Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 6: Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг бид бүгд мэднэ. Ажлаа дуусгаад Тэрээр цовдлогдож, дараа нь амилан, бүх шавь нарынхаа өмнө гарч ирээд, алдар суутай сүнслэг биеэрээ тэнгэр өөд гарсан. Библид хэлдэгчлэн: “Бас, Галилын эрчүүд ээ, яагаад та нар тэнгэр өөд ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэр лүү аваачигдсан энэ Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно” (Үйлс 1:11). Иймээс, Эзэн дахин ирэх үедээ дахин амилсан сүнслэг биеэрээ хүнд харагдана гэдгийг библийн бичвэр баталдаг. Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхийн тулд Бурхан яагаад хүний Хүүгийн хэлбэрээр бие махбодтой болдог юм бэ? Эзэн Есүсийн дахин амилсан сүнслэг бие болон хүний Хүү болж бие махбодтой болохын хоорондох ялгаа юу вэ?

Хариулт:

Эзэн Есүс сүнслэг биеэрээ өөрсдөд нь харагдана, өөрөөр хэлбэл амиллынхаа дараа дөчин өдрийн турш хүнд харагдсан Эзэн Есүсийн сүнслэг биеэр харагдана гэж ихэнх итгэлтэй хүмүүс итгэдэг. Итгэгчид бид бүгд энэ талаар тодорхой мэдэж байгаа. Гадна талдаа, амиллын дараах Есүсийн сүнслэг бие Түүний махбод болсон биетэй адил дүр төрхтэй харагддаг боловч сүнслэг бие материаллаг ертөнц, орон зай, газар нутгаар хязгаарлагддаггүй. Энэ нь хүссэнээр гарч ирж, үгүй болж, хүнийг цочирдуулж, гайхшруулж орхидог. Үүний талаарх дүрслэлүүд Библид тэмдэглэгдсэн байдаг. Эзэн Есүс цовдлогдохоосоо өмнө махбодын хэвийн хүн чанараар ярьж, ажилласаар байсан. Тэр үнэнийг илэрхийлж, хүмүүстэй харилцаж, эсвэл гайхамшиг үзүүлж байсан ч Тэр бүх талаараа хэвийн гэдгийг хүмүүс мэдэрсэн. Хүмүүсийн харсан зүйл нь, энэ махбод үнэхээр, жинхэнээсээ ажил хийж, үнэхээр, жинхэнээсээ зовлон туулж, төлөөс төлж байсан явдал юм. Эцэст нь, энэ махбод хүний төлөөх нүглийн тахил болж загалмайд цовдлогдож, тэгснээрээ Бурханы золин авралын ажлыг гүйцэлдүүлсэн. Энэ бол нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн баримт. Хэсэг зуур бодоод үз дээ: Хэрвээ Эзэн Есүсийн сүнслэг бие ажил хийж байсан бол Тэр хүмүүстэй харилцаж, хэвийн ярилцаж чадах байсан уу? Тэр үнэхээр, жинхэнээсээ зовлон шаналал амсаж, төлөөс төлж чадах байсан уу? Тэр загалмайд цовдлогдох байсан уу? Тэр эдгээр зүйлийн алийг ч хийж чадахгүй байсан. Хэрвээ Түүний сүнслэг бие ажлыг хийж байсан бол хүмүүс бид Түүнтэй амархан харилцаж чадах байсан уу? Бид завхарсан зан чанараасаа урвах байсан уу? Бид Түүний талаар үзэл бий болгох байсан уу? Бид Бурханыг хүссэнээрээ эсэргүүцэж, шүүж зүрхлэх байсан уу? Тэгэх боломжгүй байсан! Хүмүүст бүгдэд нь хэвийн хүн чанар шингэсэн байдаг, тэд бүгдээрээ материаллаг ертөнц, орон зай, газар нутгийн хязгаарлалтанд захирагддаг. Хүний бодох үйл явц ч бас хэвийн. Хэрвээ хүн сүнслэг биеийн ажилтай харилцдаг байсан бол тэд мэгдэн айж, үймээн сандралд автах байсан. Тэдний бодол солиотой, галзуу болох байсан. Ийм төрлийн нөхцөл байдалтай тулгараад Бурхан, хүн төрөлхтнийг авах ажилдаа амжилт гаргахаар ихэд дарамтлуулах байлаа. Иймээс, хэвийн хүн чанарын хязгаарлалт дотор ажилласнаар хүрэх үр дүн нь сүнслэг бие дотор ажиллахаас хамаагүй илүү давах байсан. Эрин үеүдийн туршид Бурханы сонгосон хүмүүс Бурханы сүнслэг биеийн ажлыг хэзээ ч мэдэрч туулаагүй. Сүнслэг бие шууд үнэнийг илэрхийлж, хүмүүстэй харилцаж, чуулгануудыг хариулах нь зохисгүй байх байсан нь гарцаагүй.

Бурханы хоёр дахь ирэлтийн эцсийн өдрүүдэд гүйцэтгэдэг шүүлтийн ажил нь хүнийг ариусгаж, аварч, төгс болгохын тулд үгийн илэрхийллийг ашигладаг, үүний зорилго нь ч бас хүнийг илчилж, таягдаж, хүнийг төрөл төрлөөр нь ялгаж, дараа нь мууг шийтгэх зуураа сайныг нь шагнахын төлөө байдаг. Хэрвээ Бурхан, Өөрийн сүнслэг биеэр хүнд харагддаг байсан бол сайн, муу бүх хүн Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөх байсан, тэгвэл Тэр яаж сайн, мууг ялгаж чадах юм бэ? Бас, хэрвээ Бурхан Өөрийн сүнслэг биеэр харагддаг байсан бол хүн тэвдэн сандрах байсан ба эмх замбараагүй явдал дэлхий даяар дэгдэх байлаа. Хэрвээ тийм байсан бол эцсийн өдрүүд дэх Өөрийн шүүлтийн ажлыг Бурхан яаж хэвийн явуулж чадах юм бэ? Бас, гай гамшгийн өмнө Бурханы хүсэлтэй нийцэх бүлэг хүмүүсийг бий болгох Өөрийнхөө төлөвлөгөөг Бурхан яаж гүйцэтгэж чадах юм бэ? Иймээс эцсийн өдрүүдэд, Бурхан мөн л хэвийн хүн чанартай хүний Хүүгийн махбодын хэлбэртэй болох ёстой. Зөвхөн ийм маягаар л Тэр хүний ертөнцөд ажиллаж, амьдарч чадна, зөвхөн ийм маягаар л Тэр үнэнийг илэрхийлж, хүнийг бодитой байдлаар шүүж, ариусгаж чадна, ингэснээр хүнийг Сатаны нөлөөнөөс булаан авч, хүн Бурханаар аврагдаж, Бурханы ард болно. Бие махбодтой болсон Эзэн Есүс хүмүүсийн золин аврлыг гүйцэтгэхийн тулд хэвийн хүн чанар дотор ажилласан. Эзэн Есүсийн амилсан сүнслэг бие нь, Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг батлахын тулд л хүнд харагдсан. Энэ нь хүний итгэлийг бататгахын тулд хийгдсэн юм. Иймээс Бурханы сүнслэг бие ажил хийхийн тулд биш харин хүнд харагдахын тулд л ирсэн. Хүмүүсийн дунд ажиллах чадвартай байж, хүн төрөлхтний золин аврал болон авралыг гүйцэтгэхийн тулд Бурханы махбод болсон бие хэвийн хүн чанартай байх ёстой. Иймээс хэрвээ Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаараа хүн төрөлхтнийг нэвт шувт аврахыг хүсвэл хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд бие махбодтой болж, Өөрийнхөө ажлыг хэвийн хүн чанараар хийх ёстой. Тэр эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхийн тулд Эзэн Есүсийн сүнслэг биеэр хүнд харагдахгүй нь гарцаагүй. Энэ нь итгэлтэй хүмүүс бид бүхний тодорхой ойлгох ётсой зүйл юм.

Бие махбодтой болохын утга учрын талаар бүр их ойлголт олж авахын тулд Төгс Хүчит Бурханы үгнээс уншицгаая. Төгс Хүчит Бурхан хэлэхдээ, “Махбод ч гэсэн эрх мэдэл эзэмшдэг учраас Тэр махбод болсон бөгөөд хүн төрөлхтний дунд бодитой байдлаар ажиллах чадвартай байж, хүн харж, хүрч болох юм. Ийм байдлаар ажиллах нь, бүх эрх мэдлийг эзэмшдэг Бурханы Сүнс шууд ажиллахыг бодвол илүү бодитой, үр дүн нь ч бас илэрхий байдаг. Яагаад гэвэл, Бурханы махбод болсон бие бодитоор ярьж, ажиллаж чаддаг. Түүний махбодын гадаад бүрхүүл ямар ч эрх мэдэл агуулдаггүй бөгөөд хүн ойртож болдог байхад Түүний мөн чанар эрх мэдлийг агуулдаг, гэхдээ эрх мэдэл нь хэнд ч харагддаггүй. Түүнийг ярьж, ажиллаж байх үед хүн Түүнд эрх мэдэл байгааг илрүүлж чаддаггүй; энэ нь Түүний бодитой ажилд нэмэр болдог. … Хэрэв Бурхан махбод болоогүй бол хүнд үзэгдэшгүй, баригдашгүй Сүнс хэвээр үлдэх байв. Хүн махан биетэй бүтээл тул Бурхан ба хүн хоёр өөр ертөнцөд харьяалагддаг бөгөөд өөр өөр шинж чанартай байдаг. Бурханы Сүнс нь махан биетэй хүнтэй огт нийцэхгүй, тэдний хооронд харилцаа тогтоох ямар ч аргагүй бөгөөд хүн сүнс болох чадваргүй. Ийм болохоор Өөрийн анхдагч ажлыг хийхийн тулд Бурханы Сүнс бүтээгдсэн зүйл болох ёстой. Учир нь Бурхан хамгийн өндөрт дээш гарч, мөн Өөрийгөө бууруулж бүтээгдсэн хүн болж, хүмүүсийн дунд ажиллаж, тэдэнтэй хамт амьдрахын аль алийг хийж чаддаг. Гэхдээ хүн өндөрт очиж, сүнс болж чадахгүй, тэр ч бүү хэл хамгийн доод газарт ч буун очиж чадахгүй. Ийм учраас Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэхийн тулд махбод болох ёстой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс).

Бие махбодтой болсон Бурхан хэвийн агаад бодитой. Түүний талаарх зарим зүйл хүний төсөөлдгөөс өөр байдаг; эдгээр зүйл харахын аргагүй, хүрэхийн аргагүй, нууцлаг бөгөөд Тэрээр орон зай, газар зүйд хязгаарлагдахгүйгээр ямар нэгэн зүйлийг мэдэх чадвартай хэмээн хүмүүс төсөөлдөг. Хэрвээ тийм байсан бол тэр нь махбод биш, харин сүнслэг бие байна. Эзэн Есүс загалмайд цовдлогдож, дараа нь дахин амилсныхаа дараа хаалгаар нэвтрэн орж ирж чадаж байсан, гэхдээ тэр нь дахин амилсан Эзэн Есүс байсан юм. Амиллын өмнөх Эзэн Есүс ханыг нэвтлэн орж ирж чадахгүй байх байв.Тэр орон зай, газар зүй, цаг хугацаанд хязгаарлагддаг. Тэр нь махбодын хэвийн тал юм” (Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы махбод болон Сүнсний хоорондох харилцааг хэрхэн ойлгох тухай”-аас).

Шүүгддэг нэгэн нь махан биеэс бүтсэн, ялзарсан хүн болохоос Сатаны сүнсийг шууд шүүдэггүй учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш харин хүмүүсийн дунд хийгддэг. Хүний махан биеийн ялзралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд хийсэн бол бүгдийг хамрахгүй байх байв. Түүнчлэн Сүнс хүнтэй нүүр учран уулзаж чадахгүй учраас ийм ажлыг хүлээн зөвшөөрөх нь хүний хувьд хэцүү байх байсан ба үүнээс болж үр нөлөө тэр даруйдаа харагдахгүй, тэр ч бүү хэл Бурханы халдашгүй зан чанарыг хүн илүү тодорхой харж чадахгүй байх байлаа. Махбод дахь Бурхан хүн төрөлхтний ялзралыг шүүсэн цагт л Сатан бүрэн ялагдана. Хэвийн хүн чанар эзэмшдэг хүнтэй адил байснаар, махбод дахь Бурхан хүний шударга бус байдлыг шууд шүүж чаддаг; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал буюу Түүний ер бусын байдлын тэмдэг юм. Зөвхөн Бурхан л хүнийг шүүх нөхцөлтэй байж, хүнийг шүүхэд тохирно, учир нь Тэр үнэн хийгээд зөвт байдлыг эзэмшдэг, иймээс хүнийг шүүх чадвартай. Үнэн болоод зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тохирохгүй. Хэрвээ энэ ажлыг Бурханы Сүнс хийсэн бол энэ нь Сатаныг ялах ялалт биш байх байлаа. Сүнс төрөлхөөсөө мөнх бус хүмүүсээс илүү өндөр бөгөөд Бурханы Сүнс бол төрөлхийн ариун, махан биеэс илүү ялгуусан. Хэрвээ Сүнс энэ ажлыг шууд хийсэн бол хүний бүх дуулгаваргүй байдлыг шүүж, хүний бүх шударга бус байдлыг илчилж чадахгүй байх байсан юм. Учир нь шүүлтийн ажлыг бас Бурханы талаарх хүний үзлээр дамжуулан хийдэг ба хүнд хэзээ ч Сүнсний талаарх үзэл байгаагүй, иймээс Сүнс хүний шударга бус байдлыг сайн илчлэх нь байтугай ийм шударга бус байдлыг бүрэн ил болгох чадваргүй. Бие махбодтой болсон Бурхан бол Өөрийг нь мэддэггүй бүх хүний дайсан юм. Хүний үзэл хийгээд Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг шүүхээр дамжуулан Тэрээр хүн төрөлхтний бүх дуулгаваргүй байдлыг ил болгодог. Махбод дахь Түүний ажлын үр нөлөө нь Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтнийг шүүх шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс).

Зөвхөн махбод болсноор л Тэр Өөрийн үгийг бүгдийн чихэнд биечлэн хүргэж чадна, ингэснээр чихтэй бүхэн Түүний үгийг сонсож, Түүний үгийн шүүлтийн ажлыг хүлээн авч чадах юм. Энэ нь л Түүний үгний хүрдэг үр дүн болохоос биш Сүнс илэрч, хүнийг айлган эрхшээлдээ оруулах явдал биш. Зөвхөн ийм бодит атлаа ер бусын ажлаар дамжуулан хүний дотор олон жил гүн нуугдсан хуучин зан чанарыг бүрэн ил болгодог, ингэснээр хүн үүнийг таньж, өөрчилж болох юм. Эдгээр нь бүгд бие махбодтой болсон Бурханы бодитой ажил бөгөөд үнэн бодитоор ярьж, шүүлт явуулснаар Тэр үгээр хүнийг шүүх үр дүнд хүрдэг. Энэ бол бие махбодтой болсон Бурханы эрх мэдэл бөгөөд Бурхан бие махбодтой болохын ач холбогдол билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс).

Төгс Хүчит Бурханы үг, сүнслэг бие дэх Бурханы ажил болон бие махбодтой болсон Бурханы ажлын хоорондын ялгааг тодорхой тайлбарладаг. Энэ нь бас бие махбодтой болсноор хийдэг Бурханы ажлын утга учрыг бүрэн илчилдэг. Эзэн Есүсийн сүнслэг бие хүнд харагдаж, тэдэнтэй нүүр тулан уулзаж байсан баримтыг үл харгалзан, сүнслэг бие нь ойлгохын аргагүй нууцлаг, хүний хувьд хүршгүй санагддаг, Тэр тэдний зүрх сэтгэлд айдас, төсөөлөл төрүүлж, хүндэтгэлтэй зай барихад тэднийг хүргэдэг. Эзэн Есүсийн сүнслэг бие хүнтэй хэвийн харилцаж чадахгүй, хүмүүсийн дунд ажил гүйцэтгэж, хэвийн ярьж чадахгүй учраас Тэр хүн төрөлхтнийг аврах чадваргүй юм. Гэсэн хэдий ч, бие махбодтой болсон Бурхан бол өөр. Тэр бодитой, жинхэнэ байдлаар хүнтэй харилцаж чадна. Яг л Эзэн Есүс хүмүүстэй хамт амьдарч, хүнийг хангах үнэнийг хэдийд ч, хаана ч илэрхийлж чаддаг байсантай адилаар Тэр хүнийг усалж, хангаж чадна. Түүний шавь нар ихэнхдээ Түүнтэй хамт сууж, сургаалыг нь сонсож, Түүнтэй чин сэтгэлийн яриа өрнүүлдэг байсан. Тэд Түүний усалгаа болон хариулгыг шууд хүлээн авсан юм. Тэд ямар ч асуудал, хүндрэлтэй тулгарсан бай Эзэн Есүс тэдгээрийг шийдвэрлэхэд тусалж байлаа. Тэд асар их амийн хангалтыг хүртсэн. Бурхан бол нөхөрсөг, хайр татам гэдгийг тэд олж мэдсэн. Энэ шалтгааны улмаас тэд Бурханыг үнэхээр хайрлаж, дуулгавартай дагаж чадаж байсан юм. Бие махбодтой болсон Бурхан хүний ертөнцөд ирмэгц л бид Бурхантай харилцаж, мэдэрч, мэдэх боломжтой болдог. Зөвхөн тэр үед л бид Бурханы гайхалтай байдал, мэргэн ухаан болон хүмүүсийг аврах бодит авралыг нүдээрээ харж чаддаг. Энэ нь бие махбодтой болсон Бурханы ажлын ач холбогдол, бодит үнэ цэнийн нэг тал юм. Сүнслэг бие ердөө ч энэ үр дүнд хүрч чадахгүй.

Энэ нөхөрлөл нэг баримтыг бидэнд маш тодорхой болголоо. хүний Хүүгийн бие махбодтой болж, хэвийн хүн чанар дотор ажилласнаар л Бурхан хүнийг бодитоор шүүж, байлдан дагуулж, ариусгаж чадна. Эзэн Есүсийн сүнслэг бие нь Өөрийнхөө ажилд адилхан үр дүн авчирч чадахгүй байх байсан. Хүмүүсийн дунд шүүлт, ариусгалтын ажлыг хийхээр эхлээд Бурханыг хүний Хүү болж бие махбодтой болох үед хүмүүс бид Бурханд жирийн хүн мэт хандана, яагаад гэвэл бид бие махбодтой болсон Бурхан нь яг хэн болохыг хараахан таньж мэдээгүй байгаа. Бид бүр Бурханы үг болон ажлын талаар үзэл бий болгож, Христэд хүндлэлгүйгээр хандаж, дуулгавартай дагахаас татгалзах болно. Бид Түүнийг хуурахын тулд худлаа ярьж, Түүнийг шүүж, бүр эсэргүүцэж, яллах болно. Хүмүүс бидний их зан, тэрслүү байдал, эсэргүүцэл Христийн өмнө бүрэн илэрхий байх болно. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Христийг харах үед хүний завхарсан зан чанар болон тэрслүү байдал, эсэргүүцэл нь ил болдог бөгөөд энэ удаа ил болдог тэрслүү байдал, эсэргүүцэл нь хэзээ хэзээнийхээс ч илүү бүрэн дүүрэн, бүхэлдээ илчлэгддэг. Учир нь Христ бол хүний Хүү—хэвийн хүн чанартай, хүний Хүү учраас хүн Түүнийг дээдэлдэг ч үгүй, мөн хүндэлдэг ч үгүй. Бурхан махбодод амьдардаг болохоор хүний эсэргүүцэл нэгд нэггүй, мөн маш тод томруунаар ил болсон. Иймээс Христийн ирэлт нь хүн төрөлхтний бүх эсэргүүцлийг ухан гаргаж, хүн төрөлхтний уг чанарыг илэрхий болгосон гэж Би хэлдэг. Үүнийг ‘барыг уулнаас буулгах’ болон ‘чоныг үүрнээс нь гаргах’ гэж нэрлэдэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм”-аас). Бурханы хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн бодит байдлын дагуу тэднийг шүүж, илчилж, засаж, харьцдаг. Бурханы ажил бол үнэхээр бодитой бөгөөд хүн яг хэн болохыг илчилдэг. Тийм бодит баримттай тулгарах үедээ үнэнийг хүлээн зөвшөөрөх чадвартай хүмүүс бүрэн үнэмшиж, өөрсдийн тэрслүү байдал, эсэргүүцлээ хүлээх болно. Тэд бас Бурханы ариун, зөвт бөгөөд халдашгүй зан чанарын талаар мэддэг болж, Бурханы шүүлт, гэсгээлтийг дуулгавартайгаар хүлээн зөвшөөрөх чадвартай болно, ингэснээрээ тэд Бурханы бодит ажлаар байлдан дагуулагдаж, аврагдаж болох юм. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Бие махбодтой болсон Бурхан бол Өөрийг нь мэддэггүй бүх хүний дайсан юм. Хүний үзэл хийгээд Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг шүүхээр дамжуулан Тэрээр хүн төрөлхтний бүх дуулгаваргүй байдлыг ил болгодог. Махбод дахь Түүний ажлын үр нөлөө нь Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтнийг шүүх шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм. Махбод дахь Бурханыг хүн харж, хүрч болох ба махбод дахь Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж чадна. Махбод дахь Бурхантай харилцахдаа хүн эсэргүүцлээс дуулгавартай байдал руу, хавчлагаас хүлээн зөвшөөрөх байдал руу, үзлээс мэдлэг рүү, гололтоос хайр луу хөгжин дэвшдэг. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр дүн юм. Хүн Түүний шүүлтийг хүлээн зөвшөөрснөөр л аврагдаж, амнаас нь гарсан үгээр дамжуулан Түүнийг аажмаар мэдэж авч, Түүнийг эсэргүүцэх явцдаа Түүгээр байлдан дагуулагдаж, гэсгээлтийг нь хүлээн зөвшөөрснөөр амийн хангамжийг Түүнээс хүртдэг. Энэ бүх ажил нь махбод дахь Бурханы хийсэн ажил юм, харин Бурхан Сүнсний ялгамж чанараар хийсэн ажил биш” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс). Иймээс эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг бие махбодтой болсон Бурхан л хийх юм бол хүн бүрэн ариусгагдаж, аврагдаж чадна.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Өмнөх:Асуулт 5: Эзэн Есүс бие махбодтой болсон Бурхан байсан; энэ нь маргаангүй. Одоо та нар Төгс Хүчит Бурхан бол махбодод эргэн ирсэн Эзэн Есүс гэж гэрчлэл хийдэг боловч шашны номлогчид болон ахлагчид, та нарын итгэдэг зүйл бол зүгээр л хүн гэж хэлдэг ба та нарыг хууртсан гэдэг. Бид үүний учрыг олж чаддаггүй. Эзэн Есүс махбод болж, золин авралын ажлыг хийхээр ирсэн байх үед Иудейн фарисайчууд ч бас, Тэр бол зүгээр л нэг хүн, Түүнд итгэдэг хэн боловч хууртсан хэмээн хэлж байсан. Тиймээс Бурхан бие махбодтой болох тухай үнэний энэ талыг бид эрж хаймаар байна. Бие махбодтой болох гэж яг юу вэ, бие махбодтой болохын мөн чанар юу вэ? Энэ талаар бидэнд нөхөрлөнө үү.

Дараах:Асуулт 7: “Завхарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй” хэмээх Төгс Хүчит Бурханы үгийг би уншсан. Энэ нь Бурханы үгийн гайхалтай хэсэг, мөн тун бодитой, маш чухал гэж би бодож байна. Завхарсан хүн төрөлхтөн яагаад бие махбодтой болсон Бурханы авралыг хүлээн авах ёстой тухайд бол, энн нь хүний яаралтай ойлгох ёстой үнэний нэг тал юм. Бидэнтэй энэ талаар дахиад жаахан нөхөрлөнө үү.

Холбогдох агуулга