Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Юу надад аз жаргалтай амьдралыг дахин олгосон бэ?

2018 оны 1 дүгээр сарын 30

Шиаопин

 

 

 

Энэ бол хүмүүс гаднах өнгө үзэмж, бие махбодын харагдах байдалд хэт их анхаардаг болсон цаг үе юм. Сайхан царай, гоолиг биетэй л бол ямар хувцас өмссөнөөсөө үл шалтгаалан би толгой дээгүүр явдаг байв. Гайхалтай сайхан биетэй, царай зүс сайтай болохоор эргэн тойрны маань хүмүүс үргэлж намайг магтаж, надад атаархдаг байсан бөгөөд нөхөр маань ч бас тун сайхан ханддаг байсан юм. Үүнээс болоод би бүр биеэ тоосон байлаа. Хаашаа ч явсан би толгой дээгүүр, нуруу цэх алхана. Бусдын магтаалыг хүртэхийн тулд өөрийгөө харуулдаг байлаа.

Эмэгтэй хүн гоолиг бие, сайхан царайтай байхад, амьдралаа яаж ч авч авч явж болно гэж би зүрх сэтгэлдээ итгэчихсэн байсан юм.

Гэвч хүүхэд гаргасныхаа дараа гэнэт би жин нэмж эхэллээ. Яваандаа нөхөр маань надад дургүй болж, чи том гэдэстэй, тарган гуятай юм гэж хэлэх болов. Намайг ус уусан ч жин нэмдэг бөгөөд ямар ч галбиргүй, тарган амьтан гэж зарим хүмүүс битүүхэн егөөдөх болов. Ингэж ярихыг сонсоход надад үнэхээр муухай санагдаж байлаа. Алгадуулсан мэт хацар маань халуун оргино. Өмнө нь гадуур гарахаар гоо үзэсгэлэнг минь магтан шагширдаг байсан хүмүүс одоо бүгд шоолох болжээ. Тэнгэрээс тамд унасан юм шиг л надад санагдаж байв. Энэ эрс ялгаа бардам занг минь ихэд сэвтээж, би дотроо үнэхээр эмзэглэж байлаа. Нэг удаа нөхөртэйгөө дэлгүүрээр явж, их дэлгүүрээс түүнд өмд худалдан авч байв. Хоёр худалдагч миний араар “Энэ залуу их царайлаг бас залуухан юм. Яаж ийм бүдүүн хүүхэнтэй явж байдаг байна аа?” гэж шивнэлдэх нь сонсогдсон юм. Энэ шүүмжлэлийг сонсоод уур маань асар ихээр хүрч, өмдийг нь лангуун дээр чулуудаж хаячихаад гараад явлаа. Би нулимсаа барьж дийлсэнгүй. Одоо үед хүмүүс сайхан царай, аятайхан биеийг л үнэлдэг болж. Эмэгтэй хүн сайхан царай зүс, гоолиг биетэй биш л бол нийгэмд байр суурьтай байх ямар ч аргагүй юм гэж би бодлоо. Ингээд би оюун санаандаа ингэж шийдлээ: Хүүхдээ хөхнөөс нь гармагц турахаар хичээе. Намайг шоолж байсан хүмүүсийг атаархуулж, шарыг нь хөдөлгөх болно! Дараа нь найз маань “Чи ямар махлаг болсноо хараач. Одоо үед олон эрчүүд залуухан нууц амрагтай байх болсон. Чамайг ингээд л таргалаад, жингээ хасахгүй байгаад байвал нөхөр чинь нэг өдөр хуурч, нууц амрагтай болбол яах вэ?” гэв. Ийм зүйл сонсоод, дотор маань улам бачуурч, аюулын харанга мэдрэх боллоо. Бие минь өөрчлөгдөөгүй байхад нөхөр минь хэлсэн бүхнийг биелүүлдэг байсан. Жин нэмсний дараа надад дургүй болсон. Хэрвээ найзын маань хэлснээр болбол аймаар юм болно доо. Би л лав ийм зүйлийг зөвшөөрч чадахгүй гэж би бодлоо. Надад тун түгшүүртэй байв. Тэр үед, нөхөр маань өөр эмэгтэйтэй нийлээд зугтааж байна гэж хүртэл зүүдлэх боллоо. Энэ бүхэн жин хаях туйлын чухал гэдгийг улам бүр мэдрүүлэх болсон юм. Хүүхдээ бор хоолонд ормогц би богино хугацаанд үр дүнтэйгээр турах аргыг танилуудаасаа болон интернетээс хайв. Тураах чиглэлийн мэргэжилтнээс хүртэл зөвлөгөө авсан бөгөөд тэр “Хэрвээ чи гоолиг биетэй болмоор байвал, төлөөс төлөх хэрэгтэй. Чам шиг, нөхөртэй хүүхнүүд байнга жингээ хянаж байх хэрэгтэй. Чи харин ч залуу байна. Хөгширсөн хойноо жин хаях гэвэл оройтсон байх болно. Чиний бие галбир бол өөртөө итгэх итгэл чинь. Гоолиг бие бялдартай болж байж л нөхрийнхөө зүрх сэтгэлийг татах болно шүү дээ” гэсэн юм. Түүний зөв байлаа! Эмэгтэй хүн төгс бие галбиртай байж л өөртөө бүрэн итгэлтэй болж, бусдын оюун санаан дахь дүр төрхөө сэргээж чадах юм. Ингээд би эргэлзэлгүйгээр жин хаях төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, турах “нууц жор” хайж эхэлсэн билээ.

 Нэг удаа эмэгтэй дүү маань хөрш нь нэг тураах эм уугаад сард 15 кг турсан гэж надад хэлэв. Үүнийг сонссон миний сэтгэл хөөрч, дүүгээрээ судлуулаад хэдэн хайрцгийг олж авлаа. Дүү минь, “Эгч ээ, эм бүр гаж нөлөөтэй байдаг шүү. Биед чинь нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Болгоомжтой байх хэрэгтэй шүү ” гэлээ. Үүнийг сонсоод бага зэрэг санаа зовсон юм. Биед минь муу нөлөө үзүүлэх гаж нөлөөтэй байж магадгүй гэхээс би айв. Гэвч би ингэж бодлоо: Галбир маань сайхан байхад нөхөр болон эргэн тойрны хүмүүс бүгд л намайг магтаж, атаархдаг байсан. Гэвч галбир маань алдагдаад ирэхэд егөөдөл, доог тохуу, доромжлолтой л би нүүр тулсан. Энэ хоёрын хооронд маш их ялгаа бий. Болгоомжлолоо зүгээр л хаячихъя. Энэ эмийг уух нь биед маань аюултай эсэхийг ч би тоохгүй. Турж л байвал өөр юу ч чухал биш. Ингээд би жин хасах эмийг ууж эхэллээ. Ер нь бол өдөрт нэгийг уух ёстой байхад би үр дүнд түргэн хүрэхийн тулд тунг нь нэмэгдүүлсэн юм. Эмийн өдөөгч чанараас болоод би шөнөдөө зөвхөн хоёроос гурван цаг л унтаж чадаж байлаа. Толгой эргэж, нүд өвдөж, зүрх маань дэлсэж эхэллээ. Би бас өдөр бүр зохистой хооллохоо больж, өргөст хэмх, улаан лооль, шийгуа зэрэг өөх тос бууруулах янз бүрийн жимс, ногоо л идэж байв. Сард хоёр удаа л дан гоймон идэж байлаа. Нойр, хоол тэжээл надад дутагдаж байсан учраас би цочролд оров. Дэглэм барьсны дараа урьдын гоолиг биеэ олж авч чадах байсан болохоор зовох юу ч биш мэт санагдсан юм. Шийдэмгий байдал амжилтад хүргэдэг. Хэсэг хугацааны дараа найзынхаа өгсөн гоёмсог даашинзыг би өдөр бүр өмсөж үздэг болов. Эхлээд зөвхөн толгойн хэсэг л ордог байсан бол эцэст нь чөлөөтэй таардаг болов. Хашаанд жаргалтай нь аргагүй зогсож, өөрөөрөө бахархаж байтал гэнэт толгой эргэж, ухаан алдаж уналаа. Үүнийг харсан нөхөр маань “Сайхан болох гээд амьдралаа алдах нь ээ!” гэж ууртайгаар хэлсэн юм. Гэвч би тэр үгийг тоосонгүй. Ямартай ч би одоо турсан. Өнгөрсөн саруудад дэмий зовсонгүй. Дараа нь би зориуд гоё даашинз өмсөж, гудамжинд гардаг болов. Саяхан л биеийн жинг маань шоолж, тохуурхдаг байсан хүмүүст гоолиг биеэ харуулахыг хүсэж байлаа. Хөршүүд маань хараад мэдээж гайхсан. “Хөөх! Чи яаж ийм хурдан турав аа? Жингээ хасах чинь үнэхээр амжилттай болсон байна шүү!” Тэд дахиад намайг атаархаж, жөтөөрхсөн харцаар харсан юм. Энэ үед нөхөр маань урьдын адил егөөдсөн зүйл хэлэхээ больж, надад хандах хандлага нь дээрдсэн юм. Тэр бүр над руу инээмсэглэж, “Туранхай байхаараа чи хамаагүй дээр харагдах юм!” гэв. Эдгээр үгийг сонсоод бардам зан маань дахин ханамжтай болов. Жин хаях хүсэл маань улам нэмэгдлээ. Хар тамхинд орох мэт улам донтож, хүссэн ч зогсоож чадахаа больсон юм. Бие маань хангалттай төгс болж чадаагүй мэт санагдсанаас би дахиад нэг хайрцаг тураах эм авлаа. Хүссэн жиндээ хүртэл турах үед, зовлон дагасаар байна гэж би хэзээ ч бодоогүй юм.

Нэг өглөө сэрээд бие төдийгүй, толгой, чихэн дээгүүр минь олон жижиг улаан толбо туурсан байхыг харлаа. Ээжтэйгээ хамт шууд эмнэлэгт очиж үзүүлэв. Эмч намайг арьсны ужиг өвчин буюу хайрст үлдтэй болсон байна гэж хэлсэн юм. Бүрэн эмчлэгдэх боломжгүй бөгөөд эм ууж энэ өвчнийг чадахаараа хяналтдаа байлгаж болох юм. Шалтгаан нь миний дархлаа суларч, өвчин эсэргүүцэх чадвар байхгүй болсон бөгөөд бие дэх хор гадагшилж чадахгүй цусанд хуралдсан байлаа. Гоолиг биеэр хөөцөлдөж байхдаа, хэн бүхнийг өөрөөсөө холдуулах өвчин авчихна гэж би даанч төсөөлсөнгүй. Энэ бол хэтэрхий өндөр төлөөс байлаа. Сүүлд нь улаавтар толбо толгойноос хөл хүртэл туурав. Нөхөр минь ч намайг жигшиж, зайгаа барилаа. Түүнээс гадна шоолуулахаас айгаад би гарч ч зүрхэлсэнгүй. Дотроо маш ихээр шаналж, өдөр бүр би уйлдаг байлаа. Биеэ гайхуулах гэж би жин хаяхаар хичээсэн боловч гайхуулж чадаагүйгээр барахгүй өөртөө гай авчирсан. Бусад хүмүүс богино цамц, өмд өмсөж байхад бүх биеэр маань туурсан толбоо нуухаар би зузаан хувцсаар биеэ ороодог байв. Хэчнээн харамссан ч, юм болдгоороо л болж, буцаах арга байсангүй. Арьсны асуудлыг маань эмчлэх эмч газар сайгүй эрэхээс өөр арга надад байгаагүй. Гэвч уусан эм болгон, уг өвчнийг хэсэг зуур л намдаах боловч үндсээр нь эмчилж чадаагүй. Намайг үүнээс ч илүү зовоосон зүйл бол тураах эмнээс хамааралтай болсон явдал байлаа. Өвчнөөсөө болж тураах эм уухаа больсноос хойш би буцаад маш хурдан таргалав. Хүмүүсийн доромжлол, үл тоомсорлол, гэр бүлийнхний минь дургүйцэл намайг стресст оруулж, амиа хорлох тухай ч боддог болсон юм. Би үргэлж төгс бие галбираар хөөцөлдөж, жин хаяснаар хувь заяагаа өөрчлөхийг хүсэж байсан ч тураагүйгээр үл барам өвчтэй болж, өөртөө маш их гай авчирсан билээ. Ялангуяа, эргэн тойрны минь хүмүүс жин хассанаас болж нойргүйдэл, зүрхний өвчин, хоолны дуршил алдагдах өвчтэй болж, зарим нь бүр ходоодны хорт хавдартай болж, гоо сайхны төлөөсийг амьдралаараа төлсөн юм. Энэ бүхэн намайг яахаа мэдэхгүй болгож орхив. Би үүнийг юуны төлөө хийв? Хүмүүст магтуулахын л төлөө юу? Биеэ ингэтлээ гэмтээх хэмжээнд очих шаардлага байсан уу?

 Сүүлд нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөх завшаан надад тохиосон юм. Цуглаан дээр би эгч нартаа жин хаях явцынхаа талаар нөхөрлөхөд тэдний нэг нь Төгс Хүчит Бурханы үгийн дараах хэсгийг уншиж өгсөн юм: “Та нарын зан авир, хэв чанар, гадаад төрх, биеийн хэмжээ, төрсөн гэр бүл, ажил болон гэрлэлт, чи бүхэлдээ, үс болон арьсны чинь өнгө хүртэл, мөн чиний төрсөн цаг бүгд Миний гараар зохицуулагдсан. Өдөр бүр чиний хийдэг зүйлс болон уулздаг хүмүүс хүртэл Миний гараар зохицуулагдсан ба өнөөдөр чамайг Өөрийн дэргэд авчрах нь ч үнэн хэрэгтээ Миний зохицуулалт гэдгийг дурдаад ч хэрэггүй. Өөрийгөө эмх замбараагүй байдал руу бүү шид; чи тайвнаар үргэлжлүүлэх хэрэгтэй.” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос)

Тэр эгч ингэж нөхөрлөлөө: “Ямар гэрлэлт, гэр бүлтэй байх, ямар гадаад төрх, арьсны өнгөтэй байх, тарган бас туранхай байх зэргийг оролцуулаад бүх зүйлийг Бурхан урьдчилан тогтоодог. Энэ бол хэн нэгэн болон ямар нэг зүйл өөрчилж чадах юм биш. Бурханы бидэнд өгдөг зүйл бол бүгд хамгийн сайн нь, бүгд утга учиртай, харин бид Бурханы дээд эрх, урьдчилан тогтоолтыг дуулгавартай дагаж чаддаггүй бөгөөд Бурханы хайрласан бүхэн хүсэлд маань нийцдэггүй гэж үргэлж боддог. Бид үргэлж төгс байдлыг эрэлхийлэхийг хүсдэг бөгөөд Бурханы дээд эрхийг эсэргүүцэж, Түүний өгсөн бүхнийг өөрчлөхийг хүсдэг. Ийм учраас бид өөрсдийгөө хохироож, асар их шаналал авчирдаг. Манай ажлын хэлтэс дэх тэр, тэрийг хар л даа. Гоо сайхнаар хөөцөлдөөд тэр уруулын хүрээ гаргах мэс засалд орж, мэдрэлээ гэмтээсэн бөгөөд одоо ам нь мурийчихсан. Бусад хүмүүс жин хаяхын тулд өөхөө соруулж, газар дээрээ амиа алдсан байна. Энэ хүмүүс ийм гамшигтай тулгарсны шалтгаан бол тэд Бурханы эрх мэдэл, дээд эрхийг ойлгоогүйтэй холбоотой. Энэ нь хувь заяагаа өөрчлөх гэсэн дэмий оролдлогынх нь гашуун үр дагавар юм.”

Бурханы үг болон энэ эгчийн нөхөрлөлөөр дамжуулан би, надад байгаа гэрлэлт, гэр бүл, гадаад төрх, биеийн хэлбэр гэхчлэн бүгд Бурханы гарт байдгийг мэдсэн юм. Бурхан үүнийг аль хэдийн зохицуулсан байдаг. Энэ нь хүссэн үедээ өөрчилж чадах зүйл биш юм. Гэвч би Бурханы дээд эрхийн талаар ямар ч ойлголтгүй байснаасаа болоод жин хаяж, хувь заяагаа өөрчлөхийг оролдсон. Үүний үр дүнд би маш их мөнгө үрж, ихээхэн зовлон амссан боловч эцэст нь хувь заяагаа өөрчлөөгүйгээр барахгүй, арьсны айхтар өвчин тусаж, түүнээсээ болж өдөр бүр зовсон... Би үнэхээр хэтэрхий мунхаг, мэдлэггүй юм! Дараа нь би ах эгч нартай хамт чуулганы амьдралд оролцож, Бурханыг магтсан магтан дуу дуулж, Бурханы үгийн тухай нөхөрлөж, амссан туршлага, гэрчлэлээ хуваалцдаг болсон. Тэдэнтэй харилцдаг болсноор, ах эгч нар маш энгийн хувцасладаг болохыг харлаа. Тэд бие махбодын өнгө үзэмж, гоолиг биеийг эрэлхийлдэггүй. Тэд Бурханы өөрсдөд нь өгсөн бүхнийг хүлээн зөвшөөрч, захирагддаг бөгөөд тайван, амгалан амьдардаг. Тэд бие биедээ тусалж, дэмжиж, бүх хүнд эрх тэгш ханддаг. Тэд хэн нэгнийг гаднах өнгө үзэмжээр нь ялгаж харьцдаггүй. Энэ нь надад тайтгарал, чөлөөлөлтийг өглөө. Хувь заяагаа өөрчлөхийн тулд турахаар дахин хичээж болохгүйг би ойлгосон юм. Хүн бүрийн бүхэл амьдрал Бурханы гарт байдаг бөгөөд би Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах ёстой.

Дараа нь би Бурханы эдгээр үгийг харлаа: “Энэ нь хэн нэгэн чамд: “Чиний царай гайхалтай хэлбэртэй юм. Хамар чинь л бага зэрэг богинохон юм байна, гэхдээ хэрэв чи үүнийгээ засчих юм бол дэлхийн хэмжээний үзэсгэлэнт эмэгтэй болох болно!” гэж хэлэхтэй адилхан. Гоо сайхны мэс засалд орохыг хэзээ ч хүсэж байгаагүй хүний хувьд эдгээр үгийг сонсоод зүрх сэтгэл нь хөдлөх үү? (Тэгнэ.) Иймээс эдгээр үг уруу таталт мөн үү? Энэ уруу таталт нь чиний хорхойг хүргэж байна уу? Энэ нь сорьж байна уу? (Тийм.) Бурхан иймэрхүү зүйл хэлдэг үү? Бидний дөнгөж сая харсан Бурханы үгэнд үүний талаар ямар нэг битүү сануулга байсан уу? (Үгүй.) Яагаад? Бурхан Өөрийн зүрх сэтгэлд бодож байгаа зүйлээ хэлдэг үү? Түүний үгнээс хүн Бурханы зүрх сэтгэлийг харж чадах уу? (Тийм.) Гэхдээ могой эдгээр үгийг хүнд хэлэх үед чи түүний зүрх сэтгэлийг харж чадсан уу? (Үгүй.) Мэдлэггүй байдлынхаа улмаас хүн могойн үгэнд амархан уруу татагдсан ба амархан урхидуулж, үгэнд нь амархан ордог. Иймээс чи Сатаны санаархлыг харж чадсан уу? Чи түүний хэлсэн зүйлийн цаадах зорилгыг харж чадсан уу? Чи түүний явуулга болон заль мэхийг харж чадсан уу? (Үгүй.) Сатаны ярьж байгаа байдал нь ямар зан чанарыг төлөөлдөг бэ? Эдгээр үгээр дамжуулан чи Сатанаас ямар мөн чанарыг харсан бэ? Энэ нь ов зальтай юу? Магадгүй гадна талдаа тэр чам руу инээмсэглэж, эсвэл ямар ч нүүрний илэрхийлэл үзүүлэхгүй байж болох юм. Гэхдээ зүрх сэтгэлдээ тэр өөрийнхөө зорилгод хэрхэн хүрэхээ тооцоолж байгаа бөгөөд чиний харж чадахгүй зүйл бол тэрхүү зорилго юм. Чи тэгээд чамд өгсөн түүний бүх амлалт болон түүний ярьж байгаа бүх сайн зүйлд уруу татагдана. Чи тэдгээрийг сайн гэж үзэх ба түүний ярьж байгаа зүйл нь Бурханы хэлсэн зүйлээс илүү хэрэгтэй, илүү бодитой мэт чамд санагдана. Энэ үед хүн хүлцэнгүй хоригдол болохгүй гэж үү? (Тийм.) Тэгвэл Сатаны ашигладаг энэ аргууд нь хэрцгий догшин биш гэж үү? Чи өөрийгөө доош живүүлэхийг зөвшөөрдөг. Сатан хуруугаа ч хөдөлгөх хэрэггүйгээр, энэ хоёр үгээр л чамайг түүнийг дагаж, түүнд буулт хийхэд хүргэдэг. Ингээд түүний зорилго биелдэг. Энэ санаархал нь муу ёрын биш гэж үү? Энэ нь Сатаны хамгийн үндсэн төрх байдал биш гэж үү? Сатаны үгнээс хүн түүний муу ёрын сэдлийг харж, түүний зэвүүн төрх байдлыг болон мөн чанарыг харж чадна.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө IV”-өөс)

Бурханы үгэн дэх илчлэл надад, сайхан бие махбодыг эрэлхийлэх нь Сатаны арга мэх болохыг харах боломж олгосон юм. Намайг хуурч мэхлэхийн тулд Сатан зарим худал хуурмаг, төөрөгдлийг ашигладаг. Гаднаа тэдгээр нь тун сайхан, боломжийн, миний төлөө байдаг мэт сонсогддог, ингэснээр би өөрийн мэдэлгүй тэдгээрт мэхлэгдэж, хянуулсан байсан. Жишээлбэл, “ Сайхан бүсгүй эр хүний чимэг,” “Эмэгтэй хүний хөрөнгө бол нүүр царай, бие юм” болон “ Гоолиг биетэй л бол эргэн тойрныхоо хүмүүсийн магтаалыг хүртэж, эр нөхрийнхөө хайрыг татаж, амьдрал чинь гайхалтай болно.” Энэ бүх хугацаад би сатаны эдгээр худал хуурмагт хууртаж, тэдгээр нь намайг эрхэндээ оруулсан юм. Зөвхөн сайхан галбиртай байж л би нөхрийнхөө зүрх сэтгэлийг булааж, бусдын магтаал, хүндлэлийг хүртэх юм байна гэж би үнэн сэтгэлээсээ бодож байлаа. Хоосон мөрөөдлөө биелүүлж, хүссэн зорилгодоо хүрэхийн тулд би эрүүл мэндийг минь сүйтгэх эм уухаас ч буцаагүй юм. Гэтэл эцэстээ энэ нь өвчнөөс болж шаналах шаналал, салж чадахааргүй өвдөлтийг л надад авчирсан билээ. Хүмүүс дэлхийн чиг хандлагыг дагаж, махан биеийн төлөө амьдарвал Сатаны шаналгаа, дэвслэлтээс болж зовдгийг тэр үед л би ухаарсан юм. Үүний зэрэгцээ, Бурханы үг л хүмүүст үнэнийг ойлгож, Сатаны заль мэхийг олж харах боломж олгож, Сатаны мэхлэлт болон хор хохирлоос тэднийг авардаг гэдгийг би хүлээн зөвшөөрсөн. Аажмаар би Сатаны худал хуурмагаас холдож, тэдгээр тураах эм болон хоолонд найдахаа больсон юм. Бусад хүмүүс намайг яаж ширтэж, яаж шүүмжилж байгааг би тоохоо больж, нөхөр маань надад яаж хандаж байгааг ч анхаарахаа болив. Оронд нь би Бурханы надад зориулсан хувь тавиланд итгэж, Бурханы үгээр амьдрах боллоо. Би өдөр бүр тогтмол хооллож, Бурханы үгийг ердийн байдлаар уншиж, үнэнийг эрэлхийлж, Бурханы бүтээл болохын хувьд үүргээ гүйцэтгэж байв. Санаанд оромгүйгээр би эдгэж, бие дээр маань хэдхэн сорви л үлдсэн. Бурханд талархъя! Энэ нь бүгд намайг гэсэн Бурханы хайр гэдгийг би мэднэ. Энэ бол Бурхан намайг Өөрийнхөө өмнө авчирч, надад ялган таних чадвар өгсөн хэрэг, ингэснээр би Сатанд хууртахаа больж, Бурханы халамж, хамгаалалт дор амьдарч чаддаг. Сүнс минь чөлөөлөгдөж, чөлөөтэй болж, би амьдралд эрэлхийлэх зөв зорилготой болж, маш их зовлон шаналалтайгаар амьдрахаа больсон юм.

Жин хаях үйл явцаа эргээд харахад, энэ нь үнэхээр бэрхшээл, аюулаар дүүрэн байлаа. Би амиа алдахаа шахсан. Бурханы халамж, хамгаалалт, Түүний аврал байгаагүй бол би энэхүү ёрын муу давлагаанд урхидуулж, төгс галбирыг зөрүүдлэн эрж хайж, Сатаны нөлөөнд автаж, түүгээр гишгэлүүлсээр байх байлаа... Энэ бүхэн, хоосон мөрөөдлийг минь ашиглан намайг будилуулж, уруу татаж, мэхэлж, гарах газаргүй болгон, гүнзгий живүүлснээр зугтах газаргүй болгосон Сатанаас гарч байгааг Бурханы үг надад ойлгуулсан юм. Намайг сэрээсэн Бурханы үгийн ачаар би биеийн галбиртаа санаа зовохоо больж, бусдын намайг хэрхэн шүүж байгааг ч тоохоо больсон. Оронд нь би Бурханы шаарддаг жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж, Бурханы зөвшөөрлийг хүртэхийн тулд зөвхөн үнэнийг эрэлхийлж, Бурханы үгээр амьдарч, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах болсон. Ингэж амьдрах нь маш жаргалтай, сэтгэл хангалуун болгодгийг би мэдэрлээ. Хэсэг хугацааны дараа өвчин минь эдгэрч, ухаан санааны байдал сайжирч, амьдралд хандах хандлага маань эерэг, өөдрөг болж, чуулганы бүх ах эгч нар сайн, үнэнч хүмүүс болохыг хараад нөхөр маань биеийн жингээс минь болж хүйтэн хөндий хандахаа болж, надад илүү сайн хандах болсон билээ. Үг нь амьдралд маань эргэлт авчирсан болохоор би Бурханд зүрх сэтгэлийнхээ гүнээс талархдаг. Одоо миний амьдрал аз жаргалаар дүүрэн байгаа. Чуулганы амьдралаар амьдарч, ах эгч нартайгаа хамт үүргээ биелүүлэх үедээ би дээд зэргээр чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй байдаг. Бурханы гарт өөрийгөө тушааж, Түүний дээд эрх, зохицуулалтад захирагдсанаар л би хамгийн их аз жаргал, хамгийн сайхан амьдралыг олж авч чадна гэдгээ би ухаарч байна!

Өмнөх:Амьдралыг мэдрэх: Хувь заяатайгаа тэмцсэн тэр өдрүүдтэйгээ салах ёс хийсэн нь

Танд таалагдаж магадгүй