Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 9: Нигүүлслийн эрин үед, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болж, тэднийг нүглээс золин аврахын тулд Бурхан махбод болсон. Эцсийн өдрүүдэд, хүнийг бүрэн гүйцэд ариусгаж, аврахын тулд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийхээр Бурхан дахин махбод болсон. Тэгвэл хүн төрөлхтнийг аврах ажлыг хийхийн тулд Бурхан яагаад хоёр удаа бие махбодтой болох хэрэгтэй юм бэ? Бурхан хоёр удаа бие махбодтой болохын жинхэнэ ач холбогдол юу вэ?

Хариулт:

Хүн төрөлхтнийг аврах ажил хийхийн тулд яагаад Бурхан хоёр удаа бие махбодтой болох ёстой бэ? Бид эхлээд үүнийг тодорхой ойлгох ёстой: Хүн төрөлхтний авралын тухайд гэвэл Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь гүн гүнзгий утга учиртай. Авралын ажлаас болж, бид золин авралын тухай эсвэл эцсийн өдрүүд дэх шүүлт, ариусгалтын тухай ярьж байх нь хамаагүй, үүнийг хүн хийж чадахгүй. Энэ нь, бие махбодтой болж, ажлаа Өөрөө гүйцэтэхийг Бурханаас шаарддаг. Нигүүлслийн эрин үед Бурхан Эзэн Есүс болж бие махбодтой болсон, өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс Өөрийгөө ариун, нүгэлгүй махбодоор хувцаслаж, хүнийг нүгэлт байдлаас нь золин аварч, нүглийн тахил болохын тулд загалмайд цовдлогдсон. Бид бүгд үүнийг ойлгодог. Гэхдээ Эзэн Есүс эцсийн өдрүүдэд эргэж ирэхийн тухайд бол Тэр яагаад илэрч, ажиллахын тулд хүний Хүү болж бие махбодтой болсон юм бэ? Үүнийг ойлгох нь олон хүнд хэцүү байдаг. Хэрвээ Төгс Хүчит Бурхан үнэний энэ талыг тайлбарлаж, энэ нууцыг илчлээгүй бол хэн ч энэ үнэнийг ойлгож чадахгүй байсан юм. Төгс Хүчит Бурхан яг юу хэлснийг харцгаая.

Төгс Хүчит Бурхан хэлсэн нь, “Эхний удаад бие махбодтой болсон нь хүнийг нүглээс золин аварсан ба Есүсийн бие махбодын тусламжтайгаар түүнийг золин аврсан юм. өөрөөр хэлбэл, Тэр хүнийг загалмайнаас аварсан боловч хүний дотор сатаны ялзарсан зан чанар мөн л үлдсэн юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон нь дахиж нүглийн тахил болж үйлчлэхгүй, харин ч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аврахын төлөө байдаг. Энэ нь өршөөгдсөн хүмүүсийг нүглээс нь ангижруулан, бүрэн ариусгаж, мөн зан чанарын өөрчлөлтөнд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлж, Бурханы сэнтийн өмнө буцаан авчрахын тулд хийгддэг. Зөвхөн ийм маягаар л хүнийг бүрэн ариусгах болно. Хуулийн эрин үе дууссаны дараа, Нигүүлслийн эрин үе эхлэхийн хамтаар Бурхан авралын ажлыг эхлүүлсэн ба эцсийн өдрүүдийг хүртэл хүн төрөлхтөний тэрслүү байдлыг шүүж гэсгээж, тэднийг бүрмөсөн ариусгасны дараа л Бурхан Өөрийн авралын ажлыг төгсгөөд амралтанд орно. Тиймээс ажлын гурван үе шатанд, Өөрийн ажлыг хүмүүсийн дунд биечлэн гүйцэтгэхийн тулд Бурхан хоёр удаа л махбод болсон юм. Яагаад гэвэл ажлын гурван үе шатны ердөө нэг нь л хүмүүсийн амьдралыг залж чиглүүлэх явдал байсан, харин нөгөө хоёр нь авралын ажлаас бүрддэг. Бурхан махбод болсноор л хүмүүстэй хамт амьдарч, дэлхий ертөнцийн зовлонг туулж, жирийн махан биед амьдарч чадна. Зөвхөн ийм маягаар л Тэр, бүтээгдсэн хүнд хэрэгтэй байдаг бодитой үгээр хүмүүсийг хангаж чадна. Хүн бие махбодтой болсон Бурханаар дамжуулан Бурханаас бүрэн аврал хүртдэг болохоос биш, залбирлынхаа хариуд тэнгэрээс шууд хүртдэггүй. Хүн махан биетэй байдаг учраас Бурханы Сүнсэнд ойртох нь бүү хэл, Түүний Сүнсийг харах ямар ч аргагүй байдаг. Хүний холбогдож чадах бүхэн нь Бурханы махбод болсон бие бөгөөд зөвхөн үүгээр дамжуулан хүн бүх үнэнийг ойлгож, бүрэн авралыг хүлээн авч чаддаг. Хоёр дахь удаа бие махбодтой болох нь хүний нүглийг арилгаж, бүрэн ариусгахад хангалттай юм. Иймд хоёр дахь удаа бие махбодтой болоход махбод дахь Бурханы бүх ажил төгсөж, Бурхан бие махбодтой болохын ач холбогдол бүрэн гүйцэд болох болно. Энэ үеэс махбод дахь Бурханы ажил бүхэлдээ дуусна. Хоёр дахь удаа бие махбодтой болсныхоо дараа Тэр гурав дахь удаа бие махбодтой болох ажлыг хийхгүй. Учир нь Түүний удирдлага бүхэлдээ төгсчихсөн байна. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан Өөрийн сонгосон хүмүүсийг бүрэн олж авсан байх ба эцсийн өдрүүд дэх хүмүүсийг бүгдийг нь төрлийнх нь дагуу хуваасан байх болно. Тэр авралын ажлыг дахин хийхээ болино, мөн ямар нэг ажил хийхийн тулд махбодод эргэн ирэхгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс).

Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүрхэг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын үр удам гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн зарласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны үзүүрийг шүргэх төдийд өвчин нь эдгэжээ; сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн сатаны ялзарсан зан чанарыг олж мэдэж чадаагүй, мөн үүнийг хэрхэн хаяхыг ч мэдэхгүй байсан юм. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, гэр бүлийн нэг гишүүний итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт олон нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг хүлээн зөвшөөрч болохуйц итгэгч гэж үздэг байлаа. Зөвхөн ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгохгүй юм. Тэдний хийсэн бүхэн нь зан чанараа өөрчлөх ямар ч замаар явалгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайх явдал байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын энэ үе шат дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь, үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, тийнхүү түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг үргэлжлүүлэн хөөн зайлуулсаар байсан бол энэ үе шат нь үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ өршөөлгөөд л зогсох байв. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүний доторх ялзарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байдаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс).

Төгс Хүчит Бурханы үгнээс бид, Нигүүлслийн эрин үед Бурхан ердөө л золин авралын ажлыг хийхийн тулд анх удаа бие махбодтой болж, хүнийг нүгэлт байдлаас нь золин аварч, хүнийг хуулийн хараал, буруушаалтаас чөлөөлөхийн төлөө нүглийн тахил болгон цовдлолыг ашигласан гэдгийг ойлгодог. Бид зөвхөн өөрсдийн нүглийг улайж, гэмших ёстой байсан ба бидний нүгэл уучлагдах байсан. Бид тэгээд элбэг дэлбэг нигүүлсэл болон үнэнийг эдэлж чадах байсан. Энэ бол Эзэн Есүсийн хийсэн золин авралын ажил бөгөөд Эзэнд итгэснээр аврагдах гэдгийг жинхэнэ утга учир нь энэ юм. Бид Эзэнд итгэх итгэлээрээ аврагдаж, нүглээ өршөөлгөсөн, гэхдээ бид нүгэлт байдлаасаа үнэхээр ангижирсан уу? Эзэн Есүс хэдийгээр бидний нүглийг өршөөсөн ч гэсэн бид нүгэлт байдлын эрхшээлээс хараахан салаагүй байгаа, учир нь бидэнд нүгэлт уг чанар, сатанлаг зан чанар байсаар байгаа. Хэдий бид Эзэнд нүглээ улайж, Түүний өршөөлийг хүртсэн ч гэсэн өөрсдийнхөө нүгэлт уг чанарын талаар ямар ч мэдлэггүй байгаа, бас нүгэлт байдлаас хамаагүй илүү ноцтой нөхцөл байдал болох завхарсан зан чанарынхаа талаар бүр ч бага мэддэг. Бид өөрсдийнхөө дотор байгаа, хууль ёсгүй байдлаас бүрддэг, мөс чанарын буруушаалтыг бий болгодог нүглээ л хүлээн зөвшөөрөх чадвартай. Гэхдээ бид илүү гүн нүгэл болох, Бурханыг эсэргүүцэх нүглийг таньж мэдэж чаддаггүй. Жишээлбэл, бид Бурханыг эсэргүүцдэгийн эх сурвалж юу болох, бидний сатанлаг зан чанар яаж илэрдэг, бидний сатанлаг уг чанар хэрхэн бий болсон, Сатаны ямар хор бидний уг чанарт оршдог, хүний сатанлаг гүн ухаан, сатанлаг логик, дүрэм журам хаанаас үүссэн талаарх мэдлэг бидэнд байдаггүй. Тэгвэл хүн яагаад энэ сатанлаг зүйлсийн талаар мэдлэггүй байдаг юм бэ? Хүн Эзэн Есүсээр нүглээ өршөөлгөсөн мөртлөө яагаад өөрийгөө нүгэлт байдлын эрхшээлээс салгаж чаддаггүй юм бэ, бас яагаад тэр, нэг нүглийг үргэлжлүүлэн үйлдсээр байдаг юм бэ? Нүгэл нь өршөөгдмөгц хүн үнэхээр ариун болсон уу? Энэ нь Нигүүлслийн эрин үед хэний ч ойлгож байгаагүй үнэхээр бодит асуудал юм. Эзэнд итгэх итгэлээрээ бид нүглээ уучлуулсан ч гэсэн бид Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урван, өөрийн мэдэлгүй нүгэл үйлдсээр л байгаа. Итгэгчид бид энэ талаар мэдлэгтэй байх ёстой. Жишээлбэл, Эзэнд итгэлээ өгснийхөө дараа ч гэсэн бид үргэлжлүүлэн худлаа хэлж, бардам ихэмсэг байж, үнэнийг жигшиж, ёрын мууг баримталдаг. Бид бас л их зантай, тэрслүү, аминчхан, шуналтай, бид яаж ч чадалгүй Сатаны завхарсан зан чанарт автагддаг. Олон хүн Эзэний төлөө цуцалтгүй ажилладаг, гэхдээ тэд шагнуулж, тэнгэрийн хаанчлалд орохын тулд л ингэдэг. Эзэний нигүүлслийг эдлэх үедээ тэд аз жаргалтай, Эзэнд итгэх итгэлдээ шийдвэртэй байдаг, гэвч гай гамшигтай тулгарангуут эсвэл гэр бүлд нь эмгэнэлт явдал тохиолдонгуут тэд буруугаар ойлгож, Эзэнийг буруутаж, бүр үгүйсгэж, Түүнээс урвадаг. Бурхан ажил өөрсдийнх нь үзэл, хоосон санаатай нийцэхгүй л бол тэд хоёр нүүрт фарисайчууд шиг авирлаж, Бурханыг эсэргүүцэж, ялладаг. Миний ярьж байгаа зүйлийн талаар та нарт өөрсдийн гэсэн туршлага байна уу? Энэ бүхэн нь юуг батлах вэ? Хэдий бид Эзэн Есүсийн авралыг хүлээн зөвшөөрч, нүглээ уучлуулсан ч гэсэн, энэ нь бид нүглээс бүрэн ангижирсан, одоо ариусгагдсан гэсэн үг биш, тэр ч байтугай Бурханых болж, Бурханаар авхуулсан гэсэн үг ч биш гэдгийг энэ нь харуулдаг. Тийм ээ. Иймээс, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхээр Эзэн Есүсийг дахин ирэх үед шашны ертөнцийн олон хүн Бурханыг шүүж, яллаж, доромжилж, Түүнийг өөрсдийнхөө дайсан хэмээн ил зарлаж, дахин нэгэнтээ загалмайд цовдолно. Бурханыг илт яллаж, эсэрүүцдэг тэр хүмүүс нүгэл нь уучлагдсан гэдэгтээ үндэслэн тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадах уу? Бурханыг эсэргүүцдэг энэ ёрын муу хүчнүүд тэнгэрийн хаанчлалд орохыг Бурхан зөвшөөрөх үү? Энэ антихристүүдийг, үнэнийг үзэн ядагчдыг Бурхан тэнгэрийн хаанчлал руу өргөх үү? Бидний харж байгаачлан, Эзэнд итгэх итгэлээрээ дамжуулан бид нүглээ уучлуулсан хэдий ч өөрсдийгөө нүгэлт байдлаас бүрэн салгаж чадаагүй, сатаны нөлөөнөөс өөрсдийгөө ангижруулаагүй, Бурханаар авхуулж, Бурханых болж бүр ч чадаагүй. Иймээс хэрвээ бид нүглээс өөрсдийгөө салгаж, ариусгалтад хүрч, Бурханаар бүрэн авхуулахыг хүсэж байвал хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ажлаар бүрэн ариусгагдаж, аврагдах ёстой.

Бид Бурханы авралын ажлын талаар хэтэрхий энгийн үзэл бодолтой байдаг, хүний нүгэл өршөөгдмөгц өөр ямар ч асуудал байхгүй юм шиг, хийх хэрэгтэй бүхэн нь зүгээр л тэнгэрийн хаанчлал руу Эзэнээр өргөгдөхөө хүлээх явдал юм шиг байдаг. Завхарсан хүн хэчнээн гэнэн, хүүхдэрхүү юм бэ! Завхарсан хүн төрөлхтний үзэл, төөрөгдөл хэчнээн хөгийн юм бэ! Сатанаар завхруулагдсаны дараа зөвхөн нүгэл л хүн төрөлхтнийг шаналгасан ганц асуудал байсан уу? Хүний нүглийн эх үндэс юу вэ? Нүгэл гэж юу вэ? Яагаад Бурхан үүнийг жигшдэг вэ? Өнөөдрийг хүртэл нэг ч хүнд зүй зохистой ойлголт байгаагүй. Хүн Сатанаар нэгд нэггүй завхруулагдсан, тэгвэл тэдний завхрал ямар түвшинд хүрсэн бэ? Хэн ч тодорхой мэдэхгүй. Хүн нэвт завхарсны бодит байдал нь Эзэн Есүсийн цовдлолын үеэр илэрхий болсон. Хүмүүс, маш их үнэнийг илэрхийлсэн өршөөлт Эзэн Есүсийг цовдолсон гэдэг нь хүн Сатаны удам, Сатаны үр сад болж, хүн чанараа бүрэн алдсан, бас өчүүхэн жаахан ухаалаг байдал, мөс чанар ч гэсэн тэдэнд байдаггүй гэдгийг үнэхээр харуулсан. Хүмүүсийн дундаас хэнд хэвийн хүн чанар байдаг вэ? Бурханд хандах хүний эсэргүүцэл, өшөө хорсол нь, тэд эсвэл Тэр гэсэн түвшинд очиж, Бурхантай эвлэршгүй болсон гэдгийг илтгэдэггүй гэж үү? Зөвхөн тэдний нүглийг өршөөснөөр энэ асуудлыг үнэхээр шийдвэрлэж чадах уу? Нүглээ өршөөлгөснөөр хүн Бурханыг эсэргүүцэхгүй эсвэл Түүнийг дайснаа гэж үзэхгүй гэдэгт хэн баталгаа өгөх юм бэ? Хэн ч баталгаа өгч чадахгүй! Хүний нүглийг өршөөж болох боловч Бурхан хүний уг чанарыг өршөөж чадах уу? Бурханыг эсэргүүцдэг уг чанарыг нь? Хүнийг дүүргэж байдаг сатанлаг зан чанарыг нь Бурхан өршөөж чадах уу? Тэгвэл Сатанд харьяалагддаг эдгээр зүйлийг Бурхан яаж шийдвэрлэдэг юм бэ? Бурхан шүүлт, гэсгээлт ашигладаг нь эргэлзээгүй. Бурханы зөвт шүүлт, гэсгээлтгүйгээр завхарсан хүн байлдан дагуулагдахгүй тэр ч байтугай тэд гүнээ гэмшиж газар унан мөргөхүй байх байсан гэж хэлж болно. Шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан бие махбодтой болох ёстойн үндсэн шалтгаан энэ юм. Эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан бие махбодтой болох тухайд асуулт тавьж, үзэл агуулдаг хүн олон байдаг. Яагаад ийм байдаг юм бэ? Яагаад гэвэл тэд хүний туйлын завхралын бодит байдлыг харж чаддаггүй. Ийм болохоор, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын утга учрын талаар тэдэнд өчүүхэн ч ойлголт байдаггүй. Тэд өөрсдийн үзэлтэй бат зууралдаж, жинхэнэ замыг эрж хайж, судлахдаа бүтэлгүйтдэг. Ийм маягаар тэд яаж Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чадах юм бэ?

Бурхан хоёр удаа бие махбодтой болсны гүн гүнзгий ач холбогдлыг хүмүүс бид ухан ойлгож чаддаггүй. Тэгвэл, Бурхан яагаад хоёр удаа бие махбодтой болсон, хоёр удаа бие махбодтой болохын утга учир юу болохын тухайд, мөн үнэний энэ талын тухайд Төгс Хүчит Бурханы үгээс хэдэн хэсгийг харцгаая. Төгс Хүчит Бурхан хэлсэн нь, “Бие махбодтой болохын утга учир нь Бурхан махбодоор илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махбодын дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд эхлээд махбод буюу хэвийн хүн чанартай махбод байх ёстой; энэ нь хамгийн үндсэн урьдач нөхцөл юм. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас).

Түүний хүн чанар нь Түүний бие махбодын мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй ямар ч махан бие байдаггүй ба хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм маягаар, Бурханы махбодын хүн чанар нь Бурханы махбод болсон биеийн төрөлхийн чанар юм. ‘Бурхан махбод болох үедээ бүрэн бурханлаг чанартай бөгөөд огтхон ч хүн биш’ гэж хэлэх нь доромжлол юм, яагаад гэвэл, энэ нь хүлээж авахын аргагүй үзэл бөгөөд бие махбодтой болох зарчмыг зөрчдөг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас).

Бурханы бие махбодтой болсон эрин үе, эсвэл газар ямар ч байсан гэсэн, махбод дахь Түүний ажлын зарчим өөрчлөгдөлгүй үлддэг. Тэр махбод болчихоод махбодоосоо даван гарч ажиллаж чадахгүй; тэр ч бүү хэл Тэр махбод болчихоод махбодын хэвийн хүн чанар дотроо ажиллахгүй байж чадахгүй. Эс бөгөөс Бурхан бие махбодтой болохын ач холбогдол үгүй болж, Үг махбод болсон гэдэг нь бүхэлдээ утгагүй болох байв. Цаашлаад Бурхан бие махбодтой болсныг зөвхөн тэнгэр дэх Эцэг (Сүнс) мэдэх ба өөр хэн ч, бүр махбод Өөрөө ч, эсвэл тэнгэрийн элч нар ч мэдэхгүй. Ингэснээр махбод дахь Бурханы ажил бүр ч илүү хэвийн байж, Үг үнэхээр махбод болсныг бүр ч сайн харуулж чадах бөгөөд махбод гэдэг нь жирийн агаад хэвийн хүн гэсэн үг юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс).

Бие махбодтой болохын ач холбогдол нь энгийн, жирийн хүн Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг; өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн бурханлаг ажлыг хүн чанараараа хэрэгжүүлж, улмаар Сатаныг ялдаг. Бие махбодтой болно гэдэг нь Бурханы Сүнс махбодтой болно гэсэн үг, өөрөөр хэлбэл, Бурхан махбод болдог; махбодоор хийдэг Түүний ажил нь Сүнсний ажил бөгөөд энэ нь махбодоор хийгдэж, махбодоор илэрхийлэгддэг. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг биелүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон хэвийн хүн чанартай бие л бурханлаг ажлыг илэрхийлж чадна. … Тэр хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан нь Тэр бол махбод болсон Бурхан байсан гэдгийг баталдаг; улмаар Тэр хүний хэвийн өсөлтийн үйл явцыг дамжсан нь хэвийн махбод байсан гэдгийг нь харуулдаг; цаашлаад Түүний ажил нь Тэр бол махбод болсон Бурханы Үг, Бурханы Сүнс байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Ажлын хэрэгцээнээс болж л Бурхан махбод болдог; өөрөөр хэлбэл, ажлын энэ үе шатыг махбодоор, хэвийн хүн чанараар хийх хэрэгтэй байдаг. Энэ нь ‘Үг махбод болохын’, ‘Үг махбодоор илрэхийн’ урьдчилсан нөхцөл бөгөөд Бурханы хоёр удаа бие махбодтой болсны ар дахь үнэн түүх юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас).

Бие махбодтой болохын утга учир Есүсийн ажлын үе шатанд бүрэн биелээгүй гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь Үг бүхэлдээ махбод болоогүй юм. Есүсийн хийсэн зүйл нь махбод дахь Бурханы ажлын ердөө нэг хэсэг байсан; Тэр зөвхөн золин аврах ажил хийсэн ба хүнийг бүрмөсөн олж авах ажлыг хийгээгүй. Энэ шалтгааны улмаас Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэг удаа махбод болсон. Ажлын энэ үе шатыг ч бас эгэл махбодоор хийдэг, хүн чанар нь өчүүхэн төдий ч ер бусын биш бүр ердийн хүн хийдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан бүрэн төгс хүн болсон ба энэ нь уг ажлыг хэрэгжүүлж байгаа Бурханы ялгамж чанартай хүн, бүрэн төгс хүн, бүрэн төгс махбод юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас).

Төгс Хүчит Бурханы үг нь бие махбодтой болохын ач холбогдол болон нууцыг илчилсэн. Төгс Хүчит Бурханы үгнээс уншсанаар бид, бие махбодтой болох гэдэг нь Бурханы Сүнс махбодоор хувцаслаж, Бурханы Өөрийн ажлыг хийхийн тулд жирийн, хэвийн хүн болж байгааг хэлдэг гэдгийг мэдсэн. Бие махбодтой болсон Бурхан хэвийн хүн чанартай байх ёстой, хэвийн хүн чанар дотроос ажиллаж, үг хэлэх ёстой. Тэр гайхамшиг үзүүллээ ч гэсэн, энэ нь хэвийн хүн чанар дотор гүйцэтгэгдэх ёстой. Гадна төрхөөрөө бие махбодтой болсон Бурхан хэвийн харагддаг. Тэр Өөрийнхөө ажлыг хэвийн, ердийн хүн шиг хийдэг юм шиг санагддаг. Хэрвээ Тэр хэвийн хүн чанаргүй, хэвийн хүн чанараар ажилладаггүй бол бие махбодтой болсон Бурхан биш байх байсан. Бие махбодтой болох гэдэг нь Бурханы Сүнс махбодод биеллээ олсон гэсэн үг. Хэвийн хүн чанар дотор Тэр үнэнийг илэрхийлж, Бурханы Өөрийн ажлыг хийн, хүн төрөлхтнийг золин аварч, авардаг. Энэ бол бие махбодтой болохын ач холбогдол юм. Тэгвэл Бурхан хоёр удаа бие махбодтой болохын ач холбогдол юу вэ? Энэ нь үндсэндээ, Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлж, Үг махбодоор илэрсэн ажлыг гүйцэтгэж, хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлсэн гэсэн үг юм. Энэ бол Бурхан хоёр удаа бие махбодтой болохын ач холбогдол юм. Бурхан анх удаа бие махбодтой болохын зорилго нь золин авралын ажлыг хийж, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлын замыг засахын төлөө байсан гэдгийг бид нар бүгдээрээ тодорхой ойлгох ёстой. Иймээс Бурхан анх бие махбодтой болсон нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлээгүй. Бурхан хоёр дахь удаа бие махбодтой болохын зорилго нь эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж, хүн төрөлхтнийг Сатаны атганаас бүрэн дүүрэн булаан авч, хүн төрөлхтнийг сатанлаг зан чанараас нь салгаж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөх явдал, ингэснээр тэд Бурхан руу эргэн очиж, Түүгээр авахуулж чадна. Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан, хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд бүх үнэнийг илэрхийлж, махбод дахь Бурханы бүх ажлыг гүйцэтгэж, Бурханы махбод болсон биеэр илэрхийлэх ёстой бүхнийг илэрхийлсэн. Зөвхөн ингэснээр л Тэр Үг нь махбодоор илэрсэн ажлыг гүйцэтгэсэн. Төгс Хүчит Бурханы өөр хоёр үгийг уншицгаая. Төгс Хүчит Бурхан хэлсэн нь, “Бурхан орчлон ертөнцийг байлдан дагуулахын тулд үгийг ашиглана. Тэр үүнийг Өөрийн махбод болсон биеэр хийхгүй, харин махбод болсон Бурханы амнаас гарсан айлдваруудыг ашиглан бүхий л орчлон ертөнцийн бүх хүнийг байлдан дагуулна; зөвхөн энэ л Үг махбод болох явдал, мөн энэ нь л Үг нь махбодод илрэх юм. Бурхан тийм ч их ажил хийгээгүй мэт хүмүүст санагддаг байж магадгүй—гэхдээ Бурханыг үгээ айлдмагц хүмүүс бүрмөсөн үнэмшиж, амаа ангайн гайхдаг. Бодит баримтгүйгээр хүмүүс орилж хашгирдаг; Бурханы үг байвал тэд чимээгүй болдог. Бурхан энэ бодит байдлыг гарцаагүй хэрэгжүүлнэ, учир нь энэ бол Бурханы аль хэдийн байгуулсан төлөвлөгөө: газар дээр Үг ирсэн баримтыг хэрэгжүүлэх явдал юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Мянган жилийн хаанчлал ирчихсэн”-ээс). “Ажлын энэ үе шат нь ‘Үг махбод болсон’ гэдгийн дотоод утга учрыг биелүүлж, ‘Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан’ гэдэгт илүү гүн утгыг нэмсэн бөгөөд ‘Анх Үг байсан’ хэмээх үгсэд бат итгэх боломжийг чамд олгосон. Өөрөөр хэлбэл бүтээлийн цаг үед Бурхан үгийг эзэмшиж байсан, Түүний үгс нь Түүнтэй хамт, Түүнээс салшгүй байсан ба эцсийн үе шат нь Түүний үгийн хүч чадал, эрх мэдлийг бүр илүү тодорхой болгож, Түүний бүх үгийг харж—Түүний бүх үгийг сонсох боломжийг хүнд олгодог. Энэ нь эцсийн эрин үеийн ажил юм. Чи эдгээр зүйлсийг нэвт шувт мэдэж авах ёстой. Энэ нь бие махбодыг мэдэх тухай асуулт биш харин махбод болон Үгийг мэдэх тухай юм. Энэ нь чиний гэрчлэл хийх ёстой зүйл, мөн хүн бүхний мэдэх ёстой зүйл юм. Энэ бол хоёр дахь бие махбод болсон Бурханы ажил—Бурхан бие махбод болсон сүүлчийн удаа учраас энэ нь бие махбод болохын ач холбогдлыг бүрэн гүйцээж, Бурханы махан бие дэх ажлыг бүгдийг нь гүйцэд хэрэгжүүлж гаргаж, Бурханы махан бие дэх оршихуйн эрин үед төгсгөлийг авчирдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (4)”-өөс). Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь махбод дахь Бурханы бүх ажлыг, өөрөөр хэлбэл, хүнийг бүрэн аврах Бурханы ажлыг дуусгадаг. Иймээс, ирээдүйд Бурхан дахин бие махбодтой болохгүй. Гурав дахь, дөрөв дэх удаа гэж байхгүй. Яагаад гэвэл махбод дахь Бурханы ажил аль хэдийн бүрэн биелэгдсэн. Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлсэн гэдгийн утга учир энэ.

Бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлэхийн тулд Бурхан бие махбодтой болсон. Эцсийн өдрүүд дэх Бурхны шүүлтийн ажлыг хараахан туулаагүй байгаа хүмүүсийн хувьд үүнийг ойлгоход хэцүү. Зөвхөн Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлыг туулсан хүмүүс, Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг мэднэ. Гэхдээ Эзэн Есүсийн ажил ганцхан золин авралаар хязгаарлагдаж байсан, Тэр Үг нь махбодоор илэрсэн ажлыг гүйцэтгээгүй гэдгийг маш цөөхөн хүн ойлгодог. Өөрөөр хэлэх юм бол, Эзэн Есүс, бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтнийг бүрэн авардаг тухай үнэнийг бүхэлд нь илэрхийлээгүй. Иймээс Эзэн Есүс, “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13). Одоо Эзэн Есүс, хүний Хүү болж махбодод эргэн ирсэн. Тэр бол эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан юм. Тэр Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж, хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг, “Үг нь махбодоор илэрсэн” номон дахь үнэнийг илэрхийлж байгаа. Бие махбодтой болсон Бурхан бүх ертөнцөд хандан анх удаа Бурханы ялгамж чанараар ярьж, Өөрийн үгийг тунхаглаж байгаа. Тэр хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг дэлгэрэнгүй тунхагладаг, Тэр Бурханы хүсэл, бүх хүн төрөлхтөнд тавих Өөрийн шаардлага, хүний хүрэх газрыг илэрхийлдэг.

Төгс Хүчит Бурхан үүнийг яаж тайлбарласныг харцгаая. Төгс Хүчит Бурхан хэлсэн нь, “Бүтээлийн цагаас хойш Бурхан анх удаа бүх хүн төрөлөхтөнд хандан үгээ хэлж байгаа нь энэ юм гэдгийг хэлэх нь зүйтэй. Өмнө нь Бурхан хэзээ ч бүтээгдсэн хүн төрөлхтөнтэй ийм дэлгэрэнгүй, маш дэс дараалалтайгаар ярьж байгаагүй билээ. Мэдээж энэ нь мөн Тэр бүх хүн төрөлхтөнд маш ихийг, маш удаан хугацаанд ярьсан анхны тохиолдол юм. Энэ нь урьд хожид огтхон ч үзэгдээгүй билээ. Үүнээс ч илүүтэйгээр эдгээр айлдвар нь хүн төрөлхтний дунд Бурханы илэрхийлсэн анхны эх бичвэрүүд бөгөөд түүгээрээ Тэр хүмүүсийг ил болгож, тэднийг удирдан чиглүүлж, шүүж, тэдэнтэй чин сэтгэлээсээ ярьсан, иймээс тэдгээр нь бас Бурхан хүмүүст Өөрийн хөлийн мөрийг, Өөрийн оршдог газрыг, Бурханы зан чанарыг, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, Бурханы бодлыг болон хүн төрөлхтний төлөөх Өөрийн халамжийг мэдэгдсэн анхны айлдварууд юм. Эдгээр нь бүтээлийн цаг үеэс хойш Бурхан хүн төрөлхтөнтэй гуравдагч тэнгэрээс ярьсан эхний айлдварууд байсан бөгөөд Бурхан үгсийн дундаас хүн төрөлхтөнд үзэгдэж, зүрх сэтгэлийнхээ дуу хоолойг илэрхийлэхийн тулд Өөрийн төрөлхийн ялгамж чанарыг ашигласан анхны удаа байсан гэж хэлж болно” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Оршил”-оос).

Яагаад гэвэл, Би хүн төрөлхтний төгсгөлийг дэлхий ертөнцөд авчирдаг бөгөөд энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтний өмнө бүхий л зан чанараа ил болгодог, ийнхүү Намайг мэддэг болон мэддэггүй бүх хүн нүдээ хужирлаж, үнэхээр хүний ертөнцөд ирчихсэн, бүх зүйл үржин олширдог газар дэлхийд ирчихсэн гэдгийг минь харж болох юм. Энэ бол Миний төлөвлөгөө, хүн төрөлхтнийг бүтээснээс хойших цорын ганц ‘өчил’ минь билээ. Та нар Миний үйл хөдөлгөөн бүрд анхаарлаа бүрэн хандуулах болтугай, учир нь Миний саваа хүн төрөлхтөнд, Намайг эсэрүүцдэг бүх хүнд дахин нэгэнтээ ойртож байна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс).

Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлдгийн тухайд бол үүнийг ойлгодоггүй хүмүүс байдаг, яагаад гэвэл тэдэнд туршлага дутагддаг. Энэ талаар сонсох үедээ тэд огт ойлгож чаддаггүй. Одоо Бурхан хоёр удаа бие махбодтой болох үеэр хийгдсэн ажлыг дэлгэрэнгүй авч үзье. Эхний удаад бие махбодтой болох үедээ Бурхан олон гайхамшиг үзүүлэн золин авралын ажлыг гүйцэтгэсэн. Тэр ердөө таван талх, хоёр загасаар таван мянган хүнийг тэжээсэн. Тэр үгээрээ салхи, далайн давалгааг намжаасан. Тэр Лазарыг амилуулсан. Бас Эзэн Есүс цөлд дөчин өдрийн турш мацаг барьж, соригдсон. Тэр далай дээр алхсан гэх мэт. Эзэн Есүсийн махбод гайхамшиг үзүүлж, уулын орой дээр дүрээ өөрчилж байсан болохоор хүмүүс бидний нүдээр бол, хэдий Эзэн Есүс бие махбодтой болсон байсан боловч бас л ер бусын элементүүдийг эзэмшиж байсан. Тэр ердийн хүнээс өөр байсан, Түүнийг харагдах бүрд гайхамшиг дагалдаж байсан. Бас Эзэн Есүс ажлын ганцхан үе шатыг л, золин авралын ажлыг л хийсэн. Тэр зөвхөн золин авралын ажлын үнэнийг илэрхийлж, ихэнхдээ Бурханы энэрэл, хайрын зан чанарыг харуулж байсан. Тэр шүүлт болон авралын ажлын бүх үнэнийг илэрхийлээгүй, бас Тэр Бурханы зөвт, ариун, халдашгүй зан чанарыг илэрхийлээгүй. Иймээс эхний удаад бие махбодтой болсон нь бие махбодтой болохын утга учрыг гүйцэлдүүлсэн гэж хэлж болохгүй. Төгс Хүчит Бурхан хэлсэн нь, “Есүс ‘Үг Бурхантай хамт байсан’ гэдгийн мөн чанарыг биелүүлсэн ажлын үе шатыг л хийсэн: Бурханы үнэн Бурхантай хамт байсан, Бурханы Сүнс махбодтой хамт байсан ба Түүнээс салшгүй байсан. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы бие Бурханы Сүнстэй хамт байсан ба энэ нь бие махбодтой болсон Есүс бол эхний удаа бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийн баталгаа юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (4)”-өөс). Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь эхний удаад бие махбодтой болсноос өөр. Хоёр дахь удаа бие махбодтой болох үедээ Бурхан гайхамшиг үзүүлээгүй, Гадаад төрхөөрөө Тэр хэвийн, жирийн хүнтэй адилхан харагдаж, хүмүүсийн дунд бодитоор, жинхэнээр Өөрийн ажлыг хийж, үгийг хэлдэг. Тэр хүнийг шүүж, ариусгаж, төгс болгох үнэнийг илэрхийлсэн. Төгс Хүчит Бурхан, Бурханы удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг илчилж, Бурханы зөвт, ариун зан чанар, Бурханд юу байгаа, Бурхан юу болох, Түүнд юу байгаа, Бурханы хүсэл, хүнд тавьдаг Түүний шаардлагуудыг харуулсан. Бас Тэр хүний, Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанар, завхарсан зан чанарыг шүүж, илчилсэн, ингэснээрээ хүнийг төрөл төрлөөр нь байлдан дагуулж, төгс болгож, илчилж, таягдан хаясан. Эцсийн өдрүүдэд Бурханы хүнд хайрладаг бүх үнэн нь Түүний махбодын хэвийн хүн чанар дотор илэрхийлэгддэг, энд ямар ч ер бусын зүйл байхгүй. Бидний хардаг бүхэн нь Өөрийн үгийг хэлж, ажлыг хийж байгаа хэвийн хүн байдаг боловч Христийн ярьдаг үг нь бүгд үнэн юм. Үүнд эрх мэдэл, хүч чадал байдаг, энэ нь хүнийг ариусгаж, аварч чаддаг. Хүний завхралын үнэн байдал, мөн чанарыг шүүж, илчилдэг Христийн үгнээс бид, Бурхан хүнийг ажиглахдаа зүрх сэтгэлийнх нь гүнд хүрдгийг, Бурхан хүний талаар нэгд нэггүй ойлголттой байдгийг харж болно. Хүн бас Бурханы зөвт, ариун, халдашгүй зан чанарыг мэдэж авдаг. Христийн сургаал, сануулгаас бид хүнийг гэсэн Бурханы энэрэл, анхаарал халамжийг ухамсарладаг. Христийн ярьж, ажилладаг олон янзын арга замаас бид, Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухааныг, хүн төрөлхтнийг аврахаар ажилладаг Бурханы чин сэтгийн санаа зорилгыг, хүнийг гэсэн Бурханы жинхэнэ хайр, авралыг үнэлж эхэлдэг. Бүх зүйл, хэрэг явдал, юмсад хандах Христийн арга барилаас бид, Бурханы сэтгэл хангалуун байдал, уур, уй гашуу, аз жаргал нь бүгд эерэг зүйлсийн бодит байдал болохыг, тэдгээр нь бүгд Бурханы зан чанарын илэрхийлэл, Бурханы амийн мөн чанарын төрөлхийн илрэл болохыг ойлгож авдаг. Христийн үг болон ажлаас бид, Бурхан ямар эрхэм дээд, агуу болохыг, Тэр ямар даруухан, нууцлаг болохыг хардаг, бас бид Бурханы анхдагч зан чанар, жинхэнэ төрхийн талаар жинхэнэ ойлголттой, мэдлэгтэй болж, үнэнээр цангаж, зүрх сэтгэлдээ Бурханыг хүндэлж, Бурханыг үнэхээр хайрлаж, Түүнд дуулгавартай байхад хүрдэг. Энэ бол Бурхан хоёр дахь удаа бие махбодтой болоод бидэнд үзүүлсэн үр нөлөө юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы үг, ажил нь Бурхан махбод болсныг хүнд харуулаад зогсохгүй, бас тэдэнд Бурханы үг махбодоор илэрч байгааг харах боломж олгодог. Бурханы үг бүх зүйлийг биелүүлдэг. Энэ хэвийн, ердийн махбод нь үнэний Сүнсний биелэл юм. Бие махбодтой болсон Бурхан бол үнэн, зам, амь! Тэр бол цорын ганц жинхэнэ Бурханы илрэлт! Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажлаар л бие махбодтой болохын ач холбогдол гүйцэлддэг.

Төгс Хүчит Бурханы үгнээс дахиад хоёр хэсгийг уншъя, тэгвэл үнэн болон нууцуудын талаарх бидний ойлголт бүр ч илүү тодорхой болно. Төгс Хүчит Бурхан хэлсэн нь, “Ажлын энэ үе шат нь ‘Үг махбод болсон’гэдгийн дотоод утга учрыг биелүүлж, ‘Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан’ гэдэгт илүү гүн утгыг нэмсэн бөгөөд ‘Анх Үг байсан’ хэмээх үгсэд бат итгэх боломжийг чамд олгосон” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (4)”-өөс). “Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурхан үгээрээ Өөрт нь итгэдэг бүх хүнийг байлдан дагуулдаг. Энэ нь ‘Үг нь махбодоор илэрсэн’ хэрэг юм; Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл ‘Үг нь махбодоор илэрсэн’ бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн юм. Тэр зөвхөн үг хэлдэг ба баримт гарч ирэх нь ховор байдаг. Үг нь махбодоор илрэхийн мөн чанар яг энэ бөгөөд бие махбодтой болсон Бурхан үгээ хэлэх үе бол Үг нь махбодоор илэрч, Үг нь махбодод ирж байгаа хэрэг юм. ‘Эхлээд Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа, тэгээд Үг нь махбод болсон юм.’ Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь эцсийн өдрүүдэд Бурханы гүйцэтгэх ажил бөгөөд Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, үгээ махбодоор илэрхийлэх ёстой. Өнөөдөр хийдэг зүйл, хожим хийх зүйл, Бурханы төгс болгох зүйл, хүний эцсийн хүрэх газар, аврагдах хүмүүс, устгагдах хүмүүс гэх мэт эцэст нь биелэх ёстой эдгээр ажил бүгд тодорхой өгүүлэгдсэн ба бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн төлөө байдаг. Өмнө нь тунхагласан захиргааны зарлиг болон үндсэн хууль, устгагдах хүмүүс, амралтад орох хүмүүс зэрэг эдгээр үг бүгд биелэх ёстой. Энэ бол эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы голлон биелүүлдэг ажил юм. Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс хаана харьяалагдах болон Бурханы урьдчилан тогтоогоогүй хүмүүс хаана харьяалагдахыг, Түүний ардууд болон хөвгүүд хэрхэн ангилагдахыг, Израильд юу тохиолдохыг, Египетэд юу тохиолдохыг Тэрээр хүмүүст ойлгуулдаг бөгөөд ирээдүйд эдгээр үг нэг бүрчлэн биелэх болно. Бурханы ажлын алхмууд эрчээ авч байна. Эрин үе бүрд хийгдэх зүйлийг, эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы хийх зүйлийг болон Түүний биелүүлэх гэж байгаа үйлчлэлийг үг хэлэх арга барилаар хүнд ил болгодог бөгөөд эдгээр үг нь бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн тулд байдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс).

Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын ач холбогдлыг хэрхэн гүйцэлдүүлж байгаа талаар хүн бүхэн арай илүү ойлголттой болсон гэж би найдаж байна! Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил нь бие махбодтой болох ажлаар дамжуулан биелдэг гэдгийг бид одоо мэдэж авлаа. Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажлын үе шат нь золин авралын ажил байсан. Түүний илэрхийлсэн үнэн маш хязгаарлагдмал, иймээс Эзэн Есүсийн ажлыг туулснаар Бурханы талаарх бидний мэдлэг бас л хязгаарлагдмал байдаг. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхээр ирж, хүний завхралыг шүүх Бурханы зөвт шүүлтийн тухай үнэнийг бүхэлд нь илэрхийлсэн. Энэ нь хүнд Бурханы төрөлхийн зан чанарыг харж, зөвт, ариун мөн чанарыг нь мэдэх боломж олгодог. Иймээс эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурхан махбод дахь Бурханы ажлыг бүрмөсөн гүйцээсэн. Тэр, Бурханы махбодоор илэрхийлэх ёстой үнэнийг бүхэлд нь илэрхийлсэн, тэгснээрээ Үг нь махбодоор илэрсэн гэдэг баримтыг биелүүлсэн. Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь ингэж бие махбодтой болохын утга учрыг гүйцээдэг. Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь зайлшгүй шаардлагатай, бие биенийгээ харилцан нөхөж, сэлбэдэг. Иймээс Бурхан зөвхөн нэг удаа бие махбодтой болж чадна эсвэл Тэр гурав, дөрвөн удаа бие махбодтой болно гэж хэлж болохгүй. Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг аль хэдийн гүйцэлдүүлж, бие махбодтой болсон Бурханы илэрхийлэх учиртай, хүн төрөлхтнийг аврах үнэнийг бүхэлд нь илэрхийлсэн. Тиймээс, Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын утга учрыг гүйцэлдүүлдэг.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Өмнөх:Асуулт 8: Хуулийн эрин үеийн ажлыг хийхийн тулд Бурхан Мосег ашигласан, тэгвэл эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийхийн тулд Бурхан яагаад хүмүүсийг ашигладаггүй вэ? Үүнийг Өөрөө хийхийн тулд Тэр үнэхээр махбод болох хэрэгтэй гэж үү? Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох гол ялгаа юу вэ?

Дараах:Асуулт 10: Эзэн Есүс бол Христ, Бурханы Хүү гэж Библид тодорхой бичсэн байдаг бөгөөд Эзэнд итгэдэг бүх хүн ч бас Эзэн Есүс бол Христ, Бурханы Хүү гэдэгт итгэдэг. Гэтэл та нар бие махбодтой болсон Христ бол Бурханы илрэл, Тэр бол Бурхан Өөрөө гэж гэрчилдэг. Тэгвэл бие махбодтой болсон Христ үнэхээр Бурханы Хүү юу, эсвэл Бурхан Өөрөө юу?

Холбогдох агуулга