Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хаанчлалын сайн мэдээний тухай Төгс Хүчит Бурханы сонгодог үгс (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

IV. Нигүүлслийн эрин үе дэх аврал болон Хаанчлалын эрин үе дэх авралын тухай үнэний талаар

1. Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэсээр байгаа цагт Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлгүй болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Чи итгэх л юм бол цаашид хэзээ ч нүгэлтэй байхгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-ээс

2. Хүнийг золин аварч, нүглийг нь өршөөсөн боловч түүний гэм бурууг Бурхан мартсан гэж зөвхөн үздэг ба тэдгээр гэм буруугийн дагуу ханддаггүй гэж үздэг. Гэвч хүн махан биед байж нүглээс ангид байж үзээгүй бол тэрээр үргэлжлүүлэн нүгэл үйлдэх ба төгсгөлгүйгээр өөрийн ялзарсан сатаны зан чанарыг илчлэх болно. Энэ бол хүний туулж буй амьдрал ба нүгэл болон уучлалын эцэс төгсгөлгүй давталт юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үйлдээд орой нь наманчилдаг. Иймд нүглийн төлөөс нь хүний хувьд үүрд үр дүнтэй байсан ч энэ нь хүнийг нүглээс аврахгүй. Хүн ялзарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л хийгдээд байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

3. Дөнгөж аврагдсан боловч өөрчлөгдөөгүй эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн араас явж чадах уу? Одоо ч гэсэн өөрийн хуучин шинж чанартайгаа байгаа чиний хувьд, чи Есүсээр аврагдсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа нь үнэн боловч чи нүгэлтэй биш, ариун бус биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ чи өөрчлөгдөөгүй юм бол чи хэрхэн ариун байж чадах юм бэ? Дотроо чи ариун бус, хувиа хичээсэн, өөдгүй байдалд эзлэгддэг, гэсэн ч чи одоо ч Есүстэй хамт буухыг хүсдэг, тийм азтай явдал байна уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи дөнгөж золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; хэрвээ чи зөвхөн золин аврагдсан бол ариун байдалд хүрэх чадваргүй байх болно. Ийм байдлаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болгох гол үе юм. Иймээс дөнгөж аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

4. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний тухай хүмүүсийн ойлголт бүрхэг, тодорхойгүй хэвээр л байсан. Хүмүүс Түүнийг үргэлж Давидын хүү байсан гэж итгэж байсан ба Түүнийг агуу эш үзүүлэгч, хүмүүсийн нүглийг золин аварсан сайн санаат Эзэн хэмээн зарласан. Зарим нь итгэл дээрээ үндэслэн Түүний хувцасны үзүүрийг шүргэх төдийд эдгэрсэн. Сохор хүн хараа орж, үхсэн хүн ч амьдралд буцаж ирж байсан. Гэвч хүмүүс өөрсдийнхөө дотор гүнд оршиж байгаа ялзарсан сатаны зан чанарыг олж чадаагүй ба түүнийг яаж гаргаж хаяхыг ч мэдэхгүй байсан. Хүмүүс махан биеийн амар амгалан, аз жаргал, итгэдэг хүнийг гэр бүлээр нь адислах, өвчнийг эдгэрүүлэх гэх мэт олон нигүүслийг хүлээн авсан. Бусад нь хүмүүсийн сайн үйл байсан ба тэдний бурханлаг байдал байсан. Хэрэв хүн үүнд үндэслэн амьдарч чадсан бол түүнийг сайн итгэгч гэж үзэж байсан. Зөвхөн ийм итгэгчид л үхлийнхээ дараа диваажин руу орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг. Гэвч тэд амьдралынхаа хугацаанд амийн замыг ойлгоогүй. Тэд нүглийг үйлдэн, дараа нь тогтмол давтамжтайгаар наманчлан, зан чанараа өөрчлөх ямар ч замаар явдаггүй. Энэ нь Нигүүслийн эрин үеийн хүний доторх байдал юм. Хүн бүрэн авралыг хүртсэн үү? Үгүй! Иймд энэ шатыг дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил байсаар байдаг. Энэ шатанд хүнд дагах зам өгөхийн тулд түүнийг үгээр цэвэр болгодог. Хэрэв чөтгөрийг гарган хаяхыг үргэлжлүүлсээр байсан бол энэ шат нь үр дүнд хүрэхгүй, утгагүй ба учир нь хүний нүгэлтэй угийн чанар нь байсаар байх ба хүн зөвхөн нүглээ өршөөгдөх үед л зогсох байсан. Нүглийн тахилаар дамжуулан хүмүүсийн нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүмүүсийн дотор ялзарсан зан чанар байсаар байгаа тул тэд нүгэл хийж, Бурханыг эсэргүүцэж чадах юм. Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй байгаа. Ийм учраас л ажлын энэ шатанд Бурхан хүмүүсийн ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үгийг ашиглаж, хүмүүсээс зөв замын дагуу хэрэгжүүлэхийг хүсэж байдаг. Энэ үе шат нь өмнөх үе шатыг бодвол илүү утга учиртай бөгөөд илүү үр дүнтэй. Учир нь одоо цагт хүний амийг хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчилдэг зүйл нь үг болсон. Энэ нь ажлын илүү нарийн үе шат юм. Иймд эцсийн өдрүүдэд махан бие болох нь Бурханы махан бие болох ажлын ач холбогдлыг гүйцээж хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгах юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

5. Иймд хүний өвчнийг эмчилж, чөтгөрийг нь хөөн гаргаснаар хүн бүрэн аврагдахгүй ба тэмдэг болон гайхамшгийг үзснээрээ бүрэн дүүрэн болохгүй. Эмчлэх болон чөтгөрийг хөөх эрх мэдэл нь хүмүүст нигүүслийг л өгөх ба хүний махан бие нь Сатаны гарт үлдэх ба түүний дотор нь байгаа сатаны ялзарсан зан чанар хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл цэвэр болгоогүй байгаа зүйл нь бузар, нүгэлд тооцогддог. Зөвхөн үгээр цэвэрлэгдсэн хүнийг л Бурхан авч ариун болгох боломжтой. Хэрэв хүний дотор байгаа чөтгөрийг хөөж, түүнийг золин аврахаас өөр зүйл хийгээгүй бол түүнийг Сатаны гараас авч Бурханд буцааж өгсөн гэсэн үг. Гэвч түүнийг Бурхан цэвэр болгоогүй, өөрчлөөгүй тул тэр ялзарсан хэвээр үлдсэн. Хүний дотор бохир, эсэргүүцэл тэмцэл үлдсэн хэвээр байх ба хүнийг Бурхан зөвхөн золин авралаар л буцаан авчирдаг боловч хүн Түүний талаар мэдлэггүй байж Бурханаас урвасаар байх болно. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор түүний дотор суулгагдчихсан байсан. Сатаны олон мянган жилийн завхралын дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх угийн чанар суусан. Иймд хүнийг золин аврах үед энэ нь зөвхөн золин аврал байсан ба хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч дотор нь байгаа хорт угийн чанарыг арилгаагүй байсан. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхийн тулд өөрчлөгдөх ёстой. Эдгээр шүүлт болон гэсгээлтийн ажлаар хүн өөрийн дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар бүрэн мэдсэнээр бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм замаар л хүн Бурханы хаан ширээний өмнө буцан очиход тэнцэнэ. Өнөөдрийн хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэр болгож өөрчлөх зорилготой. Үгээр хийсэн шүүлт болон гэсгээлтээр мөн цэвэршүүлтээр дамжуулан хүнээс түүний ялзралыг гарган хаяж цэвэр болгож болно. Ажлын энэ үе шатыг аврал гэж нэрлэхээс илүүгээр түүнийг цэвэр болгох ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

6. Ариун Сүнс эрин үеийн дагуу ажилладаг ба хүссэнээр эсвэл зүгээр л хэсэг дүрмийн дагуу ажилладаггүй. Эрин үе солигдсон ба шинэ эрин үе шинэ ажлыг авчрах ёстой. Энэ нь ажлын үе шат бүр ийм байдаг бөгөөд ийм учраас Түүний ажил хэзээ ч давтагдахгүй. Нигүүслийн эрин үед Есүс өвчнийг эмчлэх, чөтгөрийг хөөх гэх мэт ажлыг Өөрийн гарыг хүн дээр тавьж, түүний төлөө залбирч, адислах замаар ийм ажлыг их хийсэн. Гэвч ийм байдлаар үргэлжлэх нь одоо үед ямар ч утга учиргүй. Ариун Сүнс тэр үед ийм маягаар ажилладаг байсан. Учир нь тэгэхэд Нигүүслийн эрин үе байсан ба хүнд хангалттай нигүүлсэл эдлүүлдэг байсан. Хүн ямар ч үнэ төлөлгүйгээр итгэж байгаа үедээ хичнээн ч хугацаанд нигүүслийг хүртэж болох юм. Бүгдэд маш нигүүлсэнгүйгээр хандаж байсан. Одоо эрин үе солигдсон ба Бурханы ажил цаашид ахисан. Гэсгээлт болон шүүлтээр хүний эсэргүүцэх чанар болон түүний дотор байгаа бохир зүйлсийг авч хаях болно. Энэ нь золин аврах шат байсан учраас Бурхан хүмүүст хангалттай нигүүлслийг үзүүлэн баясгаснаар хүнийг нүглээс золин аварч, нигүүлслээр дамжуулан хүний нүглийг өршөөх ажлыг хийх хэрэгтэй болно. Энэ үе шатанд хүний худал байдлыг гэсгээлт болон шүүлтээр илчилж, үгийг чангаар хэлж, үгийн сахилгажуулалт болон илчлэлтийг үйлдсэнээр эцэст нь хүн аврагдаж болох юм. Энэ ажил нь золин аврахаас ч гүнзгий. Нигүүлслийн эрин үед хүмүүс хангалттай нигүүлслийг хүртсэн ба энэ нигүүлслийг хүртсэнээрээ одоо хүн дахин нигүүлсэл хүртэхгүй болсон. Ийм ажил нь одоо хуучирсан ба дахиж хийгдэхээ байсан. Одоо хүнийг үгээр шүүснээр авардаг. Хүнийг шүүж, гэсгээж цэвэршүүлснээр түүний зан чанар нь өөрчлөгддөг. Энэ нь Миний хэлсэн үгнээс болоогүй гэж үү? Ажлын үе шат бүр нь бүх хүн төрөлхтний ахиц болон эрин үетэй цуг хийгдэж явдаг. Бүх ажил ач холбогдолтой байдаг. Энэ нь эцсийн авралын тулд, хүн төрөлхтөн ирээдүйд сайн сайхан хүрэх газартай байхын тулд, хүмүүсийг эцэст нь төрлөөр нь ангилахын тулд хийгддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

7. Эцсийн өдрүүдэд хийгдэх ажлууд нь үг хэлэх. Хүнийг үгээр маш ихээр өөрчилж болно. Одоо эдгээр хүмүүс энэ үгсийг хүлээн авснаар хийгдэж байгаа өөрчлөлтүүд нь Нигүүслийн эрин үед хүмүүсийн тэмдэг болон гайхамшгийг хүлээн авснаар хийгдсэн өөрчлөлтөөс хавьгүй илүү. Нигүүслийн эрин үед гар тавьж, залбирснаар чөтгөрүүд хүнээс холдсон боловч хүний доторх ялзарсан зан чанар нь хэвээр үлдсэн. Хүнийг өвчнөөс нь салгаж, түүний нүглийг өршөөсөн боловч хүний доторх ялзарсан сатаны зан чанарыг яаж гаргаж хаях талын ажлыг түүн дээр хийгдээгүй. Хүнийг түүний итгэлийнх нь төлөө аварч, нүглийг нь өршөөсөн болохоос нүгэлтэй угийн чанарыг нь арилгаагүй ба тэр нь түүн дотор үлдсэн. Хүний нүглийг бие махбодтой болсон Бурхан өршөөсөн боловч хүний дотор нүгэл үлдээгүй гэсэн үг биш. Хүний нүглийг нүглийн төлөөсөөр өршөөж болох боловч хүн дахин нүгэл яаж хийхгүй байх вэ гэдэг болон өөрийн нүгэлтэй угийн чанараа яаж бүрэн авч хаяад хувирах вэ гэдэг асуудлыг шийдэж чадаагүй байгаа. Хүний нүглийг Бурханы цовдлуулсан ажлын улмаас өршөөсөн боловч хүн хуучин, ялзарсан сатаны зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан. Иймд хүний нүгэлтэй угийн чанарыг бүрэн авч хаяж дахин өсөхгүй болгосноор хүний зан чанарыг өөрчлөх замаар ялзарсан сатаны зан чанараас нь бүрэн аврах ёстой. Энэ нь хүнээс амь өсөх замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ойлгохыг шаарддаг. Энэ нь мөн хүнээс өөрийн замын дагуу үйлдэж, өөрийн зан чанараа аажмаар өөрчлөн гэрлийн гялбаан доор амьдарч, бүх зүйлийг Бурханы хүслийн дагуу хийж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс гарч, нүглээс бүрэн ангижрахыг шаарддаг. Ингэсний дараа л хүн бүрэн авралыг хүртэх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

8. Хүний авралын ажилд гурван үе шат хэрэгжсэн, иймд Сатантай хийх тулаан нь Сатаны бүрэн ялагдлаас өмнөх гурван үе шатанд хуваагддаг гэж хэлж болно. Гэсэн ч Сатантай хийх тулааны бүхий л ажлын дотоод үнэн нь гэвэл, хүнд нигүүлсэл хайрласнаар, хүний төлөө нүглийн тахил болсноор, хүний нүглийг уучилснаар, хүнийг байлдан дагуулснаар, хүнийг төгс болгосноор дамжуулан үр дүнд хүрдэг. Үнэндээ Сатантай хийх тулаан нь Сатаны эсрэг зэвсэг барих биш, харин хүний аврал, хүний амийн ажил болон хүний зан чанарыг өөрчлөх явдал, ингэснээр хүн Бурханд гэрчлэл хийж чадах юм. Сатан ингэж ялагдах болно. Хүний ялзармал зан чанарыг өөрчилснөөр дамжуулан Сатан ялагддаг. Сатан ялагдсан үед, өөрөөр хэлбэл хүн бүрэн аврагдсан үед шившиг болсон Сатан бүрмөсөн хүлэгдэх болно, ийм байдлаар хүн бүрэн аврагдах болно. Иймээс хүний авралын мөн чанар нь Сатантай хийх тулаан бөгөөд Сатантай хийх дайн нь үндсэндээ хүний авралд тусгагддаг. Хүн байлдан дагуулагдах учиртай эцсийн өдрүүдийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат бөгөөд мөн Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүний байлдан дагуулалтын дотоод утга учир нь, Сатаны биелэл болох Сатанаар ялзруулагдсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү буцан очих ба үүгээр дамжуулан тэр Сатаныг орхиж Бурхан руу бүрмөсөн очих болно. Ийм байдлаар хүн бүрэн дүүрэн аврагдах юм. Иймээс байлдан дагуулах ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын ажлын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн дүүрэн аврал нь эцсийн дүндээ боломжгүй болж, Сатаны бүрэн ялагдал ч мөн боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж эсвэл Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх болно. Үүний үр дүнд, хүний авралын ажил нь Сатантай хийх тулаан дуусахаас нааш дуусахгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын гол цөм нь хүн төрөлхтний авралын төлөө билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

9. Хүмүүс Сатаны бузар заваан, завхарсан зүйлсийг орхих үедээ Бурханы авралыг олж авдаг. Гэвч хэрвээ тэд бузар заваан болон завхралаас өөрсдийгөө салгаж чадахгүй хэвээр үлдвэл тэд Сатаны эзэмшил дор байсаар байх болно. Хүмүүсийн хуйвалдаан, хуурмаг зан болон шударга бус байдал нь Сатаны зүйлс юм; чамайг аварснаараа Бурхан чамайг эдгээр зүйлсээс салгадаг бөгөөд Бурханы ажил буруу байж болохгүй, энэ нь бүгд хүмүүсийг харанхуйгаас аврахын төлөө юм. Чи тодорхой хэмжээгээр итгэж, махан биеийн завхралаас өөрийгөө салгаж, цаашид энэ завхралд дөнгөлөгдөхгүй байх үедээ чи аврагдсан байхгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (2)”-ээс

10. Бурхан хүмүүсийг олж авах үедээ, хүмүүсийн дутагдалтай байдалтай харьцахын тулд, тэдний тэрслүү зан чанарыг шүүж, илчлэхийн тулд практик Бурханы үг, айлдварыг голчлон ашиглан хийдэг ба хэрэгтэй зүйлээ олж авахад тэднийг хүргэж, Бурхан хүмүүсийн дунд ирсэн гэдгийг тэдэнд харуулдаг. Хамгийн чухал нь практик Бурханы хийсэн ажил нь хүн бүрийг Сатаны нөлөөнөөс аварч, бохир заваан газраас тэднийг холдуулж, тэдний ялзарсан зан чанарыг зайлуулж байгаа. Практик Бурханаар авахуулахын хамгийн гүн гүнзгий ач холбогдол нь практик Бурханыг үлгэр жишээ, дуурайллаа болгон, энгийн хүн чанараа амьдран харуулж, Түүний хэлсэн бүхнийг хэрэгжүүлж, практик Бурханы үг, шаардлагуудын дагуу өчүүхэн төдий ч хазайлт, холдолтгүйгээр хэрэгжүүлж, Түүний хүссэн юуг ч биелүүлэх чадвартай байх явдал юм. Ийм байдлаар Бурхан чамайг олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Практик Бурхан бол Бурхан Өөрөө гэснийг чи мэдэх ёстой”-оос

11. Эцэст нь, Тэр бол зөвхөн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл, мэргэн ухаан, гайхамшиг, ариун байдлын Бурханаар зогсохгүй, түүнээс илүүгээр Тэр бол хүнийг шүүдэг Бурхан юм гэдгийг хүмүүст харуулахын тулд Тэр бүхий л орчлон ертөнцийн хүмүүс доторх зөвт бус, ариун бус бүхнийг шатаах болно. Бүх хүн төрөлхтний дунд байгаа муу муухайд Тэр бол шатаалт, шүүлт, гэсгээлт; төгс болох хүмүүст Тэр бол зовлон шаналал, цэвэршүүлэлт, шалгалт, түүнчлэн тайтгарал, тэтгэлэг, үгийн хангамж, харьцалт, засалт юм. Таягдагдсан хүмүүст Тэр шийтгэл, түүнчлэн залхаан цээрлүүлэлт юм. Надад хэлээч, Бурхан төгс хүчит биш гэж үү? Тэр чиний төсөөлдөг шиг зөвхөн цовдлолыг биш харин бүх ажлыг хийж чадна. Чи Бурханыг хэтэрхий дорд гэж бодож байна! Түүний цовдлолоор дамжин бүх хүн төрөлхтөн аврагдсаны дараа бүх зүйл төгсгөлдөө очих болно гэдэгт чи итгэж байна уу? Үүний дараагаар чи Түүнийг дагаж тэнгэрт очоод амийн модны үр жимсийг идэж, амийн голоос ундаалах уу? ... Энэ нь ийм энгийн байна гэж үү? Чи юу гүйцэтгэсэн бэ, Надад хэлээч? Чамд Есүсийн амь байгаа юу? Чи үнэндээ Түүгээр аврагдсан, гэхдээ цовдлол нь Есүсийн Өөрийнх нь ажил байсан. Хүн болохын хувьд чи ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Чамд зөвхөн гадаад талын сүсэг бишрэл байдаг боловч Түүний замыг ойлгодоггүй. Чи Түүнийг ингэж илэрхийлэн харуулах уу? Хэрвээ чи Бурханы амийг хүлээж аваагүй эсвэл Түүний бүхий л зөвт зан чанарыг хараагүй бол чи өөрийгөө амь агуулсан нэгэн гэж хэлж чадахгүй бөгөөд тэнгэрийн хаанчлалын хаалгаар орох үнэ цэнэ чамд байхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”-ээс

12. Эхний махан бие болох ажил нь хүмүүсийг нүглээс Есүсийн махан биеэр дамжуулан золин аварсан. Энэ нь Тэрээр хүмүүсийг загалмайгаас аварсан боловч хүний дотор ялзарсан сатаны зан чанар үлдсэн гэсэн үг. Хоёр дахь удаагийн махан бие бололт нь нүглийн тахил байдлаар үйлчлэхгүй боловч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аварч чадна. Үүнийг хийхдээ өршөөгдсөн хүмүүсийг нүглээс нь ангижруулан бүрэн цэвэр болгож, зан чанарын өөрчлөлтөнд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс гаргаж Бурханы хаан ширээний өмнө буцаан авчирдаг. Зөвхөн ийм замаар л хүнийг бүрэн ариусгаж болно. Бурхан Хуулийн эрин үе дууссаны дараа Нигүүслийн эрин үед аврах ажлаа эхлүүлсэн. Эцсийн өдөр болохоос өмнө Бурхан хүн төрөлхтний тэрслүү чанарын эсрэг шүүлт болон гэсгээлтийн ажлаараа бүрэн ариусгаснаар Бурхан Өөрийн авралын ажлаа төгсгөөд амар амгаланд орох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Өмнөх:III. Бие махбодтой болохын үнэний талаар

Дараах:V. Ариусгалт болон ариун байдалд хүрэх гэж юу вэ?

Танд таалагдаж магадгүй