Бурханы үгийг унших үеийн эргэцүүлэл

1

Олон жил итгэхдээ би шаргуу хөдөлмөрөө Бурханыг гэх хайртай адилтган боджээ.

Бурханы шүүлтээр дамжуулан би эцэст нь завхралынхаа үнэнийг олж харлаа.

Ерөөл хүртэхийн тулд л би өөрийгөө зарлагадаж, Бурхан төлөө шаргуу ажилласан.

Биеэ зөв авч явдаг мэт харагдаж байсан ч амь зан чанар минь өөрчлөгдөөгүй.

Ерөөл хүртэхийн тулд л Бурханд итгэсэн би ичгүүргүйгээр Бурханд хайртай гэж хэлжээ.

Бурхантай наймаа хийж, Бурханыг эсэргүүцэж, мэхлэхээр оролдсон ч үүнийгээ би мэдээгүй.

Өөрийгөө үнэхээр мэдэхгүйгээр би яаж Бурханаас эмээж чадах билээ?

Шүүлт туулахгүйгээр завхарсан зан чанар минь цэвэрлэгдэх ямар ч боломжгүй.

Петр олон зуун шалгалтыг туулж, эцэст нь Бурханаар төгс болгуулсан.

Тэр чигээрээ ялзарсан хүн төрөлхтнийг аварч, төгс болгох Бурханд амаргүй байдаг.

2

Би Бурханы үгийг, бас өөрийгөө хараад завхрал минь ямар гүн болохыг хардаг.

Хэрээ мэдэхгүй байж би сатанлаг уг чанараараа байнга Бурханыг эсэргүүцдэг.

Би ихэвчлэн сатанлаг гүн ухаанаар биеэ авч явж, үүргээ гүйцэтгэдэг.

Би аминч, ов мэхтэй, зөв зохистой хүн чанараар дутмаг.

Үнэний бодит байдал үгүй бол би зөвхөн завхралыг л илчилдэг.

Цагийг нь олж намайг аварсан Бурханы шүүлтэд талархъя.

Христийн илэрхийлсэн үг бол үнэн ба амь билээ,

Бурханы үгийн үнэн л завхралыг минь цэвэрлэдэг.

Шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлт хүн төрөлхтөнд ач тустай.

Бурханаар төгс болгуулахын тулд би үнэнийг эрэлхийлэхээр шийдсэн.

Өмнөх: Бурханы шүүлтээс хайрыг нь харлаа

Дараах: Шүүлтийн дараа би эцэст нь өөрийгөө таньж мэддэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы илрэлтийн утга учир

Бурханы илрэлт гэдэг нь Тэр Бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаар Тэр...

Бурханы ялалтын бэлэг тэмдэгүүд

Хүн урьд ямар байсанаа сэргээвэл Тэд өөрсдийн зорилгоо гүйцээж чадна Өөрсдийн байраа сахиж Бурханы бүх зохицуулалтыг дагана Бурхан дэлхий...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх