Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Бурханы зөвт байдлыг би харсан

1

Христийн суудлын өмнө шүүлт туулаад би гэнэт сэрсэн.

Шашны нэг хэсэг байх үед, Эзэнд итгэх итгэлийн минь ихэнх нь ариун бус байсан.

Бүхнээ орхиж, Эзэний төлөө би олон жил хөдөлмөрлөсөн ч

Эзэний талаарх жинхэнэ мэдлэгээр дулимаг, үзэл, төсөөллөөр дүүрэн байсан.

Бурханыг өршөөнгүй, энэрэнгүй гэж бодоод, Эзэнд итгэснээр би нигүүлсэл хүртэх эрхтэй гэж итгэсэн.

Олон жил Паулын үлгэр дуурайлыг даган, Эзэний төлөө зовж, төлөөс төлсөн.

Хоригдож, туйлын их шаналал амсах үедээ би Иудас болоогүй.

Алдрын титмээр шагнуулж, тэнгэрийн хаанчлалын ерөөл хүртэх гэсэндээ л ингэсэн.

Бурханы үгийн илчлэл, шүүлт дунд би нүүрээрээ газар унан мөргөсөн.

2

Бурханы үгийн шүүлт хүн төрөлхтний завхарсан уг чанарыг илчилдэг.

Бид нүглээ уучлуулсан ч сатанлаг уг чанар бидэнд гүн нэвчсэн.

Эзэний төлөө шаргуу ажилладаг ч завхарсан зан чанар минь байнга ил болдог.

Биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг би худал хэлж, онцгойрохыг л хүсдэг.

Үнэнийг хэрэгжүүлдэггүй атлаа ерөөгдөхийн л төлөө өчүүхэн бага сайн үйл хийдэг.

Зарлагадаж, бэрхшээл туулдаг нь Бурхантай наймаацахын төлөө л байдаг

Бурханд хандсан залбирал минь ов мэхнээс цаашгүй, Бурханаас би огт эмээдэггүй.

Ийм бузар, завхарсан би Бурханы өмнө амьдрахад яаж тэнцэх билээ?

Намайг хаяагүйд нь Бурханд талархъя; энэ нь үнэхээр Бурханы хайр билээ.

3

Бурхан ариун, зөвт гэдгийг би шүүлт туулснаар олж хардаг.

Үнэнийг эзэмшсэн эсэхэд нь үндэслэн хүмүүсийн төгсгөлийг Бурхан тогтоодог.

Бурханы шүүлтийн үеэр зөвт зан чанар нь бүрэн дүүрэн харагддаг.

Энэрэл төдийгүй шүүлтийг багтаасан Бурханы зан чанарыг би амссан.

Миний хэлж, хийдэг бүхэн урьд нь сатанлаг зан чанараар бялхдаг байсан.

Өдөр бүр би Бурханд залбирч, нүглээ улайсан ч үнэхээр гэмшээгүй.

Бурханы шүүлт л миний завхарсан зан чанарыг цэвэрлэсэн.

Бурханы ариун, зөвт байдал үнэхээр хайр татам байдгийг хүн магтууштай.

Би үүргээ сайн биелүүлж, Бурханыг үүрд хайрлаж, дуулгавартай дагана.

Өмнөх:Бурхан л намайг аварсан

Дараах:Бүхий л амьдралаа би Бурханд зориулахыг хүснэ

Холбогдох агуулга

  • Бурханы илрэлтийн утга учир

    Бурханы илрэлт гэдэг нь Тэр Бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаар Тэр хүмүүсийн …

  • Бурханы сайн мэдээг хүлээнэ

    Тэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна. Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална. Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ. Найдвараа, зүрхнийхээ …

  • Бурхан зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг удирдагч

    Бурханы ажлыг Бурхан Өөрөө гүйцэтгэдэг Түүний ажлыг эхлүүлэгч болон дуусгагч нь Тэр Өөрөө билээ Бурхан ажлыг төлөвлөж, Өөрөө удирдаж, үр дүнг нь гарга…

  • Жинхэнэ залбирлын үр нөлөө

    Үнэнч байдал дотор алхаж, Зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир. Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир. Ингэснээр чиний зан чана…