Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христэд итгэгчийн амьдрал: Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж, аз жаргалтай эцэг эх байх вэ

101

Хуиюань, Малайз

“Сүүлийн хэдэн долоо хоногт танай хүү хичээлээ тун анхааралтай сонслоо, маш ухаалаг хүү шүү. Өмнөхөөсөө шал өөр хүн шиг л байна. Яаж гэнэтхэн ингэж их өөрчлөгдөв өө? Та гэртээ хүүгээ яаж хүмүүжүүлж байна вэ?” Багшийн ингэж хэлэхийг сонсоод би яльгүй инээмсэглэж, зүрх сэтгэл минь Бурханд талархах талархлаар дүүрлээ. Миний хүү ингэж их өөрчлөгдөж чадсан нь Бурханы ажлын үр дүн юм. Бурханд талархъя! Би урьд нь хүүгээ хүмүүжүүлэх гэж хичээхдээ үргэлж бүтэлгүйтдэг байсан ч Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөх зол завшаан тохиож, Бурханы үгийн удирдамж дор хүүгээ хэрхэн хүмүүжүүлэхээ эцэст нь ойлгон, аз жаргалтай эх болсон юм.

Дүрсгүй хүү минь намайг арга мухардууллаа

Олон эцэг эх хүүхдээ эрхлүүлдэг нь хүүхдийг улам бүр цадиггүй, томоогүй болгож байгааг өнгөрсөн хэдэн жилд би харсан юм. Тиймээс би гэрлэж, хүүхэдтэй болсныхоо дараа: “Би хүүхдээ эрхлүүлнэ гэж лав байхгүй. Үр хүүхдэдээ гарцаагүй хатуу хандаж, зан авирыг нь зөвшөөрөгдөхүйц хэм хэмжээнд байлгаж, анхнаас нь л сайн зуршилтай болгоно!” гэж бодсон билээ. Гэвч ууган хүү минь маш дүрсгүй, олон муу зуршилтай байв. Жишээлбэл, урсдаг шатны хашлага дээр суугаад доош гулсана, бас гэртээ юм хум дураараа эвдэлж, хүссэн газраа хог хаяна, хоол голно гэх мэт. Эдгээр асуудалтай тэмцэхийн тулд би хүүгээ хүмүүжүүлэх төлөвлөгөө зохиов: Хоолоо голох болгонд нь загнавал хүү маань дахин цамаархаж зүрхэлдэггүй байлаа; хүмүүжилд нь тустай гэмээр зүйл амьдралд харагдах юм бол хүү маань миний хий гэснээр хийх ёстой болдог байв. Хийхгүй байвал нь, би хүүгээ хянах өөрийн гэсэн аргатай байсан бөгөөд үгэнд орохгүй бол үр дагавар нь ямар байхыг ойлгуулдаг байсан юм… Би хүүгээ хүмүүжүүлэхийн тулд бүхий л чадлаараа хичээсэн боловч багахан өөрчлөлт гарав. Энэ бүхэн нь миний хувьд ихээхэн толгойн өвчин болж байлаа.

Нэг өдөр, би хүүгээ нагац эгчийнд нь тоглуулахаар аваачив. Намайг хараагүй байх зуур хүү маань бүр нагац эгчийнхээ гэрийн үүдэнд шээж, гадаа амттаны уут хаясан байлаа. Эгч маань манай хүүг маш бүдүүлэг гээд, сахилга баттай болго гэж надад хэлэв. Ингэж хэлэхийг нь сонсоод миний нүүр час улайж, жаахан уур хүрлээ. Энэ хүү дэндүү юм аа. Гадуур гарах болгонд намайг ичгэвтэр байдалд оруулна. Болохгүй нь ээ. Хүүгийнхээ энэ муу зуршлыг засах ёстой! гэж би бодов. Гэртээ хариад би хүүгээ зэмлэж, муу зуршлаа засах ёстой гэдгийг нь хэллээ. Хэдэн цагийн дараа хүү минь гэнэтхэн амттаны уутаа дахиад л шалан дээр хаяв. Уур маш их хүрсэн хэдий ч тайван байж, боль гэж хүүдээ хэллээ. Гэвч хүү маань жаахан азнаж байгаад дахиад л шалан дээр хог хаяв. Намайг удаа дараа үл ойшоож байгааг нь хараад уураа цаашид барьж дийлэлгүй, “Бага дээр нь л болиулахгүй бол том болох тусмаа дордох биш үү?” хэмээн дотроо бодлоо. Уурласандаа би хүүгээ ширүүхэн загнав. Тэгтэл хүү минь уйлж эхлэн, дахиж хог хаяхгүй гэлээ. Үнэхээр л дараагийн хэд хоногт нь шалан дээр ямар ч хог харагдаагүй бөгөөд хүүгээ өөрчлөгдөж гэж бодоод би маш баяртай байв. Нэг л өдөр гэрээ цэвэрлэж байгаад буйдан доороос дүүрэн амттаны уут олно гэж төсөөлөө ч үгүй явсан юм. Уурлаж, арга мөхөстөхдөө би, “Хүүгээ муу зуршлаас нь салгахын тулд хянаж үзлээ, зөвлөгөө өгч үзлээ, загнаж ч үзлээ. Чадах бүхнээ хийгээд байхад одоо ч тун дуулгаваргүй байх юм. Ай! Би ер нь хүүхдээ яаж сайн сургах ёстой юм бол оо?” гэж бодлоо. Нэг хэсэгтээ би тун арга мухардаад байв.

Манай хүү хэвийн амьдрал дээр ихээхэн санаа зовоогоод зогсохгүй бас хичээл дээрээ ч санаа зовоолоо. Таван настай мөртөө хятад ханз, англи хэлний үндсэн үсгийн ихэнхийг бичиж чадахгүй юм, өмнөх цэцэрлэгийг нь яаж сонгосон юм бэ, хүүгийн тань боловсрол яагаад ингэж орхигдсон юм бэ гэж цэцэрлэгийнх нь багш надаас нэг өдөр асуусан юм. Багшийн энэ хэдхэн үгэнд би их ичиж, “Яагаад манай хүү хичээлдээ ийм муу юм бол? Ингээд байлгаад байж яаж болох вэ? Одоогоос эхлээд хүүгийнхээ боловсролыг гартаа авах хэрэгтэй юм шиг байна” гэж дотроо бодлоо. Ийнхүү би тэр үеэс эхлээд өдөр бүр хичээлийн дараа хүүгээрээ нэмэлт хичээл хийлгэж, англи, хятад, малайз үг цээжээр бичүүлдэг байв. Амралтын өдрүүдэд ч гэсэн хүү маань миний хий гэснээр хийх ёстой байсан ба хийхгүй бол загнуулдаг байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүүгийн минь зан авир жаахан хачин болж байгаа нь харагдав: Өөртэй нь ярих үед өөдөөс харахаа больж, заримдаа сонсоогүй дүр үзүүлнэ, бас надтай төдийлөн их ярьдаггүй байлаа. Сургалт маань ингэж нөлөөлж байгааг хараад би тун их шаналсан ч яахаа мэдэхгүй байсан юм.

“Та миний ээж биш” гэсэн үг сэтгэлийг минь шархлуулав

Нэг удаа багш нь утасдаад манай хүүг ангидаа төдийлөн сайн суралцахгүй, үргэлж тоглоом тоглож, шалгалтын асуултад утгагүй хариулт бичиж байна гэлээ. Үүнийг сонсоод би багтартлаа уурлав. Хүүгээ харьж ирмэгц нь би: “Хичээлдээ анхаар гэж би хэчнээн удаа хэлэв? Чи яагаад үг авдаггүй юм бэ? Миний хэлдэг үгийг огт ойлгохгүй нь уу?” хэмээн ширүүхэн загналаа. Хариуд нь намайг тэгтлээ их эсэргүүцнэ гэж би төсөөлөө ч үгүй бөгөөд хүү маань уйлж, “Би эмээгийнхээ гэр лүү явмаар байна, энд амьдармааргүй байна! Тантай хамт амьдармааргүй байна! Би сургууль дээрээ дээрэлхүүлнэ, бас гэртээ ирээд танд дээрэлхүүлнэ. Та бол миний ээж биш!” гэж хэлэв.

Хүүгийнхээ ийм хариу үйлдэл үзүүлэхийг хараад би мэл гайхав. Хэлсэн үг бүр нь миний зүрхийг хутгаар гүн сийчих мэт болж, сэтгэл минь ихэд өвдлөө. Энэ олон жил хүүгээ хүмүүжүүлэхийн тулд амссан бүх зовлон, төлсөн бүх төлөөсийг минь ийм үгээр хариулна гэж хэзээ ч бодоогүй юм. Би нулимсаа барьж, “Ээж нь чамд хайртай. Чиний сайн сайхны төлөө л ингэж байна. Чи яаж ийм үг хэлж чадаж байна аа?” гэж хүүдээ хэллээ.

Хүү минь цурхиран уйлсаар, “Үгүй ээ! Та надад хайргүй!” гэв. Ингэж хэлчхээд өрөө рүүгээ гүйж, би ганцаар зогссоор үлдлээ. Багш нь тэр үед миний хүүг буруу ойлгосон байсныг би дараа нь олж мэдсэн юм. Хүү минь хичээл дээрээ харандаа, баллуураа хайж байхад багш нь үймүүлж байна гэж бодоод загнасан байв. Бас дүн нь төдийлөн сайнгүй байсан учраас ангийнхан нь дээрэлхдэг байжээ. Үүнийг олж мэдээд, нөхцөл байдлыг тодруулалгүй хүүдээ уурлаж, сэтгэлийг нь тэгж их шархлуулсандаа би өөрийгөө үзэн ядлаа. Гэхдээ эх хүний нэр төрөө хадгалахын тулд хүүгийнхээ өмнө буруугаа огт хүлээсэнгүй.

Тэр үеэс эхлээд, ууган хүүгийн маань дүү нартаа хандах хандлага улам дордсоор байгаа нь харагдлаа. Дургүй зүйлийг нь дүү нар нь хийх болгонд, “Та хоёр миний хэлж байгааг ойлгохгүй байна уу? Хэрвээ хий гэснээр хийхгүй бол зодно шүү!” гэж дүү нараа сүрдүүлдэг байв. Хүүгийн маань ярьж байгаа байдал, дууны өнгө миний өөрт нь хандаж байсантай яг адил байлаа. Нэг хэсэг би яахаа мэдэхээ больж, тун арга мухардаад байв. “Үр дүн нь ийм байхад, хүүгээ хүмүүжүүлэхийн тулд яах гэж ингэж их зовов оо? Би яах ёстой вэ? Ер нь хүүгээ яаж хүмүүжүүлэх ёстой юм бэ?” гэж бодогдлоо.

Өөрийнхөө асуудлыг ойлгоод, хүүдээ асар их өртэйгөө мэдрэв

Дараа нь би хөршийнхөө хүүхдийн (манай хөрш Христэд итгэгч байв) маш хүмүүжилтэй болохыг хараад, “Христэд итгэгчдийн хүүхдүүд бүгдээрээ бусад хүүхдээс илүү хүмүүжилтэй байдаг юм болов уу? Эднийх хүүхдээ яаж хүмүүжүүлдэг юм бол?” гэж бодлоо. Тэгээд, эгч маань ч бас Христэд итгэгч бөгөөд тэдний хүүхэд дүрсгүй байснаа одоо тун хүмүүжилтэй болсон талаар бодов. Эгч яаж ингэж чадсан юм бол? Би энэ талаар ихэд сониучирхсан тул эгчтэйгээ холбоо барьж, хүндрэл бэрхшээлээ ярилаа. Намайг Бурханы өмнө очоогүй, үнэнийг ойлгоогүй, мөн түргэн уур, завхарсан зан чанартаа түшиглэн хүүдээ хандаж байснаас үүдэн энэ бүхэн болж байгаа юм гэж эгч хэлэв. Хэрвээ бид үнэнийг ойлгож, үнэний зарчмын дагуу үйлдэж сурах юм бол хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар мэддэг болно гэж бас хэллээ. Эгчийн ингэж хэлэхийг сонсоод итгэл найдварын оч гялбах шиг болсон юм. Би хүүгээ хүмүүжүүлэхийн төлөө үнэнийг ойлгохыг туйлын их хүсэж байв. Хожим нь би эгчээсээ чуулганд нь очъё гэж гуйсан юм.

Хүүгээ хүмүүжүүлэхэд учирсан хүндрэл бэрхшээлийнхээ тухай ярьсны маань дараа ах эгч нар Бурханы үгийн холбогдох хэсгийг уншиж өглөө: “Хүн байр суурьтай болмогц түүний хувьд өөрийн зан авирыг хянах нь хэцүү болдог ба иймээс тэр өөрийн сэтгэл ханамжгүй байдлыг илэрхийлж, өөрийн сэтгэл хөдлөлийг гаргах тохиолдлуудыг таатайгаар шүүрэн авдаг; өөрийн чадварыг илчилж, түүний байр суурь, ялгамж чанар нь энгийн хүмүүсийнхээс ялгаатай гэдгийг бусдад мэдэгдэхийн тулд тэр ямар ч шалтгаангүйгээр байнга дүрэлзэн уурлах болно. Мэдээж ямар ч байр суурьгүй ялзармал хүмүүс ч мөн олон дахин хяналтаа алддаг. Тэдний уур нь ихэвчлэн тэдний хувийн ашиг сонирхол хохирсноос үүсдэг. Өөрсдийн хувийн байр суурь, нэр хүндээ хамгаалахын тулд ялзармал хүн төрөлхтөн өөрсдийн сэтгэл хөдлөлөө олон дахин гаргаж, өөрсдийн ихэмсэг уг чанараа илчлэх болно. … Товчхондоо, хүний уур өөрийнх нь ялзармал зан чанараас үүсэлтэй. Үүний зорилго ямар байх нь хамаагүй, энэ нь мах цусных, уг байдал нь байдаг; энэ нь шударга ёс эсвэл шударга бус байдалтай ямар ч хамаагүй, учир нь хүний уг чанар болоод мөн чанарын юу ч үнэнтэй зохицдоггү” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө ii”-оос”).

Надад нэг эгч ингэж нөхөрлөлөө, “Бид эцэг эх болохын хувьд үр хүүхдээ дүрсгүйтэж, аливааг зөв зохистой ойлгохгүй байх үед нь зааж сургах ёстой, ингэх нь бидний үүрэг хариуцлага бөгөөд үүнд ямар ч буруу юм байхгүй. Гэхдээ Сатан завхруулсны дараа бидний уг чанар туйлын биеэ тоосон, ихэрхүү, өөрийгөө чухалчилж, зөвтгөдөг болдог. Тэгээд бид хэлэх үгээ үргэлж бусдад сонсгохыг хүсдэг, бас бардам зандаа автан, бүр үр хүүхдэдээ ч ийм маягаар ханддаг. Бид дандаа эцэг эхийн байр сууринаас хүүхдээ хүмүүжүүлэн, хий гэснээ хийлгэж, өөрсдийн хүссэнээр байлгадаг; үр хүүхэд маань үгэнд орохгүй бол болчимгүйдэн уурлаж, эцэг эхийн хувиар нэр төрөө хамгаалахын тулд хий гэсэн зүйлээ хүчээр хийлгэдэг; ямар нэг буруу юм хийж, шаардлагыг маань биелүүлж чадахгүй бол бид хүүхдэдээ урам хугарч, ичдэг, ингээд хүүхдээ хянах, өөрсдийн шаардлага, жишигт хүргэхийн тулд элдэв янзын арга ашигладаг. Бид үр хүүхдийнхээ бэрхшээлийг өөрсдийнх нь өнцгөөс авч үзэж, хүүхдээ тайвнаар залж чиглүүлж, юу нь зөв, юу нь буруу болохыг зааж өгөхийн оронд шаардлагын маань дагуу амьдарч, өс хэмээн сохроор тулгаж, хүүхдээ хязгаарлаж, хүлж, хорлодог бөгөөд биднээс зай барьж, бидэнд дургүйцдэг болгоод зогсохгүй, бас хүүхдэдээ сөрөг нөлөө үзүүлж, бусдад яаж ихэрхүү байдлаар сургамжлахыг заадаг. Энэ бүх зүйл бол биеэ тоосон зан чанартаа түшиглэн хүүхдээ хүмүүжүүлсний үр дагавар юм! Хэрвээ бид үнэнгүй, мөн зарчимтайгаар ярьж, үйлддэггүй бол биеэ тоосон зан чанартаа түшиглэн хүүхдүүдээ хүмүүжүүлнэ, тэгэнгээ хүүхдээ хайрлаж, сайн сайхныг хүссэндээ л ингэж байна гэж бодно. Гэвч үүний дүнд, үр хүүхэд маань ч тэр, бид өөрсдөө ч тэр, бүгд зовлон шаналалд амьдарч дуусдаг. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан шүүн цэвэрлэх ажлаа гүйцэтгэхийн тулд ирлээ. Тэрээр олон сая үг илэрхийлж, бидний сатанлаг зан чанарыг төдийгүй биднийг Сатан завхруулсан тухай үнэнийг үнэнийг ил болголоо. Тэрээр биднийг үгээр нь дамжуулан сатанлаг зан чанараа мэдэж авч, завхарсан зан чанарынхаа бусдад төдийгүй өөрсдөд маань учруулсан хор хөнөөлийг тодорхой харж, эцэг эхийн байр сууриа орхиж, биеэ тоосон зан чанараар амьдрахаа больж, Бурханы үг болон шаардлагын дагуу хүмүүст хандаж, хэвийн хүн чанарыг амьдран харуулна гэж найдсандаа үүнийг хийдэг.”

Бурханы үг болон эгчийн нөхөрлөлөөр дамжуулан би гэнэт ухаарлаа. Би үнэхээр л өөрийгөө үргэлж хүүгийн эх гэж авч үзэн, хүүгээ яаж ч хүмүүжүүллээ гэсэн бүгд өөрийнх нь сайн сайхны төлөө байдаг, мөн хүүгээ сур гэж хүчилсэн ч бай, хүссэнээр минь байхыг шаардаж, хүүдээ уурласан ч бай буруу зүйл биш гэж боддог байлаа. Биеэ тоосон зан чанартаа түшиглэн хүүхдээ хүмүүжүүлж ирсэн гэдгээ би одоо л ойлгов. Өөрийнх нь сайн сайхны төлөө ингэж байна гэж би хэлдэг байсан, гэвч бодит байдал дээр эхийн нэр хүнд, мөн өөрийгөө хүндлэх сэтгэлээ хадгалах гэж ингэсэн байжээ. Надад үнэн байгаагүй бөгөөд хүүгээ үргэлж завхарсан зан чанартаа түшиглэн хүмүүжүүлснээр өөрөөсөө улам бүр холдуулж, улмаар хүү минь сургууль дээрээ хэлмэгдэхдээ ч гэсэн надад хэлэх хүсэлгүй болсон гэдгийг би бас олж харсан юм. Би хүүдээ сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрч, дүү нартаа ихэрхүү байдлаар сургамжлахыг заажээ. Хүүгээ хүмүүжүүлэх арга барил маань бүрмөсөн бүтэлгүйтсэн байв; энэ нь хүүд минь ямар ч ашиг тусгүй байгаад зогсохгүй харин ч хор хөнөөл үзүүлсэн байлаа. Ингээд бодохоор би хүүдээ тун их өртэй санагдсан бөгөөд дахин биеэ тоосон зан чанартаа түшиглэн хүүдээ хандахыг хүсээгүй юм.

Дараа нь би ууган хүүдээ уучлал хүссэн захиа бичлээ: “Хүү минь, ээжийгээ үнэхээр уучлаарай! Би өмнө нь чиний мэдрэмжийг бодолцдоггүй байжээ. Ээжийнх нь буруу, ээж нь өөрчлөгдөнө өө. Чи ээжтэйгээ хамт өөрчлөгдмөөр байна уу?” Хүү минь, “Ээж ээ, намайг загнаж зандрахыг хүсдэггүйг тань мэднэ ээ. Бас сайн ээж гэдгийг тань мэднэ, би танд хайртай! Би тантай хамт өөрчлөгдмөөр байна” хэмээн хариу бичнэ гэж би огт бодоогүй юм. Хүүгийнхээ хариунд сэтгэл минь ихэд уужирлаа. Хүү минь юмыг ингэж сайн ойлгох юм гэж огт төсөөлөөгүй билээ. Хүүтэйгээ хэзээ ч чин сэтгэлээсээ ярилцаж байгаагүй, зүрх сэтгэлдээ юу мэдэрч байгааг нь хэзээ ч сонсож байгаагүй, харин оронд нь үргэлж завхарсан уг чанартаа л түшиглэн хүүдээ хандаж байсан маань бодогдлоо. Үүнийг бодоод бүр ч их ичив.

Хүүгээ Бурханы өмнө аваачсанаар хамгийн сайн боловсрол олгов

Хожим нь би нэг номлолын хэсгээс ийнхүү уншлаа: “Танай гэр орны амьдралд хүмүүс гэр бүлийг чинь хариуцдаг байсан бол тэднийг байр сууринаас нь буулгах ёстой. Чи бүх шүтээнийг хөөж, Бурханы үгийг гэр орныхоо эзэн болгож, Христэд засаглах боломж олгох ёстой. Эхнэр нөхөр, эцэг хүү, эх охин бүгд хамтдаа Бурханы үгийг уншиж, ярилцах ёстой. Аливаа асуудал, санал зөрөлдөөн гарвал залбирч, Бурханы үгийн уншин, үнэнийг ярилцах замаар шийдвэрлэж болно. Урьд дадсанаараа хүний үгийг бүү сонс. Хүмүүс бусдын хэлснээр хийх ёсгүй, харин Христийг өргөмжилж, Христийн үг гэр бүлд нь засаглан, Бурханы үг гэр орныг нь хариуцах боломж олгох ёстой” (Амийн оролтын тухай номлол, нөхөрлөл (VI) дэх “‘Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах учиртай’ хэмээх Бурханы үгийн тухай номлол, нөхөрлөл”). Үнэн шүү! Бурханы үг бол үнэн, бас тэдгээр нь бидний үйлдэл болон биеэ авч явах байдлын зарчим юм. Бид бүх зүйл дээр Бурханыг дээдийн дээд хэмээн өргөмжилж, Түүний үгэнд эрх мэдэл олгох ёстой. Би Бурханы өмнө хүүгээ авчирч, Бурханыг дээдийн дээд хэмээн өргөмжлөх боломжийг мөн олгож, тулгарсан ямар ч асуудал дээр Бурханы үгийн дагуу биеэ авч явж, үйлдэх боломж олгох ёстой—ингэх нь хүүд маань хамгийн сайн боловсрол бус уу? Дараа нь би орой болгон хүүтэйгээ ярилцаж, Бурханы үгийг уншиж өгөхөд цаг гарган, хүнийг төдийгүй тэнгэр, газар дээрх бүх зүйлийг Бурхан бүтээсэн, Бурхан л биднийг залж чиглүүлдэг ба бид Түүнийг сонсох ёстой гэж хэллээ. Тоглож наадахыг хүсээд үг авахгүй байх үед нь би хүүдээ ялган таньж сургахын тулд Бурхан ямар зан авирт дуртай, ямар зан авирыг үзэн яддаг тухай тэвчээртэйгээр хэлж өгдөг байв. Заримдаа буруу юм хийснээ хэлэхээр нь би хүүгээ яаралгүй хий гэж урамшуулан, тэр зуураа Бурханд залбирч, найдаж, Бурханаас тусламж гуйхад залж чиглүүлдэг байлаа. Аяндаа хүү маань илүү их инээмсэглэж, надтай ярилцахыг дахиад хүсдэг болж, бид хоёр улам бүр эвтэй болж байгаа нь харагдлаа.

Нэг өдөр багш залгаад, хүүг маань чихэр өгсөнгүй гэж өөр хүүхдэд уурлаад, уурласныхаа дараа сандал доороо нуугдчихлаа гэв. Хүүгээ харьж ирснийх нь дараа яагаад өөр хүүхдэд уурлаж, сандал доор нуугдсан тухай нь асуулаа. Тэр хүүхэд ангийнх нь өөрөөс нь бусад бүх хүүхдэд чихэр өгсөн болохоор уурласан гэж хүү минь хэлсэн юм. Гэхдээ уурласныхаа дараа Бурхан ийм зан авирт дургүй гэдгийг мэдсэн тул сандал доороо нуугдаад залбирч, дахиж уурлахгүй байхад нь туслаач гэж Бурханаас гуйсан байжээ. Хүүгийнхээ хэлэхийг сонсоод сэтгэл минь ихэд уужирч , “Дараагийн удаад уурлахаасаа өмнө Бурханд залбирахаа мартав!” гэж хэллээ. Хүү минь инээгээд “Мэднэ ээ, ээж ээ!” гэв.

Одоо хүү бид хоёр Бурханд итгээд зургаан сар гаруй болж байна, тэгээд би Бурханы үгийн удирдамж дор хүүдээ урьдынх шигээ уурлахаа больсон юм. Ууган хүү маань ч гэсэн маш ухаалаг болж, гэрийн даалгавраа хийж байхдаа надаар хянуулах хэрэггүй боллоо. Дүн нь ч бас сайжирч, хичээл дээрээ дунд авдаг байснаа сайн авдаг болов. Энэ бүхэн Бурханы удирдамжийн ачаар тохиосон ба Бурханы ажлын үр дүн гэдгийг нь би мэднэ! Туршлагаа эргээд бодохоор Бурханы гэгээрэл, удирдамж л надад завхарсан зан чанарынхаа талаар бага зэрэг мэдлэг олж авч, хэрэгжүүлэх замтай болох боломж олгосон гэдгийг би үнэхээр ухаардаг юм. Тэр үед л би хүүгээ хэрхэн хүмүүжүүлж, аз жаргалтай эх болохоо ойлгосон билээ. Бурханд талархъя!

Холбогдох агуулга