Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

XV. Шашны ертөнцийн Бурханыг эсэргүүцдэг мөн чанарыг хэрхэн таньж мэдэх вэ?

3. Яагаад Бурханы ажлын шинэ үе шат болгон шашны ертөнцийн харгис эсэргүүцэл болон яллалттай тулгардаг вэ? Үндсэн учир шалтгаан нь юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Тэр сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдаж эхлэв. Нэг хүн усан үзмийн талбай байгуулж, үүнийгээ тойруулан хашаа барьж, шахуурганы сав суулгах газар ухаж, цамхаг бариад, үүнийгээ тариаланчдад түрээслэн алс хол явжээ. Ургац хураах цаг болоход тэр тариаланчдаас усан үзэм авчруулахаар зарцаа илгээв. Тэд түүнийг барьж авч, зодоод гар хоосон буцаажээ. Тэр тэдэн рүү өөр нэг зарцаа илгээв; тэд түүн рүү чулуу шидэж, толгойг нь хагалаад, гутаан доромжлоод явуулжээ. Тэр дахиад өөр нэгийг явуулав; тэд түүнийг хөнөөгөөд, өөр олон хүний ч бас заримыг нь зодож, заримыг нь алжээ. Түүнд ганцхан хүн үлдсэн нь хайртай хүү нь байв. Тэр ‘Тэд миний хүүг хүндэлнэ’ гээд хүүгээ хамгийн сүүлд тэдэн рүү явуулжээ. Харин тариаланчид өөр хоорондоо, ‘Энэ бол өв залгамжлагч; ирцгээ, түүнийг алчихъя, тэгвэл өв хөрөнгө нь биднийх болно’ гэж ярилцав. Тэгээд тэд түүнийг барьж авч алаад усан үзмийн талбайгаас гарган хаяжээ. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн яах вэ? Тэр ирж, тариаланчдыг устгаад, усан үзмийн талбайгаа өөр хүмүүст өгнө” (Марк 12:1-9).

“Тэгээд ахлах тахилчид болон Фарисайчууд зөвлөлд цуглаж, ‘Бид юу хийх вэ? Учир нь энэ хүн олон гайхамшиг үйлдэж байна. Хэрвээ бид Түүнийг ингээд орхивол бүх хүн Түүнд итгэнэ: тэгвэл Ромчууд ирээд, манай газар нутаг, үндэстнийг хоёуланг нь булаан авна …’ гэв. Тэр өдрөөс хойш тэд Есүсийг алахаар зөвлөлдөв” (Иохан 11:47-48, 53).

Холбогдолтой Бурханы үг:

Хүн Бурханыг эсэргүүцдэгийн шалтгаан нь нэг талаар хүний ялзарсан зан чанараас, нөгөө талаар Бурханыг мэддэггүйгээс болон Бурханы ажлын зарчим, хүнд хандах Түүний хүслийг ойлгодоггүйгээс болдог. Энэ хоёр тал нь хамтдаа Бурханыг эсэргүүцэх хүний түүхийг бүрдүүлдэг. Хүний дотор Бурханыг эсэргүүцдэг уг чанар байдаг учраас Бурханд анх итгэдэг хүмүүс Түүнийг эсэргүүцдэг байхад олон жил итгэсэн хүмүүс Бурханыг мэддэггүй дээрээ нэмээд ялзарсан зан чанараасаа болж Түүнийг эсэргүүцдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас

Бурханы ажил үргэлжлэн урагшилдаг бөгөөд Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй боловч ажилладаг арга барил нь ямагт өөрчлөгдөж, улмаар Бурханыг дагадаг хүмүүс ч бас өөрчлөгддөг. Бурханы ажил их байх тусам Бурханыг хүн төдий чинээ нэгд нэггүй мэдэж авдаг бөгөөд хүний зан чанар Бурханы ажлын дагуу өөрчлөгддөг. Гэвч Бурханы ажил үргэлж өөрчлөгддөг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй мулгуу хүмүүс Бурханы дайсан болдог. Бурханы ажил үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй учир хүний үзэлтэй хэзээ ч нийцдэггүй билээ. Тэр хуучны ажлыг хэзээ ч давтдаггүй, харин өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг. Бурхан ажлаа давтдаггүй, харин хүн үргэлж урьдын ажил дээр нь үндэслэн Бурханы өнөөдрийн ажлыг шүүдэг болохоор шинэ эрин үеийн ажлын үе шат болгоныг гүйцэтгэх нь Бурханд асар бэрх байдаг. Хүн хэтэрхий олон саад тотгор учруулдаг! Хүний сэтгэлгээ хэтэрхий явцуу! Бурханы ажлыг нэг ч хүн мэддэггүй атлаа ийм ажлыг тэд бүгд тодорхойлдог. Бурханаас холдоход хүн амь, үнэн болон Бурханы ерөөлийг алддаг, гэсэн ч хүн Бурханы хүн төрөлхтөнд хайрладаг илүү агуу ерөөлийг байтугай амийг ч, үнэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг атлаа Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол хувиршгүй, Бурханы ажил үүрд зогсонги байдаг хэмээн итгэдэг. Тэдний итгэдгээр бол Бурханы мөнхийн авралыг олж авахын тулд хуулийг мөрдөх л хэрэгтэй бөгөөд гэмшиж, нүглээ улайж л байвал Бурханы хүсэл үүрд хангалуун байна. Тэд, Бурхан хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан л байж чадна гэсэн бодолтой байдаг; тэд мөн Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч чадахгүй гэж боддог. Яг эдгээр санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлж, хатуу чанд журмуудад хүлээтэй байлгадаг. Бурханы шинэ ажил ямар ч байлаа гэсэн зөгнөлөөр баталгаажих ёстой, ийм ажлын үе шат болгонд Түүнийг үнэн сэтгэлээсээ дагадаг бүх хүнд бас илчлэл үзэгдэх ёстой, эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэдэгт бүр ч олон хүн итгэдэг. Хүний хувьд Бурханыг мэдэж авна гэдэг нь угаасаа хялбар ажил биш. Үүнээс гадна, хөгийн зүрх сэтгэл, өөрийгөө чухалчилдаг, биеэ тоосон тэрслүү уг чанарыг нь харгалзан үзвэл Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрнө гэдэг хүнд бүр ч хэцүү билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахин чадах билээ?”-ээс

Бурханы ажилд үргэлж шинэ хөгжил явагддаг учраас тэнд шинэ ажил байдаг мөн хоцрогдсон, хуучин ажил ч бас байдаг. Энэхүү хуучин ба шинэ ажил нь нэг нэгэнтэйгээ зөрчилддөггүй харин бие биенээ харилцан нөхдөг; алхам бүр нь өмнөх алхмаа даган гарч ирдэг. Шинэ ажил байгаа учраас, хуучин зүйлс мэдээж таягдан хаягдах ёстой. Жишээ нь, урт удаан хугацаанд бий болсон зарим дадал болон хүний зуршил болсон үгс нь хүний олон жилийн дадлага туршлага, сургаал номлолтой хослон хүний сэтгэлд бүхий л төрлийн үзлийг бүрэлдүүлсэн. Хүний тэдгээр үзэл бүрдэхэд илүү тааламжтай байсан зүйл нь Бурхан Өөрийн жинхэнэ төрх болон төрөлхийн зан чанарыг хүнд хараахан бүрэн дүүрэн илчлээгүй байсан бөгөөд эртний үеийн уламжлалт онолууд олон жилийн туршид түгэн тархсаар ирсэн. Бурханд итгэх хүний итгэлийн замналын туршид янз бүрийн үзлийн нөлөөлөл нь хүний мэдлэгийг тасралтгүй үүсэн хөгжихөд хүргэсэн бөгөөд ингэснээр хүн Бурханы талаар бүхий л төрлийн үзэлтэй болсон, үүний үр дүнд Бурханд үйлчилдэг олон шашны хүмүүс Түүний дайсан болсон гэж хэлбэл зохино. Иймээс, хүмүүсийн шашны үзэл хэдий чинээ хүчтэй байх тусам, тэд төдий чинээ Бурханыг эсэргүүцдэг ба төдий чинээ Бурханы дайснууд болдог. Бурханы ажил үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй ба энэ нь хэзээ ч сургаал номлолыг бий болгодоггүй, харин үүний оронд их бага хэмжээгээр тасралтгүй өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг. Энэ ажил бол Бурханы Өөрийн төрөлхийн зан чанарын илэрхийлэл билээ. Энэ нь мөн Бурханы ажлын угийн зарчим ба Бурхан Өөрийн удирдлагыг хэрэгжүүлдэг арга барилын нэг юм. Хэрвээ Бурхан ийм байдлаар ажиллаагүй бол, хүн өөрчлөгдөхгүй эсвэл Бурханыг мэдэж чадахгүй ба Сатан ялагдахгүй байсан. Тиймээс, Түүний ажилд тасралтгүй өөрчлөлт гарч байдаг ба тэдгээр нь замбараагүй мэт харагддаг ч үнэндээ тогтмол мөчлөгтэй байдаг. Гэсэн хэдий ч хүний Бурханд итгэдэг байдал нь нэлээд өөр: Тэрээр хуучин, өөрийн мэддэг сургаал номлол болон системтэй зууралддаг бөгөөд тэдгээр нь хэдий чинээ хуучин байна, түүнд төдий чинээ таатай байдаг. Хүний тэнэг сэтгэл буюу өөрчлөгдөшгүй чулуу шиг сэтгэл, Бурханы ойлгохын аргагүй шинэ ажил болоод үгийг хэрхэн хүлээн зөвшөөрч чадах юм бэ? Үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг хүн жигшин зэвүүцдэг; тэрээр зөвхөн цал буурал болсон, хөдөлгөөнгүй эртний хуучин Бурхандаа л дуртай байдаг. Тиймээс, Бурхан болон хүнд аль алинд нь өөрсдийн гэсэн дуртай зүйл байдаг учраас хүн Бурханы дайсан болсон. Бурхан шинэ ажлаа бараг зургаан мянган жил хийсээр байхад эдгээр олон зөрчилдөөнүүд нь өнөөдөр ч гэсэн оршин байсаар байна. Иймд, тэдгээр нь эмчлэгдэх аргагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна”-аас

Олон хүн Бурханы янз бүрийн өөр өөр ажлыг мэддэггүй учраас, түүнчлэн тэд дуслын төдий мэдлэг, хоосон сургаалаар Ариун Сүнсний ажлыг хэмждэг учраас Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн туршлага нь өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд Ариун Сүнсний ажлыг басамжлан үзэж, Ариун Сүнсний сахилгажуулалтыг үл ойшоодог төдийгүй Ариун Сүнсний ажлыг баталгаажуулахын тулд өөрсдийн хуучирсан, ялихгүй ёс зүйг ашигладаг. Тэд бас дүр эсгэж, өөрсдийнхөө эрдэм мэдлэгтэй гэдэгт болоод дэлхийг хөндлөн гулд туулах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсний жигшин голдог хүмүүс биш гэж үү, мөн тэднийг шинэ эрин үе таягдан хаяхгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг энэ хүмүүс бол зүгээр л хэчнээн ухаантайгаа үзүүлэхээр оролдож байгаа өчүүхэн харалган хүмүүс биш үү? Тэд Библийн хомс мэдлэгээрээ дэлхийн “академийг” туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа Ариун Сүнсний ажлыг өөрчлөхийг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын дагуу тойрон эргэлдүүлэхээр оролддог бөгөөд алсын хараагүй юм байж Бурханы 6,000 жилийн ажлыг нэг дор хальт харахаар хичээдэг. Энэ хүмүүст эрүүл ухаан гэж байна уу? Үнэндээ хүн Бурханы талаар хэдий чинээ их мэдлэгтэй байна, Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуурладаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийг жаахан л ярьдаг боловч шүүмжлэх гэж яардаггүй. Бурханыг хэдий чинээ бага мэддэг хүмүүс, төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба Бурханы оршихуйг улам улайран тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьдаг ба ямар ч бодит баримт байдаггүй. Тийм хүмүүс бол ямар ч үнэ цэнгүй юм. Ариун Сүнсний ажлыг тоглоом гэж үздэг хүмүүс хөнгөн хуумгай юм! Ариун Сүнсний шинэ ажилтай учрах үедээ хянуур байдаггүй, ахрин ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын зөв байдлыг дур зоргоороо үгүйсгэдэг, мөн доромжилж гутаадаг, ийм бүдүүлэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бөгөөд Цаашлаад тэд биеэ тоосон, төрөлхийн бардам, задарсан хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй, Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм муйхар хүмүүс энэ эрин үед ч, дараагийн эрин үед ч уучлагдахгүй, тамд үүрд мөхөх болно! Тийм бүдүүлэг, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа дүр үзүүлдэг ба тэгэх тусмаа Бурханы захиргааны зарлигийг амархан зөрчдөг. Төрөлхийн задарсан, хэзээ ч хэнд дуулгавартай байгаагүй, биеэ тоосон тэр хүмүүс бүгд энэ замаар алхдаг биш үү? Үргэлж шинээрээ, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдрөөс өдөрт эсэргүүцдэггүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Ажлын гурван үе шат нь дор бүрнээ өмнөх үеийнхээ суурин дээр хийгддэг; энэ нь авралын ажлаас тусдаа бие даан хийгдсэн ажил биш. Эрин үед болон хэрэгжүүлэх ажлын төрөлд асар их ялгаа байдаг хэдий ч гол цөм нь мөн л хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг ба авралын ажлын үе шат бүр нь өмнөхөөсөө алхам алхмаар гүнзгийрдэг. Ажлын үе шат бүр нь өмнөх ажлыг хүчингүй болгохгүй суурин дээр үргэлжилдэг. Ийм байдлаар Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй ажлаараа хүнд өмнө нь хэзээ ч илэрхийлж байгаагүй Өөрийн зан чанарын талыг байнга илэрхийлж, шинэ ажил, шинэ оршихуйгаа хүнд үргэлж илчилж байдаг бөгөөд шашны хуучинсаг үзэлтнүүд үүнийг эсэргүүцэхийн тулд боломжтой бүхнийг хийж, илт эсэргүүцдэг боловч Бурхан хийхээр зорьсон шинэ ажлаа үргэлж хийдэг. Түүний ажил үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд үүнээс үүдэн хүний эсэргүүцэлтэй үргэлж тулгарч байдаг. Гэхдээ Түүний зан чанар төдийгүй Түүний ажлын эрин үе, хүлээн авагчид нь ч бас үргэлж өөрчлөгдөж байдаг. Түүнчлэн Тэр үргэлж өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийж, тэр ч байтугай өмнө нь хийсэн ажилтайгаа зөрчилдөж, харшилж байгаа мэт хүнд харагддаг ажлыг хэрэгжүүлж байдаг. Хүн нэг төрлийн ажил, хэрэгжүүлэх нэг арга замыг л хүлээн зөвшөөрч чаддаг. Тэдгээртэй зөрчилдсөн, эсвэл тэдгээрээс дээр ажил юм уу хэрэгжүүлэх аргыг хүлээн зөвшөөрөх нь хэцүү байдаг—гэвч Ариун Сүнс үргэлж шинэ ажил хийж байдаг учраас Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг шашны мэргэжилтнүүдийн бүлэг ээлж дараалан гарч ирдэг. Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй тухай мэдлэг хүнд байдаггүй, Бурханы ажлын зарчмын мэдлэг байдаггүй, түүнчлэн хүнийг авардаг Бурханы олон арга замын талаарх мэдлэг байдаггүй учраас л энэ хүмүүс мэргэжилтнүүд болсон. Тиймээс энэ нь Ариун Сүнснээс ирдэг ажил уу, эсвэл Бурханы Өөрийн ажил уу гэдгийг хүн огт ялган салгах чадваргүй байдаг. Энэ нь өмнө нь хэлсэн үгтэй таарч байвал хүлээн зөвшөөрч, өмнөх ажлаас ялгаатай байвал эсэргүүцэж голох хандлагыг олон хүн баримталдаг. Өнөөдөр та нар бүгдээрээ тийм зарчмыг мөрддөггүй гэж үү? … Та нар Бурханы ажлын зарчмыг мэддэггүй, мөн Ариун Сүнсний ажилд хайхрамжгүй ханддаг учраас Бурханы ажлыг эсэргүүцэж, өөрсдийн үзлийг ашиглан өнөөдрийн ажлыг хэмждэг гэдгээ мэдэж ав. Та нар өөрсдийн үзэл болон төрөлхийн биеэ тоосон зангаасаа үүдэн Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдог. Энэ нь Бурханы ажил буруугаас болдоггүй, харин та нар угаасаа хэтэрхий дуулгаваргүйгээс болдог. Зарим хүн Бурханд итгэсний дараа хүн хаанаас бий болсныг ч баттай хэлж чаддаггүй атлаа Ариун Сүнсний ажлын зөв, бурууг үнэлж олон нийтийн өмнө үг хэлж зүрхэлдэг. Тэр ч байтугай тэд Ариун Сүнсний шинэ ажилтай элч нарт хүртэл сургаал айлдаж, гар хөлөө гозолзуулан, элий балай зүйл ярьдаг; тэдний хүн чанар хэтэрхий дорд бөгөөд тэдэнд өчүүхэн төдий ч эрүүл ухаан байдаггүй. Тийм хүмүүс Ариун Сүнсний ажлаар гологдож, тамын галд шатаагдах өдөр ирэх бус уу? Тэд Бурханы ажлыг мэддэггүй, харин Түүний ажлыг шүүмжилж, мөн Түүнд хэрхэн ажиллахыг нь заахаар оролддог. Тийм ухаангүй хүмүүс Бурханыг хэрхэн мэдэж чадах юм бэ? Хүн Бурханыг эрж хайж, мэдрэх явцдаа Түүнийг мэдэж авдаг; харин Бурханыг дураараа шүүмжлэх явцдаа Ариун Сүынсний гэгээрлээр дамжуулан мэдэж авдаг юм биш. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ үнэн зөв байна, тэд Түүнийг төдий чинээ бага эсэргүүцдэг. Харин хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, Түүнийг төдий чинээ амархан эсэргүүцдэг. Чиний үзэл, чиний хуучин уг чанар, чиний хүн чанар, зан байдал, ёс суртахууны төлөв бол Бурханыг эсэргүүцэх “хөрөнгө” бөгөөд ёс суртахуун нь ялзарсан, хэв чанар нь муу, хүн чанар нь дорд байх тусмаа хүн төдий чинээ Бурханы дайсан байдаг. Үзэл ихтэй, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмү үс нь бие махбодтой болсон Бурханд бүр ч илүү дайсагнадаг ба тийм хүмүүс бол антихристүүд юм. Хэрвээ чиний үзэл залруулагдахгүй бол энэ чинь үргэлж Бурханы эсрэг байх болно; чи хэзээ ч Бурхантай нийцэлтэй байж чадалгүй, үргэлж Түүнээс тусдаа байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг та нар мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна тэд Мессиаг ирнэ гэдэгт л итгэсэн ч амийн үнэнийг эрж хайгаагүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд Мессиаг олж харж чадах уу? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, цаашлаад Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэрийг хоосон баримтлах зуураа Мессиагийн мөн чанарыг бүхий л аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ Фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон байж, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэр өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг олж харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос

Христийн бурханлаг чанар бүх хүнээс дээд, иймээс Тэр бол бүтээгдсэн бүх зүйлээс хамгийн дээд эрх мэдэлтэй нь юм. Энэ эрх мэдэл нь Түүний бурханлаг чанар буюу Бурханы Өөрийн зан чанар ба оршихуй юм, энэ нь Түүний ялгамж чанарыг тодорхойлдог. Тиймээс, Түүний хүн чанар хэчнээн хэвийн ч бай, Түүнд Бурханы Өөрийн ялгамж чанар байдаг гэдэг нь маргаангүй; Тэр ямар өнцгөөс ярьж, Бурханы хүслийг яаж ч дуулгавартай дагадаг байлаа гэсэн Түүнийг Бурхан Өөрөө биш гэж хэлж болохгүй. Тэнэг, мэдлэггүй хүмүүс, Христийн хэвийн хүн чанарыг өө сэв гэж үздэг. Тэр бурханлаг чанараа яаж ч илэрхийлж, илчиллээ гэсэн, хүн Түүнийг Христ гэж хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг. Христ Өөрийн дуулгавартай, даруу байдлыг хэдий чинээ их харуулна, тэнэг хүмүүс Христийг төдий чинээ хөнгөн хуумгай авч үздэг. Тэр ч байтугай, Түүнд гадуурхаж, доромжилсон хандлагаар ханддаг атлаа ихэмсэг дүртэй “агуу хүмүүс”-ийг шүтэн мөргөх гэж ширээн дээр залдаг хүмүүс ч бий. Бурханы эсрэг хүний дуулгаваргүй байдал, эсэргүүцэл нь, бие махбодтой болсон Бурханы мөн чанар Бурханы хүсэлд захирагддаг байдлаас, мөн Христийн хэвийн хүн чанараас үүддэг; Бурханы эсрэг хүний эсэргүүцэл, дуулгаваргүй байдлын эх үүсвэр энд оршдог. Хэрвээ Христэд хүн чанарынх нь гадаад төрх байгаагүй, бүтээгдсэн зүйлийн өнцгөөс ч Эцэг Бурханы хүслийг эрж хайгаагүй, оронд нь супер хүн чанарыг эзэмшсэн байсан бол ямар ч хүн дуулгаваргүй хандахгүй байсан байх. Хүн тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд итгэхэд үргэлж бэлэн байдгийн шалтгаан нь, тэнгэр дэх Бурханд хүн чанар болон бүтээгдсэн зүйлийн ганц ч чанар байдаггүйгээс болдог билээ. Иймээс хүн Түүнийг үргэлж хамгийн их хүндэтгэлтэйгээр авч үздэг боловч Христэд басамжилсан хандлага гаргадаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас

Үл үзэгдэх, гарт үл баригдах Бурханыг бүгд хайрлаж, угтан авдаг. Хэрвээ Бурхан зөвхөн хүнд үл үзэгддэг Сүнс байвал Бурханд итгэх нь хүнд маш хялбар байх болно. Хүн өөрийн төсөөллийг сул тавьж, өөрийгөө баясгаж, жаргалтай байлгахын тулд дуртай дүр зургаа Бурханы дүр төрх болгон сонгож чадна. Ийм маягаар, хүн өөрийнхөө Бурханы хамгийн дуртай зүйлийг болон хийгээсэй гэж хүсдэг зүйлийг нь ямар ч эргэлзээгүйгээр хийж болох юм. Үүнээс ч илүүтэйгээр хүн, өөрөөс нь өөр хэн ч Бурханд үнэнч, сүсэгтэй биш бөгөөд бусад хүмүүс бол бүгд Харь үндэстний ноход, Бурханд үнэнч бус гэж итгэдэг. Энэ бол Бурханд итгэх итгэл нь тодорхойгүй агаад хоосон номлолд тулгуурласан хүмүүсийн эрж хайдаг зүйл гэж хэлж болно; тэдний эрж хайдаг зүйл нь хоорондоо тийм ч их ялгаагүй бүгд ижилхэн. Ердөө тэдний төсөөлөлд байгаа Бурханы дүр зураг л өөр боловч мөн чанар нь үнэндээ адилхан.

Хүн Бурханд хүссэнээрээ итгэхдээ хэнэггүй байдаг ба тааламжтай санагдвал тэгж итгэдэг. Хүн хэний ч биш өөрийн Бурханд итгэж байгаа учраас энэ бол хэний ч саад болж чадахгүй “хүний эрх, эрх чөлөө” юм; энэ бол хүний хувийн өмч бөгөөд бараг хүн бүр ийм төрлийн хувийн өмчтэй байдаг. Хүн энэ өмчөө үнэт эрдэнэс гэж үздэг, харин Бурхан үүнийг хамгийн дорд, хамгийн үнэ цэнэгүй зүйл гэж үздэг, учир нь хүний энэ хувийн өмч бол Бурхантай эсэргүүцэлддэг хамгийн илэрхий зүйл юм. Бурхан Бие махбодтой болж ажилласан учраас биет хэлбэртэй агаад хүн харж, хүрч болох махбод болсон. Тэрээр хэлбэргүй Сүнс биш, харин хүний хүрч, харж болдог махбод юм. Гэсэн хэдий ч, хүмүүсийн итгэдэг Бурханы ихэнх нь хэлбэргүй, бас хэлбэрт үл баригдах, биегүй бурхад байдаг. Ийм маягаар, бие махбодтой болсон Бурхан нь Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн дайсан болсон бөгөөд үүний нэгэн адил, Бурхан бие махбодтой болсон баримтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс Бурханы өрсөлдөгчид болсон. Хүн үзэлтэй байх нь түүний бодлоос, эсвэл тэрслүү байдлаас болж биш, харин энэ хувийн өмчөөсөө болж байгаа юм. Чухамдаа энэ хувийн өмчөөс болж ихэнх хүн үхдэг ба хүний итгэж байгаа хүрч, харж болохгүй, үнэндээ оршдоггүй тодорхойгүй Бурхан хүний амийг сүйрүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан биш, тэр ч бүү хэл тэнгэрт байгаа Бурхан ч биш, харин хүний өөрийнх нь төсөөллийн Бурхан хүний амийг сүйрүүлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Бүх хүн Есүсийн жинхэнэ төрхийг харахыг хүсдэг бөгөөд бүгд Түүнтэй хамт байхыг хүсдэг. Есүсийг харахыг эсвэл Түүнтэй хамт байхыг хүсдэггүй гэж ах эгч нар нэг нь ч хэлэхгүй хэмээн Би итгэж байна. Та нар Есүсийг хархаас өмнө, өөрөөр хэлбэл, та нар бие махбодтой болсон Бурханыг хархаас өмнө, та нар Есүсийн харагдах байдал, ярих байдал, амьдралын хэв маяг гэх мэт нь ямар байх талаар төрөл бүрийн санаа бодол тээж магадгүй. Гэвч та нар Түүнийг үнэхээр харах үед та нарын санаа бодол даруй өөрчлөгдөнө. Яагаад тэр вэ? Та нар мэдэхийг хүсэж байна уу? Хүний бодлыг үл тоомсорлож болохгүй нь үнэн боловч хүн Христийн мөн чанарыг өөрчлөх нь бүр ч тэвчишгүй юм. Та нар Христийг үхэшгүй мөнх бурханд, эсвэл ариун хүн гэж боддог боловч хэн ч Түүнийг бурханлаг мөн чанартай ердийн хүн гэж авч үздэггүй. Тиймээс Бурханыг харахаар өдөр шөнөгүй хүсэн эрмэлздэг олон хүн үнэндээ Бурхантай дайсагнадаг бөгөөд Түүнтэй нийцдэггүй. Энэ нь хүний алдаа биш гэж үү? Одоо ч гэсэн, итгэл болон үнэнч зан чинь та нарыг Христийн дүр төрхийг харахад тохирохуйц болгоход хангалттай гэж та нар бодсоор байдаг боловч өөрсдийгөө илүү их бодитой зүйлсээр зэвсэглэхийг Би та нарт уриалж байна! Яагаад гэвэл, өнгөрсөн, одоо, ирээдүйд Христтэй харилцдаг хүмүүсийн ихэнх нь бүтэлгүйтсэн буюу бүтэлгүйтэх болно; тэд бүгд Фарисайчуудын үүрэг гүйцэтгэдэг. Та нарын бүтэлгүйтсэн шалтгаан юу вэ? Энэ нь яг нарийндаа та нарын үзэлд сүрлэг, гайхан биширмээр Бурхан байдгаас болдог. Гэхдээ бодит баримт хүний хүссэн шиг байдаггүй. Христ сүрлэг биш байгаад зогсохгүй, тун өчүүхэн; Тэр хүн байгаад зогсохгүй, жирийн л нэг хүн; Тэр тэнгэр өөд гарч чадахгүйгээр үл барам, газар дээр эрх чөлөөтэй явж ч чаддаггүй. Ийм болохоор хүмүүс Түүнд жирийн хүн мэт ханддаг; тэд Түүнтэй хамт байхдаа Түүнд хааш яаш хандаж, Түүнтэй хайхрамжгүй ярьж, тэр зуураа “жинхэнэ Христийн” ирэлтийг хүлээсээр байдаг. Аль хэдийн ирсэн Христийг та нар жирийн хүн гэж үздэг бөгөөд Түүний үгийг жирийн хүний үг гэж үздэг. Энэ шалтааны улмаас та нар Христээс юу ч аваагүй, харин ч оронд нь өөрсдийн жигшүүрт байдлыг гэрэлд бүрэн ил гаргасан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм”-аас

Бурханд хандах хүний эсэргүүцэл, тэрслүү байдлын эх сурвалж нь Сатан хүнийг ялзруулсан явдал юм. Сатан ялзруулсан учраас хүний мөс чанар хөшүүн болж, хүн ёс суртахуунгүй, доройтсон бодолтой, хоцрогдмол оюуны төлөвтэй болсон. Сатан өөрийг нь ялзруулахаас өмнө хүн Бурханыг аяндаа дагаж, Бурханы үгийг сонссоныхоо дараа дуулгавартай дагадаг байлаа. Тэр угийн эрүүл саруул ухаан, мөс чанар, хэвийн хүн чанартай байсан. Сатан ялзруулсны дараа хүний анхдагч эрүүл ухаан, мөс чанар, хүн чанар нь үлбэгэр болж, Сатанаар гэмтээгдсэн. Тиймээс, тэр дуулгавартай байдал болоод Бурханыг гэсэн хайраа алдсан. Хүний эрүүл ухаан хэвийн бус болж, зан чанар нь амьтныхтай адил болсон. Бурханд тэрслэх нь улам бүр олширч, ноцтой болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй, бас ухамсарладаггүй, зүгээр л сохроор эсэргүүцэж, тэрсэлж байдаг. Хүний зан чанарын илчлэл бол хүний эрүүл ухаан, мэдлэг ухаан, мөс чанарын илэрхийлэл бөгөөд хүний эрүүл ухаан, мэдлэг ухаан нь эрүүл саруул биш учраас түүний мөс чанар дээд зэргээр мохсон, иймээс хүний зан чанар Бурханы эсрэг тэрсэлдэг. …

Хүн ялзарсан зан чанараа гаргах эх үүсвэр нь түүний хөшүүн мөс чанар, хорлонт уг чанар, эрүүл саруул бус ухаанаас өөр юу ч биш; хэрвээ хүний мөс чанар, эрүүл ухаан нь эргээд хэвийн байдалдаа орж чадвал тэрээр Бурханы өмнө ашиглуулахад тохирох болно. Хүний мөс чанар үргэлж хөшүүн байсаар ирсэн бөгөөд ухаан нь хэзээ ч эрүүл саруул байлгүй, улам хөшүүн болж байдгийн улмаас л хүн Бурханд улам тэрслүү болсон, тэр ч байтугай хүн Есүсийг ч загалмайд цовдолж, эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханыг гэртээ оруулахаас татгалзаж, Бурханы махбодыг яллаж, өчүүхэн дорд гэж үзэхдээ тулсан. Хүнд өчүүхэн ч гэсэн хүн чанар байсан бол Бурханы махбод болсон биед тэгж их харгис хандахгүй л байсан; хүн өчүүхэн ч гэсэн эрүүл ухаантай байсан бол бие махбодтой болсон Бурханы биед тэгж их хэрцгий хандахгүй байсан; хүн өчүүхэн ч болов мөс чанартай байсан бол бие махбодтой болсон Бурханд ингэж их “талархах”-гүй байсан. Хүн, Бурханы махбод болсон эрин үед аж төрдөг атлаа өөрт нь тийм сайхан боломж олгосон Бурханд талархах чадваргүй байдаг, харин ч оронд нь Бурханы ирэлтийг харааж, Бурхан бие махбодтой болсон тухай баримтыг бүрмөсөн үл ойшоож, харваас үүнийг эсэргүүцэж, үүнээс залхсан шиг байдаг. Хүн Бурханы ирэлтэд яаж ч ханддаг байсан хамаагүй, хүн Бурханыг өчүүхэн төдий ч таатай угталгүй, Түүнд шаардлага тавьсаар ирсэн ч, товчхондоо Бурхан ажлаа цуцалтгүй үргэлжлүүлж ирсэн. Хүний зан чанар туйлын хэрцгий болж, эрүүл ухаан нь дээд зэргээр хөшүүн болсон, мөс чанар нь ёрын муу нэгний уланд бүрмөсөн гишгүүлээд, хүний анхдагч мөс чанар байхаа аль эрт больсон.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнаж буй явдал юм”-аас

Өмнөх:Шашны пасторууд болон ахлагчид бүгдээрээ фарисайчуудын замаар алхаж байгаа гэж яагаад хэлдэг вэ? Тэдний мөн чанар юу вэ?

Дараах:Шашны пасторууд болон ахлагчид үнэхээр бүгдээрээ Бурханаар тогтоогддог уу? Шашны пасторууд болон ахлагчдыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах нь хүн Бурханд дуулгавартай байж, дагаж байгаа гэдгийг төлөөлж чадах уу?

Холбогдох агуулга