Уналтын өмнөх ихэрхүү зан

2018-01-09

Байшуэ, Ляонин муж

Үүргээ биелүүлэхийн тулд би саяхан өөр чуулган руу шилжсэн юм. Энэ чуулганы бүх ажил сайн үр дүнд хүрсэн гэж би сонссон тул үүргээ биелүүлэхээр ийм сайн чуулганд очих болсондоо Бурханд маш их талархаж байлаа. Иймээс би, Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ заавал чадлынхаа хэрээр биелүүлнэ хэмээн чимээгүйхэн Бурханд шийдвэр гаргасан юм.

Гэвч ирснийхээ дараа би хийгдэж буй ажилд олон цоорхой байгааг олж илрүүлэв. Үүний үр дүнд би өөрөө ажлын хэсэг тус бүрийг шалгаж эхэллээ. Үзлэг шалгалт хийж байхдаа би: “Тэд ажлаа яахаараа ингэж хийдэг билээ? Эндхийн ажил гойд сайн байна гэж бодож байсан юм сан. Үүнийг ийм байна гэж, бас урьд нь Миний хариуцаж байсан чуулганаас дор байна гэж хэзээ ч төсөөлж байсангүй! Одоо би энд ирсэн юм чинь үүнийг зохих ёсоор удирдаж, ажлын хэсэг бүрийг ажлын зохицуулалтын дагуу явуулах хэрэгтэй. Би амь руу ороход нь ах эгч нараа хөтөлж, ажлынхаа хэсэг бүрээс хангалттай үр дүн гаргах болно” гэж дотроо бодов. Дараа нь би хамтран зүтгэгчидтэйгээ уулзсан бөгөөд ажлын хэсэг тус бүрийн талаар ойлгож, дараа нь ярилцаж, төлөвлөж, зохицуулалт хийж эхэллээ. Нөхөрлөх үедээ би өөрийнхөө жинхэнэ мэдрэмжийг удаа дараа илчилж байлаа: Эндхийн ажлын чанар үнэхээр муу байна. Миний урьдын ажил одоогийн танайх шиг байгаагүй. Хуучин ажил дээрээ бид ажлаа үргэлж ийм, ийм байдлаар удирдан зохион байгуулж, үргэлж ингэж, ингэж сайн хийдэг байсан, бас ах эгч нар маань ийм, ийм маягаар Бурханд дуулгавартай байдаг байсан. Эдгээр уулзалтын дараа зарим хамтран зүтгэгч: “Яг зөв! Бид ямар ч бодитой ажил хийгээгүй. Энэ удаа бид бүхнийг дахин эхлүүлж, ажлаа зарчмын дагуу хийх хэрэгтэй” гэдэг байв. Зарим нь: “Өнөөдрийн нөхөрлөлд чинь баярлалаа. Эс бөгөөс бид ажлаа яаж зохих ёсоор хийхээ үнэхээр мэдэхгүй байх байлаа” гэдэг байв. Эдгээр үгийг сонсоод би маш аз жаргалтай байлаа. Би үнэхээр урьдын удирдагчаас нь илүү дээр юм байна гэж надад санагддаг байв. Гэвч өөрөөрөө бахархахын зэрэгцээ үл ялиг буруушаасан мэдрэмжээс салж чаддаггүй байлаа: “Ингэж ярьж байгаа минь үнэхээр зохистой гэж үү? Би яагаад үргэлж урьд нь ажиллаж байсан газраа илүү дээр байсан гэж хэлдэг юм бэ? Гэхдээ нөгөө талаар би: “Ингэж хэлэхэд буруу нь юу билээ? Би зүгээр л тэдэнд ажлаа яаж илүү сайн хийх талаар заахыг л хичээж байсан” гэж бодов. Ийм маягаар би, өөрийгөө шинжлэхийн тулд Ариун Сүнсний удирдамжийг дагаагүй юм. Библид: “Бардам зан сүйрлийн өмнө байдаг ба дээрэлхүү зан унахын өмнө байдаг” (Сургалт үгс 16:18) гэсэн сургаалт үг бий. Дөнгөж л бөөн итгэл найдвар өвөрлөн ажил руугаа шумбан орж байх үед гэнэт Бурхантай холбоо тасарч байгаа мэт санагдав; би ажлаасаа ямар ч сайжирсан шинж тэмдэг олж харахгүй байсан бөгөөд сайн мэдээний ажлын маань үр нөлөө ч бас өндрөө авч байснаа огцом уналтад орлоо. Би туйлын их шаналгаатай байдалд автаж, хаана нь буруудсанаа мэдэхгүй байв. Тиймээс би Бурханы өмнө очиж, чин сэтгэлээсээ залбиран, удирдамж эрж хайлаа, гэтэл яг тэр үед номлолын нэг хэсэг надад санагдсан юм: “Бурханд үйлчилж буй удирдагч байхын тулд чи зарчимтай байх ёстой. … юу ч боллоо гэсэн, чи мөн л Бурханыг өргөмжилж, гэрчлэх хэрэгтэй. Ойлгосныхоо хэрээр л ярьж, чадлынхаа хэрээр Бурханыг өргөмжилж, гэрчил, ямар ч нөхцөлд өөрийгөө бүү өргөмжил, бусдаар бүү тахин шүтүүл. Энэ бол дагах ёстой эхний, хамгийн үндсэн дүрэм юм” (Амийн хангалт—Номлолуудын эмхэтгэл дэх “Бурханд үйлчлэхдээ хүн зарчимтай байх ёстой”-оос). Яг тэр үед нулимс хацар даган урсав. Харуусал, өөрийгөө зэмлэх зэмлэл, талархал бүгд нэгэн зэрэг зүрх сэтгэлийг минь дүүргэлээ. Нөхөрлөл дээр хамтран зүтгэгчдэд хэлсэн бүхнээ би эргэн санасан бөгөөд үнэхээр Бурханд өртэй гэдгээ, мөн Бурханы намайг өргөмжилсөн хэмжээнд хүрээгүй гэдгээ мэдэрсэн юм. Бурханыг өргөмжилж, гэрчилж, ах эгч нараа Бурханы өмнө хөтлөн аваачиж, Түүнийг мэддэг болоход нь тэдэнд туслахын тулд үүргээ биелүүлэг гээд чуулган намайг ийш нь ирүүлэхээр зохицуулсан. Гэтэл би ичгүүр сонжуургүйгээр онгирч, аймшиггүйгээр өөрийгөө өргөмжилж, өөртөө гэрчлэл хийж, бусдаар хүндлүүлж, шүтүүлэх гэсэндээ өөрийгөө сурталчилж байжээ. Би биеэ тоосон, ихэрхүү байсан бөгөөд Бурханыг хайрлаж, хангалуун байлгах нэрийн дор өөрийнхөө ажил хэргийг явуулсан над шиг ийм жигшүүртэй хүн ер нь яаж Бурханд үйлчлэх гавьяатай байж чадах юм бэ? Ийм хүний ажлыг Бурхан яаж ерөөх юм бэ? Би нэр алдар, байр суурийн төлөө л чармайж; антихристийн замаар алхаж, гагцхүү Бурханыг эсэргүүцэн авирлаж байсан бөгөөд Бурханаар үнэхээр жигшигджээ. Энэ талаар бодох тусам би өөрийгөө төдий чинээ их жигшив. Би өөрийн эрхгүй харуусан Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж, Түүнд хандан ийнхүү залбирлаа: “Өө Бурхан минь! Намайг сэрээж, сатанлаг уг чанараа танин мэдэх боломж олгосон Таны гэсгээлт, шүүлтэд талархъя. Таны гэсгээлт, шүүлт үйлчлэлийн маань зүг чигийг ч бас илчилж, Таныг өргөмжилж, гэрчлэх л юм бол миний үйлчлэл Таны зүрх сэтгэлийн дагуу байж чадна гэдгийг надад ойлгууллаа. Тэр нь бүтээгдсэн зүйл болох миний үүрэг билээ. Өө Бурхан минь! Одоогоос эхлээд би үүргээ биелүүлэх явцдаа хэлж ярьж, үйлдэх үедээ санаа зорилго, сэдлээ шинжилж, ухамсартайгаар Таныг өргөмжилж, гэрчилж, Таныг мэддэг болоход нь ах эгч нараа хөтлөхийг хүсэж байна. Би үнэн болон хүн чанарыг эзэмшдэг хүн байж, Таны зүрх сэтгэлийг тайтгаруулахын тулд үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг хүсэж байна.”

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Солигдсон талаар эргэцүүлэл хийсэн нь

Зөвхөн энэ хэрэг явдлаар дамжуулан би өөрийгөө онолын төдий мэдлэгтэй, ажлын зохион байгуулалт болон үнэний тухайд зөвхөн бичигдмэл утгад анхаарлаа хандуулдаг, үнэний тухай ямар бага ойлголттой байснаа олж харсан.

Би Бурханы авралыг мэдэрсэн

Чэн Хау   Юнжоу хот, Хунань Муж Бурханы нигүүлслээр, миний эхнэр бид хоёр хоёрдугаар шугамын сайн мэдээний багт үүрэг гүйцэтгэхээр...

Үнэнийг хэрэгжүүлэх туршлага

Хэншинь   Цуцоу хот, Хунань аймаг Хэсэг хугацааны өмнө, гагцхүү үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л үнэнийг хүлээн авч, эцэст нь үнэн болон...

Leave a Reply