Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

“Нүд үнэнч” гэдэгт итгэх аргагүй

Шиаувэнь   Жэнжоу хот, Хэнань муж

Өмнө нь, хүмүүс ямар нэгэн зүйлийн талаар санаа бодлоо илэрхийлэхийг сонсоход тэд дандаа л “нүдээр харж байж итгэх” гэж байнга хэлдэг байв. Цаг хугацаа өнгөрөхөд, би ч бас юмсыг авч үзэхдээ энэ хандлагыг ашигладаг болсон. Бурханы үгэнд ч бас ийм байдлаар хандсан. Улмаар, би Бурханы олон биелэгдээгүй үгэнд итгэж чадаагүй. Бурханд итгэсэн хугацаа маань нэмэгдсээр байх явцад Бурханы үгс янз бүрийн түвшинд биелэхийг, Бурханы үгсийн биелэлтийн бодит баримтуудыг харсан бөгөөд Бурханы хэлсэн ямар ч зүйлд эргэлзэхээ больсон. Энэ бол Бурханы итгэмжтэй байдлын талаар надад зарим нэгэн ойлголт байгаагийнх, Бурханы хэлсэн бүх зүйл үнэн, бодитой гэж итгэх чадвартайнх гэж би бодсон.

Нэгэн өдөр би Бурханы хэлсэн “Эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы авралгүйгээр Бурхан тамд бүх хүн төрөлхтнийг аль хэдийн устгах байсан гэдгийг Тэр та нарт харуулна” хэмээх үгсийг уншаад дахиад л итгэж чадаагүй. Бие махбодтой болсон Бурхан бидэнд ямар чухал болохыг мэдэж байсан тул “эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы аврал байхгүй бол бүх ялзарсан хүн төрөлхтөн эцэстээ устгагдах ёстой” гэсэн байвал би үүнд бүрэн итгэх байсан. Гэхдээ эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы аврал байгаагүй бол Бурхан аль дээр үед хүнийг тамд устгах байсан гэж хэлэх юм бол би үүнийг ердөө л тайлбар гэж бодлоо. Ингэж бодоход надад маш тайван бус байлаа. Би Бурханы өмнө ирж, тусламж удирдамж гуйсан: Өө Бурхан минь! Би Таны үгтэй ийм арга замаар харьцахыг хүсэхгүй байна, би өөрийн арга залийг үзэн ядаж байна. Би Таныг үнэхээр удаан хугацаанд дагасан, Таны үгсийн биелэлтийн олон баримтуудыг харсан, тэгтэл би хэрхэн одоо ч гэсэн ийм маягаар бодож чадаж байна аа? Өө Бурхан минь! Таны хэлсэн үг бүхэнд итгэхийг, Таны үгэнд үнэн итгэлтэй байхыг би хүсэж байна. Та намайг энэ бодит байдал руу удирдан хөтлөхийг би хүсэж байна!

Дараа нь би дээрээс ирсэн нөхөрлөлийн тухай уншсан: “Бурханы хэлсэн үг бүр биелж, гүйцэлдэх болно гэдгийг хүн хүлээн зөвшөөрөх ёстой, гэхдээ хүн тэдгээрийг бүгдийг нь ялган таньж эсвэл харж чадахгүй. Учир нь Бурханы үгсийн биелэлт хүний төсөөлөлтэй бүрэн нийцдэггүй бөгөөд заримдаа хэтэрхий олон гадаад байдлаар далдлагдаж хүн тэдгээрийг төдийлөн хялбар ялгаж ойлгож чаддаггүй; Бурханы үг биелэгдэнэ гэдгийг зөвхөн Бурхан л мэднэ. Бурханы үгсийн биелэлт зарим зүйлд хүн төрөлхтөнд тод, ойлгомжтой харагдана, зарим зүйлээс тийм ч хялбар харагдахгүй, тиймд хүн төрөлхтөн Бурханы үгс биелж байгаа эсэх тухай дүгнэлтийг өөрийн төсөөлөл дээрээ үндэслэн хийх хэрэггүй. Үнэний тухай харьцангуй сайн ойлголттой хүмүүс хүртэл Бурханы үг бүр хэрхэн биелж байгааг бүхэлд нь харж чадахгүй. Хүн хэзээ ч Бурханы мэргэн ухаанд бүрэн нэвтэрч ойлгож чадахгүй учраас Бурханы үгсийн биелэлтийг хүн хялбархан харж болох зүйлс нь хязгаарлагдмал байдаг. Бурханы ямар нэгэн үг Бурханы үг хэрхэн биелэгдэх нь тэр аяараа Түүгээр л тодорхойлогдох бөгөөд энэ нь бүхэлдээ Бурханы мэргэн ухааныг агуулдаг—тэгвэл хүн үүнийг яахан ухаж ойлгох билээ?” (Чуулганы ажлын Нөхөрлөл ба Зохион байгуулалтын хураангуй I дэх “Үзэл бодлын үндсэн өөрчлөлт нь үнэний тухай жинхэнэ ойлголтын шинж тэмдэг”-ээс). Энэ хэсэг ишлэлийг уншаад би гэнэт Ионагийн тухай бодсон. Ниневе хотын хүмүүсийн муу ёрын байдал Еховад хүрсэн ба Бурхан “Дөч хоногийн дараа Ниневег хөмрөх болно” ( Иона 3:4) гэж зарлуулахаар Ионаг Ниневе рүү илгээсэн. Гэхдээ Иона Еховагийн хэлснээр хийхийг хүсэхгүй байлаа. Яагаад гэвэл тэр Бурханыг өгөөмөр, нигүүлсэнгүй, элбэг баян хайраар дүүрэн бас тийм ч амархан уурладаггүй гэж мэддэг байсан. Иона, хэрвээ тэр явж Еховагийн мэдэгдлийг тунхаглалаа гэхэд 40 өдрийн дараа Бурхан Ниневе хотын хүмүүст гай зовлон авчрахгүй бол тэд түүнийг худалч, мэхлэгч гэж хэлнэ гэхээс айж байлаа. Хэдэн мянган жилийн дараа би Библид бичигдэн үлдсэн энэхүү үйл явцаар дамжин явж байлаа. Тэр үед, Бурхан Ниневе хотыг сүйтгэхийг үнэхээр хүссэнийг би мэдэж байсан харин тэд гэмшсэн учраас Бурхан тэднийг сүйрүүлээгүй. Гэхдээ, хэрвээ би Ионагийн үед амьдарч байсан бөгөөд Иона юуг туулан гарсныг мэдэхгүй нэгэн байгаад, Ниневед бүх зүйл сайн байгааг харсан бол Ионаг худалч, мэхлэгч гэж бодох байсан уу? Би лавтайяа тэгж бодох байсан.

Зөвхөн тэгэхэд л би гадна талд харагдаж байгаа баримтан дээр үндэслэн шүүн дүгнэх нь хэтэрхий нэг талыг барьсан, хэтэрхий энгийн зүйл юм байна гэдгийг ойлгосон. Энэ нь тухайн баримтыг бүхэлд нь тооцож үздэггүй, юмсын бодит үнэн байдал биш бөгөөд хэтэрхий алдаа мадагтай ажээ. Учир нь, хүний нүдэнд харагдах боломжтой зүйлс хэтэрхий цөөхөн, хэтэрхий хязгаарлагдмал бас хэтэрхий өнгөцхөн юм. Юмсыг зөвхөн Бурханы үгсийн дагуу харах нь хамгийн үнэн зөв, хамгийн бүрэн дүүрэн байх бөгөөд үнэн нөхцөл байдлыг илрүүлнэ. Яг л Ехова Ниневе хотыг сүйрүүлэхийг хүссэнтэй адил. Хүмүүсийн харж чадах бодит баримтыг харвал, Иона тэдгээр үгсийг хэлэхээс өмнөх үед болон дараах үе хүртэл тухайн хотод Ехова түүнийг сүйтгэхийг харуулах ямар ч шинж тэмдэггүй, бүх зүйл сайхан байсан. Хэдий тийм боловч үнэн нөхцөл байдал гэвэл, Бурханы зөвт чанарын хувьд бол тухайн хотын хүмүүс Бурханаар сүйтгэгдэхээс өөр аргагүй болтлоо хэтэрхий ялзарсан байсан. Гэвч Бурхан хүнд нигүүлсэл үзүүлж, тэднийг хайрлаж, гэмшихийг тэдэнд хэлүүлэхийн тулд Ионаг илгээсэн. Дараа нь Бурхан тэднийг үнэхээр гэмшсэнийг хараад өршөөнгүй зүрх сэтгэлээр, тэднийг устгахаар гай зовлон илгээгээгүй. Хэрвэ тэд гэмшээгүй бол Бурхан: “Дөч хоногийн дараа Ниневег хөмрөх болно” хэмээн хэлснээ гүйцэлдүүлэх байсан. Тухайн цаг үед жинхэнэ нөхцөл байдал ийм маягаар өрнөж байсан боловч түүнд хамрагдаж байсан хүмүүс ялган таних, олж харах боломжгүй байжээ. Өөрөөр хэлбэл, Бурханы хэлсэн бүхэн гүйцэлдэж биелэгдэнэ-энэ бол ямар ч маргаангүй. Үүний учир нь, хүн хэзээ ч Бурханы мэргэн ухаанд нэвтэрч чадахгүй бөгөөд Бурханы үг хэрхэн биелэхийг тодорхойлох нь бүхэлдээ Бурханаас хамааралтай, үг тэр аяараа Бурханы мэргэн ухааныг агуулдаг, хүн л, үүнийг ухаж ойлгож чадахгүй, түүнд нэвтэрч бүр ч чадахгүй.

Намайг гэгээрүүлэхийн тулд, бас хүмүүсийн байнга хэлдэг “нүд үнэнч” хэмээх хэллэг үнэн зөв биш гэдгийг, Бурханы үгийг энэ үзэл бодлын дагуу цэгнэх нь тэр аяараа алдаатай болохыг надад ойлгуулахын тулд энэ явдлыг ашигласанд би Бурханд талархаж байна. Ийнхүү ойлгоод би Бурханы хэлсэн “Эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы авралгүйгээр Бурхан тамд бүх хүн төрөлхтнийг аль хэдийн устгах байсан гэдгийг Тэр та нарт харуулна” хэмээх үгсийг дахиад уншсан, тэгээд зүрх сэтгэлээрээ итгэж, үнэн зөв арга замаар хүлээн авч чадсан. Бид өөрсдийн ялзрал болон Бурханы зөвт байдлын улмаас аль эрт бут ниргэгдвэл зохистой байсан боловч зөвхөн Бурхан бидэнд өршөөл үзүүлэн, хүн болж махан биеэр биднийг аврахаар ирсэн учраас өнөөдөр бид Бурханы оршихуйд амьдрах боломжтой байгаа билээ. Зөвхөн одоо л би Бурханы үг нэг бүр итгэгдэхүйц үнэ цэнэтэй гэдгийг тод томруунаар ойлгож ухаарч байгаа бөгөөд Бурхан зөвт ба хүнийг үнэхээр хайрлан ханддаг гэдгийг зүрх сэтгэлээсээ мэдэрч байна.

Үнэний энэ талыг ойлгуулсан, өмнөх буруу үзэл бодлыг маань эргүүлсэн гэгээрүүлэлтийн төлөө би Бурханд талархаж байна. Одооноос эхлээд хүмүүсийг хэрхэн харах, юмсыг хэрхэн харах вэ гэдэг тухайд би байнга Бурханы үгийн дагуу үйлдэнэ, учир нь Бурханы үг хамгийн үнэн зөв юм. Бурханы үгнээс өөр хүмүүсийн зөв гэж үздэг “нүд үнэнч” гэх мэт хэллэгүүд нь тухайн хэллэгийг хэрэгжүүлсэн, туршсан эсвэл урт хугацааны түүхтэйгээс хамааралгүйгээр, үнэн зөв биш юм. Би бүх юмсыг авч үзэх, дүгнэн цэгнэхдээ зөвхөн Бурханы үгийг цорын ганц стандарт хэмээн хэрэглэнэ.

Өмнөх:Үнэхээрийн сайн хүн байхын шалгуур

Дараах:Солигдсон талаар эргэцүүлэл хийсэн нь

Танд таалагдаж магадгүй