Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Багаа хуулж хаяад амьдралаа шинээр эхэл

Чэнь Дань   Хунань муж

Өнгөрсөн жилийн сүүлээр би өөрийн бүсэд сайн мэдээний ажлыг эхлүүлэх боломжгүй байсан учраас Бурханы гэр бүл миний ажлыг даалгахаар нэг ахыг өөр газраас шилжүүлж авчирсан. Надад энэ талаар урьдчилан мэдэгдээгүй харин би хамт ажилладаг байсан эгчээс дам сонссон юм. Миний сэтгэл маш их гонсойв. Үүнийг хариуцаж байсан хүн нь намайг байр сууриа өгөхийг хүсэхгүй, хэл ам хийнэ гэж эмээгээд надад энэ талаар мэдэгдээгүй байх гэж би таамагласан. Улмаар би үүнийг хариуцаж байсан эгчийн талаар муу үзэл бодолтой болов. Хожим нь тэр эгч надтай уулзаад халагдсан нь надад ямар байсан тухай асуусан. Эхлээд би бодож санаж байгаагаа ярья гэж бодсон боловч тэр миний талаар муу сэтгэгдэлтэй болж намайг албан тушаалын төлөө хөөцөлдөж байна гэж бодно гэж санаа зовсон. Тэгээд би аль болох тайвнаар “Асуудал биш ээ, би сайн ажил хийж чадаагүй, тиймд халагдах нь ойлгомжтой. Надад энэ талаар бодсон юм байхгүй, Бурханы гэр бүл надад ямар ч үүрэг өгсөн би дуулгавартай байна” гэж хэлсэн. Ийм маягаар би жинхэнэ өөрийгөө нууж, өөрийнхөө тухай худал төрхийг эгчид харуулсан. Дараа нь би, Бурханы гэр бүлээс ажилчнаар илгээгдсэн. Хамтран ажиллагсдын анхны уулзалтан дээр манай шинээр шилжиж ирсэн удирдагч өөрийн нөхцөл байдлынхаа тухай илэрхийлсэн. Ялангуяа түүний хэрэглэсэн “бүх байр суурь, нэр хүндээ алдсан” хэмээх үг намайг мянган тоннын тоосгоор цохих шиг л болсон: энэ нь миний тухай ярьж байгаа мэт байлаа. Би маш их сэтгэл гонсгор, гуниг мэдрэн сууж байлаа - нүдэнд нулимс дүүрээд ирж байгааг мэдэрч бусад маань анзаарчих вий гэж айн нулимсаа тогтоон барьсан. Би өөрийнхөө тухай илчлэн ярихыг хүссэн, бас, хамтран ажиллагсад маань намайг чамлан бодох вий хэмээн санаа зовсон. Нэр нүүрээ хамгаалахын тулд, би дахиад л үнэн нөхцөл байдлаа өнгөлөн далдалж, ямар түвшинд төлөвшсөнийг маань харах боломжийг бусдад өгөөгүй. Тэр ч байтугай, миний нөхцөл байдал хэвийн байгааг харуулахын тулд би хүчлэн инээмсэглэсэн. Яг л ийм байдлаар би өөрийн сөрөг байдлаа ажилдаа буцаан авчирсан бөгөөд, шаргуу ажиллахаа багасгаж зүрхлэлгүй өдөр бүр үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол ажиллаж байсан ч хэдийчинээ шаргуу ажиллана төдийчинээ ихээр миний ажил үр дүнгүй байгаа мэт санагдаж бүх л төрлийн асуудал гарч байлаа. Сайн мэдээний ажил урагшлахаа больж тэргүүн шугамын захирал болон түүний хэдэн гишүүдийг Хятадын Коммунист Намын цагдаагийн газраас баривчилсан. Энэ бүхэнтэй нүүр тулаад, сүйрлийн ирмэгт тулсан мэт надад санагдаж ажлаасаа халагдах асуудал нүүрлээд байгаа тухай л бодож байв. Тэр үед ч хүртэл, би өөрийгөө илрүүлэхээс татгалзаж гадна талдаа өөрийгөө хүчтэй, ах эгч нарын өмнө тууштай байгаа мэтээр харагдуулж байлаа.

Нэг өдөр сүнслэг боловсруулалт хийх үеэр би дараах хэсэг ишлэлийг Христийн нөхөрлөлөөс сонссон:“When conversing with their brothers and sisters, some people are deeply afraid of them finding out the difficulties within their hearts. They’re afraid that the brothers and sisters will have something to say about them or look down on them. When they speak, people can always feel their passion, that they really want God, and are really keen to put the truth into practice but in fact, in their hearts they’re really weak, and extremely passive. They pretend to be strong, and no one can see through it. This is also deceit. In sum, regardless of what you do—whether it be in life, serving God, or performing your duty—if you present a false face to people and use it to mislead them, to make them think highly of you or not look down on you, then you are being deceitful!” (Христийн ярианы тэмдэглэл номын “Шударга байхын тулд өөрийгөө бусдад нээх ёстой”-оос). Энэ хэсэг ишлэлийг сонсоод би бүрмөсөн мэгдэж цочирдов. Христийн шүүлтэд би цөмдөө хүртэл автсан. Өөрийн үйлдлээ эдгээр үгсийн дагуу хэмжиж үзэхэд Бурханы хэлсэнчлэн би бол ердөө л хувирамтгай хүн, жинхэнэ хоёр нүүртэн болж таарсан. Удирдагч болон хамтран ажиллагсаддаа би өөрийгөө албан тушаал, байр суурьтай зууралддаггүй, Бурханы гэр бүлээс надад бэлдсэн зохицуулалтыг дагах хүсэлтэй хүн мэтээр сэтгэгдэл төрүүлэхийн тулд зүтгэлтэйгээр зүсээ хувирган үнэнийг далдалж, Бурханы гэр бүлийн ажлыг болон ах эгч нарын амийг нягтлан бодолгүйгээр золиосолж байжээ. Би тэдэнд өөрийн нөхцөл байдлаа ямар сөрөг байгааг, халагдсаныхаа дараах зан байдлаа илрүүлэн харуулахыг хүсээгүйгээр барахгүй, удирдагчийн албан тушаалаа өгч ажилчнаар томилогдсоныхоо дараа ч дотроо сөрөг, үлбэгэр мэдрэмж тээж байсан боловч хатуу чанга, тууштай дүр гаргаж байсан. Би Сатаны хууран мэхлэлтийн дотор амьдарч байлаа. Би үл ойлголцол, Бурханаас урван тэрслэлт дунд амьдарч байсан. Гэвч би өөрийгөө илрүүлэхийг, ялзарсан зан чанараа засахын тулд үнэнийг эрэлхийлэхийг хүсээгүй. Би ямар хувирамтгай, дүр үзүүлэгч байсан юм бэ! Гэхдээ би хэчнээн сайн зүсээ хувиргаж үнэн мэдрэмжээ нуусан ч Бурханы хяналтаас зайлж чадаагүй. Юм бүхнийг илчлэхийн тулд Ариун Сүнс миний ажилдаа үр дүн гаргахгүй байсныг ашигласан. Би албан тушаалаасаа салахыг ер хүсэхгүй байсан, харин ах эгч нарыг хуурч, төөрөгдүүлэх зорилгоор өөрийнхөө тухайд худал дүр төрхийг харуулж, нэр нүүрээ хамгаалж байр сууриа хадгалж үлдэхийн тулд маш их хичээсэн. Ингэснээр өөрийгөө хавханд оруулаад зогсохгүй Бурханы гэр бүлийн ажилд маш их хор хөнөөл учруулах шалтгаан болно гэдгийг би мэдэхгүй байж яахан болох вэ? Бурханы гэр бүлийн ажил болон өөрийнхөө амиар тоглох нь хэчнээн аюултай байгаа вэ!

Энэ цэг дээр би өөрөөсөө асуухгүй байж чадсангүй: Би яагаад дандаа өөрийнхөө талаар худал дүр төрхийг бусдад харуулдаг юм бэ? Энэ нь, миний урвамтгай уг чанар надад нэр нүүрээ, байр сууриа хамгаалахыг тушааснаас болоогүй гэж үү? Сатаны хор миний дотор хэрхэн бугшсаныг Ариун Сүнсний гэгээрүүлэлтээр дамжуулан би хүлээн зөвшөөрч эхэлсэн. “Хүн нэрээ, тогос өдөө” мөн “Хүн явсан гишгэсэн газар бүртээ мөрөө үлдээдэг, галуу ниссэн газар бүртээ ганганадаг” хэмээх хэллэгүүд миний сүнс сүлдэнд гүнзгий үндэслэн, миний бүх үйлдэлд тэдгээр нь гүнзгий нөлөөлж удирдах болсон. Энэ нь өнгөрсөн хугацаанд хэрхэн илэрхийлэгдэж байсныг би эргээд саналаа: Нэр нүүрээ аврахын тулд, хэрвээ би бусдад хэлчихвэл тэд намайг шүүмжилнэ гэсэн айдсаасаа болж, би үүргээ биелүүлэхдээ хэчнээн ч удаа энэ зарчмын эсрэг үйлдсэн юм бэ дээ? Өөрийн нөхцөл байдлаа муу байгааг, бусадтай харилцахдаа өөрийгөө илчилж байвал зохистой гэдгээ шаналалтайгаар мэдсээр байсан ч би, дорд үзэгдэнэ гэсэн айдсаасаа болоод нээлттэй байх, гэрлийн замыг эрэлхийлэхийн оронд чимээгүй зовж шаналахыг сонгож хэчнээн удаа амьдралдаа ноцтой хохирол учруулах шалтгаан болсон юм бэ? Үнэн чанартаа бол, миний нүүр, нэр хүнд тэргүүн шугаман дээр байх үед би урван тэрсэлж зүсээ хувирган Бурханыг мэхэлж, бусдыг төөрөгдүүлэхийн тулд хуурамч дүр төрх харуулдаг байсан. Тоолшгүй олон илчлэлтээр дамжуулан Бурхан намайг аврахаар эрэлхийлэх үед хүртэл миний хувирамтгай уг чанар надад хуурамч дүр төрх бүтээхийг, Бурханыг хууран, бусдыг төөрөгдүүлэхийг тушааж байсан. Ийм байдалд, Бурхан хэрхэн надаар дамжуулан ажиллаж чадах вэ? Хэрвээ би энэ замаараа үргэлжлүүлэн явсан бол авралыг хүлээн авахаар хэрхэн ирж чадах вэ? Энэ бүхэн Бурханы уур хилэнг өдөөхгүй байж хэрхэн чадах вэ? Айдсандаа хүлэгдсэн би Бурханы өмнө нүүрээрээ газар унасан: Төгс Хүчит Бурхан минь, би Таны өмнө зогсох гавъяагүй! Миний хувирамтгай уг чанар Бурханы гэр бүлийн ажилд маш их хор хөнөөл учруулах шалтгаан болсон, гэвч Та надтай миний гэмт явдлын тухайд харьцаагүй, тэр ч байтугай надад шинэчлэлийн боломж олгосон. Би одоо, намайг Та тэсвэрлэн тэвчээсэй гэж, эсвэл бусдыг миний тухай өндрөөр бодоосой гэж гуйхгүй, би зөвхөн Таны гэсгээлт, шүүлт надтай хамт байнга байгаасай гэж гуйна. Таны гэсгээлт, шүүлтээр дамжуулан Таны зөвт чанарыг олж харж өөрийн урвамтгай уг чанарынхаа тухай бүрэн ойлголтонд хүрч улмаар зүсээ хувиргахаа больж шударгаар амьдрахыг надад зөвшөөрөөч.

Сүүлд нь би Бурханы үгийн дараах хэсэг ишлэлийг уншсан: “Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх; ямар ч зүйл дээр Түүнийг хуурахгүй байх; бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байх; үнэнийг хэзээ ч нуухгүй байх; хэзээ ч дээд хүмүүсээ хуурч, доод хүмүүсээ төөрөлдүүлэх зүйл хийхгүй байх; өөрөө Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байх гэсэн үг юм. … Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц зүйл байгаа бол, хэрвээ чи гэрлийн замыг эрж хайхын тулд өөрийнхөө нууцыг—өөрөөр хэлбэл өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө илчлэх маш дургүй бол Би чамайг авралыг хялбархан олж авч чадахгүй бөгөөд харанхуйгаас хялбархан гарч чадахгүй хүн байна гэж хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван Сануулга”). Бурханы үгсээс би өөртөө итгэлтэй байдлаа хуваалцахыг, үнэнийг хайхад тулгардаг бэрхшээлийн талаар нээж ярихыг хүсэхгүй байгаа хүмүүс хувирамтгай гэдгийг олж харсан. Бурхан хувирамтгай хүмүүсийг үзэн яддаг, жигшдэг учраас хувирамтгай хүмүүсийн дотор Ариун Сүнсний ажил байдаггүй, Бурханд итгэх итгэлийг хэчнээн жил ч хэрэгжүүлсэн бай ялгаагүй тэд хэзээ ч Түүний авралыг хүлээн авдаггүй, эцэст нь үгүйсгэгдэнэ. Бурханд үйлчлэх үйлчлэл дэх миний уналт хувирамтгай уг чанараас маань шалтгаалж байжээ гэдгийг би Бурханы үгийн гэгээрүүлэлтийн улмаас ойлгож ухаарч чадсан. Би зүрх сэтгэлээ Бурханд өгөхийг, өөрийн үнэн байдлаа Бурханы өмнө эсвэл ах, эгч нарын өмнө илчлэхийг, өөрийгөө цэвэршүүлэхийн тулд Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авахыг хэзээ ч хүсэхгүй байжээ. Үр дүнд нь би тохиромжгүй нөхцөл байдалд амьдарч, Ариун Сүнсний ажлыг алдаж, харанхуйд унасан. Хэрвээ би хариуцаж байсан эгчтэй нөхөрлөлийн үеэр өөрийн бодит нөхцөл байдлынхаа талаар илэн далангүй ярилцсан бол тэр надтай үнэнийг илэн далангүй ярилцах нь гарцаагүй байсан бөгөөд миний нөхцөл байдал нэн даруй сайжрах байсан. Хэрвээ би өөрийнхөө талаар байнга нээлттэй байсан бол Бурхантай харилцах миний харилцаа энгийн байж, би эгчийн эсрэг атгаг санаа өвөрлөхгүй эсвэл Бурханы гэр бүлийн ажилд тийм их хор хохирол учруулах шалтгаан болохгүй байх байсан. Зөвт зан чанараа надад илчлэн харуулсны төлөө би Бурханд талархал өргөе. Бурханы үгээр дамжин би илчлэгдэж, шүүгдэн улмаар өөрийн хувирамтгай уг чанар, уналтынхаа үндэс суурь болсон шалтгаанаа ялган таньж хүлээн зөвшөөрсөн. Бурханы илчлэл, шүүлт надад хэрэгжүүлэлтийн замыг бас харуулсан: Би хэчнээн олон хүндрэл бэрхшээлтэй тулгарсан ч эсвэл миний нөхцөл байдал хэчнээн хүнд байсан ч хамаагүй өөрийнхөө тухай үнэнийг нээлттэй илэрхийлж, шийдэлд хүрэхийн тулд үнэнийг ашигласнаар, Бурханы үгээр явснаар л би Ариун Сүнсний ажлыг хүлээн авна. Зөвхөн, зүсээ хувиргахаа больж, үнэн шударга авирласнаар би Бурханы авралд хүрнэ.

Бурханы үгнээс би итгэл найдварыг олж, сэтгэл маш ихээр хөдөлсөн. Хэдийгээр миний үйлдлүүд Бурханд маш хор нөлөөтэй байсан ч Тэр намайг хэзээ ч хаяж орхиогүй, харин Өөрийн авралаар нам гүмхэн ажиллаж үргэлжид байсаар байсан. Энэхүү хатуу ширүүн харагдах гэсгээлт, шүүлтийн цаана Бурханы үнэн сэтгэлийн анхаарал халамж бүхэлдээ илэрхий байдаг. “Аав нь хүүгээ чиглүүлэх удирдамжинд илэрхийлэгдсэнтэй адил гүн гүнзгий хайрлах” нь юу гэсэн утгатай болохыг би биеэрээ туулан мэдэрсэн. Бурханы мөн чанар итгэмжтэй байдалд төдийгүй гоо сайхан, өгөөмөр сайхан сэтгэлд бас байдаг. Түүний тунхагладаг бүх зүйл бол үнэн бөгөөд бүх хүн нандигнан хайрлах хэрэгтэй, учир нь ялзарсан хүн төрөлхтний ямар ч гишүүн Бурханы энэ мөн чанарыг эзэмшдэггүй. Хэдийгээр миний жинхэнэ уг чанар хувирамтгай, жигшүүртэй, миний хийсэн юм бүхэн үнэний эсрэг байсан ч гэсэн би Бурхан руу эргэн ирж, үнэнийг эрэлхийлэхийн тулд өөрөөсөө боломжтой бүхнийг хийж, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх бөгөөд өөрийн үнэ цэнэгүй байр суурь, нүүрээ хамгаалах нэрээр хэзээ ч дахин зүсээ хувиргахгүй гэдгээ тангараглаж байна. Ирээдүйд, ямар ч төрлийн хүндрэл, муу нөхцөл байдал надад нүүрлэсэн хамаагүй би үнэнийг эрэлхийлэхэд өөрийнхөө талаар бусдад нээлттэй байж, Бурханы зүрх сэтгэлийг тохь тухтай байлгахын тулд үнэн шударгаар амьдарна гэдгээ тангараглаж байна!

Өмнөх:Харанхуйн дарлалыг сөрөн боссон нь

Дараах:Хүн төрөлхтний төлөөх Бурханы авралын хайр

Танд таалагдаж магадгүй