Би жинхэнэ аз жаргалыг оллоо

2019-12-26

Жан Хуа, Камбож

Би жирийн нэг тариачны гэр бүлд төрсөн юм. Манайх чинээлэг айл биш байсан хэдий ч аав, ээж хоёр бие биеэ хайрлаж, надад маш сайн ханддаг байв—манай гэр бүлийг аз жаргалтай, ерөөгдсөн амьдралтай байсан гэж хэлж болох нь гарцаагүй. Өсөж том болсныхоо дараа би өөртөө ингэж хэлэв: Би надад сайн хандах нөхөртэй болж, жаргалтай сайхан гэр бүлийг бүтээх ёстой. Энэ бол хамгийн чухал зүйл. Би эд баялаг эрэлхийлэхгүй—нөхөртэйгээ хайрын харилцаатай байх, гэр бүлийн амар тайван амьдрал л надад хэрэгтэй.

Би жинхэнэ аз жаргалыг оллоо Төгс Хүчит Бурхан

Бид хоёрыг хоёуланг нь таньдаг хүнээр дамжуулан би нөхөртэйгөө танилцсан юм. Нэлээд намхан болохоор нь анх би түүнд дургүй байсан ч аав, ээж маань түүнд нааштай хандаж, түүнийг сайхан сэтгэлтэй, надад сайн хандана гэж хэлсэн билээ. Нөхөр маань хүмүүст чин сэтгэлээсээ хандахыг би хараад гэр бүлдээ сайн хандах хүн шиг санагдав. Би “Тэр намхандуу байгаа нь зүгээр ээ. Надад сайн хандах юм бол болно” гэж бодлоо. Ингээд би хурим хийхийг зөвшөөрч, 1989 онд бид гэрлэв. Гэрлэсний дараа нөхөр минь надад маш зөөлөн хандаж, намайг сайн халамжилдаг байлаа. Нөхөрт гарсны дараа миний амьдрал жаргалтай, элбэг дэлбэг байсан. Би ч бас нөхрөө үнэн сэтгэлээсээ халамжилж, сэтгэлдээ түүнийг үргэлж боддог байв. Хоёр охиноо төрсний дараа нөхрийнхөө санааг зовоолгүй ажилд нь явуулахын тулд би гэртээ сууж, гэр орноо арчилж тордлоо. Хожим нь хоёр хүүхэд маань сургуульд сурахаар хотоосоо явсан тул сурах хугацаанд нь хүүхдүүдтэйгээ хамт байхаар ойролцоох байрыг нь түрээслэв. Би ер нь ямар нэг юмыг шийдэж чадах л юм бол том ч бай, жижиг ч бай гэр бүлийн асуудлаар нөхрийгөө хэзээ ч зовоодоггүй байлаа. Заримдаа юмс хэцүү, залхмаар байсан ч нөхөр, эхнэрийн харилцаа маань харилцан хайр, халамж, анхаарлаар дүүрэн байсан бөгөөд бид амар тайван амьдарч байсан юм. Үнэхээр аз жаргалтай амьдарч байна гэж надад санагдаж байлаа.

Тухайн үед нөхрийн олдог мөнгө бидний өдөр тутмын зардалд дөнгөж хүрэлцдэг байв. Амьдрал маань жаахан хэцүү байсан ч би нөхөртөө хэзээ ч гомдоллож байсангүй. Эхнэр нөхөр хоёр амьдралын баяр баясгалан, уй гашууг хуваалцах ёстой гэж боддог байлаа. Гэвч дараа нь нөхрийн маань ажлын газрын санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, сар бүр авдаг байсан цалингийнхаа хагасыг л авахад хүрсэн бөгөөд хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөхөд бэрх боллоо. Нөхрийнхөө үүрсэн дарамтыг хуваалцаж туслахын тулд би хамаатан саднаасаа байн байн мөнгө зээлж эхлэв. “Энэ бэрхшээл ердөө түр зуурынх. Аяндаа байдал сайжирна” гэж би бодож байсан юм. Маш удаан хугацаанд мөнгө зээлсээр байж таарсан тул бидний өр улам өсөж, бид хоёр хоёулаа тун их хямарлаа. 2013 онд нөхөрт маань гадагшаа явж мөнгө олох санаа төрөв. Надад хэлэхэд нь би нөхрөө явуулах дургүй байсан ч “Хэрэв нөхөр маань 2-3 жил гадагшаа явж, мөнгө олбол бид өрөө төлж, гэр бүлийнхээ нөхцөл байдлыг сайжруулж чадна. Дээр нь бас хүүхдүүд маань өсөж байна, бид тэднийг сайхан амьдруулмаар байна” гэж бодсон юм. Гэр бүлийнхээ төлөө би, гадагшаа явж ажиллахыг нөхөртөө зөвшөөрлөө.

Миний нөхөр Камбож явж, тэндээ гурван жил болсон бөгөөд энэ хугацаанд би гэртээ үлдэж, хүүхдүүд болон хөгшин эцэг эхээ асарч байв. Эхэндээ нөхөр маань гэр лүүгээ байнга утасдаж, гэр бүлдээ анхаарал халамж тавьдгаа харуулж байлаа. Бас гэр лүүгээ мөнгө илгээдэг байв. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр утасдах нь улам бүр цөөрсөөр, эцэст нь байдал бүр дордож, удаан хугацаанд утасддаггүй, мөнгө явуулдаггүй боллоо. Түүнд ямар нэг юм тохиолдсон байх гэж би санаа зовсон тул нөхөртэйгээ уулзахаар охидоо авч явав. Камбожид очоод нөхөр маань аюулгүй, эрүүл саруул байхыг хараад тун их санаа амарлаа. Камбожид анх удаа ирсэн болохоор би нөхөртэйгээ хамт байх зуураа тэнд охидтойгоо хэсэг байж байгаад дараа нь Хятад руу буцъя гэж төлөвлөж байв. Гэвч нөхөртэйгээ хамт гэрээс гарч явах бүрд нөхрийн маань танилууд намайг сонин харцаар харж байгааг би олж мэдлээ. Хэлний бэрхшээлээс болоод би тэдний юу хэлж байгааг ойлгодоггүй байсан юм. Нэг долоо хоногийн дараа нөхөр маань танихгүй хүүхэд тэврээд надтай уулзахаар гэнэт орж ирлээ. Тэр хүүхдэд “Алив, эгчтэйгээ мэндэл дээ” гэж хэлэв. Тухайн үед би юу болоод байгааг мэдэхгүй байсан учраас зүгээр л гөлрөн ширтэж байлаа. Нөхрөөсөө асуугаад би Камбожид уулзсан эмэгтэйгээс нь гарсан хүүхэд гэдгийг олж мэдсэн юм. Би маш их уурласандаа ганц ч үг хэлж чадсангүй бөгөөд дүйнгэтэн, яахаа ч мэдэхгүй байсан юм. Нөхрөө зэмлэхээр оролдоход тэрээр: “Энэ чинь тун хэвийн зүйл. Энд олон хүн ингэдэг!” гэж тун тайван хариулсан юм. Ингэж хэлэхийг нь сонсоод би маш их уурлаж, бүх бие минь чичирч эхэллээ. Намайг маш олон жил хайрласан нөхөр минь ийм хүйтэн хөндий, хэрцгий зүйл хэлж, ийм увайгүй юм хийж чадна гэж хэзээ ч бодож байсангүй. Уурлаж хилэгнэсэндээ би түүнийг хоёр ч удаа чанга алгадав. Нөхрийн минь урвалт цэлмэг тэнгэрээс аянга буух мэт болж, би энэ баримтыг хүлээн зөвшөөрч ер чадахгүй байлаа. Тэгээд шалан дээр сууж, гашуунаар уйлав. “Яагаад тэр ийм юм хийв ээ? Миний мэддэг байсан нөхөр хаачив аа? Тэр надад үүрд хайрлах амлалт өгсөн—тэр хайр, энхрийлэл, халамж бүгд хуурамч байсан гэж үү? Би энэ гэр бүлд бүхнээ зориулсан. Нөхрөөсөө би мөнгө, сайхан зүйлс хэзээ ч гуйж байгаагүй. Гэтэл одоо...” гэж би өөрөөсөө ахин дахин асууж байв. Надад асар их доромжлогдсон мэт санагдаж, сэтгэлийнхээ гүнд шархалж, хилсэдсэн мэт санагдаж байлаа. Бас цааш амьдрах аргагүй болсон мэт санагдаж байсан юм.

Дараагийн хэдэн өдөр нь би нүүрээ байнга нулимсаараа угааж байлаа. Би тэр эмэгтэйг, тэр хүүхдийг үзэн ядаж байв. Би нөхөртөө салахыг хүсэж байгаагаа, бас охидоо авч Хятад руу буцан, мөн энэ гэр бүл гээчийг орхино гэдгээ хэлсэн юм. Гайхмаар нь, нөхөр минь надаас салахыг зөвшөөрөөгүй төдийгүй тэр эмэгтэйг ч орхихыг хүсээгүй юм. Нөхөр маань өөр эмэгтэйтэй холбогдож, түүнээсээ хүүхэдтэй болсныг манай гэр бүлийнхний зарим нь мэдэж байсан боловч тэр бүх хугацаанд надаас нууж байсныг би дараа нь олж мэдэв. Тэгээд бүр амьдралынхаа нэр хүндийг ч дээрэмдүүлчихсэн мэт санагдлаа. Би бүх зүрх сэтгэлээ гэр бүлдээ зориулсан ба энэ бүхэнд минь урвалт, хууралтаар хариу барина гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Миний зүрх сэтгэл шархаллаа. Энэхүү хүнд цохилт хангалттай шаналгаатай байсан боловч нөхрийн маань танилуудын намайг харах тэр хачин харцыг би үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй байв; тэд бүр миний талаар хов жив ярьж байлаа. Эхлээд нөхөр минь надаас урваж, тэр эмэгтэй гэр бүлийг минь сүйтгэсэн боловч тэр үед бусдын нүдээр бол би гуравдагч этгээд байв. Тухайн үед мэдэрч байсан шаналлаа би дүрслэн хэлж чадахгүй нь. Өдөр болгон нэг жил мэт удаан өнгөрч, би арав гаруй килограм жин хассан юм.

Бүрмөсөн арга барагдаад байх яг тэр үед Төгс Xүчит Бурханы эцсийн өдрүүдийн аврал над дээр ирлээ. Миний хөрш Линь Тин юу тохиолдсон талаар олж сонсоод над дээр ирж, сайн мэдээг надтай хуваалцав. Тэрээр: “Итгэлтэй бай, Бурхан чамд тусалж чадна” гэж хэлсэн юм. Гэвч, бурхангүй үзэлт боловсролтойгоор өссөн над шиг хүн яаж гэнэтхэн итгэлтэй болж чадах билээ дээ! Би түүнд огт хариу хэлсэнгүй. Дараа нь Линь Тин дахин надтай ярихаар ирээд, “Бурханы үгийг унш. Бурхан л чамайг зовлонгоос чинь аварч чадна...” гэж хэлэв. Тэр үнэхээр чин сэтгэлээсээ хэлсэн тул миний сэтгэл бага зэрэг хөдөлж, хоёр дахь удаагаа түүнд татгалзахад ичмээр санагдсан тул “Үг нь махбодоор илэрсэн” номыг хүлээн авлаа. Энэ номыг нээгээд би дараах хэсгийг харсан юм: “Төгс Хүчитийн амийн хангалтаас холдсон хүмүүс оршин тогтнолын зорилгыг мэддэггүй боловч ямартай ч үхлээс эмээдэг. Тэд тусламж, дэмжлэггүй байдаг атлаа нүдээ аних хүсэлгүй хэвээр бөгөөд энэ дэлхий дээр сүнсний мэдрэмжгүй бие махбодод өөдгүйгээр оршин тогтнож, эрэмгийгээр амь зуусаар байдаг. Чи ийм маягаар итгэл найдваргүй, тэр ч тийм маягаар зорилгогүй амьдардаг. Зовлонгийнхоо дунд ёолон, Өөрийнх нь ирэхийг цөхрөнгөө баран хүсэн хүлээж байгаа хүмүүсийг үлгэр домгийн Ариун Нэгэн л аварна. …Эцэж ядран, энэ дэлхийн зэврүүн хоосролын заримыг мэдэрч эхлэх үедээ бүү төөрөлд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Харгалзагч, чамайг хэдийд ч ирсэн баяртайгаар угтана. Тэр хажуугаас чинь ажиглаж, эргэж буцахыг чинь хүлээж байгаа” (Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс Хүчитийн санаа алдалт”-аас). Бурханы чин сэтгэлийн үгийг унших үедээ би чангаар уйлж, Бурхан хүн төрөлхтнийг үнэхээр ойлгодог юм байна гэж санагдав. Нөхрийнхөө урвалттай тулгараад би үхэхийг хүсэж байсан ч эр зориг дутаж, бас тийм маягаар үхэхийг хүсээгүй юм. Би амьдралынхаа зүг чиг, зорилгыг алдаж, биеэ барих талаар огт анхаарахгүй байх хэмжээнд хүрсэн байв. Бурханы үгийг унших үед амьдралд найдвар байгааг олж харах шиг болсон бөгөөд зүрх сэтгэл минь амар амгаланг олсон юм. Нөхөр минь надаас урвасан ч би Бурханд найдаж болно. Би ганцаараа биш байв. Төгс Хүчит Бурхан: “Энэ дэлхийн зэврүүн хоосролын заримыг мэдэрч эхлэх үедээ бүү төөрөлд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Харгалзагч, чамайг хэдийд ч ирсэн баяртайгаар угтана. Тэр хажуугаас чинь ажиглаж, эргэж буцахыг чинь хүлээж байгаа.” гэж хэлсэн. Намайг анхаарч халамжлах хэн ч байхгүй, шархалсан нэгэн байсан тулд би Бурханд найдахыг хүсэх болов. Надад Бурханы тэврэлт хэрэгтэй байлаа. Өдөр болгон маш хэцүү, ядаргаатай байсан бөгөөд би тийм маягаар үргэлжлүүлэхийг хүссэнгүй. Бурхан хүн төрөлхтнийг маш сайн ойлгодог болохоор энэ шаналлаас намайг ангижруулж гарцаагүй чадна гэж би бодлоо. Иймээс би Линь Тинтэй хамт Бурханы үгийг уншиж, Бурханыг магтсан магтан дуу дуулж сурч эхлэв. Линь Тин надад: “Хүнд хэцүү үеийг туулахдаа Бурханд залбирч, Бурханы үгийг унш. Шархалсан зүрх сэтгэлийг маань Бурхан тайтгаруулж чадна” гэж хэлсэн юм. Би түүний хэлснийг л хийлээ. Төгс Хүчит Бурханы Чуулганы ах, эгч нарын хийсэн клип болон магтан дууны видеог үзэх үед зүрх сэтгэлд минь аз жаргал буцлав. Ялангуяа “Канааны нутаг дахь баяр баясгалан” гэх видеог үзэхэд миний зүрх сэтгэл ах, эгч нартай хамт дуулж, бүжиглэж байгаа мэт санагдсан юм. Зүрх сэтгэл дэх хямрал, шаналал аажмаар үгүй болж, эцэст нь нүүрэнд минь инээмсэглэл тодрох болов. Энэ нь үнэхээр миний хүсэж байсан гэр бүл мөн гэдгийг, бас ах эгч нартай хамт байснаар л жинхэнэ аз жаргалыг олж чадна гэдгийг би гэнэт мэдэрлээ. Иймээс би Төгс Хүчит Бурханы Чуулганд нэгдэж, ах, эгч нартайгаа хамт чуулганы амьдралаар амьдарч эхлэв.

Дараа нь би Бурханы ийм үгийг уншив: “Хүнийг завхруулахын тулд Сатан нийгмийн хандлагыг хэрхэн ашигладаг тухай юм. Эдгээр нийгмийн хандлага нь олон зүйлийг агуулдаг. Зарим хүн: ‘Тэр нь бидний өмсдөг хувцасны тухай байдаг уу? Тэдгээр нь загварлаг хувцас, оо энгэсэг, үс засалт, тансаг хоол хүнсний тухай юу?’ гэдэг. Тэдгээр нь үнэхээр эдгээр зүйл гэж үү? Эдгээр нь хандлагын нэг хэсэг боловч бид энэ тухай энд яримааргүй байна. Бид зөвхөн нийгмийн хандлагын хүмүүст авчирдаг үзэл санаа, хүмүүсийг энэ дэлхий дээр биеэ авч явахад хүргэдэг арга зам болон хүмүүст авчирдаг амьдралын зорилго, амьдралыг үзэх үзлийн тухай ярилцахыг хүсэж байна. Эдгээр нь маш чухал; тэд хүний оюун санааны байдлыг хянаж, нөлөөлдөг. Ар араасаа гарч ирэх энэ бүх хандлага нь ямар нэгэн ёрын муу нөлөөгөөг авчирдаг ба энэхүү ёрын муу нөлөө нь хүнийг тасралтгүй доройтуулж, мөс чанар, хүн чанар, эрүүл ухаанаа үргэлжлүүлэн алдахад хүргэж, ёс суртахуун, жудгийг нь улам бүр дордуулж, дийлэнх хүмүүс одоо жудаггүй, хүн чанаргүй болсон, мөн тэдэнд эрүүл ухаан бүү хэл, ямар ч мөс чанар байдаггүй гэж хэлж болохуйц хэмжээнд хүрсэн. … Хандлагын салхи үлээх үед магадгүй ердөө цөөхөн тооны хүмүүс л шинэ хандлагыг тогтоогчид болох болно. Тэд ийм төрлийн зүйл хийж эхлэн, ийм үзэл санаа, эсвэл ийм үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч хүмүүсийн дийлэнх нь мэдээгүй байх зуураа өөрийн мэдэлгүйгээр аяндаа үүнийг хүлээн зөвшөөрч, үүнд автаж, үүгээр хянагдах хүртлээ ийм төрлийн хандлагаар тасралтгүй халдварлагдаж, үүнд уусаж, сэтгэл татагдаж байдаг. Ээлж дараагаар ирдэг эдгээр чиг хандлага нь угаасаа эрүүл саруул бие, оюун санаатай биш, үнэн гэж юу болохыг хэзээ ч мэддэггүй, эерэг сөрөг зүйлсийг огт ялгаж чаддаггүй хүнээр, эдгээр чиг хандлага, Сатанаас ирдэг амьдралыг үзэх үзэл, үнэт зүйл, амьдралд хэрхэн хандах тухай Сатаны тэдэнд хэлсэн зүйлийг болон Сатаны тэдэнд ‘хайрласан’ оршин тогтнох арга замыг сайн дураар нь хүлээн зөвшөөрүүлдэг. Тэдэнд эсэргүүцэх хүч чадал байхгүй, мөн чадвар ч байхгүй, тэр ч бүү хэл эсэргүүцэх ухамсар байхгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө vi”-аас). Нөхөр минь надад: “Энэ чинь тун хэвийн зүйл. Энд олон хүн ингэдэг!” гэж хэлснийг Бурханы эдгээр үг сануулав. Нөхрийн минь бодол, үзэл санаа, нийгмийн муу чиг хандлага хүмүүсийг хэрхэн залгиж, замыг нь алдуулдаг талаар Бурханы үгэнд илчлэгдсэн зүйлийн бодит жишээ биш гэж үү? Миний нөхөр нутгаасаа явахаас өмнө гэр бүлээ халамжилж, намайг болон үр хүүхдүүдээ халамжилж чаддаг байсан. Гэвч, ажилд орохоор гэрээсээ явсны дараах гуравхан жилд нийгмийн муу чиг хандлагыг бүрэн дагаж, хамгийн ойр дотно байсан хүмүүсээсээ урважээ. Өнөөдрийн нийгмийг бодож үзэхэд, нууц амраг байх нь ичгүүртэй зүйл гэж олон эмэгтэй боддоггүй—харин ч өөрсдөд нь мэдлэг чадвар байгаа гэсэн үг гэж боддогийг би ухаарсан юм. “Гэрт буй улаан дарцаг дээр байдаг байхад хаа сайгүй байдаг өнгөлөг дарцгууд салхинд дэрвэлздэг” гэх мэт муу сэтгэлгээгээр олон хүн хорлогдсоор иржээ. Иймэрхүү санаа тэднийг ичгүүр сонжуургүй харилцаанд ороход хүргэдэг байна. Тэд үүнийг ичгүүртэй гэж боддоггүй, харин ч бахархаж болох зүйл гэж боддог. Миний нөхөр надаас салахыг хүсээгүй ч тэр эмэгтэйг орхихыг бас хүсээгүй. Тэрээр иймэрхүү муу ёрын сэтгэлгээ, үзэл бодлын хяналтад автсан юм биш үү? Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар би эцэст нь үнэндээ бол хүн бүр хохирогч гэдгийг ойлгож чадсан юм. Бидэнд Сатаны суулгасан муу сэтгэлгээнээс болж хүн бүр мэхлэгджээ. Бид ямар ч ёс суртахуунгүй, ичгүүргүй болтлоо завхарсны цорын ганц шалтгаан энэ юм. “Хүмүүс хувиа хичээсэн хүслээ л биелүүлснээр юу олж авдаг юм бэ? Тэд үнэндээ аз жаргалыг олж авч чаддаг гэж үү?” хэмээн би гайхширлаа. Миний харж байгаагаар, миний нөхөр, тэр эмэгтэй хоёр надаас илүү аз жаргалтай байсан гэж би бодохгүй байна. Дээр нь нэмээд, тэр хүүхэд ч бас гэм зэмгүй хохирогч. Манай гэр бүлд учирсан зовлон Сатаны завхрал, хор хөнөөлийн л үр дагавар биш гэж үү? Өөрийнхөө тухай бодоод үзэхэд, хэрэв Бурханы аврал над дээр ирээгүй бол би ч бас нийгмийн муу чиг хандлагаас болж дотроосоо илжрэх байжээ. Нөхөр минь өөр эмэгтэйтэй болсон юм чинь би ч бас адилхан зүйл хийж, намайг гэх өөр олон эрчүүдээс хэн нэгнийг хайж болно гэж би бодсон. Сатанд залгиулах гэж байхад минь намайг аварсных нь төлөө Бурханд талархаж байна. Бурхан намайг Өөрийнхөө өмнө ирүүлж, хамгаалалтыг нь хүлээн авахыг зөвшөөрсөн. Тэгээгүй бол би энэ нийгмийн ёрын муу чиг хандлагад сүйрэх байлаа.

Би дараа нь Бурханы эдгээр үгийг уншив: “Бурханы мөн чанар ариун учраас зөвхөн Бурхан л чамд амьдралын гэрэл гэгээтэй, зөв замаар алхах боломж олгож чадна; зөвхөн Бурхан л чамд амьдралын утга учрыг ойлгох боломж олгож чадна; зөвхөн Бурхан л чамд жинхэнэ хүн чанарыг амьдран харуулх, үнэнийг эзэмших, үнэнийг ойлгох боломж олгож чадна; зөвхөн Бурхан л чамд үнэнээс амийг олж авах боломж олгож чадна. Зөвхөн Бурхан Өөрөө л муугаас зайлахад хүнд тусалж чадах ба хүнийг Сатаны хорлол, хяналтаас ангижруулж чадна. Бурханаас өөр хэн ч, юу ч чамайг дахин зовоохгүйн тулд зовлонгийн далайгаас аварч чадахгүй: Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог. Зөвхөн Бурхан Өөрөө л чамайг амь бие хайрлалгүй авардаг, эцсийн эцэст зөвхөн Бурхан л чиний ирээдүй, хувь заяа, амьдралыг хариуцдаг бөгөөд бүх зүйлийг чиний төлөө зохицуулдаг. Энэ нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйлийн биелүүлж чадахгүй зүйл юм. Учир нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй юу ч Бурханы ийм мөн чанарыг эзэмшдэггүй, иймээс ямар ч хүн юм уу зүйлд чамайг аврах, удирдах чадвар байхгүй. Энэ бол Бурханы мөн чанарын хүнд өгдөг чухал ач холбогдол юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө vi”-аас). Бурханы үгээс би, хүн төрөлхтнийг гэх Түүний хайр, халамжийг мэдэрч чадсан бөгөөд биднийг завхруулж, хорлохын тулд Сатан янз бүрийн нийгмийн чиг хандлагыг ашиглаж болох боловч Бурхан биднийг аврахаа хэзээ ч болиогүй гэдгийг ч бас ойлгож авсан билээ. Биднийг Өөрийнхөө өмнө аваачиж, авралаа хүртээх гэсэндээ Бурхан үргэлж чимээгүйхэн биднийг хамгаалж, төрөл бүрийн нөхцөл байдлыг зохицуулж байдаг. Нөхрийнхөө урвалтын дараа гомдол, шаналал зовлонд амьдарч байснаа эргээд бодоход, Бурханы халамж, өршөөл байгаагүй бол, мөн Бурханы үг намайг тайтгаруулж, зоригжуулан хүмүүсийг завхруулахдаа Сатаны ашигладаг заль мэх, зальхай явуулгыг нэвт харуулж, Сатаны ёрын муу чиг хандлага биднийг хэрхэн хордуулдгийг тодорхой харуулаагүй бол гомдол, шаналалтай ийм байдалд үүрд амьдарсаар байх байсан гэдгээ би мэдэж байв. Би үүнээс өөрийгөө ангижруулж хэзээ ч чадахгүй байх байлаа. Тэгээд бүр зүрх сэтгэл дэх үзэн ядалтаа үгүй болгохын тулд өөрийгөө бүрмөсөн сүйрүүлэх байжээ. Энэ туршлагааар дамжуулан би Бурханы хайрыг туулаад зогсохгүй, бас Бурхан л хүн төрөлхтнийг Сатаны завхрал, хор хөнөөлөөс аварч чадна, Бурхан л биднийг амийн гэрэлтэй зам руу хөтөлж чадна гэдгийг үнэхээр мэдрэх болсон юм. Тэрхүү шаналлын ангалаас намайг аварсных нь төлөө Төгс Xүчит Бурханд талархъя!

Өнөө үед би Бурханы үгийг улам их уншиж байгаа болохоор үнэнийг бага зэрэг ойлгож авсан ба ихээхэн асуудлыг нэвт харж чаддаг. Би нөхрөө юм уу тэр эмэгтэйг үзэн ядахаа больсон. Тэд хүсэж буй амьдралаа сонгох эрхтэй. Хамаатан садан, найз нөхөдтэйгээ би тайван, төлөв томоотой байж чаддаг. Бид бүгдийг Сатан завхруулсан, бүгд түүний хохирогч учраас би гэр бүлийнхнээ буруутгахаа больсон. Одоо би ах, эгч нартайгаа хамт байнга цуглаанд оролцож, Бурханы үгийг уншиж, нөхөрлөж, хувийн туршлагаа хуваалцдаг. Би өдөр бүр Бурханы үгийн ашиг тусыг хүртдэг. Тэгээд зүрх сэтгэлдээ амар амгалан, баяр хөөртэй байж, амьдрал минь найдвараар дүүрэн байдаг. Амьдралын зөв зам руу намайг замчилж, жинхэнэ гэрийг надад өгсөнд нь Төгс Хүчит Бурханд талархаж байна. Эндээс би жинхэнэ аз жаргалыг олсон бөгөөд Бурханыг үүрд дагахыг хүсэж байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Охиныхоо төлөө өөрийгөө гаргуунд хаясан он жилүүд

Бурханы эдгээр үг үнэхээр зүрх сэтгэлд минь хүрч, охиныхоо төлөө өөрийгөө бүрэн дайчилж байсан маань нүдэнд минь харагдав. Энэ бүх жилийн туршид би өөрийн зан аашаа чөлөөтэй тавьж, “өөрийн хүслээр урагш тэмүүлж” байжээ. Охиныхоо сайн сайхны төлөө би өөрт байсан бүх мөнгөө өгч, хэзээ ч амарч байгаагүй.

Зол завшаан ба золгүйтэл

Дужуань, Япон Би хятадын хөдөөгийн тосгоны ядуу айлд төрсөн юм. Гэр бүл маань ядуу байсан болохоор амттан, тоглоом битгий хэл, дараагийн...

Leave a Reply