Атаархал бол зүрх сэтгэлийн ужиг өвчин юм

2018-01-10

Хэ Жейжин, Гуаньши Чуаны өөртөө засах орон

Би Жан эгчтэй хамт үүргээ биелүүлсэн бөгөөд түүнтэй харилцах явцдаа, эгч Бурханы үгийн талаар цэвэр ойлголттой байгаад зогсохгүй үнэний талаар тун тодорхой нөхөрлөдөг, бас дуулж, бүжиглэхдээ сайн гэдгийг олж мэдлээ. Эгч юм бүхэн дээр надаас дээр байлаа. Байрлаж байсан гэр бүлийн ах, эгч хоёр түүнд тун сайн байдаг бөгөөд түүнтэй нөхөрлөхөөр хичээдэг байв. Үүнээс болоод миний зүрх сэтгэл нэлээд тогтворгүй болж, намайг үл тоомсорлож байгаа мэт санагдаж, түүнийг байгаа цагт надад ямар ч орон зай байхгүй гэж бодоход ч хүрсэн юм. Зүрх сэтгэлдээ би түүнээс залхаж эхэлсэн бөгөөд үүргээ биелүүлэхдээ түүнтэй хамт ажиллахыг хүсэхгүй байлаа. Эгч яваасай, тэгвэл ах эгч нарт би таалагдаж, тэд миний тухайд өндөр сэтгэгдэлтэй байх болно доо хэмээн би найддаг байв.

Атаархал бол зүрх сэтгэлийн ужиг өвчин юм

Нэг өдөр удирдагч бидэнтэй хамт цуглаан хийхээр ирлээ. Сөрөг байдлаасаа болоод Жан эгч өөр үүрэгт томилогдох хүсэлт гаргав. Ингэж хэлэхийг нь сонсоод би тун их баярлаж, “Таныг яваасай гэж би үргэлж хүсдэг байсан. Таныг явах юм бол би анхаарлын төвд орж чадна” гэж бодов. Тиймээс удирдагч түүнд нэн даруй өөр үүрэг өгөөсэй гэхээс би тэсэж ядан байлаа. Гэтэл, миний хувьд юм буруугаар эргэж, удирдагч түүнд шинэ үүрэг өгөөгүйгээр үл барам, үнэнийг тэвчээртэйгээр нөхөрлөж, байр байдлаа өөрчлөхөд нь тусаллаа. Үүнийг хараад би асар их бачимдаж, тэр эгчийг яваасай гэж бүр их хүссэн юм. “Хэрвээ эгч энэ удаа явахгүй бол би хэзээ анхаарлын төвд орж чадах юм бэ? Үгүй ээ, түүнийг аль болох хурдан явуулах арга замыг бодож олох хэрэгтэй байна” гэж би бодлоо. Иймээс эгчийг байхгүй байх үед би боломжийг ашиглан нэлээд хэтрүүлэгтэй нарийн ширийнийг удирдагчид ийнхүү хэлэв: “Эгчийн муу байр байдал үүрэгтээ төвлөрөхөд нь үргэлж саад болдог. Тэр одоо Ариун Сүнсний ажлыг алдсан бөгөөд энэ нь чуулганы ажилд аль хэдийн нөлөөлсөн. Та түүнд шинэ үүрэг өгсөн нь дээр байх. X эгч нэлээд сайн, бас боловсруулж хөгжүүлэхэд илүү зохистой. Та түүгээр энэ үүргийг гүйцэтгүүлэхээр сонгож болно…”

Ингэж хэлж дуусангуут Бурханы үг намайг ийнхүү зэмлэсэн юм: “Харгис хүн төрөлхтөн! Нэг нэгнийхээ эсрэг хуйвалдах, булаалцаж тэмцэлдэх, алдар нэр, ашиг хонжоо булаалдах, харилцан бие биеэ хүйс тэмтрэх—энэ ер нь хэзээ төгсөх юм бэ? Бурхан олон зуун мянган үг хэлсэн боловч хэн ч сэхээрээгүй… Өөрсдийн байр суурийг хамгаалахын тулд бусдыг дарлаж, гадуурхдаггүй хүн хэчнээн бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ”). Бурханы шүүлтийн үгтэй тулгарахад Бурхан надтай нүүр тулан загнаж буй мэт санагдлаа. Би тэр даруй айн чичирч, үг үйлдлээсээ болоод өөрийн эрхгүй айв. Би, Бурханы үгээр илчлэгдсэн “Өөрсдийн байр суурийг хамгаалахын тулд бусдыг дарлаж, гадуурхдаг” хүмүүсийн нэг биш гэж үү? Жан эгч бүх зүйл дээр надаас илүү болохыг, мөн ах эгч нар бүгдээрээ түүнд дуртай байгааг хараад би зүрх сэтгэлдээ атаархсан. Би түүнээс залхаж, түүнийг гадуурхаж, анхаарлын төвд орохын тулд эгчийг хурдхан яваасай гэж хүссэн. Эгчийг явуулж, ах, эгч нарын анхаарлыг өөртөө татаж, зүрх сэтгэлд нь байр суурь эзлэхийн тулд би эгчийн байр байдал муу байгааг ашиглан, чуулганы ашиг сонирхлыг хамгаалах нэрийдлээр удирдагчид түүний тухай худал ярьж, эгчийг зайлуулахын тулд удирдагчийг ашиглахаар найдаж байсан. Миний биеэ авч явах байдал үнэн төрхийг маань ил гаргаж, бас хөнөөлтэй, хорлонтой сатанлаг зан чанарыг минь илчилсэн юм. Дарангуйлал тогтоохын тулд ХКН санал нийлдэггүй хүмүүсийг үндсээр нь устгахдаа шаардлагатай ямар ч аргыг ашиглана; ах эгч нарынхаа цөмд нь байж, тэдэнд таалагдаж, тэднээр өөрийгөө хүрээлүүлэхийн тулд би өөртөө ашиггүй хүмүүсийг зайлуулахын тулд зальжин явуулга ашиглажээ. ХКН өөрөөс нь илүү хүмүүст атаархаж, журамт хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийг хохироодог; эгч надаас бүх талаар илүү байсан учраас би түүнд атаархаж, түүнээс ангижрахын тулд жигшүүртэй арга ашиглахаар оролдсон юм. ХКН өөрийнхөө зорилгын төлөө хүмүүсийг зохиомлоор буруутгаж, хөнөөдөг; би өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд эгчийн алдааг зориуд дэгсдүүлсэн. Миний биеэ авч явах байдал ХКН-ын жигшүүртэй үйлдэлтэй яг адилхан байв; би үнэхээр Сатаны үнэнч хүүхэд юм! Бие биедээ тусалж, бие биеэ дэмжин Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд нэгэн зүрх сэтгэл, оюун санаагаар үүргээ сайн биелүүлж чадна гэсэндээ чуулган биднийг хамт ажиллуулахаар зохицуулсан. Энэ нь бас, бид бие биенийхээ сул талыг нөхөхөд өөрсдийн давуу талыг ашиглаж, илүү их үнэнийг ойлгож, олж авч, амь зан чанараа өөрчлөхийн төлөө байсан юм. Гэхдээ би Бурханы хүслийг өчүүхэн төдий ч ойлгосонгүй. Эгчийн байр байдал муу байгааг хараад хайрын сэтгэлээр түүнд тусалж, дэмжээгүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ өөрийн байр суурийн төлөө тэмцэхийн тулд түүнийг хурдхан солигдоосой гэж тэсэн ядан хүлээж, зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч арга ашиглахаас буцахгүй хэмжээнд хүрчээ. Хэрвээ би яаравчилж, гэмшээгүй бол эцэст нь Сатантай хамт Бурханаар устгагдах нь гарцаагүй байлаа.

Өөрийнхөө жинхэнэ байр байдлыг ухаарсныхаа дараа би намайг аврахын тулд Бурханы туулсан асар их шаналал, гаргасан хичээл чармайлтыг илүү их ойлгосон юм. Намайг илчилж, шүүж, Сатаны завхралаас үүдсэн жигшүүртэй, үзэшгүй муухай жинхэнэ төрхийг минь тодорхой харуулахын тулд Бурхан энэ нөхцөл байдлыг ашигласан бөгөөд үүгээр дамжуулан сатанлаг уг чанараа үнэхээр үзэн ядаж, улмаар үнэнийг эрэлхийлж, өөрийгөө өөрчлөх боломжийг надад олгосон билээ. Би Бурханд үнэхээр талархаж байна! Бурханы шүүлт, гэсгээлт цагаа олж намайг сэрээжээ. Энэ цаг мөчөөс эхлээд би сатанлаг уг чанараа хаяж, өөрийнхөө төлөө тэмцэхээ больж, надаас илүү дээр хүмүүст атаархахаа болихыг хүсэж байна. Энэ эгчтэй чин сэтгэлээсээ хамт ажиллаж, давуу талаа ашиглан бие биенийхээ сул талыг нөхөж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ хамт биелүүлэхийг хүсэж байна. Үүнээс ч илүүтэйгээр, үнэнийг эрэлхийлж, сатанлаг зан чанараа хаяж, улмаар Бурханы зүрх сэтгэлийг тайвшруулахын тулд жинхэнэ хүний төрхийг амьдран харуулахыг хүсэж байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Энэ л үнэхээр сайн хүн мөн

Эдгээр үгийг уншсаны дараа би гэнэт сэртхийн ухаарав. Үнэхээр сайн хүн гэдэг нь хэзээ ч бусдыг гомдоодоггүй, бусадтай нөхөрсөг харилцаатай, тэдэнтэй маргаж, хэрэлддэггүй хүн юм уу бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж, бусдаас сайн үнэлгээ авч чаддаг хүн биш гэдгийг би одоо ойлгов. Харин ч сайн хүн бол үнэнийг хайрладаг, эерэг зүйлсийг хайрладаг, хайр, үзэн ядалтыг ялган салгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, Бурханы хайрладаг зүйлсийг хайрладаг, Бурханы үзэн яддаг зүйлсийг үзэн яддаг, Бурханыг үнэхээр хайрлаж, Бурханд үнэнч байж чаддаг хүн юм.