Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

XV. Шашны ертөнцийн Бурханыг эсэргүүцдэг мөн чанарыг хэрхэн таньж мэдэх вэ?

4. Шашны пасторууд болон ахлагчид үнэхээр бүгдээрээ Бурханаар тогтоогддог уу? Шашны пасторууд болон ахлагчдыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах нь хүн Бурханд дуулгавартай байж, дагаж байгаа гэдгийг төлөөлж чадах уу?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Тиймээс одоо харагтун, Израилийн хөвгүүдийн хашхираан Надад хүрлээ: мөн Египетчүүд тэднийг хэрхэн дарлаж байгааг ч Би харсан. Тиймээс одоо ирэгтүн, Би чамайг Фараон руу илгээнэ, чи Миний ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс гаргана” (Гэтлэл 3:9-10).

“Есүс Симон Петрт, ‘Иоханы хүү, Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу?’ гэж хэлэв. … Есүс түүнд, ‘хургануудыг минь тэжээ’ гэв. Есүс хоёр дахь удаагаа Иоханы хүү Симонд, ‘Надад хайртай юу?’ гэхэд … Есүс түүнд хандан, ‘Миний хонийг хоньчил’ гэжээ” (Иохан 21:15-16).

“Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгөх болно: чи газар дээр юуг хүлнэ, тэр нь тэнгэрт хүлэгдэх болно: чи газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно” (Матай 16:19).

“Бид хүнээс илүү Бурханд дуулгавартай байх ёстой” (Үйлс 5:29).

Холбогдолтой Бурханы үг:

Шашны пасторууд болон ахлагчид үнэхээр бүгдээрээ Бурханаар томилогдсон юм уу

Бурханаар ашиглагдаж байгаа хүний гүйцэтгэдэг ажил нь Христийн эсвэл Ариун Сүнсний ажилтай хамтран ажиллахын төлөө байдаг. Энэ хүнийг Бурхан хүмүүсийн дундаас өргөж, тэрээр Бурханы сонгосон бүх хүмүүсийг удирдан залахын төлөө байдаг ба мөн хүний хамтын ажиллагааны ажлыг хийхийн тулд тэр Бурханаар өргөгддөг билээ. Хүний хамтын ажиллагааны ажлыг хийх чадвартай ийм хүн байснаар хүнд тавих Бурханы шаардлага болон хүмүүсийн дунд Ариун Сүнсний хийх ёстой ажлын дийлэнх нь түүгээр дамжуулан биелнэ. Үүнийг өөр байдлаар хэлбэл: Энэ хүнийг ашиглах Бурханы зорилго нь, ингэснээр Бурханыг дагадаг бүх хүмүүс Бурханы хүслийн талаар илүү сайн ойлгож, Бурханы илүү олон шаардлагуудад хүрч чадах юм. Хүмүүс Бурханы үгийг эсвэл Бурханы хүслийг шууд ойлгох чадваргүй учраас Бурхан тийм ажлыг гүйцэтгэхэд ашиглагдах хэн нэгнийг бий болгодог. Бурханаар ашиглагдаж буй энэ хүнийг бас, хүмүүсийг залж чиглүүлэх Бурханы зууч, Бурхан болон хүмүүсийг хооронд нь хэл нэвтрэлцүүлдэг “орчуулагч” хэмээн тодорхойлж болно. Тиймээс ийм хүн бол Бурханы гэрт ажилладаг хүмүүстэй эсвэл Түүний элч нартай адилгүй юм. Тэдний адилаар, түүнийг Бурханд үйлчилдэг нэгэн гэж хэлж болох боловч мөн чанартаа түүний ажил болон Бурханаар ашиглагдаж буй цаад шалтгаан нь бусад ажилчид, элчүүдээс асар их ялгаатай байдаг. Түүний ажлын мөн чанар болон түүнийг ашиглах цаад шалтгааны тухайд гэвэл Бурханаар ашиглагддаг хүн Түүгээр өргөгддөг, тэр Бурханы ажлын төлөө Бурханаар бэлтгэгддэг бөгөөд Бурханы Өөрийн ажилд хамтран ажилладаг. Ямар ч хүн, хэзээ ч түүний ажлыг орлож чадахгүй ба энэ нь бурханлаг ажилд салшгүй чухал байдаг хүний хамтын ажиллагаа юм. Харин тэгэхэд бусад ажилчид эсвэл элчүүдийн гүйцэтгэдэг ажил нь зүгээр л тодорхой цаг хугацаанд чуулгануудад зориулсан зохицуулалтын олон талын гүйцэтгэл, мэдээлэл дамжуулалт байдаг эсвэл чуулганы амьдралыг хэвээр хадгалахын тулд амиар хангах энгийн ажил байдаг билээ. Эдгээр ажилчид болон элчүүд нь Бурханаар томилогдоогүй, тэр ч байтугай тэднийг Ариун Сүнсэнд ашиглагддаг хүмүүс гэж нэрлэж болохгүй. Тэд чуулгануудын дундаас сонгогддог бөгөөд хэсэг хугацаанд тэднийг сургаж, боловсруулсны дараа тохирох хүмүүсийг нь үлдээж, тохирохгүй хүмүүсийг ирсэн газар луу нь буцаан илгээдэг. Эдгээр хүмүүс чуулгануудын дундаас сонгогдсон учраас зарим нь удирдагч болсныхоо дараа өөрсдийн жинхэнэ царайгаа харуулдаг бөгөөд зарим нь бүр ч олон муу зүйл хийж, таягдуулж төгсдөг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүнийг ашиглах талаар”-аас

Хүн оюун санаандаа байгаа ажлыг маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пастор, удирдагчид авьяас билиг, байр суурин дээрээ тулгуурлан ажлаа хийдэг. Удаан хугацаанд тэднийг дагасан хүмүүст тэдний авьяас билиг, тэд юу болох нь зарим талаар нөлөөлдөг. Тэд хүмүүсийн авьяас билиг, ур чадвар, мэдлэгт анхаарч, мөн ер бусын зарим зүйл, бодит бус гүн гүнзгий олон сургаалд (эдгээр гүн гүнзгий сургаал нь мэдээж хүний хүрч чадахгүй зүйл юм) анхаарал хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанарын өөрчлөлтийг анхаардаггүй, харин хүмүүсийн номлох, ажиллах ур чадварыг дадлагажуулж, мэдлэг болон шашны баялаг сургаалыг нь сайжруулахад анхаардаг. Хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөнийг, хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг тэд анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэх гэж оролдох нь байтугай мөн чанарынх нь талаар ч хайхардаггүй. Хүмүүсийн дутагдал, завхралыг засаж залруулах нь байтугай, үзлийг нь ч сөрж, илчилдэггүй. Тэднийг дагадаг ихэнх хүн төрөлх авьяас билгээрээ үйлчилдэг ба илэрхийлдэг зүйл нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй мэдлэг болон шашны тодорхойгүй үнэн байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь хүмүүсийг боловсруулж, юу ч үгүй хүнийг хөгжүүлээд, хожим нь ажиллаж, удирдахаар явах шашны сургуулийн авьяаслаг төгсөгч болгох явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Бурханыг дагах хамгийн чухал зүйл бол бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгахыг эрэлхийлж байгаа нь хамаагүй бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрж хайдаг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй байна. Бурханы хүсдэг зүйл нь Түүний алхааг дагадаг хүмүүс билээ. Чиний өмнө ойлгосон зүйл хэчнээн гайхалтай, зөв байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүхэн нь ерөөгдсөн. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан боловч өнөөдрийг хүртэл дагаж чадахгүй; энэ нь эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, Бурханы хөлийн мөрийг дагах чадвартай, Бурхан тэднийг хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгдсөн хүмүүс юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаагүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд тэд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй ба Бурхан тэднийг сайшаахгүй. Өнөөдөр, Бурханы өнөөгийн үгийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы өнөөгийн үгээс ангид хүмүүс Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүсийг Бурхан сайшаадаггүй. Ариун Сүнсний өнөөгийн үгээс салсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл бөгөөд Бурханы хүсэлд нийцэлтэй байж чаддаггүй. Хэрвээ хүмүүс шашны үзэл дунд амьдардаг бол Бурханы хүсэлд нийцэх юу ч хийж чаддаггүй бөгөөд Бурханд хэдий үйлчиллээ ч гэсэн төсөөлөл, үзлийнхээ дунд үйлчлэн, Бурханы хүслийн дагуу үйлчлэх ямар ч чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагах чадваргүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй ба Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж болохгүй. Бурхан Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух үйлчлэлийг хүсдэг; харин үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол үзлийн дунд амьдардаг. Ийм хүмүүсийн үйлчлэл саад болж, төвөг уддаг бөгөөд ийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг. Тиймээс Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханд үйлчлэх чадваргүй; Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс Бурханыг гарцаагүй эсэргүүцдэг ба Бурхантай таарамжтай байж чаддаггүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь Бурханы өнөөгийн хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханыг дуулгавартай дагаж, Бурханы хамгийн шинэ айлдварын дагуу орох гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагаж, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханд сайшаагдаж, Бурханыг харж чаддаг төдийгүй Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлаас Бурханы зан чанарыг мэдэж, мөн хүний үзэл, дуулгаваргүй байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

8. Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж эсвэл хүндлэх ёсгүй; чи Бурханыг эн тэргүүнд тавьж, хүндэлдэг хүмүүсээ хоёрдугаарт тавьж, өөрийгөө гуравдугаарт тавих учиргүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг—ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг Бурхантай дүйцүүлж, адилтган бодох ёсгүй. Бурхан үүнийг тэвчихгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг”-аас

Зарим хүн шүүлтэд байтугай, үнэнд ч баясдаггүй. Харин тэд хүч чадал, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг эрхтэн дархтаныг дагагч гэж нэрлэдэг. Тэд дэлхийд нөлөө бүхий урсгалуудаас болон шашны академиас ирсэн пастор, багш нарыг онцгойлон эрж хайдаг. Тэд үнэний замыг хүлээн авсан хэдий ч эргэлзсээр байдаг бөгөөд өөрсдийгөө бүрэн зориулах чадваргүй байдаг. Тэд Бурханы төлөө зарцуулах тухай ярьдаг боловч агуу пастор, багш нар дээр харцаа тогтоон, Христийг үл тоодог. Тэдний зүрх сэтгэл нэр төр, ашиг сонирхол, яруу алдарт анхаардаг. Ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай гэдэгт, ийм онцлох зүйлгүй хүн хүмүүсийг төгс болгох чадвартай гэдэгт тэд итгэдэггүй. Тоос тортог, өтөг бууцан дундах тэр шалихгүй хүмүүс бол Бурханы сонгосон хүмүүс гэдэгт тэд огт итгэдэггүй. Хэрвээ ийм хүмүүс Бурханы авралын бай байсан бол тэнгэр газар хөмөрч, бүх хүн элгээ хөштөл инээх байсан гэж тэд боддог. Хэрэв Бурхан эдгээр хүмүүсийг төгс болгохоор сонгож авсан бол өнөөх агуу хүмүүс нь Бурхан Өөрөө болох байсан гэж тэд боддог. Тэдний харах өнцгийг үл итгэл бохирдуулсан байдаг; тэд үнэхээр үл итгэлээс ч дор, үгэнд ордоггүй араатнууд юм. Учир нь тэд байр суурь, нэр хүнд, хүч чадлыг л үнэлдэг; тэдний өндрөөр үнэлдэг зүйл нь зөвхөн том бүлэглэл, урсгалууд байдаг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг басамжилдаг; тэд угаасаа л Христ, үнэн, аминаас нүүр буруулсан урвагчид юм.

Чи Христийн даруу занг бус, харин цуутай байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал юм уу, мэргэн ухааныг хайрлалгүй, харин бузар булай ертөнцтэй холбоотой тэдгээр завхай зайдан амьтдыг хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахилыг цөлмөж, завхайрч амьдардаг тэр цогцсуудыг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин махан бие, хоосон үг, хяналтаар л чамайг хангадаг, дур зоргоороо аашилдаг тэдгээр антихристүүдийн тэвэрт баяртайгаар очдог. Одоо ч гэсэн чиний зүрх сэтгэл тэдэн рүү, тэдний нэр хүнд, тэдний байр суурь, тэдний сүр хүч рүү эргэсэн хэвээр байна. Гэсэн ч чи бас л Христийн ажлыг хүлээн авахад хэцүү гэсэн хандлага баримталсаар байдаг бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж Би хэлдэг. Чи албадуулсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Чиний зүрх сэтгэлд эгнэсэн сүрлэг дүр төрх үүрд сүндэрлэж байгаа; чи тэдний үг, үйл бүрийг мартаж чаддаггүй, мөн тэдний нөлөө бүхий үг болон гарыг ч мартдаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд хэвээрээ, үүрд баатрууд хэвээрээ байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм байдаггүй. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд хүндэтгэл хүлээх гавьяагүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, сүрлэг байдлаас хаа хол байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи үнэхээр Бурханд итгэгч мөн үү?”-ээс

Бурханыг дагадаг гэцгээдэг хүмүүсийн хувьд нүдээ нээгээд, яг хэнд итгэдгээ сайн харсан нь дээр: Итгэдэг зүйл чинь үнэхээр Бурхан уу, эсвэл Сатан уу? Хэрвээ чиний итгэдэг зүйл Бурхан биш, харин өөрийн чинь шүтээнүүд гэдгийг мэдэж байгаа бол өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Хэрвээ чи хэнд итгэдгээ үнэхээр мэдэхгүй байгаа бол мөн л өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Тэгж хэлэх нь доромжлол болно! Хэн ч чамайг Бурханд итгэ гэж хүчлээгүй. Та нар Надад итгэдэг гэж бүү хэл; ийм яриаг Би хэдийнээ хангалттай их сонссон бөгөөд дахин сонсохыг хүсэхгүй байна, учир нь та нарын итгэдэг зүйл бол зүрх сэтгэлийн чинь доторх шүтээнүүд, мөн та нарын дундах танхай этгээдүүд юм. Үнэнийг сонсох үедээ толгойгоо сэгсэрдэг, үхлийн талаарх яриа сонсохдоо учиргүй мишээдэг хүмүүс бол бүгд Сатаны үр сад; тэд бүгд таягдан хаягдах бай юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас

Өмнөх:Яагаад Бурханы ажлын шинэ үе шат болгон шашны ертөнцийн харгис эсэргүүцэл болон яллалттай тулгардаг вэ? Үндсэн учир шалтгаан нь юу вэ?

Дараах:Хүн шашин дотор Бурханд итгэж, фарисайчууд болон антихристүүдийн хууран мэхлэлт, хяналтыг амсахын үр дагавар юу вэ? Ийм маягаар Бурханд итгэвэл хүн Бурханаар авруулж чадах уу?

Холбогдох агуулга