Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

VI. Нигүүлслийн эрин үед аврагдах болон Хаанчлалын эрин үед бүрэн аврагдахын хоорондох ялгаа

2. Аврагдах болон бүрэн аврал хүртэх хоёрын хоорондох үндсэн ялгаа юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье, нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин Хүү мөнхөд байдаг” (Иохан 8:34-35).

“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21).

“Тэд сэнтийн өмнө, дөрвөн амьтан болон ахлагчдын өмнө шинэ дуу дууллаа: газар дэлхийгээс золин аварсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч чадсангүй. Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй: учир нь тэд Бурханы сэнтийн өмнө гэм зэмгүй билээ” (Илчлэл 14:3-5).

Аврагдах болон авралын хоорондох үндсэн ялгаа юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Эхний удаад бие махбодтой болсон нь хүнийг нүглээс золин аварсан ба Есүсийн бие махбодын тусламжтайгаар түүнийг золин аврсан юм. өөрөөр хэлбэл, Тэр хүнийг загалмайнаас аварсан боловч хүний дотор сатаны ялзарсан зан чанар мөн л үлдсэн юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон нь дахиж нүглийн тахил болж үйлчлэхгүй, харин ч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аврахын төлөө байдаг. Энэ нь өршөөгдсөн хүмүүсийг нүглээс нь ангижруулан, бүрэн ариусгаж, мөн зан чанарын өөрчлөлтөнд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлж, Бурханы сэнтийн өмнө буцаан авчрахын тулд хийгддэг. Зөвхөн ийм маягаар л хүн бүрэн ариусах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Зарим хүн үргэлж: “Бурханд итгэх нь ердөө цуглаанд оролцож, дуу дуулж, Бурханы үгийг сонсож, залбирч, зарим нэг үүргийг биелүүлэх явдал биш гэж үү? Энэ нь ийм л байдаг биш гэж үү?” хэмээн боддог. Та нар Бурханд хэчнээн удаан итгэсэн нь хамаагүй, Бурханд итгэх итгэлийн ач холбогдлыг одоо ч нэгд нэггүй ойлгоогүй л байгаа. Үнэн хэрэгтээ Бурханд итгэх итгэлийн ач холбогдол маш гүн гүнзгий болохоор хүмүүс ухан ойлгож чаддаггүй. Эцэст нь, хүмүүсийн дотор байдаг Сатаны зүйл болон тэдний уг чанарын зүйлс өөрчлөгдөх ёстой ба үнэний шаардлагад нийцэх ёстой; ийм маягаар л хүн үнэхээр авралд хүрч чадна. Хэрвээ чи шашинд ямар байсантайгаа адилаар зүгээр л хоосон сургаалын зарим үгийг чалчиж, эсвэл уриа лоозон хэлээд, дараа нь цөөхөн сайн үйл хэрэг хийж, арай сайхан ааш авир гаргаж, ямар нэг илэрхий нүгэл үйлдэхээс татгалздаг бол энэ нь, Бурханд итгэх зөв замд орсон гэсэн үг бас л биш юм. Дүрэм журмыг мөрдөж чаддаг гэдэг нь зөв замаар алхаж байгааг чинь илтгэдэг үү? Энэ нь, чи зөв сонгосон гэсэн үг юм уу? Хэрвээ уг чанар доторх зүйлс чинь өөрчлөгдөөгүй бөгөөд эцэст нь чи Бурханыг эсэргүүцэж, Бурханд халдсаар байгаа бол энэ нь хамгийн том асуудал юм. Хэрвээ чи Бурханд итгэх итгэлдээ энэ асуудлыг шийдвэрлэдэггүй бол чамайг аврагдсан гэж үзэж болох уу? Би үүгээрээ юу хэлж байна вэ? Бурханд итгэх итгэлийг Бурханы үгээс, Бурханаас, эсвэл үнэнээс салгаж болохгүй гэдгийг та бүхний зүрх сэтгэлд ойлгуулах гэж байна. Чи өөрийнхөө замыг сайн сонгож, үнэнд хичээл чармайлт гаргаж, Бурханы үгэнд хичээл чармайлт гаргах ёстой. Дутуу дулимаг мэдлэгтэй байж, эсвэл зарим талаар ойлголттой болоод, өөрийгөө болчихлоо гэж бүү бод; хэрвээ чи өөрийгөө хуурдаг бол зөвхөн өөрийгөө хорлох болно. Хүмүүс Бурханд итгэх итгэлдээ хазайх ёсгүй; эцэст нь тэдний зүрх сэтгэлд Бурхан байдаггүй ба ердөө ном бариад, зүгээр л гүйлгэн хардаг атлаа зүрх сэтгэлд нь Бурханд зориулсан зай байдаггүй бол тэд тэгээд л дуусна. “Хүний Бурханд итгэх итгэлийг Бурханы үгээс салгаж болохгүй” гэдэг үгийн утга юу вэ? Энэ нь, “Бурханд итгэх итгэлийг Бурханаас салгаж болохгүй” гэдэг үгтэй зөрчилддөг үү? Зүрх сэтгэлд чинь Бурханы үг байдаггүй бол чи яаж зүрх сэтгэлдээ Бурхантай байх юм бэ? Хэрвээ чи Бурханд итгэдэг боловч зүрх сэтгэлд чинь Бурхан ч, Бурханы үг ч, Бурханы удирдамж ч байдаггүй бол чи бүрмөсөн дуусна.

Христийн ярианы тэмдэглэл номын “Ариун Сүнсний ажлыг алдсан хүмүүс хамгийн их эрсдэлтэй байдаг”-аас

Бурханд итгэх итгэлийн ач холбогдол нь аврагдах явдал, тэгвэл аврагдахын ач холбогдол юу вэ? “Аврагдах”, “Сатаны харанхуй нөлөөнөөс ангижрах”—хүмүүс эдгээр сэдвийн талаар үргэлж ярьдаг боловч аврагдах гэдэг нь юу гэсэн үг болохыг мэддэггүй. Аврагдах үедээ хүн яг ямар байх вэ? Энэ нь Бурханы хүсэлтэй хамаатай. Аврагдана гэдгийг энгийн үгээр хэлбэл үргэлжлүүлэн амьдарч чадна, Бурхан чамайг дахин амьдруулсан гэсэн үг. Тэгвэл үүнээс өмнө чи ярьж, амьсгалж чаддаг, бас үхсэн байдаг уу? (Сүнс нь үхсэн байдаг.) Сүнс нь үхсэн бол хүн үхсэн байдаг гэж яагаад хэлдэг вэ? Ингэж хэлдгийн үндэслэл юу вэ? Аврагдахаасаа өмнө хүмүүс Сатаны нөлөөнд, сатанлаг уг чанараараа амьдардаг бөгөөд завхарсан сатанлаг зан чанараар дүүрэн байдаг. Бурханы үзэл бодлоор бол хүмүүсийн махан бие, мөн сүнс, бодол гээд бусад бүх талыг хамруулаад бүхий л оршихуй нь үхсэн байдаг. Гаднаа чи амьсгалж, нүдээ цавчиж, бодож сэтгэж байгаа мэт харагддаг боловч ёрын муугийн тухай л ямагт бодож байдаг; чи Бурханыг эсэргүүцсэн, Бурханы эсрэг тэрсэлсэн зүйл бодож, Бурханы жигшиж, үзэн ядаж, ялладаг зүйлийг боддог. Бурханы нүдээр энэ бүх зүйл нь махан биед харьяалагдаад зогсохгүй тэр чигтээ Сатан болон диаволуудад харьяалагддаг. Тэгвэл Бурханы нүдээр хүмүүс гэж юу вэ? Тэд хүмүүс мөн үү? Бурхан тэднийг диавол, адгуус, амилсан Сатан гэж хардаг! Хүмүүс Сатаны мөн чанараар амьдардаг бөгөөд Бурханы нүдээр тэд бол хүний махан биеийг өмссөн амьд Сатан юм. Бурхан ийм хүмүүсийг амьд үхдэл; үхсэн хүмүүс гэж тодорхойлдог. Бурхан завхарсан сатанлаг зан чанар, завхарсан сатанлаг мөн чанараараа амьдардаг эдгээр амьд үхдэл, үхсэн гэгддэг ийм хүмүүсийг авахын тулд өнөөгийн авралын ажлаа хийдэг бөгөөд энэхүү үхсэн гэгдэх хүмүүсийг аваад амь оруулдаг. Аврагдана гэж үүнийг хэлдэг.

Бурханд итгэх нь аврагдахын төлөө байдаг. Аврагдана гэдэг нь үхсэн хүнээс амьд хүн болж хувирах гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, амьсгал чинь сэргэж, чи амь ордог; чи нүдээ нээгээд Бурханыг хардаг бөгөөд Түүнийг таньж, шүтэн мөргөхөөр газар унан мөргөж чаддаг. Зүрх сэтгэлд чинь Бурханы эсрэг эсэргүүцэл гэж байхаа больдог; чи Түүнийг эсэргүүцэж, дайрч давшилж, Түүний эсрэг тэрслэхээ больдог. Бурханы нүдээр ийм хүмүүс л үнэхээр амьд юм. Хэрэв хүн зүгээр л Бурханыг хүлээн зөвшөөрдөг гэж хэлж, мөн Бурхан байдаг, Бурхан бүх зүйлийг захирч, хүн төрөлхтний хувь заяаг ноёрхдог гэдэгт зүрх сэтгэлдээ итгэж, Бурхан хүмүүсийг насан туршид нь удирдан залдаг, Бурхан хүмүүсийн хувь заяаг өөрчилж, урдах замд нь хөтөлж чаддаг гэдэгт итгэдэг бол ийм төрлийн итгэлтэй хүмүүс амьд хүмүүсийн нэг мөн үү, биш үү? (Үгүй ээ, биш.) Тэгвэл ямар төрлийн хүмүүс амьд хүмүүс вэ? Амьд хүмүүс ямар төрлийн бодит байдлыг эзэмшдэг вэ? Чи илчилдэг бүхэн, боддог бүхэн, хийдэг бүхэндээ Бурханыг хүндэлж, муугаас зайлдаг. Илүү оновчтойгоор хэлбэл, Бурхан чиний үйл хэрэг, бодол бүрийг ялладаггүй, мөн жигшиж, голдоггүй; харин ч хүлээн зөвшөөрч, сайшаадаг. Энэ нь амьд хүмүүсийн хийдэг зүйл бөгөөд энэ нь бас амьд хүмүүсийн хийх ёстой зүйл юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэхээр дуулгавартай байна гэдэг л жинхэнэ итгэл юм”-аас

Харанхуйн нөлөөн дор амьдардаг хүмүүс бол үхэл дунд амьдардаг, Сатанд эзэмдүүлсэн хүмүүс юм. Хүмүүс Бурханаар аврагдаж, Бурханаар шүүгдэж, гэсгээгдэлгүйгээр үхлийн нөлөөнөөс зугтаж чадахгүй, амьд болж чадахгүй. Энэ үхэгсэд Бурханд гэрчлэл хийж чаддаггүй, Бурханд ашиглагдаж ч чаддаггүй, хаанчлалд орж бүр ч чадахгүй. Бурхан үхэгсдийн бус, амьд хүмүүсийн гэрчлэлийг хүсдэг ба үхэгсдээс бус, амьд хүмүүсээс Өөрийнх нь төлөө ажиллахыг шаарддаг. “Үхэгсэд” бол Бурханыг эсэргүүцэн тэрсэлдэг хүмүүс юм, тэд сүнсээрээ мэдрэлгүй хүмүүс бөгөөд Бурханы үгийг ойлгодоггүй, үнэнийг хэрэгжүүлдэггүй, Бурханд өчүүхэн төдий ч үнэнч биш, мөн тэд Сатаны эзэмшил дор амьдарч, Сатанд ашиглагддаг хүмүүс юм. Үхэгсэд үнэний эсрэг зогсож, Бурханы эсрэг тэрслэн, дорд, жигшүүрт, хорон, хэрцгий, зальхай, муу санаатай байснаараа өөрсдийгөө харуулдаг. Ийм хүмүүс Бурханы үгийг идэж уудаг хэдий ч Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй; тэд амьдардаг боловч алхаж буй үхдэлүүд, амьсгалдаг цогцсууд юм. Үхэгсэд Бурханыг сэтгэл хангалуун байлгах огт чадваргүй бөгөөд Түүнд туйлын дуулгавартай байж бүр ч чаддаггүй. Тэд ердөө л Түүнийг мэхэлж, доромжилж, Түүнээс урваж чаддаг бөгөөд амьдран харуулдаг бүхэн нь Сатаны уг чанарыг илрүүлдэг. Хүмүүс амьд хүн болж, Бурханд гэрчлэл хийж, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүсвэл Бурханы авралыг хүлээн зөвшөөрөх ёстой, Түүний шүүлт, гэсгээлтэд баяртайгаар захирагдах ёстой, мөн Бурханы засалт, харьцалтыг баяртайгаар хүлээн авах ёстой. Тэр үед л тэд Бурханы шаарддаг бүх үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болно, тэр үед л тэд Бурханы авралыг олж авч, үнэхээр амьд хүн болох болно. Амьд хүмүүс бол Бурханаар аврагдсан хүмүүс, тэд Бурханаар шүүгдэж, гэсгээгдсэн бөгөөд өөрсдийгөө зориулахад бэлэн байдаг, амиа Бурханд дуртайяа өгч, бүхий л амьдралаа Бурханд баяртайгаар зориулдаг. Амьд хүмүүс Бурханд гэрчлэл хийх үед л Сатан шившиглэгдэнэ, амьд хүмүүс л Бурханы сайн мэдээний ажлыг түгээж чадна, амьд хүмүүс л Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадна, амьд хүмүүс л жинхэнэ хүн юм. Анх Бурханы бүтээсэн хүн амьд байсан, гэхдээ Сатаны завхралын улмаас хүн үхлийн дунд, Сатаны нөлөөн дор амьдардаг, иймээс энэ хүмүүс сүнсгүй үхэгсэд болсон, Бурханыг эсэргүүцдэг дайснууд болсон, Сатаны хэрэгсэл болсон, мөн Сатаны хоригдлууд болцгоосон. Бурханы бүтээсэн бүх амьд хүн үхдэл болсон учраас Бурхан гэрчлэлээ алдсан, мөн Тэр Өөрийнхөө бүтээсэн, Өөрийнх нь амьсгалыг агуулдаг цорын ганц зүйл болох хүн төрөлхтнийг алдсан юм. Бурхан гэрчлэлээ буцаан авч, Өөрийнх нь гараар бүтээгдсэн боловч Сатанд олзлогдсон хүмүүсийг буцааж авъя гэвэл тэднийг амьд хүн болгохын тулд амилуулах ёстой, тэгээд Тэр тэднийг гэрэлдээ амьдруулахын тулд буцаан авах ёстой. Үхэгсэд бол сүнсгүй, туйлын хөшүүн, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Түүнчлэн тэд бол Бурханыг мэддэггүй хүмүүс. Энэ хүмүүс Бурханд дуулгавартай байх өчүүхэн төдий ч санаа зорилгогүй, зөвхөн Түүний эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг ба өчүүхэн ч үнэнч сэтгэлгүй байдаг. Амьд хүмүүс бол сүнс нь сэргэсэн, Бурханд дуулгавартай байхаа мэддэг, Бурханд үнэнч хүмүүс юм. Тэд үнэн болон гэрчлэлийг эзэмшдэг бөгөөд энэ хүмүүс л Бурханы гэрт Түүний таалалд нийцдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи амилсан хүн мөн үү?”-ээс

Бурхан юу ч хийдэг бай, ямар ч аргаар хийдэг бай, төлөөс юм уу зорилго нь ямар ч бай, Түүний хийдэг бүх зүйлийн зорилго өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага, хүний төлөө гэсэн Бурханы хүслийг хүний дотор оруулах явдал; өөрөөр хэлбэл, Бурханы эерэг гэж итгэдэг бүхнийг Түүний алхмуудын дагуу хүнд оруулан, хүнд Бурханы зүрх сэтгэлийг ойлгуулж, Бурханы мөн чанарыг ухааруулж, мөн Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагах боломжийг түүнд олгож, улмаар Бурханаас эмээж, муугаас зайлдаг болох боломжийг хүнд олгох явдал—энэ бүхэн нь Бурханы хийдэг бүх зүйлийн зорилгын нэг тал юм. Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь товойлгогч, үйлчлэл үзүүлэгч учраас хүнийг үргэлж Сатанд өгдөг; энэ нь Сатаны сорилт, дайралтуудын дунд Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр хүмүүс Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, ялгаж чаддаг. Энэ үйл явц нь өөрсдийгөө Сатаны хяналт, буруутгал, хөндлөнгийн оролцоо, дайралтаас аажмаар чөлөөлж, мөн Бурханы үг, Бурханы талаарх өөрсдийн мэдлэг болон Бурханд дуулгавартай байдал, Бурханд итгэх итгэл, Түүнээс эмээх байдлын ачаар Сатаны дайралтуудыг ялж, Сатаны буруушаалтыг ялах боломж олгодог; зөвхөн тэр үед л тэд Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдсөн байх болно. Хүмүүс чөлөөлөгдөх нь Сатан ялагдсан гэсэн үг, тэд цаашид Сатаны аман дахь хоол байхаа больж—тэднийг залгихын оронд Сатан тэднийг сулласан гэсэн үг. Яагаад гэвэл, тийм хүмүүс шулуун шударга бөгөөд Бурханд итгэлтэй, дуулгавартай байж, Түүнээс эмээдэг, мөн тэд Сатанаас бүрмөсөн салсан байдаг. Тэд Сатаныг шившиглэдэг, Сатаныг хулчийлгадаг ба Сатаныг бүрэн дүүрэн ялдаг. Бурханыг дагах тэдний итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байж, Түүнээс эмээдэг нь Сатаныг ялдаг бөгөөд Сатан тэднийг бүрмөсөн орхиход хүргэдэг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурханаар үнэхээр авхуулсан ба энэ нь хүнийг аврах Бурханы эцсийн зорилго юм. Хэрвээ аврагдахыг хүсэж байвал, Бурхан тэднийг бүрэн аваасай гэж хүсэж байвал Бурханыг дагадаг бүх хүн Сатаны их, бага сорилт, дайралтын аль алинтай тулгарах ёстой. Эдгээр сорилт, дайралтаас гарч ирсэн хүмүүс Сатаныг бүрэн ялж чаддаг бөгөөд Бурханаар авруулсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, Бурханаар авруулсан хүмүүс нь Бурханы шалгалтыг туулж, тоо томшгүй олон удаа Сатанаар соригдож, түүний дайралтад өртсөн хүмүүс юм. Бурханаар авруулсан хүмүүс Бурханы хүсэл, шаардлагыг ойлгож, Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд Сатаны сорилт дунд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хаядаггүй. Бурханаар авруулсан хүмүүс үнэнч, зөөлөн сэтгэлтэй байдаг ба хайр, хорслыг хооронд нь ялгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, ухаалаг байдаг, Бурханд анхаарал тавьж, Бурханы юм бүхнийг эрхэмлэн дээдэлж чаддаг. Тийм хүмүүс Сатанд баригдаж, тандуулж, буруушаагдаж, эсвэл хүчирхийлэлд нь ордоггүй, тэд бүрэн эрх чөлөөтэй байдаг, бүрэн чөлөөлөгдөж, суллагдсан байдаг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө ii”-оос

Өмнөх:Аврагдах гэж юу вэ? Бүрэн аврал хүртэх гэж юу вэ?

Дараах:Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн түгээсэн илгээлт нь ердөө гэмшлийн зам байсан

Холбогдох агуулга