Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Хүн төрөлхтөн одоо ч Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн хэвээрээ

I

Хэдийгээр хүн төрөлхтөн Сатаны дарангуйлалд орж, бүтээлийн эхлэлийн Адам, Ева биш болж, мэдлэг, төсөөлөл, үзэл гэх мэт Бурхантай тэрслэх зүйлс ба ялзарсан сатанлаг зан чанараар дүүрсэн боловч Бурханы нүдэнд одоо ч Өөрийнх нь бүтээсэн тэр хүн төрөлхтөн хэвээрээ юм. Хүн төрөлхтөн одоо ч Бурханд захирагдаж, зохион байгуулагдаж, одоо ч Бурханы тогтоосон замналаар амьдардаг, иймээс Сатаны ялзруулсан хүн төрөлхтөн нь Бурханы нүдэнд бол жаахан хир буртагт баригдсан, хоржигносон ходоодтой, үл ялиг удаан хөдөлгөөнтэй, өмнөх шигээ сайн ой санамжтай байхаа больж, бага зэрэг хөгширсөн төдий л боловч хүний бүх чиг үүрэг, зөн билэг нь тэр чигтээ бүрэн бүтэн харагддаг. Энэ бол Бурханы аврах гэж зорьдог хүн төрөлхтөн юм.

II

Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дуудлагыг сонсож, Бүтээгчийн дуу хоолойг сонсох л юм бол энэ дуу хоолойны эх үүсвэрийг олж тогтоохоор яаран босох болно. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дүрийг харах л юм бол Бурханд өөрийгөө зориулахын тулд өөр юуг ч хайхрахаа больж, бүх зүйлийг орхиж, тэр ч байтугай өөрийн амийг Түүний төлөө зориулах болно. Зүрх сэтгэл нь Бүтээгчийн үнэн сэтгэлийн үгийг ойлгох үед хүн төрөлхтөн Сатаныг хаяж, Бүтээгчийн талд ирэх болно; хүн төрөлхтөн биеийнхээ хир буртгийг бүрэн угааж, Бүтээгчийн хангалт, тэжээлийг дахин нэг удаа хүртсэн үед хүн төрөлхтний ой санамж сэргэж, хүн төрөлхтөн энэ үед Бүтээгчийн ноёрхолд үнэхээр эргэн очсон байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө i”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:Бурхангүй өдрүүдийг зовлон дүүргэдэг

Дараах:Бурханыг мэддэг хүмүүс л Бурханыг олж авч чаддаг

Холбогдох агуулга