Сүйрэл дундах амийн дуу

Гао Жин, Хэнань муж

1999 онд надад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөх аз завшаан тохиосон юм. Бурханы үгийг уншсанаар би тэдгээрт агуулагддаг эрх мэдэл, хүч чадлыг ухаарсан бөгөөд Бурханы дуу хоолой мөн болохыг нь мэдэрсэн билээ. Бүтээгчийн хүн төрөлхтөнд илэрхийлсэн үгийг сонсож чадсандаа би үгээр илэрхийлэхийн аргагүй их сэтгэл хөдөлж, Ариун Сүнсний ажлын хүнд авчирдаг амар амгалан, баяр баяслын мэдрэмжийг сүнснийхээ гүнд анх удаа мэдэрлээ. Тэр мөчөөс эхлээд би Бурханы үгийг улам идэвхийлэн уншдаг болов. Төгс Хүчит Бурханы Чуулганд нэгдсэнийхээ дараа тус чуулган бол нийгмээс тэс өөр цоо шинэ ертөнц гэдгийг олж харсан юм. Бүх ах эгч эгэл жирийн, сайхан сэтгэлтэй, ариун цайлган бөгөөд сэргэлэн цовоо байв. Бид бие биетэйгээ цусан холбоогүй, бүгд өөр өөр гарал үүсэл, өөрсдийн гэсэн ялгамж чанартай байсан боловч бүгд бие биеэ хайрлаж, нэг нэгнээ дэмжин, баяр баяслаар нэгдсэн бадрангуй сүнснүүд шиг байлаа. Үүнийг хараад би Бурханыг шүтэн мөргөж өнгөрүүлсэн амьдрал хэчнээн үзэсгэлэнтэй, сайхан, аз жаргал, баяр баясалтай болохыг үнэхээр мэдэрсэн юм. Дараа нь би Бурханы ийм үгийг харлаа: “Хүн төрөлхтний гишүүд ба үнэн сүсэгт Христэд итгэгч болохын хувьд өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы даалгаврыг биелүүлэхэд зориулах нь бидний үүрэг, хариуцлага юм, учир нь бидний бүх оршихуй Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ бидний оюун санаа, бие махбод Бурханы даалгавар болон хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол Бурханы даалгаврын төлөө амиа золиосолсон хүмүүс, тэр тусмаа биднийг бүх зүйлээр хангасан Бурхантай нүүр тулахаас бидний сүнс ичих юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас). Бүтээгдсэн зүйлийн хувьд би Бүтээгчийн төлөө амьдарч, Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг түгээж, гэрчлэхийн тулд бүхнээ зориулж, зарлагадах ёстой—энэ л хамгийн үнэ цэн, утга учиртай амьдрал гэдгийг Бурханы үгээс ойлгосон билээ. Иймээс алслагдмал, хол зайтай бүс нутгуудад амьдарч байгаа олон хүн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг сонсоогүй гэдгийг би сонсоод, төрөлх нутгийнхаа ах эгч нартай шийдэмгийгээр салах ёс хийн, хаанчлалын сайн мэдээ түгээх аян замдаа гарсан юм.

2002 онд би Гуйжоу муж дахь алслагдмал, хоцрогдсон уулархаг нутагт сайн мэдээ түгээхээр хүрч ирлээ. Тэнд сайн мэдээ түгээхэд өдөр бүр уулын замаар олон километр алхах шаардлагатай байсан бөгөөд үргэлж цас борооноор явах ёстой болдог байв. Гэвч Бурхан миний дэргэд байсан тул хэзээ ч ядарч, энэ нь хүндрэл бэрхшээл мэт санагдаж байсангүй. Ариун Сүнсний удирдамж дор тэндэхийн сайн мэдээний ажил удалгүй газар авч, улам олон хүн Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд чуулганы ажил амин чанараар бялхаж байлаа. Бурханы үгээр замчлуулан аз жаргалтай, сэтгэл хангалуун зургаан жилийг би тэр газарт өнгөрүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, 2008 онд амьдралын баяр баясгалан, амар тайван байдлыг минь үгүй хийсэн ер бусын нэг зүйл гэнэт тохиолдсон билээ…

2008 оны 3-р сарын 15-ны өглөөний 11 цагт ийм явдал болсон юм. Би хоёр ахтай цуг цуглаан хийж байтал гэнэт дөрвөн цагдаа хаалгаар дайран орж ирж, биднийг даруйхан шалан дээр дарцгаав. Тэд үгийн зөрөөгүй биднийг гавлаад, цагдаагийн машин руу түлхэж, чирч оруулсан юм. Машин дотор тэд бүгд хорон байдлаар инээдээ барьж ядацгаан, бидэн рүү цахилгаан бороохойгоороо даллан, хааяа нэг толгой, бие рүү минь хатгаж байлаа. Тэд биднийг зэрлэгээр хараан, “Муусайн өлгөчингийн зулбасгууд! Та нар юу ч хийж болох ийм залуу насан дээрээ очиж очиж Бурханд итгэж байдаг! Үнэхээр хийчих өөр олигтой юм алга уу?” гэцгээв. Ингэж гэнэтхэн баривчлагдсандаа би маш их сандарч, биднийг юу хүлээж байгааг огт мэдсэнгүй. Тэгээд зүрх сэтгэлдээ Бурханыг ахин дахин чимээгүйхэн дуудахаас өөр яаж ч чадаагүй юм: “Өө Бурхан минь! Өнөөдөр энэ нөхцөл байдал Таны зөвшөөрөлтэйгөөр бидэнд тохиолджээ. Бидэнд итгэл өгч, биднийг хамгаалаач гэж л Танаас гуйя, тэгснээр бид Таны төлөө гэрчлэлд зогсож чадна.” Залбирсны дараа Бурханы үгийн нэг мөр санаанд буулаа: “B Бүхнээс илүү Надад үнэнч байж, эр зоригтойгоор урагшил; Би бол чиний хүчирхэг хад, Надад найд!” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Аравдугаар бүлэг”-ээс). “Тийм ээ! Бурхан бол миний дэмжлэг бөгөөд хүчирхэг, бат түшиг тулгуур минь билээ. Би ямар ч нөхцөл байдалд орлоо гэсэн Бурханд үнэнч үлдэж, Түүнтэй хамт зогсож чадвал Сатаныг ялж, шившиглэх нь лавтай” гэж би бодлоо. Бурханы үгийн гэгээрлээр би хүч чадал, итгэлтэй болж, “Үнэн замыг хаяж, Бурханы төлөө гэрчлэлд зогсохгүй байснаас үхсэн нь дээр!” гэж чимээгүйхэн шийдсэн юм.

Цагдаагийн хэсэг дээр ирмэгц цагдаа нар биднийг машинаас ширүүнээр чирч гаргаад, түлхэж, нудран хэсэг рүү орууллаа. Тэд хамаг юмыг маань нэгд нэггүй нэгжсэн бөгөөд чуулганы хоёр ахын цүнхнээс сайн мэдээний зарим материал болон нэг гар утас олов. Тэгээд ямар ч мөнгө олоогүйгээ харсан нэг хорон муу цагдаа хоёр ахын минь нэгийг чирч, газар унатал нь өшиглөж, зодсон юм. Дараа нь биднийг тус тусад нь байцаахаар өөр өөр өрөөнд аваачлаа. Тэд намайг тэр өдөржин байцаасан ч ганц ч үг олж сонсоогүй юм. Оройн 8 цаг өнгөрч байхад тэд биднийг саатуулагдсан үл мэдэгдэх гурван этгээд гэж тэмдэглээд, орон нутгийн цагдан хорих газар луу гурвууланг нь илгээв.

Биднийг цагдан хорих газарт хүрч ирмэгц хоёр эмэгтэй засан хүмүүжүүлэх офицер бүх хувцсыг минь тайлсан юм. Тэд миний хувцсан дээрх төмрөөр хийсэн бүхнийг таслан авч, гутлын үдээс, бүсийг минь хураалаа. Хөл нүцгэн, өмдөө дээш татангаа би айдас хүйдэстэйгээр хорих өрөө рүү явав. Миний орж ирж байгааг хараад эмэгтэй хоригдлууд галзуу мэт дайрч ирэн, намайг бүрэн бүчээд, бүгд миний тухай нэгэн зэрэг асуулаа. Тэнд маш бүүдгэр гэрэлтэй байсан тул тэдний нүд бүлтрэх гэж байх шиг харагдав. Тэд над руу ширтэцгээн, хөлөөс толгой хүртэл сониучирхан харж байсан бол зарим нь гараас татаж, энд тэнд хүрч, чимхэж байлаа. Би мэл гайхсандаа газар дээрээ хөшиж орхисон бөгөөд маш их айн, ганц ч үг хэлж зүрхэлсэнгүй. Би ийм тамын газарт энэ эмэгтэйчүүдтэй амьдрах ёстой гэж бодохоор энэ бүх шударга бус байдалд асгартал уйлмаар санагдсан юм. Яг тэр үед тоосгон орон дээр суун, үг дуугарахгүй байсан нэг хоригдол гэнэт “Больцгоо! Наадах чинь дөнгөж ирчхээд юу нь юу болохыг мэдэхгүй байгаа. Наадхыгаа битгий айлга” гэж хашхирав. Дараа нь тэр надад нөмрөх хөнжил өглөө. Тухайн мөчид би халуун дулаан мэдрэмжээр бялхсан бөгөөд энэ хоригдол надад сайн хандаж байгаа юм биш, харин Бурхан эргэн тойрон дахь хүмүүсийг минь ашиглан надад тусалж, намайг халамжилж байна гэдгийг сайн мэдэж байв. Бурхан энэ бүх хугацаанд надтай хамт байсан бөгөөд би огт цор ганцаар биш байлаа. Энэхүү дүнсгэр, хар дарсан зүүд мэт газар дээрх там дотор Бурханы хайр дэргэд минь хань болж байсан тул сэтгэл минь туйлын их тайтгарсан юм. Бусад бүх хоригдол унтсаны дараа шөнө дүлээр би унтах ямар ч сэхээгүй хэвээр байлаа. Дөнгөж тэр өглөө л ах эгч нартайгаа хамт үүргээ баяртайгаар биелүүлж явсан байж орой нь энэхүү авс мэт тамын газарт хэвтээд, хэзээ суллагдахаа огт мэдэхгүй байгаа гэдгээ бодохоор үгээр илэрхийлэхийн аргагүй уй гуниг, гасланг мэдрэв. Яг бодолдоо автаад байх үед минь тэсгэм хүйтэн салхи хаанаас ч юм үлээсэнд би өөрийн эрхгүй чичирлээ. Би толгойгоо өндийлгөн эргэн тойрноо хараад л тэр өрөө гадагшаа нээлттэй байгааг ухаарсан юм. Унтлагын хэсгийн дээврээс бусад өрөөний хэсэг дээр зузаан төмөр сараалжийг нэгтгэн гагнаж хийсэн тор байсан бөгөөд жихүүн салхи шууд нэвт үлээж байв. Дээвэр дээр цагдаа нарын эргүүл хийн алхах хөлийн чимээ хааяа бас сонсогдож байлаа. Би голдоо ортол айхаас өөр юу ч мэдрэхгүй байсан бөгөөд миний айдас, арга мухардал, хэлмэгдсэн гэх мэдрэмж бүгд зүрх сэтгэлд минь бялхаж, нүдний нулимс хар аяндаа асгарсан юм. Яг тэр мөчид Бурханы үгийн дараах хэсэг санаанд тодхон буусан билээ: “Чамайг хүрээлэн буй бүх орчин Миний зөвшөөрлөөр оршдог гэдгийг мэдэх хэрэгтэй, Би бүгдийг нь зохицуулдаг. Миний чамд өгсөн орчинд Миний зүрх сэтгэлийг тодорхой харж, зүрх сэтгэлийг минь хангалуун байлга. Бүү ай, олон түмний Төгс Хүчит Бурхан гарцаагүй чамтай хамт байна; Тэр та нарыг хамгаалж, бамбай чинь болно” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Хорин зургаадугаар бүлэг”-ээс). “Тийм ээ. Бурхан ХКН-ын засгийн газарт намайг барихыг зөвшөөрсөн. Энэ газар харанхуй, аймшигтай, бас би дараа нь юу болохыг огт мэдэхгүй байгаа ч Бурхан миний түшиг тулгуур тул айх зүйл алга! Юу ч болсон бай, Бурханы гарт би бүхнээ даатгая” гэж би бодов. Бурханы хүслийг ойлгоод би хамаагүй илүү тайвширсан тул Бурханд чимээгүйхэн залбирав: “Өө Бурхан минь! Энэ бүхэн Таны зөвшөөрөлтэйгөөр тохиолдож байгааг надад ойлгуулсан гэгээрэл, гэрэлтүүлэлтэд тань талархъя. Би Таны зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, энэ хүндрэл бэрхшээл дунд Таны хүслийг эрж хайж, Таны надад өгөхийг хүсдэг үнэнийг олж авмаар байна. Өө Бурхан минь! Гагцхүү би маш өчүүхэн биеийн хэмжээтэй тул итгэл, хүч хайрлаж, намайг хамгаалахыг Танаас гуйя, тэгснээр би ямар ч эрүү шүүлттэй учирлаа гэсэн Танаас хэзээ ч урвахгүй.” Залбирсныхаа дараа би нулимсаа арчаад, шинэ өдөр ирэхийг чимээгүйхэн хүлээнгээ Бурханы үгийг тунгаан бодов.

Маргааш өглөө нь эрт түс хийх чимээ гарч, өрөөний хаалга нээгдэв. “Нэргүй этгээд, гараад!” гэж засан хүмүүжүүлэх офицеруудын нэг нь ориллоо. Би хоромхон зуур мунгинаж байснаа намайг дуудаад байгааг нь эцэст нь ойлгов. Байцаалтын өрөөнд цагдаа нар надаар нэр, хаягийг минь хэлүүлж, чуулганы тухай яриулахыг дахин хүссэн юм. Би юу ч хэлэлгүй, зүгээр л сандал дээр толгой гудайлган суув. Тэд намайг долоо хоногийн турш байцаасны эцэст нэг нь над руу хуруугаараа хатгаж, “Чи муу өлөгчин! Өчнөөн хоногийг чамд зарцуулж байхад ганц ч үг унагасангүй. За яах вэ, харж л байгаарай. Чамд үзүүлээд өгөх юм бидэнд байгаа!” гэж бархирлаа. Ингэж хэлчхээд хоёр цагдаа хаалга саван, гарч одов. Нэг удаа шөнө болж байхад цагдаа нар дахин ирж, намайг дуудлаа. Тэд намайг гавлаад, цагдаагийн машинд чихэж суулгав. Тэр машины арын суудалд сууж байхад сэтгэл минь өөрийн эрхгүй сандарч эхэлсэн бөгөөд “Намайг хааш нь авч явж байгаа юм бол? Хүчирхийлэх гэж алс бөглүү газарт аваачиж байгаа юм биш биз? Шуудайнд намайг чихээд, голд шидэж, загасны хоол болгох юм болов уу?” гэж бодсон юм. Тэгээд асар их айсан ч яг тэр үед чуулганы “Хаанчлал” гэх магтан дууны зарим мөр чихэнд хангинаж эхэллээ: “Бурхан бол миний түшиг тулгуур, айх зүйл юу байна? Сатантай эцсээ хүртэл тулалдахаа амиараа би тангараглая. Бурхан биднийг өргөдөг, бид Христэд гэрчлэл хийхийн тулд бүхнээ орхин, тэмцэх ёстой. Бурхан газар дээр Өөрийн хүслийг биелүүлнэ. Би хайр, үнэнч байдлаа бэлдэж, Бурханд тэр бүгдийг зориулна. Бурхан алдар суутайгаар буух үед би Бурханы эргэн ирэлтийг баяртайгаар угтаж” (“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос). Хормын дотор миний дотор дундаршгүй их хүч чадал огшив. Толгойгоо өргөн цонхоор хараад, тэрхүү магтан дууны үгийг чимээгүйхэн тунгаалаа. Намайг цонхоор ширтэж байгааг нэг цагдаа анзааран, хөшгийг нь даруйхан татаад, “Юугаа хараад байгаа юм бэ? Толгойгоо доошлуул!” гэж зэрлэгээр бархирав. Ингэж гэнэтхэн бархирсанд нь би цочсондоо салгалж, тэр дор нь толгойгоо гудайлгалаа. Дөрвөн цагдаа дөрвүүлээ машин дотор тамхи татаж, зогсоо зайгүй утаа баагиулж байсан тул машин доторх агаар төд удалгүй тэвчихийн аргагүй ой гутам болж, би ханиалгаж эхлэв. Өмнө минь сууж байсан нэг цагдаа эргэж харан, эрүүг минь бариад, эгц урдаас минь утаа баагиулав. Дараа нь тэр заналтайгаар: “Аан гээ, чи бидэнд мэддэг бүхнээ л хэлэх хэрэгтэй, тэгвэл огт зовох шаардлагагүй, зүгээр л шууд гэртээ харьж болно. Чи залуу эмэгтэй байна, бас маш хөөрхөн ч юм…” гэж хэллээ. Ингэж хэлэнгээ нүүрэн дээр хуруугаа гүйлгэн, над руу садар байдлаар нүдээ ирмээд, хорноор инээн: “Чамд бид хэд найз залуу ч олж өгч магадгүй” гэв. Би нүүр буруулан, гинжтэй гараа өргөөд түүний гарыг холдууллаа. Тэр Ичсэндээ тэр уурлан: “Өө, их хүчтэй юм гээч. Зорьсон газраа хүрэх хүртэл хүлээж л бай, тэгээд чи томоотой болно оо” гэсэн юм. Машин явсаар л байлаа. Юутай тулгарах гэж байгаагаа би огт мэдэхгүй байсан тул зүрх сэтгэлдээ Бурханыг чимээгүйхэн дуудахаас өөр яаж ч чадсангүй: “Өө Бурхан минь! Би одоо бүхнээ золиход бэлэн байна. Энэ аймшигт цагдаа нар миний эсрэг ямар ч арга хэрэглэлээ гэсэн эцсийн амьсгалтайгаа үлдсэн цагт би Сатаны өмнө Таны төлөө хүчирхэг, цангинасан гэрчлэл хийнэ!”

Хагас цаг гаруйн дараа машин зогсов. Цагдаа нар намайг чирч буулгасан бөгөөд гуйван зогсоод би эргэн тойрноо харлаа. Аль хэдийн тас харанхуй болсон байсан бөгөөд нэг ч гэрэл асаагүй цөөн хэдэн хоосон барилгын л бараа үзэгдсэн нь бүгд маш дүнсгэр, аймшигтай харагдаж байв. Намайг нэг барилга руу орууллаа. Тэнд нэг ширээ, нэг буйдан байх бөгөөд таазнаас өлгөөтэй чийдэн бүх зүйл дээр аймшигтай зэвхий гэрэл тусгах ажээ. Шалан дээр олс, ган гинж хөглөрөн, өрөөний цаана зузаан төмөр тороор хийсэн вандан байв. Ийм аймаар дүр зурагтай нүүр тулсан би өөрийн эрхгүй сандарч эхэллээ. Хоёр хөл салганаж, тайвшрахын тулд буйдан дээр суухаас өөр аргагүй болов. Өрөөнд дараа нь хэдэн эрэгтэй орж ирснээс нэг нь намайг чанга дуугаар загнав. “Энд суугаад юу хийж байгаа чинь энэ вэ? Чамайг суу гээ юу? Босооч!” гэлээ. Ингэж хэлж байхдаа дайрч ирээд, намайг хэдэнтээ өшиглөсөн бөгөөд дараа нь намайг заамдаж аван, буйдангаас буулгаж, төмөр вандан руу чирч аваачив. Өөр нэг цагдаа ингэж хэлэв: “Аан гээ, энэ вандан бол гайхалтай эд. Үүн дээр жаахан суухад л үлдсэн амьдралынхаа туршид ‘үр ашгийг нь хүртэнэ’. Энэ сандлыг Төгс Хүчит Бурханы итгэгч та нарт зориулж тусгайлан бэлдсэн юм. Бид зүгээр ч нэг хамаа намаагүй хүмүүсийг энд суулгадаггүй. Чи ердөө л үгэнд орж, бидний хий гэснээр хийж, асуултад маань шударгаар хариулах юм бол үүн дээр суух шаардлагагүй. Тэгэхээр хэл дээ, чи яах гэж Гуйжоуд ирсэн юм бэ? Сайн мэдээгээ номлох гэж ирээ юу?” Би юу ч дуугарсангүй. Нэг талд зогсож байсан ширүүн царайтай нэг цагдаа нүүр лүү минь чичлэн: “Тэнэг царайлахаа болиоч, хараал идэг! Ам нээхгүй бол чи энэ сандлын амтыг үзнэ шүү!” гэж намайг зүхлээ. Би мөн л дуугарсангүй.

Яг тэр үед дур булаам хувцасласан эмэгтэй өрөөнд орж ирсэн нь намайг ятгаж, хэрэг хүлээлгэхийн тулд энэхүү бүлэг цагдаа нарын хүсэлтээр ирсэн болж таарав. “Хараач, чи бол энд харийн хүн, чиний дэргэд ямар ч хамаатан садан, найз нөхөд чинь алга. Бидний мэдмээр байгаа зүйлийг хэлчих, за юу? Мэдмээр байгаа зүйлийг маань хэлчих юм бол чамайг бид ажилд оруулъя, бас энд Гуйжоуд нөхөр олж өгье. Сайн залуу олж өгнө гэдгээ ч амлая. Гэхдээ чи тийм зүйл хүсэхгүй байгаа бол манай хүүхэд асрагчаар ажиллаж болно. Би сар бүр чамайг цалинжуулна. Ингэснээр чи энд суурьшин, хөлөө олж болно шүү дээ” гэж хуурамч эелдэг байдлаар намайг ятгалаа. Би толгойгоо өргөн, түүнийг харсан ч хариу хэлсэнгүй. “Чөтгөрүүд гэж чөтгөрүүд л байдаг юм байна. Тэд Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй, харин мөнгө, ашиг хонжооны төлөө элдэв янзын аймшигтай зүйл хийдэг. Одоо тэд ашиг хонжоог ашиглан намайг хахуульдаж, Бурханаас урвуулахаар оролдож байна. Тэдний зальхай явуулгад автаж, ичгүүрт Иудас болж яахан болох билээ?” гэж би сэтгэлдээ бодсон юм. Өөрийнх нь “эелдэг” үг надад ямар ч нөлөө үзүүлээгүйг хараад тэр эмэгтэй, бусад цагдаагийн өмнө нэр нүүрээ алдсанаа мэдэрсэн тул дүр эсгэхээ даруй больж, үнэн төрхөө харууллаа. Үүргэвчнээсээ бүс гаргаж ирэн, намайг харгисаар хэдэнтээ ороолгоод, дараа нь буйдан руу үүргэвчээ түрэмгийгээр шидэв. Тэгээд цухалдсандаа толгой сэгсэрсээр нэг тал руу очиж зогслоо. Юу болсныг харсан түнтгэр, ёрын муу цагдаа над руу давшиж ирээд, үснээс зулгаан толгойг минь хана руу хэд хэдэн удаа мөргүүлсэн бөгөөд “Хүн чамд тус хүргэх гээд байхад мэддэггүй юм уу? Аан? Мэддэггүй юм уу? Чи ам нээх үү, үгүй юу?” гэж над руу хөмхий зуун хашхирав. Толгойг минь хана руу маш олон удаа мөргүүлсэн тул нүдэнд гал маналзаж, толгой дүнгэнэн, өрөө дайвсан бөгөөд би шалан дээр уналаа. Дараа нь тэр намайг чирч босгон, өчүүхэн шувуунаас өөрцгүй мэтээр төмөр вандан руу чулуудаж орхилоо. Би жаахан сэргэснийхээ дараа л нүдээ бага зэрэг нээж эхлэв—тэр зулгаагдсан туг үсийг минь гартаа зуурсаар зогсоо харагдлаа. Намайг тус вандан дээр хөлөөс толгой хүртэл хүлж, зузаан ган хавтанг цээжний минь өмнө байрлуулав. Гавыг минь ванданд холбон, олон арван фунт жинтэй дөнгөөр хөлийг минь дөнгөлөөд, тэдгээрийг сандлаас бас гинжиллээ. Би огт хөдөлж чадахгүй, хөшөө мэт болов. Хүйтэн агаад хүнд гинж, цоож, гав намайг төмөр ванданд хүлсэн бөгөөд зовлонгоо үгээр илэрхийлэхийн аргагүй байлаа. Өвдөж байгааг минь хараад ёрын муу цагдаа нарын сэтгэл нь ханан, “Чиний итгэдэг Бурхан төгс хүчтэй биш үү? Тэр яагаад чамайг аврахаар ирэхгүй байгаа юм бэ? Энэ барын вандангаас чамайг яагаад аврахгүй байгаа юм бэ? Чи ярьж эхэлсэн нь дээр дээ. Бурхан чинь чамайг аварч чадахгүй, бид л аварч чадна. Мэдмээр байгаа зүйлийг маань хэлчих, тэгвэл чамайг суллая. Чи сайхан амьдарч болно шүү дээ. Үхсэндээ Бурханд итгэдэг байна аа!” хэмээн надаар доог тохуу хийж эхлэв. Хорон муу цагдаа нарын егөөдсөн үгтэй би маш тайвнаар нүүр тулсан юм. Учир нь Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг, гайхамшгийг биш, харин үгийг ашигладаг. Тэр хүнийг ил болгохын тулд, хүнийг шүүхийн тулд, хүнийг гэсгээхийн тулд, мөн хүнийг төгс болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр Бурханы үгээс хүн Бурханы мэргэн ухаан болоод хайр татам байдлыг харж, Бурханы зан чанарыг ойлгож авдаг, Бурханы үгээр дамжуулан хүн Бурханы үйл хэргийг хардаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс). Бурханы одоо хийдэг ажил бол ер бусын ажил биш, харин бодитой ажил юм. Бурхан үгээ ашиглан хүнийг төгс болгож, Өөрийн үгийг бидний итгэл, амь болгодог. Тэрээр бодитой нөхцөл байдлыг ашиглан бидний амь зан чанарыг өөрчилдөг бөгөөд ийм төрлийн бодитой ажил л Бурханы агуу хүч чадал, мэргэн ухааныг илүү сайн илчилж, Сатаныг бүрмөсөн ялж илүү сайн чаддаг. Бурхан Өөрт нь итгэх итгэлийг минь туршиж, Өөрийнх нь үгээр амьдран, Түүний төлөө гэрчлэлд зогсох чадвартай эсэхийг минь харахыг хүссэн учраас би ХКН-ын засгийн газарт баривчлагдаж, харгис эрүү шүүлтэд өртсөн юм. Үүнийг мэдээд би Бурханы зөвшөөрлөөр надад тохиолдсон ямар ч нөхцөл байдалд дуулгавартай байхыг хүслээ. Миний дуугүй байдалд ёрын муу цагдаа нар хилэгнэж, бүгд галзуурсан мэтээр над руу дайрав. Тэд намайг бүсэлж аваад, харгисаар зодсон юм. Зарим нь толгой руу нударгаараа чанга дэлсэж, зарим нь хөл рүү улайран өшиглөж байсан бол бусад нь хувцсыг минь тасар татан, нүүрийг минь самардаж байлаа. Тэдний харгис зодуур, танхайралтай нүүр тулаад би багтартлаа уурлаж байв. Барын вандан дээр чанга хүлүүлээгүй байсан бол би улайран тэмцэлдэх байлаа! ХКН-ын засгийн газар гэх тэр гэмт хэргийн тэргүүлэх байгууллагыг би гагцхүү голдоо ортол үзэн ядаж байсан бөгөөд чимээгүйхэн ийн шийдэхээс өөр аргагүй болсон юм: Намайг хяхаж хавчих тусам итгэл минь улам өснө, тэгээд би амьсгал хураах хүртлээ Бурханд итгэнэ! Намайг хяхаж хавчих тусмаа Төгс Хүчит Бурхан бол нэгэн жинхэнэ Бурхан гэдгийг тэд нотолдог, бас үнэн замыг дагаж байгааг минь баталдаг! Энэ бол сайн муугийн хоорондох дайн, амьдрал үхлийн хоорондох тэмцэл бөгөөд би Бурханы нэр, Бурханы гэрчлэлийг баримталж, Сатаныг бодитой үйлдлээр шившиглэн, улмаар Бурханд алдар сууг олж авах боломж олгох ёстой гэдгийг эдгээр баримттай нүүр тулаад маш тодорхой ойлгосон билээ. Тэрхүү ёрын муу цагдаа нар хэд хоногийн эрүү шүүлт, байцаалтаар дамжуулан надаар хэрэг хүлээлгэх гэж оролдсон ч би тэдэнд чуулганы талаар юу ч хэлсэнгүй. Эцэстээ тэд сонголтгүй болж, “Энэ харин хатуу самар байна шүү. Өчнөөн хоног байцааж байхад ганц ч үг дуугарсангүй” гэцгээв. Миний өмнө энэ чөтгөрүүдийн байрлуулсан тамын хаалга бүрээр дамжин өнгөрөхөд Бурханы үг надад тусалсан, Өөрийнхөө төлөө гэрчлэлд зогсоохын тулд Бурхан намайг хамгаалсан гэдгийг миний тухай тэдний ярилцаж байхыг сонсоод би мэдсэн билээ. Тэгээд би зүрх сэтгэлийнхээ гүнээс Төгс Хүчит Бурханд чимээгүйхэн талархаж, Түүнийг магтсан юм!

Арав гаруй хоногийн байцаалтын туршид би тэрхүү цэв хүйтэн барын вандан дээр өдөр шөнөгүй сууж байсан бөгөөд хамаг бие минь мөсөн агуйд унасан мэт санагдаж байв. Голд хүйт орж, биеийн минь үе мөч бүхэн салж унасан мэт мэдрэгдэж байлаа. Нэлээд залуухан нэг ёрын муу цагдаа хүйтэнд дагжин чичирч байгааг минь хараад энэ байдлыг далимдуулан, “Чи ярьж эхэлсэн нь дээр шүү! Хамгийн мулгуу хүмүүс ч энэ вандан дээр удаан тэсэж чаддаггүй юм. Чи ингээд байвал үлдсэн амьдралынхаа туршид эрэмдэг болно шүү” гэв. Түүний ингэж хэлэхийг сонсоод би сул дорой болж, сэтгэл зовниж эхэлсэн ч дараа нь Бурханыг чимээгүйхэн дуудаж, энэхүү хүний үнэргүй тамлалыг тэвчин, Бурханаас урвах юу ч хийхгүй байх хүч хайрлаач гэж Түүнээс гуйлаа. Залбирсны дараа Бурхан миний ямагт дуулах дуртай байсан чуулганы магтан дуугаар намайг гэгээрүүлсэн юм: “Бурханд итгэх зам хэчнээн бэрх ч бай хамаагүй, би өөрийн үүргээр Бурханы хүслийг л биелүүлдэг; ирээдүйд ерөөл хүртэнэ үү, золгүйтэлд өртөнө үү бүр ч хамаагүй. Бурханыг хайрлахаар шийдсэн тул би эцсээ хүртэл үнэнч байна. Ямар ч аюул, бэрхшээл ард минь отож байлаа гэсэн, ямар ч төгсгөл намайг хүлээж байлаа гэсэн, Бурханы алдрын өдрийг угтахын тулд Бурханы мөрийг би ойр дагаж, урагш зүтгэдэг” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханыг хайрлах замаар алхъя”-aaс). Тэр магтан дууны үг бүр намайг зоригжуулж, би сэтгэлдээ ахин дахин дууллаа. Ямар ч зовлон, хүндрэл бэрхшээлийг туулах ёстой боллоо гэсэн амьдралаа мөн л Бурханы төлөө зарлагадаж, Түүнд эцсээ хүртэл үнэнч хэвээр үлдэнэ гэж урьд нь Бурханы өмнө өгсөн амлалтаа би өөрийн эрхгүй санасан юм. Гэхдээ би өчүүхэн төдий өвдөлт туулсныхаа дараа сул дорой болж, айж эхэлж байлаа—үүнийг яаж үнэнч байна гэх вэ дээ? Би Сатаны зальхай явуулгад автсан биш үү? Намайг махан биеэ бодож, Бурханаас урваасай гэж Сатан хүссэн ч түүнд хууртах ёсгүй гэдгээ би мэдэж байлаа. Бурханд итгэх итгэлийнхээ төлөө зовж чадсан маань хамгийн их утга учиртай, үнэ цэнтэй, алдар цуутай зүйл бөгөөд би хэчнээн ч их зовлоо гэсэн итгэлээсээ нүүр буруулж, Бурханаас урвасан өчүүхэн хөөрхийлөлтэй хүн болж болохгүй. Бурханыг хангалуун байлгахаар ийнхүү сэтгэл шулуудмагц тийм их даарахаа аажмаар больж, зүрх сэтгэл дэх шаналал минь арилсан юм. Би дахин нэг удаа Бурханы гайхалтай үйл хэргийг нүдээр үзэж, Бурханы хайрыг мэдэрлээ. Цагдаа нар хэдийгээр зорилгодоо хүрээгүй ч намайг зүгээр орхихгүй л байлаа. Тэд намайг ээлжлэн тамлаж эхэлсэн бөгөөд өдөржин, шөнөжин сэрүүн байлгадаг байв. Намайг хоромхон зуур нүдээ анив уу, үгүй юу уд модон саваагаар ташуурдах юм уу цахилгаан бороохойгоор чанга ёвордог байлаа. Тэднийг ингэх болгонд цахилгаан гүйдэл биеэр гүйж байгаа нь мэдрэгддэг байсан бөгөөд хамаг бие минь татвалздаг байв. Өвдөлт үнэхээр аймшигтай байсан тул үхмээр санагддаг байлаа. Тэд намайг зодонгоо, “Чи бүх зүйлээ бидэнд хэлэхгүй л байх шив, хараал идэг, тэгээд бүр унтмаар байна гэнэ ээ! Өнөөдөр чамайг үхтэл чинь тамлаж чадах нь уу, харъя л даа!” гэж хашхирцгаав. Тэдний зодуур улам ширүүн, улам бүр заналтай болж, өрөвдөлтэйгөөр орь дуу тавих минь өрөөний эргэн тойронд цуурайтлаа. Би барын вандан дээр маш чанга хүлүүлээд огт хөдөлж чадахгүй байсан тул тэдний хэрцгийлэлд захирагдахаас өөр яаж ч чадсангүй. Өнөөх ёрын муу цагдаа нарын бах нь улам ханаж, хааяа түс хийтэл инээлдэж байв. Би маш удаан хугацаанд ташуурдуулж, тогонд зохиулсан тул шарх сорвиор дүүрч, нүүр, хүзүү, гар минь дүүрэн хөх няц болсон бөгөөд хамаг бие хавдсан байлаа. Гэвч миний бие мэдээ алдах мэт болж, төдийлөн их өвдөхөө болив. Энэ нь Бурхан намайг халамжилж, өвдөлтийг минь нимгэлж байгаа явдал гэдгийг би мэдэж байсан бөгөөд зүрх сэтгэлдээ Бурханд ахин дахин талархсан юм.

Би үүнийг бараг нэг сарын туршид туулан, эцэстээ үнэхээр дахин тэвчиж чадахааргүй болов. Гэвч өнөөх чөтгөрүүд өчүүхэн ч хүн чанаргүй байлаа. Нүдээ анихыг минь хармагцаа тэд над руу аяга дүүрэн ус даруйхан цацаж, цочоон сэрээдэг байсан бөгөөд би нүдээ дахин хүчлэн нээх ёстой болдог байсан юм. Хүч чадал бүрэн шавхагдаж, амьдрал минь төгсгөлдөө хүрсэн мэт санагдаж байв. Гэвч Бурхан намайг Өөрөөс нь бүү урваг хэмээн үргэлж хамгаалж, ухаан санааг минь маш саруул, сонор соргог, итгэлийг минь хүчирхэг байлгаж байсан юм. Тэд надаас ямар нэг мэдээлэл огт олж аваагүйгээ хараад, намайг үнэхээр үхэх вий гэж айсандаа цагдан хорих газар луу буцаан аваачихаас өөр аргагүй болов. Тав, зургаан хоног өнгөрч, тэдний эрүү шүүлтээс би тэнхрээгүй л байсан боловч тэд намайг дахин чирч гаргаад, барын ванданд эргүүлэн гинжиллээ. Тэгээд хоёр хөлд минь хүнд дөнгө зүүн, зодуур, эрүү шүүлт, харгислалаар дамжуулан хэрэг хүлээлгэх гэж оролдов. Би тэнд дахин арваад өдөр тарчилж, үнэхээр тэсэхээ байх үед минь л тэд намайг цагдан хорих газар луу эцэст нь буцаан аваачлаа. Тав, зургаан хоног өнгөрсний дараа тэд дахиад л энэ бүхнээ давтав. Зургаан сар ийнхүү өнгөрч, нэг эрүү шүүлтээ тэд ахин дахин амсуулсан бөгөөд хэчнээн удаа намайг ийн тамласныг нь ч би мэдэхээ больсон юм. Бүрмөсөн туйлдах хүртлээ тамлуулсан би зүрх сэтгэлийнхээ гүнд цааш амьдрах бүх итгэл найдвараа алдсан байлаа. Тэгээд хоолноос татгалзаж эхэлсэн бөгөөд хэд хоногийн турш балга ус ч уухаас татгалзав. Дараа нь тэд ам руу минь хүчээр ус цутгаж эхэллээ; нэг нь толгойг минь барих зуур нөгөө нь нүүрийг минь барьж, амыг минь ангайлгаад ус цутгадаг байв. Ус амны хоёр талаар хүзүү рүү урсаж, хувцсыг минь шалба норгодог байсан юм. Хамаг бие минь голдоо ортол даардаг байсан бөгөөд би тэмцэхийг оролдсон боловч толгойгоо ч өргөх хүчгүй байлаа. Хоол идэхгүй байна гэдэг бас нэмэргүй оролдлого болохыг олж хараад би бие засах газар луу яваад олдсон боломжийг ашиглан толгойгоороо хана мөргөж, амиа хөнөөхөөр шийдсэн юм. Бие засах газар луу би дийлдэхгүй хүнд дөнгөө чирэн, алхам алхмаар найган дөхсөн бөгөөд замынхаа туршид хана түшиж байлаа. Тун удаан хугацаанд юм идээгүй тул нүд маш их бүрэлзэж, хааш явж байгаагаа сайн харж чадахгүй байв; замдаа би олон удаа унасан юм. Ган дөнгөнөөс болж хоёр шагай цус алдан шархалж, нүд халтирмаар болсон бөгөөд асар их цус алдаж байгааг би манарах зуураа олж харлаа. Цонх рүү очих үедээ би толгойгоо өргөн гадагш харав. Алсад хүмүүс нааш цааш алхаж, хийдэг юмаа үргэлжлүүлж байгаа харагдсан бөгөөд сэтгэлийнхээ гүнд би гэнэтхэн гайхалтай сэтгэл хөдлөл мэдэрч, “Энэ олон сая хүний дундаас хэчнээн нь Төгс Хүчит Бурханд итгэдэг билээ? Ийм ердийн хүн болох намайг олны дундаас Бурхан сонгож, үгээ ашиглан намайг усалж, хангаж, өнөөг хүртэлх замын алхам тутамд намайг залж чиглүүлж ирсэн тул би азтай хүмүүсийн нэг юм. Би Бурханаар асар их ерөөгдсөн юм байж юунд үхлээ эрнэ вэ? Ингэснээрээ би Бурханыг үнэхээр шархлуулах бус уу?” гэж бодсон юм. Яг тэр үед Бурханы дараах үг санаанд орлоо: “Тиймээс энэ эцсийн өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Та нарын зовлон хэчнээн их байх нь хамаагүй, та нар эцсийг нь хүртэл явах хэрэгтэй, эцсийн амьсгалаа хурааж байсан ч та нар Бурханд үнэнч байж, Бурханы эрхэнд байх ёстой; гагцхүү энэ л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд гагцхүү энэ л хүчтэй, хангинасан гэрчлэл юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас). Урам зориг, хүлээлтээр дүүрэн үг бүр нь миний зүрх сэтгэлийг дулаацуулж, зоригжуулсан бөгөөд сэтгэл асар их хөдөлж, цааш явах зориг орлоо. Тэгээд сэтгэл дотроо өөртөө урмын үг хэлсэн юм: “Чөтгөрүүд биеийг минь л сүйтгэж чадах болохоос Бурханыг хангалуун байлгах хүслийг минь үгүй хийж чадахгүй. Зүрх сэтгэл минь үүрд Бурханд харьяалагдана. Би хүчирхэг байж, хэзээ ч бууж өгөхгүй!” Дараа нь би хүнд дөнгөө чирэн алхам алхмаар буцлаа. Хагас ухаантай байхдаа би, бүхэлдээ шарх сорвиор хучигдсан Эзэн Есүс туйлын их эцэж цуцан, тэрхүү хүнд загалмайг нуруундаа үүрээд Голгота руу тахир мурий замаар явж байсан тухай бодсон бөгөөд Төгс Хүчит Бурханы эдгээр үг санаанд орлоо: “Иерусалим руу явах замд Есүс шаналлыг мэдэрч, яг л зүрхийг нь хутгаар сийчиж байгаа мэт байлаа, гэвч Өөрийн үгээс буцах өчүүхэн төдий ч бодол Түүнд байгаагүй; Өөрийнх нь цовдлогдох газар луу нэгэн хүчирхэг хүч үргэлж Түүнийг түлхэж байв” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс). Тэр мөчид би нулимсаа барьж чадахаа больж, хацар даган нулимс асгарлаа. Тэгээд зүрх сэтгэлдээ Бурханд ийнхүү залбирав: “Өө Бурхан минь! Та маш ариун, дээдийн дээд атлаа биднийг аврахын тулд биечлэн махбод болжээ. Та аймшигт доромжлол, шаналлыг туулж, бидний төлөө цовдлогджээ. Өө Бурхан минь! Таны уй гуниг, шаналлыг хэн ер нь мэддэг байсан юм бэ? Бидний төлөө төлсөн уйгагүй төлөөсийг тань хэн ер нь ойлгож, үнэлж байсан юм бэ? Би аврал хүртэхийн тулд одоо энэ бэрхшээлийг туулж байна. Түүнчлэн энэ чөтгөрүүдийн харгислалыг туулангаа ХКН-ын засгийн газрын ёрын муу мөн чанарыг тодорхой харж, улмаар тэдэнд хэзээ ч хууртаж, мэхлэгдэхгүйн тулд, тэдний харанхуйн нөлөөнөөс ангижрахын тулд би үүнийг туулж байна. Гэсэн атлаа би Таны хүслийг огт хайхралгүй өөрийн махан биеийг л бодож, энэхүү өвдөлтийн энэлэн шаналанг эцэслэхийн тулд үхэхийг хүссэн. Би үнэхээр хулчгар, маш жигшүүртэй юм! Өө Бурхан минь! Та бидний төлөө цаг ямагт Өөрийгөө зарлагадаж, зовж шаналдаг бөгөөд бүхий л хайраа бидэнд зориулдаг. Өө Бурхан минь! Одоо би юу ч хийж чадахгүй байгаа ч зүрх сэтгэлээ Танд бүрэн зориулж, хэчнээн их зовох байлаа ч Таныг эцсээ хүртэл дагаж, Таныг хангалуун байлгахын тулд гэрчлэлд зогсохыг л хүсэж байна!” Хэдэн сарын харгис зодуур, тамлалын туршид би ганц ч нулимс унагаагүй тул байцаалтын өрөөнд эргэн ирэхдээ нүүр минь нулимсанд норсныг хараад ёрын муу цагдаа нар ам нээх гэж байна гэж боджээ. Тэдний дундах махлаг цагдаа өөртөө маш сэтгэл ханамжтай харагдсан бөгөөд над руу инээмсэглэн, “Чи сайтар бодож үзэв үү? Бидэнтэй хамтран ажиллах уу?” гэж хэллээ. Би түүнийг огт тоогоогүй бөгөөд түүний царай тэр даруй минчийн улайв. Тэр гэнэт гар далайн, нүүрэн дундуур минь тоо томшгүй олон удаа алгадлаа. Нүүр минь халуу дүүгэн өвдөж байх зуур хоёр завжнаас цус гарч, шалан дээр дуслав. Өөр нэг хорон муу цагдаа нүүр лүү минь аяга ус цацаад, “Чи хамтран ажиллана уу, байна уу, бидэнд хамаагүй. Энэ дэлхий одоо Коммунист Намд харьяалагддаг болсон, чамайг ам нээхгүй байсан ч бид хорих ял оноож чадна!” гэж хөмхий зуун хашхирлаа. Гэвч тэд намайг яаж ч сүрдүүлж, заналхийллээ гэсэн би ганц ч үг хэлсэнгүй.

Цагдаа нар намайг гэмт хэрэгт яллах ямар ч нотлох баримт олоогүй боловч бууж өгөлгүй, эрүү шүүлтээр дамжуулан хэрэг хүлээлгэхээр оролдсоор байсан юм. Нэг шөнө тэднээс нэлээд хэд нь согтоод, байцаалтын өрөөнд гуйван орж ирцгээв. Нэг нь намайг садар байдлаар харан, нэг санаа бодож олов бололтой, “Наадхыгаа нүцгэлээд, дүүжилчих. Тэгээд үгэнд орох нь уу, харцгаая” гэлээ. Ингэж хэлэхийг нь сонсоод би үхтлээ айсан бөгөөд эдгээр араатныг харааж, завхай явуулгыг нь талаар болгооч гэж цөхрөнгөө баран Бурханыг дуудав. Тэд намайг барын вандангаас сулласан ч шагайндаа хүнд дөнгөтэй би дөнгөн данган зогсож байлаа. Тэд намайг бүчин, хөл бөмбөг шиг өшигчиж эхэлсэн бөгөөд нүүр лүү минь амтат гуаны үр, хальс нулимж, “Чи үгэнд орох уу, үгүй юу? Бидэнд аятайхан хандахгүй бол амьдралыг чинь хөөрхийлөлтэй болгоод өгнө шүү! Бурхан чинь одоо хаана байна? Тэр төгс хүчтэй гэл үү? Биднийг ниргэг л дээ!” гэж ахин дахин хашхичлаа. Өөр нэг нь: “Ванд эхнэр хэрэгтэй байгаа, үүнийг зүгээр Ванд өгчихвөл яасан юм бэ? Хаха…” гэлээ. Тэдний чөтгөрлөг төрхийг хараад үзэн ядалт минь буцалж, бүх нулимс минь ширгэж орхисон юм. Тэгээд гагцхүү Бурханд залбирч, зүрх сэтгэлийг минь хамгаалахыг гуйсан бөгөөд ингэснээр би Түүнээс урвахгүй бөгөөд үхсэн ч, сэхсэн ч Бурханы зохион байгуулалтад захирагдаж чадах байлаа. Эцэст нь ёрын муу цагдаа нар бүх аргаа хэрэглэсэн ч надаас мөн л ганц ч үг унагаж чадсангүй. Бүх аргаа барсан тэд утсаар ярьж, дарга нартаа мэдэгдэхээс өөр аргагүй болов. “Энэ эмэгтэй ёстой хатуу самар юм. Орчин цагийн Лиу Хулань байна. Үхтэлд эхнэр хэрэгтэ нээхгүй юм байна. Бидэнд өөр хийж чадах зүйл алга!” гэв. Тэдний ийм уруу царайлахыг хараад би зүрх сэтгэлдээ Бурханд ахин дахин талархлаа. Бурханы үгийн удирдамжаар л би тэдний харгис эрүү шүүлтийг удаа дараа даван туулж чадсан юм. Бүх алдар суу Төгс Хүчит Бурханд байх болтугай!

Тоо томшгүй олон байцаалтаас ямар нэг үр дүн гараагүй ч ХКН-ын засгийн газар намайг хууль сахиулахад саад учруулсан гэх хэргээр яллаж, үндсэн долоон жилийн хорих ял оноолоо. Надтай хамт баривчлагдсан хоёр ахыг ч мөн ийм хэргээр яллаж, таван жилийн хорих ял оноосон юм. Найман сарын хүний үнэргүй тамлалыг туулсны дараа би долоон жилийн хорих ялын энэ шийдвэрийг сонсоод шаналж, сандрахын оронд тайван байсан төдийгүй нэр төрийн хэрэг гэж санагдсан юм. Учир нь өнгөрсөн найман сарын туршид би замын алхам бүрд Бурханы удирдамжийг мэдэрч, Бурханы энгүй их хайр, хамгаалалтыг эдэлсэн билээ. Ингэснээр би тэвчээрийн минь хязгаараас хэтэрсэн харгис тамлалаас гайхамшигтайгаар амьд үлдэх боломжтой болж, гэрчлэлд зогсож чадсан юм. Энэ бол Бурханы надад хайрлаж болох хамгийн агуу тайтгарал байсан бөгөөд Бурханд би зүрх сэтгэлийнхээ гүнээс талархал, магтаалаа өргөлөө!

2008 оны 11-р сарын 3-нд ялыг минь эдлүүлэхээр Эмэгтэйчүүдийн Нэгдүгээр Хорих Газар луу илгээснээр би шоронгийн урт удаан амьдралаа эхлэв. Шоронд дүрэм журмын асар хатуу дэглэмтэй байлаа; бид өглөөний 6 цагт босоод ажиллаж эхэлдэг бөгөөд харуй бүрий болтол өдөржингөө ажилладаг байсан юм. Дайны бүсэд байгаа мэт давчуу хоолны цаг, бие засах завсарлагатай байсан бөгөөд хоригдлуудад жаахан ч хойрголохыг зөвшөөрдөггүй байв. Шоронгийн харгалзагчид хөдөлмөрөөс маань улам их ашиг олохын тулд биднийг ажлаар булдаг байсан бөгөөд Бурханд итгэдэг хүмүүст бүр ч өршөөлгүй ханддаг байлаа. Ийм орчинд амьдрахдаа би үргэлж байж сууж чаддаггүй байсан бөгөөд өдөр болгон сар жил шиг урт санагддаг байв. Шоронд надад хамгийн хүнд, хэцүү даалгаврыг нь өгч, дутуу болсон, хар өнгөтэй, жижигхэн мантуу, шарлаж хатсан байцааны хуучин навч гэх нохой ч тоож идэхээргүй хоол өгдөг байсан юм. Үлгэр жишээ биеэ авч яван ялаа хөнгөлүүлэх гэж хичээхдээ би бие махбодынхоо хэрээс хэтэрсэн үйлдвэрлэлийн нормыг биелүүлэхийн тулд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл чадах чинээгээрээ шаргуу ажиллаж, тэр ч бүү хэл шөнө нойргүй хонодог байв. Үйлдвэрийн цехэд өдөр болгон 15-16 цагийн турш зогсоогоороо байж, цамц хийдэг хагас автомат машины бариулыг тасралтгүй эргүүлдэг байлаа. Хоёр хөл минь хоёулаа хавагнан, үргэлж өвдөж, сул болдог байсан юм. Гэсэн хэдий ч цахилгаан бороохойгоор зэвсэглэсэн шоронгийн харгалзагчид цехэд цаг үргэлж эргүүл хийдэг байсан бөгөөд ажиллахгүй байгаа харагдсан хэнийг ч шууд шийтгэн, хоригдлуудад сайн зан авирын оноог нь өгдөггүй байсан тул би хэзээ ч удааширч зүрхэлдэггүй байв. Тасралтгүй эцэж цуцам хөдөлмөр бие, сэтгэлийг минь туйлын их тамирдууллаа. Хэдийгээр би нас залуу ч үсний минь ихэнх нь бууралтсан төдийгүй олон удаа би машин руугаа ухаан алдаж унах шахсан юм. Бурхан намайг харж хандаагүй байсан бол би амьд үлдэхгүй ч байсан байж мэднэ. Эцэстээ Бурханы хамгаалалт дор надад ялын хугацаагаа багасгах боломж хоёр удаа олдож, газар дээрх тэр тамаас би хоёр жилээр эрт суллагдаж чадсан билээ.

ХКН-ын засгийн газрын гарт найман сарын харгис эрүү шүүлт туулж, таван жил хоригдсоны дараа бие, сэтгэл минь хоёул хүнд хохирол амссан юм. Суллагдсаныхаа дараа удаан хугацааны турш танихгүй хүмүүстэй тааралдахаас үхтлээ айдаг байлаа. Ялангуяа олон хүн бүгд нааш цааш холхисон хөл хөдөлгөөнтэй газартай тааралдах бүрд ёрын муу цагдаа нарын намайг тамлаж байсан дүр зураг эргэн санагдаж, дотроо би өөрийн эрхгүй гүнээ айж, тавгүйтдэг байлаа. Төмөр ванданд маш удаан хугацаанд гинжлүүлж байснаас үүдэн сарын тэмдгийн мөчлөг алдагдаж, элдэв янзын өвчин ороох болсон юм. Тэрхүү эцэс төгсгөлгүй, шаналант саруудыг эргэн бодохоор, би асар их өвдөлт, зовлон туулсан ч гэлээ ХКН-ын засгийн газрын байнга шагшдаг “шашин шүтэх эрх чөлөө”, “ард түмний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хуулиар хамгаална” гэх үг нь нүгэл, ёрын муу мөн чанараа нуун далдлах гэсэн явуулгаас цаашгүй гэдгийг би тодорхой олж харлаа. Үүний зэрэгцээ би Бурханы төгс хүчин, дээд эрх, эрх мэдэл, хүч чадлыг үнэхээр туулж, ойлгох болсон бөгөөд намайг гэх Бурханы зовнил, өршөөлийг мэдэрч чадсан юм. Энэ бүх зүйл нь Бурханы надад хайрласан амийн эрхэм, арвин их баялаг байв. Бурханы ажил бодитой, хэвийн байдаг бөгөөд Сатаны хавчлага, чөтгөрүүдийг бидэн дээр ирэхийг Тэр зөвшөөрдөг. Гэвч чөтгөрүүд хор хөнөөлөө бидэн дээр улайран буулгаж байх зуур Бурхан үргэлж тэнд байж, биднийг чимээгүйхэн харж хандаж, хамгаалан, биднийг гэгээрүүлж, замчлахын тулд эрх мэдэл, сүр хүчит үгээ ашиглаж байдаг. Бурхан бидэнд итгэл, хайр хайрладаг бөгөөд Сатан гэх дайсныг байлдан дагуулж, ялж, улмаар алдар сууг олж авдаг. Бурханы мэргэн ухаан, хайр татам байдлыг зүрх сэтгэлийнхээ гүнээс магтъя!

Одоо би чуулган руугаа буцаж, ах эгч нартайгаа хамт байхаар эргэн ирлээ. Бурханы хайрын удирдамж дор би чуулганы амьдралаар амьдарч, ах эгч нарынхаа хамт нэгэн дуугаар хаанчлалын сайн мэдээг түгээдэг. Миний амьдрал эрч хүч, амин чанараар бялхаж байдаг. Одоо би Бурханы ажилд итгэх итгэлээр дүүрэн байна. Бурханы хаанчлалын үзэсгэлэнт дүр төрх газар дэлхий дээр үзэгдэж буйг би бодитоор харж чаддаг бөгөөд Бурханыг өөрийн дэлхий дээр үзэгдэж буйг би! “Мянган жилийн хаанчлал одоо газар дээр ирсэн. Бурханы үг дэлхийг байлдан дагуулж, бүхнийг хэрэгжүүлж дуусгасан. Бурханы үг бүх газар дээр хаанчилдаг, бид нүдээрээ хардаг. Бурханы үг бидний дунд, бидний хөдөлгөөн болон бодол бүрд амьдардаг. … Хаанчлалын ирээдүй маш гэрэлтэй. Бурханы ардууд туяардаг! Удаан тээсэн хүсэл биелсэн; Бурханд алдрыг өгч, баярлан цэнгэ. Бурхан бол төгс хүчит гэдгийг бид уухайлж, магтаж, тэмдэглэдэг. Түүний ажил биелсэн гэдгийг бид уухайлж, магтаж, тэмдэглэдэг. Бид уухайлж, магтдаг! Төгс Хүчит Бурхан биднийг Канааны нутаг руу хөтөлдөг. Бурханы элбэг байдлыг бид уухайлж, магтдаг” (“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос).

Өмнөх: Хүндрэл бэрхшээлтэй цаг үед Бурханы үг намайг зоригжуулсан

Дараах: Бурханы үг амийн гайхамшгийг бүтээдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, КанадБи хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа...

Бурханы үг намайг замчлан урхинаас гаргадаг

Эрт цагаас хойш л үнэн зам дарангуйлалд өртөж ирсэн. Ажиллахаар ирэх бүрдээ Бурхан шашны ертөнц болон эрх баригч хүчний хавчлагыг амсдаг. Гэсэн хэдий ч хэн ч Бурханы ажлын замд хөндөлсөж чадахгүй.

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх