Комик зураачийн ухаарал

2020-08-29

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүн хувь заяаны эсрэг тэмцэж, насан турш хүрэлцэх эрч хүчийг дуусгаж, гэр бүлээ тэжээх гэж оролдон завгүй явж, эд баялаг, байр суурийн хооронд нааш цааш давхиж хамаг цагаа зарцуулдаг. Хүмүүсийн эрхэмлэдэг зүйл нь гэр бүл, мөнгө, нэр хүнд байдаг; тэд эдгээрийг амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйлс хэмээн үздэг. Бүх хүн өөрсдийн хувь заяаны талаар гомдоллодог боловч хүн яагаад амьд байдаг, хүн хэрхэн амьдрах ёстой, амьдралын үнэ цэн, утга учир юу болох вэ гэсэн судалж, ойлговол зохих хамгийн чухал асуултуудыг санааныхаа мухар луу түлхсээр байдаг. Бүхий л амьдралдаа, хэчнээн жил наслах байсан ч хамаагүй, залуу нас нь нисэн өнгөрөх хүртэл, үрчлээтэж, буурал болох хүртлээ; нэр хүнд, ашиг өтөл насны доройтол руу уруудахыг нь зогсоож чадахгүй гэдгийг, мөнгө зүрх сэтгэлийн хоосныг дүүргэж чадахгүй гэдгийг харах хүртлээ; төрөлт, хөгшрөлт, өвчин болон үхлийн хуулиас хэн ч ангид байдаггүй гэдгийг, хувь заяаны бэлтгэсэн зүйлээс хэн ч зугтаж чадахгүй гэдгийг ойлгох хүртлээ тэд зүгээр л алдар хүнд, ашиг хонжоо эрж хайн зүтгэдэг. Тэд амьдралын эцсийн онцгой үетэй тулгарахаас аргагүй болсон үедээ л, хүн олон саяын эд хөрөнгөтэй байсан ч, эрх дархтай өндөр зиндаатай байсан ч гэсэн хэн ч үхлээс зугтаж чадахгүй ба хүн бүхэн анхдагч байрандаа буюу өөрийн гэх ямар ч юмгүй ганц сүнсний байдалдаа эргэн очих болно гэдгийг лавтай ухаардаг” (“Үг нь махбодоор илэрсэн” ном). Миний өөрийн амьдрал бол Бурханы үгийн бодит жишээ юм. Би мөнгө, байр суурь хоёрыг үнэхээр үнэлдэг байлаа. Комик зураг зурах авьяастайгаа олж мэдээд би үүн дээр дөрөөлөн амьдралаа өөрчилж, мөнгө, байр суурьтай болж, хүмүүсийн амжилттай яваа нэгэн гэж боддог хүн болно доо гэж найдсан юм. Гэвч зургаа өгөх бүрдээ татгалзсан хариу авч байлаа. Би зорилгынхоо араас хөөцөлдөн, 30 гаруй жилийн цаг хугацаа, хичээл зүтгэлээ зориулсан, гэвч үр дүн нь ядарсан оюун санаа, туйлдсан бие байсан юм. Эцсийн өдрүүд дэх Бурханы аврал байснаар, бас Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар л би хүн үнэндээ хэрхэн амьдрах учиртайг, амьдралын үнэ цэн юу болохыг бодож эхэлсэн юм.

Комик зураачийн ухаарал

Дунд сургуульд байхдаа би комик зураг зурах дуртай байлаа. Комик зурах талаар байнга судалж, давтана. 25 настайдаа би нэгэн комик зураачтай учрав. Комик шүтэн бишрэгчид түүнийг тойрон хүрээлж, биширдэг, харин би түүнд нь атаархаж, нэг л өдөр түүн шиг болж, хүн болгоны хүндлэлийг хүлээнэ гэж найдлаа. Би түүн шиг сайн болтлоо өдий байгаагаа мэдэж байв. Гэвч бас өөрөө л хичээвэл би ч гэсэн нэг өдөр нэр алдарт хүрнэ гэж итгэсэн юм. Энэ итгэлдээ хөтлөгдөн би 10 гаруй жил комик зураг зурлаа. Энэ хугацаанд зурах чадвараа сайжруулахын тулд би огтхон ч эргэлзэлгүйгээр хэдэн сарын цалингаа олон арван мянгын үнэтэй комик зургийн лавлах материалд зарцуулдаг байв. Чадвараа хөгжүүлж, сайжруулахын тулд өдөр алгасалгүй зурна. Удаан ингэж зурсны дараа хуруунууд минь мойног болж, хараа муудаж эхэлсэн ч би шүд зуун, амжилтын үзүүрээс атгахаар үргэлжлүүллээ. Хүн комик зургийг минь магтахад би их баярлаж, бүр хэдийн алдартай комик зураач болчихоод, сайхан машин унаж, сайхан байшинд амьдарч байна гэж төсөөлдөг байсан юм. Гэвч бодит амьдрал дээр би нэгэн компанийн нэргүй ажилтан байлаа. Надад алдартай болох ямар ч боломж байгаагүй юм. Миний зургууд хэчнээн сайн байсан ч би өчүүхэн бага мөнгө олдог байв. Энэ миний хүссэн амьдрал биш байлаа.

Өсөж дэвших гэсэндээ би Азийн тухайн үеийн хамгийн том комик зургийн компанид орох шалгалтад тэнцлээ. Алдартай олон зураач тэндээс төрсөн тул тэнд ажиллаж гэмээ нь боломж гарч ирэн, тун удалгүй нэр алдартай болох байх гэж бодсон хэрэг л дээ. Нэг удаа комик ном хэвлэгч компанийн дарга орон нутгийн комик зураачидтай хамтран сэтгүүл гаргахыг хүсэж, авьяастнуудын эрэлд гарсан байлаа. Энэ тухай дуулаад би их баярлаж, дээрээс ирсэн боломж гэж бодлоо. Эцэст нь надад авьяасаа харуулж, нэрээ дуурсгах боломж гарав. Би энэ талаар их удаан бодож, гол санаа, эх материал, зохиол, зургийн өнгө зэргийг бодоод, үүндээ үнэхээр автан, үзэж харах маш олон лавлах материал хайж оллоо. Хэдэн өдрийн дараа миний комик зураг нэг юм дуусаж, би итгэл найдвар тээн нөгөө даргатай уулзахаар явлаа. Гэхдээ хэн мэдэх билээ? Миний санаа даргад таалагдсангүй. Бид маргалдан, би түүнийг гомдоож дуусав. Эцэст нь тэр дарга миний нэг хамтран ажиллагчийн комик зургийг сонгов. Ингээд л нэрээ гаргах итгэл найдвар минь утаа болон замхран алга болсон юм.

Үүний дараа сэтгэл гонсойсон ч сэтгэлээр уналгүй, өөр нэг зургийг нэгэн хэвлэх газар луу явуулав. Редакторт нь зураг үнэхээр таалагдаж, би тэр хэвлэх компанийн зураач болсон юм. Нэг их удалгүй компани намайг өөр редактортай хамт ажиллуулж нэг зураг дуусгуулахаар болов. Би аль байдгаа харуулахын түүс боллоо. Гэвч дараа нь би комик зураг маань амжилт олох эсэх нь өмнө нь миний гомдоосон даргын мэдэлд байгааг олж мэдсэн юм. Тэр даруй юм юм бодогдлоо. Бидний ажил хэчнээн сайн байсан ч тэр дарга дээр очмогцоо цааш явахгүйг би мэдэж байлаа. Надад бууж өгөхөөс өөр ямар ч сонголт байсангүй. Энэ олон жил би мөрөөдлөө биелүүлэхээр маш их хичээсэн ч тухай бүрдээ бүтэлгүйтэлтэй тулгарсан. Би цөхрөнгөө барж, дотроо ямар их шаналсныг үгээр илэрхийлэх юм биш. Урдах зам минь улам бүрхэг байна даа гэж би бодлоо.

Түүний дараагаар удаан хугацаанд, комик зураг зурах нь хамгийн хэцүү зүйл болж, би ахиж бал харандаа барих хүсэлгүй болсон ч комик зураач болох мөрөөдлөө орхихыг хүсээгүй юм. Эцсийн эцэст энэ бүх хугацаанд би цаг хугацаа, мөнгө төгрөгөө зарж, эрүүл мэндээ зольсон шүү дээ. Яаж тэгээд л буугаад өгчхөж болох билээ? Иймээс, би үргэлжлүүлэн зурлаа… Он жил өнгөрч, би хэвлэлийн газруудад тоо томшгүй зураг өгсөн ч эцэст нь бүгд юу ч биш болж дуусав. Бүтэлгүйтэл бүр сэтгэлд минь асар их шаналал авчирч, ялангуяа урьдын хамтран ажиллагчдын маань комиксууд тавиур дээр эгнээтэй байхыг хараад зүрх сэтгэл минь атаархлаар дүүрдэг байв. Би 30 гаран жил комик зураг зурсан, гэвч юунд ч хүрсэнгүй. Бусад нь санасандаа хүрч болоод байхад, надад яагаад авьяасаа ашиглах боломж гараагүйг би ойлгохгүй байв. Миний шаргуу хичээж ажилласан зүйл, хамгийн их хүсэж байсан зүйл яагаад огт болохгүй байна вэ? Энэ миний хувь заяа юм гэж үү? Би амьдралдаа баян, алдартай болох заяагүй юм гэж үү? Амьдрал яагаад ийм хатуу юм бэ?

Хэдий би хүссэндээ хүрэх ямар ч боломжгүй байсан ч зүрх сэтгэл минь аанай л амжилт руу тэмүүлсээр байв. Итгэл найдварын өчүүхэн гэрэл л байвал би байгаа бүхнээ өгөхөд бэлэн байлаа. Дараа нь Европ, Америкийн комик номын зах зээл маш том болохыг олж мэдээд анхаарлаа тэр зүгт хандуулах талаар бодов. Магадгүй би эцэст нь баян, алдартай болж болох юм. Ингээд би буцаад сэргэж, барууны комик зургийн хэв маягт суралцаж эхэллээ. Хэсэг хугацааны дараа эцэст нь нэг юм комик зургаа бэлэн болгоод, хөөрөн баярлаж, бүтээлээ гадаадын хэвлэх газар луу илгээхээр төлөвлөлөө. Тэр үед эцсийн өдрүүд дэх Бурханы аврал над дээр ирсэн юм. Бурхан үнэнийг илэрхийлж, хүнийг цэвэрлэж, аврахын тулд шүүлтийн ажил хийж байгааг би мэдэж байсан ч өдөржингөө зургаа зураад завгүй, мөн зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаггүй байлаа. Юун тэр Бурханы үгийг зөв зохистой унших. Сэтгэл хангалуунаар зургаа гадаад руу явуулахдаа бэлдэж байхдаа би бүтээлээ англи руу орчуулах ёстойг, тэр нь их үнэтэйг олж мэдлээ. Гэвч өнгөрсөн хэдэн жил бүх цалин минь комик зурагт яваад, орчуулгын хөлсийг төлөх арга байсангүй. Комик зургаа гадаад руу явуулах санаагаа болихоос өөр аргагүй боллоо.

Тэгээд нэг өдөр би Төгс Хүчит Бурханы үгийг уншсан юм: “Хүний хувь заяаг Бурханы гар удирддаг. Чи өөрийгөө удирдах чадваргүй: Өөрийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртөө хүн өөрийгөө удирдах чадваргүй хэвээр үлддэг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэдэж чадсан бол, өөрийнхөө хувь заяаг хянаж чадсан бол бүтээл хэвээр байх байсан гэж үү?” “Хүмүүс Бурханы зохион байгуулалт болон Бурханы дээд эрхийг таньж мэддэггүйн улмаас хувь заяатай үргэлж тэрслүү хандлагатайгаар, эрээ цээргүйгээр нүүр тулдаг бөгөөд одоогийн нөхцөл байдлаа хувиргаж, хувь заяагаа өөрчилнө гэж дэмий л найдан Бурханы эрх мэдэл, дээд эрх болон хувь заяаны зохицуулалтаас мултрахыг үргэлж хүсэж байдаг. Гэвч тэд хэзээ ч тэгж чаддаггүй; тэдэнд цаг үргэлж саад тотгор учирдаг. Хүний сэтгэлийн гүнд явагддаг энэ тэмцэл нь зовлонтой байдаг; зовлон шаналал нь мартагдашгүй; энэ бүх хугацаанд хүн амьдралаа дэмий шалихгүй юманд үрж байдаг. Энэ зовлон шаналлын шалтгаан нь юу вэ? Энэ нь Бурханы дээд эрхийн улмаас болдог уу, эсвэл хүн азгүй төрсөн учраас болсон уу? Мэдээж аль нь ч үнэн биш юм. Үндсэндээ энэ нь хүмүүсийн баримтлах замаас, хүмүүсийн амьдралдаа сонгосон арга замаас болдог.” (“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханы үгийг бодсоныхоо дараа би гэнэтхэн ухаарсан юм. Хүний хувь заяа бүхэлдээ Бурханы гарт байдаг. Энэ нь бидний өөрсдөө өөрчилж чадах юм биш. Бид бол бүтээгдсэн зүйл. Маргааш ч юу болохыг мэдэхгүй байж яаж хувь заяагаа хянаж чадах юм бэ? Бодит байдал дээр миний хийх ажлыг, миний гаргах амжилтыг, ажил мэргэжилтэй болж чадах эсэхийг минь Бурхан аль хэдийн, аль эрт шийдчихсэн. Гэвч би Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрөөгүй. Би уураг тархи, авьяасаа ашиглан үргэлж хувь заяатайгаа тэмцэлдэж, Бурханы захиралтыг үргэлж эсэргүүцэж, хувь заяагаа өөрчлөх гэж хоосон найддаг байж. Тиймээс л би тэгж их шаналан амьдарч байжээ. Өнгөрсөн гучин хэдэн жилийг эргээд бодох нь ээ би алдартай комик зураач болох гэж уйгагүй тэмцжээ. Олон удаа бүтэлгүйтсэн ч бууж өгөөгүй. Би удаа дараа бүтээлээ өгч, тухай бүрдээ саад бүтэлгүйтэл тулгарч байсан юм. Энэ миний сэтгэлд ихээхэн шаналал авчирсан. Би амьдрах замаа буруу сонгосон учраас энэ бүх шаналлыг амсжээ. Үүний шалтгаан нь би сайн чаддаг зүйлээ ашиглан, амжилт гаргах гээд хувь заяатай тэмцэлдэхээр оролдсон байлаа.

Дараа нь би Төгс Хүчит Бурханы үгийг илүү их уншив: “Үнэндээ хүний туйлын зорилго хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, хүний хүсэл хэчнээн бодитой, хэчнээн зүй зохистой байх нь хамаагүй, хүний хүрэхийг хүсдэг бүхэн, эрж хайдаг бүхэн хоёр үгтэй салшгүй холбоотой байдаг. Энэ хоёр үг нь хүн бүрийн амьдралд амин чухал бөгөөд эдгээр нь Сатаны хүнд суулгахаар зорьдог зүйл юм. Энэ хоёр үг юу вэ? Тэр нь‘алдар нэр’, ‘ашиг хонжоо’ юм. Сатан тун аядуу зөөлөн арга буюу хүмүүсийн үзэлтэй тун их нийцдэг арга ашигладаг нь ямар нэг төрлийн радикал арга биш бөгөөд үүгээр дамжуулан хүмүүс Сатаны амьдрах арга зам, амьдардаг дүрэм журмыг өөрийн мэдэлгүй хүлээн зөвшөөрч, амьдралын зорилго, чиглэлээ тогтоож, улмаар өөрийн мэдэлгүйгээр амьдралдаа амбицтай болдог. Амьдралын эдгээр амбиц гаднаа хэчнээн агуу сүрлэг санагдах нь хамаагүй, тэдгээр нь‘алдар нэр’, ‘ашиг хонжоотой’ салшгүй холбоотой байдаг. Ямар ч агуу, алдартай хүн, үнэндээ бүх хүний амьдралдаа дагадаг бүхэн нь ердөө ‘алдар нэр’, ‘ашиг хонжоо’ хэмээх энэ хоёр үгтэй л холбоотой байдаг. Алдар нэр, ашиг хонжоотой болмогцоо тэдгээрийг ашиглан, өндөр байр суурь, асар их эд баялгийг эдэлж, амьдралыг таашааж болно гэж хүмүүс боддог. Алдар нэр, ашиг хонжоо нь зугаа цэнгэлээр хөөцөлдөх амьдрал болон махан биеийн цадиггүй таашаалыг олж авахдаа ашиглаж болох нэг төрлийн хөрөнгө юм гэж тэд боддог. Хүн төрөлхтний ихэд шунадаг энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүмүүс сайн дураараа хэрнээ өөрсдийн мэдэлгүйгээр бие, сэтгэл, өөртөө байгаа бүхнийг, өөрсдийн ирээдүй, хувь заяаг бүгдийг нь Сатанд хүлээлгэн өгдөг. Тэд нэг хором ч эргэлзэхгүйгээр, өгсөн бүхнээ буцаан авах хэрэгтэйг ер мэдэхгүйгээр үүнийг хийдэг. Ийм маягаар Сатанд хоргодож, түүнд үнэнч болмогцоо хүмүүс өөрсдийгөө хянасаар байж чадах уу? Мэдээж үгүй. Тэднийг Сатан бүрмөсөн, бүрэн дүүрэн хянадаг. Мөн тэд намагт бүрмөсөн, тэр чигтээ живсэн бөгөөд өөрсдийгөө чөлөөлж чаддаггүй” (“Үг нь махбодоор илэрсэн” ном).

Бурханы үг зүрх сэтгэлийг минь ихэд хөдөлгөв. Бурханы үг дэх илчлэлээс мэдэж авсан зүйл гэвэл, алдартай комик зураач болохыг хүсэж, үүнийхээ төлөө шүд зуун тэмцсэний минь учир нь Сатан намайг төөрөлдүүлж, завхруулж, би нэр алдар, эд хөрөнгийн талаарх санаанд автсанаас болжээ. Сатан бидний тархийг эндүү ташаа санаануудаар дүүргэдэг: “Хүн үргэлж үеийнхнээсээ дээр байхаар чармайх ёстой”, “Өөрөө онцгойрч, бусдаас дээр байхыг хүс”, “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг”, “Зовохгүй бол жаргахгүй” гэдэг. Үүндээ сургуулийн боловсрол, агуу, алдартай хүмүүсийн нөлөөг ашигладаг. Сатан биднийг төөрөлдүүлэн, бусдаас илүү байхыг хүсэх буруу зорилго тавиулж, зөвхөн нэр алдар, байр суурьтай болох замаар, бусдаас өөр байж, онцгойрч байж, хүмүүсээр өндрөөр үнэлүүлж байж амьдрал маань ямар нэг үнэ цэн, утга учиртай болно гэж бодоход биднийг хүргэдэг. Би алдартай комик зураач болохын тулд чадлынхаа хэрээр тархиа гашилгаж, 30 гаруй жилийн цаг хугацаа, эрч хүчээ дуртайяа зарцуулсан, бүх хадгаламжаа зарцуулаад зогсохгүй, эрүүл мэндээ сүйдлэхээ алдсан. Гэсэн хэдий ч зургаа явуулж, бүтэлгүйтэх бүрд тэр нь надад цохилт болж, зовж шаналан, үргэлж яахаа мэдэхгүй, аргаа барсан санагдаад, бууж өгөх бодол төрдөг байсан ч алдартай байх ямар бол гэж төсөөлөх бүрд хүсэл минь ахин асаж, үргэлжлүүлэн комик зураг зурахад намайг хүргэдэг байлаа. Ингээд Бурханы аврал ирэх үед надад Бурханы үгийг унших цаг ч, эрч хүч ч байгаагүй юм. Би аанай л нэр алдар, эд хөрөнгийн төлөө шаргуу ажилласаар, ахин нэг хана мөргөж байж л зогссон юм. Тэр үед л би нэр алдар, эд хөрөнгийн талаарх санаанд хууртаж явснаа ухаарсан юм. Эдгээр санаа намайг утсан хүүхэлдэй шиг удирдаж байжээ. Нэр алдар, эд хөрөнгийн араас хөөцөлдөх үедээ би үргэлж ашиг алдагдалд санаа зовж, атаархал, шаналалд амьдарч, хувь заяа шударга бус байна гэж гомдоллож байсан юм. Би Сатаны гар дахь тоглоом болсон байлаа. Тэгээд би тэр алдартай хүмүүсийн талаар бодлоо. Хэдий тэд нэр алдар, өндөр байр суурьтай, хүмүүсээр тойрон хүрээлүүлж, шүтэгдсэн ч гэсэн энэ нь тэдний сэтгэлийг амрааж, сэтгэл хангалуун болгоогүй. Харин ч тэдэнд улам хоосон санагдсан. Зарим нь бүр цөхөрсөндөө амиа хорлох сонголт хийдэг. Алдартай болохоосоо өмнө үнэнч шударгаар амьдардаг байсан ч амжилтад хүрснийхээ дараа ялзрал, доройтолд автаж, махан биеийн хүсэлд умбасан олон хүн байдаг. Зарим нь сэтгэлээ баясгахын тулд хар тамхи хэрэглэж эхлэн, амьдралаа сүйтгээд дуусдаг. Зарим нь нэр алдар, эд хөрөнгийн төлөө бусадтай өрсөлдөж, нэг нэгийгээ хуурч мэхлэн, дайрч довтолж, хөнөөдөг. Зарим нь алдар нэр, эд хөрөнгийн төлөө нэр төрөө уландаа гишгэн биеэ худалддаг… Ингэхээр хүмүүсээр үнэлүүлэхийн тулд нэр алдар, байр суурийн араас хөөцөлдөх нь амьдралын зөв зам биш нь бүр ч тодорхой болсон юм. Энэ бидэнд жинхэнэ аз жаргал авчирч чадахгүй, биднийг улам муу, завхарсан болгодог. Нэр алдар, эд хөрөнгө, байр суурийн араас хөөх нь биднийг хорлохдоо Сатаны ашигладаг муу ёрын зам юм. Үүнийг ойлгосноор миний оюун санаа цэлмэж, би нэр алдар, эд хөрөнгийг тэгтлээ хүсэхээ байсан. Бурханы үгийн илчлэлгүйгээр энэ эрэл хайгуулын надад авчирсан шаналал, зовлонг би хэзээ ч олж харахгүй байв. Сатан намайг үргэлжлүүлэн хуурч, хорлосоор байх байлаа. Би амьдралдаа шинэ төлөвлөгөө гаргахаар шийдээд, комик зураач болох мөрөөдлөө орхиж, хэвлэх компани руу бүтээлээ явуулахаа больсон.

Гэхдээ яг больчихъё гэхээр нэг л дурамжхан байлаа. Эцсийн эцэст би нэр хүндтэй комик зураач болохын тулд 30 гаруй жилийн шаргуу хөдөлмөрөө зарцуулсан шүү дээ. Тэгээд л буугаад өгчих юм гэж үү? Тэгтэл нэг өдөр би, Тайванийн алдартай нэгэн комик зураач зуурдаар нас нөгчсөн гэх мэдээ үзэв. Тэр ердөө 51 настай байсан юм. Үүнээс болоод надад элдэв бусын юм бодогдлоо. Энэ хүн цагтаа салбартаа ихэд хүндлэгдэж, олны бишрэл, хүндлэлийг хүлээсэн олон гайхалтай бүтээл туурвисан. Түүнд алдар нэр, эд хөрөнгө хоёул байсан. Ийм хурдан нас барах юм гэж хэн бодох вэ дээ? Би гунигласандаа санаа алдав. Амиа алдах үед алдар нэр, мөнгө төгрөг, байр суурь ямар хэрэгтэй юм бэ? Нэр алдар, хөрөнгө мөнгө хөөсөн тэр олон жил надад ямар их шаналал авчирсныг бодоод би тэр маягаар үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна гэж шийдсэн юм. Ингээд Бурханы өмнө залбирч, урдах замд минь замчилж, нэр төр, эд хөрөнгийн гав гинжнээс өөрийгөө чөлөөлөх боломж олгооч гэж Бурханаас гуйлаа.

Дараа нь би “Цор ганц Бурхан Өөрөө III” дахь Бурханы үгийг уншсан юм: “Чи хүмүүсийн эрэлхийлдэг амьдралын олон янзын зорилго болон тэдний амьдралын олон янзын арга замыг ахин дахин судалж, анхааралтай нарийвчлан шинжилбэл тэдгээрийн нэг нь ч, хүн төрөлхтнийг бүтээх үеийн Бүтээгчийн анхдагч зорилгод тохирдоггүй гэдгийг олж мэднэ. Тэдгээр нь бүгд хүмүүсийг Бүтээгчийн дээд эрх болон анхаарал халамжаас холдуулдаг; тэдгээр нь бүгд хүмүүсийг доройтуулдаг урхи, тэднийг там руу хөтөлдөг нүх юм. Үүнийг танин мэдсэний дараа чиний хийх зүйл бол амьдралын талаарх хуучин үзлээ хойш тавьж, олон янзын урхи занганаас хол байж, чиний амьдралыг хариуцаж, чиний төлөө зохицуулалт хийхийг Бурханд даатгаж, зөвхөн Бурханы зохион байгуулалт, удирдамжид захирагдан, өөр ямар ч сонголт хийлгүй, Бурханыг шүтэн мөргөдөг хүн болохоор хичээх явдал юм” “Хэрвээ хүн амьдралыг, Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Түүний эрх мэдлийг мэдэж авах боломж гэж үзвэл, хэрвээ хүн өөрийн амьдралыг бүтээгдсэн хүнийхээ хувьд үүргээ биелүүлж, даалгавраа хэрэгжүүлэх ховорхон боломж гэж үзвэл амьдралын талаар гарцаагүй зөв үзэл бодолтой байх бөгөөд Бүтээгчийн ерөөж, залж чиглүүлсэн амьдралаар амьдрах болно, Бүтээгчийн гэрэл дор алхаж, Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, Түүний ноёрхол дор орж, Түүний ер бусын үйл хэрэг болон Түүний эрх мэдлийг гэрчлэх болно” (“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханы үг надад зөв зам, эрэлхийлэх чиглэлийг заасан юм. Алдар нэр, эд хөрөнгө хөөхийн зовлонгоос өөрийгөө чөлөөлөхийн тулд би эндүү ташаа зорилго, амьдралын талаарх үзэл бодлоо таягдан хаях ёстой байлаа. Би бусдын бишрэл, хүндлэлийг хүлээхийн тулд алдартай болохыг хүсэхээ болиод, амьдралаа Бурханд даатгаж, ажил мэргэжлээ Бурханы мэдэлд орхиж, хашир ухаалаг хүн болж, бүтээлийн үүргээ биелүүлэхээр шийдсэн. Зөвхөн энэ л амьдралын үнэ цэн. Өмнө нь би Бурханы хүслийг ойлгодоггүй, Бурханы дээд эрхийн талаар мэддэггүй байжээ. Үргэлж л баахан хүсэл, төлөвлөгөөтэй байдаг байв. Ямар сайндаа л нэр алдар, мөнгийг гуч гаруй жил хөөж, амьдралын чиглэлээ алдах вэ дээ. Намайг Сатан хуурч, их хорлосон. Одоо Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн замыг харуулсан, би ахиж Сатаны хуурмаг санаагаар амьдарч чадахгүй. Бурхан бүх зүйлийг хүнд зориулж бүтээсэн. Бидэнд амийн амьсгал өгсөн. Бурхан хүнийг аврах ажлаа хийхээр эцсийн өдрүүдэд дахин махбодоор ирсэн. Би бол бүтээгдсэн зүйл. Би Бурханы надад өгсөн бүхнийг эдэлдэг. Би мөс чанар, эрүүл ухаантай байж, үүргээ биелүүлэхэд, Бүтээгчийг гэрчлэхэд авьяасаа ашиглах ёстой. Үүнийг ойлгоод миний оюун санаа хавьгүй цэлмэж, түүнээс хойш би замаар хэрхэн алхахаа мэддэг болсон.

Намайг сонгож, Бурханы гэрийн ариун газарт намайг буцаан авсанд нь би Бурханд талархдаг. Бурханы үг намайг тэжээж, тэтгэж, чиглүүлснээр би нэр алдар, эд хөрөнгө бол биднийг дөнгөлөхдөө ашигладаг Сатаны гав гинж гэдгийг, нэр алдар, эд хөрөнгийн хойноос хөөцөлдөхөө болих ёстой гэдгийг ойлгосон. Чуулганы олон ах, эгч үнэнийг эрэлхийлэхэд анхаарч, бүтээлийн хувиар үүргээ биелүүлж, үнэнийг улам их ойлгож байгааг хараад би тэдэнд атаархсан. Өмнө нь би үргэлж нэр төр, эд хөрөнгийн төлөө амьдарч, үүнийхээ төлөө их зовсон, тэгээд би ч гэсэн үүргээ биелүүлж чаддаг байхыг хүссэн. Өнөөдөр чуулганд сайн мэдээ тараах үүргээ биелүүлснээр миний оюун санаа тайвширч, амар амгалан болж, өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй эрх чөлөөг мэдэрдэг. Сүнсэн дэх амар амгалан, аз жаргалын энэ мэдрэмж бол материаллаг баяр баясал, алдар нэр, эд хөрөнгөөр орлуулшгүй зүйл юм. Намайг аварсных нь төлөө Төгс Хүчит Бурханд би талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Зол завшаан ба золгүйтэл

Дужуань, Япон Би хятадын хөдөөгийн тосгоны ядуу айлд төрсөн юм. Гэр бүл маань ядуу байсан болохоор амттан, тоглоом битгий хэл, дараагийн...

Мөнгөний боолын сэрэлт

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс мөнгө, алдар нэрийн хойноос хөөцөлдөн амьдралаа өнгөрүүлдэг; эдгээрийг эзэмшсэнээр тэд амьд...

Би жинхэнэ гэрээ оллоо

Янян, АНУ Намайг гурван настай байхад аав минь өөд болов. Тэр үед ээж эрэгтэй дүүг минь дөнгөж төрүүлээд байсан бөгөөд миний эмээ мухар...

Leave a Reply