Биеэ тоосон занг засах арга зам бий
Шиаучэнь Жэнжоу хот, Хэнань муж Бие тоох зан бол намайг сүйрүүлэх дутагдал минь. Би үргэлж өөрийгөө бусад хүмүүсээс илүү гэж бодон бие...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна
Фан Ли Аньян хот, Хэнань муж
Сүүлийн үед би маш эвтэй найртай түншлэлд орлоо гэж бодож байв. Би хамтрагчтайгаа ямар ч хамаагүй зүйлийн талаар хэлэлцэж, тэр байтугай миний дутагдлыг хэлж өгөхийг хүртэл түүнээс заримдаа хүсдэг болж, бид хоёр хэзээ ч муудалцдаггүй байсан тул эвтэй найртай хамтын ажиллагаа тогтоож чадлаа гэж би бодож байв. Гэтэл баримтууд илчлэгдэхийн хэрээр жинхэнэ эвтэй найртай хамтын ажиллагаа нь миний үздэгээс огт өөр зүйл байлаа.
Нэгэн өдөр уулзалтын үеэр хамтрагч маань ахлагчийн маань өмнө миний зарим дутагдлыг онцолж, намайг дээрэнгүй, үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй, хянах дуртай, захирангуй гэв... Ингэж хэлсэнд нь би маш их уурлаж, “Өчигдөр би чамаас миний талаар ямар нэг үзэл бодол чамд бий юу гэж асуухад чи үгүй гэж хэлсэн мөртлөө одоо ахлагчийн маань өмнө чи ямар их зүйл хэлэв ээ! Үнэхээр хуурамч юм аа!” гэж бодов. Хамтрагч бид хоёр эв найрамдалтай харилцаатай гэж би бодож байсан ч тэрээр миний талаар ийм их үзэл бодолтой байсан нь бидний хооронд үл ойлголцол байсаар байгааг, мөн бидний харилцаа огт эв найрамдалтай биш гэдгийг нотлов. Ийм нөхцөл байдалтай тулгарсан тул би хамтын ажиллагаандаа ямар зан байдал гаргаж байснаа эргэн санахаас өөр аргагүй болов: Цугларалтын үеэр ах маань бас нөхөрлөл хийдэг байсан ч цуглааны ихэнх хугацаанд би ярьж, түүнд ярих боломж бараг олгодоггүй байсан тул тэрээр бага ярьдаг байсан; ажил дээрээ бид үүссэн аливаа асуудлын талаар үнэхээр ярилцдаг байсан ч үзэл бодол маань зөрөлдөх үед би үргэлж өөрийн үзэл бодолдоо үнэнч байж, түүнийхийг үгүйсгэдэг байсан бөгөөд ах маань маргахаа болих үед л асуудлууд шийдэгддэг байлаа; гаднаа бидний хооронд ямар ч маргаан, зөрчилдөөн байхгүй байсан ч дотроо бол бидний хооронд ямар нэг саад байгаа мэт, биднийг бүрэн нээлттэй байхад саад болдог ямар нэг зүйл байгаа мэт үргэлж санагддаг байв. Тэр үед л би, бид хоёр хамтран ажилладаг хамтрагчид мэт харагдаж байсан ч үнэндээ би бүх тушаалыг өгч, тэрээр үүргээ үнэхээр биелүүлэх боломжийг хэзээ ч олж авч байгаагүй гэдгийг ухаарсан юм. Бидний харилцаа харилцан бие биеэ нөхдөг, тэгш эрх бүхий хамтрагчийн харилцаа гэж би боддог байсан ч үнэндээ бол удирдагч, удирдуулагчийн харилцаа байжээ. Эвтэй найртай хамтын ажиллагаа гэж бодож байсан зүйл маань ердөө өнгөцхөн хэдэн дадал байсныг баримтууд надад илчилж өгөв. Тэгвэл жинхэнэ эвтэй найртай хамтын ажиллагаа гэж юу вэ? Би Бурханы үгээс асуултынхаа хариултыг хайсан ба дараах үгстэй таарав. Үүнд: “Та нар ихээхэн номлол сонссон ба үйлчлэл хийх бага зэрэг туршлагатай. Чуулганд ажил хийж байхдаа бие биеэсээ суралцдаггүй, нэг нэгэндээ тусалдаггүй, бие биеийнхээ дутагдлыг нөхдөггүй бол та нар яаж ямар нэг хичээл сурч чадах юм бэ? Та нар ямар нэг зүйлтэй тулгарах болгондоо нэг нэгтэйгээ нөхөрлөх ёстой, ингэвэл амь чинь ашиг тус хүртэж чадна. Түүнчлэн, ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө аливаа зүйлийн талаар хянуур нөхөрлөх ёстой. Ингэснээр л та нар хааш яаш авирлахын оронд чуулганы төлөө хариуцлага хүлээнэ. Бүх чуулганаар зочилсныхоо дараа та нар цуглаж, олж илрүүлсэн бүх асуудал болон ажилд чинь тулгарсан аливаа асуудлын талаар нөхөрлөх ёстой, дараа нь хүлээн авсан гэгээрэл, гэрэлтүүлэлтийнхээ талаар ярилцах ёстой—энэ бол үйлчлэлийн зайлшгүй чухал хэрэгжүүлэлт юм. Та нар Бурханы ажлын зорилгын төлөө, чуулганы ашиг тусын төлөө, мөн ах эгч нартаа түлхэц өгөхийн тулд эв эетэй хамтын ажиллагаанд хүрэх ёстой. Бурханы хүслийг анхаарахын тулд чи бусадтайгаа хамтран ажиллаж, бие биеэ засаж залруулан ажлын илүү дээр үр дүнд хүрэх ёстой. Жинхэнэ хамтын ажиллагаа гэж энэ бөгөөд үүнд оролцдог хүмүүс л жинхэнэ оролтыг олж авна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Израильчууд шиг үйлчил”). Бурханы үгийг анхааралтай дэнсэлж үзсэний дараа зүрх сэтгэл минь гэнэт ойлгов. Жинхэнэ хамтын ажиллагаа гэдэг нь хамтрагчид чуулганы ажлыг нэгдүгээрт тавина гэсэн үг; чуулган болон ах, эгч нарын амьдралын ашиг сонирхлын төлөө тэд нэг нэгэнтэйгээ нөхөрлөж, нэг нэгнийхээ сул талыг нөхөснөөр ажилдаа илүү сайн үр дүнд хүрч чадна; тэд нэг нэгнийхээ эсрэг үл ойлголцол, атгаг сэжиг агуулахгүй, байр суурийн ялгаа гэж байхгүй. Өөрийн зан байдлыг үүнтэй харьцуулж үзээд би ичиж, үгээр хэлэхийн аргагүй харамсав. Зан байдлаа эргэн харахад би хэзээ ч чуулганы ашиг сонирхлыг харгалзаж үзээгүй, өөрийгөө үргэлж нэгдүгээрт тавьж, байр сууриндаа хөтлөгдөж, нэр хүнд, албан тушаалаа нягт нямбай хамгаалж, бусад хүмүүс намайг үл тоож, дорд үзэх вий гэхээс л айдаг байсан тул ах, эгч нартай хийсэн нөхөрлөл маань харилцан бие биеэ нөхсөн, эсвэл тэгш эрхтэй явагдаж байгаагүй бөгөөд Бурханы үг рүү орох нийтлэг, харилцан бие биеэ дэмжсэн зорилгод хэзээ ч хүрч байгаагүй ажээ. Гаднаа хамтрагч бид хоёр ажлаа хэрхэн хийх талаар ярилцаж байгаа мэт харагдаж байсан ч зүрх сэтгэлдээ би түүний санааг хүлээж аваагүй бөгөөд эцэст нь би чуулганы ажилд аль нь илүү дээр болохыг харгалзан үзэхийн оронд өөрийнхөө санааг дагасан; заримдаа би түүнээс дутагдлыг минь хэлж өгөхийг хүсдэг байсан ч тэдгээрийг хүлээн зөвшөөрөхийн оронд үргэлж маргаж, өөрийгөө зөвтгөж, өмгөөлж байсан нь түүнийг хязгаарлаж, надтай нээлттэй ярихаас эмээдэг болгож, миний дутагдлуудыг гаргаж хэлэх хүсэлгүй болгож, улмаар бидний хооронд үл ойлголцол үүсгэж, чуулганы ажлыг нэгэн хүсэл зоригоор гүйцэлдүүлэх чадвар маань алдагдахад хүрчээ. Үнэнийг илүү сайн ойлгож байгаа маань тэднийг удирдах эрхийг надад олгож байгаа учраас би бол тэдний удирдагч хэмээн үргэлж бодож, ах, эгч нарынхаа дунд би их зан, дээрэлхүү байдал гаргаж байжээ. Тэдэнтэй байхдаа би даруу төлөв, үнэнийг жинхэнээсээ эрэлхийлэх байдал огт гаргадаггүй байв, оронд нь өөрийгөө үнэний эзэн хэмээн үзэж, хүн бүрд өөрийгөө сонсгохоор зүтгэдэг байлаа... Тэр үед л, үйлчлэлийн хамтын ажиллагаа маань хамтын ажиллагааны ямар ч мөн чанарыг агуулаагүй, бүр илүү ноцтой хэлбэл, би харгислал, дарангуйлал үйлдэж байжээ гэдгийг би ухаарсан юм. Удирдагч болон хамтрагчийн хувьд ийм байдлаар бие авч явах нь агуу улаан луу эрх мэдлийг хэрхэн атгадгаас ялгаагүй! Агуу улаан луу харгислалыг хэрэгжүүлж, бүх зүйлд эцсийн эрх мэдлийг шаардаж, олон нийтийн дуу хоолойг сонсохоос, эсвэл өөрийнхөөсөө өөр улс төрийн зарчмаар удирдахаас айдаг. Гэтэл би өнөөдөр өчүүхэн байр суурьтай байж, өөрийн хянадаг хязгаарлагдмал цар хүрээгээ хариуцахыг хүсэж байжээ. Хэрэв нэг л өдөр би эрх мэдлийг гартаа авбал агуу улаан луунаас ямар ч ялгаагүй байхгүй гэж үү? Энэ бүгдийг бодоод би гэнэт айв. Энэ маягаар үргэлжлүүлэх нь хэтэрхий аюултай байх бөгөөд хэрэв би өөрчлөгдөөгүй бол миний төгсгөл агуу улаан лууныхтай ижил байх буюу Бурханы шийтгэлийг хүртэх болно.
Энэ бүгдийг ухаарсны дараа би ахынхаа талаар ямар нэг үзэл бодол агуулахаа болив. Оронд нь ийм нөхцөл байдалд өөрийгөө мэдэхэд тусалж, өөрт минь нуугдаж байгаа аюулыг харуулж өгсөн Бурхандаа талархлаа. Үүний дараа би ах, эгч нартайгаа хамтрахдаа өөрийгөө дорд болгож, Бурханы хүслийг анхаарах зүрх сэтгэлтэй байж, ажилдаа хариуцлагатай болж, бусдын үзэл бодлыг илүү их сонсож сурсан бөгөөд хэсэг хугацааны дараа, ийм байдлаар хэрэгжүүлэх нь надад үнэний талаар илүү бүрэн, гүйцэд ойлголт өгөөд зогсохгүй намайг ах, эгч нартай минь ойртуулж, илүү нээлттэй хуваалцах боломж олгосныг ухаарсан юм. Ийм үр өгөөж гарч эхэлснээр би Бурханы шаардлагын дагуу хамтын ажиллагааны үйлчлэл хийх нь хэчнээн сайхан болохыг эцэст нь ойлгосон билээ!
Бурхан намайг ийнхүү гэгээрүүлж, жинхэнэ эвтэй найртай хамтын ажиллагаа гэж юу болохыг ойлгоход минь туслаад зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр хамтрагчтайгаа хийж байсан үйлчлэлд минь илчлэгдсэн биеэ тоосон завхарсан зан чанараа олж харахад тусалж, завхарсан хүн төрөлхтөн эрх мэдлийг гартаа авахад үр дүн нь агуу улаан лууныхтай ижил байдгийг харуулсанд би талархаж байна. Би дотор минь оршиж буй агуу улаан лууны хорыг арилгаж, жинхэнэ хамтын ажиллагааны үйлчлэл рүү орж, эцэст нь Бурханд үйлчилдэг, Бурханы зүрх сэтгэлд нийцдэг нэгэн болж чадна гэж найдаж байна.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Шиаучэнь Жэнжоу хот, Хэнань муж Бие тоох зан бол намайг сүйрүүлэх дутагдал минь. Би үргэлж өөрийгөө бусад хүмүүсээс илүү гэж бодон бие...
Коухэй, Хятад Би чуулганы удирдагчаар дөнгөж сонгогдсоны дараа ийм явдал болсон санагдаж байна. Тухайн үед ХКН Төгс Хүчит Бурханы Чуулганы...
Ван Лин, Өмнөд Солонгосын Би гагнуур хийх чадвартай болохоор 2017 онд чуулганы зарим нэг ажлыг зохицуулах даалгавар авсан юм. Энэ үүрэг...
Шизай, Хятад Нөхөр бид хоёр оффисын тавилгын бизнес эрхэлдэг. Эхэндээ бид үнэхээр үнэнч шударгаар бизнес хийж, ямар ч хуурамч зүйл...