Чөтгөрүүдийн үүрэнд орсноор Бурханы хайрыг илүү гүн мэдэрсэн нь

Фэнён, Шаньси муж

Хүүхэд ахуй цагаасаа эцэг эхийнхээ хайр халамжид өссөн хэдий ч би зүрх сэтгэлдээ үргэлж ганцаардан, түшиж тулах хүнгүй мэт санагддаг байлаа. Би үргэлж тайлбарлахын аргагүй шаналанд автан, ялан дийлж чадахгүй байгаа мэт санагддаг байсан юм. Хүмүүс яагаад амьдардаг юм бэ? Бид яаж амьдрах ёстой юм бэ? гэж өөрөөсөө байнга асуудаг байв. Гэвч хариултыг нь хэзээ ч олж чадаагүй юм. Эцэст нь 1999 онд надад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөх аз завшаан тохиосон билээ. Бурханы үгийн тэжээл, хангалт ганцаардсан зүрх сэтгэлийг минь тайтгаруулж, эцэст нь гэртээ ирсэн мэт санагдаж байв. Надад тун амар амгалан, найдвартай санагдаж байсан юм. Тэр үед л би аз жаргалтай байна гэж юу болохыг эцэст нь мэдлээ. Дараа нь би Бурханы үгээс: “Хүний зүрх сэтгэлд Бурханыг багтаах орон зайгүй ертөнц харанхуй, итгэл найдваргүй агаад хоосон. … Бурханы байр суурь болон амийг ямар ч хүн орлож чадахгүй. Хүн төрөлхтөн, хүн бүр тарган цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байх шударга нийгмийг төдийгүй Бурханы аврал болон Түүний өгдөг амийн хангалтыг шаарддаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас) хэмээснийг уншив. Сайн хооллож, тансаг хувцас өмсөж, өөрийгөө зугаацуулах нь хүмүүсийн амьдралд хэрэгтэй зүйлс биш юм байна гэдгийг эндээс эцэст нь олж мэдлээ. Хүмүүст хэрэгтэй зүйлс бол Бурханы аврал болон Бурханы амийн хангалт юм. Эдгээр зүйлээр л хүний сүнсэн дэх хоосролыг шийдвэрлэж болно. Намайг маш удаан хугацаанд зовоож байсан асуултууд эцэст нь хариулттай боллоо: Бурхан бүтээл дэх амьд зүйл болгоныг өсгөж хүмүүжүүлдэг бөгөөд хүмүүс Бурханд найдан амьдарч, Бурханы төлөө амьдрах ёстой, учир нь ингэж амьдарснаар л хүмүүсийн амьдрал утга учиртай байдаг. Би Бурханы үгийг унших тусмаа зарим үнэнийг аажмаар ойлгож авсан бөгөөд дараа нь чуулганд үүрэг авлаа. Тэгээд ах эгч нартайгаа байнга цуглаан, нөхөрлөл хийж, өдөр бүр бүрэн дүүрэн, сэтгэл хангалуун амьдралаар амьдарч байв. Гэвч гэнэтийн баривчилгаа нам гүм амьдралыг минь үгүй хийж, намайг чөтгөрүүдийн үүр лүү хаясан юм.

2009 оны 7-р сарын 17-ны зуны бороотой өдөр би гурван эгчтэйгээ хамт үдээс хойш дуг хийгээд сэрэх үедээ хашаан дахь нохой гэнэт тасралтгүй хуцаж эхлэхийг сонслоо. Юу болоод байгааг харахаар гадагш хартал энгийн хувцастай 20 гаруй цагдаа хашаа даван орж ирж байгаа харагдав. Нмайг яах ийхийн зуургүй тэд гэрт дайран орж ирээд, биднийг зочны өрөө рүү чирч орууллаа. Орчин нөхцөл гэнэт өөрчлөгдсөнөөс үүдэн би сандарч, цагдаагийн байцаалтад юу гэж хариулахаа бодов. Гэвч тэр үед, Бурхан эдгээр орчин нөхцөл тохиохыг зөвшөөрсөн тул би захирагдах ёстой гэх бодол санаанд орсон юм. Дараа нь цагдаа нар бидэнд явган суу гэж тушаасан бөгөөд хоёр цагдаа гарыг минь арагш мушгиж, хүзүүнд минь цахилгаан бороохой тулган, толгой дээгүүр хүрэм нөмрүүллээ. Тэд намайг дарсаар байсан бөгөөд хөл бадайрч орхив. Өчүүхэн хөдлөхөд л өчнөөн их харааж, загнаж байв. Ёрын муу энэ цагдаа нар гэрийг маань дээрэмчид шиг онгичсон бөгөөд би зүрх сэтгэлдээ “Бурхан минь! Бүх зүйл Таны гарт байгааг би мэднэ, Таны сайн санаа зорилгоор л би ийм орчин нөхцөлтэй тулгарлаа. Хэдийгээр би одоо ойлгохгүй байгаа ч захирагдахад бэлэн байна. Бурхан минь! Би одоо маш их сандарч, айж мэгдэн, дараа нь ямаршуу орчин нөхцөлтэй тулгарахаа мэдэхгүй байна. Биеийн хэмжээ минь маш жаахан, үнэний талаарх ойлголт минь тун өчүүхэн гэдгийг би мэдэх тул Таны хамгаалалт, удирдамжийг гуйя. Иудас болж, Танаас урвалгүйгээр бат зогсох итгэл, хүч чадал надад хайрлаач” хэмээн Бурханд тасралтгүй залбирсан юм. Би ахин дахин залбирч, Бурханыг хоромхон зуур ч орхиж зүрхэлсэнгүй. Цагдаа нар нэгжлэгийнхээ үеэр дөрвөн зөөврийн компьютер, хэд хэдэн гар утас, флаш диск, MP3 тоглуулагч болон 1,000 гаруй юаныг бэлнээр олжээ. Тэд гэрийг нэгжиж дууссаныхаа дараа олсон бүхнээ хураан авч, бид дөрвийн зургийг нэг бүрчлэн аваад, дараа нь машиндаа хүчээр суулгав. Гарч явах замд тоо томшгүй олон цагдаа болон цагдаагийн машин харагдлаа.

Цагдаа нар биднийг цэргийн дэд бүсэд байх нийтийн байранд аваачин, тус тусад нь байцаахаар биднийг салгав. Хоёр цагдаа хаалга манаж байлаа. Намайг өрөөнд түлхэж оруулмагц гурван эрэгтэй, нэг эмэгтэй офицер байцааж эхлэв. Эрэгтэй офицеруудын нэг нь эхлээд, “Чи хаанаас ирсэн бэ? Нэрийг чинь хэн гэдэг вэ? Энэ бүс нутагт юу хийж яваа юм бэ? Чуулганы мөнгө хаана байна вэ?” гэж асуулаа. Би зүрх сэтгэлдээ Бурханд залбирсаар байсан бөгөөд тэднийг юу ч асуулаа гэсэн ганц ч үг цухуйлгахаас татгалзсан юм. Үүнийг хараад тэд бүгд уурлацгаав. Намайг цэх зогс гэж тушаан, хана налуулахгүй байлаа. Ийм маягаар тэд гурван өдөр, гурван шөнийн турш намайг ээлжлэн байцаасан бөгөөд тэр хугацаанд хооллож, нойр авахыг надад зөвшөөрсөнгүй. Угийн туранхай, сул дорой бие маань ийм тамлалтыг тэсэж чадаагүй юм. Толгой задрах гэж байгаа мэт өвдөж, зүрх сэтгэл хоосорсон мэт санагдаж, өлсөж, ядран, цэх зогсож чадахгүй байлаа. Гэвч нүдээ аних бүрд минь тэд намайг чичиж, “Бидний асуултад хариулахаасаа өмнө унтахгүй шүү! Яасан ч болохгүй! Бидэнд цаг завнаас их юм алга! Чамайг хэр удаан тэсэхийг харъя л даа!” гэцгээдэг байв. Тэгээд байнга чуулганы талаар асуулт асуудаг байлаа. Иймэрхүү орчинд би тун их сандарсан бөгөөд хоромхон зуурын болгоомжгүй байдлаас үүдэн үг алдах вий гэж үхтлээ айж байв. Би бие махбод, сүнсээрээ тарчилж байлаа, гэвч үүрч чадах бүхнээ үүрлээ гэж бодоод, тэсэж чадахгүй байх үед минь Бурхан Өөрийн үгийн дараах хэсгийг сануулж, намайг гэгээрүүлсэн юм, “Зовлон бэрхшээлтэй тулгарах үедээ чи махан биеийг анхаарахгүй, Бурханы эсрэг гомдоллохгүй байж чадах ёстой. Бурхан Өөрийгөө чамаас нуух үед чи Түүнийг дагах итгэлтэй байж, урьдын хайраа багасгаж, алдахгүйгээр хадгалж чадах ёстой. Бурхан яаж хийх нь хамаагүй, чи Түүний зохицуулалтыг дагаж, Түүний эсрэг гомдоллосноос өөрийн махан биеийг хараахыг илүүд үзэх ёстой. Чи шалгалттай тулгарах үедээ сэтгэлээ хатамжлан хайртай зүйлсээ гаргуунд нь гаргасан ч гэсэн, эсвэл гашуунаар уйлж байсан ч Бурханыг хангалуун байлгах ёстой. Үүнийг л жинхэнэ хайр, үнэн итгэл гэж хэлж болно. Бодит биеийн хэмжээ чинь ямар байх нь хамаагүй, чи зовлон бэрхшээлийг туулах хүсэл зориг болон жинхэнэ итгэлийг эхлээд эзэмших ёстой бөгөөд махан биеийг орхих хүсэл зоригтой байх ёстой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос). Бурханы үгийн мөр болгон намайг зоригжуулсан юм. Тийм ээ, Сатан над руу дайрч давшлахын тулд биеийн минь сул дорой байдлыг ашиглаж байв. Тэгээд махан биеэ хамгаалж, тав тухтай, тайван амьдрах хүслийг минь ашиглан, намайг захирна гэж горьдож байжээ. Би түүнд хууртаж, өөдгүй амьдралаар амьдрах Иудас шиг байж болохгүй. Би Бурханы үгээр амьдарч, махан биеийг хаяж, Бурханыг хайрлахыг хэрэгжүүлэхэд бэлэн байлаа. Бурханд гомдоллож, Бурханаас урваж байснаас өөрийн махан биеийг хараахыг би илүүд үзнэ. Бурханы үг миний дундаршгүй хүч чадлын эх сурвалж болж, зовлонг тэвчих шийдвэрийг надад хайрласан юм. Гурав дахь хоногийн шөнө дүлээр тэдний дарга бололтой дунд эргэм насны эр ирсэн бөгөөд надаас ганц ч үг унагаж чадаагүй гэдгийг нь хараад миний эгц урд ирж зогсон, “Чи залуу бүсгүй байна, бас царайлаг юм байна. Чи хийе гэсэн бүхнээ хийж болно шүү дээ. Яагаад Бурханд итгэнэ гэж зүтгээд байгаа юм бэ? Яагаад чи бидэнд мэддэг зүйлээ зүгээр л хэлчихгүй байгаа юм бэ? Аливааг сунжруулах нь чамд ер сайнгүй. Сунжрах тусам чи улам их зовох ёстой болно шүү” гэлээ. Тэр мөчид махан бие минь туйлын сул дорой байсан бөгөөд шийдвэр маань ганхаж эхлэв. “Магадгүй би тэдэнд чухал биш нэг зүйл хэлэх ёстой байх. Асуудлыг ингэж сунжруулаад байвал намайг тамлахын тулд өөр ямар ч арга ашиглах юм билээ?” гэж бодогдлоо. Гэвч би тэр даруй ингэж бодсон юм, “Үгүй ээ! Би юу ч хэлж болохгүй! Үг алдах л юм бол тэд улам ихийг асууна. Нэг хэлэх юм бол зогсоно гэж үгүй, тэгвэл би үнэхээр Иудас болно.” Үүнийг ухаарах үедээ би Сатаны заль мэхэнд хууртах дөхсөнөө ойлгов. Аюултай байж шүү! Ямар өөдгүй, жигшүүртэй диаволууд вэ! Тэд сул дорой байдлыг минь далимдуулан чуулганаас намайг урвуулахаар хатуу, зөөлөн аргын аль алийг нь ашиглаж байж. Би Сатанд хууртаж болохгүй. Бурханаас урвах зүйл хийснээс үхсэн минь дээр.

Дөрөв дэх өдөр нь ёрын муу энэ цагдаа нар юу ч хэлэхгүй хэвээр байгааг минь хараад өөр нэг арга туршлаа. Тэд намайг өөр өрөөнд оруулж, хаалга хаав. Тэр үед, цагдаа нар нэг эгчийг эрчүүдээр дүүрэн шоронгийн өрөөнд оруулаад, эрэгтэй хоригдлуудаар доромжлуулсан талаар нэг хүний ярихыг нэгэнтээ сонссон минь санагдав. Би голдоо ортол айж, барын аманд ороод, зугтах найдваргүй болсон хурга мэт байсан бөгөөд “Намайг одоо яаж тамлах бол? Энэ өрөөнд би үхэх юм гэж үү? … Бурхан минь, намайг хамгаалж, хүч чадал хайрлаач!” гэж бодлоо. Тэгээд ахин дахин Бурханд залбирч, Түүнийг дуудан, хоромхон зуур ч Түүнийг орхиж зүрхэлсэнгүй. Ёрын муу цагдаа нар орон дээр суулаа. Тэд намайг өмнөө зогс гэж хэлээд, адилхан асуулт асууцгаасан бөгөөд хариулахгүй хэвээр байгааг минь хараад, тэдний нэг нь дүрсхийн уурлав. Тэр гарыг минь шүүрэн авч, нурууны минь ард мушгиж, гавлаад, морь унаж буй зогсолтоор зогс гэж тушаалаа. Тухайн үед хоёр хөл минь аль хэдийн доголж эхэлсэн байв. Морь унаж буй байдлаар зогсох нь байтугай, зүгээр зогсох ч тэнхэлгүй байлаа. Би тэр зогсолтоор нэг минут ч зогсож чадсангүй. Зогсолт минь тэдний шаардлагад нийцэхгүй болоход тэдний нэг нь шилбэ рүү хүчтэй өшиглөж, би шалан дээр уналаа. Бас нэг том биетэй эрэгтэй цагдаа урагш алхан, гаваас татан босгож, дараа нь хоёр гарыг минь дээш өргөх зуураа, “Одоо хэлэх үү, чи? Миний тэвчээрийг битгий шалгаад бай!” гэж зандрав. Өргөх тусам нь гав чангарч, би өвдсөндөө орь дуу тавилаа. Тэр намайг хашхирах тусам улам дээш өргөж, улам ч заналтайгаар загнасан боловч би гар, бугуй хоёр минь хугарах нь гэдгээс өөр юу ч мэдрэх сөхөөгүй байв. Шаналж байхад минь Бурханы үгийн дараах хэсэг санаанд орлоо. “Эцсийн өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Та нарын зовлон хэчнээн их байх нь хамаагүй, та нар эцсийг нь хүртэл явах хэрэгтэй, эцсийн амьсгалаа хурааж байсан ч та нар Бурханд үнэнч байж, Бурханы эрхэнд байх ёстой; гагцхүү энэ л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд гагцхүү энэ л хүчтэй, цангинасан гэрчлэл юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас). Тэр мөчид би Бурханы тайтгаруулалт, зоригжуулалтыг чин сэтгэлээсээ мэдэрлээ. Бурхан дэргэд минь, надтай хамт байж, зовлон хэчнээн их байсан ч гэлээ бат зогсон, Түүнд эцсээ хүртэл үнэнч бай хэмээн намайг зоригжуулж байгаа нь мэдрэгдсэн юм. Учир нь энэ л хүчирхэг, цангинасан гэрчлэл билээ. “Бурхан минь, одоо Та надаас бат зогсож, Өөрт тань гэрчлэл хийхийг шаардаж байна. Би хэчнээн их зовлоо ч гэсэн Сатаны өмнө Таныг гэрчилж, үхсэн ч Танаас урвахгүй! Сатанд бууж өгөхгүй!” гэж Бурханд би чимээгүйхэн залбирав. Дахин нэг удаа тамласны дараа үг цухуйлгахгүй хэвээр байгааг минь хараад намайг шалан дээр хүчтэй чулуудлаа. Дараа нь гав хоёр бугуй руу зүсэж орсон байгаа харагдсан бөгөөд өвдөлт бүхий л биеэр минь нэвчих мэт боллоо. Өнөөдөр ч гэсэн би баруун гараараа хүнд юм өргөж чаддаггүй.

Чуулганы талаар мэдээлэл авахын тулд ёрын муу цагдаа нар намайг арав гаруй хоногийн хугацаанд үе үе эрүүдэн шүүсэн юм. Тэгээд түрэмгий арга нь нэмэргүй байгааг хараад өөр арга туршив. Нэг өдөр тэд надтай дотносуулахаар нэгэн эмэгтэй цагдаа явуулсан байлаа. Тэр цагдаа надад өдөр тутмын хэрэглээний зарим бүтээгдэхүүн авчраад, дараа нь надад тал засахаар хичээн, ингэж хэлсэн юм: “Өөрийгөө хар даа—залуухан, царайлаг сайхан биетэй, бас сайн дипломтой байж таарна. Чи Бурханд итгэдэггүй байсан бол бид найзууд байж болох байлаа. Чи явах газаргүй бол манайд байж болно шүү. Би чамайг энд сайн ажилд ороход туслан, сайн найз залуутай танилцуулж өгч болно. Чи өөрийн гэсэн гэр оронтой, нөхөр, хүүхэдтэй болж, өдрийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлж болно шүү дээ. Тэгвэл сайхан биз дээ? Одоогийн байдлаар бол чи гэртээ харьж чадахгүй. Чи гэр орон, эцэг эхээ санахгүй байна уу?” Түүний хажууд байсан эрэгтэй цагдаа ярианд нэгдэн, “Тийм шүү. Чи яагаад нуугдаж, нэг газраас нөгөө рүү нүүж, өдөр хоногоо өнгөрөөдөг юм бэ? Яах гэж тийм юм туулдаг юм бэ? Бидэнтэй хамтран ажиллаж байгаа цагт энэ бүхнээс гарах гарц байгаа гэдгийг би амлая” гэлээ. Тэдний уруу таталтыг сонсоод зүрх сэтгэл минь аргагүй сул дорой болж, “Тэдний зөв. Би цагдаа нарт баривчлагдахаас айн, сүүлийн хэдэн жилийг нуугдаж өнгөрөөсөн. Надад тогтсон хаяг гэж байхгүй, бас цаг ямагт айсаар ирсэн. Хяхалт хавчлагын энэ өдрүүд хэзээ эцэс болох юм бэ? Ингэж амьдрах үнэхээр хөөрхийлөлтэй юм!” гэж бодлоо. Ийнхүү бодоход хормын төдийд зүрх сэтгэл минь харанхуйлсан тул би Бурханд хандан ийнхүү залбиран гуйлаа, “Бурхан минь! Байр байдал маань буруу байгааг би мэднэ! Би Танд шаардлага тавьж, Таны талаар гомдоллож байна. Энэ бол миний тэрслүү байдал, эсэргүүцэл юм. Бурхан минь! Намайг гэгээрүүлээч гэж би Танаас гуйя, ингэснээр би энэхүү буруу байдлаас гарч, Сатаны явуулга амжилт олохыг зогсоож, Сатаны урхинд орохоос сэргийлж чадна.” Залбирсныхаа дараа Бурханы үгийн дараах хэсгийг саналаа, “Магадгүй та нар бүгд эдгээр үгийг санаж байгаа байх: ‘Учир нь цаг зуурын хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж арвин болгодог.’ Урьд нь та нар бүгд энэ үгийг сонссон атлаа хэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй. Өнөөдөр, тэдгээрийн агуулдаг бодит ач холбогдлыг та нар сайн мэднэ. Эдгээр үг бол эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх зүйл юм. Тэдгээр нь агуу улаан лууны оршдог газарт түүний харгисаар зовоосон хүмүүс дээр гүйцэлдэх болно. Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс доромжлол, хавчлагад өртдөг. Тийм учраас эдгээр үг нь бүлэг хүмүүс та нарын дунд бодит байдал болох болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?”-ээс). Бурханы үгийн гэгээрэл зүрх сэтгэлийг минь гэгээлэг болгов. Хяхалт хавчлага, гай зовлон туулахын ач холбогдлыг би ойлгож авлаа. Зовлон үүрэх шийдвэрийг бидэнд өгч, Бурханыг дагах чин сэтгэл, итгэлийг маань төгс болгохын тулд Бурхан энэ чөтгөрүүдийн хяхалт хавчлагыг ашигладаг, ингэснээр бидний туршлага болон гэрчлэл Сатаныг Бурхан ялсны хүчирхэг нотолгоо болж чаддаг бөгөөд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажил нь хүний үйл хэрэг бус, харин Бурханы Өөрийн ажил мөн гэх гэрчлэлийг бүх хүн харж чаддаг. Хүн чанарыг бут цохидог эдгээр чөтгөрийн урт хугацааны харгислал, тамлалыг Бурханы ажил болон Бурханы үгийн удирдамж, хангалтгүйгээр ямар ч хүн тэсвэрлэж чадахгүй. Өөрийн амийг золиод ч хамаагүй Бурханд итгэж, Бурханыг дагаж чадна гэдэг бол хүмүүс дээр Төгс Хүчит Бурханы хийдэг ажлаас гардаг үр нөлөө юм. Энэ нь Бурханы олж авдаг суу алдар, Бурханы агуу хүч чадлын гэрчлэл мөн. Сатаны хяхалт хавчлага, харгис хорлолыг тэвчин, зөвт байдал руу аймшиггүйгээр эргэж чаддаг бүлэг ялагчдыг Бурхан ажлынхаа сүүлийн энэ үе шатанд олж авахыг хүсдэг. Тэд бол эцсийн эцэст Бурханы олж авахыг хүсдэг ялагчид юм! Бурханы үгэнд хэлсэнчлэн: “Би та нарт Өөрийн бүх алдрыг хайрлаж, сонгогдсон хүмүүс болох израильчуудын хэзээ ч аваагүй амийг хайрласан. Та нар Надад гэрчлэл хийж, залуу насаа Надад зориулж, амиа өгөх учиртай. Миний алдар суугаа хайрласан хэн боловч Надад гэрчлэл хийж, Миний төлөө амиа өгөх ёстой. Үүнийг Би аль эрт урьдчилан тогтоосон. Та нарт алдар суугаа хайрладаг минь та нарын ерөөл бөгөөд Миний алдрыг гэрчлэх нь та нарын үүрэг билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?”-аас). Бурхан зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөндөө ажлын гурван үе шатыг явуулж, хоёр удаа бие махбодтой болсон. Тэрээр эцсийн удаа бие махбодтой болохдоо Бурханыг хамгийн их хяхаж хавчдаг бурхангүй үзэлт нутаг болох Хятадад ажиллахаар ирсэн бөгөөд эцсийн өдрүүдэд олж авдаг алдрынхаа нэг хэсгийг Сатаны хамгийн гүн гүнзгий, харгис хэрцгийгээр хорлодог бидэн дээр гүйцэлдүүлж, улмаар бидний зовлонг ашиглан Сатаныг ялахын зэрэгцээ үнэн ба амийг бидэн дотор оруулдаг. Бид Бурханаас үнэхээр ихийг олж авсан тул Түүний төлөө гэрчлэл хийх ёстой. Энэ бол Бурханы даалгавар төдийгүй Түүний нигүүлсэл, өргөмжлөл бөгөөд бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Иймээс өнөөдөр бидний үүрдэг зовлон утга учиртай, үнэ цэнтэй бөгөөд биднийг гэх Бурханы онцгой ивээл юм. Бурханы үгийн гэгээрэл, удирдамжаар дамжуулан би Бурханы хүслийг ойлгож, Сатаны заль мэхийг нэвт харан, Бурханы төлөө бат зогсож, гэрчлэл хийхийн тулд ямар ч зовлонг үүрэх шийдвэртэй боллоо. Үүний дараа цагдаа нар намайг дахин хоёр долоо хоногийн турш байцаасан боловч би тэдэнд чуулганы талаар ямар ч мэдээлэл өгөөгүй билээ.

Дараа нь намайг орон нутгийн цагдан хорих газар луу шилжүүллээ. Намайг очингуут эмэгтэй цагдаа надад нүцгэлээд, нэгжлэг хийлгэхийг тушаасан бөгөөд миний авч явсан мөнгийг бас хурааж авсан юм. Хорих өрөөнд ороход өмхий үнэр нь аймшигтай байв. Хорь гаруй хүн унтлагын нэг тавцан дээр шахцалдсан байлаа. Бид бүгд нэг өрөөнд хооллож, ундалж, өтгөн, шингэнээ гадагшлуулдаг байв. Дараагийн сард нь энэхүү ёрын муу цагдаа нар надад илүү цагаар ажиллаж, өдөр бүр нэмэлт үүрэг хүлээхийг тушаасан юм. Тэд миний нүдний шилийг авсан тул бүх зүйл бүрэлзэн харагддаг байсан бөгөөд ажиллахдаа юмыг тод харахын тулд нүдэндээ маш их ойртуулах ёстой болдог байлаа. Үүнээс гадна, цагдан хорих газрын гэрэл нь жижиг, сүүмгэр байв. Ажлаа гүйцэлдүүлэхэд тун их хугацаа шаардагддаг байсан тул би бусдыг унтаж байхад шөнө дүл хүртэл ажиллах ёстой болдог байлаа. Нүд минь туйлын их цуцаж, энэ ажлаас үүдэн сохрох вий гэж айдаг байв. Би шөнө сайн унтаж чаддаггүй байсан бөгөөд шөнө бүр хорих өрөөнд нэг цагийн ээлжийн үүрэг гүйцэтгэх ёстой байлаа. Өдөр бүрийн ажлын хүнд ачааллаас гадна би долоо хоногт хоёр удаа байцаагдан, тэр бүрд ёрын муу энэ цагдаа нар намайг гавлаж дөнгөлөн, “эзэн хааны шар” өнгөтэй шоронгийн дүрэмт хувцас өмсгөдөг байв. Ийм нэг өдөр бороо орж байсан санагдаж байна. Өөр дээрээ шүхэр барьсан эрэгтэй цагдаагийн хажууд би алхаж байлаа. Шоронгийн нимгэн дүрэмт хувцастайгаа гавлуулж, дөнгөлүүлсэн би асар их хүндрэлтэйгээр алхан, хүйтэн бороонд норохдоо дагжин чичирч байсан юм. Дөнгө маш хүнд байсан бөгөөд шагайг минь шалбалан, алхах бүрд чангаар хангинаж байв. Урьд нь би ийм дүр зургийг телевизээр л хардаг байсан бол одоо биеэрээ туулж байлаа. Байгаа нөхцөл байдлаа би өөрийн эрхгүй жигшиж, “Алуурчид, хүчирхийлэгчдийг ингэж байцаадаг! Би ийм зүйл хүртэхүйц юу хийсэн юм бэ?” гэж сэтгэлдээ дуу алдсан юм. Тэр үед Бурхан намайг гэгээрүүлж, би Бурханы дараах үгийг санасан билээ: “Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй болон эмх замбараагүй байдалд аваачсан! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм. … Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг тасдан хаяж, бүх төрлийн зовлон бэрхшээлийг туулж, сохорсон хүмүүст өөрсдийн зовлон шаналлаасаа босч, энэ хөгшин диаволаас нүүр буруулах боломжийг олгохын тулд хүн аль эрт бүх хүч чадлаа дайчилж, өөрийн бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас). Бурханы үгийг өөрт тулгарсан бодит байдалтай харьцуулах үедээ би, бүх хүн шашны эрх чөлөөг хүртэх эрхтэй гэж ХКН гаднаа бүх аргаар тунхагладаг боловч хүн үнэхээр Бурханд итгэх тэр мөчид элдэв янзын хяхалт хавчлага, баривчилгаа, хүчирхийлэл, доромжлол, яллалт, хорих ял зэргээр хариу барьдаг гэдгийг эцэст нь харсан юм. Тэд хүмүүст хүнлэг байдлаар ханддаггүй. Тэдний тунхагладаг “Шашин шүтэх эрх чөлөө”, “ардчилал, хүний эрх” гэх зүйлс нь бүхэлдээ бусдыг мэхэлж, харалган болгож, тоглоом тохуу хийх зорилготой заль мэх юм! Энэхүү ёрын муу нам бүхий л төрлийн уран цэцэн үгээр өөрийгөө чимдэг ч үнэндээ чөтгөрлөг араатан адил харгис, хэрцгий бөгөөд үнэхээр туйлын олиггүй, хорлонтой байдаг! Дэлхий ертөнц дээр хууран мэхэлж, залилж, аллага, дээрэм хийдэг хорон этгээд, мууг үйлдэгчдийг ХКН албаар үл тоомсорлон, хараагүй царайлж, тэр ч бүү хэл зарим үед хаацайлдаг атлаа Бурханд итгэж, зөв замаар алхдаг хүмүүсийг харгисаар хяхаж хавчин, хөнөөдөг. ХКН бол үнэхээр Бурханд дайсагнагч чөтгөр юм! Би эдгээр зүйлийг бодож байхдаа энэхүү бузар чөтгөрийг өөрийн эрхгүй жигшлээ. Амиа золиод ч хамаагүй түүний эсрэг тэрсэлж, өөрийгөө Бурханд зориулахаар би тангараглав! Нэг сарын дараа, ямар ч нотлох баримтгүй гэдгээ үл харгалзан цагдаа нар надад “олон нийтийн дэг журам алдагдуулсан” гэх хэргээр нэг жил хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх ял оноосон юм.

Би засан хүмүүжүүлэх газар ирээд, бүр ч харанхуй газар гэдгийг нь ухаарлаа. Энд ямар ч эрх чөлөө байсангүй. Хоригдлууд нэгжийн харгалзагчийнхаа тушаалаар л хооллож, ундалж, бие засах газар луу явж болдог бөгөөд харгалзагчдыг бүх зүйл дээр дуулгавартай дагах ёстой болдог, эс бөгөөс шийтгүүлдэг байлаа. Бид өрөөнд орж, гарах үедээ хоригдлын дугаараа мэдээлэх ёстой бөгөөд хэн нэг нь буруу дугаар мэдээлэх юм бол бүх нэгжээрээ хоёр цаг халуун наранд зогсох юм уу бороонд шалба норж шийтгүүлдэг байв. Цайны газар луу хоол идэхээр очих үед хэн нэг нь буруу дугаар мэдээлбэл нэгжид тэр чигээр нь хооллох зөвшөөрөл өгөлгүй, гадаа хүлээлгэн шийтгэдэг байв. Бусад хоригдол хоолоо идэх үед бид арга мухардан харахаас өөр яаж ч чаддаггүй байсан юм. Мөн бид хоол бүрийн өмнө цэргийн дууг бүх чадлаараа дуулах ёстой бөгөөд хэн нэг нь солгойрох юм уу хангалттай чанга дуулаагүй бол дууг нэг удаа, хоёр удаа… дахин дуулах ёстой болдог байв. Нэгжийн маань харгалзагчид сэтгэл хангалуун болсон үед л бидэнд хоол идэхийг зөвшөөрдөг байсан юм. Бусдад эзэрхэж, ингэ тэг гэж тушааж, байр суурь эдлэх гэсэн ёрын муу харгалзагчдын хүслийг хангахын төлөө л энэхүү “удирдлагын тогтолцоо” гэгч оршдог. Тэд өдөр бүр бусдыг түгшүүртэй байлгадаг. Энд хоригдлууд харгалзагчдынхаа өмнөөс цэвэрлэгээ хийж, орыг нь хураахаас гадна хөлөө угаах усыг нь зөөж, нуруунд нь иллэг хийх ёстой байлаа. Харгалзагчид хаан, хатад шиг аашилж, сайн үйлчилбэл инээн, муу үйлчилбэл харгисаар загнаж, зодож занчдаг байв. Бид юу ч хийж байлаа гэсэн, бие засах өрөөнд байсан ч хамаагүй, харгалзагчийн дуудаж байгааг сонсвол “байна” гэж чанга хариулан, зааврыг нь сонсохоор яаран очих ёстой байв. ХКН-ын дэглэмийн доорх засан хүмүүжүүлэх газрууд ингэж ажилладаг. Тэдгээр нь бүхэлдээ харанхуй, дарангуй, харгис, тамлал байдаг. Энэ бүхэнтэй тулгарсан надад хорсол, арга мухардал л мэдрэгддэг байлаа. Үүнээс гадна, ёрын муу энэ цагдаа нар засан хүмүүжүүлэх газрын хоригдлуудад ачлагын амьтад, боол мэт, мөнгө олох хэрэгсэл төдий мэт ханддаг байсан юм. Тэд өдөр бүр биднийг ажлаар дарж, хооллож ундлах, унтахаас бусад бүх цагаа бид тэдэнд зориулан эд баялаг бүтээхийн тулд ажиллан өнгөрөөхдөө тулдаг байлаа. Бид өдөр бүр янз бүрийн дүрэм журам дагах ёстойгоос гадна ажлын хүнд ачаалал үүрэх ёстой болж, хэзээ шийтгүүлж, загнуулах нь мэдэгдэхгүй ийм байдлаар би амьдарч үнэхээр тэсээгүй бөгөөд “Энэ засан хүмүүжүүлэх газарт би үхэх юм гэж үү? Өдөр бүр тэд биднийг туйлдуулах юм. Ийм хүнд бэрх жилийг би яаж давах юм бэ? Энэ хэзээ нэг дуусах юм бэ? Энэ тамын газарт дахиад ганц минут, ганц секунд ч байж тэсэхгүй нь…” гэж хэчнээн удаа бодсоныг бүү мэд. Түүнчлэн, мэдрэмжээ нээлттэй хуваалцаж болох хэн ч байсангүй. Би өдөр бүр бүх зүйлийг чимээгүйхэн үүрч, зогсолтгүй ажиллах ёстой болсон ба гаслантай санагдаж байсан юм. Шөнө хүн бүрийг унтаж байхад би тортой цонхоор оддыг харж, уй гунигт автдаг байв. Ганцаардаж, гансран, дэрээ тэврэн уйлахаас өөр яаж ч чаддаггүй байлаа. Гэвч хамгийн сул дорой байх үедээ би Бурханы дараах үгийг гэнэтхэн санасан билээ: “Бурхан хүн төрөлхтний ажлын төлөө олон нойргүй шөнийг туулсан. Хамгийн дээд өндрөөс хамгийн доод төвшин хүртэл, Өөрийн өдөр хоногийг хүнтэй хамт өнгөрүүлэхийн тулд Тэр хүний амьдардаг амьдын там руу бууж очсон ба хүмүүсийн дундах ядруу байдалд хэзээ ч гомдоллоогүй, дуулгаваргүй байдлынх нь төлөө хүнийг хэзээ ч зэмлээгүй харин Өөрийн ажлыг биечлэн хийхдээ Тэр асар их доромжлолыг амссан юм. Бурхан хэрхэн тамд харъяалагдах билээ? Тэр Өөрийн амьдралыг хэрхэн тамд өнгөрөөх билээ? Гэхдээ бүх хүн төрөлхтний төлөө, ингэснээр бүхий л хүн төрөлхтөн амар амгаланг илүү хурдан олох учраас Тэр газар дээр ирэхдээ доромжлолыг тэвчиж, шударга бус явдлыг амссан бөгөөд хүнийг аврахын тулд ‘там’ болон ‘Үхэгсдийн орон’ руу барын үүр лүү биечлэн орсон” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (9)”-өөс). Бурханы үгийн мөр бүр тарчилсан сэтгэлийг минь тайтгаруулж байлаа. Тийм ээ! Энэ чөтгөрлөг шоронд сэтгэлээ уудлах хүнгүй учраас би маш их ганцаардаж, гансарсан ч гэлээ Өөрийг нь эсэргүүцэж, тэрсэлсэн хүн төрөлхтөн биднийг аврахаар Бурхан тэнгэрээс газарт буун ирж, аймшигт доромжлол, зовлон шаналалыг туулсан бөгөөд ганц ч хүн Түүнийг ойлгоогүй, мөн хүслийг нь хайхраагүй билээ. Харин ч Тэр хүмүүсийн буруу ойлголт, гомдол, үл ойшоолт, дайралт давшилт, хууран мэхлэлт, урвалттай тулгарсан. Бурхан ч гэсэн ийм ганцаардал, гансрал амсаагүй гэж үү? Бурхан ч бас тарчилж, шархлаагүй гэж үү? Харин ч би Бурханы хүслийг огт хайхралгүй, өчүүхэн зовсныхоо дараа сөрөг, сул дорой болжээ. Би буцаж няцаж, зугтахыг л хүсэж байж. Би үнэхээр тэрслүү байжээ! Бурхан намайг зориуд зовоох гэсэндээ бус, харин ХКН-ын харгис хяхалт хавчлагыг туулснаар тэдний ёрын муу царайг тодорхой харж, тэднийг үнэхээр орхих чадвартай болж, эцэст нь Бурхан руу бүрэн эргээсэй гэж хүссэн учраас энэ диаволуудын хяхалт хавчлагыг надад нүүрлүүлсэн юм. Үүнд Бурханы сайн санаа зорилго болон авралыг агуулж байдаг. Ямартай ч Христ одоо надтай хамт зовж байгаа тул би ганцаар биш байж. Бурханы хүнд хийдэг бүхэнд аврал, хайр л байдаг гэдгийг би тэр үед л мэдэрсэн юм. Хэдийгээр би махан биеийн тарчлааныг амссан ч энэ нь миний амийн оролтод асар их үр өгөөжтэй байв! Эдгээр зүйлийг ойлгомогцоо би сөрөг, сул дорой байдлаасаа аажмаар гарч эхэлсэн бөгөөд Бурханд гэрчлэл хийхийн тулд зовохдоо сэтгэл хангалуун байх шийдвэртэй болсон билээ.

2010 оны 6-р сарын сүүлээр би нэг сарын өмнө суллагдав. Хүмүүсийг аврах Бурханы аврал нь чин үнэнч, бодитой бөгөөд хүмүүсийг гэх Бурханы хайр нь гүн гүнзгий, чин сэтгэлийнх гэдгийг би энэ хяхалт хавчлага, зовлон зүдгүүрийг туулснаар үнэхээр мэдэрсэн юм! Энэхүү диаволуудын хяхалт хавчлага, баривчилгааг туулаагүй бол итгэл, эр зориг, зовох шийдвэр минь төгс болгуулахгүй, мөн чөтгөрүүдийн жинхэнэ, үзэшгүй муухай царайг би хэзээ ч тодорхой харж чадахгүй байх байсан билээ. Би түүнийг хэзээ ч чин сэтгэлээсээ жигшиж, зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэн, өөрийгөө Бурханд бүрмөсөн өгч хэзээ ч чадахгүй байх байв. Энэхүү хяхалт хавчлага, зовлон зүдгүүрийн гашуун туршлагагүйгээр би, биднийг аврахаар энэхүү бузар газарт бие махбодтой болж ирэхдээ Бурханы мэдэрдэг зовлон шаналал, төлдөг төлөөсийг нь хэзээ ч ойлгож, мэдэрч чадахгүй байх байлаа. Үүгээр би Бурханы хайрыг улам гүн гүнзгий мэдэрч, зүрх сэтгэл минь Бурхантай улам ойр дотно болсон юм. Удаа дараа үгийн удирдамжаар ханган, шорон дахь харанхуйд амьдарсан нэг жилийн турш надтай хамт байсных нь төлөө Бурханд талархъя. Өнөөдөр би чуулганд эргэн ирээд, ах эгч нартайгаа хамт Бурханы үгийг уншин, үнэний талаар нөхөрлөдөг болсон бөгөөд үүргээ дахин авч, зүрх сэтгэл минь дуусашгүй их амар амгалан, баяр баяслаар дүүрэн байна. Би Бурханд зүрх сэтгэлийнхээ угаас талархан, өөртөө ингэж тангараг өргөлөө: Ирээдүйд надад ямар ч нөхцөл байдал тулгарч, ямар ч шалгалт нүүрлэлээ гэсэн, үнэнийг чадах чинээгээрээ эрэлхийлж, Бурханыг эцсээ хүртэл дагахыг л би хүснэ!

Өмнөх: Бурханы амийн хүчний ер бусын, агуу байдал

Дараах: Гашуун хавчлага туулснаар хайр, үзэн ядалт хоёрыг тодорхой ялган таньдаг боллоо

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Эзэнтэй дахин уулзсан нь

Жиандин, АНУБи Католик шашинтай гэр бүлд төрсөн бөгөөд бага байхаас минь эхлээд манай ээж Библи уншихыг заасан юм. Тэр үед Хятадын...

Бурханы нэрсийн нууцыг ойлгосноор би Хурганы мөртэй хөл нийлүүлэн алхдаг

Бурханы нэр өөрчлөгддөггүй гэж зарим нь хэлдэг, тэгвэл Еховагийн нэр яагаад Есүс болсон юм бэ? Мессиаг ирэх талаар зөгнөсөн атал яагаад Есүс гэдэг нэртэй хүн ирсэн юм бэ? Бурханы нэр яагаад өөрчлөгдсөн бэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх