Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Амьдралыг мэдрэх: Хувь заяатайгаа тэмцсэн тэр өдрүүдтэйгээ салах ёс хийсэн нь

5

2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Ишин

Хоцрогдсон хөдөөний тосгон, ажлаасаа болоод эцтэлээ ядарсан аав ээж хоёр, мөнгөний гачигдалтай амьдрал ... энэ бараан дурсамжууд бага залуу насны минь оюун ухаанд хадагдаж, эдгээр нь “хувь заяа”-ны тухай миний анхны сэтгэгдэл байлаа. Сургуульд орсны дараа багш “Чиний хувь заяа чиний л гарт бий” гэж хэлэхийг анх сонсоод тэр үгийг оюун ухаандаа бат бөх хадгалсан юм. Ядуу төрснөө өөрчилж чадахгүй ч гэлээ хичээл зүтгэлээрээ өөрийн хувь заяаг өөрчлөх боломжтой гэж би итгэж байлаа. Ингээд би “хувь заяа”-тайгаа тэмцэхийн тулд бүх хүчээ дайчлан хичээж хэсэгхэн ч болов өөрийн гэсэн диваажинг олж авсан.

Суралцахад учирсан саад бэрхшээл

Үе үеийн, тоо томшгүй олон сурагчийн нэгэн адил, сайн сурч, дээд сургуульд орох шийдвэр маань хувь заяагаа өөрчлөх эхний алхам байв. Үүний тулд би шаргуу суралцлаа. Хичээлээ анхааралтай сонсож, хичээлээс гадуур бол бусад хүүхдүүд гадаа тоглож байхад би хичээлээ хийсэн хэвээр, шөнө дүлээр хичээл номдоо автсаар байдаг байв. Хичээнгүйлэн суралцсаны ачаар би дүнгээрээ байнга тэргүүлдэг байлаа. Багш эсвэл ангийнхан маань намайг бахдаж биширсэн харцаар харах бүрд “Би энэ дэлхий дээр өөрийн гэсэн байх газраа олохын тулд хоёр гартаа л найдах хэрэгтэй” гэсэн итгэл үнэмшил маань улам батаждаг байв. Гэхдээ хорвоогийн хэрэг явдлыг урьдаас таах аргагүй. Эдгээр сайхан хүсэлдээ хүрэхээр тэмүүлэх зуур аавын маань бие гэнэт өвдөв. Шинжилгээ өгтөл элэгний хатууралтай гэж гарсан бөгөөд дунд шатандаа аль хэдийнээ орчихсон байлаа. Өвчнөөсөө болоод аавын бие бүх хэсгээрээ хавдаад, ажилдаа явж чадахгүй болсноос гадна эмчид үзүүлэхийн тулд их мөнгө зарцуулахаас өөр аргагүй болов. Гэрийн бүх ажлаас гадна, 3 акр гаруй газар тариалангийн ажил тэр хэсэг хугацаанд ээжийн нуруун дээр ирсний дээр, ээж маань эмэгтэйчүүдийн хүнд өвчин туссан байлаа. Нэг өдөр аав маань уйтгар гунигт дарагдан байж надад ингэж хэлэв: “Охин минь, манай гэр бүл одоо бүхэлдээ ээжээс чинь хамааралтай байна. Ачаа нь маш хүнд байгаа. Дөрвөн хүүхдийг нэг жил сургуульд сургахад маш их мөнгө орж байна. Та нарыг бүгдийг нь сургуульд явуулах арга үнэндээ алга. Чи бол хамгийн том нь, тиймээс дүү нараа бодох хэрэгтэй. Чи сургуулиа орхисноор дүү нартаа энэ боломжийг олгож болохгүй гэж үү?” Аавын үгийг сонсоод миний сэтгэл маш их өвдлөө: Би хичээн суралцаад онцгой хүн болно гэж байнга итгэж найддаг байсан, гэтэл аавынхаа хүсэлд нийцүүлж сургуулиасаа гарах юм бол миний бүх хэтийн ирээдүй, найдвар нэгмөсөн тэр дороо замхран алга болохгүй гэж үү?! Нүдийг минь нулимс бүрхээд сэтгэлд минь гуниг хурах нь мэдрэгдлээ. Аав минь энэ үгийг хэлэхээсээ өмнө нэлээд удаан эргэцүүлж бодсоныг би мэдэж байсны дээр, өвчтэй эхээ хараад түүнд хүнд ачаа, дарамт үүрүүлж түвдээгүй юм. Гэр бүлийнхээ санхүүгийн гачигдалтай нүүр тулсан надад өөр сонголт үлдээгүй тул нөхцөл байдалд буулт хийж, аавынхаа хүслийг дагангаа нулимсаа тэвчсэн билээ.

Дунд сургуулиа төгсөж амжаагүй миний нас бага байсан ч хүсэл тэмүүлэл дүүрэн байсан юм. Сургуулиа төгсөж чадаагүй ч гэлээ мөнгө олохын тулд түр ажилд орно гэж даруйхан шийдэв. Хичээл зүтгэлээр хувь заяагаа өөрчлөх боломжтой гэж би итгэж байлаа. Нэг их удалгүй хамаатныхаа хүний танилцуулснаар нэхмэлийн үйлдвэрт ажиллахаар хот руу явлаа. Илүү их мөнгө олохын тулд би хэр чадлаараа зүтгэн ажиллав. Бусад ажилчин 2 машин хариуцаж байхад би 4 машин хариуцаж, бусад хүн ажлаа завсарлаж байхад би үргэлжлүүлэн ажилладаг байв. Дарга намайг итгэлтэй, чадвартай гэж үзсэн тул 5 сарын дотор миний цалинг удаан ажилласан ажилтнуудынхтай адил болгож нэмсэн юм. Хамт ажилладаг хүмүүс бүгдээрээ намайг атаархсан харцаар хардаг байлаа.

Тэр жил би амжилтаараа бахархаж, үргэлжлүүлэн шаргуу ажиллахыг хүсэж байтал ээж эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы сайн мэдээг надад түгээв. Бурхан бүгдийг захирч, зохицуулдаг, хүн бүрийн хувь заяа Бурханы гарт байдаг гэж ээж минь хэлсэн ч миний бардам, биеэ тоосон оюун ухаанд “Чиний хувь заяа чиний л гарч бий” гэсэн итгэл үнэмшил л байсан тул ээжийнхээ үгийг би ердөө сонсоогүй юм. Энэ хэрэг явдлаар Бурханы авралтай товчхон ч болов учирсан ч гэлээ, ээжийнхээ түгээсэн сайн мэдээг би хүлээж аваагүй, харин ч хорвоо ертөнцтэй үргэлжлүүлэн тэмцэлдсэн юм.

Ийм байдалтай хэдэн жил явсаар амьдрал ахуй маань тогтворжиж эхлэв. Өөрийн гэсэн багахан хадгаламжтай болсноос гадна гэрийнхэндээ ч бас хэсэгхэнийг тогтмол илүүчилж өгөхтэйгөө болов. Шаргуу ажилласаар байх юм бол хэмжээ хязгааргүй, гэрэл гэгээтэй хэтийн ирээдүй байсаар байх юм шиг надад санагдлаа. Эд баялаг, бие махбодын таашаалын давлагаан дунд төөрч байх тэр үед гэнэтийн автомашины осол миний амьдралын бүх төлөвлөгөөг бут ниргэсэн юм. Би 3 өдөр, 3 шөнө эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтсэн бөгөөд сэрсэн хойноо юу ч хэлж чадахгүй байв. Яг л хэлгүй хүн шиг болсон байлаа. Эмч намайг орноос маань босгож, хэсэг зуур хөдөлгөх үед л ноцтой гэмтлийн улмаас биеийн минь зүүн хэсэг огт мэдээгүй болсныг ойлгосон. Бодит байдлыг хүлээн зөвшөөрөх ямар ч аргагүй байлаа. Би дөнгөж 20 настай байв! Одоогоос эхлээд байнга ийм байдалтай, хэвтрийн хүн болчихвол сайхан залуу нас минь сүйрэхгүй гэж үү дээ? Миний сайхан амьдрал эхлээ ч үгүй байсан, үнэхээр ингээд төгсгөл нь ирчихлээ гэж үү? Миний сэтгэл гутарч, зүрх шимширч байв, уйлмаар байсан ч нулимс урсгасангүй, ирээдүйтэй хэрхэн нүүр тулахаа ч мэдэхгүй байлаа... Тэр үед ээж маань намайг тайтгаруулахаар ирсэн юм. “Охин минь, Бурхан хамгаалсан болохоор чи ухаан орсон юм шүү дээ! Чи ойлгохгүй байна гэж үү? Сэрж ухаан орлоо ч гэсэн мэдээгүй байх болно гэж эмч хэлж байсан. Аав бид хоёр чинь үүнийг сонсоод маш их шаналсан. Сүүлийн хэдэн өдөр би Бурханд байнга залбирч, чамайг Бурханы гарт өгч, Бурханы дээд эрхэд захирагдахыг хүсэж байлаа. Бурханд талархъя! Хар л даа, одоо чи ингээд сэрчихсэн байна. Энэ бол Бурхан чамайг өрөвдсөнийх. Машины осол чамд тохиолдсон нь Бурханы нигүүлсэнгүй хүсэл юм! Хэдий бид бие махбодын өвдөлтөөс болж зовж шаналсан ч ийм нөхцөл байдалтай нүүр тулснаар хорвоо дэлхийгээс холдож, Бурханы зүг хандах боломжтой болдоггүй гэж үү? Охин минь, чи надтай цуг Бурханд одоо шууд итгэж эхлэх хэрэгтэй!” гэж ээж хэллээ. Сайн мэдээг надад түгээх зуураа нулимсаа тэвчих ээжийгээ хараад эцэст нь миний сэтгэл хөдөлсөн юм. Намайг ухаангүй байх хооронд Бурханд байнга залбирч байсан тухайгаа ээж надад ярьсан. Намайг сэрсэн ч бай, үгүй ч бай, аль ч тохиолдолд ээж маань Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахыг хүсэж байжээ. Намайг үнэндээ ухаан орно гэж найдаж хүлээгээгүй гэнэ. Энэ бүхнийг сонсож байх үедээ Бурхан үнэхээр агуу болохыг мэдэрсэн! Бурханы авралаас татгалзсан гээд Тэр намайг хаяагүй байж. Гай зовлон над дээр ирэх үед Түүний хамгаалалт миний дэргэд байжээ. Тэр намайг өрөвдөж, хамгаалан үхлээс аварчээ. Би Бурханд бага зэрэг талархаж эхлэхгүй байж чадсангүй. Бурханы халамж, хамгаалалтаас болж миний бие маш хурдан тэнхэрч, төлөвлөсөн хугацаанаас нэг сарын өмнө би эмнэлгээс гарсан юм.

Юмыг буруу замаар хийхээр зүтгэсээр байсан тухай

Бурханы хайр, өршөөлийг эдэлсэн ч гэлээ Бурханд итгэхийн жинхэнэ ач холбогдлыг би ойлгоогүй хэвээр байсан тул Бурхан итгэх итгэлдээ тэгтлээ ноцтой хандаагүй юм. Бие маань тэнхэрсний дараа ээж, амьжиргаагаа залгуулахын тулд гэртэй ойрхон ажил олох хэрэгтэй гэж зөвлөсөн бөгөөд завтай цагаа Бурханд итгэх итгэлээ дадлагажуулахад зарцуулаасай гэж ээж итгэж найдаж байв. Гэвч би ийм байдалтай амьдрахыг хүсэхгүй байлаа. Хөлөө бүрэн эдгэж дуустал нь хүлээж байгаад түр ажилд орохоор огт эргэлзэлгүйгээр гэрээсээ явсан юм. Ажил дээрээ нэг залуутай танилцаж, хэсэг хугацаанд болзсоны дараа бүх насаараа намайг хайрлана гэж тэр амлаад надад гэрлэх санал тавив. Энэ жилүүдэд хичээл, сургуульд минь хэрхэн саад учирч, машины ослоос болоод бас хэрхэн зовж шаналсан, мөн энэ бүх хичээл зүтгэлийн дараа хувь заяагаа өөрчилж чадахгүй хэвээр байгаа тухайгаа би эргэцүүлж бодлоо. Тиймээс энэ удаа би хувь заяагаа өөрчлөх итгэл найдвараа энэ гэрлэлтэд даатгасан юм. Бүх насаар минь намайг хайрлах амлалт өгч буй хүнтэй гэрлэх юм бол үлдсэн амьдрал маань баяр хөөртэй, жаргалтай байх нь гарцаагүй. Сайхан амьдралын тухай энэ төсөөллөө тээсээр би хуримын ордонд очсон. Гэтэл гэрлэсний дараа байдал миний төсөөлж байснаас огт өөр байлаа. Нөхөр маань аар саар зүйлээс болж надтай байнга хэрэлдэж, хадам ээж ч надад хүйтэн хөндий хандахын дээр нөхөр бид хоёрын дундах хэрүүлийг хүртэл эхлүүлдэг байв... Тайтгаруулах нэг ч хүнгүйгээр би ийм зовлонтой амьдарч байлаа. Дээр нь миний гэрлэсэн хүн хол амьдардаг байсан тул сэтгэлээ нээж ярилцах хүн ойр тойронд байгаагүй. Арга мөхөстсөн энэ мэдрэмж дор миний хийж чадах зүйл бол дахиж яваад түр ажил хайж олох байсан юм. Нөхөр бид хоёр өөр өөр газар амьдардгаас болоод нэг их удалгүй танихгүй хүмүүс шиг болсон байлаа. Таван жил болсны эцэст нөхөр маань илүү их таалагддаг өөр эмэгтэйтэй аль хэдийнээ учирснаа надад хэлэн, салах тухай яриаг сөхлөө. Түүнийг ийм зүйл ярих үед миний оюун санаа бүрмөсөн хоосрох шиг болж “Одоо яах вэ? Салсан эмэгтэй хагас үхлүүт байхтай адил гэж бүгд ярьдаг. Үлдсэн амьдралдаа яаж амьдарна даа?” гэж би бодсон юм. Салах бичиг баримтад гарын үсгээ зурчихаад төрхөмдөө буцахаар галт тэргэнд ачаагаа авч орсон хойноо би биеэ барьж чадалгүй уйлж эхэллээ. Энэ хорвоо дээр амьдрахдаа хүмүүсийн туулдаг зовлон шаналлыг би гүнээ мэдэрсэн бөгөөд тэр дундаа урьд хожид мэдрээгүй ганцаардлыг бүр ч их мэдэрсэн юм. Хорвоо дэлхий уудам боловч байж суух газар надад олдохгүй байлаа. Би нэлээд их гутарлаа. Энэ бүхнийг эцэс болгохын тулд амиа егүүтгэхийг үнэхээр их хүссэн. Гэвч өдөр хоногоор өтөлж буй аав ээжийгээ бодоод би дотроо эргэлзсэн юм: Намайг үхчихвэл аав, ээж хоёр минь уй гашуугаасаа болоод яах бол! Үүнийг бодож цөхөх зүйлгүй. Би ийм байдлаар үхэж болохгүй. Нулимсаа арчаад, сэтгэлээ хатамжлан, цааш амьдрах ёстой.

Алдагдсан хүү эргэж ирсэн нь

Намайг гэртээ харихад ээж надад Бурханы үгийг дахин нэгэнтээ нөхөрлөсөн. Би ээжийн гарт байсан номыг авч Бурханыг үгийг уншив: “Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс л өөрийн үүргээ гүйцэтгэж эхэлдэг. Чи Бурханы тосолгоо болон Бурханы төлөвлөгөөн дэх өөрийн үүргийг хүлээн авдаг. Ингэснээр чи амьдралын аян замаа эхлүүлж буй хэрэг юм. Чиний далд шалтгаан ямар ч байсан, чиний өмнөх аян зам ямар ч байсан Тэнгэрт байгаа зохион байгуулалт болон зохицуулалтаас хэн ч зайлсхийж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь тавилангаа хянаж чадахгүй, учир нь бүх зүйлийг захирдаг Нэгэн л ийм ажил хийх чадвартай билээ.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”-аас) “Чи болон ёрын муу нэгэн шуурган дундуур мянга мянган жилийг хамт тууллаа. Чи түүнтэй хамт өөрийн амийн эх сурвалж болох Бурханыг эсэргүүцсэн. Чи гэмшихээ больж, тэр ч бүү хэл мөхлийн цэгт очсон гэдгээ мэдээгүй. Ёрын муу нэгэн чамайг уруу татаж, нөлөөлдөө оруулсан гэдгийг чи мартсан; чи өөрийн гарал үүслийг мартсан. Яг тэрэнтэй адил, ёрын муу нэгэн чамайг алхам алхмаар одоог хүртэл хохироож байгаа. Чиний зүрх сэтгэл болон сүнс минчүүрэн ялзарсан. Чи дэлхийн гуниг зовлонгийн талаар гомдоллохоо больж, дэлхий шудрага бус гэдэгт итгэхээ больсон. Чи Төгс Хүчит Бурханы оршин тогтнолыг ч ойшоохоо больсон. Учир нь ёрын муу нэгнийг чи өөрийн жинхэнэ аав хэмээн хүлээн зөвшөөрч түүнээс ангид байж чадахаа больсон. Энэ бол чиний зүрх сэтгэл дэх нууц.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс Хүчит Бурханы санаа алдалт”-аас)

Бурханы үгийг уншсаны дараа би ойлгосон юм. Бурхан бол тэнгэр, газар, бүх зүйлийн Бүтээгч мөн Захирагч, үүнээс ч илүүтэйгээр хүн төрөлхтний амийн эх сурвалж. Хүн бүрийн хувь заяаг Бурханы гар захирч, удирддаг. Гэхдээ би Бурханд жинхэнээсээ итгээгүй байсан, мөн Бурханы дээд эрхийн тухай жинхэнэ мэдлэгтэй болоогүй байлаа. “Чиний хувь заяа чиний л гарт бий” хэмээн хэлж, дотор минь Сатаны тарьсан үрд би итгэж найдсаар байсан юм. Би өөртөө найдах гэж хий дэмий хичээж, хэсэгхэн диваажинг ч болов олох гэж хорвоо дэлхийг хэрэн бэдэрч, Бурханы дээд эрх, зохицуулалтыг умартсан хэвээр байлаа. Сүүлийн арван жилээ эргээд бодоход өөрийн хувь заяаг өөрчлөхийн тулд би хичээнгүйлэн суралцаж, мөнгө олохоор зүтгэж байжээ. Хожим нь машины осолд орсны дараа Бурхан намайг хамгаалж, гай зовлонгоос зугтахад тусалж, бие маань гайхмаар хурдан эдгэх боломж олгосон. Гэвч ээж минь намайг ятгах гэж оролдсоныг үл хайхран би үнэнийг ойлгож аваагүй хэвээр байсан юм. Би сайн мэдээг хүлээн авч, Бурханы өмнө очоогүй. Харин ч өөрийнхөө төлөвлөгөөг боловсруулж ирээдүйд миний амьдрал ямар замаар явахыг бодож олохын тулд тэмүүлэл, хүсэл эрмэлзэлдээ найдсан. Тэгээд дахин нэг удаа амьдралдаа гэрлэлтийг аз жаргалаа хэмээн тооцсон. Надад насан туршдаа үнэнч байж, хайрлах хүнийг олсон тул гарцаагүй жаргалтай байна гэж би бодсон ч эцэст нь бүтэлгүй гэрлэлт надад төгсгөлгүй зовлон шаналал авчирсан... Хичээнгүй зүтгэлдээ найдсанаар хувь заяагаа өөрчлөх боломжтой, эцэст нь гарцаагүй амжилтад хүрэх тэр нэг өдөр ирэх болно гэж итгээд “Чиний хувь заяа чиний л гарт бий” гэх үгтэй би зууралдсан. Гэтэл маш олон жилийн дараа, сэтгэл минь шархалж, шаналсны хойно, бүрэн ялагдал хүлээсний эцэст зовлон шаналлыг эс тооцвол би юу ч олж авч чадсангүй. Амьдрахын тулд Сатаны хоронд найдаж, хувь заяатайгаа тэмцэлдэж байснаа эргэн харснаар л би Бурханы эрх мэдлийг хүлээн зөвшөөрөөгүйгээ, мөн өөрийн чадварт найдаж Бурханы дээд эрхийг хаяснаа олж харсан юм. Энэ үнэхээр тэнэг, мунхаг явдал байжээ! Хэдий би Бурханаас зай барьж, Бурханы дуу хоолойг сонсохоос татгалзсан ч, Бурхан намайг уучлан тэсвэрлэж, намайг чимээгүйхэн хүлээж, миний зүрх сэтгэл, сүнсийг сэрээхийн тулд эргэн тойрны минь зүйлсийг бүтээсээр байжээ. Ээж минь сайн мэдээг надад түгээснээр би Бурханы өмнө дахин очсон юм. Энэ мөчид би хязгааргүй их харамсаж байгаа ч сэтгэл дотроо Бурханд ихээр талархаж, ач тусыг нь санаад нүднээс урсах нулимсаа барьж дийлэхгүй байлаа.

Аз жаргалаа олсон нь

Бурханы өмнө эргэн ирж, Бурханы үгийн усалгааг эдэлсэн нь шархалсан сүнсийг минь бага багаар эдгээв. Дараа нь хөрш эгч намайг хүнээс салсан тухай олж мэдээд нэг хүнтэй танилцуулахыг хүслээ. Энэ удаад би ээжийг саналыг идэвхтэй нь аргагүй сонссон. Ээж маань миний өмнөөс шийдвэр гаргаагүй, харин ч Бурханы хүслийг эрж хайхын тулд залбирахыг надаас хүссэн. Гэрлэлтийнхээ асуудлыг Бурханы гарт даатган залбирахаар би Бурханы өмнө очсон юм. Залбирсны дараа сэтгэл минь нэг мөр тайвшраад Бурханы үгийн нэг хэсэг санаанд оров: “Хүний хувь заяа нь Бурханы гараар зохицуулагддаг. Чи өөрийгөө хянах чадваргүй: Өөрсдийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртлөө хүн өөрийгөө хянах чадваргүй хэвээр үлддэг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэддэг бол, хэрвээ чи өөрийн хувь заяаг хянаж чаддаг бол бүтээл хэвээр байх байсан уу?... Хүний хүрэх газар нь Бүтээгчийн гарт байдаг, иймд хүн хэрхэн өөрийгөө хянаж чадах юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас) Энэ үнэн. Миний хувь заяаг Бурханы гар удирддаг. Ямархуу гэрлэлт надад тохиохыг Бурхан тушааж, зохицуулдаг.

Би урьдных шигээ өөрийн хүсэл, шаардлагад үндэслэн сонголт хийж болохгүй. Үлдсэн амьдралдаа яаж амьдрах, ямар нөхөртэй болж чадах тухайд энэ бүхнийг Бурхан урьдчилан тогтоож, зохицуулдаг гэж би итгэдэг. Одоо миний хийх зүйл бол Бурханы хүслийг эрж хайх, Бурханы манлайллыг дагах, мөн Бурханы дээд эрхэд захирагдах юм.

Бидний уулзсан өдөр тэр залуу өндөр биш, бас үг дуу муутай нэгэн байхыг би харлаа. Нөхөр болох хүнээ сонгох миний урьдын жишгээр бол маш сайхан ярьдаг, эсвэл өндөр, царайлаг нэгнийг гарцаагүй хайх байсан. Гэхдээ энэ удаад би яаран татгалзсангүй. Оронд нь, эхлээд хэсэг хугацаанд нэгнээ таньж мэдэх хугацаа олгохыг зөвшөөрсөн юм. Хэдий тэр сэтгэл булаам, романтик биш байсан ч үнэнч шударга, бусдад хүнд санаа тавьдаг, үүрэг хариуцлагадаа тууштай нэгэн байсан бөгөөд хамгийн гол нь Бурхан итгэх итгэлийг минь дэмжиж буй нь хэсэг хугацааны дараа надад мэдэгдсэн. Тэр залуу Бурханы надад зориулж зохицуулсан нөхөр мөн байх ёстой гэж надад санагдсан юм. Хэсэг хугацаанд нэгнээ таньж мэдсэний дараа бид гэрлэлээ. Гэрлэсний дараа нөхрийн маань гэр бүлийнхэн надад маш сайн хандаж, бүгд Бурханд итгэх итгэлийг минь дэмжиж байв. Чуулганы ах, эгч нар манай гэрт цуглах үед тэд бүгд эелдэг найрсгаар угтдаг. Би маш аз жаргалтай, сэтгэл хангалуун байна. Зүрх сэтгэлдээ би Бурханы нигүүлсэл, ерөөлд талархдаг. Бурхан ингэж хэлдэг: “Гэвч Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирах дээд эрхтэй гэдгийг чи үнэхээр мэдэж, үнэхээр таньж мэдсэн үед, чамд зориулж Бурханы төлөвлөсөн, чиний өмнөөс шийдсэн бүхэн нь агуу ашиг тус, агуу хамгаалалт гэдгийг чи үнэхээр ойлгосон үед чиний зовлон шаналал аажмаар хөнгөрч, чи бүхэлдээ тайван, дураараа, эрх чөлөөтэй болж байгаагаа мэдрэх болно.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас)

Хүн болгонд хэрэгтэй бүхнийг Бурхан ганцаараа ойлгодог гэдгийг Бурханы үгээс би таньж мэдсэн. Тэрээр бидний бүхий л гачаал зовлонг ажигладаг, гагцхүү Түүнд л биднийг гэх дээд эрх байдгийн дээр, боломжит хамгийн сайн арга замаар бидний төлөө бүхнийг зохицуулдаг. Одоо би Бурханы авралыг хүртэж, Түүний өмнө очсон. Бурханы үгээр услуулж, бас хангуулах дуртай бөгөөд ажил, гэр бүл, гэрлэлтийн туршлагаараа дамжуулан дотор минь орогнодог, “Чиний хувь заяа чиний л гарт бий” хэмээн хэлж байсан сатаны захиралтыг шийдвэрлэж чадсан. Энэ нь хүмүүсийг мэхэлж, завхруулдаг, Бурханаас тэднийг холдуулахаар хуурдаг сатаны үг болохыг би таньж мэдсэн. Үүний зэрэгцээ, хүн төрөлхтнийг Бурхан бүтээсэн бөгөөд бидний амьдралыг бүхэлд нь Бурхан захирч, удирддаг, үүнээс хэн ч зайлж зугтаж чадахгүй, мөн үүнийг хянаж чадахгүй гэдгийг би маш тодорхой ойлгосон юм. Бид хувь заяагаа өөрсдөө өөрчлөх гэж хий дэмий оролдсоноор гагцхүү ялагдаж, шаналах болно. Энэ бол Бүтээгчийн эрх мэдлийн илрэл юм. Сатаны эзэмшил дор байхаас Бурхан намайг аварсан. Би Бурханы өмнө эргэн ирж, Бурхан үнэнийг ойлгоход намайг хөтөлж, эцэст нь би хүний амьдралын үнэн бөгөөд зөв замаар алхаж явна. Үзэж туулсан зүйлээрээ дамжуулан би энэ хорвоогийн бүхий л эд баялаг, зэрэг дэв болон материаллаг зүйл хоосон бөгөөд амьдрахын тулд зөвхөн Бурханы үгэнд найдах боломжтой гэдгийг үнэхээр ухаарсан юм. Зөвхөн тэр үед л зүрх сэтгэл чинь тогтвортой, тайван байх болно. Энэ бол Бурханы надад өгсөн хамгийн агуу хайр бас ерөөл юм. Аян маань цааш үргэлжлэхийн хэрээр нэг л зүйл сэтгэлийг минь хөдөлдөг: Бурханыг эсэргүүцдэг мэдлэггүй хүмүүс хамгийн их зовж амьдардаг ба Бурханы дээд эрхэд захирагддаг ухаалаг хүмүүс л чөлөөтэй, аз жаргалтай байдаг!