Бурханыг хайрлах тангаргаа сэргээе

Бурханы үгийг би хоёр гартаа бариад, харууссан сэтгэлээ үгээр илэрхийлэх аргагүй.

Бурханы үг бол үнэн билээ, үүнийг чин сэтгэлээсээ эрэлхийлээгүйгээ үзэн ядмаар.

Бурханыг хайрлах сэтгэл минь хэзээ ч хувирахгүй гэж нэгэнтээ би амлаж, тангарагласан.

Мэдлэггүй, мунхаг би маш гэнэн байж, аливаа зүйл санаснаар минь байсангүй.

Шалгалт нүүрлэх үед би халширч, буруугаар ойлгон, ирээдүй хойч, хувь заяаныхаа тухай бодолтой зууралдсан.

Урьдын урам зориг маань салхинд хийсэж, би зүрх алдан, найдлага тасарч, цөхрөлд автаж орхисон.

Өөрийн доройтсон төрх, гунигтай харц,

дүнсгэр царайг олж харлаа,

би яаж иймдээ тултал унаж чадав аа?

Бурханы үгтэй харьцуулж, өөрийгөө эргэцүүлснээр зүрх сэтгэл минь эцэстээ үнэнийг ухаардаг.

Бурханд би хайртай гэж хэлсэн ч чин сэтгэлээ зориулалгүй, Бурхантай байнга наймаацдаг байжээ.

Ерөөл хүртэх сэдлээсээ ангижрахгүйгээр би Бурханд зүрх сэтгэлээ зориулж яахан чадах билээ?

Хэчнээн гүн завхарснаа, мөс чанар, эрүүл ухаангүй байснаа олж харлаа.

Одоо тангараг минь худал хуурмаг, ичгүүрийн тэмдэг болжээ.

Бурханы нүүрийг харна гэхээс би тун их ичиж, Бурханы сэтгэлийг шархлуулсандаа өөрийгөө үзэн ядна.

Мөнхийн гэмшил, харуусал надад үлдлээ.

Тэвчихийн аргагүй дурсамжууд сэтгэлд минь булагдлаа.

Би өрөө төлж чаддаг байхыг хүсэн тэмүүлнэ.

Бурхан хүнийг хангахын тулд үнэнийг илэрхийлэх гэж энгүй их төлөөс төлдөг.

Хүнийг цэвэрлэж, аврахын төлөө л Бурхан шүүлт, гэсгээлт, шалгалт, илчлэлт хийдэг.

Хариуд нь Тэр хэзээ ч, юу ч гуйгаагүй, харин бидний зүрх сэтгэлийг олж авахыг хүсдэг.

Хэчнээн жигшүүртэй гэдгээ хараад сэтгэл минь зовнилд автлаа.

Бурханы ариун, хиргүй хайр сэтгэлийг минь дулаацуулдаг.

Үнэнийг эрэлхийлээгүй бол би Түүний хайрыг хүртэхээс ичих сэн.

Намайг дахиад хүлээгээч гэж Бурханаас яаж гуйх билээ?

Бурханыг хайрлах тангаргаа сэргээе: Бурханд зүрх, сэтгэлээ зориулъя,

бас үүргээ гүйцэлдүүлж, Бурханд гэрчлэл хийе.

Өмнөх: Бурханы сэтгэл хараахан тайтгараагүй

Дараах: Та бол миний жинхэнэ амь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы сайн мэдээг хүлээнэ

Тэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна. Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална. Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ. Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх