Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Сатаны номнууд биднийг хордуулж чадна

Пейхе   Шианнинг хот, Хубей муж

Залуу байхдаа хангалттай суралцаагүй бас мэдлэггүй байсан болохоор нөхөр бид хоёр амьдралаа хоёр нарны хооронд борви бохисхийлгүй өнгөрүүлсэн гэж би байнга боддог. Тийм учраас би хэчнээн их, яаж ч зовсон бай хамаагүй хүүхдүүдээ сургуульд явуулж тэднийг ямар нэг зүйлд сургана, тэд бидний зам мөрийг битгий дагаасай гэж шийдсэн. Энэ шийдвэртээ хөтлөгдөн, том охиноо техникийн сургуульд, том хүүгээ их сургуульд явуулахын тулд нөхөр бид хоёр энгийн байдлаар идэж, хувцаслан цент нэг бүрийг хэмнэсэн. Гэхдээ бид дахиад хоёр хүүхэдтэй бөгөөд тэднийгээ их сургуульд явуулахын тулд миний нөхөр ажил хийхээр гэрээсээ жилээр явах болдог байсан, би ч бас зүгээр суудаггүй байлаа; үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл тариан талбайд ажиллаж, гэртээ гахайнуудаа арчилж тордоно. Фермийн ажил хэтэрхий ядаргаатай байх үе бүрт зүгээр л болихыг хүсдэг байлаа. Гэхдээ өнөөдрийн нийгэм ямар их өрсөлдөөнтэй байгааг, хэрвээ би хүүхдүүдээ сургуульд явуулахгүй бол тэд ирээдүйд над шиг л шавар шавхайн дунд ажиллана, тэд хэзээ ч юунд ч хүрэлгүй дорд үзэгдэх болно, зөвхөн их сургуульд орсноор сайн ажил олж, албан тушаалтан болж амжилтанд хүрнэ, өөрсөддөө ирээдүйг олж авна, бидэнд алдар цууг авчирна хэмээн бодоход миний зовсон, ядарч зүдэрсэн нь тийм үнэтэй мэт санагддаг байв. Тэгээд би өдөр болгон сэрэхдээ өөрийгөө байнга ажилтай завгүй байлгадаг бөгөөд Бурханы үгийг идэж уух, ердийн сүнслэг амьдралд зориулах цаг тэр ч байтугай чуулганы ердийн амьдралд зориулах эсвэл үүргээ биелүүлэх цаг байдаггүй байсан. Гэхдээ би энэ талаар юу ч бодолгүй Бурханы харилцаанаас дараах үгсийг сонсох саяхны үе хүртлээ хүүхдүүдийнхээ төлөө ясандаа тултал үргэлжлүүлэн ажилласаар байлаа: “Хүүхдүүд нь амжилттай байгаасай гэж хүмүүс бүгд найддаг. Өөрсдийнх нь хүүхдүүд алдартай их сургуульд орж, тусгай судалгаа шинжилгээ хийж, эрдмийн зэрэг хүртэж, дараа нь бусдаас ялгарч, нийгэмд хөлөө олно гэж хүн бүхэн найддаг. Хүмүүст бүгдэд нь ийм үзэл бодол байдаг бөгөөд ‘Бусад эрэл хайгуулын үнэ хүнд өчүүхэн, ном эрдэм сурах нь бүхнээс давамгай’ хэмээх үгнээс болж бүгдээрээ өөрсдийнхөө хүүхдийг өндөр боловсролтой болоосой гэж хүсдэг. Цаашлаад орчин үеийн энэ нийгэмд өрсөлдөөн тун ширүүн байдаг. Хэрвээ тэд их сургуулийн зэрэггүй эсвэл нийгэмд хөлөө олоогүй бол ирээдүйд амин зуулга нь асуудал болдог. Энэ бол хүн бүхний сэтгэхүй ба үзэл санаа юм... Гэхдээ тэд тийм боловсрол хүлээн авсны дараа хэчнээн их хор болон Сатаны хэчнээн их үзэл санаа, онол тэдэнд шингэж байгааг чи бодож үзсэн үү? ... Нэг л өдөр, хүүхдүүд чинь эргэн ирж, чи тэдэнд Бурханд итгэх тухай хэлэх ба тэд дургүйцдэг. Үнэний талаар тэдэнд хэлсний чинь дараа тэд чамайг тэнэг гэж хэлж, чамайг шоолж, чиний хэлсэн зүйлийг дооглодог. Тэр үед чи: ‘Өө, хүүхдүүдээ ийм сургуульд явуулж ийм боловсрол эзэмшүүлэх нь буруу зам байж. Би буруу зам сонгосон байна, гэхдээ одоо харамсахад хэтэрхий оройтжээ’ гэж бодох болно. ... Бурханы шаарддаг үзэл бодол, санааг бүрэн хүлээн зөвшөөрүүлж эсвэл Бурханы шаарддаг төрлийн хүн байлгахын тулд хэн ч тэднийг Бурханы өмнө аваачихыг хүсдэггүй. Хүмүүс үүнийг хийх дургүй байдаг ба хийж зүрхэлдэггүй. Хэрвээ тэгвэл хүүхдүүд нь нийгэмд амь зууж чадахгүй, эсвэл ирээдүйгүй байх болно гэдгээс тэд гүнээ айдаг. Ийм үзэл бодол юуг төлөөлж байна вэ? Хүн төрөлхтөнд үнэн болон Бурханд хандах сонирхол, үнэмшил, цаашлаад жинхэнэ итгэл байдаггүй гэдгийг энэ нь төлөөлж, баталдаг. Хүн төрөлхтний зүрх сэтгэл юуг хардаг вэ гэвэл мөн л энэ дэлхий бөгөөд энэ ертөнцийг орхидог хүмүүс амьд үлдэж чадахгүй гэж тэд зүрх сэтгэлдээ бодон энэ дэлхийг шүтсээр байдаг. ... эдгээр санаа, үзэл бодол нь..., Бурханаас урваж, голох явдал бөгөөд үнэнтэй нийцдэггүй” (Христийн ярианы тэмдэглэл дэх “Өөрийгөө мэдэх нь гүн шингэсэн бодол болон үзэл санаагаа мэдэхийг шаарддаг”). Бурханы үг нэг бүр надад гүнзгий мэдрэмж төрүүлсэн.

Хүүхдүүдээ их сургуульд явуулахын тулд олон жилийн туршид зовлонтойгоор хуримтлал үүсгэж, хүнд ажил хийж бүх зүйлээ гаргуунд гаргасан нь юуны учир вэ? Яагаад гэвэл би Сатаны “Өөр бусад ямар ч зүйл жижигхэн, ном судлах нь тэр бүгдээс илүү”-г тэсч үлдэх дүрэм хэмээн итгэдэг байсан! Сатаны хорны нөлөөгөөр би мэдлэгийг бүхнээс дээгүүр тавьж мэдлэгтэй байснаар л хүн ялгарч харагдана, аливааг биелүүлнэ, ирээдүйтэй байна, нийгэмд байр суурь олж авна хэмээн боддог байсан. Боловсролгүй хүмүүс л нийгмийн доод давхаргад хамаарч ад үзэгдэнэ, хамгийн уруу дорой байна гэж боддог байв. Тиймд хүүхдүүдээ дэлхий дээр амжилттай байж, борви бохисхийлгүй ажиллах амьдралаас зайлсхийх баталгаатай болгох гэж би тэднийг сургаж, дээд боловсролтой болгохын тулд өөрийнхөө хүч хүрэх бүхнийг хийсэн. Би зүрх сэтгэлдээ энэхүү зорилгоо үнэхээр олон жил бүхнээс дээгүүр тавьсан, харин Бурханы үгийг, өөрийн үүргээ бас өөрийн авралаа оюун санаандаа хойгуур байр сууринд тавьж ирсэн. Сатаны хор намайг үнэхээр гүн хордуулжээ! Хүүхдүүдээ сургуульд явуулахын тулд би тийм өндөр үнэ төлсний гол шалтгаан нь залуу байхдаа хангалттай сайн сурсангүй хэмээх харамсал бөгөөд өөрөө биелүүлж чадаагүй мөрөөдлийг маань гүйцээгээсэй хэмээн хүсэж охид, хөвгүүддээ тэр хүслээ шилжүүлсэн билээ. Хэдэн арван жил би өөрөө ч мэдэлгүй, мэдлэг хэмээх нэг л зүйлийн төлөө амьдарч, тэмцсэн. Хэдийгээр Бурханыг олон жил дагасан ч би үнэнийг олж аваагүй, үзэл бодол маань ердөө ч өөрчлөгдөөгүй байлаа. Би одоог хүртэл мөнгийг шүтэн биширдэг, Сатанд найдаж, хүсэн тэмүүлдэг. Би одоог хүртэл дэлхийн хандлагыг дагадаг, Бурханыг эсэргүүцдэг үл итгэгч!

Сатаны боловсрол, хор, бодлуудыг хүмүүс оюун санаандаа хүлээн авдаг байхын төлөө залилан мэхлэхдээ Сатан суралцахуйг ашигладаг болохыг би Бурханы харилцаан дунд ойлгосон. Хор нэг л дамжсан бол хүмүүс шашингүйн үзэл, төөрөгдөлд бүрэн автаж Бурханыг үгүйсгэж эсэргүүцдэг улмаар Сатан хүмүүсийг ялзруулан залгих зорилгодоо хүрдэг. Сатаны заль мэхийг нэвтлэн харж чадаагүйн улмаас би хүүхдүүдээ сатанлаг боловсрол хүлээн авахыг үнэхээр их хүсэж илгээхдээ, тэднийг хэрхэн Бурханы өмнө авчрахаа эсвэл Бурханаас ирдэг үнэнийг хэрхэн хүлээн авахуулахаа, Бурханы шаардлагын дагуу хэрхэн амьдруулахаа тооцолгүйгээр, муу зүйлд өгчихсөн. Саяхан хүү маань нэр хүндтэй их сургуулийг төгсөж гэртээ эргэн ирсэн. Хэдийгээр тэр их эрдэм мэдлэгтэй болсон ч үхэлд чиглэсэн зам руу бүрэн явчихсан байлаа. Бурханд итгэх итгэлийн талаар ямар нэгэн зүйл хэлэхэд намайг няцаахын тулд тэр шинжлэх ухааны бүхий л төрлийн мэдлэг, онолыг зааж намайг боловсролгүй, бүдүүлэг, аливааг ялгаж салгаж ойлгодоггүй тэр ч байтугай бусдад залилагдаж байна хэмээн сануулж мухар сүсгээс илүү шинжлэх ухаанд итгэх хэрэгтэй гэж хэлсэн... Энэ тухайд харамсах тэр үедээ л, дээд боловсролтой болгохоор хүүхдүүдээ явуулсан маань алдаа байжээ гэдгийг би ухаарсан. Эцэст нь бодит байдал надад, дэлхийн соёл болон мэдлэг Бурханы эсрэг бас үнэнд харш болохыг ойлгуулсан. Тэдгээр нь хүмүүсийг ялзруулах, хянахын тулд Сатаны ашигладаг зэвсэг ажээ. Хүмүүс хэдийчинээ дээд боловсрол эзэмшиж илүү их мэдлэгтэй болно Сатаны хор тэднийг төдийчинээ хордуулж, Бурханаас холдсоор, Бурханы дайсан болж, Бурханы авралыг хүлээн авахад хэцүү болно. Хүн хэчнээн олон ном уншиж их мэдлэгтэй болно төдийчинээ Бурханыг ихээр эсэргүүцнэ. Мэдлэг бол маш аюултай зүйл!

Бурханы гэгээрүүлэлт эцэст нь “Бусад зүйлсийн хойноос хөөцөлдөх нь бага зүйл, ном судлах нь бүхнээс илүү” гэдэг бол сатанлаг төөрөгдөл, ердөө л хүмүүсийг залилан мэхлэх, ялзруулах зорилготой худал хуурмаг зүйлсийнх нь нэг болохыг надад ойлгуулсан юм. Би бас, хүүхдүүдээ Сатаны сургуульд явуулсан маань тэднийг үхлийн ангал, тамын тогоо руу түлхсэнтэй адил байжээ гэдгийг ухаарсан. Бурхан минь, би цаашид Сатаны тогтолцооны үйлчлэгч байхыг хүсэхгүй байна, би үнэний мөрийг хөөж төөрөлдсөн үзэл бодлоо өөрчлөхийг, Таны үг миний оршин байгаагийн үндэс суурь нь байхыг би хүсэж байна. Таны авралыг хүлээн авч тэд ямар эрчүүд байх ёстой тийм л эрчүүд болохын төлөө би хоёр бага хүүхдээ Таны өмнө авчрахыг хүсэж байна.

Өмнөх:Үнэнийг үнэхээр хүлээн авах гэж юу вэ?

Дараах:Гамшгаас сэргийлэх цорын ганц арга зам

Танд таалагдаж магадгүй