцож эхэлсэн бөгөөд Төгс Хүчит Бурханы Чуулганы ах, эгч нартай холбоо тогтоосон билээ. Тэд бүгд маш үнэнч шударга байхыг би харлаа, тэдний ярьсан үгэнд хуурмаг зан болон хоосон яриа байгаагүй ба тэдэнтэй харилцах нь надад өмнө нь хэзээ ч мэдэрч үзээгүй чөлөөлөлтийн мэдрэмжийг өгсөн юм.

Чуулганы цуглаануудад оролцож эхлэхэд надад шинэлэг санагдсан бөгөөд ах, эгч нартай цугларч, зүй ёсоор үнэнийг эрэлхийлж, мөн өөрийн амь зан чанарыг өөрчлөхийг би хүсэх боллоо. Гэхдээ өнөөг хүртэл би махан биений таашаалд шунаж, амьдралын зугаа цэнгэлийг хөөцөлддөг байсан тул надад хэдий цугларч, үнэнийг эрэлхийлэх хүсэл байсан ч, ялзарсан зан чанараар амьдрахаа больж чадахгүй л байв. Нэг удаа найз минь намайг оройн хоолонд урив, энэ нь чуулганы цуглаантай ижил цагт байсан учир би дотроо ихээхэн зөрчилдлөө. Би явах хэрэгтэй юу, явахгүй байх хэрэгтэй юу? Энэ асуултыг би өөртөө ийнхүү тунгаан бодлоо: Хөгжилдөхөөр гарснаас хойш урт хугацаа өнгөрсөн. Найзад минь ч намайг өнөөдөр урих амаргүй л байгаа, тиймээс би явах хэрэгтэй. Эцсийн эцэст, миний найзууд намайг өдөр бүр гаръя гэж урьдаггүй, би чуулганы цуглаанд дараагийн удаа явахад л болно шүү дээ. Иймд, би надад хийх зүйл байгаа хэмээн хэлээд, чуулганы цуглаанд явах төлөвлөгөөгөө хаян, оронд нь оройн хоолонд явав. Бид идэж, ууж, KТВ явсан ч буцах замдаа дотроо ямар ч аз жаргалын мэдрэмжийг би мэдрээгүй юм. Би зүрх сэтгэлийнхээ гүнд дүрслэхийн аргагүй хоосон байдлыг мэдэрсэн бөгөөд буруутай мэдрэмж ч бас төрж байлаа. Би өнгөрснийг бодов. Намайг найзуудтайгаа хооллож байхад хоолны ширээний ард нэг нутгийн нөхөд минь бүгд надад зочломтгой хандаж байсан ч ар хударгаар минь тэд миний мөнгийг хэрхэн завших вэ хэмээн тархиа гашилган, төлөвлөгөө боловсруулан, арга олохоор хичээдэг байлаа. Тэдэнтэй бүгдтэй харьцах нь намайг ихэд ядраав. Өөрийнхөө анхаардаг зүйлсийн талаар ярьж болох хүнийг би ердөө олж чадсангүй. Би өнөөдөр гарч, ханатлаа ууж, идэн, найзуудыгаа цэнгүүлсэн ч, би үнэндээ юуг олов? Надад хий хоосон агаад дэмий санагдаж, Бурханы урмыг хугалсан мэт санагдаж, ах эгч нартаа гэмшиж байлаа.

Гэхдээ, сүнсэн дэх энэхүү хоосон байдал болон өөрийгөө буруутгах энэ мэдрэмж маань зугаа цэнгэлийн ертөнцийн уруу таталтаас намайг чөлөөлж чадахгүй л байлаа. Зүрх сэтгэлдээ би зугаа цэнгэлийн амьдралыг, махан биед харьяалагддаг зүйлсийг эдлэхийг хүссээр байсан боловч Бурхан зохицуулалт хийж, эрэл хайгуулын талаарх буруу үзэл бодлыг минь бодитой байдлаар өөрчлөх орчныг бүрдүүлж өгөв. Үндэсний Өдрийг тохиолдуулан, эхнэр минь надад: “Баяраа энгийнээр тэмдэглэцгээе, тэгээд цаг үлдвэл Бурханы үгээс дахиад жаахан уншиж, зарим нэг Бурханы гэр бүлийн зарим видеог үзье, тэгснээр бид илүү их үнэнээр зэвсэглэж, Бурханы авралын нигүүлслийг ойлгож чадна” гэж санал болголоо. Гэлээ ч би эхнэрийнхээ үгийг үнэн сэтгэлээсээ авч үзээгүй ба оронд нь баярыг хэрхэн тэмдэглэх талаар бэлтгэл хийж эхэлсэн билээ. Би аль замаар явахаа болгоомжтой сонгож, зах яван бүх хоол хүнс болон өөрт хэрэгтэй зүйлсийг худалдаж авав. Эхнэртэйгээ хамт далайн эрэг рүү явж, өөрсдөө авсаархан мах шарж идэхээр би шийдлээ. Үндэсний Өдөр болоход эхнэрээ дагуулан, аз жаргалтайгаар машинаараа аялалд гарлаа. Харамсалтай нь, замын туршид түгжрэлтэй байсан бөгөөд замын хагаст бид GPS зөв ажиллахгүй байгаагаас буруу замаар явж байснаа ухаарав. Бидний зорьсон газар хүрэхэд амар биш байсан ба эцэст нь, биднийг далайн эрэг дээр ирэх үед салхи дэндүү хүчтэй байснаас мах шарж идэх боломжгүй байлаа. Иймд, эхнэр минь машинаа эргүүлэн, гэр лүүгээ харихыг гуйсан ч би явмааргүй байв. Би мах шарж идэж болох ойр хавийн паркыг хайж үргэжлүүлэн явахаар зүтгэсэн ч, бидний очсон гурван паркт хүмүүс дүүрэн байсан ба машин тавих газар ч байсангүй. Энэ бүхний дараа л би дурамжханаар гэр лүүгээ жолоодохоор эргэв. Гэр лүү буцах зам ч өмнөхтэй яг адил маш их түгжирсэн байлаа. Бид анх өдрийн хоолондоо мах шарж идэхээр гарсан ч одоо аль хэдийн өдрийн 4 цаг өнгөрсөн байгаа бөгөөд одоог хүртэл юу ч хийж идсэнгүй. Бид хоёр өлсөж байв. Ерөнхийдөө, би өөрийгөө зөв гэж бодон, өөртөө итгэл дүүрэн байсан бөгөөд тухайн үед уурлаагүй байсан учир надад хэлэхийг хүссэн зүйл ч байсангүй. Би чимээгүй сууж, гунигтайгаар жолоодсоор явлаа. Яг энэ үед, миний урд явсан машин гэнэт тоормосоо гишгэснээс болж би ч бас тоормосоо хурдан гишгэх хэрэгтэй болов. Хэдийгээр би урд талын машиныг мөргөөгүй ч, ард байсан машин ардаас минь мөргөлөө. Аз болоход хэн ч гэмтсэнгүй, ганцхан машины гадна тал жаахан хонхойсон байв. Бурхан энэ үйл явдлыг зөвшөөрснийг би мэдсэн учир нөгөө жолоочийг буруутгахыг хүсэлгүй хөдөллөө. Би дотроо ингэж бодлоо: Хөөе, баярт зориулж анхааралтай бэлдсэн бүх төлөвлөгөө бүгд хий дэмий хүчин зүтгэл байсан ба төлөвлөгөөнүүд өөрчлөлтүүдтэй хэзээ ч хөл нийлүүлж чаддаггүй гэдэг нь, мөн бүхнийг Бурхан зохицуулдаг нь үнэхээр үнэн юм. Нэг зүйл нөгөөгийнхөө араас тохиолдож байсан ба би харуусал дүүрэн байлаа. Би амьдралын зугаа цэнгэлийг эдлэхээр өнөөдөр үнэхээр гарах хэрэггүй байж. Би аашиндаа хөтлөгдөх хэрэггүй л байж дээ!

Гэртээ ирээд эхнэр бид хоёр Бурханы үгнээс хэдэн хэсгийг хамтдаа уншив: “Хуучин гэрээний үеийн Бурханы ажлын баримтыг, Түүний үгсийг олон хүн үлгэр, домог мэтээр харж эхэлсэн. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, үүгээр ч зогсохгүй Бурхан оршдог болоод бүх зүйлийг захирдаг гэдгийг ч хайхрахаа байсан. Хүн төрөлхтний амьдрах чадвар, улс орны хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүмүүс идэх, уух, таашаал авахад хэт татагдсан хоосон ертөнцөд амьдардаг… Цөөхөн хүмүүс л Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайж, Тэр хүн төрөлхтний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайхад анхаарлаа хандуулж байна.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас) “Гэхдээ хүмүүст энэ нь зугаа цэнгэл, цог жавхаатай ертөнц шиг, улам илүү тийм болсоор байгаа мэт санагддаг. Хүмүүс дэлхий ертөнцийг харах үедээ зүрх сэтгэл нь татагдаж, олон хүмүүс өөрсдийгөө үүнээс чөлөөлж чаддаггүй; заль мэх, хар шидээр оролддог хүмүүст асар олон тооны хүмүүс мэхлэгдэх болно. Хэрвээ чи ахиц гаргахаар мэрийхгүй, туйлын хүслэнгүй бол энэхүү нүгэлт давалгаанд хамагдан одох болно.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (2)”-оос) Төгс Хүчит Бурханы үг дэлхийн чиг хандлагуудын мөн чанарыг маш илэрхий агаад тодорхой болгодог. Дэлхийн чиг хандлага гэдэг нь ердөө Сатан хүнийг өдөж, гажуудуулж байгаа хэрэг юм. Эдгээр нь хүнийг залгих зорилготой башир мэх болон арга заль юм. Сатан хүнийг хуурч, хүлэхийн тулд идэх, уух, зугаа цэнгэл хөөх болон махан биетэй нийцдэг бусад зүйлсийг ашигладаг. Хүний зүрх сэтгэл махан биед харьяалагддаг эдгээр зүйлд нэгэнт эзэмдүүүлбэл тэр эерэг зүйлсийг эрэлхийлэхийг хүсэхээ болих бөгөөд Бурханаас улам бүр холдож, энэ нь түүнийг Сатанд залгиулж, олзлогдоход хүргэдэг. Бурханы үгийг уншсанаар дамжуулан эрэл хайгуулын талаарх миний үзэл бодол тэр чигтээ буруу байсныг би ухаарав. Би юунд анхаарал тавьдгаас үл хамааран, энэ нь идэх ч бай, уух ч бай, махан биеийн зугаа цэнгэлийг эрэлхийлж, эсвэл бусдаас дээр гарах амьдралыг эрж хайх ч бай, эдгээр зүйл нь бүгд Сатан хүн төрөлхтнийг ялзруулж байгаагийн үр дүн билээ. Хүн Сатанд харьяалагддаг эдгээр зүйлийг эрэлхийлэх үедээ улам бүр л доройтож, улам бүр задгай, завхай болдог гэдгийг би туршлагаараа баталсан юм. Энэ нь тэдний шунал, хувиа хичээсэн зан, хорон муу байдал болон тэрслүү байдлыг л нэмэгдүүлэх болно. Тэд нүгэлд амьдрах ба хэвийн хүн чанаргүй байх болно. Хүн эдгээр зүйлийг улам их эдэлдэг ч гэсэн, эдгээр зүйлээс улам ихийг олж авлаа ч гэсэн, эцэст нь тэд хоосон орон зайд байсаар байх болно. Хэрвээ хүн эдгээр зүйлсийг эзэмшсэн боловч Бурханы өмнө ирээгүй бол амьдрал нь хий хоосон байх ба ямар ч ач холбогдол, үнэ цэнэгүй байна. Зөвхөн Бурханы өмнө очиж, Бурханд итгэж, Бурханд шүтэн мөргөснөөр л хүн зүй зохистой амьдрах замаар алхах ба тэр үед л өөрийгөө хоосон, ёрын муу амьдралаас чөлөөлнө. Иймээс, би өөрийн амьдрах байдлаа өөрчилж, мөн амьдралын зөв замаар алхахаар шийдсэн юм.

Ах, эгч нар маань Бурханы төлөө өөрсдийгөө идэвхтэйгээр зарлагадахыг харах үедээ, мөн өөрсдийн үүргийг биелүүлж буй тэдний үнэнч байдлыг болон утга учиртай амьдралыг эрэлхийлж байгааг нь хараад би ч бас эдгээр зүйлийг эрэлхийлэхийг, Бурханы шаарддаг жинхэнэ хүмүүсийн амьдралаар амьдрахыг хүсэж байгаагаа мэдэрсэн юм. Иймд, ердийн цуглаанууд дээр нэмээд би үүргээ гүйцэтгэх цаг гаргахыг хүсэж байлаа. Энэ үед, чуулган зарим үүргийг надад зохицуулж өгөв. Хоёр эгчийг машинаар хаа нэгтээ хүргэж өгөөд, дараа долоо хоногт тэднийг буцаан авч ирэхийг тэд надаас хүсэв. Анх удаа энэ үүрэг над дээр ирсэн тул би дуртайяа зөвшөөрлөө. Харин тэднийг явахад би өөр санаа агуулж эхэлсэн ба бүр харамсах болов: “Өө хөөрхий, хоёр эгчийг хүргэж өгөх ёстой өдөр чинь миний амралтын өдөр шүү дээ, бас дараа долоо хоногт тэднийг тосож авах ёстой. Энэ хоёр өдөр маш эрт босох ёстой болно. Аялал хэр удаан байх нь хамаагүй, хамгийн гол нь тэр зам түгжрэлд ороход их амархан зам юм. Өглөө эрт явах нь хамгийн зүйтэй бөгөөд учир нь өглөөгүүр цөөхөн машинтай байдаг, гэхдээ буцах замдаа хэр удаан түгжрэлд гацахыг хэн мэдэх билээ? Миний бүх цаг тэр түгжрэл дунд сууснаар өнгөрч, би амралтын өдөргүй болох нь…” Эхнэр минь намайг ингэж гомдоллохыг сонсоод надтай ингэж нөхөрлөв: “Үүргээ гүйцэтгэнэ гэдэг чиний бодсон шиг тийм амархан биш. Үнэнийг хэрэгжүүлэхийг чамаас заавал шаардах болно. Үнэнийг хэрэгжүүлэх нь махан биеийг хаяхын төлөө байдаг ба чи бэрхшээл туулж, төлөөс төлнө гэсэн үг. Бодоод үз л дээ, чи идэж, ууж, махан биеийн зугаа цэнгэл хөөхөөр гарч, ядармаар өдрийн дараа нэг их зугаацаагүй ч чи хэзээ ч гомдоллодоггүй байсан. Гэтэл одоо чамд үүрэг оногдож, өөрийнхөө зарим цагийг үүнд зарцуулж, бэрхшээлтэй замаар явах хэрэгтэй байхад, чи зүрх сэтгэлдээ үүнийг хийхийг хүсэхгүй байна. Хэдийгээр энэ үүргийг гаднаа ах эгч нар чамд зориулан зохицуулсан мэт харагдавч, үнэндээ чи хэн нэгэн хүний төлөө энэ үүргийг гүйцэтгээгүй, харин Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Бурханы хайрыг хариулахын төлөө хийж байгаа юм. Энэ үүрэг чамд өнөөдөр өгөгдсөн, энэ бол Бурхан чамайг өргөж байгаа хэрэг, Бурханы хайр чам дээр ирж байгаа хэрэг юм. Чи үүнийг нандигнах ёстой. Өөрийнхөө эхний үүрэг дээр битгий харамс.” Эхнэр минь үүнийг хэлснийхээ дараа, надад Бурханы үгийн хэсгээс уншиж өгөв: “Чиний хийж байгаа бүхэн хүчин чармайлтаараа тодорхой төлөөс төлөхийг чамаас шаарддаг. Бодит зовлон бэрхшээлгүйгээр чи Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахгүй, Бурханы сэтгэл хангалуун болгоход ойртох ч үгүй ба тэдгээр нь зүгээр л хоосон уриа лоозонгоос өөр юу ч биш! Эдгээр хоосон уриа лоозонгууд нь Бурханыг сэтгэл хангалуун болгож чадах уу? Бурхан болон Сатан сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнийг гэрчлэх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолдсон бүхэн агуу шалгалт байсан ба гэрчлэл хийхийн тулд Бурханд чи хэрэгтэй байсан цаг үе гэдгийг чи ойлгох ёстой. Гаднаа тэд томоохон зүйл шиг санагдахгүй байж болох ч эдгээр зүйл тохиолдоход чамайг Бурханд хайртай юу үгүй юу гэдгийг тэдгээр нь харуулдаг. Хэрвээ хайртай бол чи Түүний төлөөх өөрийн гэрчлэлдээ бат зогсож чадах болно, мөн хэрвээ чи Түүнийг хайрлах хайрыг хэрэгжүүлэхгүй бол энэ нь чамайг үнэнийг хэрэгжүүлдэггүй нэгэн гэдгийг харуулна, үнэнгүйгээр, амьгүйгээр чи бол сүрэл юм! Хүмүүст тохиолддог зүйлс бүхэн нь Бурханы төлөөх гэрчлэлдээ хүмүүс бат зогсох хэрэгтэй байдаг үе юм. Одоохондоо чамд ямар ч томоохон зүйл тохиолдоогүй ба чи агуу гэрчлэл хийгээгүй боловч чиний өдөр тутмын амьдралын нарийн хэсэг болгон Бурханы гэрчлэлтэй хамаатай байдаг.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас)

Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, эхнэрийнхээ үгийг сонсож дууссаны дараа би, Бурхан надад энэ үүргийг өгч байгаа нь Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, бэрхшээл туулж чадах эсэхийг минь харахаар надад жинхэнэ шалгалтыг өгч байгаа хэрэг гэдгийг ухаарсан юм. Гэтэл би зөвхөн өөрийн бие махбодын ашиг сонирхол болон хувийн ашиг, алдагдлыг бодож байлаа. Би үүргээ биелүүлж байхдаа зовж, төлөөс төлөхийг хүсэхгүй байлаа; оронд нь би гомдоллож байсан юм. Би туйлын хувиа хичээсэн гэдгээ, уух, идэх болон бусад зугаа цэнгэл гэх мэт махан биеийн жаргал миний зүрх сэтгэл дэх Бурханы байр сууриас аль хэдийн давсан байхыг олж харав. Би идэж, ууж, зугаа цэнгэл хөөхөд өөрт байгаа юуг ч үрж, ямар ч төлөөс төлөх дуртай байдаг атлаа зовж, төлөөс төлөхийг надаас шаардсан үүрэг өгөгдөх үед өөрийн ашиг, алдагдлыг тооцоолж эхэлсэн бөгөөд Бурханыг хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй байв. Миний эдгээр бодол болон үйлдэл Сатаныг над руу инээлгэн, Бурханы өмнө гэрчлэл үйлдэх боломжийг өгөхгүй байв. Эдгээрийг ойлгосны дараа би Бурханы өмнө түргэн очин, Түүнийг надад бие махбодио орхин, Сатаныг цаашид дагахгүй байхыг баталгаажуулах зориг хайрлаасаа гэж залбирсан ба тэгснээр би Бурханы өмнө гэрчлэл үйлдэж, өөрийнхөө сүнсний тулаанд Сатаныг ялж чадна. Үүргийнхээ талаарх хандлагыг өөрчилсний дараагаар, бодит хамтын ажиллагаандаа, би Бурханы ивээлийг гарцаагүй олж харав. Би эгч нарыг хүргэж өгөхөд эсвэл буцааж авчрахад, аль ч чиглэлд би их хэмжээний замын түгжрэлд орсонгүй. Энэ нь миний төсөөллөөс бүрэн давсан бөгөөд миний үзлийг үнэхээр няцаасан юм. Үүргээ биелүүлснээс үүдсэн амар тайван болоод аз жаргалын мэдрэмжийг би анх удаа мэдэрсэн ба хүмүүс махан биеэ хаяж, Бурханыг хангалуун байлгаж дадвал, Бурхан тэдэнд замыг нь засаж өгөөд зогсохгүй, үнэнийг ойлгож, Түүний үйл хэргийг харах боломж олгодог. Энэ нь намайг амралтаар явж, тансаг хоол идсэнээс илүүтэйгээр аз жаргалтай болгож байгааг би гэнэтхэн мэдэрлээ. Амралтын өдрөө үүнийг хийсэн нь үнэхээр цагийн гарз биш болж таарав. Харин ч нэлээд ач холбогдолтой юм!

Эдгээр бодит туршлагаас, Бурханыг хангалуун байлгахаар махан биеэ хаяж, үүргээ биелүүлэхийн сайхан амт юу болохыг өөрийн биеэр мэдэх боломжтой болсон юм. Бурханы хийдэг бүхэн Сатаны харанхуй нөлөөллөөс намайг аврахын тулд байдаг, тэгснээр удалгүй нэг өдөр би үнэнийг эрэлхийлэх зөв замаар алхаж чадна гэдгийг би ойлгосон юм. Эдгээр зүйл бүгд Бурханы хайр, Бурханы аврал билээ. Хэдэн өдөр өнгөрсний дараа би ах нарын нэгээс нь дуудлага хүлээн авав. Тэр надаас өөр муж руу зарим ах, эгч нарыг тосож авахаар явахыг хүсэж байгаа эсэхийг асуусан бөгөөд би өчүүхэн ч эргэлзээгүйгээр зөвшөөрсөн юм. Энэ удаа үүрэг над дээр ирэх үед би гомдол мэдрээгүй билээ. Би өөрийн хийх ёстой зүйлдээ бүрэн бэлэн, хийх дуртай байсан ба бүх аялал саадгүй өнгөрөв. Ах эгч нарыг хүрэх газарт нь аюулгүй хүргэж өгсний дараа би өөрөөрөө үнэхээр бахархаж байв, учир нь энэ удаа би үүргээ ямар нэгэн хир буртаггүйгээр анх удаа дуртайяа гүйцэтгэсэн юм. Бүтээлийн гүйцэтгэх ёстой үүргийг гүйцэтгэх нь үнэхээр хүний хийж чадах хамгийн чухал зүйл гэдгийг энэ нь бас надад зааж өгөв. Би идэж, ууж, зугаа цэнгэл хөөцөлдөхийг хүсэхээ больж, махан биеийн зугаа цэнгэлээр хөөцөлдөхийг хүсэхээ больсон ба үнэнийг эрэлхийлж, үнэнийг хүлээн зөвшөөрч, үнэнийг хэрэгжүүлэхийг л хүсэх болсон, ингэснээр удалгүй нэг өдөр би чин сэтгэлээсээ Бурханыг хайрладаг хүн болж чадна. Миний амьдрал дахь эдгээр жижигхэн зүйлс нь миний мэддэггүй арга замуудаар намайг өөрчлөх болсон. Миний амьдрал өмнө байсан шигээ дахин муудаж, дордоогүй юм. Би өөрчлөгдөж, идэвхтэйгээр ажиллаж эхлэх болсон. Би амьдралдаа цоо шинэ бүлэг эхлүүлсэн мэт байлаа. Зүрх сэтгэлдээ би өмнө нь хэзээ ч мэдэрч үзээгүй жаргал болон таашаалыг мэдэрч байгаа бөгөөд амьдралын гэрэл гэгээтэй зам руу намайг хөтөлсөнд Төгс Хүчит Бурханд талархаж байна. Бүх алдар Төгс Хүчит Бурханд байг!

Холбогдох агуулга

  • Фарисайчуудын замаар алхаж байгаагаа ухаарсан нь

    Вушинь   Тайюань хот, Шаньси муж Өмнөх яриануудын үеэр бидний үргэлж ярьж хэлэлцдэг байсан зүйл бол Петр, Паул нарын замнасан зам юм.…

  • Мөхлийн ирмэгээс буцсан нь

    Жао Гуанмин, Хятад 1980-аад оны эхээр би 30-аад насандаа архитектурын зураг төслийн компанид ажилладаг байлаа. Би өөрийгөө идэр залуу, эрүүл чийрэг, х…

  • “Шүүлт”-ийн нууцыг илчлэх нь

    Эн Хуй, Малайз улс Намайг Эн Хуй гэдэг, 46 настай. Би Малайзад амьдардаг, Эзэнд итгээд 27 жил болж байна. 2015 оны 10 дугаар сард би ажилд орохоор өөр…

  • Охиныхоо төлөө өөрийгөө гаргуунд хаясан он жилүүд

    Бурханы эдгээр үг үнэхээр зүрх сэтгэлд минь хүрч, охиныхоо төлөө өөрийгөө бүрэн дайчилж байсан маань нүдэнд минь харагдав. Энэ бүх жилийн туршид би өөрийн зан аашаа чөлөөтэй тавьж, “өөрийн хүслээр урагш тэмүүлж” байжээ. Охиныхоо сайн сайхны төлөө би өөрт байсан бүх мөнгөө өгч, хэзээ ч амарч байгаагүй.