Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Шашны үйлчлэлийг хориглох ёстой

Хурд

`

Шашны үйлчлэлийг хориглох ёстой

Өөрийн ажлыг бүх орчлон ертөнцөд эхлүүлснээс хойш Бурхан, нийгмийн бүх давхаргын хүмүүсийг оролцуулаад Өөрт нь үйлчлэх маш олон хүнийг урьдчилан тогтоосон. Түүний зорилго нь Өөрийн хүслийг биелүүлж, газар дээрх Өөрийн ажлыг түвэггүйгээр амжилттай болгоход оршино. Энэ нь Өөртөө үйлчлүүлэхээр хүмүүсийг сонгодог Бурханы зорилго юм. Бурханд үйлчилдэг хүн бүр Бурханы хүслийг ойлгох ёстой. Түүний энэ ажлаар дамжуулан хүмүүс Бурханы мэргэн ухаан болон бүхнийг чадагч байдлыг илүү сайн ойлгож, газар дээрх Түүний ажлын зарчмыг ойлгож чаддаг. Өөрийн ажлыг хийж, хүмүүстэй харилцахын тулд Бурхан үнэхээр газар дээр ирдэг, ингэснээр тэд Түүний үйл хэргийг илүү тодорхой мэдэж болох юм. Өнөөдөр, энэ бүлэг хүмүүс та нар практик Бурханд үйлчлэх хувьтай билээ. Энэ бол та нарын хувьд агуу ерөөл юм. Үнэхээр энэ нь Бурхан та нарыг өргөж байгаа хэрэг юм. Өөртөө үйлчлэх хүнийг сонгоход Бурханд үргэлж Өөрийн гэсэн зарчим байдаг. Бурханд үйлчлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг зүгээр л урам зоригийн асуудал ердөө биш. Бурханы өмнө Түүнд үйлчилдэг хэн боловч Бурханы удирдамжтайгаар, мөн Ариун Сүнсний ажилтайгаар тийнхүү хийдэг гэдгийг өнөөдөр та нар хардаг; тэд бол үнэнийг эрэлхийлэгчид юм. Эдгээр нь Бурханд үйлчилдэг хүмүүст байх ёстой хамгийн наад захын шаардлага билээ.

Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдсэн хүмүүс хэзээ ч Бурханд үйлчилж чадахгүй. Хэрэв чиний зан чанар Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдээгүй бол зан чанар чинь Сатаныг төлөөлсөөр байдаг. Бурханд үйлчлэх чиний үйлчлэл сайн санаанаас чинь үүдэн гардаг гэдгийг батлахад энэ нь хангалттай билээ. Энэ нь сатанлаг уг чанарт чинь суурилсан үйлчлэл юм. Чи төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн сонголтын дагуу Бурханд үйлчилдэг; үүнээс ч илүүтэйгээр хийхийг хүсэж байгаа зүйлд чинь Бурхан баярладаг ба хийхийг хүсдэггүй зүйлийг чинь Бурхан үзэн яддаг гэж чи бодсоор байдаг бөгөөд ажилдаа чи, бүхэлдээ өөрийн сонголтонд хөтлөгддөг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амь зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй; харин ч чи Бурханд үйлчилсээр байгаа учраас илүү зөрүүд болох ба энэ нь ялзарсан зан чанарыг чинь гүнзгий шингээх болно. Ийм маягаар, чи зөвхөн өөрийнхөө зан ааш болон өөрийнхөө зан чанарын дагуу үйлчилснээс урган гарсан туршлага дээрээ үндэслэн Бурханд үйлчлэх үйлчлэлийн тухай дүрэм журмыг дотроо бий болгох болно. Энэ бол хүний туршлага сургамж, хүний амьдралын философи юм. Ийм хүмүүс Фарисайчууд болон шашны эрх мэдэлтнүүдэд харьяалагддаг. Хэрвээ хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцэстээ тэд эцсийн өдрүүдэд гарч ирэх хуурамч Христүүд болж хувирах бөгөөд хүмүүсийг хууран мэхлэгчид болох болно. Өмнө нь ярьж байсан хуурамч Христүүд болон хууран мэхлэгчид ийм төрлийн хүмүүсийн дундаас гарах болно. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашийг дагаж, өөрсдийн хүслийн дагуу үйлддэг бол тэд ямар ч үед таягдуулах аюулд байдаг. Олон жилийн туршид хураангуйлсан туршлагад найдаж Бурханд үйлчлэхээр бусдын зүрх сэтгэлийг өөртөө татаж, тэднийг сургаж, тэднийг хязгаарлаж, өндөрт зогсдог хүмүүс—хэзээ ч гэмшиж, хэзээ ч нүглээ улайж, байр суурийн үр ашгаас хэзээ ч татгалздаггүй—энэ хүмүүс Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил төрлийн хүмүүс бөгөөд өөрийнхөө ахмад байр сууриар бардамнаж, өндөр зиндаандаа эрддэг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм төрлийн үйлчлэл нь Бурханы ажилд саад тотгор учруулдаг. Хүмүүс хуучин зүйлстэй зууралдах дуртай. Тэд өнгөрсөн үеийн үзэлтэй, мөн өнгөрсөн үеийн зүйлстэй зууралддаг. Энэ нь тэдний үйлчлэлд асар их саад бартаа болдог. Хэрэв чи тэдгээрийг хаяж чадахгүй бол эдгээр зүйл бүхий л амьдралыг чинь үгүй хийх болно. Хэдий чи Бурханд үйлчлэхийн тулд гүйж байгаад хөлөө хугалж, хөдөлмөрлөж байгаад нуруугаа гэмтээсэн ч гэсэн, эсвэл бүр амиа зориулсан ч гэсэн Бурхан чамайг өчүүхэн төдий ч сайшаахгүй. Харин ч эсрэгээрээ: Тэр чамайг мууг үйлдэгч хэмээн хэлэх болно.

Одооноос эхлэн, ямар ч шашны үзэлгүй, өөрсдийн хуучин төрхийг орхисон, Бурханыг гэнэн цайлган байдлаар дуулгавартай дагадаг хүмүүсийг Бурхан албан ёсоор төгс болгох бөгөөд Бурханы үгээр цангадаг хүмүүсийг Тэр төгс болгоно. Энэ хүмүүс өндийн босож Бурханд үйлчлэх ёстой. Бурханд эцэс төгсгөлгүй элбэг дэлбэг байдал болон энгүй их мэргэн ухаан байдаг. Түүний гайхалтай ажил болон үнэт үгс нь бүр ч олон хүнд эдлүүлэхээр хүлээж байгаа. Одоогийн байдлаар, шашны үзэлтэй хүмүүс, өндөр зиндаандаа эрддэг хүмүүс болон өөрсдийгөө хойш тавьдаггүй хүмүүст эдгээр шинэ зүйлийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Ариун Сүнсний хувьд энэ хүмүүсийг төгс болгох ямар ч боломж байдаггүй. Хэрвээ хүн дуулгавартай байхаар шийдээгүй, мөн Бурханы үгээр цангадаггүй бол тэд эдгээр шинэ зүйлийг хүлээн авч чадахгүй. Тэд зүгээр л улам бүр тэрслүү, улам зальжин болох ба буруу замд орж дуусдаг. Одоо Өөрийн ажлыг хийдээ Бурхан , Өөрийг нь үнэхээр хайрлаж, шинэ гэрлийг хүлээн авч чадах илүү олон хүнийг өсгөх болно. Мөн Тэр өөрийнхөө ахмад байр сууриар бардамнадаг шашны эрх мэдэлтнүүдийг бүрмөсөн цавчин унагана. Ийм зөрүүдлэн эсэргүүцдэг хүмүүсийн нэгийг ч Тэр хүсдэггүй. Чи энэ хүмүүсийн нэг байхыг хүсэж байна уу? Чи үйлчлэлээ өөрийн сонголтын дагуу гүйцэтгэдэг үү, эсвэл чи Бурханы шаардлагын дагуу хийдэг үү? Үүнийг чи өөрөө тодорхой мэдэж байх ёстой. Чи шашны эрх мэдэлтнүүдийн нэг үү, эсвэл Бурханаар төгс болгуулж байгаа дөнгөж мэндэлсэн нярай юу? Чиний үйлчлэлийн хэр ихийг Ариун Сүнс хүлээн зөвшөөрдөг вэ? Үүний хэр ихийг нь Бурхан бүр дурсах ч үгүй вэ? Олон жилийн үйлчлэлийнхээ дараа чиний амь хэр их өөрчлөгдсөн бэ? Чи энэ бүхнийг тодорхой мэдэж байна уу? Хэрвээ чамд жинхэнэ итгэл байдаг бол чи урьдны, шашны хуучин үзлээ орхиж, Бурханд шинэ арга замаар илүү сайн үйлчлэх болно. Одоо өндийн босоход тийм ч их оройтохгүй байна. Шашны хуучин үзэл нь хүний амьдралыг боомилох болно. Хүний хураангуйлсан туршлага нь тэднийг Бурханаас холдуулж, аливааг өөрсдийнхөөрөө хийхэд хүргэнэ. Хэрэв чи эдгээр зүйлийг хойш тавихгүй бол, тэдгээр нь амийн өсөлтөнд чинь саад тээг болох болно. Өөрт нь үйлчилдэг хүмүүсийг Бурхан үргэлж төгс болгодог. Тэр тэднийг амархан таягдан хаядаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг үнэхээр хүлээн зөвшөөрч, шашны хуучин хэрэгжүүлэлт болон дүрэм журмыг хаяж, шашны хуучин үзлээр өнөөдрийн Бурханы үгийг хэмжихээ болих үед л чамд ирээдүй байх болно. Хэрвээ чи хуучны зүйлстэй зууралдаж, тэдгээрийг эрхэмлэсэн хэвээр байвал чамд аврагдах ямар ч арга үгүй. Бурхан тийм хүмүүсийг огт анзаардаггүй. Хэрвээ чи үнэхээр төгс болгуулахыг хүсэж байгаа бол өмнөх бүх зүйлээ бүрмөсөн орхихоор шийдэх ёстой. Өмнө нь хийгдсэн зүйл зөв байсан ч гэсэн, энэ нь Бурханы хийсэн зүйл байсан ч гэсэн чи үүнийг орхиж, үүнтэй зууралдахаа болих ёстой. Энэ нь гарцаагүй Ариун Сүнсний ажил байсан бөгөөд Ариун Сүнс шууд хийсэн байсан ч гэсэн өнөөдөр үүнийг орхих ёстой. Үүнтэй ууралдаж огт болохгүй. Энэ бол Бурханы шаардлага, Бүх зүйл шинэчлэгдэх ёстой. Бурханы ажил болон Бурханы үгэнд, өмнө нь явагдсан хуучин зүйлийг Тэр авч үздэггүй ба Тэрээр хуучин түүхийг ухдаггүй. Бурхан үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй Бурхан билээ. Тэр өнгөрсөн үе дэх Өөрийн үгтэй ч зууралддаггүй, үүнээс харвал Бурхан ямар ч дүрэм журмыг дагадаггүй гэдэг нь тодорхой байдаг. Бурхан өмнө нь хийж байсан арга замаар ажиллахаа больсон байхад Хүн болохын хувьд, чи өнгөрсөн үеийн зүйлстэй үргэлж зууралдаж, тэдгээрийг тавьж явуулахаас татгалзаж, тэдгээрийг улиг болсон байдлаар тууштай хэрэгжүүлээд л байвал чиний үг болон үйлдэл балагтай биш гэж үү? Чи Бурхантай дайсагнаж байгаа биш гэж үү? Чи энэ хуучин зүйлсээс болж өөрийн бүх амьдралыг үрэн таран хийхийг хүсэж байна уу? Эдгээр хуучин зүйл чамайг Бурханы ажилд саад учруулдаг нэгэн болгох болно. Чи ийм хүн болмоор байна уу? Хэрэв чи тэгэхийг үнэхээр хүсэхгүй байвал хийж байгаа зүйлээ даруй зогсоогоод бүгдийг өөрчил; бүхнийг дахин шинээр эхэл. Бурхан өнгөрсөн үйлчлэлийг чинь санадаггүй.

Өмнөх:Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй

Дараах:Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой

Танд таалагдаж магадгүй