Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Хэвийн хүн чанарын хэдэн тал

Энгийнээр хэлбэл, хүн чанартай байх гэдэг нь Бурханы шаардсаны дагуу хэвийн хүний төрхтэй байж, амьдрах арга зам нь хүн шиг байх явдал юм. Энэ нь, хүн үнэний мөн чанартай байх бөгөөд янз бүрийн дүрэм баримталснаар ааш зан нь бүрэлдсэн хүн байхын оронд хэвийн хүн чанартай оршихуй байна гэсэн үг юм. Хүн төрхтэй байх нь зөвхөн гадаад тал бус, дотоод мөн чанарыг бас агуулдаг. Үүнийг зан чанарын өөрчлөлтийн үр дүн, амийн дотоод мөн чанарын илчлэл гэж хэлж болно. Хүний дүр төрх нь хуурамч зүйл биш. Урьд нь Ариун Сүнсний ажлын цаг үед хүмүүс зарим нэг үнэнийг амьдран харуулж чаддаг байсан ч тэдэнд завхарсан мөн чанар байсан. Бурхан хүмүүсийг илчлэх үед тэдний анхдагч завхарсан мөн чанар бүрэн илчлэгдэх болно, үүнийг цаашид нуун далдлах боломжгүй болох ба тэдний анхдагч хэлбэр аяндаа илчлэгдэнэ. Хүний дүр төрх гэдэг нь Бурханы үгийн үнэн хүний дотоод амьдрал болж, улмаар түүний зан чанарыг өөрчлөх үед хүний амьдран харуулдаг гадаад байдал бөгөөд энэ нь гагцхүү Бурханы ажлын үр дүн юм. Энэ бол Бурханы үг хүний итгэл, хайр, амь, оршин тогтнох үндэс болж байгаа хэрэг юм.

Хүмүүсийг бүтээх үед тэд бүгд мөс чанар, эрүүл ухаантай байсан бөгөөд бүгдээрээ зүрх сэтгэл, сүнстэй байсан, мөн бүгд хүний эрхтэнтэй байсан гэж хэлж болно. Гэвч, Сатанаар завхруулагдсаны дараа тэдний сүнс харанхуй болж, эрхтнүүд нь мэдээгүй болжээ. Сатаны бүх төрлийн муу хор ажиггүй байхад нь тэдэн рүү цутгажээ. Тэд төрөхөөсөө эхлээд махан биеийн нүгэл, зүсэн бүрийн хор тээж явдаг. Үүнээс гадна, улс орны боловсрол, өвөг дээдсийн уламжлал, орчин үеийн нийгмийн харанхуй, ёрын муугийн улмаас хүмүүс өөрсдийнхөө хүн чанарыг бүрмөсөн алдаж, хүний төрхтэй харагдахаа больтлоо нийгмийн харанхуй нөлөөнд автаж, улам гүнзгий завхарсан. Тэд бие биетэйгээ аймшигтай тэмцэлдэн, бие биенээ огтхон ч хайрладаггүй, эхнэр нөхөр хүртэл бие биеэ үнэнээсээ хайрладаггүй, зөвхөн хүсэл тачаал л үлддэг. Хүмүүс Бурханд итгэснийхээ дараа өдөр нь нүгэл үйлдэж, шөнө нь наманчилдаг. Тэд үнэндээ өөрсдийн хяналтыг алдсан тул юу буруу вэ гэдгийг мэддэггүй. Бодитой Бурханы ажил, шүүлт, гэсгээлтийн зовлон бэрхшээл, төрөл бүрийн шалгалт, цэвэршүүлэлтийг туулж мэдэрсний дараа хүмүүс аажмаар сэрж, Сатан хүмүүсийг хэрхэн завхруулж, Бурхан хүмүүсийг хэрхэн авардаг болохыг ойлгож авдаг. Тэдний амь зан чанар үндсээрээ өөрчлөгдөж, мөс чанар, эрүүл ухаан нь сэргэж, Бурханы үг тэдний зүрхэнд тодорхой болдог. Тэд сүнснийхээ угаас Бурханд татагдаж, Бурханыг хүсэмжлэн, Бурханд дуулгавартай байх болно. Тэд Бурханыг зүрх сэтгэлээсээ хайрладаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй байдаг. Тэдний дотор байдаг, Сатанаас ирдэг үзэл, тэрслүү байдал, завхрал нь аажмаар алга болдог. Бурханы үг тэдний дотоод амьдралын мөн чанар, мөн тэд юу болох болж, тэдэнд давамгай нөлөөтэй болдог юм. Хүний амь зан чанар өөрчлөгддөг, энэ нь үндсэн өөрчлөлт бөгөөд нүглийн асуудлыг үндсээр нь шийддэг. Бурханы ажлын энэ үе шат нь Бурханы авралыг бүрэн дүүрэн хүлээн авах боломжийг хүнд олгодог.

Хүн сэргэж, амьдралд эргэн ирж, хүн төрхтэй эсвэл хүн шиг болох юм бол энэ нь бүхэлдээ Бурханы ажлын үр дүн юм. Хэрэв хүн Бурханы ажилд захирагддаггүй бол сургаалын талаар илүү сайн ойлголттой байж, дүрмийг дагахыг хичээснээр амь зан чанараа өөрчилж чадахгүй бөгөөд ааш авираа хянах замаар хүний дүр төрхтэй болж чадахгүй. Хүний төрх нь Бурханы үгнээс ирдэг; энэ нь тэдний дотоод амиар тодорхойлогддог. Хэрэв дотор нь амь байхгүй бол гаднаа хүний дүр төрхтэй болохгүй. Дотор байгаа зүйл нь гаднаа харагддаг. Хүний амь зан чанар хэрвээ өөрчлөгдвөл гаднаа хүний төрхтэй болох ба энэ нь хүн бүхний мэдэрч, харж чадах зүйл юм.

Хүн чанартай хүнд мөс чанар болон эрүүл ухаан байдаг. Бурханы ажлыг туулж, Бурханы хайрыг мэдэрсний дараа тэд Бурханыг зүрх сэтгэлийг тайтгаруулахын тулд Бурханд буцаан өгч, үүргээ биелүүлж, Бурханыг хайрлах замыг эрж хайж чадна. Тэдний зүрх сэтгэл Бурханыг хангалуун байлгахыг хүсдэг. Энэ бүхэн нь мөс чанар болон эрүүл ухааны үр дүн юм. Энэ нь хэвийн хүн чанартай хүнд байдаг зүйл боловч мөс чанар болон эрүүл ухаангүй хүмүүс үүнийг олж авч чадахгүй. Мөс чанар ба эрүүл ухаан нь хүн чанарын шинж юм. Мөс чанар ба эрүүл ухаантай хүмүүс сайн мууг мэддэг төдийгүй талархлыг бүр сайн мэддэг. Зүрх сэтгэлдээ тэд өөрсдөд нь сайн байдаг хэн нэгэнд хэрхэн хандах ёстойг, бас Бурханы ер бусын сайхан сэтгэлийн ачийг хэрхэн хариулах ёстойг мэддэг ба үүнийг хийх чадвартай байдаг. Бусадтай харьцахдаа мөс чанаргүй байдаг хүмүүс Бурхантай харьцахдаа мөс чанаргүй байх нь гарцаагүй. Мөс чанаргүй хүнтэй бид харилцах ёсгүй. Чи түүнд хэчнээн олон сайн зүйл өгсөн нь хамаагүй тэр талархахгүй; чи түүнд хэчнээн сайн байх нь хамаагүй түүний зүрх сэтгэлийг өөртөө татах боломжгүй. Тэр гар бариад бугуй барьдаг зантай, ханаж цадахгүй шунахай сэтгэлтэй юм шиг санагддаг. Тэр хэр баргийн юм тоохгүй, харласан дотортой тул чи түүнд хүрч чадахгүй. Чи түүнд хэчнээн их үнэнийг хэлэх нь хамаагүй тэр огт тоохгүй, өчүүхэн төдий ч хөдлөхгүй. Тэр ийм л байх ёстой гэж боддог. Энэ хүн бол мөс чанаргүй, ямар ч эрүүл ухаангүй хүн юм. Жинхэнэ мөс чанартай хүнд сайн зүйл өгөхөд сэтгэл нь хөдөлнө, тийм хүн ач тусыг хариулахгүй байхаасаа ичдэг. Тэрээр Бурханы авралын нигүүлслийн төлбөр болгож өөрийгөө бүрэн зориулах болно. Мөс чанартай байх нь чухал бөгөөд эрүүл ухаантай байх нь зайлшгүй хэрэгтэй. Ухаалаг хүмүүс нэн мэдрэмтгий саруул ухаантай байдаг. Тэд тодорхой зүйлийн хувьд яг хаана эрүүл ухаанаа алдав гэдгээ мэдэрч, тэр дор нь алдаагаа засч чадна. Ухаалаг хүн, хаана зогсох ёстойгоо, хүний байр сууринд хэрхэн бат зогсож, хүний үүргээ яаж биелүүлэхээ мэддэг. Тэрээр хүн болохын хувьд юу хэлэх, юу хийхээ мэддэг ба нарийн ширийн зүйлээс юмыг ялган салгаж чаддаг. Тиймээс, ухаалаг хүмүүс ичгүүргүй юм уу зохисгүй зүйл хийхгүй. Эдгээр хүмүүс гаднаа аймхай мэт байвч үнэндээ цэцэн цэлмэг, мэдрэмжтэй байдаг. Өмнө нь, зарим нэг ажил хийснийхээ дараа хөрөнгөтэй боллоо гэж бодож, үүнийгээ ичгүүргүйгээр эдэлж эхэлсэн зарим удирдагчид байсан юм. Түүнчлэн ажлаа хийж, илтгэл тавихдаа үг, сургаалаас өөрийг ярьдаггүй, өдөржин хүмүүстэй харьцаж, тэднийг засаж, үг хөврүүлэн суудаг хүмүүс ч байдаг. Үүнийг "өөрсдөө нүцгэн байж хүмүүст сургамжлах" гэж нэрлэдэг. Эдгээр хүмүүс ичиж зовохыг мэддэггүй. Түүнчлэн ажил дээрээ Бурханыг мэддэг тухайгаа ярьдаггүй, харин өөрийг нь дуулгавартай дагаж, хэлсэн бүгдийг нь хийхийг бусдаас шаарддаг хүмүүс байдаг. Хэрэв хүмүүс иймэрхүү хүний үгэнд оролгүй, түүний талаар үзэл бодолтой болбол, "Чи миний талаар үзэлтэй байна, энэ бол аймшигтай" гэж тэр хэлнэ. Хүмүүс түүний талаар үзэл бодолтой болохыг тэр үзэл гэж бодно; энэ бол утгагүй зүйл. Үзэл гэдэг нь Бурханы талаарх хүний буруу ойлголт бөгөөд энэ нь Бурханыг тодорхойлдог үзэл санаа эсвэл худал хуурмаг зүйл юм. Хүмүүсийн хооронд ялгаварлал, үзэл бодол эсвэл сэтгэгдэл байдаг. Хүмүүс хэтэрхий мунхаг байдаг бөгөөд тэд үүнийг ч тодорхой ойлгодоггүй. Тэд маш олон үндэслэлгүй зүйл хийдэгт гайхах юмгүй. Иймэрхүү хүмүүс бусад хүн өөрт нь Бурхан шиг хандахыг хүсдэг мэт санагддаг. Хүмүүс өөрийнх нь талаар үзэлтэй байхыг тэр зөвшөөрдөггүй бөгөөд түүний тухай үзэлтэй хэн боловч хөөгдөх болно. Би түүнээс ингэж асуудаг: Бид Бурханы талаар үзэлтэй байх үедээ хөөгдсөн үү? Одоо Бурханы талаар үзэлтэй байдаг хүмүүс олон бий. Бурхан тэднийг хөөсөн үү? Чи бүр Бурханаас илүү агуу юм уу? Чиний талаар үзэлтэй хэнийг боловч чи хөөнө. Энэ нь Бурханы оронд зогсож байгаа хэрэг биш гэж үү? Бурхан хүртэл ийм юм хийгээгүй, Тэр зөвхөн хүмүүсийг аврахын тулд ярьж, ажилладаг. Чи юу хийж байгаа юм бэ? Чи хэтэрхий бодлогогүй; чи ийм зүйл хийх чадвартай! Бодлогогүй хүмүүс Бурханд үйлчилж чадахгүй нь тодорхой. Тэд зөвхөн Бурханыг эсэргүүцэхийн төлөө ажилладаг. Ухаалаг хүн зарчмын дагуу үйлддэг. Тэр нарийн ширийн зүйлийг ямарваа эргэлзээгүйгээр ялгаж салгаж чадна. Тэрээр өөрийн ойлгодоггүй зүйлсийг судалж, Бурханы хүсэлд нийцдэг зүйлсийг, мөн Бурханд таалагдахгүй байж болох зүйлсийг судалж чаддаг. Үүнийг нэлээд хугацаанд туулсны дараа тэр ойлгож чаддаг бөгөөд тэрээр нэгэн зэрэг ажиллаж, үнэнд орж, ажиллахын сацуу оролтыг хайж, ажилдаа ахиц гаргаж чаддаг. Хүмүүс ямар ажил хийдгээс үл хамааран, тэд ямар байр суурьтай байх ёстой, яг юун дээр ухаалаг байх ёстой вэ гэдэг асуудал байна. Хэрэв үүнийг шийдэж чадахгүй бол тэд өөрсдийнхөө тэнэгийг харуулна. Жишээ нь, удирдагч бол хүн учраас өөрт нь дуулгавартай байж, өөрийг нь шүтэхийг бусдаас шаардах ёсгүй. Тэр зөвхөн үнэнийг тодорхойгоор дамжуулж, хүмүүст Бурханыг мэдэгдэх ёстой, ингэснээр тэд алхах замтай болно. Хэрвээ хүмүүс энэ үнэнийг хүлээн зөвшөөрч, Бурханд дуулгавартай байж, Бурханыг мэдэж, Бурханд чин үнэнч зүтгэвэл тэр хүн үүргээ гүйцэтгэсэн гэсэн үг. Энэ бол удирдагчид байх ёстой эрүүл ухаан юм. Үйлчлэлдэг хүн бусдаас дуулгавартай байдал болон шүтлэг бишрэлийг бус харин үнэн, амь, замыг хүлээн авах ёстой.

Бурхантай хамт байхын тулд хүмүүс төгс мэдрэмжтэй байх шаардлагатай. Үүнд нарийн ширийн юм маш их бий, бид тэдгээрийг энд судлахгүй. Чи ядаж дараах зүйлсийг хийх ёстой: Хүмүүс өөрсдийнхөө үүргийг чадахынхаа хэрээр хийхэд анхаарлаа төвлөрүүлж, Бурхны ажилд огтхон ч саад болохгүй байх ёстой. Хүмүүс Бурханы өөрсдөөс нь шаарддаг зүйлсийн талаар хамтран ажиллахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Бурхантай ярилцахдаа тэд энгийн бөгөөд нээлттэй байх ёстой. Тэд хөшүүн байж болохгүй, бусадтай харьцдаг шигээ эвтэй байх ёстой, гэхдээ тэд ёс зүйтэй авирлах ёстой. Эцсийн эцэст энэ бол бие махбодтой болсон Бурхан. Хүмүүс хүндэтгэлтэй байх ёстой боловч биеэ барьсан байж болохгүй, мөн хэтэрхий бодлогогүй байж болохгүй. Тэд юун түрүүнд шударга байж, үнэн зөв, бодитойгоор үнэнийг ярих ёстой. Тэдний хэлдэг, хийдэг зүйл нь Бурханы нүдэнд хэтрүүлэгтэй харагдах ёсгүй. Бурхантай хамт байхад хэвийн хүн чанартай хүнд байх ёстой эрүүл ухаан маш их сорилтуудтай тулгарах болно. Хүмүүс хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаан, зан төлөвийг агуулсан байх ёстой. Хэрэв тэд энэ шалгалтыг давж чадахгүй бол зогсож чадахгүй. Худал хэлдэг, хууран мэхэлдэг, заль мэхтэй, шуналтай, хулгай хийдэг, залхуу, ханаж цаддаггүй, хийх ёстой зүйлээ хийдэггүй, үнэнийг эрэлхийлдэггүй, аливаа зүйлд нухацтай ханддаггүй хүнийг Бурхан үзэн яддаг. Цаашилбал, хүмүүс үнэнд орж, үүргээ биелүүлэхдээ байнгын ахиц дэвшил гаргахаар эрмэлзэх ёстой. Бурхан үүнийг харах үедээ л баяртай, сэтгэл хангалуун байх болно.

Мөс чанартай байхаас гадна ухаалаг байх нь нэн чухал юм. Хүмүүс Бурханд үйлчилж байхдаа ухаалаг байж, үүргээ ухаалгаар гүйцэтгэх ёстой. Тэд хийж буй бүхэндээ ухаалаг байх ёстой. Бодлогогүй хүмүүс Бурханы өмнө амьдрах эрхгүй бөгөөд хүн гэж нэрлэгдэх ёсгүй. Дүгнэж хэлэхэд үнэхээр ухаалаг хүний үндсэн илрэлүүд нь: 1. Бие махбодтой болсон Бурханд Бурхан мэт хандаж, Түүнд чин сэтгэлээсээ шүтэн мөргөх бөгөөд энэ нь ухаалаг юм; 2. Бие махбодтой болсон Бурханы ердийн ба хэвийн хүн чанарын талаарх үзэл түүнд байдаггүй ба бүрэн захирагддаг, энэ нь ухаалаг юм; 3. Тэр хүрэх газартаа хязгаарлагдахгүй, байр сууриа хадгалж, хүний гүйцэтгэх ёстой бүх үүргийг биелүүлж чаддаг бөгөөд энэ нь ухаалаг юм. Энэ гурван зүйлийг хийдэг хүн бол маш ухаалаг, хүн чанартай хүн мөн.

Үнэхээр хүн чанартай хүн мөс чанар, эрүүл ухаантай байгаад зогсохгүй гарцаагүй үнэнийг хайрлаж, гэрлийг эрэлхийлэх болно. Тэр хатуужилтайгаар шударга ёстой нүүр тулж чадна. Харанхуй, муу энэ цаг үед хэрвээ чи үнэнийг хайдаггүй, Бурханыг мэдэж, хайрлахаар хичээдэггүй бол гэрлийг хаанаас олох вэ? Эдүгээ Бурхан аль хэдийнээ илэрсэн бөгөөд шударга ёс аль хэдийн гарч ирсэн болохоор хүмүүс улам бүр хатуужилтайгаар шударга ёстой нүүр тулах ёстой. Үнэн байхгүй бол хүмүүсийн сэтгэл түгшдэг, харин тэд шударга ёстой тулгарахаараа амар тайван болдог. Цаг хугацаа хурдан өнгөрдөг бөгөөд үнэнгүй байж ер болохгүй. Амьдрахын тулд хүмүүст үнэн хэрэгтэй бөгөөд үнэнтэй байсан цагт амьдрал нь утга учиртай болно. Амьдралаа хий дэмий үрэхгүй байх ганц арга бол ямар нэгэн утга учиртай, үнэ цэнэтэй зүйл хийх явдал. Үнэнийг хайлгүй, харин амар тайван, тав тухыг хайх нь араатан амьтан л гэсэн үг. Хүнд үнэн байгаа цагт л хүн гэж нэрлэгдэх болно. Хэрэв хүн үнэнийг алдвал амиа алдаж, бүх зүйлийг алддаг. Үнэнгүй байхын зовлонг хүн бүр амссан. Завхралтай амьдарна гэдэг нь ёрын муугийн өмнө амьсгал давчдан багтрах, нүгэл дунд зовж, гэрлийг алдах явдал юм, ингэснээр бүх зүйл харанхуйлж, тэр байтугай сүнс чинь харанхуй байх ба үгээр хэлэхийн аргагүй өвдөлтөөс гарах гарц байдаггүй. Үнэнгүй амьдрахын зовлонг амссан хүмүүс л үнэнийг олж авахын амтыг мэдэрч чадна. Амьдрал улам бүр зам шиг болж, зам нь улам гэгээтэй болдог. Чамд үнэн байх үед эрж байгаа бүхэн чинь бодит байдал болж хувирдаг. Үүл ярагдахад тэнгэр онгойдгийн адилаар чи амийг, гэрлийг харах болно. Үнэнийг эзэмшсэн хүмүүс амийг хүлээн авч, амилуулагдах болно. Тэд Бурханд яаж шүтэн мөргөхийг, өөрсдийн үүргийг хэрхэн биелүүлэхийг болон үнэний эрхэм нандийн байдлыг мэдэх болно. Үнэн байхгүй бол хүмүүс хүн шиг амьдрах аргагүй, учир нь тэдэнд амь өгч, гэрэл гэгээ авчирдаг зүйл бол үнэн билээ. Тэд яаж үнэнийг таалахгүй байх билээ? Тэд бүх зүрх сэтгэл, оюун ухаан, хүч чадлаараа Бурханыг хайрлахгүй байж яахин чадах билээ?

Үнэхээр хүн чанартай хүний зүрхэнд хайр оршдог. Тэр хүмүүст сайн ханддаг ба энэрэнгүй сэтгэлээр дүүрэн байдаг. Тэрээр Бурханыг, ялангуяа Бурханы төлөө биеэ зарлагаддаг, Бурханд үнэнч хүмүүсийг хайрлаж чаддаг. Тэр бусадтай харьцахдаа хэвийн харилцаатай байдаг бөгөөд зовж зүдэрсэн ах, эгч нараа өрөвдөх сэтгэлтэй байдаг. Тиймээс хэн нэгэн нь асуудалтай байгаа үед тэр тусалж, ядуу байх үед нь ах, эгч нартаа өглөг өгч чаддаг ба түүнд ачлал үзүүлсэн хүний ачийг хариулдаг. Бусадтай харилцахдаа тэр хувийн ашиг, алдагдлын талаар хэзээ ч санаа зовдоггүй бөгөөд хүнд өртэй байхыг эсвэл хэн нэгнийг ашиглахыг хүсдэггүй. Хэрвээ тэр санамсаргүйгээр хэн нэгнийг хохироовол сэтгэл нь үргэлж зовдог. Тэрээр янз бүрийн муу зүйл хийдэг хүмүүс, араатан мэт авирлаж, үнэнийг эзэмшдэггүй хүмүүсийг үзэн яддаг ч зүрх сэтгэл нь бусдад хор хүргэхийг зөвшөөрдөггүй, учир нь тэр гараа бохирдуулахгүй. Мэдээж, хүн чанартай хүнд бас завхарсан зан чанар байдаг, гэхдээ үнэнийг ойлгодог учир тэр маш их өөрчлөгдөх болно. Тэрээр хэрцгий үйл үйлдэхгүй, мөн өөрийн мөс чанар, эрүүл ухааны эсрэг үйлдэл хийхгүй. Хайр, үзэн ядалт, өрөвч сэтгэл, зэвүүцэл түүнд бий, гэхдээ түүний үйлс нь үнэний зарчимтай байдаг. Ийм хүн Бурханыг баясгадаг төдийгүй, бусад хүмүүсийг болон тэдний ашиг сонирхлыг боддог, бас хүний хоолыг үнэгүй иддэггүй учраас түүнийг хаа явсан газарт нь хүмүүс найр тавин угтана. Тэрээр хүртсэн зүйлээ бусадтай хуваалцахад бэлэн байдаг ба бусдыг зовж байхад хөндлөнгөөс хараад зогсохгүй. Тэр хүмүүст өршөөнгүй ханддаг бөгөөд халуун дулаан, зөөлөн сэтгэлтэй. Хүн чанартай хүн ийм байдаг юм.

Хүн чанартай хүний хамгийн үндсэн зүйл бол тэдний зүрх сэтгэлд Бурхан байдаг. Тэд дотроо Бурханыг дээдэлсэн зүрх сэтгэлтэй, мөн Бурхантай холбоотой сүнстэй байдаг. Хэрвээ тэдний сүнс Бурханд хайртай, дуулгавартай бол зүрх сэтгэл нь эелдэг байх учиртай. Ёрын муу хүнд сүнс байдаггүй, тэд диаволыг дотроо оруулсан учраас өөрсдөө диавол болдог. Сайн ба муу хүмүүсийг сүнсээр нь ялгадаг. Энэ нь, сүнснийхээ гүнд тэд юу агуулж байгаагаас хамаарна, энэ бол шийдвэрлэх чухал зүйл. Сайн хүмүүс сайныг хийхэд бэлэн байдаг байхад муу хүмүүс өөрийн эрхгүй мууг хийдэг; энэ нь тэдний уг чанараар бүрэн тодорхойлогддог. Тиймээс хүн чанартай хүн гарцаагүй үнэнийг хайрлаж, үнэний дагуу биеэ авч явдаг. Хүн чанартай хүн үнэнийг хайрладаг учраас Бурханыг хайрлах зүрх сэтгэлтэй байдаг. Хүн чанартай хүмүүс хэвийн хүн чанарын оршихуйтай байдаг, иймээс тэд бусадтай хэвийн харилцаатай байх нь гарцаагүй, учир нь хэвийн хүн чанар бол хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл бөгөөд энэ нь үнэний зарчим, мөн үнэнийг хайрладаг хүмүүсийн олж авч чаддаг зүйл юм. Хүн чанартай хүмүүс өөрсдийн үүргийг чадахынхаа хэрээр гүйцэтгэж, Бурханд үнэнч байж чадна. Учир нь энэ бол үнэн, энэ нь мөн хүн байхын үндэс суурь, үүнээс ч илүүтэйгээр энэ нь хүмүүсийн хийхийг хүсдэг зүйл юм. Үнэн бол Бурханы хүмүүсээс шаарддаг зүйл, Бурханаас хүмүүст өгч байгаа амь, мөн энэ нь хэвийн хүн чанартай хүний олж авч чадах зүйл, түүгээр ч зогсохгүй хүн биеэ яаж авч явах тухай зарчим мөн. Энэ бол хэвийн хүн чанарт байх ёстой зүйл. Үнэнийг хүн чанараас салгаж болохгүй. Бурхан хүнийг бүтээх үед энэ нь урьдчилан тогтоогдсон бөгөөд хүний зөн билгийн нэг хэсэг байх ёстой. Хэрвээ чамд хүн чанар байгаа бол үнэн бас байх ёстой, чамд үнэн байгаа цагт чи хүн чанартай байж чадна. Хэрэв чи үнэнийг алдвал сүнсгүй мэт зовох болно. Үнэнгүй хүнийг хүн чанартай гэж үзэж болох уу? Тэр Бурханыг эсэргүүцдэг диавол бус уу? Тэр Бурханд итгэдэг боловч өөрийн үзлээр дүүрэн, биеэ тоосон, бардам Сатан биш гэж үү? Үнэнгүй хүн илэрхий нүгэл үйлддэггүй ч гэсэн залхуурлын талхыг иддэг тэнэг биш гэж үү? Тиймээс, хэрэв хүн үнэнийг мэддэггүй бол хүн чанарын тухай ярих ч хэрэггүй. Хүнд үнэн байх үед л хүн чанар байдаг, хүн чанартай байх үед л хүнд амь байдаг. Хүмүүс зөвхөн үнэнийг эзэмшсэнээр Бурханыг хайрлаж, хатуужилтайгаар шударга ёстой нүүр тулж чаддаг. Үнэнийг эзэмшсэн хүн Бурханд үйлчилж, Бурханд гэрчлэл хийж, үүргээ биелүүлж чадна. Зөвхөн үнэнийг эзэмшсэн хүмүүс л Бурханыг албан ёсоор магтан дуулж, Бурханд шүтэн мөргөж чадна. Эдгээр нь бүгд Бурханы үгээр дамжуулан олж авсан баримтууд бөгөөд Бурханы үг нь үнэний илэрхийлэл юм.

Өмнөх:Удиртгал

Дараах:Үнэнийг эрэлхийлдэг, ажиллах хүчирхэг чадвартай хүмүүсийг дэмжиж, тэднийг ашиглах замаар л бид Бурханы хүсэлд нийцэж чадна.

Танд таалагдаж магадгүй